Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2021/00009

 

 

 

 

 Д.*******ын нэхэмжлэлтэй

Б.*******т холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2021/00142 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******т холбогдох,

орон сууцнаас Б.*******ыг албадан гаргуулах, Д.*******аас засврын хөлс 6.230.300 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлтэй, 000544372 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ын бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг,

Гуравдагч этгээд Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,  ........................... нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Х сумын Х багийн Н гудамж, ** дугаар байрны ** дугаар орцыг нэхэмжлэгч Д.*******ын нөхөр ******* өмч хувьчлалаар хувьчилж авч байсан. Тухайн орон сууцнаас Булган аймгийн Х сумын Х багийн Н гудамж, ** дугаар байрны ** тоотод 2017 оны 11 сард Б.******* дур мэдэн орсноор  орон сууцны маргаан үүссэн. Б.******* нь анх байранд орсон шалтгаанаа тайлбарлахдаа *******гаас худалдан авсан гэж тайлбарладаг. Гэвч Б.******* болон ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ өнөөдрийг хүртэл гарч ирээгүй. Хялганат хороонд  1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколоос харахад Д.*******ын гэр бүлийн хүн ******* нь тухайн үеийн хаягаар 6 дугаар байрны 2 дугаар орцыг амбаартай нь 36 ширхэг тасалбараар хувьчлан авсан байдаг. Нэхэмжлэгчийн нөхөр Ч.******* нас барж Д.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Түүнээс өмнө ******* нь тухайн орон сууцыг хадгалах, хамгаалах арга хэмжээг авч байсан. Энэ орон сууцыг анх ашиглалтад орсон цагаас одоог хүртэл Г.******* амьдарч байгаа бөгөөд орон сууц хувьчлагдсанаас хойш тус байрны 9 тоотод Д.******* амьдарч байсан.  Зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор тухайн орон сууцны халаалт зогсож хүн амьдрах боломжгүй болсон учраас Д.******* нь Хялганат захын байшинд амьдарч байгаад хувьдаа  хашаа байшин барьж гарсан. 2017 онд тухайн байруудыг дулаан усаар хангахаар болж  дулааны шугамыг татаж чадвал дулаан, ус оруулж ирэх боломж гарсан. 2017 оны намар тухайн орон сууцанд амьдардаг Г.******* гэж хүнтэй Д.******* хамтраад дулаан шугамыг татах, гүний холболтыг хийх ажиллагааг эхэлсэн. Тухайн орон сууцанд халаалтын шугам залгах хүртэл шийдвэрлэсэн. Энэ үеэс Б.Эрдэнбаатар нь тухайн байранд орж маргаан үүссэн. Энэ хугацаанд Б.******* байрнаас гарахгүй, байр луу татсан дулааны шугамд оршин суугчтай нийлж шугам татаж засварласан гэдэг зүйл ярьдаг. Засвар хийхдээ байрыг бүхэлд нь засварлаагүй. Жорлон банны өрөөний загварыг өөрчилж, үүдний хэсгийг засварласан байдаг.  Нэхэмжлэгчийг байрнаас гар гэж хэлэхээр *******гаас худалдаж авсан. Засварын мөнгийг буруутай этгээдээс гаргуулж авна. ******* өөрийн өмч гэж хэлээд надад байрыг зарсан гэдэг зүйл хэлдэг. Б.******* нь сүүлдээ *******тай нийлээд ******* гуайн өмч мөн юм байна, олон жил амьдарч байгаа хүн өмчлөгч болох нь тодорхой гэж хэлээд тухайн байрыг чөлөөлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна.  Бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа тул  тус орон сууцнаас иргэн Б.*******ыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь 2017 оноос өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, ашиглах боломжгүй болсон учраас Иргэний хуульд заасны дагуу хөлсөлсөнтэй адил тооцож хөлсний мөнгө болох 3.400.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна.  Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2017 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар төлбөрийг тооцож, 3.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1.Анх тохиролцохдоо 10.000.000 төгрөгөөр тохиролцсон.

2.Тухайн орон сууц эзгүй, 2016, 2017 онд өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсны  байхгүй байсан.

3. Уг байранд Д.******* гэгч нь 20-30 жил амьдарч байгаа, миний өмчийн байр гэж ойлгуулсан.

4.Д.******* нь 775.000 төгрөгийг бэлэн ба бэлэн бус хэлбэрээр авсан.

5. Д.*******, Д.******* нарын өмчлөлийг эрхийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх

6.Өмчлөлийн асуудал шийдвэрлэвэл өөрийн хөрөнгөөр засвар хийсэн халаалтын болон цэвэр бохир усны бүх мөнгийг гаргуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.*******тай эхлээд хууль зүйн зөвлөгөө өгөхөөр гэрээ байгуулсан байсан. Харин одоо Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг хариу тайлбараар гаргаж өгсөн байдаг. Хариуцагч тал тухайн орон сууцнаас албадан гаргуулах, хөлсний төлбөр 3.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлийг тайлбарлавал: Уг байранд Б.******* анх орохдоо *******тай тохирч орсон байдаг. Хариуцагч нэхэмжлэгч Д.*******тай тохирсон зүйл огт байхгүй гэж хариу тайлбартаа дурдсан байдаг. Тус байранд Б.******* нь *******тай тохиролцож 2017 оны 10 дугаар сараас эхлэн амьдарсан байдаг. Анх байранд ороход ******* нь “би энэ байрыг 1977 оноос хойш өмчилж, ашиглаж байгаа, байранд түр орвол ор” гэж хэлээд тэд хоорондоо тохиролцож, Б.******* байранд орсон байдаг. *******гийн хэлснээр тухайн байранд олон жил хүн амьдраагүй, арчилж хамгаалах үүргийг  ******* гүйцэтгэж ирсэн байдаг. Үүнийг Хялганат тосгоны ард иргэд мэддэг учраас Б.******* нь *******д итгэж энэ байранд орж засвар хийсэн байгаа. Б.*******ыг амьдарч байх хугацаанд Д.******* ирээд “энэ байр миний байр, манай нөхөр байрыг хувьчилж авсан, өвлөх эрхээ нээлгэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, байрнаас гар” гэсэн шаардлага тавьж эхэлсэн байдаг. Одоо эзэмшигч нь тодорхойгүй байгаа учир эзэмшигчийг тогтоосны дараа өөрийн хөрөнгөөр хийсэн засварын 6.000.000 төгрөгийг өмчлөгчөөс гаргуулна гэж Б.******* үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд ярьвал хариуцагч Б.*******, нэхэмжлэгч  Д.******* нарын хооронд байрны түрээсийн гэрээ байгуулагдаагүй, үүнтэй холбоотой асуудал яригдаагүй гэж хариуцагч тайлбарладаг. Түрээсийн төлбөрийг засвар хийсэн зардлаас суутгуулж түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал хэрвээ гэрээ хийгдсэн тохиолдолд үнэлгээ ямар байх вэ? гэдгийг шинжээчээр тогтоолгосон. Тухайн шинжээчийн дүгнэлт нь гэрээ хийсэн тохиолдолд түрээсийн төлбөр ямар байх вэ гэдгийг авч үзэж байгаа болохоос түрээсийн гэрээ хийгдээгүй ямар нэгэн тохиролцоо байхгүй байхад түрээсийн төлбөр гарсан гэж түрээс төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтэд “Булган аймгийн Х сумын Х тосгон, Н гудамж, ** дугаар байрны ** тоот 3 өрөө орон сууцанд 2017 оноос 2018 оны түрээсийн төлбөрийг нотлох нотолгоо олдоогүй, иргэдтэй уулзаж ярилцсан яриа, тухайн орон сууцны байдал, тус байр ямар байсан талаар давхар судалгаа хийхэд тус байр нь тухайн үед галладаг, цэвэр усны зөөврийн өрөө байхгүйгээр амьдарч байсан тул тус орон сууцыг хөлслөн суух боломжгүй” гэдэг тайлбарыг гаргасан байдаг. Түүнчлэн тухайн орон сууцанд засвар хийгээд амьдрах боломжтой болгосон тохиолдолд түрээсийн гэрээ хийгдсэн бол 2.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр гарах боломжтой юм байна гэж дүгнэлт гаргасан. Хариуцагчийн хувьд түрээстэй холбоотой мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Байрны эзэмшигч нь тодорхойгүй байгаа. 1991 оны өмч хувьчлалын үеэр хувьчлагдсан гэж үзэж байгаа боловч тухайн үеийн дуудлага худалдааны баримтыг харахад нэг орцод 5-6 айл байсан, нэг хүн нь бусдыгаа төлөөлж цэнхэр, ягаан тасалбарыг нийлүүлээд тухайн орон сууцыг худалдан авахуулсан байх магадлалтай. Хавтас хэрэгт авагдсан дуудлага худалдааны баримтад *******ы нэр байгаа боловч тухайн байранд амьдарч байсан иргэдэд *******, , , , , гэдэг хүмүүс *******ы нэрийн ард давхар бичигдсэн байдаг. Энэ байртай холбоотой өөр асуудал анхан шатны шүүхэд давхар явж байгаа. Энэ үед орцоороо биш нэгээрээ төлөөлүүлээд бусад оршин суугчид байраа авсан бол өмчлөгч хэн болох нь эргэлзээтэй болно. Тухайн үед ******* мөнгө өгсөн юм шиг харагдаж байгаа. Энэ байдлыг ашиглаж байгаа юм болов уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн хувьд Д.*******, Д.******* хоёрын хоорондох өмчлөлтэй холбоотой маргаан бүхий байдал шийдэгдвэл засвар хийсэн 6.230.300 төгрөгийг гаргуулна. Нөгөө талаас түрээсийн төлбөр болох 3.400.000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.*******аас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.*******ыг Булган аймгийн Х сумын Х баг, Н гудамж, ** дугаар байр ** тоот сууцнаас албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Б.******* нь Д.*******ын албадан гаргах тухай ярьж байгаа байранд 2017 онд Д.******* гэж хүнтэй тохиролцож орсон. Ингэхдээ тухайн  байранд 6.230.300 төгрөгийн иж бүрэн засвар хийсэн. Д.******* нь надад хэлэхдээ энэ байрыг  1977 онд гэдэг хүнээс мөнгийг нь өгөөд авсан, одоо 30 жил болж байгаа тийм болохоор миний эзэмшлийнх гэж байсан. Гэтэл Д.******* нь Х баг, Н гудамжны ** дугаар байр, ** тоот орон сууцны өмчлөгч болсон гээд албадан гаргах гэж байгаатай санал нийлэхгүй, Д.******* болон Д.******* нарын хооронд үүссэн өмчлөлийн асуудлыг тогтоолгох шаардлагатай. Нөгөө талаас хэрэв Д.*******ын эзэмшлийнх гэж үзвэл үндсэн нэхэмжлэлтэй хамт дээрх байранд засвар хийсэн 6.230.300 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь тухайн байранд 2017 оны 10 сард орохдоо өөрийн хөрөнгөөр 6.000.000 төгрөгийн засвар хийсэн байдаг. Байрны халаалт, бохир, цэвэр усыг өөрийн хөрөнгөөр засварласан. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт өгсөн байдаг. Нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаж, засвар хийсэн үү, үгүй юу гэдэг талаар дүгнэлт гаргуулсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Далай ван” аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбар үнэлгээ гаргасан. Үнэлгээ гаргахдаа тухайн байранд засвар хийгдсэн байна гэсэн дүгнэлт гарсан. “1994 оноос 2017 оны хооронд хүн амьдраагүй учраас хана нурсан, дээврээс ус гоожиж зарим өрөөний тааз нурсан, цонхны шил хагарч зарим рам эвдэрч, хаалга эвдэрсэн учир засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан байна” гэж шинжээч дүгнэлтдээ тусгаж өгсөн. Мөн хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан “Долоон бар” ХХК-ийн тодорхойлолтоор “тухайн байранд халаалт, цэвэр, бохир усны асуудлыг оршин суугчдийн хөрөнгөөр засаж, холбож өгсөн” нотлох баримт гаргаж өгсөн. Засварын зардлыг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******т холбогдох иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Найрамдал гудамжны 107 дугаар байрны 12 тоот орон сууцанд засвар хийсэн зардал 6.230.300 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн өмчлөлийн орон сууцыг би бусдад худалдаагүй бөгөөд Б.******* нь 2017 оны12 сарын сүүл буюу шинэ жилийн өмнө миний орон сууцанд ******* гэх хүнтэй тохиролцоод орсон гэж байсан. Ингээд энэ миний орон сууц өмчлөгч нь би гэхэд өвлийн хүйтэнд би хаашаа гарах вэ, “за би ойлголоо, *******тай учраа ольё, та санаа зоволтгүй” гэж хэлсэн.  Ингээд *******тай учраа олох гэж байна гэсээр удсан. Орон сууцыг засвар хийсэн гэж худлаа баримт бүрдүүлсэн байна. 2017 оны 12 сарын сүүлээр орон сууцанд орсныг мэдээд биечлэн гэрт нь ороход ямар ч  засвар байгаагүй бөгөөд Хялганатад байгаа ашиглахгүй болсон байрны зургийг харьцуулан зураг аваад зассан мэт харьцуулсан зураг өгсөн байна. Энэхүү байр засвар хийх шаардлагагүй байр бөгөөд ******* гэх хүн нь уг байранд амьдардаггүй. *******т миний орон сууц гэж зарсан гэж анх хэлсэн гэж байсан. ******* нь өөр орон сууцанд амьдардаг атлаа бусдын орон сууц гэдгийг мэдсээр байж бусдад зарсан үйлдэл нь гэмт хэрэг. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй орон сууцанд амьдраад байсан учир цагдаад хандана, шүүхэд хандана гэтэл засвар хийсэн гарахгүй гэж хэлж эхэлсэн ба орон сууцандаа 2018 оны 05 сард орж үзэхэд гадна хаалгыг янзалсан, жорлон ванныг завсарласан байсан ба өөр өөрчлөлт ороогүй. Дулааны шугам болоод цэвэр усыг 2016 онд Хялганатын ус сувгын газартай хамтран өмчлөгч миний бие зардлаа гарган татсан байхад өөрөө хийсэн мэт баримт бүрдүүлэн хуурамчаар өгсөн байна. Мөн шүүхдээд орон байраа ав гээд гарахгүй байсан учир шүүхэд би нэхэмжлэл гаргана гэх үед орон сууцаа 10.000.000 төгрөгөнд зарчих дүү нь мөнгийг нь удаахгүй өгье, түрээс өгье гэх зэргээр авирлах болсон. Ингээд орон сууцанд сууж таныг хохироож байгаа нь үнэн гэж 750.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн ба уг мөнгийг авахгүй гэхэд “та нэг нутгийн хүн байж учрыг олтол битгий шамдуул, би ******* эгчтэй учраа олох гэж байна, настай хүнтэй харьцах хэцүү юм” гэх зэргээр “таныг хохироохгүй удахгүй орон сууцнаас гарна” гэж хэлсэн. Тухайн орон сууц бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж бусдаас худалдан авсан гэх шалтгаанаар орон сууцыг засч өмчлөгчийн зөвшөөрөлгүй засвар хийж, засвар хийсэн гэх шалтгаанаар гарахгүй, засвар хийсэн мөнгөндөө дүйцэх хугацаагаар би энд сууна гэх зэргээр хэлж орон сууцыг суллаж өгөхгүй байсан учир шүүхэд би хандсан. Мөн тухайн байранд засвар хийсэн гэх баримтууд хуурамч. Учир нь анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа орон сууцанд засвар хийлгэсэн гэж хэд хэдэн хүнээс гарын үсэг зуруулсан баримт шүүхэд гаргаж байсан ба үүний нэг нь ******* гэх настай хүний гарын үсэг байхад нь ийм өндөр настай хүн  хийдэг юм уу гэхэд уг баримтаа буцаан авч байснаа одоо компаниар засвар хийлгэсэн мэт баримт хуурамч гаргаж өгсөн байна. Уг баримтын үнэн зөвийг тогтоолгох ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байна. Иргэний хуулийн 495 зүйлийн  495.1 дэх заалтыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү.  ******* гэх хүн *******ыг хохироосон бол уг хүнээс хохирсон хохирлоо бүрэн нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч орон сууцанд засвар хийх зөвшөөрөл өгөөгүй, худалдаагүй зэргийг хариуцагч мэдсээр байж хохироосон гэх хүнийхээ асуудлыг шүүх болон хуулийн байгууллагад шийдвэрлүүлэхгүй байгаад нэхэмжлэгч буруугүй гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байранд засвар хийгээд орсон нь сайн дурын асуудал байх. *******аас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Байрны засварыг бүрэн хийгээгүй. Жорлон банны өрөөний загварыг өөрчилж, үүдний хэсгийг засварласан. Байрнаас гар гэхэд *******гаас худалдаж авсан. Засварын мөнгийг буруутай этгээдээс гаргуулж авна. ******* өөрийн өмч гэж хэлээд надад байрыг зарсан гэж хэлдэг. ******* *******т байрыг зарж энэ хүн зөвшөөрсөн учраас байрыг зассан гэдэг байдлаар ярьж байгаа бол жинхэнэ хариуцагч нь ******* байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ******* нь өөрийгөө өмчлөгч гэж үзэж бусдад байрыг өгсөн гэж *******гийн  тайлбарт байдаг. Тиймээс хууль бусаар өөрийгөө өмчлөгч гэдэг нотлох баримт байхгүй учраас бусдад гэм хор учруулсан учраас ******* хариуцлага хүлээх нь зүйтэй байна. *******д холбогдуулан гаргаж байгаа засварын зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Иргэн Д.*******аас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.*******ыг Булган аймгийн Х сумын Х баг, Н гудамж ** дугаар байр, ** тоот орон сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбогдуулан миний бие дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие Д.******* нь нөхөр *******гийн хамтаар Булган аймаг Хангал сумын Хялганатад 1977 онд анх очиж амьдарсан, түүнээс хойш Д.*******ын гэх Хялганат баг, Найрамдал гудамж 107 дугаар байр, 12 тоот орон сууцыг гэдэг хүнээс худалдан авч, өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж, бүрэн бүтэн байдлыг нь хадгалж ирсэн байдаг юм. Гэтэл Д.******* нь Х баг, Н гудамж ** дугаар байр, ** тоот орон сууцыг өөрийн өмч гэж Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулж, миний өмчид хууль бусаар халдаж, иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд ****** дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, дээрх байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хуульд зааснаар шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.******* нь нөхөр *******гийн хамтаар Д.*******ын нэхэмжилж байгаа байранд 1977 оноос хойш амьдарч ирсэн. Нөхөр ******* нь тухайн тосгонд модны үйлдвэрт ажиллаж байсан. Энэ байрыг 1977 онд аас худалдаж авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж тухайн байрыг хамгаалж ирсэн. Хэдийгээр орж амьдраагүй ч гэсэн байрыг харж хамгаалж байсан. Тусдаа байртай байсан учраас байранд амьдраагүй боловч эд зүйлээ тухайн байранд хадгалдаг байсан. ******* тухайн байрны төлбөр тооцоо, урсгал зардлыг төлж ирсэн гэдгийг хэлдэг. Өнөөдрийг хүртэл байрыг хамгаалж ирснийг тус сумын Засаг дарга, иргэд мэднэ. Энэ нь хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдоно. Мөн *******г тухайн байранд амьдарч байсныг  Минжин /хх-ийн105/, Цэеэ /хх-ийн 151/ гэх хүмүүс гэрчилнэ. Иймд тухайн байрны өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдэж, хууль бусаар  өмчилсөн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. 1991 оны дуудлага худалдаа явуулсан баримтаар орон сууцыг ******* ******* нар худалдаж авсан нь тогтоогддог гэж ******* нь ярьдаг. ******* нь тус сумын санхүү албаны даргаар ирээд амьдрах байргүй байсан тул 2017 онд байрны түлхүүрийг өгч түр оруулсан. Энэ хугацаанд Д.******* маргаан хийсэн. Ийм учраас өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* бие даасан шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******т холбогдох хэрэгт гуравдагч этгээд Д.*******гийн бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний нөхөр Чадраабалын ******* нь Х тосгоны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар Булган аймгийн Х сумын Х тосгоны 6 дугаар байрны 2 дугаар орцны 6 айлын орон сууцыг хувьчлалын 36 ширхэг тасалбараар өмчлөн авсан бөгөөд үүнээс ******* нар нь өөрсдийн тасалбараа дараа нь өгч өөрийн өмчлөлдөө 6 дугаар байрны 11 тоот /одоогийн хаяг 107 дугаар байрны 11 тоот/-ыг авсан. Өнөөдрийг хүртэл тус орцонд энэ айлаас өөр айл байр өмчилж аваагүй. Харин 1992 оны өвөл байр хувьчлан авах үед халаалт болон цэвэр бохир усны шугам хөлдөн зогсож энэ үеэс давхар байруудад айл амьдрахаа байсан бөгөөд нөхрийг маань тухайн байрыг хувьчлан авсны дараа түүний зөвшөөрлөөр 6 дугаар байрны 9 тоотод Д.*******, Энхтайван нар нь амьдарч байсан бөгөөд уг байрны халаалт халуун хүйтэн, бохир усгүй болсон учир тэд байрнаас гарч, өөрсдийн барьсан гэх Хялганат хүнсний захын байрандаа амьдарч байгаад 10 жилийн өмнө Цулхар гэх газарт хашаа байшин барьж амьдрах болсон. Хялганат тосгонд 2016-2017 онд орон сууцын цэвэр, бохир усны шугам хоолойг сэргээсэн учир 2017 онд миний бие Түмэннаст гэх эмэгтэйтэй /6 байрны 1дүгээр орцны 1 тоотод амьдрах/ хамтран эскавотараар 4 метрын гүн 150 орчим метр газар ухуулж, цэвэр усны шугам хоолойг татуулсан ба энэ үед Д.******* нь Цулхарт амьдарч байсан бөгөөд 6 дугаар орцны 09 тоотын түлхүүр түүнд байсан учир уг 9 тоотоор цэвэр усны шугам оруулахаар түлхүүрийг *******ээр нэхүүлсэн. Гэтэл өгөхгүй гээд өөрөө ирж, шугам хоолойг татаж байгааг анх мэдсэн. Үүнийг мэдсний дараа байрны 09 тоотыг надаас өмчилж авмаар байна гэж хүсэлт гаргасан бөгөөд ингэж хэлэхэд нь бидний байр, хүнд өгөхгүй гэхэд чиний байр биш, тэр ******* чинь нас барчихсан юм чинь эзэнгүй гэсэн үг, одоо тэр чинь ямар хамаатай юм гэж хэлсэн билээ. Ингэж хэлэхэд нь би талийгаач нөхөр *******ы нэр дээр эдгээр байр байгааг мэддэг юм байна гэж анх ойлголт төрөөд, хажууд хамт явж байсан охин Мандухайд аавын чинь нэр дээр байгааг мэдэж байна гэхэд  охин өөрсдийн нэр дээр болгоё гээд нутгийн захиргааны байгууллага руу охины хамт орж холбогдох бичиг баримтыг авч байсан. Намайг орон сууцны өмчлөлийн бичиг баримтаа авсныг мэдээд олон жил 6 дугаар байрны 2 дугаар орцны 09 тоотын түлхүүр надад байсан юм чинь орон сууцыг надад өгөөч гэж гуйж байсан. Үүнийг би гэрийнхэнтэйгээ зөвшилцье гээд одоо хүртэл хариу өгөөгүй билээ. Гэтэл одоо мөн 6 дугаар байрны 12 тоотыг өөрийн болгох гэсэн санаа зорилготой, амьдарч байсан мэт ярих боллоо. Үүнийг зөвшөөрөхгүй. 2016 онд цэвэр усны шугам татагдсны дараа Хялганат тосгон дулаан халаалтыг түгээх боломжтой болсон гэдгийг сонсоод 2017 оны 8 сард тус орцонд амьдрах ******* 6 дугаар байрын 1 дүгээр орцны 01 тоотод амьдрах Түмэннаст бид 3 хөөцөлдөж халаапт авахаар болсон. 2017 оны 08 сарын сүүл 09 сарын эхэнд халаалт авах үед шугам хоолой татах асуудал үүссэн учир бид гурав дээр 4 тоотын Гомбо, Долгор гуай, Ардчилсан намын байрыг хариуцаж байсан гэх Сод-Эрдэнэ нараас шугам хоолойны мөнгө нэг айлын 380000 төгрөгийг нийлүүлж, халаалтын шугам татаж, халаалт авахад бэлэн болгосон. 2017 оны 09 дүгээр сарын 20-нд анх халаалт өгч байх үед Д.******* 6 дугаар байрын 09 тоотод амьдармаар байна, настай хүн өвлийн хүйтэнд хашаа байшинд амьдрах хэцүү байна гэхэд нь би уг байранд амьдрахыг нь зөвшөөрсөн бөгөөд халаалт өгсний дараа Д.******* 6 дугаар байрны 12 тоотод орсон байсан. Энэ байранд яагаад орсон гэхэд Клубт амьдрах хэцүү байна. Д.******* байранд оруулсан гэсэн. Энэ миний байр байгаа юм, би зөвшөөрөхгүй гэхэд би Д.*******тай учраа олъё өвлийн хүйтэнд хаачих вэ?, халаалттай байр байна, халаалтын үнийг төлье, Д.*******тай учраа олох хүртэл та түр хүлээзнээч, таныг хохироохгүй, гэрчилгээг чинь харья гээд гэрчилгээг харсны дараа халаалтын мөнгө өгье гэж хэлээд цувруулан мөнгө өгсөн. Ингээд 2018 оны зун болж гар гэхэд таны байр биш, Д.*******тай уулзсан, түүний байр гэх болсон. Ингээд би шүүхэд хандсан. Д.******* нь 6 дугаар байрны 09 тоотод амьдарч байгаа атлаа одоо 12 тоотыг гэх хүнээс авсан мэт худлаа бичиж, түүний өмчлөл, эзэмшлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байсан гэж худлаа бичсэн байна. нь Хялганат тосгоны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 6 дугаар байрны  2 дугаар орцны 12 тоотыг хувьчлан аваагүй бөгөөд Хялганат тосгоны 34  дүгээр байрыг хувьчлан авах хүсэлт гаргаж байсан байдаг бөгөөд гуай нь 1992 онд Авто бааз татан буугдахад /Автобаазын жолоочоор/ Улаанбаатар хот руу шилжин явсан. Давхар байрны 6 дугаар орцны 12 тоотыг 1991 онд хувьчлан авах үед нэг ч хүн амьдраагүй байсан бөгөөд 07 тоотод гэх хүн амьдарч байсан, 08 тоотод гэх хүн амьдарч байсан, 10 тоотод Рина гуай амьдарч байсан, 11 тоотод *******, нар амьдарч байсан, 12 тоот хувьчлах үед гуай байсан. Ингээд хувьчилсны дараа 07 тоот, 08 тоот, 12 тоотын хүмүүс тэр даруй шилжин явсан бөгөөд байр ус дулааны шугам байхгүй болох үед Рина гуай Эрдэнэт хотруу нүүсэн, 09 тоотод амьдарч байсан ******* гуай нөхрийн хамт Хялганат захын байрандаа шилжин амьдрах болсон. Ганцхан 11 тоотод оршин суух *******, нар нь байрандаа амьдарсан. Эдгээр байр нь олон жил эзэнгүй байсан бөгөөд түүний орцны арчлалт, хадгалалт, хамгаалалтыг ******* хийдэг байсан бөгөөд зарим жил засвар хийхэд нь би мөнгө төгрөг өгдөг байсан. Бид хоёрын арчлан хамгаалсны хүчинд байрууд бүрэн бүтэн үлдсэн билээ. Хялганат тосгонд цөөхөн үлдсэн давхар байрны нэг манай орц билээ. Гэтэл одоо өөрийгөө хамгаалж байсан гэж худлаа ярьж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гэдэг хүнээс ** тоотыг худалдаж авсан гэж ярьдаг. нь ** дугаар байрны ** дугаар орцонд байсан уу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл 1991 оны хувьчлалаар 34 дүгээр байрыг хувьчилж авсан байдаг. Орцоор нь хувьчлаагүй гэж хариуцагч талаас ярьж байна. Орцоор нь хувьчилж байсан нь өмч хувьчлалын материалаас харагддаг. Өөрөөр хэлбэл 6 дугаар байрны 1 дүгээр орцыг Мөнхтуул, 2 дугаар орцыг ******* авсан байдаг. Тухайн үед “6 дугаар байр, 7,8 дугаар байрны орцыг” гэж орцоор нь хувьчилж авсан байдаг. Тухайн байруудыг 500 төгрөгөөр хувьчилсан бөгөөд энэ хураамжийг төлснөөр эдгээр байрыг авсан байдаг. 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дуудлага худалдаагаар 6 дугаар байрны 2 дугаар орцыг, амбаартай нь 36 ширхэг тасалбараар ******* худалдан авсан байдаг. Худалдан авсны дагуу *******ы өмчлөлд очиж, түүний  өвлөгчөөр ******* тогтоогдож өвлөх эрхийн 12 тоот гэрчилгээ гарсан байдаг. ******* нь тус байранд олон жил амьдарсан учраас энэ байр миний байр гэж маргадаг. Тус байрны 12 тоотод ******* амьдарч байгаагүй, харин 9 тоотод амьдруулж байсан гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрдөг. Өмч хувьчлалын үеэр *******, ******* нар нь орон сууцгүй үлдсэн учир *******  олон байр хувьчилж авсан байсан учраас нэг орон сууц болох 9 тоотод тэднийг амьдруулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл 6 дугаар байрны 9 тоотын түлхүүрийг өгөөгүй, мөн 12 тоотын түлхүүрийг өгөөгүй, миний өмч гэж маргадаг. ******* Улсын бүртгэл болоод бусад газруудад тухайн хөрөнгийн эзэмшигч гэдгээ тодорхойлуулж байгаагүй. *******ыг нас барснаас хойш ******* нь  *******тай нэг удаа  таарахад “танай нөхөр нас барсан учраас чи байрыг авч чадахгүй болсон,би энэ байранд олон жил амьдарсан учраас гэрчилгээг хөөцөлдөж авна” гэж хэлэхэд нь ******* Улсын бүртгэлийн газар очиж өвлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан байдаг.  Хариуцагч тал *******г энэ байранд олон жил амьдарч байгааг Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно гэж ярьж байна.  Өрхийн бүртгэлээс шүүх боломжтой. Нэхэмжлэгч 2017 оны 09 сарын 20-ны өдөр халаалтын асуудал яригдаж, халаалт тавигдахад ******* эргэж 9 тоотдоо амьдармаар байна, нас өндөр болсон тул хашаа байшинд амьдрах хэцүү байна” гэж хэлэхэд нь тухайн 9 тоотын түлхүүр нь *******д байсан учраас 9 тоотод амьдарч болно гэж ******* хэлсэн юм байна лээ. ******* 9 тоотод ирж амьдрах нэрээр 12 тоотыг *******т зарсан байдаг. Одоо хоёр биедээ зарсан зараагүй талаар үгүйсгэж эхэлж байна. Анх ******* дур мэдэн *******т байрыг өгч  ******* нь дур мэдэн байранд орсон байдаг. ******* амьдрах байргүй болоод тухайн байранд амьдарч байгаа юм биш. Маргаан бүхий байрны өөдөөс харсан байрыг ******* хувьчилж авсан юм байна лээ. Түүнийхээ хоёр өрөөг Онцгой байдлын газрын хоёр ажилтанд түрээслүүлдэг. 12 тоот байрнаас гарахыг шаардахаар би засвар хийсэн, *******тай учраа олно гэж ярьдаг. Маргаан бүхий байрыг эзэмшиж, арчилж, хамгаалж байсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага буюу өмчлөх эрхтэйг баталсан баримт байхгүй учраас Улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Тийм учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна гэв.

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2021/00142 дугаар шийдвэрээр:

“1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан Булган аймаг Х сум, Х баг, Н гудамж, ** дугаар байрны ** тоот орон сууцнаас Д.*******ыг албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.*******аас хохирол 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******аас засварын хөлс 3.000.800 /гурван сая найман зуу/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.800 /гурван сая найман зуу/төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар гуравдагч этгээд Д.*******гийн бие даасан шаардлагаас Булган аймаг Хангал сум, Хялганат баг, Найрамдал гудамж, 107 дугаар байр, 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Д.*******гийн бие даасан шаардлагаас №******* дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.550 /зуун гучин есөн мянга таван зуун тавин/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 114.635 /зуун арван дөрвөн мянга зургаан зуун гучин таван/ төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.*******аас 62.962 /жаран хоёр мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.******* давж заалдах гомдолдоо: ...Энэ хэрэгт Д.Гэрэлгуяа би гуравдагч этгээдээр оролцож емгеепегч Х.^ндрах-Оргилд итгэмжлэл өгч шүүх хуралд оролцуулсан бөгөөд харин тэр емгоөлегч нь шүүхийн шийдвэрийн талаар надад юу ч ярилгүй, шүүхийн шийдвэрийг ч өгөлгүй таг алга болоод би аргагуйн эрхэнд сураглаж байж шүүхийн шийдвэрийг енеедер шүүгчийн туслахаас мэйлээр авч гомдол гаргаж байна. Энэ ******* гэдэг хүний авах гээд байгаа байр нь үнэн хэрэгтээ энэ хүний байр биш, харин түүний нехер ******* гэдэг хүн ягаан тасалбараар байрыг эзэмшиж байсан хүмүүст нь хувьчлах асуудлыг хариуцаж ажиллаж байх үадээ өөрсдийн нэр дээр болгосон юм байна. Энэ байрыг Маналжав гэдэг хүн ягаан тасалбараар 1990-ээд оны эхээр аваад тэндээ амьдарч байгаад 1995.96 оны үед надад зарсан байр юм. Д.******* би энэ байрыг худалдаж аваад 30 гаруй жил ээзмшээд явж байхад яг хажуугийн орцонд амьдарч байсан ******* яагаад таг чимээгүй яваад байдаг юм бэ. Миний байр шүү гэж нэг ч удаа энэ маргаанаас өмнө ярьж байгаагүй. Энэ эмэгтэйн нөхер нь хууль бусаар олон байр хувьчилж авсан байсныг одоо л мэдэж байна. Бусдын ягаан тасалбараар өөртөө олгогдсон эрхээ ашиглаж энэ хэргийг хийсэн байна. *******ын нөхөр ******* нь ч амьд Сэрүүн байхдаа энэ байрыг миний байр, чи яагаад авчихав гэж хэлж байгаагүй. Маналжав гэдэг хүн өөрөө мэдэж байгаа. Энэ Маналжаа гэдэг хүнийг гэрчээр дуудаж учрыг нь асуух байтал дуудаагүй байна. Ер нь бол энэ байрны хувьчлалын асуудал маргаантай юм байна. Хувьчлал хуулийн дагуу болсон уу, үгүй гэдгийг холбогдох баримтуудыг нь шалгаж үзэж байж энэ байрыг хуулийн дагуу хэн емчлех эрхтэй байсан бэ гэдгийг л тогтоох ёстой байсан байна.

Иймд энэ хэргийг дахин нягтлаж үзэх шаардлагатай гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан Х сум Х баг ** дугаар байрны ** тоот орон сууцнаас албадан гаргуулж, хохиролд 3.400.000 төгрөг гаргуулах, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч тухайн байранд хийсэн засврын хөлс болох 6.230.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.******* нь  *******  дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулж, ** дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус анхан шатны шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тухайн байрыг хөлслөсөн бол 2.500.000 төгрөг олох байсан тул  2017 оноос өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцон хохиролд 3.400.000 төгрөгийн хариуцагчаас гаргуулах талаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн “...228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан хохирол 3.400.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байтал шүүгч дангаараа шийдэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үззх бүрэлдэхүүн үзэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т баримтлан гуравдагч этгээд болох Д.*******гийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төг хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлаагүй нь буруу болсоныг дурьдах нь зүйтэй.     

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гуравдагч этгээд Д.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2012/00142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Гуравдагч этгээд Д.*******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

 

                          ШҮҮГЧИД                                  С.УРАНЧИМЭГ 

                         

                                                                   М.ХҮРЭЛБААТАР