Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2021/00113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .........................тоотод оршин суух, Хонин-О овогт Зн Э

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ............................. тоотод оршин суух, Н-О овогт Зн Т

Нэхэмжлэгч: Б аймаг, .......................... тоотод оршин суух, Н О овогт Зн Т

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол ............................ тоотод оршин суух, Н-О овогт Зн Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, ........................... тоотод оршин суух, Б овогт Цын Б

Хариуцагч: Б аймаг, ........................тоотод оршин суух, Я овогт Бын П нарт холбогдох

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,

 “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ***** дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын *********** дугаар бүхий *** мкв газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э нарын эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч ба С.Зн өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.Зн эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Бээс 110 толгой малын үнэ болох 80.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00502/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч З.Э, түүний өмгөөлөгч Б.М, нэхэмжлэгч З.Т, түүний өмгөөлөгч Д.Э/цахимаар/, нэхэмжлэгч З.Т, түүний өмгөөлөгч М.Д, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Н, хариуцагч Б.П, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний аав Сийн З нь үр хүүхдүүд бидний хамтаар “Б” зочид буудлын хөрөнгийг худалдан авахаар 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б аймгийн өмч хувьчлалын комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн Нийтийн аж ахуйн харьяа “Б” зочид буудлын барилга, үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа бидний 5 хүүхдийн өмч хувьчлалын ягаан тасалбаруудыг оролцуулан, түүнчлэн бэлэн мөнгөө нийлүүлэн бид ягаан тасалбар худалдан авч түүгээрээ хөрөнгийг худалдан авч байлаа. Үл хөдлөх эд хөрөнгийг 1994 онд худалдан авсан бөгөөд З.Э, Ц.Б нар нь 1995 онд гэр бүл болсон тул уг үл хөдлөх эд хөрөнгө нь тэдний хамтын хөрөнгө болох боломжгүй байгаагаас Ц.Б хөрөнгийг өвлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж уг нэхэмжлэлийг гарган хууль ёсны өвлөгч нарыг тогтоолгох хүсэлтэй байна. Аймгийн өмч хувьчлалын нарийн бичгийн дарга Д, бидний аав С.З, ээж М.Ц, дүү З.Э нар байлцан хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаажуулсан юм. Бидний аав С.З нь 2012 онд нас барах хүртлээ “З т” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. “Б” зочид буудлыг худалдан авсан цагаасаа эхлэн орон нутагт нь амьдарч байсан дүү З.Эг компанийн захирлаар томилон хариуцуулан ажиллуулж байсан. Бидний аавд эмнэлгийн тусламж байнга шаардлагатай байсны улмаас эмч мэргэжилтэй дүү З.Тынд амьдарч, амьдралынхаа сүүлчийн саруудыг З.Т, Ц.Од нарын асаргаанд байсаар Улаанбаатар хотод нас барсан. Бидний аав таалал төгсхийнхөө өмнө гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцаж байсан дүү З.Эд “миний хүү энэ үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан ах, эгч нараа байр, орон сууцтай болгон өгөөрэй” гэж гэрээслэснийг үндэслэн эгч дүү бид 5 ярилцан 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эцгийн өвлүүлсэн хөрөнгийг хуваах хэлцэл байгуулсан билээ. Үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж амжилгүй дүү З.Э 2016 онд нас барсан. Дүү З.Э нь эцгийн хүлээлгэсэн итгэл найдварыг үл алдан гүйцэтгэх захирлын ажлыг сайн хийдэг байсан тул бидний эгч дүүс компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байлаа. Гэтэл дүү З.Эг нас бармагц хууль ёсоор эцгээс бидэнд өвлөгдсөн хөрөнгө эзгүйдэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр Ц.Б компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байхдаа 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 04 сарын хооронд гарсан үйл ажиллагааны зардлуудыг төлөхгүйгээр хуримтлуулан байсаар их хэмжээний өр үүсгэсэн байна.

Тухайлбал: өнөөдрийн байдлаар

1.”Б” ХХК-д 12.000.000 төгрөг,

2.Б аймгийн Татварын хэлтэст 1.900.000 төгрөг,

3.Нийгмийн даатгалын хэлтэст 1.500.000 төгрөг,

Нийт өр төлбөрийн хэмжээ 15.400.000 төгрөг хүрсэн байна.

Ийнхүү өрөнд оруулсны улмаас эгч дүү бидний гэр бүлийн хуваарилагдах хөрөнгө өрийн барьцаанд очих, үрэгдэж үгүй болох аюултай нөхцөл байдал үүсч, бидний эрх зөрчигдөн хөрөнгөндөө хяналт тавихаас аргагүй байдал бий болсон юм.

Эгч дүү бид нар хөрөнгөө өв залгамжлах хүсэлтүүдээ Б аймгийн тойргийн нотариатч Э.Пд бичгээр гаргахад зөвхөн “Б” зочид буудлын 1 давхарт байрлах 8 өрөө 288 м.кв талбайтай эд хөрөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарган гардуулан өгсөн. “З т” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрээ бидэнд өгсөн.

Бидний 5 хүүхдийн хоорондоо байгуулсан хэлцлийг өөрөө баталж, хууль ёсны болгосон атлаа Ц.Бт маргаантай байгаа эд хөрөнгийг өвлөх эрх нээсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Нас барсан дүү З.Эгийн эхнэр Ц.Бт З.Эд хууль ёсоор өвлөгдөх хөрөнгийн хэмжээгээр бус “З т” ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр бус, “З т” ХХК-ийн хөрөнгийн хэмжээгээр мөн өв нээсэн хөрөнгийг давхардуулан хөрөнгө өвлөх эрх олгосон, мөн нотариатч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Бт 2370 мкв газар олгосон байна. Уг гэрчилгээ нь Нотариатын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, нэхэмжлэгч нар тухайн газрын өвлөх эрхийн талаар маргаантай байхад нотариатч Б.П нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот гэрчилгээгээр Ц.Бт өв нээсэн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн “З т” ХХК-ийн өмчлөлд байгаа “Б” зочид буудлын барилга болон үндсэн хөрөнгө нь бидний төрсөн эцэг С.Згийн өмч хувьчлалаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газар нь “З т” ХХК-ийн өмч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ************* дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ************** дугаар бүхий 237мкв хэмжээтэй газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э бидний эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож өгнө үү. /2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага/

Бидний эцэг С.З нь 2012 оны мал тооллогын А дансаар нийтдээ үхэр 12 толгой, адуу 23 толгой малыг бурхан болох хүртлээ өөрөө өсгөж үржүүлэн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан бөгөөд уг малыг ... од оршин суух Б.Хээр маллуулж байсан. Дээрх 23 толгой адууг нь Б.Хгээс О.Цд маллуулахаар 2015 онд шилжүүлсэн юм. Дээрх мал сүрэгт хурдан удмын адуу, үүлдэр угшил сайтай эцэг мал байсан болохыг тухайн малыг маллаж байсан малчин гэрчилдэг. Эцэг С.Зг бурхан болсны дараа үр хүүхдүүд бид ярилцан тохирч дээрх малыг отгон дүү З.Эгийн нэр дээр тоолуулж, А дансны бүртгэлд бүртгүүлж, малыг малчин Б.Х, О.Ц нар маллаж байсан. Дүү З.Эг нас барсны дараа бидний өв нээгдээгүй байхад Ц.Б дээрх малыг дур мэдэн зарж борлуулахаас гадна ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан гэдгийг малчин Б.Х, түүний гэргий н.О нар гэрчилж байгаа. Эцэг С.З маань өөрийн өмчлөлийн малыг бидний хэн нэгэнд хууль ёсоор болон гэрээслэлээр өвлүүлж өгөөгүй бөгөөд энэ нь бидний эцгийн өв хөрөнгө болох нь малын “А” дансны бүртгэлээс тодорхой харагддаг. Одоогийн байдлаар малчин Б.Хгийн нэр дээр тоологдож байгаа 2 үнээ, 2 тугал, 1 бяруу нь анх хүлээлгэж өгсөн үхэр сүргийн төл мал болохыг бид 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр малчныд очиж тодруулсан болно.

Иймд бидний эцэг С.Зн өмчлөлийн нийт 110 /нас гүйцсэн үхэр 16, өсвөр насны үхэр 22, нас гүйцсэн адуу 33, өсвөр насны адуу 39/ толгой  малыг С.Зн хөрөнгө болохыг тогтоож, Ц.Бээс түүний дур мэдэн захиран зарцуулсан 110 толгой малын үнэ 80.450.000 төгрөгийг гаргуулж өнгө үү. /2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага/

Нотариатч Б.Пгийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “З т” ХХК-ийн 2 давхар, 1502 мкв талбай бүхий барилгыг бүхэлд нь өвлүүлж үл хөдлөх хөрөнгийг давхардуулан Ц.Бт №12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тухайн барилгын 1 давхарын хууль ёсны өвлөгч болох З.Э, З.Т, З.ТЗ.Т нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байх тул 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4, 5, 6, 7 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Б.Пгийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү /2020 оны 4 дүгээр  сарын 16-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага/ гэжээ.

Нэхэмжлэгч З.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх нэхэмжлэл гарахдаа нотариатч Б.Пгийн Ц.Бт гаргаж өгсөн 12, 14 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. “З т” ХХК-ийн нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгийн хоёр давхар барилгын нэг давхарыг ах дүү бид 5-д өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн атлаа хоёр давхар барилгыг бүхэлд нь Ц.Бт өвлүүлэхээр давхардуулж өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Хоёрдугаарт: үл хөдлөх эд хөрөнгийг дагалдаад “З т” ХХК-ийн газрыг өвлөх эрхийн гэрчилгээ гаргасныг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж  манай аавын мал болох 34 тооны малыг бид нар өсөлтөөр нь бодож 110 толгой мал гэж нэхэмжилсэн боловч анх байсан 2011 оны  мал тооллогын дүн болох 34 тооны малын үнэ 44.800.000 төгрөгийг нэхэмжилэхээр нэхэмжлэлээ багасгаж байна.  Энэ мал нь аав С.Згийн нэр дээр байсан нь мал тооллогын баримт болон бусад баримтаар нотлогдож байгаа. С.Згийн 5 хүүхдийн хөрөнгө болохыг тогтоолгож, түүнийг өвлөх ёстой гэдгийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тухайн малыг Ц.Б нь дур мэдэн ганцаараа захиран зарцуулж дуусгасан байгаа учраас малын үнийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэхүү “Б” зочид буудлын 2 давхар барилгыг 1994 оны 03 сард бидний эцэг С.З нь өмч хувьчлалын комисст хүсэлт гарган ягаан тасалбар болон бэлэн мөнгөөр худалдаж авсан байдаг. Аав С.З тухайн барилгыг хувьчилж авснаас хойш эзэмшиж, бүгдийг хэсэгчилэн хувааж нэг хэсгийг “Г” компаний нэр дээр, нэг хэсгийг “Т х” сургуулийн нэр дээр, нэг хэсгийг “З т” компаний нэр дээр гэх мэтчилэн өмч хөрөнгийг хуваан салгасан байдаг боловч одоогийн байдлаар Б.П нотариатч хоёр давхар барилгыг бүхэлд нь “З тг” компаний нэр дээр байсан гэж өвлөх эрхийн гэрчилгээ олгож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг нотариатчийн хууль бус үйлдэл гэж үзэж байна. С.Зн 5 хүүхэд бид  дүү З.Эг амьд байхад хэлцэл хийсэн.  Энэхүү хэлцлээр эд хөрөнгийг  бидний эцэг, эхээс үлдээсэн, хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзээд отгон дүүдээ 30 хувийг оноож, 70 хувийг эгч, дүү дөрвүүлээ авахаар тохирсон. Энэ хэлцэл нь эцэг С.Зн хөрөнгө ба түүний хүүхдүүд болох З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э нарын дундын хөрөнгө болохыг нотолж байна.

Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,  “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ****** дугаартай, 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын **************дугаар бүхий 2370 мкв газар, мал зэрэг нь З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э нарын эцэг С.З, эх М.Ц  нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч ба С.Зн өв залгамжлагчаар тогтоолгож, 34 толгой малын үнэ 40.800.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэмж тайлбарлахад Б.П нотариатчид бид 5 хамтарч өв нээлгэх хүсэлтийг өгөөгүй. Бид тус тусдаа хүсэлтээ өгсөн. Үүнийг Б.П нотариатч мэдсээр байж санаатайгаар Бт хүсэлтийг өгч явуулан 2 сар дарсаны дараа Ц.Бт өвлэх эрхийн гэрчилгээ өгсөн байсан. Б.П нотариатчаас “өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт хаана байгааг асуухад Бт өгөөд явуулсан” гэж надад хэлсэн. Бидэнд өөрсдөд маань өгөөгүй. 1994 онд өмч хувьчлалаар манай аав, дүү хоёр мөнгө нийлүүлж “Б” зочид буудлыг худалдан авч бүрэн бус хариуцлагатай компани болгон ажиллуулсан.  Уг зочид буудлыг Ангийн зөвлөлийн дарга Хүрлээ ахаас 1.000.000 төгрөг,  дүү З.Таас 5.000.000 төгрөгийг авч 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед дүү З.Т нь Германаас машин зөөж наймаа хийдэг байсан учраас дүүгээс 5.000.000 төгрөгийг авч байсан. “З т” ХХК нь 1996 онд байгуулагдсан. “Б” ББХК-ийг “З т”, “А”, “Г” гэж 3 компани болгож хуваасан. “Г” компани нь буудлын халаалт, цэвэр бохир усны асуудлыг, “А” ХХК нь гуанз, нийтийн хэсгийг хариуцан ажиллаж байсан. 2002 онд “З т” компанийн нэг давхарыг “Түшээт хан” сургууль болгож хуваасан. 2 давхар барилга анхнаасаа “З т” гэж нэртэй байгаагүй. Улсын бүртгэлийн газрын архивт хадгалагдаж байгаа баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, өмч хувьчлалын баримтуудыг хэрэгт бүрдүүлэн өгсөн байгаа. Бид Ц.Б, З.Э нарын байгуулсан “З т” компанийн хөрөнгийг аваагүй. Нэг давхарт “Т х” сургууль, “Г” нэртэй компани байсан. З.Т нь “Г” ХХК-ийг удирдаж байсан бөгөөд гадаад явахдаа компаниа “Т х” сургуульд нийлүүлсэн. “Т х” сургуулийн хөрөнгийг “Г” компанитай нийлүүлж нэг давхар нь “Т х” сургуулийн өмч болох нь тогтоогдсон тул бид нар 5 хуваахаар шийдвэрлэж өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээг Улсын бүртгэлийн газарт авч очиход  Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн. Нотариатчийн хийсэн үйлдэл бүгд хууль бус болж байна. Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо шаардлагатай баримтуудыг үндэслэж олгох ёстой байхад үүнийг биелүүлэхгүйгээр гэрчилгээ олгосон. “З т” ХХК-ийн 1502 м.кв хэмжээтэй, 2 давхар барилгад 288 м.кв хэмжээтэй “Т х” сургуулийн хөрөнгө орсон байхад ялгаж салгахгүйгээр бүхэлд нь өвлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Үүнээс шалтгаалж гэр бүлийн гишүүдийн дунд маргаан үүсч байна. Б.П нотариатч нь шүүхээр шийдвэрлэсний дараа гэрчилгээг гаргах талаар нотариатын танхим зөвлөсөн байхад дур мэдэн гэрчилгээ гаргаж өгснөө зөв гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн миний аавыг хоёр үхэртэй байсан гэж ярьж байна. Бид нар малчдыг гэрчээр дуудаж асуулгасан. Манай аав 10 адуу, 6 үхэртэй ирсэн гэдгийг малчид гэрчилсэн.

Компани өрөнд орсон байсан тул бид зочид буудлыг  авч ажиллуулж байна. Өрийг бага багаар төлж барагдуулж байна. Бид эцэг эхийнхээ олон жил хөдөлмөрлөөд олсон эд хөрөнгөнд амьдарч байна.  Миний ээж нас бартлаа буюу 2008 он хүртэл тус компанийн нягтлан бодогчоор ажилласан. Миний аав  “З т” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Энэ нь түүний гаргаж байсан тушаал шийдвэрүүдээр нотлогдоно. Бүх зүйлийг нотлох баримтын хэмжээнд шүүн хэлэлцэж өгөөч гэж хүсч байна гэв.

Нэхэмжлэгч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч З.Эын тайлбартай санал нэг байна. Энэ өмч бидний эцэг, эхээс бий болгосон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгтэй санал нэг байна. Эцэг эхээс хүүхдүүдийнхээ хамт босгосон гэр бүлийн гишүүдийн өмчлөх хөрөнгө мөн гэдэг дээр шийдвэр гараасай гэж бодож байна. Хоёрдугаарт Б.П нь бидэнд “Т н” сургуулийн хөрөнгийг өвлүүлсэн,  Ц.Бт “Б” зочид буудлын 2 давхар үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь өвлүүлсэн. Энэ хоёр үйлдэлд маш том зөрчил үүссэн учраас энэ үйлдлээ засаж хууль журмын дагуу нотариатын үйлдлээ хийж дахин шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсч байна. Б.П өмнөх шүүх хуралдаанд даргалагчийн асуусан асуултад хариулахдаа 1502 м.кв талбайд “Т н” дунд сургуулийн талбай орсон гэж хэлсэн байдаг. Ц.Бт өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо бүхлээр нь өвлүүлсэн байдаг. Энэ хоёр гэрчилгээ хоёулаа хүчингүй гэж үзэж байна. “Т н” сургуулийн өвлөх эрхийн гэрчилгээг эхэлж цэгцлэхэд дахин асуудал гарч ирэх магадлалтай. Учир нь би 2002 онд гадаад улс руу явахдаа өөрийн нэр дээр байсан “Г” ХХК-ийн эд хөрөнгө, газрыг “Т н” сургуульд шилжүүлээд явсан байдаг. Нотлох баримтад “Т н” сургуультай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй байгаа учраас энэ эд хөрөнгө “Т н” сургуульд шилжсэн үү гэдэг асуудал эргэлзээтэй болно. Газрын албанд “Г” ХХК-ийн нэр дээр байсан газар өмчлөх эрхийн гэрчилгээ “Т н” сургуулийн зөвшөөрөлгүйгээр Ц.Бт шилжсэн байдаг.

Миний бодлоор бид эвлэрэх нь зөв гэж үзэж байна. Бид нар Ц.Бт хувь үлдээхгүйгээр компанийг авах гээд байгаа юм биш. Ц.Б нь “хадам аав, ээж, ах дүү нарын нийлж босгосон хувийн эд хөрөнгө, 5 хүний хувь эзэмшилд байна гэдгийг ойлгоосой” гэж хүсч байна. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эхнээс нь цэгцтэй, хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгох ёстой гэж бодож байна. Мал аавын нэр дээр бүртгэгдэж байгаад 2015 онд З.Эгийн нэр дээр бүртгэгдсэн байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь аавын малыг өвлөх хүсэлтийг З.Э гаргаагүй. З.Э нэр дээрээ хууль ёсоор шилжүүлж аваагүй байхад түүний эхнэр малыг зарж байгаа нь маргаантай асуудал юм. Миний санал Б.П нь өөрийн бурууг хүлээж, өвлөх эрхийн гэрчилгээг үнэн зөв хуулийн дагуу гаргаж өгөх, Ц.Б нь бидэнтэй эд хөрөнгийг тэгш хувааж, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулъя гэсэн саналтай байна. Бид компанийн өрийг ихэнхийг дараад дууссан. Одоо нийгмийн даатгалын өр үлдсэн. Бид нар өөрсдийн эрх, ашигт нийцүүлж хөрөнгийг аваагүй. Аав, ээжийн хөрөнгийг аль нэг хүний барьцаанд үлдэхгүй байгаасай гэж бодож үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнийг бодоод хувьцаат компани болгох эсхүл өөр аж ахуйн нэгж болгож ажиллахаа хамтран шийдээд явах боломжтой байна гэв. 

Нэхэмжлэгч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  1994 оны 03 дугаар сард өмч хувьчлал явагдаж байсан. “Б” зочид буудлын 2 дахь дуудлага худалдаа болох гэж байна, хэдүүлээ нийлж байгаад авъя гэж ярилцаад аав, би, Сайхан сумын Хүрлээ ах бид 3 нийлж дундаасаа мөнгө нийлүүлж дуудлага худалдаанд оролцож тэр үеийн ханшаар 7.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ хөрөнгийг тухайн үед авахад өмч хувьчлалын газрын дарга Раднаа оролцож байсан. Раднаа дарга аавыг “та улсад ажилладаг учир өөрийн нэрээр авч болохгүй, авч болох хэдий ч аль нэг хүүхдийнхээ нэр дээр авах ёстой” гэж хэлж байсан. Ингээд “Б” зочид буудлыг дүү З.Эгийн нэр дээр авч байсан. Түүнээс хойш үйл ажиллагаа нь доголдож нэг компани болж, гуанз хийж, дараа нь 2000 онд сургууль байгуулагдаж байна гээд нэг давхарыг тэр чигт нь “Түшээт хан” сургуульд өгч, өмч хөрөнгөө салгаж, өмчлөлүүдээ салгаж явсан байдаг. 2012 онд аав өөд болж, түүнээс хойш миний төрсөн дүү З.Э компанийн үйл ажиллагааг явуулж байсан учраас дүүгийн нэр дээр байж байг, аав байхгүй учраас эцгийн хөрөнгийг дундын өмч болгоод гэрээ хэлцэл хийнэ гэж ярилцаад Б.П нотариатчийг авчирч бид 5 гэрээ хэлцэл хийсэн байдаг. Эцгийн аман гэрээсийг бичгийн хэлбэрт оруулж гэрээслэл болгосон гэж ойлгосон. Тухайн үед компанийг З.Э бид хоёр хариуцаж ажиллаж байсан. Дүү З.Э 2016 онд өөд болоод түүнээс хойш үйл ажиллагааг Ц.Б аваад явсан гэх нь хаашаа юм, орсон орлогыг аваад нааш цааш нь болгоод явж байсан. Бид 2018 он хүртэл дуугүй байсан. Гэтэл үйл ажиллагаа нь доголдоод  “Б” ХХК-д дулааны өр 12.000.000 төгрөг, нийгмийн даатгалд 1.400.000-1.500.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварын өр нийлээд 14.000.000-15.000.000 төгрөгийг өрөнд орсон байсан. Бид нар ийм байж болохгүй, хөрөнгийнхөө эзэн болж хэдэн дүү нартаа хувааж өгөхгүй бол өрөнд орж дуусах нь байна гэж өөрсдийн эгчийг дуудаад үйл ажиллагаанд нь оролцсон. Ингээд 2018 онд Ц.Бтэй тохирч хэлцэл байгуулаад үйл ажиллагааг хэрхэх талаар ярилцана гэж бодож байсан.

Бид үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй гэж үзэж хүсэлтээ Б.П нотариатчид гаргаж өгсөн. Ц.Б мөн адил хүсэлт өгсөн байх. Ингээд 2018 оны 07 сард Б.П бидэнд хэлээгүй, бидний хүсэлтийг сонсоогүй, юу ч хэлэлгүй “З т” компанийн 2 давхар барилгыг бүтнээр нь Ц.Бийн өмчлөлд шилжүүлсэн байсан. Үүний өмнө “Б” зочид буудлын 1 давхарт байрлах “Т н” сургуулийн хөрөнгийг бид дөрөвт 20, 20 хувиар хувааж өвлүүлэх гэрчилгээ олгож өгсөн атлаа тус барилгын нэг давхарыг хоёр давхартай нь бүхэлд нь Ц.Бт өвлүүлэхээр гэрчилгээ олгосон байсан. Өвлөх эрхийн гэрчилгээнд хоёрдугаар давхарын гэж бичиж гэрчилгээ олгож болох байсан. Нотариатчийн үйлдлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Аав 1994 оноос нас бартлаа “З т” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж, гарын үсгээ зураад явж байсан. Үүнийг нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Дүү минь аавыг нас барсны дараа Хаан банкны харилцах дансны нэрийг миний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан. Энэ хөрөнгө нь З, Ц  буюу манай ээж, аавын анхнаасаа бий болгож ирсэн хөрөнгө юм. Ийм учраас хууль ёсны өмчлөгч байх ёстой гэдгийг илэрхийлж хүсэлтээ гаргасан. Б.П нотариатч бид тавыг байлцуулан хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан, харилцан тохиролцсон  хэлцэлтэй гэдгийг мэдсээр байж ганцхан Ц.Бийн хүсэлтийг аваад өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгсөн байдаг. Бид нарын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол биднийг дуудаж хүсэлтийг хүн бүрт буцааж өгөх ёстой байсан гэж ойлгож байгаа. Гэтэл бид нарын хүсэлтийг бидний хэнд ч хэлэлгүйгээр Ц.Бт өгөөд явуулсан байсан. Тэр хүсэлтийг Ц.Б дарсан гэж ойлгож байна. Нотариатч хүн нууцыг хадгалах ёстой байхад хүний бичиг баримтыг өөр хүнд өгөөд явуулсныг туйлын буруу гэж бодож байна. Б.Пгээс  “та яагаад хоёр давхар барилга биш хоёрдугаар давхрыг гэж гэрчилгээнд бичээгүй юм бэ? гэж асуухад “тухайн үедээ би техникийн алдаа гаргаж бичсэн байна лээ” гэж хариулсан.  Нотариатч техникийн алдаа гаргах ёстой юу? хүний аж амьдралыг шийдэж байж ингэж болохгүй. Хоёр давхар барилга, хоёр давхарыг гэдэг үгнээс болж маргаан үүссэн. Энэ гэрчилгээг хүчингүй болгож өгөөч. Бид өөрсдийн бий болгосон зүйлийг өөд нь татаад аваад явна гэсэн зорилготой байсан. Аав 2012 онд нас бараад 49 хоног дээр нь Э , Б хоёр Х  ахын хамт орж ирээд аавын малыг аваад явсан. Би тухайн үед 49 хоногийг өнгөрөөгөөд авахгүй яасан юм бол гэж бодсон. Э  13 тооны үхэр, 21 тооны адуу байгаа гэж ярьж байсанЭд хөрөнгөө яах вэ гэж асуухад  олон салгаж хувааж бичээд яах вэ, миний нэр дээр байж байг гэж хэлээд 2013 оноос Эгийн нэр дээр тоолж өгсөн. Малыг тухайн үедээ бид нар идэж уусан байх. Эг өнгөрснөөс хойш мал нь байдгаараа байсан. Эдгээр малыг тууж гаргаад адууг нь Х , Ц  нарт маллуулсан байдаг. Малыг Б аваад зарсан гэж Ц  нь бид нарт ярьсан. Намайг хотоос ирсний дараа дүү З.Э  өнгөрөхөөсөө өмнө надтай яриад сууж байхдаа “аавын малыг нааш цааш нь хөдөлгөөгүй шүү” гэж ярьж байсан. Дүү нас барснаас хойш буюу 1 жилийн дараа тухайн мал хөрөнгийг өвлөх өв нээгдэж, өвлөж авах  асуудал шийдэгдсэний дараа зарж үрж болох байсан. Гэтэл Ц.Б малыг бүгдийг устгасан. Энэ нь шүүх хурал дээр ярьсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Б.П нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Нотариатчдын танхимаас асуухад эд хөрөнгийн маргаантай бол шүүхээр  шийдэгдсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх талаар яригдана гэж хэлсэн” гэж байсан. Энэ хүний алдаатай үйлдлээс болж ийм маргаан үүсч байна. Би Б.П нотариатчийг албан тушаалаа буруу ашигласан гэж ойлгож байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус юм. Бид нар гомдолтой байгаа учраас өргөдөл гаргасан гэв. 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр З овогтой Э нь 1994 онд “З т” ХХК-ийг үүсгэн байгуулаад  2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл захирлаар ажиллаж, компаниа удирдаж байгаад хүнд өвчний улмаас нас барсан юм. Ингээд өвлөх эрхийн хуулийн дагуу түүний хүү Э овогтой А , эхнэр Ц овогтой Б миний бие 1 жилийн дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авч “З т” ХХК болон “Б” зочид буудал, газрын гэрчилгээгээ гаргуулж авсан. Энэ хугацаанд буюу 2018 оны 04 сарын 20-ны өдөр З.Э, Н.Б , З.Т нар нь зочид буудалд дур мэдэн орж, жижүүрийг загнаж, хөөж туун өрөөнүүдийн түлхүүрийг хүчээр булаан өнөөдрийг хүртэл хүний өмчийг хууль бусаар болон дээрэмдэж ашиглаж байна.

Миний бие З.Этэй 1993 онд танилцаж 1994 онд гэр бүл болж 1995 онд  албан ёсоор батлуулж хурим хийж “Б” зочид буудалдаа өрх тусгаарлаж амьдарсан билээ. Өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагаанд оролцож удирдаж ирсэн.  2008 оноос компанийн нягтлан бодогчоор өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн.

1994 онд “Б” зочид буудлыг хувьчилж авахдаа Хөдөө аж ахуйн банк буюу ХААН банкнаас сарын 5-6 хувийн хүүтэй зээл авч түүгээрээ ягаан тасалбар худалдан авч өмч хувьчлалд оролцож хуулийн дагуу “Б” зочид буудлын хууль ёсны  эзэмшигч болсон. Худалдаж авсныхаа дараа өндөр хүүтэй банкны зээлийг төлж  чадахгүй байсны улмаас зээлийн хугацаа хэтэрч, хүү алдангид орж хүнд байдалд  орсны улмаас зочид буудлын ихэнх тавилгыг Б аймгийн ард иргэдэд зарж зээлийг төлж дуусгаж байсан. Хэдийгээр Э бид 2 эзэмшдэг байсан ч ах эгч нарт нь олсон орлого болон өөрсдийн нэр дээрхи бүх л зүйлээр тусалдаг байсан.

1. Эцэг С.З, эх  М нар нь Улаанбаатарт амьдарч байгаад Б аймгийн 1 дүгээр орлогч даргаар томилогдон шилжиж ирэхдээ З.ЭЗ.Тнарт 3 өрөө орон сууцаа өвлүүлж өгсөн. Зах зээлийн үед З.Эажилгүй байсны улмаас байрныхаа ордерийг барьцаанд тавьж найзаасаа ачааны машины чиргүүл дүүрэн архи авчирч зарах гэж байгаад өрөнд орж Улаанбаатарт байсан өвлүүлж өгсөн 3 өрөө байраа зарж төлсөн.

Ингээд орох оронгүй болж Б аймагт шилжиж ирээд эцэг эх болон биднийг зовоож байхдаа З.Э бид 2-т өвлүүлж өгсөн Б аймгийн ... ын 2 өрөө байрыг “та нараас ахиж юу ч авахгүй, хэзээ ч ирэхгүй” гэдэг ам өчиг өгөөд тухайн үеийн ханш 800.000 төгрөгөөр зараад Дорнод аймаг руу шилжиж явсан.

2. З.Тнь 1995 онд гэр бүл болоод Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар ирээд эхнэр хүүхэдтэйгээ манай зочид буудалд амьдарч байгаад 2005 онд Улаанбаатар хот руу шилжээд 2 өрөө байр хөлсөлж амьдардаг байсан. З.Тнь “авсан цалингаа байрны түрээсэнд өгөөд хэцүү байна, ядаж байр авах урьдчилгаатай бол байр авмаар байна” гэж хэлдэг байсан. 2008 онд Хас банкнаас “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээл”-ийг 5 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, зочид буудалдаа засвар хийхээр 40.000.000 төгрөг авсан байснынхаа 20.000.000 төгрөгийг нөхөр З.Э ах З.Т ын дансанд шилжүүлж өгсөн. Буудлын засвараа хойшлуулсан. Энэ үед эдийн засгийн хямрал нүүрлээд хаа сайгүй зах зээл хумигдаж орлого буурч зээлээ төлж чадахгүй хүнд хэцүү байсан. Зарим үед Б миний бие зээлийн хугацаа хэтэрсэн, сар дамнах гээд байна заавал төл гэдэг шаардлагын дагуу банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ломбарднаас сарын 15 хувийн хүүтэй, барьцаанд нь ээмэг, бөгжөө тавьж зээл авч төлдөг байсан. Тэр үед ах, эгч нар нь хэн нь ч санаа зовж асуудаггүй байсан.

3.З.Т нь УБ хотод хадмындаа амьдардаг байсан. Хадам аав ээж 2 нь байр авч өгөх боломжгүй байсан учраас ганц охиндоо 1 дүгээр хороололд байрлалтай, 2 өрөө байраа өгөөд өөрсдөө хашаа байшин барьж гэр хороололд амьдрахаар шийдсэнийг дуулаад миний нөхөр аав, ээжтэйгээ ярилцаад хадмуудынх нь байшинд мөнгө оруулж, барихад нь туслая гэж Хаан банкнаас зээл авч Б аймгийн Орхон сумын Өлзийт тосгоноос байшин барих тоосгыг худалдан авч Улаанбаатар хотод аваачиж өгч байшин барьсан. Тухайн үед хадам аав С.З нь Б аймгийн Ангийн аж ахуйг хувьчилж авсан байсан. Хувьчилж авсан 2 тракторыг З.Тд гэр орноо тохижуулж сайхан амьдар, өөр боломж байхгүй гэдгийг хэлж өгөхөд З.Т тракторыг хотод аваачиж зарж борлуулсан. Мөн З.Э нь  эзэмшиж байсан УАЗ-469 машинаа ахдаа өгсөн бөгөөд ах нь хотод аваачиж зарж мөнгийг нь авсан.

4.З.Т нь 1994 онд зочид буудлыг хувьчилж авсны дараа Улаанбаатар хотоос ирж ажиллаж амьдарч байхдаа тухайн үеийн “ХОТШ” банкнаас авсан 3.500.000 төгрөгийн зээлийг үр ашиггүй алга болгочихоод зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй Б аймгаас зугтаад явсан. Нэгэнт компанийн нэр дээр авсан зээл байсан учраас хариуцлагыг захирал З.Э үүрч төлж барагдуулсан.

5.1994 оноос хойш 2016 он хүртэл хадам аав, ээж болон нөхөр З.Э миний бие банкнаас зээл аваад ах, эгч нарыгаа болон тэдний үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө болон их дээд сургуульд сурах зардлаас авахуулаад идэх хоол, өмсөх хувцсыг нь хүртэл өгдөг байсан. Б аймаг хүн ам бага, зах зээл муу байсантай холбоотой манай зочид буудлын орсон орлого нь өвөлдөө халаалтын зардлаа нөхөж төлж чаддаггүй мөн олон хүнийг тэжээдэг, тэдний хэрэгцээг хангах гэж авсан зээлээ төлж чаддаггүй байсан зэргээс болж байнга татвар болон нийгмийн даатгал, “Б” -д цэвэр усны болон халаалтын өртэй байдаг.

6.Ц.Б миний бие 2000 оноос нөхөр З.Эгийн хамт Улаанбаатар хотод 4 жил дээд сургуульд суралцаж төгсөөд ирсэн. Сурсан эрдмийнхээ үр шимийг үзье гэж ярилцаад 2005 онд Б аймгийн улсын нөөцөд нягтлан бодогчоор орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Улсад 13 жил ажиллахдаа цалингийн болон лизингийн зээл аваагүй жил, сар, өдөр нэг ч байхгүй. Учир нь орлогоороо зочид буудлыг засварлах болон үйлчилгээг сайжруулах, тавилгыг шинэчлэх боломжгүй байсан тул авсан зээлийн мөнгөөр компанийн өрийг төлөх, компанийн зээлийг төлөх, цахилгаан бараа телевизор, хөргөгч, хөлдөөгч, хивс, дрож авах, буудалдаа засвар хийсээр ирсэн.

7.2012 онд хадам аав хүнд өвдөж нас барсан. 2013 онд хүү Э.А  хүнд зодуулж тархины хүнд гэмтэл авсан, 2014 онд нөхөр З.Э ходоодны хорт хавдараар өвчилж 2016 оны 12 сарын 19-ний өдөр нас барсан. Энэ бүх хугацаанд ах, эгч нар нь хүний ёсоор хандаж хүнд өвчнийг даван туулахад сэтгэлийн дэм өгөхийн оронд амьд байхдаа буудлаа бид нарт шилжүүлж өг гэх мэтээр дарамталж зовоодог байсан. Миний нөхөр З.Э нь аав ээж, ах, эгч нарыгаа хайрладаг эрхэмлэдэг, аливаа асуудлыг эвээр шийдэхийг хүсдэг зөөлөн сэтгэлийг нь буруугаар ашигладаг байсан. З.Ээгч нь шоронд ял эдэлж байхдаа  удаа дараа “Эгээр бие муу, эгчтэйгээ уулзах шаардлагатай байна” гэж худал бичиг хийлгүүлж чөлөөгөөр гардаг байсан. Гарч ирээд З.Э, З.Т, З.Т, З.Тнар нь нийлээд хувилдаан зохион байгуулж “З.Эг үхэхээсээ өмнө бид нарт хөрөнгөө шилжүүлж өг, эхнэр хүүхдийг чинь бид нар харж хандана” гэж сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсныг миний нөхөр ийм ч ах, эгч нартай байх ч гэж дээ гээд аргаа бараад уйлаад ярьдаг байсан. З.Э нь “намайг амьд байхад ингэж дарамталж байгаа юм чинь үхэхээр та 2-ыг хөөгөөд гаргана, тийм учраас намайг амьд байхад хөрөнгөө шилжүүлж ав гэж хэлдэг байсан. Би ханийгаа өрөвддөг байсан. Тийм ч учраас амьд байхдаа энэ компанийн захирал хэвээрээ байсан. Би энэ хүнтэй хоёргүй сэтгэлээр ханилахдаа ийм нэгийгээ хайрлах сэтгэлгүй увайгүй ах, эгч нарыг амьдралдаа хараагүй. Ашиглалтын хугацаа нь дууссан байшин, өмчийг минь булаацалдаж хуулийг мэдсээр байж зориуд нэр төрийг минь уландаа гишгэж гутаан доромжилж байгаад гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Миний нөхөр З овогтой Э нь 1994 онд “З т” ХХК-ийг үүсгэн байгуулаад захирлаар нь 2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад хүнд өвчний улмаас нас барсан юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлд “нас барагчийн эхнэр, нөхөр төрүүлсэн  ба үрчилсэн буюу түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн ба үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжинд нас барагчийн эд хөрөнгийг тэгш хуваан авна” гэж заасан. Хуулийн дагуу түүний хүү Э овогтой А, Ц овогтой Б миний бие 1 жилийн дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авч “З т” ХХК болон “Б” зочид буудал, газрын хамт гэрчилгээгээ гаргуулж авсан болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын гаргасан 2019 оны 02 сарын 26-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Тухайн үеийн нийгмийн даатгал болон татварын хуулийн дагуу хувь хүнээс болон байгууллагаас төлөх шимтгэл татвар нь өндөр байсан. Мөн 1994 онд зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ явуулдаг өөр компани байгаагүй бөгөөд компанийн жилийн орлого өндөр байгаатай холбоотойгоор татвараас зугтах зорилгоор зочид буудлаас гуанзны хэсгийг салган “А” ББХК-ийг үүсгэн байгуулж байсан. З.Т нь удирдан ажиллаж байхдаа үйл ажиллагааг нь алдагдуулан авсан зээлээ төлж чадахгүй улмаар зугаа цэнгэл хөөцөлдөн гэр бүл нь салж дампуурлын эрмэгт аваачаад хаяаад зугтаж явсан.

Мөн зочид буудлын нийтийн халаалтын зардал өндөр байсныг тооцож, хуучин уурын зуухыг ашиглан бага зардлаар халаах боломжтой гэж үзээд “Илч” ХХК үүсгэн С.Б буюу хадам аав С.Зн төрсөн дүү удирдан ажиллуулдаг байсан. Гэвч яваандаа ах дүүсийн хооронд үл ойлголцол үүсэж С.Б  ах одоогийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуульд мэргэжлээрээ математикийн багшаар ажилд орсон. Ийм учраас “А”, “И” ХХК-ийг татан буулгаж байсан гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Энэ хугацаанд хадам аав, ээж нэг байшинд олуулаа амьдарч чадахгүй болохыг амьдралаас мэдэрч хол байж биеэ дааж амьдар гэдэг байсан боловч нэг нь ч орох оронтой болж амьдралаа авч явж чаддаггүй байсан. Насанд хүрсэн хүмүүс байж олон жил аав, ээж болон бидэнд дарамт учруулж хүний хөдөлмөрийг шулж,  гэмшиж ухаарахын оронд төрсөн дүүгээс нь ганц хүүдээ  үлдээсэн хөрөнгийг булаацалдаж явах юм.

Биднийг 1994 онд гэр бүл болоход хадам аав, ээж 4 үнээтэй байсан. Аав ээжийнхээ амин хайртай хүүгээс нь төрсөн анхны ач хүү Э.Аийг төрөхөд 2  /Улаан халзан, Хар халзан/ үнээг зааж өгч байсан. Тухайн үед бүгд тэр малаас идэж байсан. Сүүлдээ олон айлын идэш хоолыг бэлдээд аав, ээжийн өөрсдийн мэдлийн үхэр мал дууссан. Манайд зааж өгсөн малыг өөрсдийн нэр дээр шилжүүлж бүртгэж ав гэдэг байсан боловч нэг л айл юм чинь гээд аавын нэр дээр тоолуулдаг байсан. Миний бие 2005 онд “Улсын нөөц”-д нягтлан бодогчоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллахдаа өөрсдийн малын өвс, тэжээлийг хангаж, цалингаасаа төлдөг байсан. 2009 онд миний нөхөр З.Э “хөдөөнийхөн бууны дуран асуугаад байна, олдвол малаар сольж авна гэнэ” гэхээр нь өөрийн төрсөн ах Ц.Цдаа захисан. Тэр үед ах Ц нь Солонгос улсад 3 сарын визтэй явж ажиллаж байсан. Ирэхдээ бууны 2 дуран авчирч өгснийг зарж, нэг бүрийг тугалтай үнээгээр сольж, малаа өсгөсөн. 2016 он хүртэл З.Эгийн ах, эгч  нарт боломжоороо идэш хоол бэлдэж, хувааж иддэг байсан төдийгүй З.Эыг шоронд байхад нь өмгөөлөгчийн хөлсөнд үнээ гаргаж өгч байсан.

Бид адуутай байсан. Миний нөхөр талийгаач З.Э 2014-2016 оны хооронд хүнд өвчилж адуугаа маллах боломжгүй болсон. 2015 онд гэдэсний түгжрэл үүсэж гэдсээ тайруулан /стом/ гэдсэндээ уут зүүж 6 сарын турш явсан. Стом хайрцагандаа 5 ширхэгтэй, 48000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Өдөрт 2-3 ширхэгийг хэрэглэдэг байсан. Зарим үед зээл , халаалтын өр төлөх гээд стомоо авч чадахгүй болоод адуугаа зарж эмчилгээндээ хэрэглэсэн. Энэ хугацаанд ах эгч хамаатан хэн нь ч гэдэсний уут авч өгч байгаагүй гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын тайлбарыг сонслоо. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б аймагт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм цуцлагдаж тухайн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зочид буудлаа нээсэн. Тэр өдөр Эбуудалд хүчээр орж ирж жижүүрийг хэл амаар доромжилж, зочид буудлын түлхүүрийг аваад, жижүүрийг  хөөж гаргаснаас хойш энэ хэрэг үүссэн. З.Э“чи идэж ууж болсон зайл” гэж намайг хөөж гаргасан. Өнөөдрийг хүртэл хугацаанд З.Э, З.Т, З.Т, З.Тнар намайг хэл амаар доромжилсон болохоос нэг удаа уулзъя, эвлэрье гэдэг санал тавиагүй. Миний хүү сэтгэцийн өвчтэй учраас ааваасаа эд хөрөнгөө өвлөж чадахгүй байгаагийн улмаас би өвлөж авсан. Би хүний эд хөрөнгө хулгайлж аваагүй. Нэхэмжлэгч нарын ярьж байгаа шиг тийм зүйл байхгүй. Нойр хоолгүй ажиллаж амьдарч байсан. Нэхэмжлэгч нарын заргын буянаар өнөөдөр амарчихлаа. Хүүхдийг минь зочид буудалд оруулдаггүй. Татвар, нийгмийн даатгал, халаалт төлөгдөөгүй байгаа. 3 жилийн хугацаа өнгөрч байхад өрийг төлөөгүй байна.

Малын тухайд намайг анх бэр болж очиход З гэдэг айл 2 үхэртэй байсан. Дараа нь хоёр үхэр худалдаж авсан. Нэгийг нь манай А  зүс заагаад өгсөн. Энэ мал миний 15 жил улсад ажиллаж хүч хөдөлмөрөөрөө олсон мал. Малыг ах, эгч  нар нь хувааж иддэг байсан. З.Т хөдөөнөөс идэш хийгээд ирэх үү гэхэд татгалзаад явдаггүй байсан. Яваад авчирсан малыг хулгайлаад гэртээ оруулчихдаг. Ийм л хүн байсан. З.Э нас барсан ч гэсэн би бүгдийг мэддэг учраас бүгдийг хэлнэ. Хоёр өвлөх эрхийн гэрчилгээний хувьд 1994 оны 03 дугаар сард З.Э компанийг үүсгэн байгуулж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй явж байгаа. Гэрчилгээнд ямар ч өөрчлөлт ороогүй. П нотариатчид өвлөх ёстой Э нас барсан тул Згийн нэр дээр байсан хашаа байшин өвлөх ёстой З.Э нас барсан тул өвлөхөөс  татгалзаж гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргасан. Би өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан. Надад хүн хахуулдах сонирхол байхгүй. Нэхэмжлэгч нар өвлөх эрхгүй, хүсэлт гаргах эрхгүй хүмүүс. Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг надад өгөөд явуулсан гэж ярьж байна. Б.П гуай надад хүсэлтийг өгөхөөр нь би өгье гэж хэлээд авсан. Нэхэмжлэгч нар луу залгахаар миний дуудлагыг авдаггүй. З.Эодоо ч миний утасны дуудлагыг авдаггүй. Нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийг өгөх гэж очиход намайг хөөгөөд гаргаж байсан. Би хуулийн дагуу насаараа амьдарч ирсэн ханийнхаа өвийг өвлөөд явж байгаа. Өвлөх хугацаа болж 1 жил өнгөрөхөд би өвлөж авах гэж яараагүй. Харин нэхэмжлэгч нар хүсэлт гаргаж явсан байна лээ. Би хүний мал аваагүй. З.Э амьд байхдаа адуугаа зарсан. Би ерөөсөө зараагүй. Нэхэмжлэгч нар Ц.Б зөвшөөрсөн гээд надад үлдсэн хэдэн цөөн малыг малчнаас очиж авсан байсан. Бид хэзээ ч эвлэрэхгүй. Нэг удаа ярьсан бол ярилцаж болох байсан гэв.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.Энарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар намайг хариуцагч Ц.Бийн хамтран хариуцагчаар татаж байгааг би зөвшөөрөхгүй, миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

1.Б, Б хот, Зүүн түрүү 4 дүгээр баг, “Б” зочид буудал ... од байршилтай “З т” ХХК нь С.З агсны хүү З.Э агсны өмч хөрөнгө бөгөөд үйл ажиллагаа явуулах эрх нь түүний мэдлийнх байхыг 2006 оны “З т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны компанийн дүрэм, газар эзэмших гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ зэрэг бичиг баримтаар батлагдаж байгаа.

2.З.Э агсан нь 1995 оны 02 дугаар сарын З-ны өдөр Ц.Бтэй гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан гэрлэлтийн 6 тоот гэрчилгээтэй, хүү Э.А ийг 1995 оны 03 дугаар сард төрүүлсэн. Ам бүл 3, 2016 оны 12 сарын 19-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан нь Б сумын өрхийн бүртгэлийн 630159040882...  дэвтрээр батлагдаж байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн  520.1.1, 528.2-т зааснаар эхнэр Ц.Бийг хууль ёсны өвлөгчөөр тогтоон өв нээж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Жич: хүү Э.А  нь хөдөлмөрийн чадвараа 70%-иар алдсан учир эх Бийн асрамжинд байдаг нь эмч эмнэлгийн магадлагаагаар батлагдсан болно.

3.“З т” ХХК-ийг 2006 оноос 2016 оны 12 сар хүртэл З.Э агсан удирдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, санхүүгийн үйл ажиллагааг эхнэр Ц.Б хариуцан хийж байсан нь Б аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06/604 тоот албан бичгээр батлагдаж байгаа.

4.З.Э агсан нь эцгийн захиасын дагуу ах, эгч нараа ирүүлэн 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Түшээт хан” дунд сургууль, “З т” ХХК-ийн хөрөнгийг зарж борлуулсны дараа хэдэн хувиар хөрөнгө хуваах тухай хэлцэл хийж нотариатаар батлуулж байсан боловч уг хөрөнгийг зарж амжилгүй өөрөө 2016 оны 12 сард нас барсан. Одоо ч уг хөрөнгө зарагдаагүй байгаа учир “З т” ХХК-ийн хөрөнгө болон үйл ажиллагааны эрхийг хуулийн дагуу эхнэр Ц.Бт өвлүүлж, эцэг Л.З агсны нэр дээр байсан хувийн сууц, газрыг хүү З.Тд 100%, “Түшээт хан” дунд сургуулийн өмч болох 8 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг З.Т, З.Т, З.Э, З.Т , З.Э агсны хууль ёсны гэр бүл болох эхнэр Ц.Б нарт 20%, 20%-иар өвлүүлэхээр өвийг нээж гэрчилгээ тус тусад нь олгосон болно.

5.”З т” ХХК-ийн хөрөнгийг өвлөхөөр компанийн захирал Э.Э агсны эхнэр Ц.Б талийгаачийн төрсөн ах З.Т, З.Т, эгч З.Э, З.Т нар тус тусдаа хүсэлт гаргасан юм. Гэтэл дээрхи өвлөх эрхийн гэрчилгээ хүсэгчид хөрөнгө хуваах хэмжээнд маргаан гаргасан, зарим нь шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэснийг харгалзан МУ-ын Иргэний хуулийн 528, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг үндэслэн шүүхээр хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлсний дараа манай байгууллагаар өвөө нээлгэхийг зөвлөж Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 43 дугаар зүйлийн 43.2.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гартал өвийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлэхээр болсныг мэдэгдэж материалыг буцаасан боловч З.Э агсны хууль ёсны эхнэр Ц.Бээс бусад нь хүсэлт гаргаагүй учир хууль ёсны өвлөгчид нь Иргэний хуульд заасны дагуу өв нээсэн болно. Харин өв хүлээн авагч Ц.Б Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгчийн үүрэг хариуцлагыг хүлээж, эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэн тайлбар гаргав гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Уг шаардлагад нэхэмжлэгч нар Ц.Бт “З т” ХХК-ийн эзэмшил  газрын эрхийг өвлүүлэх тухай олгосон өвийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Манай нээсэн өвийн гэрчилгээ хуулийн дагуу болох нь “З т” ХХК-д 1998 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр ************* тоот гэрчилгээ олгосон нь МУ-ын Газрын тухай хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн дагуу 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б сумын Засаг даргын 116 тоот шийдвэрээр Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн ****** тоот гэрчилгээ болгож, “З т ХХК-д эзэмших эрхийн гэрчилгээг 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр олгосон учир дээрхи газрын эрхийг “З т” ХХК хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь тогтоогдсон тул Ц.Бт компанийнхаа эрхийг дагаад өвлөгдөх эрхтэй болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын гаргасан 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар:

Tус шүүхэд гаргасан З.Э, З.Т нарын нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд:

1.Бидний эцэг С.З “Б” зочид буудлыг өмч хувьчлалаар хувьчлан авч “Б” ББХК-ийн 1994 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулан үйл ажиллагаа явуулахдаа эцэг С.З нь ерөнхий захирлаар, ээж М.Ц нь нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан гэжээ.

Гэтэл МУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 3, 24 дүгээр зүйлийг үндэслэн Зн Э “миний бие худалдааны “Б” зочид буудал, ББХК-ийг үүсгэн байгуулахаар энэхүү баримт гэрээг үйлдэв” гэсэн гэрээг 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулан дүрмийн хамт 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б аймгийн улсын нотариатч Дгээр батлуулан 03 тоот бүртгэлийн тэмдэг тамга даруулан 400 төгрөгийн хөлс төлсөн баримт байна. Уг гэрээнд “дүрмийн санг 6,5 сая төгрөгөөр бүрдүүлэн 2 гишүүнтэй, үүсгэн байгуулагч З.Э 5,5 сая төгрөгөөр, хувь нийлүүлэгч н.Х 1,0 сая төгрөгийн хөрөнгө нийлүүлэв” гэж дурдаад мөн дүрмийн 7-д “үүсгэн байгуулагч захирал З.Э, түүнийг байхгүй үед өөрийнх нь томилсон төлөөлөгч удирдана” гэж үйлдсэний дагуу 1994, 1995, 1998, 2005 онуудад эцэг С.З агсан нь ажлыг нь орлон гүйцэтгэж байхдаа өөрийгөө захирал гээд бичиг баримтанд дурдаад байсан бус уу. Энийг нь одоо хүүхдүүд нь Эг нас барсан болохоор С.З агсныг захирал байсан гэж маргалдаад байна. Мөн дээрхи гэрээ дагасан дүрмийг 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн бөгөөд уг дүрмийн 1.6-д “ББХК-ийн эзэн З.Э байна” гэж, дүрмийн 2-т “эзэн нь дор дурдсан эрх эдлэж, үүрэг хүлээнэ” гэсэн ерөнхий заалтын ...

- Төлбөр тооцоонд 1-р гарын үсэг зурах гээд тодоос тод зааж мөн дүрмийн төгсгөлд захирал З.Э гэж гарын үсгээ зурсан баримт байна.

2.”Б” ББХК нь “З т” ХХК болсоноос хойш 2002 онд уг компанийн 1 давхарт “Түшээт хан" сургуулийг С.З агсан байгуулж үйл ажиллагаа явуулж байсан баримтыг нь үндэслэн 5 хүүхдэд нь өв нээж өгсөн болно.

3.Аймгийн Нийтийн аж ахуйн газрын харьяа “Б” зочид буудлыг “Б ББХК-ийн эзэн З.Эд хүлээлгэн өгсөн тухай 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0...  актын 1-д “...139 нэрийн ...бүгд дансны үнээр 960,516.56 төгрөгийн хөрөнгийг эзэн З.Эд хүлээлгэн өгөв. Актын 4-т: “Б” зочид буудлын ажилчдыг 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эзэн З.Эгийн мэдэлд шилжүүл” гэснээс харахад эхнээсээ л З.Э агсан захирал байсан нь тодорхой байна.

4. “Үйлчилгээ худалдааны “Б” ББХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25 тоот тушаалд “1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1-р протоколыг үндэслэн “А” ББХК-ийн дүрмийн санг 3,5 саяаар тогтоосугай захирал З.Э” гэж гарын үсэг зурж, тамга дарснаас үзэхэд яалт ч үгүй З.Э агсан захирал байсан нь батлагдаж байна.

5.“З т” ХХК-ийн гэрээ дүрэмд 1996, 1999, 2002 онуудад өөрчлөлт орж байсан ба 1996 онд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ компанийн удирдлага захирал З.Эгээр явсан нь гэрээ дүрэм гэрчилгээнүүдээр нотлогдож байх тул “З т” ХХК-ийн эзэн бөгөөд захирал нь З.Э агсан болох нь хэрэгт болон манайд авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул манайх Ц.Бт өв нээснээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар: Нэхэмжлэгч З овогтой Энарын 4 хүний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Нотариат асан Б.П би “Т “ дунд сургуулийн болон “З т” ХХК-ийн хөрөнгөнд нээсэн өвийн гэрчилгээг МУ-ын Иргэний хуульд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй давхардуулалгүйгээр тус тусын хөрөнгөнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон учир өмчлөгч нарын эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

2.Миний өв нээж олгосон өвийн гэрчилгээнүүд нь доорхи хууль зүйн үндэслэлтэй олгогдсон баримт бичгээр нотлогдож байгаа болно. Үүнд:

           А. “Б” хувийн зочид буудал ББХК-ийн захирал З.Э 1994 оны 02 дугаар сарын 2-ны өдөр “Б” хувийн зочид буудлын ББХК-ийн дүрмээ боловсруулан, 2 гишүүнтэй байхаар тусгаад дүрмийн 6-д ББХК-ийн эзэн З.Э байна гэж,

           Б. Дүрмийн 2-т “Эзэн дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн заалтанд 8-н заалтыг оруулснаар өөрийнхөө хийх эрх, үүргийг тодорхой заасныг дүрмээс нь үзэж болно.

3.”Б” хувийн зочид буудал ББХК-ийн /эзэн/ захирал З.Э нь дээрхи дүрмээ үндэслэн 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ББХК-ийн үүсгэн байгуулах тухай гэрээ хийж,

А. Гэрээний 5-д “дүрмийн сангаа 6,5 сая төгрөгөөр бүрдүүлэхээр болж үүсгэн байгуулагч З.Э 5,5 сая төгрөг, хувь нийлүүлэгч н.Хүрэлбаатар 1,0 сая төгрөгийн хөрөнгө” нийлүүлэн дүрмийн сангаа бүрдүүлэхээр тусгаад компанийн захирал 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн №118, РД:****** тоот гэрчилгээ авсан.

Б.Гэрээний 7-д “компанийг үүсгэн байгуулагч захирал З.Э түүнийг байхгүй үед өөрийнх нь томилсон төлөөлөгч удирдана” гэж тусгаад захирал өөрөө гарын үсэг зурж, 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр улсын нотариатч Даваасүрэнгээр батлуулан “БНМАУ Б аймаг улсын нотариатын товчоо” гэсэн тамга бүхий 03 тоот тэмдгээр гэрээгээ баталгаажуулсан.

4.Энэхүү дүрэм, гэрээг үндэслэн 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Аймгийн Нийтийн аж ахуйн газрын харъяа “Б” зочид буудлыг “Б” ББХК-ийн эзэн З.Эд хүлээлгэн өгсөн №0...  акт үйлдэн эрх бүхий хүмүүс нь гарын үсэг зурсан.

5.Тухайн үеийн Улсын бүртгэлийн тухай хуулийг үндэслэн “З т” ХХК нь 1996, 1998 онуудад дүрмийн сан буюу компанийн хөрөнгөө үнэлэн өөрчлөлт оруулж, №2007738 тоот регистртэй гэрчилгээ авч байсан нь Улсын бүртгэлийн хэлтэст материал нь байгаа талаар лавлагаа авч болно. /Тухайлбал дүрмийн сангаа 20,5 саяар бүртгүүлж байсан барилга байгууламжаа 50,0 саяар үнэлэж байсан/

6.”З т” ХХК-ийн захирал З.Э нь компанийнхаа гэрээ, дүрмийг 1999 онд батлуулан мөрдөж эхэлснээс үзэхэд компанийн захирал 3.Э байсан нь дүрэм, гэрээнд тодорхой тусгагдсан байна.

7.”З т” ХХК-ийн дүрмийн сан 20,5 сая төгрөгөөр үнэлэгдэж улсын бүртгэлд бүртгүүлж байсныг 1998 онд өөрчлөн 60,360,000 төгрөг болгон өөрчлөн бүртгүүлж байсан материал байгаа.

8.З.Э /захирал/ компанийн хөрөнгө болох зочид буудлын барилгын 1-р давхарыг сургуулийн зориулалтаар засварлан тохижуулсан хэсгийг 15,0 сая төгрөгөөр үнэлэн С.Зд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр батлуулсан болно. Энэ гэрээг үндэслэн “З т” ХХК-ийн хөрөнгийг өөрчлөн Үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн газраас “Түшээт хан” ЕБС-д 288 мкв талбай бүхий, 8 өрөөг 15,0 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөнд ****** тоот гэрчилгээ олгосон. Мөн “З т” ХХК-ийн хөрөнгөнд өөрчлөлт оруулан 35,0 сая төгрөгийн үнэ бүхий барилга гэж ****** тоот гэрчилгээ олгосон материал улсын бүртгэлийн газарт болон хэрэгт авагдсан материалд байгаа болно.

9.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нь 2011 оноос өмнө энэ нэрээр нэршиж байсныг 2011 оноос нэршлийг өөрчлөн шинэчлэгдсэнээр “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” болгон өөрчлөгдөж уг гэрчилгээнд үнэ тавигдахгүй зөвхөн кадастрын хэмжээ тавигдан “Ү” дугаартай болсоны дагуу “З т” ХХК-ийн хөрөнгийн гэрчилгээнд байгаа 1502 мкв гэсэн хэмжээ нь кадастрын зурагт зааснаар тавигдсан байх ба энэ хэмжээнд “Түшээт хан" дунд сургуулийн 8 өрөө байр орсон гэж үзэх үндэслэл байхгүй, 2002 онд өмчийг салгаж бүртгэл хийхэд талбайн хэмжээ тавигдахгүй, үнийн дүн гэрчилгээнд бичигдэж байсан учир 50,0 сая төгрөгийн барилга байгууламжаас 15,0 сая төгрөгийн 8 өрөөг салгаж “Түшээт хан” сургуульд өгөөд 35,0 сая төгрөгийн үнэтэй хөрөнгө “З т” ХХК-д үлдсэн нь хэрэгт авагдсан материалаар батлагдаж байгаа тул энэ талаар Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулан лавлагаа гаргуулж болно.

Дээрхи нотолгоонуудаас дүгнэлт хийхэд нотариатын байгууллага өвлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгоогүй тус тусад нь өвлөх эрхийн гэрчилгээ өгсөн гэдгээ батлаж байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахыг зөвшөөрөхгүй. Энэ өвийн асуудалд хариуцагч Ц.Бийг хамтран хариуцагчаар татахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа тайлбарыг сонссон. Миний хувьд хууль зөрчиж хувилдсан зүйл байхгүй. Хууль журмын дагуу өв нээсэн. Өмч хувьчлалын дараа үүсгэсэн компаний гэрчилгээ холбогдох бичиг баримт З.Э агсны нэрээр байдаг учраас З.Эгийн хөрөнгө гэдгийг нотолдог. Үүнийг үндэслэж өв нээсэн. 2 давхар гэж ярьж байна. Нэг давхар нь “Т х” сургуулийн хөрөнгө гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Нэхэмжлэгч нарт өв нээж өгсөн. “З т” компанийн 2 давхар барилга гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд бичсэн байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээг 2 давхарын, эсхүл 2 давхарт байрлалтай гэж өөрчилж бичих эрх нотариатчид байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж үйлчилгээний зориулалттай, 1502 м.кв хэмжээтэй, 2 давхар барилга гэж бичсэн байгаа.  З агсныг амьд сэрүүн байхад нь “Түшээт хан” сургуулийн гэрчилгээг тусад нь гаргаж өгсөн байдаг. “З т” ХХК-ийн гэрчилгээнд “Түшээт хан” сургуулийн хөрөнгө ороогүй. Хоёр өөр хөрөнгийг нэг болгож давхардуулан олгосон гэж яриад байна.  Ингэж ойлгож болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.  Нэхэмжлэгч нар 2018 оны 5 сард ирээд “Түшээт хан” сургуулийн хөрөнгийг өвлөн авах хүсэлт гаргаж өв нээлгэсэн. Харин “З т” ХХК-ийн эд хөрөнгөнд маргаан үүсэх магадлалтай тул асуудал шийдэгдсэний дараа хүсэлтээ өгөөрэй гээд татгалзсан. Ц.Бт өөрийнх нь хүсэлтийг, бусад хүмүүсийн хүсэлттэй хамт өгсөн. Тухайн баримтыг бусад хүмүүсдээ тус тусад нь өгөөрэй гэж хэлээд Бээр гарын үсэг зуруулсан. Дараа нь З.Т хүсэлтээ авна гэж ирэхэд нь “та нарт өгөөрэй гэж  Ц.Бт өгөөд явуулсан” гээд гарын үсэг зуруулсан баримтыг харуулсан. Түүнээс хойш 2 сарын дараа Ц.Б өвлөн авч гэж үйл ажиллагааг явуулна гэж хүсэлтээ өгөхөөр нь Нотариатчдын танхимд хүсэлтийг явуулж лавлагаа авсан.  Өв нээх боломжтой байна гэсэн хариу ирсэн тул 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж өв нээсэн.  Би хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тнар нь Ц.Б, Б.П нарт холбогдуулан

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,

 “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-********* дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18392409112767 дугаар бүхий 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т , З.Э нарын эцэг С.З, эх М.Ц  нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар тогтоолгох,

110 толгой малыг С.Зн эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Бээс 110 толгой малын үнэ болох 80.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэвч нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд “110 толгой малыг С.Зн эд хөрөнгө болохыг тогтоолгож, Ц.Бээс 110 толгой малын үнэ болох 80.450.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа “34 толгой малын үнэ 40.800.000 төгрөгийг гаргуулах” болгон багасгасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ************ дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ************* дугаар бүхий 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э нарын эцэг С.З, эх М.Ц нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар тогтоолгох, Ц.Бээс 34 толгой малын үнэ болох 40.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тнар нь “эцэг С.З хүүхдүүдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх зорилгоор “Б” зочид буудлыг 1994 онд дуудлага худалдаагаар худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хэлцлээр “З т” ХХК-д харъяалагдаж буй *********** дугаартай 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ************* дугаар бүхий, 2370 мкв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь тогтоогдож байгаа, 2011 онд эцэг С.Зн нэр дээр 34 толгой мал тоологдсон тул С.Зн эд хөрөнгө болохыг тогтоож, дээрх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар тогтоолгоно” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч Ц.Б нь “Б” зочид буудлыг 1994 онд өмч хувьчлалын ягаан тасалбар болон банкнаас зээл авч бэлэн мөнгөөр худалдаж авч байсан ба 1996 онд “З т” ХХК болгон өөрчилж тус компанийг 1994-2016 оныг хүртэл нөхөр З.Э удирдаж, үйл ажиллагааг нь явуулж байсан, “З т” ХХК-ийн эрх, үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу миний бие өвлөж авсан, нэхэмжлэгч нар аав, ээжийнхээ малыг хувааж идээд дууссан, нөхөр З.Э хүнд өвчин тусаж адуугаа маллах боломжгүй болж малаа зарж эмчилгээндээ зарцуулсан” гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байна.

Маргаан бүхий эд хөрөнгө хэрхэн бий болсоныг судлан үзвэл: Б аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №25 дугаартай “Дуудлага худалдааны жагсаалт батлах тухай” тогтоолоор дуудлага худалдаанд оруулах цэг, салбарыг хавсралтаар жагсаан баталсаны дотор зочид буудлын дуудлага худалдааны доод үнийг 2157 мянган төгрөгөөр худалдахаар шийдвэрлэжээ.

1993 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №18 дугаартай “Дуудлагын худалдаа явуулах тухай” тогтоолоор дээрх зочид буудлын барилга, эд хөрөнгийг дуудлагаар худалдахаар тогтож,

- Б аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/30 дугаартай “Хөрөнгө шилжүүлж, данснаас хасах тухай” тушаалаар зочид буудлын барилга, доторх эд хөрөнгийг “Б” ББХК-ийн эзэн З.Эд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэн,

-“Б” ББХК-ийн эзэн З.Эд 1994 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №01 дугаартай актаар хүлээлгэн өгчээ. /хх-ийн 15, 222-242/

“Б” ББХК нь 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хоёр гишүүнтэй, З.Э, н.Х нар үүсгэн байгуулж, захирлаар З.Эг томилон дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Эгийн өргөдөл, “Б” хувийн зочид буудал ББХК-ийн дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээ зэргээр тогтоогдож байна. /1 дэх хх-ийн 131-136, 2 дахь хх-ийн 156-160, /

Харин “Б” ББХК нь 1996 оны  04 дүгээр сарын 24-ний өдөр хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэрээ өөрчлөн З.Э, н.Хүрэлбаатар нарын хоёр гишүүнтэй, “З т” ХХК болгон өөрчлөн байгуулж, үүсгэн байгуулах тухай гэрээгээр тус компанийн захирлаар З.Э ажиллахаар шийдвэрлэсэн болох нь Улсын бүртгэлтийн хэлтсийн архивт хадгалагдаж байгаа “З т” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. / 1 дэх хх-ийн 141-144/

“Зн т” ХХК-ийн 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан дүрэм болон тус компанийг үүсгэн байгуулах тухай гэрээнд 1998 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр З.Э, н.Х, С.Б , З.Тнарын дөрвөн гишүүнтэй болж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэн бүртгүүлсэн болох нь тус хуулийн этгээдийн /1996 оны/ улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон гэрээнд өөрчлөлт оруулсан дүрэм, гэрээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1 дэх хх-ийн 106, 137-140/

Улмаар “З т” ХХК нь 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс З.Э, н.Х нарын хоёр гишүүнтэй, 2006 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс З.Э гэх нэг гишүүнтэйгээр компанийн дүрмээ баталж, үүсгэн байгуулах тухай гэрээгээр тус компаний захирлаар З.Э ажиллаж үйл ажиллагаагаа явуулах болжээ. /1 дэх хх-ийн 115-116, 146/

1994 оны 3 дугаар сарын 4-ний өдөр “Б” ББХК-ийг үүсгэн байгуулснаас хойш тус компаний буудал, гуанзны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “А” ББХК-ийг үүсгэн байгуулж З.Т хариуцан ажиллуулж байсан ба 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус ББХК-ийг “Г” ХХК болгон өөрчлөн байгуулж компанийн дүрмээ баталж, үүсгэн байгуулах тухай гэрээгээр тус компанийн  захирлаар З.Т томилогдон ажиллаж байжээ.

Тус компани нь 1998 оны 3 дугаар сарын 22-ны өдөр компани байгуулах тухай гэрээндээ өөрчлөлт оруулж З.Т, н.Хүрэлбаатар, З.Эгэсэн 3 гишүүнтэй, дүрмийн сангаа өөрчилж 26.8 сая төгрөг болгож, захирал З.Т 14,9 сая, н.Х 9,9 сая, З.Э2,1 сая төгрөгийн хөрөнгийг нийлүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаад 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгийг “Түшээт хан” сургуулийн мэдэлд шилжүүлэн, варны үйлчилгээг “З т” ХХК-ийн үйлчилгээтэй нэгтгэсэн байна. /4 дэх хх-ийн 1-22/  

Нэгж талбарын 18392409112767 дугаар бүхий 2370 мкв газар нь 1998 оноос эхлэн “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, газар эзэмших эрхийн №******** дугаарын гэрчилгээ олгогдсон байх ба 2001, 2003, 2004, 2011 онуудад газар эзэмших гэрээ байгуулж, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр №******** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус ХХК-ийн нэр дээр бүртгэсэн болох нь “З т” ХХК-ийн газар эзэмших эрхийн хувийн хэргээр тогтоогдож байна. /2 дахь хх-ийн **-**/

2.Гэр бүлийн гишүүдийн тухайд: Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 -т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар С.З, М.Ц  нар нь 1963 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тболон З.Э агсан нар төрсөн болох нь гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбараар тус тус тогтоогдож байх ба С.З, М.Ц, З.Э, З.Т, З.Т, З.Т, З.Э агсан нар нэг гэр бүлийн гишүүд байсан байна. /1 дэх  хх-ийн 8-9, 11, 3 дахь хх-ийн **-**/

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ” гэж, 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж тус тус заасан.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нь гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс бүрддэг. Маргаан бүхий эд хөрөнгө бий болсон байдлаас үзвэл дээрх эд хөрөнгүүд С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин маргаан бүхий эд хөрөнгө нь З.Э агсаны нэр дээр бүртгэлтэй, С.З, М.Ц нар түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн 2011 оны малын А дансанд “Сийн З адуу 22, үхэр 12, бүгд 34 толгой мал” гэж, 2012 онд “Зн Э адуу 23, үхэр 12, бүгд 35 толгой мал” гэж тус тус тоолуулсан байна. /3 дахь хх-ийн **-**/

Нэхэмжлэгч нарын эцэг С.З нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, дүү З.Э нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /1 дэх хх-ийн 70, 3 дахь хх-ийн 67/

Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан зохицуулалтаас харахад өв залгамжалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэхээр, хэрэв өвлөгч өвөөс татгалзсан, өвлөх эрхээ алдсан эсхүл өвлөгч байхгүй бол эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр хуульчилсан байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болон амьдарч байгаагүй бусад өвлөгчийн хувьд өв нээгдсэнээс хойш өвлөгдөх хөрөнгийнг хэрхэн хүлээн авах тухай хугацаа, журмыг өөр өөрөөр хуульчилжээ.

Нэхэмжлэгч нар нь талийгаач С.Зтай хамт амьдарч байгаагүй учир өвийг хүлээн авах журам нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана. Дээрх хуульд “...өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэх”-ээр заажээ.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлүүлэгчийн /С.З/ хууль ёсны өв залгамжлагч нар мөн боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээж аваагүй, хүлээн авах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар тэдгээрийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нар хуульд заасан дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн үндэслэлээр сунгуулах шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т , нарын маргаж буй талийгаач З.Эг оролцуулан хийсэн хэлцэл /2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн/-ээр “З т” ХХК-д харъяалагдаж буй ********** дугаартай, 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ************ дугаар бүхий 2370 мкв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд холбогдох зардлыг хасч ногдох хэсгээ шаардах эрх үүсэхээр харилцан тохиролцжээ. Энэхүү тохирсон хэлцлийг шүүх  Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж дүгнээд хэлцэл биелэгдэх нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгч нар дээрх хэлцлийн дагуу үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг шаардах эрх үүсээгүй байна.  

Иймд нэхэмжлэгч нарын ““З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ************** дугаартай, 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын *************** дугаар бүхий 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т , З.Э нарын эцэг С.З, эх М.Ц  нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар тогтоолгох, 34 толгой малын үнэ 40.800.000 /дөчин сая найман зуун/ мянган төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.   

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар нь 2018 оны 5 дугаар сард “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй **** дугаартай, 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ******** дугаар бүхий, 2370 мкв газар зэрэг эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Б аймгийн нотариатч Б.Пд хүсэлт гаргахад хүсэлтийг шийдвэрлээгүй, маргаантай гэх үндэслэлээр түдгэлзүүлж бидний гаргасан хүсэлтийг буцааж өгөөгүй атлаа 2 сар болсны дараа Ц.Бт өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байсан, “Түшээт хан” сургуулийн 1 давхарын 288 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон атлаа “З т” ХХК-ийн 1502 мкв талбай бүхий хөрөнгө буюу “Б” зочид буудлын 2 давхар барилгыг бүхэлд нь Ц.Бт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон нь бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч Ц.Б нь Б аймгийн нотариатч Б.Пд 2018 оны 5 дугаар сард “З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-********* дугаартай, 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18392409112767 дугаар бүхий, 2370 мкв газар зэрэг эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахад хөрөнгө хуваах хэмжээнд маргаан гарсан, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэж өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос түдгэлзэж миний хүсэлтийг бусад хүсэлт гаргагч нарын хүсэлтийн хамт өгсөн, би нэхэмжлэгч нарт өргөдөл хүсэлтийг буцаан өгөх гэсэн боловч тэд миний утасны дуудлагыг хүлээн аваагүй, надтай уулзаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос түдгэлзсэн болохыг мэдсэн боловч маргаан үүсгээгүй тул 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлтээ өгч гэрчилгээгээ авсан, нотариатчтай хувилдаж, хууль зөрчин гэрчилгээ аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлалынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

Хариуцагч Б.П нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тнарт С.З агсаны өмчлөлийн “Түшээт хан” сургуулийн эзэмших эрх, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус бүр 20 хувиар өвлүүлсэн өвлөх эрхийн 4, 5, 6, 7 дугаартай гэрчилгээг, Ц.Бт 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “З т” ХХК-ийн эрх, үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлсэн өвлөх эрхийн 12, 13, 14 дугаартай гэрчилгээг  тус тус олгожээ. /1 дэх хх-ийн 64, 77, 79, 2 дахь хх-ийн 223-226/

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотариатч болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгоно.

Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч нар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2018 оны 5 дугаар сард нотариатч Б.Пд хүсэлтээ гаргасан байх ба 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот “өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос түдгэлзэх тухай” хариуг хүсэлт гаргагч нарт гардуулан өгсөн байна. /1 дэх хх-ийн 76/ Хариу өгснөөс хойш нэхэмжлэгч нар шүүхэд энэ талаар маргаан үүсгээгүй, нотариатчид дахин хүсэлт гаргаагүй болох нь зохигчийн тайлбар, Монголын нотариатчдын таниимын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай лавлагаагаар тогтоодож байх ба 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ц.Б нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг холбогдох баримтын хамт гаргаснаар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өвлөх эрхийн 12, 14 дугаартай гэрчилгээнүүдийг олгосон болох нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дэх хх-ийн **-**, 2 дахь хх-ийн 120/

Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д “Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг орон нутаг аймгийн салбарын ...нэгдсэн санд оруулна” гэж заажээ.

Нотариатч Б.П нь нэхэмжлэгч нарын өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн хүсэлтүүдийг Монголын нотариатчдын танхимд хүргүүлж хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан эсэх талаарх хариуг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр №1107, №1111, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр №1742 дугаартай албан бичгээр авсан болох нь 2 дахь хавтсын 116-117 дугаар талд авагдсан байна.

Түүнчлэн дээрх маргаан бүхий эд хөрөнгө үүсч бий болсон нөхцөл байдал, “Зулзган түшиг” ХХК-ийн хувийн хэрэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, болон тус компанийн газар эзэмших гэрээ, гэрчилгээнээс үзвэл тухайн компанийн өмчлөгч нь З.Э агсан болох нь тогтоогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “нөхөр, эхнэр” гэж “гэрлэгчдийг”, 3.1.1.-т зааснаар “гэрлэлт” гэж “төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон.

Хариуцагч Ц.Б, З.Э агсан нар нь 1995 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /1 дэх хх-ийн 10/

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-дэх хэсэг нь хууль ёсны өвлөгч гэж хэн болохыг зохицуулжээ.

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Т , З.Э нар төрсөн ах дүүс мөн боловч Ц.Б нь З.Э агсаны эхнэр болох нь дээр дурдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч байна. Харин нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тнар нь Иргэний хуулийн 520.1.2-т заасан өвчлөгчид тул 520.1.1-д заасан өвлөгч /Ц.Б/-өөс урьдаж эд хөрөнгийг өвлөн авах эрхгүй байна. 

Нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тнар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч биш учир нотариатч Б.Пгийн Ц.Бт олгосон 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн улмаас эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нар нь “З т” ХХК-ийн 1502 мкв талбайд “Түшээт хан” сургуулийн 2 давхарын 288 мкв талбай багтсан байхад Ц.Бт “З т” ХХК-ийн 1502 мкв талбай бүхий байрыг бүхэлд нь өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосноор “Түшээт хан” сургуулийн 1 давхарын 288 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авсан өвлөгч нарын эрхийг зөрчиж байна гэж маргасан.

С.З агсан нь 2001 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн Засаг даргад байгалийн шинжлэх ухаанаар гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургууль хичээлүүлэх хүсэлт гарган, 2001 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн №2001/179 дугаартай сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үүсгэн байгуулах дүрмээ батлан, “Т х” хувийн дунд сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “З т” ХХК-ийн зочид буудлын барилгын 1 давхрын 8 өрөө /288мкв талбай/ болон бусад эд хогшилийг бэлэглэлийн гэрээгээр сургуулийн мэдэлд шилжүүлж, 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ****** дугаартай гэрчилгээг авч, 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Түшээт хан” сургуулийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1 дэх хх-ийн 117, 2 дахь хх-ийн 66, 233-235, 5 дахь хх-ийн 102-110/

С.З агсны “Түшээт хан” сургуулийн эзэмших эрх, уг хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түүний хүүхдүүд болох З.Э, З.Т, З.Т, З.Тнарт тус бүр 20 хувиар өвлөгдсөн болох нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4-7 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /2 дахь хх-ийн 223-226/

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээнээс үзвэл хариуцагч Б.П нь Ц.Бийг өвлөх эрхийн гэрчилгээ авахаар гаргасан хүсэлтэд хавсаргасан “З т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ******** дугаартай “Б аймгийн Б сумын 5 дугаар баг, Цагдаагийн ажилчдын орон сууцны ард байршилтай үйлчилгээний зориулалттай, 1502 мкв хэмжээтэй, хоёр давхар үл хөдлөх хөрөнгийн ...” гэх бичвэртэй гэрчилгээг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд “Цагдаагийн ажилчдын орон сууцны ард байршилтай, “З т” ХХК-ийн хөрөнгө болох  үйлчилгээний зориулалттай 1502 мкв хэмжээтэй 2 давхар барилга” гэх бичилт хийж олгосон байгаа нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг үндэслэнэ” гэж, 43.4-т “Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. /1 дэх хх-ийн **-**, 64/ Тодруулбал нотариатч нь улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг дур мэдэн өөрчлөх засвар оруулах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд нотариатын үйлдлийг хууль бус болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотариатч Б.Пгийн өвлөх эрхийн /4-7, **-**/ гэрчилгээнүүдийг олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өвлөх эрхийн 12, 14 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.681.745 /нэг сая зургаан зуун наян нэгэн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгөөс 1.423.795 /нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 257950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.                  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126, 2, 520  дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.2Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримтлан Ц.Б, Б.П нарт холбогдуулан

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12, 14 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,  

“З т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-********* дугаартай, 45.000.000 төгрөгийн үнэтэй, 1502 мкв талбайтай, “Б” зочид буудлын үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын 18392409112767 дугаар бүхий, 2370 мкв газар нь З.Э, З.Т, З.Т, З.Т , З.Э нарын эцэг С.З, эх М.Ц  нарын бий болгосон С.Зн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч буюу С.Зн өв залгамжлагчаар тогтоолгох,

Ц.Бээс 34 толгой малын үнэ болох 40.800.000 /дөчин сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Э, З.Т, З.Т, З.Тнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.681.745 /нэг сая зургаан зуун наян нэгэн мянга долоон зуун дөчин тав/ төгрөгөөс 1.423.795 /нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 257950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Ц.Бийн “З т” ХХК-ийн “Б” зочид буудлын *********** дугаартай 1502 мкв хэмжээтэй, 2 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын *********** дугаар бүхий 2370 мкв газрыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН