Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01163

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01163

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Самбуугийн гудамж,-43 тоотод байрлах,**************************** нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 3 хороо, Төмөр зам, Замчны 70-р байр, 37 тоотод байрлах, рд:5317142,**************,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 3 хороо, Төмөр зам, Замчны 70-р байр, 37 тоотод оршин суух, рд:ус50032034, Боржигин овогт Намжилын *******,

 

хариуцагч: Баянзүрх дүүрэг 1 хороо, Голден вилл хотхон, 102-р байр, 602 тоотод байрлах, рд:ус51092705, Жалаар овогт Бадарчийн*******,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 1 хороо, 2-р хороолол, 8а байр, 65 тоотод оршин суух, рд:чт83080269, Жалайр овогт *******гийн*******,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 1 хороо, 2-р хороолол, 5а байр, 5 тоотод оршин суух, рд:чт87102664, Боржигин овогт *******гийн******* нарт холбогдох,

 

   зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 228 084 306,17 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч**************************** авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч**************, хамтран зээлдэгч Б.Янжин нар нь**************тай 600.000.000.00 /Зургаан зуун сая/ төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, Барилгын материалын үйлдвэр төсөл зориулалтаар 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №625 дугаар Зээлийн гэрээ-г байгуулсан. Банк Зээлийн гэрээ-ний 3.9 дэх зүйлд заасан зээлдэгчийн**************ны 2000023087 тоот харилцах /депозит/ дансанд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 401.500.000.00 /дөрвөн зуун нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 30,000,000.00 /Гучин сая/ төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 168.500.000.00 /Нэг зуун жаран найман сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Барьцааны гэрээ байгуулсан тухайд: Зээлдэгч**************, иргэн Б.Янжин, Ш.Доржханд, Ш.Дэлгэрханд нар нь**************тай 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №625 дугаар Барьцааны гэрээ-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах зүйлсийг барьцаалуулсан. Үүнд:

1.Улсын бүртгэлийн Ү-2204042753 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж 102 дугаар байрны 602 тоот хаягт байршилтай 185.35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц. /Б.Янжингийн дангаар өмчлөлийн/

2.Улсын бүртгэлийн Ү-2205020347 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 70 дугаар байрны 37 тоот тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц. /Н.*******, Ш.Доржханд, Ш.Дэлгэрханд, Б.Янжин нарын хамтран өмчлөлийн/ Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлийн эргэн төлөлт, өр төлбөрийн улдэгдэл; Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 384,959,308.28 /Гурван зуун наян дөрвөн сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 210,662,643.37 /Хоёр зуун арван сая зургаан зуун жаран хоёр мянга зургаан зуун дөчин гурван төгрөг гучин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 245,562.11 /Хоёр зуун дөчин таван мянга таван зуун жаран хоёр төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, нийт 595,867,513.76 /Таван зуун ерэн таван сая найман зуун жаран долоон мянга таван зуун арван гурван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний зөрчлийн тухайд: Зээлийн гэрээний 8.3******* хэсэгт дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана. 8.3.1 Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн; 8.3.2 Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт 1)-ийн вфуу төлөөгүй бол; 8.3.3 Зээлдэгч гэрээнд заасан зээл, зээлийн хүү бөлон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000.00 /Нэг сая/ төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хүүд 1,766,187.96 /Нэг сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян долоон төгрөг ерэн зургаан мөнгө/, нэмэгдүүлсэн хүүд 233,812.04 /Хоёр зуун гучин гурван мянга найман зуун арван хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг төлсөн. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн нийт зөрчил 75,063,806.17 /Далан таван сая жаран гурван мянга найман зуун зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөг байна. Зээлдэгчийн ундсэн зээл, зээлийн хуу, нэмэгдуулсэн хуу 2021 оны 01 дугээу сарын 19-ний өдрийн байдлаар дараах улдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл: 215,040,691.72 /Хоёр зуун арван таван сая дөчин мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг;

Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл: 12,839,649.42 /Арван хоёр сая найман зуун гучин есөн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг;

Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 183,465.03 !Нэг зуун наян гурван мянга дөрвөн зуун жаран таван төгрөг гурван мөнгө/ төгрөг;

Нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 228,063,806.17 /Хоёр зуун хорин найман сая жаран гурван мянга найман зуун зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 20,500.00 /Хорин мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Зээлдэгч**************-тай 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №625 дугаар Зээлийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцалж,**************-иас зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 084 306 17 /Хоёр зуун хорин найман сая наян дөрвөн мянга гурван зуун зургаан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах.

2.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №625 дугаар Барьцааны гэрээ-гээр барьцаалуулсан, Б.Янжингийн дангаар өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204042753 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/, Денверийн гудамж 102 дугаар байрны 602 тоот хаягт байршилтай 185.35 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Н.*******, Ш.Доржханд, Ш.Дэлгэрханд, Б.Янжин нарын хамтран өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205020347 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 70 дугаар байрны 37 тоот тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт заалгаж өгнө үү.....гэв.