Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0814/З |
Дугаар | 128/ШШ2022/0415 |
Огноо | 2022-05-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2022/0415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш****** У**** Т*********** И* С*******
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: С.У*******
Гуравдагч этгээд: Ж.Р*****-****
Шүүх хуралдаанд: эхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*****, гуравдагч этгээд Ж.Р*****-****, гуравдагч этгээд Ж.Р*****-****-ын өмгөөлөгч Ц.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш****** У**** Т*********** И* С******* /цаашид Ш****** У**** Т*********** И* С*******гэх/ нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамж, 2021 оны ***** дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамжийн С.У*******т холбогдох хэсэг, 2021 оны ***** дүгээр захирамжийн Ж.Р*****-****т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ш****** У**** Т*********** И* С*****-ийн 4 дүгээр байр нь Сүхбаатар дүүргийн *-р хороо , **-р хороолол, Бага тойруу гудамж ** тоот хаягт байрладаг.
Уг газарт манай байгууллага Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сургалт, боловсролын зориулалтаар 3205 м.кв Оюутны байрны зориулалтаар 951 м.кв газар тус тус эзэмшдэг билээ. Манай хичээлийн 4 дүгээр байрны барилга нь 1954 онд ашиглалтад орсон, 2017 онд Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир ашиглахыг хориглосон тул хуучин барилгыг буулгаж, шинээр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан M3X2017/27-24 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийн дагуу Ш****** У**** Т*********** И* С******* үйлдвэрлэлийн технологи, судалгаа, инновацийн барилга барихаар зураг төсөл хийлгэж, техникийн нөхцөлүүдийг авч, барилгын зураг төсөлд магадлал хийлгэсэн болно.
Гэтэл 2020 оны 6 дугаар сард манай эзэмшил газрын зүүн талд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамжаар 859 м.кв газар эзэмших эрх авсан гэх иргэн С.У******* гэгч ирж газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлэн, газрын хэмжилт хийхийг шаардсан билээ. Уг газар өмнө нь манай эзэмшилд байсан, хашаалсан газар бөгөөд тус газарт цахилгааны узел байрладаг, бусдад газар эзэмших эрх олгох, барилга барих боломжгүй газар тул бусдад газар эзэмших эрх олгож, улмаар барилга баригдсан нөхцөлд манай байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж шинээр барихаар төлөвлөсөн барилга баригдах боломжгүй болох, манай газар эзэмших эрх ноцтой зөрчигдөх, уг газарт байрлах цахилгааны узелийн аюулгүй ажиллагаа алдагдах нөхцөл үүсэж байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж 2020 оны 6 дугаар сарын 09 ний өдрийн 1/280 тоот албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 17- ны өдрийн 03-06/3578 тоот албан бичгээр манай газрын зүүн талд иргэн С.У*******-т газар эзэмшүүлсэн нь хууль зөрчиж байгааг хүлээн зөвшөөрч Нийслэлийн Засаг даргын 2018 / 421 дүгээр захирамжийг Газрын тухай тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээ авахаар ажиллаж байна гэсэн хариу өгсөн билээ. Бид дээрх хариуг аваад газрын зөрчил арилж бидний эрх сэргэсэн гэж ойлгож байтал Нийслэлийн Засаг даргын 2018 оны **** дүгээр захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авсан талаар бидэнд хариу мэдэгдээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны **** дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2021 оны 5 дугаар сард Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргаас бидний гомдлын хариуг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 07/3815 дугаар албан бичгээр өгсөн бөгөөд уг албан бичигт иргэн С.У*******-т газар эзэмшүүлсэн 2018 оны **** дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд улмаар уг газрыг 2021 оны ***** дүгээр захирамжаар иргэн Ж.Р*****-****-т шилжүүлэн эзэмшүүлсэн тухай дурджээ. Уг газар нь өмнө нь манай эзэмшилд байсан, хашаалсан газар бөгөөд бид Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж дээрх газрыг нэмж эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан байхад өөр этгээдэд газар эзэмших эрх олгож байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг газарт газар олгосноор манай байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж , шинээр барихаар төлөвлөсөн барилга баригдах боломжгүй болох, манай газар эзэмших эрх ноцтой зөрчигдөх, тус газарт байрлах цахилгааны узелийн аюулгүй ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамжийн С.У******* холбогдох хэсэг, 2021 оны ***** дүгээр захирамжийн Ж.Р*****-**** холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. ухаан технологийн их сургууль маргаан бүхий газарт үйлдвэрлэл технологийн их сургууль 1980-1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын Их сургуулийн харьяа сургууль байж байгаад ухааны технологийн их сургуулийн харьяа болоод өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчийн боловсролын байгууллага. Энэ байгууллага өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж сургалт боловсролын үйл ажиллагаа явуулж буй маргаан бүхий газарт байрладаг. Уг маргаан бүхий газар анхнаасаа Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн болон Монгол Улсын их сургуулийн хичээлийн байрны орчны эзэмшил хашаалсан газар байсан. Энэ газрыг хашаалсан хэмжээгээрээ эзэмшиж ирсэн боловч газрын хэмжээ, газар эзэмших гэрчилгээг өөрчлөх шинэчлэх явцын дунд энэ газар ухаан технологийн их сургуулийн эзэмшил газраас хасагдсан байсан. Үүнийг 2018 оноос хойш өмнө нь эзэмшиж байсан гурван байршлын газар буюу нэг нь ухаан технологийн их сургуулийн төв байрны зүүн хойд тал, урд тал газар, Үйлдвэрлэл технологийн их сургуулийн бидний маргаж байгаа 861 метр квадрат газар гэсэн ийм 3 байршилд хуучин эзэмшил газар нь тухайн газраасаа гарч баталгаажсан байсан учраас өмнө нь эзэмшиж байсан газраа хашаалсан хэмжээгээрээ нэмж эзэмшихээр 2018 оноос хойш удаа дараа энэ хүсэлтийг гаргасан байдаг. Энэ хүсэлтийг гаргахдаа газар эзэмшигч хуулийн этгээдийн хувиар гурван байршлаа нэгтгээд нэг хүсэлт гаргаад явж байсан. Энэ хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлээгүй. Хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус. Хүсэлтийг шийдвэрлэхийг даалгана гэдгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдсэн. Энэ дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа байдалтай. Ийм байхад өмнө нь эзэмшиж байсан газраа нэмж эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хэр нь 2018 оны 06 дугаар сард иргэн С.У******* маргаан бүхий актыг 5 дугаар сарын 10-ны өдрийн **** захирамжаар энэ газрыг эзэмшүүлээд улмаар 2021 оны ***** дүгээр захирамжаар иргэн Ж.Р*****-**** эрх шилжүүлсэн. Энэ талаар 2020 оны 6 сард Уламбаяр ухаан технологийн их сургууль дээр гэрчилгээгээ барьж ирээд үүнийхээ дагуу хүсэлтээ шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргад хандсан байдаг. Нийслэлийн Засаг даргаас удаа дараа ухаан технологийн их сургуульд ямар хариу өгч байсан бэ гэвэл иргэн С.У*******т газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн дагуу хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажиллах гэж байна гэх хариуг өгсөн байдаг. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл Нийслэлийн Засаг дарга буюу хариуцагч тал анхнаасаа С.У******* тухайн газрыг олгосон нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөөд гомдол гаргагчид мэдэгдсэн. Хавтаст хэрэгт авагдсанаар гуравдагч Ж.Р*****-**** дуудлага худалдааны анхны үнэ болох 133.000.000 төгрөг төлсөн гэх боловч дуудлага худалдааны анхны үнэ төлсөн гэх баримт нь 2019 онд **.***.***, 2020 онд **.***.*** төгрөг төлсөн байдаг. Анхнаасаа С.У******* олгосон гэх 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамж гарах цаг хугацаанд дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байдаг. Гэвч нэхэмжлэгчийн тухайд өмнө нь эзэмшиж байсан газар, нэмж эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг бусдад олгосон гэдэг боловч хэдийгээр дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ хамааруулж байгаа боловч дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэх гэдэг дээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол өмгөөлөгчийн хувьд төдийлөн хамаарах нөхцөл байдал мөн үү, биш үү гэдэг. Гэхдээ анхнаасаа энэ олгогдсон газар хууль бус гэдгийг Нийслэлийн Засаг дарга хүлээн зөвшөөрдөг. Энэ нөхцөл байдал дахин батлагддаг. Аж ахуйн зориулалтаар хуульд заасан хэмжээнээс илүү газар олгож байгаа бол Газрын тухай хуулиар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдээгүйгээр газар олгочихоод дараа нь Ж.Р*****-**** гэдэг хүн эрх шилжүүлж авахдаа тухайн үед дуудлага худалдааны анхны үнэ төлсөн мэтээр өгч байгаа баримт бол дуудлага худалдааны анхны үнэ төлсөн гэж үзэхгүй. Энэ хүн ямар нэгэн байдлаар газар эзэмших хүсэлт гаргаад, өмнө нь эзэмшиж байсан газраа нэмж эзэмшихээр гаргасан байгаа төрийн байгууллага. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө, боловсролын, Монгол улсын хүүхэд залуучуудын сурч мэдэх үйл ажиллагааг явуулдаг нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага. Энэ байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдана. Дээрээс нь энэ газар дээр Үйлдвэрлэл технологийн их сургуулийн урлангийн байшин байршдаг. Өөрөөр хэлбэл сургалт боловсролын үйл ажиллагаанд хэрэглэгддэг газрыг зүгээр нэг иргэн буюу миний ойлгож байгаагаар ухаан технологийн багшийн хүүхэд гэж ярьдаг. Би тэрийг мэдэхгүй. Гэтэл зүгээр явж очоод төрийн өмчийн сургуулийн газрыг Нийслэлийн Засаг даргаар захирамж гаргуулаад авч байхад ямар нэгэн байдлаар Газрын тухай хуулийг хэрэгжүүлээгүй байгаа нь хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус гэдгийг харуулж байна. Тухайн газар дээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээгийн эзэмшлийн газар боловч ухааны технологийн их сургууль, Монгол Улсын Их сургууль, ойр орчмын төрийн байгууллагууд, сургуулиуд эх үүсвэрээ авдаг. Цахилгааны узел байршиж байгаа газар. Гэтэл энэ газрыг зүгээр нэг хувь иргэн ирээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний газар очоод хүсэлт гаргаад би байшин барих гэсэн юм узелээ холдуулчих гэхээр хувь иргэн техникийн нөхцөл гаргаад холбуулдаг. Энийг аль ч талаас нь харсан хууль зөрчсөн үйл ажиллагаа. Миний хувьд болон үйлчлүүлэгчийнхээ өмнөөс холбогдох байгууллагуудад гомдол гаргана гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл Ж.Р*****-**** гэдэг хүний бизнесийн эрх ашиг нэг номерт тавигдах юм уу, тэр хавьд байгаа боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цахилгаанаар хангагдаж үйл ажиллагаа явуулах нь нэг номерт тавигдах юм уу гэх асуудал яригдах болж байна. Энэ нөхцөл байдлуудаас харахад газар олгосон, эрх шилжүүлсэн үйл ажиллагаа хууль зөрчсөн. Энэ актын улмаас нэхэмжлэгч буюу ухаан технологийн газар эзэмшигч хүсэлт гаргасан этгээдийнхээ хувиар эрх нь зөрчигдөж байна. Хоёрдугаарт хавтаст хэрэгт авагдсан баримтаар мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэлт гаргаад үйлдвэрлэл технологийн сургуулийн байр ашиглалтын шаардлага хангахгүй гэдгийг тогтоосон. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгад одоог хүртэл сургуулийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ нь зүгээр харахад хуулийн этгээдийн асуудал боловч цаагуураа төрийн өмчийн сургуульд сурч боловсорч байгаа иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлын асуудал яригдана. Нэхэмжлэгч С.У******* газар олгохоос өмнө буюу 2017 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулаад эскиз зургаа батлуулаад Үйлдвэрлэл технологийн их сургуулийн шинэ байрны эскиз зураг батлагдсан. Шинэ байрны эскиз зургаар эзэмшил газрынхаа 30 хувийг бариад төлөвлөсөн. Одоо 861 метр квадрат газар шууд шинээр баригдах байрны зүүн талыг ханыг тулгаад газар олгосон. Өөрөөр хэлбэл энэ дээр иргэн Ж.Р*****-**** барилга барих ямар ч боломжгүй. Барилга барилаа гэж бодоход хамгийн багадаа гал тусгаарлах 6 метр зай авах ёстой гэх асуудал үүснэ. Энэ талаар ухаан технологийн их сургууль түрүүлээд улсын төсөвт хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байгаа учраас төрийн байгууллагын эдийн засгийн барилга баригдах гэж байгаа гэдгийг төсвийн хөрөнгө оруулалтын шийдвэрээр барилгын үйл ажиллагаа удахгүй эхлэх байх. Гэвч үүний хажуугаар иргэн цахилгааны узел зөөж урлангийн байшинтай давхардуулж газар хэр нь зочид буудал, үйлчилгээний газрын зориулалттай газар барина гэж яриад явж байгаа нь барилга барих тухай хуульд нийцэхгүй. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг сэргээж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... ухаан, технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ****, 2021 оны ***** дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн С.У*******-т Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 860 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ***** дүгээр захирамжаар иргэн Ж.Р*****-****т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын Тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн С.У*******т газар эзэмших эрх олгосон болно. Маргаан бүхий газар нь ухаан, технологийн их сургуулийн эзэмшлийн талбайтай давхцалгүй байх бөгөөд газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх олгосон тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... ухаан технологийн нэхэмжлэлийн үндэслэл манай хашаанд гуравдагч этгээдэд газар олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дагуу шалгаад үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар хоорондоо ямар нэгэн давхцал байхгүй. Харин эсрэгээрээ хянан магадалгааны дүгнэлт гэж гардаг. Энэ дүгнэлт дээрээ ухаан технологийн их сургуул илүү талбай хашаалсан гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Газар ямар нэгэн байдлаар давхцалгүй. ухаан технологийн их сургуулийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл маргаанд байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Р*****-**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ....Маргаан бүхий захиргааны актууд нь ухаан, технологийн их сургуулийн хууль ёсны эрх, ашгийг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй байна. Иргэн С.У*******-т олголт хийхээс өмнө тухайн газар хэн нэгэн этгээдэд огт олгогдож байгаагүй байх бөгөөд С.У*******-т анх олгогдсон. Үүний дараагаар мөн адил хэн нэгэн этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байсан тул Ж.Р*****-****-т уг газар шилжсэн. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ****, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ***** дугаартай захирамжууд нь хууль ёсны бөгөөд эрх бүхий этгээдээс гарсан. Ж.Р*****-****-т шилжиж ирсэн 859 м.кв газар нь хэн нэгэн этгээдийн газартай огтхон ч давхцалгүй. Дуудлага худалдааны анхны үнэ болох 1**.***.*** төгрөгийг төлсөн бөгөөд ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...С.У*******-т хуульд заасан шаардлагын хүрээнд хуульд нийцүүлэн газрыг олгосон ба энэ газрыг олгосны дараагаар Ж.Р*****-****-т шилжүүлсэн байдаг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Нийслэлийн газрын албанаас удаа дараа нотлох баримт шаардахад ухаан технологийн их сургуулийн газартай давхцалгүй байна гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд С.У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие анх тухайн газрыг эзэмшихэд ямар нэг давхцал, маргаан байхгүй байсан тул Газрын тухай хуульд заасны дагуу тус газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж улмаар иргэн Рэнцэн - Очирт зохих хууль тогтоомжийн дагуу газрын татвар, хураамж зэргийг төлж шилжүүлэн эзэмшүүлсэн болно. С.У******* миний бие хэргийн материалтай бүрэн танилцсан ба хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Б.Тэргэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариу тайлбарыг дэмжиж байгаа болно. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Ш****** У**** Т*********** И* С******* нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамж, 2021 оны ***** дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамжийн С.У*******-т холбогдох хэсэг, 2021 оны ***** дүгээр захирамжийн Ж.Р*****-****-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай **** дүгээр захирамжийн 23 дахь заалтаар С.У*******т Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах, 860 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
2. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай ***** дүгээр захирамжийн 14 дэх заалтаар Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах, 859 м.кв газрыг С.У*******аас Ж.Р*****-****т эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
3. Нийслэлийн засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/298 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтаар ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуульд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах, 3,208 м.кв газрыг сургалт боловсролын зориулалтаар, 951 м.кв газрыг оюутны байрны зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байна.
4. Ш****** У**** Т*********** И* С******* 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хүсэлт гаргах тухай №5/1076 тоот, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандсан албан бичгээс[1] үзэхэд, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, Үйлдвэрлэлийн технологийн сургууль /Хичээлийн 4 дүгээр байр/ байрлах, 3208 м.кв хэмжээтэй газрын хэмжээг 3994.9 м.кв болгон нэмэгдүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт гаргаж байсан байх ба уг албан бичгийг хариуцагч болон нэхэмжлэгчийн аль аль нь шүүхэд гарган өгч байна.
5. Мөн Ш****** У**** Т*********** И* С******* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №1/851 тоот, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандсан /маргаан бүхий газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх утга бүхий/ албан бичгийг[2] нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгч байна.
6. Гуравдагч этгээд С.У******* нь маргаан бүхий газрыг эзэмшихээр 2018 оны 04, 05 дугаар сард хүсэлт гаргаж байсан болох нь түүний газрын хувийн хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлт[3], 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг[4] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.
8. Дээр тайлбарласан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах маргаан бүхий газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр гуравдагч этгээд С.У*******-аас цаг хугацааны хувьд өмнө хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна.
9. Харин дээрх нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд С.У******* нь маргаан бүхий газрыг эзэмшихээр нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд өмнө хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
10. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ш Үйлдвэрлэлийн технологийн сургууль /Хичээлийн 4 дүгээр байр/ байрлах, 3208 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 1461300116 дугаар бүхий газар нь гуравдагч этгээдийн нэгж талбарын 1461300457 дугаар бүхий газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/521 тоот албан бичиг[5] болон газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллүүдээр[6] нотлогдож байна.
11. Дээрх үйл баримтууд, хууль зүйн үндэслэлээс үзэхэд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
12. Г***** ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №22/Т/48 тоот шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт зургаас[7] үзэхэд, гуравдагч этгээд Ж.Р*****-****-ын нэгж талбарын 1461300457 дугаар бүхий газар нь Ш****** У**** Т*********** И* С******* урлангийн байшинтай 13.97 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдож байна.
13. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын захирамжуудын Ш Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Урлангийн байшинтай давхцалтай 13.97 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
14. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Уг газар нь өмнө нь манай эзэмшилд байсан, хашаалсан газар бөгөөд тус газарт цахилгааны узел байрладаг, бусдад газар эзэмших эрх олгох, барилга барих боломжгүй газар тул бусдад газар эзэмших эрх олгож, улмаар барилга баригдсан нөхцөлд манай байгууллагын ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинээр барихаар төлөвлөсөн барилга баригдах боломжгүй болох, манай газар эзэмших эрх ноцтой зөрчигдөх, тус газарт байрлах цахилгааны узелийн аюулгүй ажиллагаа алдагдах нөхцөл байдал үүсэхээр байна. гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгчийн эзэмшил газарт шинээр барилга төлөвлөх, маргаан бүхий газарт барилга төлөвлөх асуудал нь энэ маргаанд шууд хамааралгүй, барилга төлөвлөлттэй холбоотой тусдаа шийдвэрлэгдэх асуудал тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.
15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 128/ШШ2021/0303 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрээр нэхэмжлэгчийн газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан, үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан газраа нэмж эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа гуравдагч этгээд С.У*******, Ж.Р*****-****-т газар эзэмшүүлсэн нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 128/ШШ2021/0303 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Үйлдвэрлэлийн технологийн сургууль /Хичээлийн 4 дүгээр байр/ байрлах, 3208 м.кв хэмжээтэй газрын хэмжээг нэмэгдүүлэхээр нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтийн талаарх үйл баримтыг дүгнээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр захирамжийн хавсралтын С.У*******-т холбогдох 23 дахь заалтын ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Урлангийн байшинтай давхцалтай 13.97 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг,
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ***** дүгээр захирамжийн хавсралтын Ж.Р*****-****-т холбогдох 14 дэх заалтын ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Урлангийн байшинтай давхцалтай 13.97 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох нийт 4**,*** төгрөгөөс 7,*** төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас, 442,691 /дөрвөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун ерэн нэг / төгрөгийг нэхэмжлэгч ухаан, технологийн их сургуулиас тус тус гаргуулж Г****** ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б*******