Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 132/ШШ2021/00126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б аймаг, .......... тоотод оршин суугаа, Д овогт Бы Т/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймаг, ............... тоотод байрлах, Б аймгийн Н Эт холбогдох,

 

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ажилласан илүү цагийн хөлсийн зөрүү 2,828,177 /хоёр сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулах тухай 132/2021/00024/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тус Эт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Б аймгийн Н Эийн даргын 2019 оны 1 дүгээр сарын сарын 25-ны Б/03 тушаалаар Оношлогооны тасагт Дүрс оношлогооны их эмчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Дүрс оношлогооны их эмчийн ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөл бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 7.15, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр заалтанд долоо хоногийн ажлын цаг 25 өдрийн ажлын үргэлжлэх цаг 5 цаг байна гэж заасан.

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-н 2.2-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлсийг тодорхойлохдоо сарын цалин хөлсний хэмжээг тухайн сарын ажиллавал зохих цагт хувааж, нэг цагт ногдох цалин хөлсийг тооцож гаргана. Нэг цагийн цалин хөлсийг илүү ажилласан цагаар үржүүлж гарсан цагийг 1.5 /1.5 ба түүнээс дээш байхыг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд тусгаж зохицуулна/ дахин нэмэгдүүлж, илүү цагийн хөлсний хэмжээг тодорхойлно гэж заасан байдаг. /Б аймгийн Н эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т илүү цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан/

Ажил олгогч илүү цагийн хөлсийг тооцон олгохдоо нэг цагийн хөлсийг Үндсэн цалинг хэвийн нөхцөл буюу 8 цагт хуваан бодож байсан байна. Жишээ болгож 2020 оны 09 дүгээр сарын илүү цагийн бодолтыг харуулав.

2020 оны 09 дүгээр сард ажилласан илүү цаг 24. Нэг сарын үндсэн цалин 825523 төгрөг, сарын ажиллавал зохих хоног 22. Өдрийн ажпын үргэлжлэх цаг 5.

Олгох ёстой байсан илүү цагийн хөлс: 825,523/110*24*2=360,228 /гурван зуун жаран мянга хоёр зуун хорин найман/ төгрөг,

Н эмнэлгээс надад олгосон илүү цагийн мөнгө: 262,666 /хоёр зуун жаран хоёр мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг,

Зөрүү мөнгө: 360,228-262,666=97,562 /ерэн долоон мянга таван зуун жаран хоёр/төгрөг,

Тухайн сард ажилласан илүү цагийн хөлсийг дараа сард нь бодож олгодог бөгөөд 9 дүгээр сард ажилласан илүү цагийг 10 дугаар сард олгосон учраас 9 дүгээр сарын илүү цагаар бодов.

Энэ тухай мэдмэгцээ Н Эийн даргад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл өгч өргөдлийн тухай удаа дараа уулзаж сануулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 513 цаг илүү ажилласан байна. Нийт зөрүү мөнгө 2,828,177 /Хоёр сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б аймгийн Н эмнэлгийн оношилгооны тасгийн их эмч Б.Т эмчийн 2019 оноос 2020 оны илүү цагийн хөлс 2,828,177 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь:

1. Тус Н эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 7.15 дахь заалтад “Рентгены кабинетад дагнан ажиллаж байгаа тохиолдолд ажлын цаг 5 тооцох тул рентген ЭХО эмчийн ажлыг хамт гүйцэтгэдэг тул илүү цагийг 8 цагаар тооцож олгосон болно.

2. Улсын МХГ-ын улсын ахлах байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01-06-089/141 тоот зөвлөмжид ажилтны ажлын цагийг богиносгох талаар хөдөлмөрийн хуулийн 71.2 дахь заалтыг үндэслэн ажлын цагийг хорогдуулахыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж өгнө гэсэн гэв. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Байгууллагын дотоод журамд тодорхой бус зүйлийг тусгаж өгдөг. Дотоод журамд бүх ажил мэргэжлийн биш тасаг нэгжээр нь ажиллах цагийг 7.15-д зааж өгсөн байдаг. Зөвхөн рентгенд дагнан ажиллаж байгаа бол 1 өдрийн 5 цагаар ажилласанд тооцно гэж зааж өгсөн байгаа. Хоёрдугаарт дотоод журмыг өөрчлөхгүй бол ажлын цагийг өөрчлөх боломжгүй. Одоо байгаагаар дүрс оношилгооны ерөнхий нэршлээр эмч нар өглөө 11 цагаас 13 цагийн хооронд рентгений кабинет ажиллаж байгаа. 2019 онд нөхцөл тодруулахаар хүмүүс ажиллуулсан. Одмаа эмч мөн адил энэ асуудлаар явж байгаа.Тодорхой бус журмыг дотоод журамдаа зааж өг гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Түүнийг удирдлага өөрчилж заагаагүй. Хэрвээ өөрчилбөл бид нар түүний илүү цагийн мөнгийг дотоод журмын дагуу тооцож өгнө. Урд сарын илүү цагийн мөнгийг дараа сард тооцож өгдөг. 2019 оны 07 сард рентгений аппарат эвдэрсэн учраас 2020 онд бүтэн ажиллаагүй. Рентгений туяанд ажилласан гэх үндэслэлгүй. Оношилгооны эмчээр төгсөж ирээд рентгений эмчээр дагнаж ажиллахаар тухайн хүмүүсийн хувьд хохиролтой байдаг. Рентген дээр ажиллахаар хэвийн бус нөхцөл гэж нэмэгдэл авдаг бага хэмжээгээр туяанд орсон бол лаборантаар цалинждаг. 2004 оны тогтоолд хөдөлмөрийн нөхцөлийг зааж өгсөн байдаг. Хоёр өөр албан тушаал дээр ажиллаж байгаа. Хамт ажиллаж байсан нөхцөлөөрөө дотоод журмаараа явна. Хэрвээ шүүхийн шийдвэрээр илүү цагийн мөнгийг өг гэвэл санхүүгийн шалгалт ирээд эрх зүйн актгүй 5 цагаар бодож өгсөн байна гэж хэлнэ. Илүү цагийн мөнгийг 1.5 хувиар бодож, баяр ёслол, амралтаар ажилласан бол 2 дахин нэмэгдүүлж өгдөг. Манайх ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор илүү цагийг хоёр дахин нэмж олгодог. Би цалин хөлсний нягтлан бодогчтойгоо бодож үзсэн. 513 цагийг тухайн тухайн сар дээр нь бодоод рентгений цаг хэдэн цаг, эхоны цаг хэд байна гэж салгаж бодуулсан. Илүү цагийг эмчилгээ эрхэлсэн дарга хийсэн ажлыг шалгаж сарын эцэст илтгээд өгсөн. Түүний дагуу илүү цагийн мөнгийг өгнө гэхээр эрх зүйн үндэс байхгүй байна. Мөн цаашид яаж явах вэ гэдэг нөхцөл байдал тодорхой бус байна. Рентген, эхогоор ялгаж илүү цагийн мөнгийг өгнө гэвэл 1,178,955 төгрөг байна. Рентгений мөнгийг авах ёстой юм шиг санагдаад байна. Түүнээс эхоны илүү цагийг авах ёсгүй. Дотоод журамд тусгавал өгч болно. 2019 оноос 2020 он хүртэл рентгенд 137 илүү цаг, эход 242 илүү цаг дуудагдсан. 2019 оноос 2020 он хүртэл рентгенд 137 илүү цаг, эход 242 илүү цаг дуудагдсан, илүү цагийн олгогдсон цалин 10 дугаар сарын 01-ний байдлаар зөрөөд байна. 12 сарын илүү цагийн мөнгийг 01 сард тооцож өгдөг. Илүү цагий 491 цагаас бодож байгаа. Рентгенд 137 цаг, эхонд 242 цаг.

Эхоны илүү цаг 2019 онд нийт 268 цаг ажилласан. Үүнээс илүү цагийн 2.399.495 төгрөгийг олгосон. Рентгений илүү цаг 105 цаг 1,501,922 төгрөг олгосон. Эхо 163 цаг ажилласан 1,950,904 төгрөг нийтдээ 2,961,826 төгрөг үүнээс олгогдсон 2,399,495 төгрөгийг хасаад 562,329 төгрөгийн зөрүү олгогдоогүй. 2020 онд 223 цаг ажилласан. Үүнээс илүү цагийн 2,424,733 төгрөгийн олгосон. Үүнээс 137 цаг нь рентген 2,156,393 төгрөг, эхоны 86 цаг 884,966 төгрөг, нийлбэр нь 3,041,359 төгрөг үүнээс 2,424,733 төгрөгийг олгосон учраас хасаад илүү цагийн мөнгө 616,626 зөрүү олгогдоогүй. Илүү цагийн мөнгө нь 1,078,955 төгрөг байгаа. Олгохоор бол ийм мөнгө олгох байх. Дотоод журамд зааснаар 8 цагаар ажиллах ёстой.

Дотоод журмын 7.15-д онош, рентген кабинетыг хортой нөхцөл гэж заасан. Урьд нь эхо амбулаторийн тасаг гээд 8 цагаар явдаг. Рентген нь дотоод журмаар яагаад ч 5 цагаар бодох үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг мэдэхгүй байгаа. Хүний нөөц надад байхгүй гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан гэж хэлсэн. Рентген аппарат гэж ярьж байна эмч нар харалт хийдэг. Рентген техникч зургийг авч байдаг. 2019 оны 07 сараас 2020 он бүтэн рентгений харалтын аппарат байхгүй байсан. Орлогч дарга рентгений зураг харах, рентген харах гэж бичсэн байгаа. Сарын эцэгт дүгнээд нэгтгээд гаргаж өгдөг. Тусламж үйлчилгээ эрхэлсэн дарга нар үүнийг тооцож өгдөг. Рентген, эхо хоёрыг Тусламж үйлчилгээ эрхэлсэн дарга ялгаж бичсэн.

Оношилгооны их эмчид рентген болон эхоны эмч ордог. Мөн дүрс оношилгооны тасагт хамаарагддаг. Гэхдээ дотоод журмын 7.15-д зааснаар албан тушаалаар нь биш эхоны эмч нь амбулаторийн эмчээр явж байгаа. Оношилгооны тасагт шинжилгээ хийдэг хүмүүс хамаардаг. Рентгений кабинет нь хортой нөхцөлд ордог учраас үүнийг рентгений кабинет болгон тусга гэж зөвлөмж ирсэн байх ойлгож байгаа. Рентгенд дагнаж байгаа бол 5 цаг байна. Одоо очиж харвал рентген техникч 09 цагаас 11 цаг хүртэл зураг авдаг. 11 цагаас 14 цаг хүртэл их эмч гэрэлдээ цагаа харна гэж цаг авдаг юм байна лээ. Рентгенд дагнасан бол 5 цаг, эход 8 цаг байх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн өдөрт ажиллах нийт цагийг 5 цаг гэж ойлгож байна. Гэхдээ гэрээгээ 2020 онд нөхөөд байгуулсан. Уул нь гэрээгүй хүн ажиллах ёсгүй гэв. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан аль аль нь байгуулдаг. Цалин хөлс олгохдоо дотоод журмыг үндэслэж олгодог гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б аймгийн Н Эт холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд ажилласан илүү цагийн зөрүү 2,828,177 /хоёр сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Б аймгийн Н эмнэлгийн Оношилгооны тасагт Дүрс оношилгоо судлалын их эмчээр ажиллаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаалын хуулбар, Б аймгийн Н Э болон Б.Т нарын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлэх ба Б аймгийн Н эмнэлгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/03 дугаар “Б  овогтой Тг ажилд томилох тухай” тушаалаар Б.Тг Оношилгооны тасагт Дүрс оношилгоо судлалын их эмчээр томилон ажиллуулж, их эмч Б.Тгийн сарын үндсэн цалинг ТҮЭМ-6.1 дэх шатлал 758.113 төгрөгөөр тогтоосон байх тул хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцно. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Б аймгийн Н Э болон Б.Т нар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэр буюу 2020 оны 09 дүгээр сарын цалингаа авснаас хойш 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийг татгалзсан захирамж гарсан 2020 оны 12 дугаар 18-ны өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д  зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул  2020 оны 12 дугаар 18-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход уг хугацаа 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр дуусахаар байх хэдий ч нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэжмлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 15 дугаарт “Цацраг идэвхит эх үүсвэр (альфа, ветта, гамма цацраг, рентген туяа, ионжуулагч цацрагаар)-ээр оношлогоо, эмчилгээ,  шинжилгээ  гардан  хийдэг  их,  бага  эмч, сувилагч,  асрагч,  инженер  техникч,  лаборант,  эрдэм шинжилгээний жинхэнэ, туслах ажилчин хамаарна гэж заасан бөгөөд дүрс оношилгоо судлалын их эмчийн ажил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй” гэж зааснаар ажил олгогч болон ажилтаны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэргээгээр дүрс оношлогооны их эмч Б.Тгийн өдрийн ажлын цагийн үргэлжлэл 5 цаг байхаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тохирчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулалаас бүрдэнэ”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж, “Н эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.4-т “Нийтээр амрах болон баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр, илүү цаг болон шөнийн цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй тохиолдолд цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно” тус тус заасан байна.

Хөдөлмөрийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ” гэж заасны дагуу “Эмч мэргэжилтний илүү цагийн бүртгэл, тооцоо”  нэртэй баримтыг шүүж үзэхэд нэхэмжлэгч нь  2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2019 оны 01 дүгээр сард 32 цаг, 2019 оны 02 дугаар сард 60 цаг, 2019 оны 03 дугаар сард 27 цаг, 2019 оны 04 дүгээр сард 21 цаг, 2019 оны 05 дугаар сард 24 цаг, 2019 оны 06 дугаар сард 18 цаг, 2019 оны 07 дугаар сард 13 цаг, 2019 оны 08 дугаар сард 27 цаг, 2019 оны 09 дүгээр сард 10 цаг, 2019 оны 10 дугаар сард 18 цаг, 2019 оны 11 дүгээр сард 16 цаг, 2019 оны 12 дугаар сард 15 цаг, 2020 оны 01 дүгээр сард 11 цаг, 2020 оны 02 дугаар сард 19 цаг, 2020 оны 03 дугаар сард 21 цаг, 2020 оны 04 дүгээр сард 26 цаг, 2020 оны 05 дугаар сард 30 цаг, 2020 оны 06 дугаар сард 16 цаг, 2020 оны 07 дугаар сард 27 цаг, 2020 оны 08 дугаар сард 58 цаг, 2020 оны 09 дүгээр сард 24 цаг, нийт 513 цаг илүү цагаар ажилласан болох нь “Эмч мэргэжилтний илүү цагийн бүртгэл, тооцоо”  нэртэй баримтаар тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу илүү цагийн хөлсийг үндсэн цалингаас тооцох бөгөөд нэхэмжлэгчийн илүү цагийн хөлсний зөрүүг дараах байдлаар тооцов. Үүнд:

 

Огноо

Үндсэн цалин

Тухайн сард ажиллабал зохих цаг

Илүү цаг ажилласан цагт ногдох хөлс /төгрөг/

Тухайн сард илүү ажилласан цаг

Илүү цагийн авбал зохих хөлс

Н эмнэлгээс олгосон хөлс

Зөрүү

1.

2019.01

758113

1102

6,891х2=13,783

32

441,084

286,080

115,004

2.

2019.02

758113

85

8,919х2=17,838

60

1,070,277

536,401

533,876

3.

2019.03

758113

100

7,581х2=15,162

27

409,381

241,380

168,001

4.

2019.04

758113

110

6,892х2=13,738

21

289,461

187,740

101,721

5.

2019.05

758113

115

6,592х2=13,184

24

316,430

214,560

101,870

6.

2019.06

758113

100

7,581х2=15,162

18

272,921

160,920

112,001

7.

2019.07

758113

100

7,581х2=15,162

13

197,109

116,220

80,889

8.

2019.08

758113

110

6,892х2=13,738

27

372,165

241,380

130,785

9.

2019.09

758113

105

7,220х2=14,440

10

144,402

89,400

55,002

10.

2019.10

758113

115

6,592х2=13,184

18

237,322

160,920

76,402

11.

2019.11

758113

95

7,980х2=15,960

16

255,364

143,040

112,324

12.

2019.12

758113

110

6,892х2=13,738

15

206,758

146,024

60,734

13.

2020.01

825,525

110

7,504х2=15,010

11

165,105

103,190

61,915

14.

2020.02

825,525

85

9,712х2=19,424

19

369,057

230,661

138,396

15.

2020.03

825,525

110

7,504х2=15,010

21

315,200

197,000

118,200

16.

2020.04

825,525

110

7,504х2=15,010

26

390,247

243,905

146,343

17.

2020.05

825,525

105

7,862х2=15,725

30

471,727

294,830

176,898

18.

2020.06

825,525

105

7,862х2=15,725

16

251,588

191,174

60,414

19.

2020.07

825,525

100

8,255х2=16,510

27

445,782

326,082

119,700

20.

2020.08

825,525

105

7,862х2=15,725

58

912,006

691,867

220,139

21.

2020.09

828  825,525

110

7,504х2=15,010

24

360,228

262,666

97,562

22.

нийт

16,527,081

2,195

 

513

7,893,616

5,065,439

2,828,177

 

Жишээ болгон тайлбарлавал Б.Тгийн үндсэн цалин болох 758.113 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сард ажиллавал зохих 110 цагт хуваан тооцоход нэг цагт ногдох цалингийн хэмжээ нь 6.891,9 төгрөг болно, үүнийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т зааснаар 2 дахин нэмэгдүүлэн тооцоход 13.783,8 төгрөг болно. Үүнийг тухайн сард илүү ажилласан 32 цагт үржүүлэн тооцоход 441.084 төгрөг болох бөгөөд үүнээс Н эмнэлгээс олгосон илүү цагийн хөлс 286.080 төгрөгийг хасч тооцоход 155.004 төгрөгийн зөрүү гарах юм.

Нэхэмжлэгчийн илүү цагийн зөрүүг “Н эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.4-т “Нийтээр амрах болон баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр, илүү цаг болон шөнийн цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй тохиолдолд цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно” гэж зааснаар тооцсон болно.

Иймд нэхэмжлэгч Б.Тгийн 2.828.177 /хоёр сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, Б аймгийн Н эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан Б аймгийн Н эмнэлгээс Б.Тгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ажилласан илүү цагийн хөлсийн зөрүү 2.828.177 /хоёр сая найман зуун хорин найман мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.201 /жаран мянга хоёр зуун нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 60.201 /жаран мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ОДОНЧИМЭГ