Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2021/00012/И |
Дугаар | 149/ШШ2021/00100 |
Огноо | 2021-03-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 149/ШШ2021/00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, 42 настай, эрэгтэй, УБТЗ-ын харьяа Зүүнхараа ачааны Вагон депод сантехникч, засварчин ажилтай Номчин овогт Тунгалагийн ******* /РД:*******, утас:*******/-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух 51 настай, эмэгтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Даваадоржийн ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох
Т.*******ийн Нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримт албадан гаргуулах тухай болон Д.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Ноёдын гудамж 70 тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, УБТЗ-ын харьяа Зүүнхараа амрах байранд жижүүр ажилтай, Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Баярмаа /РД:МЗ81010102, утас:99212029/, Номчин овогт Тунгалагийн ******* /РД:*******, утас:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Д.*******, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.Баярмаа, гэрч А.Пунсалдулам, Э.Саранзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Базаррагчаагийн Цэцэгмаа нь 2019 оны 12 дугаар сард миний нийгмийн даатгалын дэвтэр /2 ширхэг/, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, эхнэр Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтэр зэргийг барьцаалж Д.******* гэх хүнээс мөнгө зээлсэн. Тухайн үед мөнгө зээлэхэд нь манай эхнэр Ч.Баярмаа цуг очсон юм гэсэн. Б.Цэцэгмаа нь өөрөө ямар ч бичиг баримт авч яваагүй юм байна, тийм учраас манай эхнэрт байсан бидний бичиг баримтыг түр барьцаанд тавиад үлдээе гэж гуйгаад үлдээсэн юм байна лээ. Б.Цэцэгмаа нь зээлсэн мөнгөө Д.*******д бүрэн төлсөн гэсэн. Зээлсэн мөнгөнөөс миний бие болон манай эхнэр Ч.Баярмаа нь нэг ч төгрөг аваагүй. Тухайн зээл бидэнд огт хамаагүй. Зээлсэн мөнгөө Б.Цэцэгмаа нь нөхрийнхөө дансаар авсан тухай сураг байна. Иймд Т.******* миний нийгмийн даатгалын дэвтэр /2 ширхэг/, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, эхнэр Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтрийг Д.*******гээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...******* эгч манай гэрт ирсэн. Тухайн үед ******* эгч танай эхнэр надаас мөнгө зээлсэн байсан гэж ярьж байсан. Манай эхнэр Баярмаа тухайн үедээ мөнгөний өрөнд орооцолдсон явж байсан болохоор би тэгээд төлөх байлгүй дээ л гэж ******* эгчид хэлсэн. Дараа нь Баярмаагийн эмэгтэй дүү нь ирээд хашаа байшингаа өгье аниагийн өрийг суллая, чөлөөлж өгье гээд Цэцэгмаатай ингээд яваад байна гээд хэлсэн. Би тэрэнд нь ерөөсөө оролцдоггүй. Надад тийм юм дуулдаж л байсан. Би за за гэсэн. Тэгээд хашаа байшингаа зараад мөнгийг нь өгөхөөр боллоо гэхээр ******* эгчээс зээлсэн мөнгө нь хамрагдаад бүгд л дарагдсан гэж бодож байсан. Нэг өдөр байгууллага дээрээ байж байхад нийгмийн даатгалын дэвтэр нэхэгдсэн. Би санхүүгээс асуухад 2012 оны 12 сарын 10-нд орсон байдаг юм. Миний ажилд орсон бүртгэл дээр. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ би чинь 2002 оны 10 сард орсон хүн шүү дээ. Яахаараа бүхэл бүтэн 10 жил хасагдсан байна гэхэд таны нийгмийн даатгал байхгүй байна гэсэн. Тэгээд гэртээ очоод асуухад эхнэр Баярмаа ******* эгч дээр байгаа гэсэн. Би ******* эгч дээр очиж уулзахад Баярмааг өртэй гэж хэлсэн. Тэгэхээр нь өргүй гэсэн шүү дээ гэхэд өртэй гэхээр нь би ******* эгчээс гуйгаад утсан дээрээ зургийг нь аваад, зураг дугаарыг аваад санхүүдээ аваачиж өгсөн. Дахиад байгууллагаас дэвтэр нэхэхээр нь би Баярмаагаас асуугаад өргүй гэхээр нь би өөрөө шүүхэд хүсэлт гаргаж өгсөн. Одоо өөрийн нийгмийн даатгалын дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээг *******гээс гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.
Сөрөг нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ч.Баярмаа нь 2019 оны 03 сард миний ажил болох махны зах дээр ирж зээл чөлөөлөөд өгөхийг гуйгаад 0.5% хүүтэй 5800000 төгрөгийн зээл авсан боловч одоог болтол элдэв арга хэрэглээд төлөөгүй. Удаа дараа ажил болон гэрт нь очсон боловч зээлийн хэтрэлттэй зээл гарахгүй байна, болгоод өгнө гэсээр өнөөдрийг болтол явлаа. Нөхөр *******т нь удаа дараа хэлсэн боловч төлнө гэхээс өөр үг огт хэлэхгүй, утсаа авахгүй байна. Бид өөрсдөө ч мөн ялгаагүй зээл дуусах дөхөөд ирэхээр хүнээс 10% хүүтэй мөнгө зээлээд зээлээ хаагаад зээлээ авдаг л юм. Энэ үед мөнгө олдохгүй, банк зээлээ хаагаад ир гэхээр хэцүү байдаг зовлонг ойлгоод арай бага хүүтэй 0.5%-иар тохиролцож зээл авсан мөнгө нь одоо 2 жил болж байна. Иймд байж болохгүй биз дээ. Иргэн хүн үүргээ ухамсарлаж цувуулаад ч болтугай өгнө биз дээ. Ийм залилангийн үйлдлийг нь хянаж үзээд иргэн миний гомдлыг барагдуулж, Ч.Баярмаагаас 6000000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:...Энэ бичиг баримтуудыг Ч.Баярмаа угаасаа мөнгө зээлэхдээ л авчирч барьцаанд нь тавьсан юм. Баярмаа өөрөө авч ирж өгсөн. Баярмаа 5800000 төгрөгийг надаас зээл чөлөөлөөд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би дансанд нэгэнт байгаа мөнгөө гуйсан хүсэлтийнх нь дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаалаад зээлээр өгсөн. Ажлынх нь газрын Баярсайханы нэртэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. 2019 оны 3 сарын 05-ны өдөр байсан. Уг зээл нь 7 хоногийн л хугацаатай байсан. Тэгээд авсан мөнгөө өгөлгүй сар болоод сарын дараа над дээр Баярмаа энэ бичиг баримтуудаа барьж ирээд барьцаандаа уг бичиг баримтуудаа тавиад нөгөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч банканд тавиад зээлээ гаргаад зээлийг чинь өгчихье гэхэд нь би итгээд өгсөн. Барьцаанд тавихдаа энэ 4 нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх тавьсан. Хүүхдийн төрсний гэрчилгээг бүр намар 10 сард ахиад мөнгө зээлэх гээд барьж ирэхэд нь би аваад өгөөгүй юм. Барьцаанд байгаа учраас би бичиг баримтыг өгөөгүй. Барьцаанд байгаа гэдгийг ******* ер нь 7 сараас хойш мэдэж байсан. 7 сараас хойш 2,3 удаа гэрт нь очсон. 2,3 нь ч удаа залгаж ярьсан. Аваагүй тохиолдол нь өчнөөн байгаа. Учрыг нь олоод зээлсэн мөнгөө өгчих болов уу гээд би нөхрөөс нь өөр хэнд хэлэх вэ гэж итгэж найдаж хэлсэн. Тэгэхэд огтхон ч хүлээж аваагүй утсаа ч аваагүй тоогоогүй. Бараг эвлэрсэн шахуу л байсан даа. Би 6000000 төгрөгийн төлбөрөө авчих юм бол хамаагүй энэ бичиг баримтуудыг нь өгчихнө... гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Т.*******:....Би энэ мөнгийг авсныг ч мэдэхгүй учраас би ******* эгчид ийм өр байхгүй гэж бодож байна. Над дээр ирэх нь ирсэн. Би үгүйсгээгүй. Тийм учраас Цэцэгмаатай мөнгөний өртэй гэж бодсоноос ******* эгчийн өр авсан гэж ойлгосон болохоос би сайн мэдэхгүй. Надаас нэхэмжлэх ёсгүй учир би сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.Баярмаа:... Анх би Цэцэгмаа эгчтэй хамт ******* эгчтэй очиж уулзаад 4750000 төгрөгийг зээлж аваад 2019 оны 03 сард Цэцэгмаа эгчтэй очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьцаанд тавьж зээл чөлөөлүүлье гэж хэлсэн нь үнэн. Тухайн үедээ миний зээл байсан юм уу, Цэцэгмаагийн зээл байсан юм уу би санахгүй байна. Тухайн үед хэдийг ч авсныг ерөөсөө санахгүй байна. 4750000 төгрөг гэж байна тийм үү ******* эгчээ. Би тэгж л мэдэж байна. Сүүлийн 5800000 төгрөгийг бол Цэцэгмаа эгч надад одоо чи ор, чи ороод хэлчих гэсэн юм. 4750000 төгрөгийг би аваагүй. Цэцэгмаа авсан. Тэгээд дараа нь 5800000 төгрөгийн Цэцэгмаа эгч хүнээс мөнгө зээлж байсан тэрний мөнгөний юу болчихсон юм уу банкнаас зээл чөлөөлнө ч гэл үү нэг тийм юм яригдаад чи ороод ******* эгчид хэлчих. Зээл чөлөөлье гээд ороод хэлээдэх гээд би үнэндээ тэрийг хоёр гурван хоног бодож явсан. Орж чадахгүй тэгж тэгж сүүлдээ аргагүй би өөрөө мөнгө зээлсэн болохоор тэр шаналалдаа ороод ******* эгчид би зээл чөлөөлүүлэх гэсэн юм. 5800000 төгрөг зээлээч гэж хэлээд гарсан. Өөр бэлэн мөнгө энээ тэрээ мөнгө цаас ******* эгчээс аваагүй. 5800000 төгрөгөө Батбаатарын данс руу хийлгэж аваад тэрийг хэнд яаж өгснийг би мэдэхгүй байна. Тэгээд би гараад явсан. Өөр илүү дутуу юм би яриагүй. 5800000 төгрөг нь Батбаатарын дансанд орсон гэж Цэцэгмаа орой 18 цагийн үед хэлсэн. Авсан өгснийг би зохицуулна гэж хэлээд надад мөнгө өгөөгүй. Тэгээд би өмнө нь Цэцэгмаа эгчээр хүнээс мөнгө зээлүүлж авч байсан, түүнд өртэй байсан болохоор тэр мөнгөнөөс би мөнгө цаас аваагүй тэр өрөндөө л өгсөн байх гэж бодоод тэрийг тухайн үедээ ойлгоогүй, ойлгоогүй ч юу байх вэ. Би Цэцэгмаа гэдэг хүнээс мөнгө авч байсан нь үнэн. Банк бусынхаа зээлийг төлөөд надаас 15 сая төгрөг шахуу мөнгө нэхэмжилсэн юм. Надад ийм өгөх мөнгө байхгүй. Та надаас миний хашаа байшинг ав даа гээд хашаа байшингаа өгсөн. Тэгээд би бичиг баримтаа эхний ээлжид өөрийн нийгмийн даатгал, нөхрийн нийгмийн даатгал хоёрыг тавьсан байсан. Тэр мөнгийг зээл чөлөөлүүлэх гэж орохдоо. Хоёр дэвтэр эхлээд үнэмлэхийн хамт барьцаанд ******* эгчид тавьсан. Дараа нь 1 сард Солонгос руу визэнд оруулж үзье гээд би ******* эгчээс би гуйсан юм. Та дэвтрээ түр өгч байгаач материалаа бүрдүүлчхээд буцаагаад өгье гэхэд чи зөрүүлээд надад бичиг баримтаа тавь гэхээр нь тавих юм олдохгүй нөхөр бид хоёрын хуучин нийгмийн даатгалын дэвтэр байсан болохоор охиныхоо төрсний гэрчилгээтэй авчраад ******* эгчид өгөөд буцаагаад би өөрийнхөө бичиг баримт нөхрийнхийг аваад визэнд өгчхөөд буцаагаад авчирч өгнө гэсэн бодолтой өгсөн боловч тэрийг аваад өгөхгүй гээд өгөөгүй. Тэгээд би виз мэдүүлж чадаагүй. Өрөө төлж байж ав гээд надаас аваад үлдсэн. Би өртэй гэж ойлгоод ахиж юм хэлж чадаагүй тэгээд салсан. Би 6000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэцэгмаа эгч Сэлэнгэд ажил хөөцөлдөж байхдаа ******* эгч мөнгөө нэхээд байна. Чи мөнгө олж өг гэж байж би хүү Мөнхбатын данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэнэг юм байна. Өөрөөсөө гээд шилжүүлчихгүй, Цэцэгмаагаас гэж хэл гэхээр нь 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Би хүн хохироосондоо болж ******* эгчид нэхэмжилсэн 6000000 төгрөгөөс 3000000 төгрөг төлж хоорондоо тохиръё гэдэг санал гаргаж байгаа юм. Тэрнээс илүү төлж чадахгүй. Гэхдээ би ойрын хугацаанд төлж чадахгүй... гэжээ.
Гэрч А.Пунсалдулам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Баярмаа гээд эгч бас Цэцэгмаа, бас охин нь байсан. Ээж намайг цуг яваад нотариатаар ороод гэрээ хийгээд ир гэхээр нь хамт аваад яг нотариат ороход энэ эгч Баярмаа нь нотариат ороогүй надтай Цэцэгмаа л хамт орсон. Захиргаанд байдаг нотариат руу ороод үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ л нотариатаар орж байсан. Тэгээд нотариатаар орж гэрээ батлуулчхаад гараад ирсэн. Хэдэн төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байсныг сайн санахгүй байна...гэжээ.
Гэрч Э.Саранзаяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... 2019 оны 03 сарын 04-ний өдөр Цэцэгмаа эгч өөрийнхөө зээлийг чөлөөлүүлэх шаардлагатай гээд нөхрийнхөө дансыг өгөөд 4750000 төгрөг шилжүүлж авч байсан. Маргааш нь Баярмаа гэдэг хүний зээлийг чөлөөлөх гэж байгаа гэж хэлээд 5800000 төгрөг хэрэгтэй гээд хэлж байсан. Баярмаа гэдэг хүнтэй би тухайн үед утсаар ярихад дуу муутай байсан. Тэгээд утсаар яриад 5800000 төгрөг шилжүүлж өгсөн. Би өөрөө тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тэгээд уулзах боломж байхгүй. Урьд нь Цэцэгмаа эгчтэй Зүүнхараад уулзаж байсан болохоор мэддэг. Тэгээд хотод байсан болохоор утсаар яриад мөнгө шилжүүлсэн. Утсаар ярихдаа Цэцэгмаа эгчтэй дандаа холбогддог байсан. Баярмаа эгчтэй ер нь нэг хоёр удаа холбогдсон. Гэхдээ утасны цаанаас бол аягүй дуу муутай юм ярих нь ховордуу байсан. Тэрнээс хойш би Улаанбаатар хотод байгаад Цэцэгмаа эгчтэй дандаа мөнгөө нэхэж ярьдаг байсан. Зүүнхараад ирээд уулзах гээд уулзаж чадахгүй, ээжтэйгээ хамт Цэцэгмаа эгчийн гэрт нь очоод Цэцэгмаа эгчийг дагуулаад Баярмаа эгчийн гэрт нь очоод гэрийнх нь гадаа орой уулзаад сууж байсан. Тэрнээс хойш энэ хоёртой холбоо барьж уулзаагүй. Тухайн үед Цэцэгмаа эгч өөрөө дандаа надтай утсаар ярьдаг. Зээл чөлөөлнө гэдэг зарыг би өөрийн хаяг дугаараар тавьж байсан. Цэцэгмаа эгч хамгийн анх надтай холбогдоод зээл авсан. Эхний зээл чөлөөлөлт бол өөрийнхөө зээлийг чөлөөлөх гэж байгаа гэж мөнгө авч байсан. Дараагийнх нь Баярмаагийн зээлийг чөлөөлүүлэх гэж байгаа гэж хэлж байсан. Тухайн үед Баярмаа гэдэг хүнтэй утсаар ярьж байсан юм. Тэрийг бол аягүй сайн санаж байгаа. Тухайн үед хэн нь юу гэж хэлсэн бол тэрийг тодорхой санахгүй байгаа. Тэгээд Бэрс ББСБ-с зээлээ чөлөөлүүлж Сэлэнгэ явах гэж байгаа гэдэг зүйлээ Цэцэгмаа эгч өөрөө надад тайлбараар ярьдаг байсан. Энэ нь Цэцэгмаа эгчийн хүүхдийнх нь данс байсан. Цэцэгмаа эгч өөрөө надад хэлэхдээ би ингэж хүмүүсийн зээлийг чөлөөлөөд голоос нь тухайн чөлөөлж байгаа хүнээс хувь авдаг гэж тиймэрхүү зүйл ярьж байсан. Тэр хүнийх нь нэг нь Баярмаа байсан гэж тайлбарлаж байсан. Өөрөө яг тухайн үед мөнгө авахдаа ээжтэй очиж уулзсан байх гэж би бодож байгаа. Хэн мөнгө авах гэж байгааг нь би мэдэхийн тулд утсаар ярьж байсан юм. Тэрийгээ санаж байгаа. Тэрний дараа нэлээн хэдэн сарын дараа би ээжтэй хамт бүр орой болсон хойно Цэцэгмаа эгчийг хайж очоод гэрт нь очоод Цэцэгмаа эгчтэй хамт Баярмаа эгчийнд бүр очиж байсан. Тэгэхэд би энэ мөнгө төгрөгийг аваагүй бариагүй гэдэг ямар ч шалтгааныг Баярмаа эгч хэлээгүй. Тухайн үед бас л яг утсаар ярьж байсан шигээ дуу муутай цөөн үг хэлж байсан. Гэхдээ зээл авсан нь үнэн. Ээж бид хоёр мөнгө өгсөн нь үнэн юм чинь барьцааны зүйл авъя, мөнгөө авъя гэдэг байдлаар очиж уулзаж байсан... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан Т.*******ийн Нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх зэрэг бичиг баримт гаргуулах тухай, Д.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй Т.*******, Ч.Баярмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.******* нь Т.*******ийн Нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг Ч.Баярмаа надад барьцаад үлдээгээд 5800000 төгрөг зээлж аваад буцааж төлөөгүй байгаа ба уг мөнгийг төлчихвөл би барьцаанд байгаа бичиг баримтуудыг буцаагаад өгөхөд татгалзах зүйлгүй,
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Т.******* нь Би эхнэр Ч.Баярмааг Д.******* эгчээс 5800000 төгрөг авсан эсэхийг мэдэхгүй учраас би Д.******* эгчид төлөх өр төлбөр байхгүй. Надаас нэхэмжлэх ёсгүй учир би сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй,
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.Баярмаа нь Б.Цэцэгмаа надад чи ороод Д.******* эгчид хэлчих. Зээл чөлөөлүүлье гээд ороод хэлээдэх гээд байсан. Би үнэндээ тэр асуудлыг хоёр гурван хоног бодож яваад орж хэлж чадахгүй байсан юм. Тэгж тэгж сүүлдээ би өөрөө Б.Цэцэгмаагаас урьд өмнө нь мөнгө зээлсэн байсан болохоор тэр шалтгаанаар аргагүй эрхэнд Д.******* эгчид би зээл чөлөөлүүлэх гэсэн юм, 5800000 төгрөг зээлээч гэж хэлээд гарсан. Өөр бэлэн мөнгө Д.******* эгчээс аваагүй, 5800000 төгрөгөө Б.Цэцэгмаагийн нөхөр Батбаатарын данс руу хийлгэж аваад тэр мөнгийг Б.Цэцэгмаа хэнд, яаж өгснийг би мэдэхгүй байна, надаас нэхэмжилсэн 6000000 төгрөгөөс би хүн хохироосон юм чинь 3000000 төгрөгийг нь төлөхийг зөвшөөрч, эвлэрэх саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бол зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон Т.*******т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.
Хариуцагч Ч.Баярмаа нь 2019 оны 03 сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэгч Д.*******гээс 5800000 төгрөгийн зээлийг 0.5% хүүтэй авч 5001194066 тоот дансанд хийлгэсэн болох нь хариуцагч Ч.Баярмаагийн шүүх хуралдаанд өгсөн ...би өөрөө Б.Цэцэгмаагаас урьд өмнө нь мөнгө зээлсэн байсан болохоор тэр шалтгаанаар аргагүй эрхэнд Д.******* эгчид би зээл чөлөөлүүлэх гэсэн юм, 5800000 төгрөг зээлээч гэж хэлээд гарсан. Өөр бэлэн мөнгө Д.******* эгчээс аваагүй, 5800000 төгрөгөө Б.Цэцэгмаагийн нөхөр Б.Батбаатарын данс руу хийлгэж аваад тэр мөнгийг Б.Цэцэгмаа хэнд, яаж өгснийг би мэдэхгүй байна... гэх тайлбар, Д.*******гийн шүүхэд бичгээр гаргасан Ч.Баярмаа 5800000 төгрөгийг надаас зээл чөлөөлөөд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би дансанд нэгэнт байгаа мөнгөө Ч.Баярмаагийн гуйсан хүсэлтийнх нь дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ барьцаалаад зээлээр өгсөн гэх тайлбар, Э.Саранзаяагийн Хаан банк Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад Өдрийн 5 %-аар зээл чөлөөлөв, 2019 оны 03 сарын 05-нд 5001194066 дансанд 5800000 төгрөг шилжүүлэв гэх хуулга, гэрч Э.Саранзаяагийн шүүх хуралдаанд өгсөн ...Маргааш нь Ч.Баярмаа гэдэг хүний зээлийг чөлөөлөх гэж байгаа гэж хэлээд 5800000 төгрөг хэрэгтэй гээд хэлж байсан. Ч.Баярмаа гэдэг хүнтэй би тухайн үед утсаар ярихад дуу муутай байсан. Тэгээд утсаар яриад 5800000 төгрөг шилжүүлж өгсөн... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар Д.*******, Ч.Баярмаа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь хэсэгт заасан Зээлийн гэрээ байгуулагдаж, Д.******* нь Ч.Баярмаагийн хүсэлтээр түүнд Б.Батбаатар гэх хүний дансаар 5800000 төгрөг шилжүүлсэн байна.
Хариуцагч Ч.Баярмаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх өөрийн татгалзлаа тайлбарлахдаа Б.Цэцэгмаа надад чи ороод Д.******* эгчид хэлчих. Зээл чөлөөлүүлье гээд ороод хэлээдэх гээд байсан. Би үнэндээ тэр асуудлыг хоёр гурван хоног бодож яваад орж хэлж чадахгүй байсан юм. Тэгж тэгж сүүлдээ би өөрөө Б.Цэцэгмаагаас урьд өмнө нь мөнгө зээлсэн байсан болохоор тэр шалтгаанаар аргагүй эрхэнд Д.******* эгчид би зээл чөлөөлүүлэх гэсэн юм, 5800000 төгрөг зээлээч гэж хэлээд гарсан. Өөр бэлэн мөнгө Д.******* эгчээс аваагүй, 5800000 төгрөгөө Б.Цэцэгмаагийн нөхөр Б.Батбаатарын данс руу хийлгэж аваад тэр мөнгийг Б.Цэцэгмаа хэнд, яаж өгснийг би мэдэхгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч бусдын дансаар шилжүүлсэн, маргааны зүйл болж буй 5800000 төгрөгийг Ч.Баярмаа өмчлөлдөө аваагүй гэх татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний дээрх тайлбар няцаагдаж байна гэж дүгнэлээ.
Харин Д.*******, Ч.Баярмаа нарын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнд Т.******* гэрээний нэг тал болж оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримаар тогтоогдохгүй, зээлийн гэрээний талуудын хооронд үүссэн 6000000 төгрөг гаргуулах тухай маргаан бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага Т.*******т хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана заасныг баримтлан хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул 200000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.*******гээс Т.*******ийн Нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, охин Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ, Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх зэрэг бичиг баримтуудыг гаргуулж Т.*******т олгох нь зүйтэй гэж тус тус дүгнэлээ.
Иймд Д.*******гээс Т.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ 1 ширхэг, Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх зэргийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т буцаан олгож, хариуцагч Ч.Баярмаагаас 5800000 төгрөгийг гаргуулж Д.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 200000 төгрөгт холбогдох хэсэг болон Т.*******т холбогдох 6000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.*******гээс Т.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр 2 ширхэг, Х.Мөнхдарийн төрсний гэрчилгээ 1 ширхэг, Ч.Баярмаагийн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх зэргийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т буцаан олгож, хариуцагч Ч.Баярмаагаас 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Д.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 200000 /хоёр зуун мянга/ төгрөгт холбогдох хэсэг болон Т.*******т холбогдох 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т.******* нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ны 42 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн сөрөг нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баярмаагаас 107750 төгрөгийг гаргуулж Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.