Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2021/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалжхийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Х сумын ................ тоотод оршин суух, Х овогт Дийн Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оын төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ................тоотод оршин суух, Бийн Э,

Гуравдагч этгээд: Булган аймгийн Х сумын ....................тоотод оршин суух, Дын овогт Дын Г нарт холбогдох

Булган аймгийн Х сумын Хбаг, Н гудамж, ...  тоот орон сууцнаас Б.Эыг албадан гаргуулах, Д.Таас засврын хөлс 6.230.300 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Б.Эын сөрөг нэхэмжлэлтэй, 000544372 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай Д. Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уын бие даасан шаардлага бүхий 142/2019/01282/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  У, гэрч Г.О, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Д.Т нь нас барсан нөхөр Жы өмч хөрөнгө болох Булган аймаг, Х сум, Хбаг, Н гудамжны ...  тоот орон сууцыг өвлөх эрхийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөгч болсон. Тухайн орон сууц эзгүй өмчлөх эрхийн гэрчилгээгээ хөөцөлдөн явж байхад Б.Э нь 2016 оны 11 сард Булган аймгийн Х сумын Хбагийн Захирагчийн албаны Санхүү албаны даргаар ажиллахаар Эрдэнэт хотоос ирээд 2017 онд тус орон сууцанд оршин суух болсон. Анх тохиролцохдоо 10.000.000 төгрөгөөр худалдаж авья, удахгүй өгнө гэж орсон. Удалгүй амьдрах хугацаанд түрээс маягаар танд мөнгө өгч байя, мөнгө бүтэхээр тооцонд оруулья гэж нэг удаа 350.000 төгрөг өгсөн. Дараа нь 200.000 төгрөгөөр хоёр удаа нийт 750.000 төгрөгийг өгсөн. Гэтэл одоо болтол уг орон сууцыг худалдан авах мөнгө байхгүй гэх атлаа гарахгүй байгаа бөгөөд гарахгүй байх шалтгаанаа тайлбарлахдаа би таньтай тохиролцоогүй, энэ таны байр биш гэж Г эгч хэлсэн, Г эгчтэй тохиролцсон, би энд удаан хугацаагаар амьдарна. Учир нь би Г эгчтэй тохироод байранд засвар хийсэн, засвар хийсэн мөнгөндөө би амьдраад гарна гэж хэлээд гарахаа байсан. Ингээд уг байрнаас гарах шаардлага тавихад засвар хийсэн учир орон сууцыг суллаж өгөхгүй гэх тул Булган аймаг, Х сум, Хбаг, Н гудамжны ...  тоот орон сууцнаас Б.Эыг албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Э нь 2017 оны 11 дүгээр сараас миний өмчлөлийн Булган аймгийн Х сумын Хбаг, Н гудамжны ...   байрны ... орон сууцанд амьдраад өнөөдрийг хүртэл гараагүй байна. Өмчлөгч надаас огт зөвшөөрөл аваагүй, өөр этгээдийг өмчлөгч гэж үзсэн мөн өөр этгээд буюу Г гэх хүнтэй тохиролцоо хийсэн гэж өнөөдрийг хүртэл гаргаагүй. Миний зөвшөөрөлгүй засвар хийсэн атлаа засварын мөнгийг авч байж гарна гээд гараагүй намайг хохироож байгаа билээ. Анх Гтай тохиролцон худалдан авахаар байранд орсон гээд завсар хийсэн, уг байр миний өмчлөлийн байр гэхэд үл тоож байрнаас гарахгүй өнөөдрийг хүрч байгаа төдийгүй завсар хийсэн гэх хариуцлагыг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрийгөө хууль бусаар өмчлөгч гэж үзэн бусдыг хохироож байгаа этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байгаа атлаа намайг буруутган хохирол нэхэмжилж, орон сууцаа эзэмших ашиглах эрхийг эдлэх боломжгүй болгон давхар намайг хохироосоор өнөөдрийг хүрч байна. Тухайн орон сууцыг хөлсөлсөн бол 2.500.000 төгрөг олох боломжтой байсан талаар шинжээч дүгнэсэн ба уг дүгнэлт гарсаар байхад одоо ч хариуцагч амьдарч байна. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоны дагуу хохирол болох 2017 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцон хохирол 3.400.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарган нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Х сумын Хбагийн Н гудамж, ...  байрны 2 дугаар орцыг нэхэмжлэгч Д.Тын нөхөр Ж өмч хувьчлалаар хувьчилж авч байсан. Тухайн орон сууцнаас Булган аймгийн Х сумын Хбагийн Н гудамж, ...  тоотод 2017 оны 11 сард Б.Э дур мэдэн орсноор  орон сууцны маргаан үүссэн. Б.Э нь анх байранд орсон шалтгаанаа тайлбарлахдаа Ггаас худалдан авсан гэж тайлбарладаг. Гэвч Б.Э болон Г нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ өнөөдрийг хүртэл гарч ирээгүй. Ххороонд  1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколоос харахад Д.Тын гэр бүлийн хүн Ж нь тухайн үеийн хаягаар 6 дугаар байрны 2 дугаар орцыг амбаартай нь 36 ширхэг тасалбараар хувьчлан авсан байдаг. Нэхэмжлэгчийн нөхөр Ч.Ж нас барж Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Түүнээс өмнө Ж нь тухайн орон сууцыг хадгалах, хамгаалах арга хэмжээг авч байсан. Энэ орон сууцыг анх ашиглалтад орсон цагаас одоог хүртэл Г.О амьдарч байгаа бөгөөд орон сууц хувьчлагдсанаас хойш тус байрны ... од Д.Г амьдарч байсан.  Зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор тухайн орон сууцны халаалт зогсож хүн амьдрах боломжгүй болсон учраас Д.Г нь Хзахын байшинд амьдарч байгаад хувьдаа  хашаа байшин барьж гарсан. 2017 онд тухайн байруудыг дулаан усаар хангахаар болж  дулааны шугамыг татаж чадвал дулаан, ус оруулж ирэх боломж гарсан. 2017 оны намар тухайн орон сууцанд амьдардаг Г.О гэж хүнтэй Д.Т хамтраад дулаан шугамыг татах, гүний холболтыг хийх ажиллагааг эхэлсэн. Тухайн орон сууцанд халаалтын шугам залгах хүртэл шийдвэрлэсэн. Энэ үеэс Б.Э  нь тухайн байранд орж маргаан үүссэн. Энэ хугацаанд Б.Э байрнаас гарахгүй, байр луу татсан дулааны шугамд оршин суугчтай нийлж шугам татаж засварласан гэдэг зүйл ярьдаг. Засвар хийхдээ байрыг бүхэлд нь засварлаагүй.  Жорлон банны өрөөний загварыг өөрчилж, үүдний хэсгийг засварласан байдаг.  Нэхэмжлэгчийг байрнаас гар гэж хэлэхээр Ггаас худалдаж авсан. Засварын мөнгийг буруутай этгээдээс гаргуулж авна. Г өөрийн өмч гэж хэлээд надад байрыг зарсан гэдэг зүйл хэлдэг. Б.Э нь сүүлдээ Гтай нийлээд Г гуайн өмч мөн юм байна, олон жил амьдарч байгаа хүн өмчлөгч болох нь тодорхой гэж хэлээд тухайн байрыг чөлөөлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна.  Бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа тул  тус орон сууцнаас иргэн Б. Эыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Т нь 2017 оноос өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, ашиглах боломжгүй болсон учраас Иргэний хуульд заасны дагуу хөлсөлсөнтэй адил тооцож хөлсний мөнгө болох 3.400.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна.  Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2017 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар төлбөрийг тооцож, 3.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1.Анх тохиролцохдоо 10.000.000 төгрөгөөр тохиролцсон.

2.Тухайн орон сууц эзгүй, 2016, 2017 онд өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсны  байхгүй байсан.

3. Уг байранд Д.Г гэгч нь 20-30 жил амьдарч байгаа, миний өмчийн байр гэж ойлгуулсан.

4.Д.Т нь 775.000 төгрөгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр авсан.

5. Д.Т, Д.Г нарын өмчлөлийг эрхийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх

6.Өмчлөлийн асуудал шийдвэрлэвэл өөрийн хөрөнгөөр засвар хийсэн халаалтын болон цэвэр бохир усны бүх мөнгийг гаргуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Этай эхлээд хууль зүйн зөвлөгөө өгөхөөр гэрээ байгуулсан байсан. Харин одоо Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг хариу тайлбараар гаргаж өгсөн байдаг. Хариуцагч тал тухайн орон сууцнаас албадан гаргуулах, хөлсний төлбөр 3.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлийг тайлбарлавал: Уг байранд Б.Э анх орохдоо Гтай тохирч орсон байдаг. Хариуцагч нэхэмжлэгч Д.Ттай тохирсон зүйл огт байхгүй гэж хариу тайлбартаа дурдсан байдаг. Тус байранд Б.Э нь Гтай тохиролцож 2017 оны 10 дугаар сараас эхлэн амьдарсан байдаг. Анх байранд ороход Г нь “би энэ байрыг 1977 оноос хойш өмчилж, ашиглаж байгаа, байранд түр орвол ор” гэж хэлээд тэд хоорондоо тохиролцож, Б.Э байранд орсон байдаг. Ггийн хэлснээр тухайн байранд олон жил хүн амьдраагүй, арчилж хамгаалах үүргийг  Г гүйцэтгэж ирсэн байдаг. Үүнийг Хтосгоны ард иргэд мэддэг учраас Б.Э нь Гд итгэж энэ байранд орж засвар хийсэн байгаа. Б.Эыг амьдарч байх хугацаанд Д.Т ирээд “энэ байр миний байр, манай нөхөр байрыг хувьчилж авсан, өвлөх эрхээ нээлгэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, байрнаас гар” гэсэн шаардлага тавьж эхэлсэн байдаг. Одоо эзэмшигч нь тодорхойгүй байгаа учир эзэмшигчийг тогтоосны дараа өөрийн хөрөнгөөр хийсэн засварын 6.000.000 төгрөгийг өмчлөгчөөс гаргуулна гэж Б.Э үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд ярьвал хариуцагч Б.Э, нэхэмжлэгч  Д.Т нарын хооронд байрны түрээсийн гэрээ байгуулагдаагүй, үүнтэй холбоотой асуудал яригдаагүй гэж хариуцагч тайлбарладаг. Түрээсийн төлбөрийг засвар хийсэн зардлаас суутгуулж түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал хэрвээ гэрээ хийгдсэн тохиолдолд үнэлгээ ямар байх вэ? гэдгийг шинжээчээр тогтоолгосон. Тухайн шинжээчийн дүгнэлт нь гэрээ хийсэн тохиолдолд түрээсийн төлбөр ямар байх вэ гэдгийг авч үзэж байгаа болохоос түрээсийн гэрээ хийгдээгүй ямар нэгэн тохиролцоо байхгүй байхад түрээсийн төлбөр гарсан гэж түрээс төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтэд “Булган аймгийн Х сумын Хтосгон, Н гудамж, ...  тоот 3 өрөө орон сууцанд 2017 оноос 2018 оны түрээсийн төлбөрийг нотлох нотолгоо олдоогүй, иргэдтэй уулзаж ярилцсан яриа, тухайн орон сууцны байдал, тус байр ямар байсан талаар давхар судалгаа хийхэд тус байр нь тухайн үед галладаг, цэвэр усны зөөврийн өрөө байхгүйгээр амьдарч байсан тул тус орон сууцыг хөлслөн суух боломжгүй” гэдэг тайлбарыг гаргасан байдаг. Түүнчлэн тухайн орон сууцанд засвар хийгээд амьдрах боломжтой болгосон тохиолдолд түрээсийн гэрээ хийгдсэн бол 2.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр гарах боломжтой юм байна гэж дүгнэлт гаргасан. Хариуцагчийн хувьд түрээстэй холбоотой мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Байрны эзэмшигч нь тодорхойгүй байгаа. 1991 оны өмч хувьчлалын үеэр хувьчлагдсан гэж үзэж байгаа боловч тухайн үеийн дуудлага худалдааны баримтыг харахад нэг орцод 5-6 айл байсан, нэг хүн нь бусдыгаа төлөөлж цэнхэр, ягаан тасалбарыг нийлүүлээд тухайн орон сууцыг худалдан авахуулсан байх магадлалтай. Хавтас хэрэгт авагдсан дуудлага худалдааны баримтад Жы нэр байгаа боловч тухайн байранд амьдарч байсан иргэдэд Т , Г , Б , Ира, Сэ, М гэдэг хүмүүс Жы нэрийн ард давхар бичигдсэн байдаг. Энэ байртай холбоотой өөр асуудал анхан шатны шүүхэд давхар явж байгаа. Энэ үед орцоороо биш нэгээрээ төлөөлүүлээд бусад оршин суугчид байраа авсан бол өмчлөгч хэн болох нь эргэлзээтэй болно. Тухайн үед Ж мөнгө өгсөн юм шиг харагдаж байгаа. Энэ байдлыг ашиглаж байгаа юм болов уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн хувьд Д.Г, Д.Т хоёрын хоорондох өмчлөлтэй холбоотой маргаан бүхий байдал шийдэгдвэл засвар хийсэн 6.230.300 төгрөгийг гаргуулна. Нөгөө талаас түрээсийн төлбөр болох 3.400.000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.Таас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Эыг Булган аймгийн ... сууцнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Б.Э нь Д.Тын албадан гаргах тухай ярьж байгаа байранд 2017 онд Д.Г гэж хүнтэй тохиролцож орсон. Ингэхдээ тухайн  байранд 6.230.300 төгрөгийн иж бүрэн засвар хийсэн. Д.Г нь надад хэлэхдээ энэ байрыг  1977 онд М гэдэг хүнээс мөнгийг нь өгөөд авсан, одоо 30 жил болж байгаа тийм болохоор миний эзэмшлийнх гэж байсан. Гэтэл Д. Т нь Хбаг, Н гудамжны ...  байр, ... орон сууцны өмчлөгч болсон гээд албадан гаргах гэж байгаатай санал нийлэхгүй, Д.Т болон Д.Г нарын хооронд үүссэн өмчлөлийн асуудлыг тогтоолгох шаардлагатай. Нөгөө талаас хэрэв Д.Тын эзэмшлийнх гэж үзвэл үндсэн нэхэмжлэлтэй хамт дээрх байранд засвар хийсэн 6.230.300 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь тухайн байранд 2017 оны 10 сард орохдоо өөрийн хөрөнгөөр 6.000.000 төгрөгийн засвар хийсэн байдаг. Байрны халаалт, бохир, цэвэр усыг өөрийн хөрөнгөөр засварласан. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт өгсөн байдаг. Нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаж, засвар хийсэн үү, үгүй юу гэдэг талаар дүгнэлт гаргуулсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Далай ван” аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбар үнэлгээ гаргасан. Үнэлгээ гаргахдаа тухайн байранд засвар хийгдсэн байна гэсэн дүгнэлт гарсан. “1994 оноос 2017 оны хооронд хүн амьдраагүй учраас хана нурсан, дээврээс ус гоожиж зарим өрөөний тааз нурсан, цонхны шил хагарч зарим рам эвдэрч, хаалга эвдэрсэн учир засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан байна” гэж шинжээч дүгнэлтдээ тусгаж өгсөн. Мөн хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан “Долоон бар” ХХК-ийн тодорхойлолтоор “тухайн байранд халаалт, цэвэр, бохир усны асуудлыг оршин суугчдийн хөрөнгөөр засаж, холбож өгсөн” нотлох баримт гаргаж өгсөн. Засварын зардлыг нэхэмжлэгч Д.Таас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эт холбогдох иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Булган аймгийн Х сумын Хбагийн Н гудамжны ...  тоот орон сууцанд засвар хийсэн зардал 6.230.300 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн өмчлөлийн орон сууцыг би бусдад худалдаагүй бөгөөд Б.Э нь 2017 оны12 сарын сүүл буюу шинэ жилийн өмнө миний орон сууцанд Г гэх хүнтэй тохиролцоод орсон гэж байсан. Ингээд энэ миний орон сууц өмчлөгч нь би гэхэд өвлийн хүйтэнд би хаашаа гарах вэ, “за би ойлголоо, Гтай учраа ольё, та санаа зоволтгүй” гэж хэлсэн.  Ингээд Гтай учраа олох гэж байна гэсээр удсан. Орон сууцыг засвар хийсэн гэж худлаа баримт бүрдүүлсэн байна. 2017 оны 12 сарын сүүлээр орон сууцанд орсныг мэдээд биечлэн гэрт нь ороход ямар ч  засвар байгаагүй бөгөөд Хялганатад байгаа ашиглахгүй болсон байрны зургийг харьцуулан зураг аваад зассан мэт харьцуулсан зураг өгсөн байна. Энэхүү байр засвар хийх шаардлагагүй байр бөгөөд Г гэх хүн нь уг байранд амьдардаггүй. Эт миний орон сууц гэж зарсан гэж анх хэлсэн гэж байсан. Г нь өөр орон сууцанд амьдардаг атлаа бусдын орон сууц гэдгийг мэдсээр байж бусдад зарсан үйлдэл нь гэмт хэрэг. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй орон сууцанд амьдраад байсан учир цагдаад хандана, шүүхэд хандана гэтэл засвар хийсэн гарахгүй гэж хэлж эхэлсэн ба орон сууцандаа 2018 оны 05 сард орж үзэхэд гадна хаалгыг янзалсан, жорлон ванныг завсарласан байсан ба өөр өөрчлөлт ороогүй. Дулааны шугам болоод цэвэр усыг 2016 онд Хялганатын ус сувгын газартай хамтран өмчлөгч миний бие зардлаа гарган татсан байхад өөрөө хийсэн мэт баримт бүрдүүлэн хуурамчаар өгсөн байна. Мөн шүүхдээд орон байраа ав гээд гарахгүй байсан учир шүүхэд би нэхэмжлэл гаргана гэх үед орон сууцаа 10.000.000 төгрөгөнд зарчих дүү нь мөнгийг нь удаахгүй өгье, түрээс өгье гэх зэргээр авирлах болсон. Ингээд орон сууцанд сууж таныг хохироож байгаа нь үнэн гэж 750.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн ба уг мөнгийг авахгүй гэхэд “та нэг нутгийн хүн байж учрыг олтол битгий шамдуул, би Г эгчтэй учраа олох гэж байна, настай хүнтэй харьцах хэцүү юм” гэх зэргээр “таныг хохироохгүй удахгүй орон сууцнаас гарна” гэж хэлсэн. Тухайн орон сууц бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж бусдаас худалдан авсан гэх шалтгаанаар орон сууцыг засч өмчлөгчийн зөвшөөрөлгүй засвар хийж, засвар хийсэн гэх шалтгаанаар гарахгүй, засвар хийсэн мөнгөндөө дүйцэх хугацаагаар би энд сууна гэх зэргээр хэлж орон сууцыг суллаж өгөхгүй байсан учир шүүхэд би хандсан. Мөн тухайн байранд засвар хийсэн гэх баримтууд хуурамч. Учир нь анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа орон сууцанд засвар хийлгэсэн гэж хэд хэдэн хүнээс гарын үсэг зуруулсан баримт шүүхэд гаргаж байсан ба үүний нэг нь Г гэх настай хүний гарын үсэг байхад нь ийм өндөр настай хүн  хийдэг юм уу гэхэд уг баримтаа буцаан авч байснаа одоо компаниар засвар хийлгэсэн мэт баримт хуурамч гаргаж өгсөн байна. Уг баримтын үнэн зөвийг тогтоолгох ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байна. Иргэний хуулийн 495 зүйлийн  495.1 дэх заалтыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү.  Г гэх хүн Эыг хохироосон бол уг хүнээс хохирсон хохирлоо бүрэн нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч орон сууцанд засвар хийх зөвшөөрөл өгөөгүй, худалдаагүй зэргийг хариуцагч мэдсээр байж хохироосон гэх хүнийхээ асуудлыг шүүх болон хуулийн байгууллагад шийдвэрлүүлэхгүй байгаад нэхэмжлэгч буруугүй гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байранд засвар хийгээд орсон нь сайн дурын асуудал байх. Таас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Байрны засварыг бүрэн хийгээгүй. Жорлон банны өрөөний загварыг өөрчилж, үүдний хэсгийг засварласан. Байрнаас гар гэхэд Ггаас худалдаж авсан. Засварын мөнгийг буруутай этгээдээс гаргуулж авна. Г өөрийн өмч гэж хэлээд надад байрыг зарсан гэж хэлдэг. Г Эт байрыг зарж энэ хүн зөвшөөрсөн учраас байрыг зассан гэдэг байдлаар ярьж байгаа бол жинхэнэ хариуцагч нь Г байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Г нь өөрийгөө өмчлөгч гэж үзэж бусдад байрыг өгсөн гэж Ггийн  тайлбарт байдаг. Тиймээс хууль бусаар өөрийгөө өмчлөгч гэдэг нотлох баримт байхгүй учраас бусдад гэм хор учруулсан учраас Г хариуцлага хүлээх нь зүйтэй байна. Тд холбогдуулан гаргаж байгаа засварын зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Иргэн Д.Таас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Эыг Булган аймгийн ... орон сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбогдуулан миний бие дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие Д.Г нь нөхөр Т гийн хамтаар Булган аймаг Х сумын Хялганатад 1977 онд анх очиж амьдарсан, түүнээс хойш Д.Тын гэх ...  орон сууцыг М гэдэг хүнээс худалдан авч, өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж, бүрэн бүтэн байдлыг нь хадгалж ирсэн байдаг юм. Гэтэл Д.Т нь ...  орон сууцыг өөрийн өмч гэж Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулж, миний өмчид хууль бусаар халдаж, иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд ********* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, дээрх байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хуульд зааснаар шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.Г нь нөхөр Т гийн хамтаар Д.Тын нэхэмжилж байгаа байранд 1977 оноос хойш амьдарч ирсэн. Нөхөр Т  нь тухайн тосгонд модны үйлдвэрт ажиллаж байсан. Энэ байрыг 1977 онд Маас худалдаж авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж тухайн байрыг хамгаалж ирсэн. Хэдийгээр орж амьдраагүй ч гэсэн байрыг харж хамгаалж байсан. Тусдаа байртай байсан учраас байранд амьдраагүй боловч эд зүйлээ тухайн байранд хадгалдаг байсан. Г тухайн байрны төлбөр тооцоо, урсгал зардлыг төлж ирсэн гэдгийг хэлдэг. Өнөөдрийг хүртэл байрыг хамгаалж ирснийг тус сумын Засаг дарга, иргэд мэднэ. Энэ нь хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдоно. Мөн Гг тухайн байранд амьдарч байсныг  Минжин /хх-ийн105/, Цэеэ /хх-ийн 151/ гэх хүмүүс гэрчилнэ. Иймд тухайн байрны өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдэж, хууль бусаар  өмчилсөн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. 1991 оны дуудлага худалдаа явуулсан баримтаар орон сууцыг Т  Г нар худалдаж авсан нь тогтоогддог гэж Г нь ярьдаг. Э нь тус сумын санхүү албаны даргаар ирээд амьдрах байргүй байсан тул 2017 онд байрны түлхүүрийг өгч түр оруулсан. Энэ хугацаанд Д.Т маргаан хийсэн. Ийм учраас өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О бие даасан шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эт холбогдох хэрэгт гуравдагч этгээд Д.Ггийн бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний нөхөр Чадраабалын Ж нь Хтосгоны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар Булган аймгийн Х сумын Хтосгоны 6 дугаар байрны 2 дугаар орцны 6 айлын орон сууцыг хувьчлалын 36 ширхэг тасалбараар өмчлөн авсан бөгөөд үүнээс О Сэ нар нь өөрсдийн тасалбараа дараа нь өгч өөрийн өмчлөлдөө 6 дугаар байрны ... /одоогийн хаяг ...  байрны .../-ыг авсан. Өнөөдрийг хүртэл тус орцонд энэ айлаас өөр айл байр өмчилж аваагүй. Харин 1992 оны өвөл байр хувьчлан авах үед халаалт болон цэвэр бохир усны шугам хөлдөн зогсож энэ үеэс давхар байруудад айл амьдрахаа байсан бөгөөд нөхрийг маань тухайн байрыг хувьчлан авсны дараа түүний зөвшөөрлөөр 6 дугаар байрны ... од Д.Г, Э нар нь амьдарч байсан бөгөөд уг байрны халаалт халуун хүйтэн, бохир усгүй болсон учир тэд байрнаас гарч, өөрсдийн барьсан гэх Ххүнсний захын байрандаа амьдарч байгаад 10 жилийн өмнө Цулхар гэх газарт хашаа байшин барьж амьдрах болсон. Хтосгонд 2016-2017 онд орон сууцын цэвэр, бохир усны шугам хоолойг сэргээсэн учир 2017 онд миний бие Тгэх эмэгтэйтэй /6 байрны 1дүгээр орцны 1 тоотод амьдрах/ хамтран эскавотараар 4 метрын гүн 150 орчим метр газар ухуулж, цэвэр усны шугам хоолойг таТсан ба энэ үед Д.Г нь Цулхарт амьдарч байсан бөгөөд 6 дугаар орцны ...ын түлхүүр түүнд байсан учир уг ... оор цэвэр усны шугам оруулахаар түлхүүрийг Оээр нэхүүлсэн. Гэтэл өгөхгүй гээд өөрөө ирж, шугам хоолойг татаж байгааг анх мэдсэн. Үүнийг мэдсний дараа байрны ...ыг надаас өмчилж авмаар байна гэж хүсэлт гаргасан бөгөөд ингэж хэлэхэд нь бидний байр, хүнд өгөхгүй гэхэд чиний байр биш, тэр Ж чинь нас барчихсан юм чинь эзэнгүй гэсэн үг, одоо тэр чинь ямар хамаатай юм гэж хэлсэн билээ. Ингэж хэлэхэд нь би талийгаач нөхөр Жы нэр дээр эдгээр байр байгааг мэддэг юм байна гэж анх ойлголт төрөөд, хажууд хамт явж байсан охин Мандухайд аавын чинь нэр дээр байгааг мэдэж байна гэхэд  охин өөрсдийн нэр дээр болгоё гээд нутгийн захиргааны байгууллага руу охины хамт орж холбогдох бичиг баримтыг авч байсан. Намайг орон сууцны өмчлөлийн бичиг баримтаа авсныг мэдээд олон жил 6 дугаар байрны 2 дугаар орцны ...ын түлхүүр надад байсан юм чинь орон сууцыг надад өгөөч гэж гуйж байсан. Үүнийг би гэрийнхэнтэйгээ зөвшилцье гээд одоо хүртэл хариу өгөөгүй билээ. Гэтэл одоо мөн 6 дугаар байрны ...ыг өөрийн болгох гэсэн санаа зорилготой, амьдарч байсан мэт ярих боллоо. Үүнийг зөвшөөрөхгүй. 2016 онд цэвэр усны шугам татагдсны дараа Хтосгон дулаан халаалтыг түгээх боломжтой болсон гэдгийг сонсоод 2017 оны 8 сард тус орцонд амьдрах О 6 дугаар байрын 1 дүгээр орцны 01 тоотод амьдрах Тбид 3 хөөцөлдөж халаапт авахаар болсон. 2017 оны 08 сарын сүүл 09 сарын эхэнд халаалт авах үед шугам хоолой татах асуудал үүссэн учир бид гурав дээр 4 тоотын Г , Д  гуай, Ардчилсан намын байрыг хариуцаж байсан гэх Снараас шугам хоолойны мөнгө нэг айлын 380000 төгрөгийг нийлүүлж, халаалтын шугам татаж, халаалт авахад бэлэн болгосон. 2017 оны 09 дүгээр сарын 20-нд анх халаалт өгч байх үед Д.Г 6 дугаар байрын ...од амьдармаар байна, настай хүн өвлийн хүйтэнд хашаа байшинд амьдрах хэцүү байна гэхэд нь би уг байранд амьдрахыг нь зөвшөөрсөн бөгөөд халаалт өгсний дараа Д.Э 6 дугаар байрны ...од орсон байсан. Энэ байранд яагаад орсон гэхэд Клубт амьдрах хэцүү байна. Д.Г байранд оруулсан гэсэн. Энэ миний байр байгаа юм, би зөвшөөрөхгүй гэхэд би Д.Гтай учраа олъё өвлийн хүйтэнд хаачих вэ?, халаалттай байр байна, халаалтын үнийг төлье, Д.Гтай учраа олох хүртэл та түр хүлээзнээч, таныг хохироохгүй, гэрчилгээг чинь харья гээд гэрчилгээг харсны дараа халаалтын мөнгө өгье гэж хэлээд цувруулан мөнгө өгсөн. Ингээд 2018 оны зун болж гар гэхэд таны байр биш, Д.Гтай уулзсан, түүний байр гэх болсон. Ингээд би шүүхэд хандсан. Д.Г нь 6 дугаар байрны ...од амьдарч байгаа атлаа одоо ...ыг М гэх хүнээс авсан мэт худлаа бичиж, түүний өмчлөл, эзэмшлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байсан гэж худлаа бичсэн байна. М нь Хтосгоны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар Булган аймгийн Х сумын Хтосгоны 6 дугаар байрны  2 дугаар орцны ...ыг хувьчлан аваагүй бөгөөд Хтосгоны 34  дүгээр байрыг хувьчлан авах хүсэлт гаргаж байсан байдаг бөгөөд М гуай нь 1992 онд Авто бааз татан буугдахад /Автобаазын жолоочоор/ Улаанбаатар хот руу шилжин явсан. Давхар байрны 6 дугаар орцны ...ыг 1991 онд хувьчлан авах үед нэг ч хүн амьдраагүй байсан бөгөөд ...од Г  гэх хүн амьдарч байсан, ...од Б  гэх хүн амьдарч байсан, ...од Р  гуай амьдарч байсан, ...од О, Сэ нар амьдарч байсан, ... хувьчлах үед М гуай байсан. Ингээд хувьчилсны дараа ..., ..., ...ын хүмүүс тэр даруй шилжин явсан бөгөөд байр ус дулааны шугам байхгүй болох үед Р  гуай Эрдэнэт хотруу нүүсэн, ...од амьдарч байсан Г гуай нөхрийн хамт Хзахын байрандаа шилжин амьдрах болсон. Ганцхан ...од оршин суух О, Сэ нар нь байрандаа амьдарсан. Эдгээр байр нь олон жил эзэнгүй байсан бөгөөд түүний орцны арчлалт, хадгалалт, хамгаалалтыг О хийдэг байсан бөгөөд зарим жил засвар хийхэд нь би мөнгө төгрөг өгдөг байсан. Бид хоёрын арчлан хамгаалсны хүчинд байрууд бүрэн бүтэн үлдсэн билээ. Хтосгонд цөөхөн үлдсэн давхар байрны нэг манай орц билээ. Гэтэл одоо өөрийгөө хамгаалж байсан гэж худлаа ярьж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь М гэдэг хүнээс ...ыг худалдаж авсан гэж ярьдаг. М нь 6 дугаар байрны 2 дугаар орцонд байсан уу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл 1991 оны хувьчлалаар 34 дүгээр байрыг М хувьчилж авсан байдаг. Орцоор нь хувьчлаагүй гэж хариуцагч талаас ярьж байна. Орцоор нь хувьчилж байсан нь өмч хувьчлалын материалаас харагддаг. Өөрөөр хэлбэл 6 дугаар байрны 1 дүгээр орцыг М , 2 дугаар орцыг Ж авсан байдаг. Тухайн үед “6 дугаар байр, 7,8 дугаар байрны орцыг” гэж орцоор нь хувьчилж авсан байдаг. Тухайн байруудыг 500 төгрөгөөр хувьчилсан бөгөөд энэ хураамжийг төлснөөр эдгээр байрыг авсан байдаг. 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дуудлага худалдаагаар 6 дугаар байрны 2 дугаар орцыг, амбаартай нь 36 ширхэг тасалбараар Ж худалдан авсан байдаг. Худалдан авсны дагуу Жы өмчлөлд очиж, түүний  өвлөгчөөр Т тогтоогдож өвлөх эрхийн ... гэрчилгээ гарсан байдаг. Г нь тус байранд олон жил амьдарсан учраас энэ байр миний байр гэж маргадаг. Тус байрны ...од Г амьдарч байгаагүй, харин ... од амьдруулж байсан гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрдөг. Өмч хувьчлалын үеэр Т , Г нар нь орон сууцгүй үлдсэн учир Ж  олон байр хувьчилж авсан байсан учраас нэг орон сууц болох ... од тэднийг амьдруулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл 6 дугаар байрны ... ын түлхүүрийг өгөөгүй, мөн ...ын түлхүүрийг өгөөгүй, миний өмч гэж маргадаг. Г Улсын бүртгэл болоод бусад газруудад тухайн хөрөнгийн эзэмшигч гэдгээ тодорхойлуулж байгаагүй. Жыг нас барснаас хойш Т нь  Гтай нэг удаа  таарахад “танай нөхөр нас барсан учраас чи байрыг авч чадахгүй болсон,би энэ байранд олон жил амьдарсан учраас гэрчилгээг хөөцөлдөж авна” гэж хэлэхэд нь Т Улсын бүртгэлийн газар очиж өвлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан байдаг.  Хариуцагч тал Гг энэ байранд олон жил амьдарч байгааг Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно гэж ярьж байна.  Өрхийн бүртгэлээс шүүх боломжтой. Нэхэмжлэгч 2017 оны 09 сарын 20-ны өдөр халаалтын асуудал яригдаж, халаалт тавигдахад Г эргэж ... доо амьдармаар байна, нас өндөр болсон тул хашаа байшинд амьдрах хэцүү байна” гэж хэлэхэд нь тухайн ... ын түлхүүр нь Гд байсан учраас ... од амьдарч болно гэж Т хэлсэн юм байна лээ. Г ... од ирж амьдрах нэрээр ...ыг Эт зарсан байдаг. Одоо хоёр биедээ зарсан зараагүй талаар үгүйсгэж эхэлж байна. Анх Г дур мэдэн Эт байрыг өгч  Э нь дур мэдэн байранд орсон байдаг. Э амьдрах байргүй болоод тухайн байранд амьдарч байгаа юм биш. Маргаан бүхий байрны өөдөөс харсан байрыг Э хувьчилж авсан юм байна лээ. Түүнийхээ хоёр өрөөг Онцгой байдлын газрын хоёр ажилтанд түрээслүүлдэг. ... байрнаас гарахыг шаардахаар би засвар хийсэн, Гтай учраа олно гэж ярьдаг. Маргаан бүхий байрыг эзэмшиж, арчилж, хамгаалж байсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага буюу өмчлөх эрхтэйг баталсан баримт байхгүй учраас Улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Тийм учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд гэрч Г.О мэдүүлэхдээ:  Би 6 дугаар байрны ...од оршин суудаг. Оршин суугаа хаяг шинэчлэгдээд Найрамдлын хороо болсон. Хаягаа сайн мэдэхгүй байна. Хуучин хаягаараа Хтосгоны 6 дугаар байрны ... гэж явдаг. Одоо хаяг өөрчлөгдсөн байгаа. Би хуучнаар 6 дугаар байрны 2 дугаар орцонд оршин суудаг. Би тус байранд 30 жил амьдарч байна. 1988 оноос өдийг хүртэл амьдарч байна. Өмч хувьчлал явагдаж байсан. Намайг жирэмсэн байхад манай нөхөр хувьцаагаар байраа авсан гээд орж ирж байсан. Тус байр нь 1 давхардаа 3 айл, нийт 6 айлтай.1991 оноос хойш айлууд орж л байдаг, гарч л байдаг байсан. Манай байрны ...од дээхэн үед М гуайнх амьдарч байсан. Г манай орцны ... од  амьдардаг тус байрны ус, халаалт байхгүй болсноос хойш Ххүнсний захын байрандаа амьдарч байсан. 1990 оноос хойш халаалтгүй болсон. Байрнынхан хэдүүлээ нийлж зардлаа гаргаад халаалтаа тавъя гэж ярилцаад халаалттай болж Г байрандаа ирсэн. Халаалт тавих асуудал 4 жилийн өмнө буюу 2018 онд яригдсан. “Долоон бар” компани байрны халаалт тавина гэж сумын захиргаанаас ярьж хамгийн эхэнд танай байранд ус, халаалт тавъя гээд оршин суугчид  ажлын хөлсийг гаргахаар болж нэг айлаас 1.000.000 төгрөг гаргаж өгч байсан. Э байсан, мөн Г бид хоёр байсан. Бүгд мөнгөө гаргаж оролцож байсан. Т орлцсон. Э манай байранд халаалтаа тавиулаад орсон.  Манай  байрны ...од

М гуайнх байж байгаад л гарсан түүнээс хойш мэдэхгүй байна. Байр халаалтгүй  болсноос хойш би ганцаараа байрандаа байсан. ...од М гуайнх байж байгаад шилжээд явсан тэгээд эзэнгүй байсан.Тухайн байрны ...ыг манай нөхөр ягаан тасалбараараа авсан гээд ирж байсан. Манай нөхрийг Сэ гэдэг.

Дуудлага  худалдаа болсон үйл явцыг би сайн мэдэхгүй. Тус байрны ...од Г хувцсаа хураасан байдаг байсан. Би байраа авсан тул дуудлага худалдааны баримтыг сонирхож үзээгүй. ... байраа өмчилж авахаар материалаа бүрдүүлж өгсөн байгаа. Манай нөхөр ярихдаа Ж манай орцыг бүхэлд нь авч байна. Хувьцаагаа өгөөд өөрсдийн сууж байгаа байрыг авч болно гэж байна тэгэхээр нь өөрийн хувьцаагаа өгөөд ... байраа авлаа гээд орж ирж байсан.  

Миний амьдарч байгаа байр Жы нэр дээр байгаа гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ манайхыг хувьцаагаа өгсөн байна гэж манай нөхөр ярьж байсан. Тнь манай байрны урд талын орц. Манай байрныхан халаалт тавиулахад бүгд мөнгө өгсөн. Өгөөгүй байсан бол хөлс авч байгаа хүмүүс хийж өгөхгүй байсан. Дулааны шугам татах гэрээнд гарын үсэг зурсан эсэхээ сайн санахгүй байна.   Халаалтыг тавиулахад  айл болгоноос 1.000.000 төгрөг гарсан. ...ын мөнгийг Э өгсөн ойлгож байгаа гэв.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О нь Булган аймгийн Х сумын Хбаг, Н гудамжны ...  тоот орон сууцнаас хариуцагч Б.Эыг албадан чөлөөлүүлж, түрээсийн хөлс 3.400.000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Д.Таас засврын хөлс 6.230.300 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У нь  *************” дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Булган аймгийн Х сумын Хбаг, Н гудамжны ...  тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Д.Т нь нөхөр Жы өмч хөрөнгө болох Булган аймаг, Х сум, Хбаг, Н гудамж, ...  байр, ... орон сууцыг өвлөх эрхийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөгч болсон. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах явцад Б.Э нь 2017 онд тус орон сууцанд орж, орон сууцыг Д.Ггаас худалдан авсан гэж тайлбарлан орон сууцыг чөлөөлж өгдөггүй, 2017 оноос өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, эзэмшиж ашиглах боломжгүй болсон учраас тус орон сууцыг хөлсөлсөнтэй адил тооцож хөлсний төлбөр 3.400.000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлаж байх ба “хариуцагч Б.Э нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй байранд засвар хийсэн тул засварын хөлсийг төлөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хариуцагч Б.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ “ Уг байранд Д.Г нь 20-30 жил амьдарч байгаа өөрийн өмчлөлийн байр гэж ойлгуулсан учраас тус байранд орж амьдарч байгаа, тус байранд засвар үйлчилгээ хийсэн, Д.Г, Д.Т нарын өмчлөлийн маргаан шийдвэрлэгдвэл тус байранд хийсэн засварын зардал 6.230.300 төгрөгийг гаргуулна, нэхэмжлэгчтэй байр хөлслөх талаар тохиролцоогүй тул байрны түрээсийн төлбөр 3.400.000 төгрөгийг төлөхгүй ” гэж тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ “Д.Г, түүний нөхөр Э нар нь маргаан бүхий байрыг Маас худалдан авч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж, бүрэн бүтэн байдлыг нь хадгалж байрны төлбөр тооцоо, урсгал зардлыг төлж байсан тул өмчлөгчөөр тогтоолгож, хууль бусаар  өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулна”гэж маргасан байна. 

Булган аймгийн Х сумын Хбаг, Н гудамж, ...  байр, ... орон сууцнаас хариуцагч Б.Эыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

  Ххороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар Ч.Ж /нэхэмжлэгчийн нөхөр/ нь 6 дугаар байрны 2 дугаар орцыг амбаартай нь 36 ширхэг ягаан тасалбараар худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ххороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, Ххорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын товчоо, дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. / 1 дэх хх-ийн 7-12/

Дээрх байрны хаягжилт нь Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тоот “Хаягжуулалт батлах тухай” тогтоолоор Нын 1 дүгээр гудамжны ...  байр болон өөрчлөгдсөн байна. /1 дэх хх-ийн 127/

Ч.Ж нь 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барж, түүний эхнэр Д.Т нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өвлөгчөөр тогтоогдож, өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх маргаан бүхий байрыг өмчлөхөөр Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************ дугаар бүхий гэрчилгээ олгогдсон байна. /1 дэх хх-ийн 5-6, 125/

Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Д.Т нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Б.Э нь Д.Ггийн байр гэж ойлгуулсан учраас тус байранд орж амьдарч байгаа гэж тайлбарласан боловч дээрх нотлох баримтаар Д.Ггийн өмчлөлийн байр болох нь үгүйсгэгдэж байна. 

Иймд хариуцагч Б.Эыг өмчлөгч Д.Тын өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэж Булган аймаг, Х сум, Хбаг, Н гудамж, ...  тоот орон сууцнаас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

3400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Т нь “2017 оноос Б.Э хууль бусаар эзэмших болсноор өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, эзэмшиж, ашиглах боломжгүй болсон учраас тус орон сууцыг хөлсөлсөнтэй адил тооцож хөлсний төлбөр 3.400.000 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулна” гэж, хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Д.Ттай орон сууц хөлслөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй тул байрны түрээсийн төлбөрийг төлөхгүй хэмээн мэтгэлцэж байна.

  Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”  гэж тус тус заасан.  

  Зохигчдын тайлбараас дүгнэхэд хариуцагч Б.Э нь гуравдагч этгээд Д.Гтай харилцан тохиролцож Булган аймгийн Х сумын Хтосгоны Найрамдлын гудамжинд байрших ...  тоот орон сууцыг 2017 оны 11 дүгээр сараас эзэмших болжээ.

  Харин уг орон сууцны өмчлөгч нь Д.Т болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********** дугаар бүхий гэрчилгээгээр нотлогдож байх тул энэхүү орон сууцыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг Д.Г бус иргэн Д.Т эдлэнэ.

  Тиймээс хариуцагч Б.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Г нарын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

  Харин нэхэмжлэгч Д.Т болон хариуцагч Б.Э нар нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх талаар харилцан тохиролцож хэлцэл хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн ”...тухайн орон сууц эзгүй өмчлөх эрхийн гэрчилгээгээ хөөцөлдөн явж байхад ... Б.Э 2017 онд тус орон сууцанд оршин суух болсон. ... би таньтай тохиролцоогүй, энэ таны байр биш гэж Г эгч хэлсэн, Г эгчтэй тохиролцсон, би энд удаан хугацаагаар амьдарна гэж Б.Э хэлдэг” гэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тус байранд Б.Э нь Гтай тохиролцож 2017 оны 10 дугаар сараас эхлэн амьдарсан. ...анх байранд ороход Г нь “би энэ байрыг 1977 оноос хойш өмчилж, ашиглаж байгаа, байранд түр орвол ор” гэж хэлээд тэд хоорондоо тохиролцож, Б.Э байранд орсон байдаг. Ггийн хэлснээр тухайн байранд олон жил хүн амьдраагүй, арчилж хамгаалах үүргийг  Г гүйцэтгэж ирсэн байдаг” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

  Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийгээгүй, гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчаас хөлс шаардах эрхгүй байна.

 “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлтээр тус ... орон сууцыг хөлслөх зах зээлийн ханшийг 2.500.000 төгрөг /2018-2020 оны 7 дугаар сар/ байна гэж дүгнэсэн.    

Б.Э нь Д.Тд нийт 770.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан ба  харин нэхэмжлэгч уг мөнгийг “халаалтын төлбөр”, “түрээсийн төлбөр” /өөр өөр утгыг илэрхийлсэн төлбөрт төлсөн/ хэмээн зөрүүтэй байдлаар тайлбарлаж уг мөнгийг юуны төлбөрт төлсөн талаар ямар нэгэн тайлбарыг гаргаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх орон сууцны өмчлөгч хэдий ч уг орон сууцыг Б.Эыг орох хүртэлх хугацаанд ашиглаж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн “нас барсан нөхөр Жы өмч хөрөнгө болох Булган аймаг, Х сум, Хбаг, Н гудамжны ...  тоот орон сууцыг өвлөх эрхийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөгч болсон. Тухайн орон сууц эзгүй, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хөөцөлдөн явж байхад Б.Э 2016 оны 11 сард Булган аймгийн Х сумын Хбагийн Захирагчийн албаны Санхүү албаны даргаар ажиллахаар Эрдэнэт хотоос ирээд 2017 онд тус орон сууцанд оршин суух болсон” гэх тайлбар,  гэрчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тус байранд 30 жил амьдарч байна... Э манай байранд халаалтаа тавиулаад орсон... Байр халаалтгүй  болсноос хойш би ганцаараа байрандаа байсан. ...од М гуайнх байж байгаад шилжээд явсан тэгээд эзэнгүй байсан... Тус байрны ...од Г хувцсаа хураасан байдаг байсан... Халаалтыг тавиулахад  айл болгоноос 1.000.000 төгрөг гарсан. ...ын мөнгийг Э өгсөн ойлгож байгаа” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нөгөө талаар хариуцагч Б.Э нь маргаан бүхий орон сууцанд 2017 оны 11 дүгээр сард нүүж орсон байх ба тус байранд засвар үйлчилгээ хийсэн болох нь түүний тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, барилгын материал худалдан авсан тухай зарлагын баримтууд, шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “маргаан бүхий байрны засварын ажлын нийт үнийн дүн 6.001.600 төгрөг болж байна” гэх дүгнэлтээр тус тус нотлогдож байна. /1 дэх хх-ийн 74-77, 86-91,99-106, 193-205/

Хариуцагчаас гаргасан энэхүү засварын зардал нь нэхэмжлэгчийн шаардаж буй олох байсан орлого болох 3.400.000 төгрөгөөс давсан байгаа, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд сөрөг үр дагавар гаргахааргүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас байр хөлсөлсний төлбөр 3.400.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Байрны засварын зардал 6.230.300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал хариуцагч байрыг бүхэлд нь засварлаагүй, жорлон банны өрөөний загварыг өөрчилж, үүдний хэсгийг засварласан, бусдын өмчлөлийн байранд дур мэдэн засвар үйлчилгээ хийсэн, Д.Ггаас байрыг авч түүний зөвшөөрлөөр засвар үйлчилгээ хийсэн гэж байгаа тул Д.Ггаас засварын зардлыг нэхэмжлэх нь зүйтэй гэж маргаж байна.

Хариуцагч Б.Э нь Д.Тыг маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг мэдсэн, уг орон сууцанд засвар хийж зардал гаргахгүй байх боломжтой байхад засвар хийж өөртөө эрсдэл бий болгосон байна.

Гэвч энэхүү орон сууц нь өмнөх байдлаасаа чанарын хувьд засан сайжруулалт хийгдсэн, энэхүү засан сайжруулалт хийсэн хөрөнгийг үндсэн хөрөнгөөс салгаж авах боломжгүй байгаа, уг орон сууц нь гуравдагч этгээд Д.Ггийн өмчлөлд бус нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэж байгаа зэргээс харахад хариуцагчийн гаргасан засварын зардлыг Д.Ггаас гаргуулах үндэслэлгүй юм.

Нөгөө талаар Б.Э нь анх ...од байршилтай орон сууцны өмчлөгчийг гуравдагч этгээд Д.Гг гэж ойлгон түүний зөвшөөрлөөр тус орон сууцанд орж, засвар үйлчилгээ хийсэн боловч жинхэнэ өмчлөгч нь Д.Т болохыг хожим мэдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “....Б.Эыг амьдарч байх хугацаанд Д.Т ирээд “энэ байр миний байр, манай нөхөр байрыг хувьчилж авсан, өвлөх эрхээ нээлгэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, байрнаас гар” гэсэн шаардлага тавьж эхэлсэн байдаг...” гэх,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Б.Э нь тус сумын санхүү албаны даргаар ирээд амьдрах байргүй байсан тул Д.Г түүнд 2017 онд байрны түлхүүрийг өгч түр оруулсан. Энэ хугацаанд Д.Т маргаан хийсэн...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Таас биш ч тухайн цаг хугацаанд өмчлөгч гэж ойлгож байсан Д.Ггийн зөвшөөрлөөр тус орон сууцанд засвар үйлчилгээг хийж амьдрах нөхцөлөө сайжруулсан, түүний эерэг үр дүн нь өмчлөгч Д.Тд шилжин үлдэж байгаа зэргийг харгалзан түүний гаргасан засварын зардлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэ 6.001.600 төгрөгийн 50 хувь буюу 3.000.800 төгрөгийг нэхэмжлэгч Д.Таас гаргуулж, хариуцагч Б.Эт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нь Булган аймаг, Х сум, Хбаг, Н гудамжны ...  байр, ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “№000544372” дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Д.Г нь Булган аймаг Х сум, Хбаг, Н гудамж, ...  байр, ... орон сууцыг 1992 онд  Маас худалдан авч, байрны бүрэн бүтэн байдлыг хадгалж, төлбөр тооцоо, урсгал зардлыг төлж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин  маргаан бүхий байрны өмчлөгч нь Д.Т болох нь өв залгамжлалын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүргтгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.

 Иймд Д.Гг Булган аймаг Х сум, Хбаг, Н гудамж, ...  байр, ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээд Д.Г нь  *********” дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан  захиргааны  актын талаар гаргасан гомдол”-д иргэний хэрэг үүсгэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг харьяалан иргэний хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх”-ийг тус тус заасан байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4-т зааснаар эрхийн улсын бүртгэлд улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага захиргааны байгууллага болно”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой буюу нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл улсын эрхийн бүртгэлтэй холбоо бүхий маргааныг харъяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж “№000544372” дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Булган аймаг Х сум, Хбаг, Н гудамж, ...  тоот орон сууцнаас Д.Эыг албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Эаас хохирол 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Таас засварын хөлс 3.000.800 /гурван сая найман зуу/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.800 /гурван сая найман зуу/төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

3.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар гуравдагч этгээд Д.Ггийн бие даасан шаардлагаас Булган аймаг Х сум, Хбаг, Н гудамж, ...  байр, ... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Ггийн бие даасан шаардлагаас №000544372 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.550 /зуун гучин есөн мянга таван зуун тавин/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 114.635 /зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин таван/ төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.Таас 62.962 /жаран хоёр мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН