Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 126/ШШ2022/0015

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Шарнууд овогт Б.Д,

Хариуцагч:  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б нарын хоорондын “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолоос “... хурлын дарга, бүрэн бүрэлдэхүүнээр нь” гэх хэсэг, мөн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны “Хурлын даргыг чөлөөлөх” гэсэн аман тогтоолыг болон “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын 1 дэх заалтын “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгээс “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 05 дугаар тогтоол” гэх хэсгийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11 138 097 төгрөг гаргуулах” маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааныг нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нарыг оролцуулан хийгээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолоос “... Хурлын дарга, бүрэн бүрэлдэхүүнээр нь” гэсэн хэсэг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хурлын хуралдааны “Хурлын даргыг чөлөөлөх” гэсэн аман тогтоолыг болон “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02 дугаар тогтоолыг, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын 1 дэх заалтын “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгээс /Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 05 дугаар тогтоол гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11 138 097 төгрөг гаргуулах,

2.Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлж, мөн өдрийн хуралдаанаар Хурлын даргыг чөлөөлөх тухай амаар тогтоол гаргаж, “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02 дугаар тогтоолоор Д.Пг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдааныг удирдах даргаар сонгож, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 06 дугаар тогтоолоор Н.Быг Хурлын даргаар сонгон баталж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцжээ.

3. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар Улаан-Уул суманд МАН-аас нэр дэвшин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болж улмаар анхдугаар хуралдаанаас намайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” №05 тоот тогтоолоор баталгаажсан.

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдааныг товлон зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө баталж, төлөөлөгч нарт урилгын хамт хүргүүлсэн.

Ингээд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдаан эхлэхэд 17 төлөөлөгч хуралдаанд ирснээр ирц 80.9 хувьтай гэж үзээд хуралдаанаа эхэлсэн. Хуралдаанд МАН-аас сонгогдсон 8, АН-аас сонгогдсон 9 төлөөлөгч ирсэн. Гэтэл АН-аас сонгогдсон төлөөлөгч Н.Б нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлан сонсоно, үнэлэлт, дүгнэлт өгнө гэсэн санал гаргаж, маргаан бужигнаан үүсгээд байхаар нь би уг хүнийг олон жил төрд ажилласан настай хүнтэй маргаад яахав гэж бодоод их л хүндэтгэлтэй, хүлцэнгүй хандаад тайлан хэлэлцэх асуудал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй учраас бэлтгээгүй гэхэд тэр хамаагүй төлөөлөгч хэдийд ч асуудал оруулах эрхтэй гэж бусдыгаа турхираад байхаар нь би бэлтгэсэн тайлан байхгүй учраас Хурал байгуулагдсанаас хойшхи хугацаанд хийсэн ажил, авсан арга хэмжээ, Ковид-19 нөхцөл байдалд ажиллаж байгаа байдлаа ерөнхийд нь танилцуулсан.

Гэтэл төлөөлөгч Н.Б ковидын нөхцөл байдлыг далимдуулан муу ажилласан байна, тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя гэсэн санал гаргаад санал хураана гээд маргалдаж, хурал хурал биш маргаан шуугиан болоод та нарыг бүрэн бүрэлдэхүүнээр чөлөөллөө гэхээр нь МАН-аас сонгогдсон төлөөлөгч нар “ингэж хүчээр шийдэж болохгүй, тэгвэл бид хуралд суухгүй, энэ чинь хууль бус” гээд гарсан. Гэтэл тухайн хурал АН-аас суусан 9 төлөөлөгч хамгийн ахмад настай Д.Пгаар хурлаа удирдуулж, хуралдааныг үргэлжлүүлсэн.

Орон нутагт хэт улс төржин аливаа ажлыг гацаах, өөрсдийн дур зоргоор авирлаж, МАН-аас сонгогдсон олонхийн төлөөлөгч нар тухайн хуралд цөөнх болж, АН-аас сонгогдсон төлөөлөгчид 1 хүнээр илүү байсан байдлаа далимдуулан хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хүч түрэн оруулж, Н.Б олон жил дарга хийсэн байдлаа буруугаар ашиглан Хурлын дарга, төлөөлөгч нарыг үл хүндэтгэн улс төрийн албан тушаалыг хууль бусаар авахыг уриалсан үйлдэл гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Хурлын тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тухайн хуралд жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана” гэж заасан байхад Н.Б нь өөрт нь итгэсэн төлөөлөгчдийг буруу зүйлд уриалан Хурал байгуулагдаад жил болоогүй, мөн хуульд Хуралд үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн хууль зүйн ойлголт байхгүй байхад хурал үймүүлэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг буюу хурлын тайлан сонсохыг шаардаж, төлөөлөгчид үнэлэлт дүгнэлт өгнө гэж бужигнуулан тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулахаар санал хураалт явуулах үед би анхдугаар хуралдаанаас Хурлын дарга, тэргүүлэгчдийг тус тусдаа сонгогдсон, ингэж болохгүй шүү гэж хэлсээр байтал тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя, Хурлын даргыг огцруулъя гэж төлөөлөгчдөөр санал хураалган бужигнуулснаар МАН-аас сонгогдсон төлөөлөгч бид хуралдаан цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн хуралдаанаас гарсан.

Биднийг гарснаас хойш тогтоолоо албажуулж гаргахдаа “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” №01 гэсэн ганцхан тогтоол гарган Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байгаа тул Хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Хурлын дарга багтдаг тул энэ тогтоолоор ажлаасаа чөлөөлсөн гэж хариуцагч тал тайлбарлан миний албан тушаал дээр сонгууль явуулж Н.Быг даргаар сонгосон.

Биднийг гарснаас хойш хуралдааныг хамгийн ахмад гишүүн гэх Д.Пгаар удирдуулан үргэлжлүүлсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6. “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасныг зөрчсөн. Учир нь Д.П нь хурлын тэргүүлэгч биш зөвхөн төлөөлөгч юм.

Анхдугаар хуралдаан эхлэхэд Хурлын дарга сонгогдоогүй байдаг учраас төлөөлөгч нарын хамгийн ахмад гишүүн нь Хурлын даргыг сонгогдох хүртэл хуралдааныг даргалдаг хууль зүйн зохицуулалтыг буруу тайлбарлан тухайн хуралдааныг Д.Пгаар удирдуулсан нь хууль бус бөгөөд ингэж Д.П хурал удирдсанаар Хурлын дарга миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, сумын Хурлын даргын албан тушаал дээр өөр хүн сонгосон тул Хурлын даргаар ажиллаж байсан би ажилгүй болсон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5. “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж зохицуулснаас харахад бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах гэдэг ойлголтын талаар хуульд заагаагүй, тэргүүлэгчдийг чөлөөлөхөд Хурлын даргыг хамт чөлөөлөх гэсэн хуулийн зүйл заалт, хууль зүйн зохицуулалт байхгүй байна.

Мөн нөгөө талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй хаягдсан асуудал байвал дор хаяж 1 хоногийн өмнө тооцоо судалгааг лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж төлөөлөгч нарт урьдчилан тарааснаар төлөөлөгч нар уг асуудлаар шийдвэр гаргах боломжийг олгосон зохицуулалт юм.

Гэтэл энэхүү заалтыг огт байхгүй мэтээр гэнэтхэн Хурлын тэргүүлэгчдийн тайлан сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн асуудлыг хуралдаанд оруулж, Хурлын тэргүүлэгчдийг чөлөөлж байгаа нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, хуульд байхгүй үндэслэлээр дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон Хурлын даргын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж ажлаас чөлөөлж Хурлын даргаар Н.Быг сонгосон тогтоол гарган дураараа авирлаж байна.

Миний хувьд тухайн хуралдаанаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан өмнөх нэхэмжлэлдээ “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” №05, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” №06 тоот тогтоолууд хүчинтэй байгаа гэж дурдсаны хариу болгон Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анхдугаар хуралдаанаас намайг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” №05 тогтоолыг хүчингүй болгосон №02 тоот тогтоол гаргасныг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Учир нь намайг Хурлын даргаар сонгосон №05 тоот тогтоол нь хэрэгжээд даруй жил гаран болсон, энэхүү тогтоолоор би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалыг хашиж, улмаар төсвөөс цалин хөлс аван ажилласан байдлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь үгүйсгэсэн тогтоол гаргасан гэж би үзэж байна.

Захиргааны ерөнхий хуульд “захиргааны байгууллага” гэдэгт нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг хэлнэ гэж тодорхойлж, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 5.1.5-д нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг заасан байна. Тэгвэл шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд захирагдах ёстой байтал тухайн хуралдаанд олонхи болж орсон Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь цөөнх нь хууль бус тогтоол гаргасныг зөвтгөх боломжгүй.

Захиргааны байгууллагаас захиргааны акт шинээр гаргахдаа хуульд тусгайлан урьдчилсан нөхцөл шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаас харахад эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд урьдчилан заавал мэдэгдэж түүний саналыг сонсохыг хуульчилсан байхад дээрх тогтоолоор Хурлын дарга намайг “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” гэсэн тогтоолоор Хурлын даргаас чөлөөлж, миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад сонсох ажиллагаа явуулаагүйг зөв гэж үзэхгүй байна.

Мөн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь миний даргаар ажиллаж байсан миний Хурлын дарга гэсэн албан тушаал дээр Н.Быг Хурлын даргаар сонгосон 2021 оны 08 сарын 27-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” №06 дугаар тогтоолыг миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хууль бус гэж үзэж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. 22 дугаар зүйл. Хурлын даргын нийтлэг бүрэн эрх: 22.1.2.тухайн Хурлын хуралдааныг даргалах, гаргасан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах ёстой байхад хэт дураар авирлан аман тогтоол гарган Хурлын даргыг огцорсон эсхүл чөлөөлсөнд тооцож, улмаар намайг Хурлын дарга, Хурлын тэргүүлэгчээс чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна.

Мөн миний бие тухайн үед ээлжийн амралттай байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 10-аас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд амралтаа эдлэх байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйл. Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах: 60.1.Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:

60.1.1.ээлжийн амралттай тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална гэж заасан байхад намайг албан ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна.

99 дүгээр зүйл. Ээлжийн амралт, түүний хугацаа

99.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна гэж заасан байдаг бөгөөд миний хувьд аваарт орж хөл, нуруугаа хугалсан бөгөөд нурууны үений хоёрдугаар зэргийн гулсалт оноштой групп-т байдаг болно.

Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тухайн Хурлын дарга миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөн 2021 оны 08 сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй 2022 оны 05 сарын 24-нийг хүртэл цалингүй байсан тул энэ хугацааны хохирол болох 11 138 097 төгрөгийн цалинг нэхэмжилж байна.

Ингэснээр Улаан-Уул сумын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд олонхи болон оролцсон АН-аас сонгогдсон төлөөлөгч нар нь тухайн өдрийн хуралдаанд олонхи болсноороо далимдуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ дээр дурдсан олон зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолоос “... хурлын дарга, бүрэн бүрэлдэхүүнээр нь” гэсэн хэсгийг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хурлын хуралдааны “Хурлын даргыг чөлөөлөх” гэсэн аман тогтоолыг болон “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02 дугаар тогтоолыг, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгож, мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын 1 дэх заалтын “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгээс /Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 05 дугаар тогтоол гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11 138 097 /Арван нэгэн сая нэг зуун гучин найман мянга ерэн долоон/ төгрөгийг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа тухайд хууль зөрчиж явж байсан нь харагдаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчиж явсан гэдгийг гуравдагч этгээд тайлбартаа хэллээ. Н.Б 4-5 удаа сонгогдсон төлөөлөгч байгаа юм. Энэ хүн өөрөө хуулиа мэддэггүй байсан юм байна. Тэр өдөр энэ хүн тайланг хэлэлцэнэ гэж санал гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Гуравдагч этгээд ярихдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлангийн биелэлтийг Б.Д 44.2 хувьтай байсан гэж ярьж байна. Би тийм зүйл яриагүй. Эсвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлд тэгж тусгагдчихсан юм болов уу. Хэрэв тэгсэн бол энэ нь хурлын нарийн бичгийн даргатай холбоотой гэж бодож байна. Нөхөр нь ардчилсан намын хүн байдаг юм. Гуравдагч этгээд өмнөх шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдаад 10 сар болсон байсан, 12 дугаар сард тайлангаа тавьбал 1 жил 1 сар болж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж магадгүй байсан тул тайланг хэлэлцсэн гэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланг сонсох байсан юм бол 1 хоногийн өмнө мэдэгдэхгүй яасан юм бэ гэж бодож байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын анхдугаар хуралдаанаар баталсан хурлын дэгийн 8 дугаар зүйлийн 4-т заасан заалтыг мэдэж байна. Тэгвэл тус дэгийн 14 дүгээр зүйлийн 1-т урьдчилсан тооцоо, судалгаагүй асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж болохгүй гэсэн зохицуулалтаа яагаад баримталж болоогүй юм бэ?   

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чөлөөлөх талаар санал хураасан. Уг саналд нийт 17 төлөөлөгчийн 9 төлөөлөгч дэмжиж гар өргөөд 8 төлөөлөгч гар өргөөгүй. Хурлын тогтоол гаргахдаа хувь хэмжээн дээр нь алдаа гаргасан байсан. 58.8 биш 52.9 хувь юм. Яагаад гэвэл Ардчилсан намын Д.П төлөөлөгч гар өргөөгүй. Тухайн үед “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаа чөлөөлөх юм уу” гэж би санал хураасан. Гэтэл нөгөө 8 төлөөлөгч гараа өргөсөн. Тэгэхээр нь би тэгвэл чөлөөлөгдсөн юм байна, хурлын процесс алдаатай явагдаж байна, би шүүхэд хандах болно гэж хэлээд хурлыг орхиж гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” тогтоол нь энэ хүний ямар субьектив эрх ашгийг хөндсөн бэ гэхээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, Хурлын даргаар сонгогдсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэсэн албан тушаал нь орон тооны албан тушаал учир тогтмол ажиллаж цалин авч байсан. Уг тогтоол гарснаар түүнийг ажлаас чөлөөлж, түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байна. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргыг огцруулах гэж яриад байгаа боловч чөлөөлөх гэсэн тогтоол гарах байсан байх гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Атарцэцэгийн ярьснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлсөнд тооцоод явчихъя гэсэн зүйл хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг оролцуулаад Тэргүүлэгчид нь суманд 5-7 хүнтэй байна гэж хуульчилсан байдаг. 7 тэргүүлэгчийн 1 нь Б.Д байгаа юм. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Б.Д даргаар сонгогдож байсан. Иймээс түүний сонгох, сонгогдох эрхийг нь зөрчсөн гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс чөлөөлөгдье гэж нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаагүй. Ямар үндэслэлээр чөлөөлөгддөг вэ гэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Тухайн хурал тогтоол гаргана, тогтоолыг олонхоороо батална, тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурна, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчийг сонгох чөлөөлөх тогтоолд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Мөн хуралдаан удирдах дарга сонгож байгаа тогтоол нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндөөд байна вэ гэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эзгүйд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн аль нэг нь хуралдааныг удирдах ёстой.  Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан. Хуралдаанаас цаашаа хамгийн ахмад гишүүнээр хурал удирдуулж байгаа нь хууль зөрчилж байгаа үйлдэл юм гэж хэлсээр байтал зориудаар хуралдааныг хамгийн ахмад гишүүнээр удирдуулсан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэсэн эрхэд нь халдсан гэж үэж байна.

Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан удирдаж тогтоолууд гарснаас хойш тогтоолууд хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрсөн учир уг тогтоолууд хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-д заасан заалтуудыг зөрчсөн нь хууль бус юм. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь орон тооны, төсвөөс цалинждаг. Тиймээс нэхэмжлэгч нь 8 сар 22 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн. Мөн анхдугаар хуралдаанаас баталсан Хурлын тогтоолыг 1 жил гаруй хугацааны дараа хүчингүй болгож байгаа нь Хурлын даргын эрх хэмжээнд халдаж байгаа хууль бус үйлдэл юм. 

Олонхийн саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлж байгаа нь зөв гэж ярьж байна. Олонхийн шийдвэр бүгд зөв байдаггүй гэдгийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 26, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас харж болох юм. Нэгэнт анхдугаар хуралдаанаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хууль бусаар чөлөөлсөн. Хэдийгээр бусад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гомдол гаргаагүй хэдий ч Тэргүүлэгчид дотор нэхэмжлэгч Б.Д орж байгаа учир түүнийг тэргүүлэгчээс чөлөөлсөн байдаг. Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон тогтоол байсаар байтал тусад нь тогтоол гаргахгүйгээр чөлөөлсөн нь хууль бус юм. Тухайн тогтоолууд нь тодорхой хугацаанд хэрэгжээд явчихсан учир хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолын 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Мөн нөгөө талаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 11.138.097 төгрөгийг Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж өгнө үү гэв.

6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Улаан-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэлээр Хурлын төлөөлөгч болон Засаг дарга нараас санаачилсан аливаа асуудал, саналыг нийт төлөөлөгчдийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан баталж, тухай бүр нь хэлэлцээд шийдвэрээ гаргаад хэрэгжүүлээд явдаг.

Яг үүний дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 заасан буюу эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Д нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгч нарын ажлын тайланг хэлэлцэх тухай асуудал мөн Тэргүүлэгч нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлөх, Хурлын даргад итгэл үзүүлэх тухай асуудал дээр тус бүр горимын саналыг хүлээж авч нийт төлөөлөгч нарын саналыг авч тухайн хуралдааныг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн ажилласан билээ.

Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг Хурлын чөлөө цагт Хурлын бүрэн эрхийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын төлөвлөгөөг нийт төлөөлөгч нарт танилцуулж, батлуулаагүй гаргасан шийдвэрээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дур мэдэн өөрчилдөг гэх мэт шалтгааныг үндэслэн чөлөөлж, өөрчлөх тухай асуудлыг нийт төлөөлөгчийн олонхийн саналаар гаргасан боловч тухайн үед Б.Д нь өөрийг нь чөлөөлсөн тухай олонхийн шийдвэр гарсан даруйд хурлыг орхин дараагийн даргад ажлаа хүлээлгэж өгөхгүй гарч явсан ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасны дагуу гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах эрхээсээ татгалзсан учир тухайн өдрийн хурлын 01 буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай тогтоолд гарын үсэг зурагдаагүй, Хурлын даргыг чөлөөлөх гэсэн аман тогтоолыг албажуулж гаргах боломж нөхцөл үүсээгүй болно.

Энэ бүхнээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Д нь зөвхөн өөрийг нь чөлөөлсөн шийдвэр гарахад хурлыг орхиж “дараагийн хүн нь хурлаа удирдаад яв”, мөн төлөөлөгч нар “дараагийн даргад ажлаа хүлээлгээд явах ёстой” гэсэн шаардлагыг үл ойшоон тухайн өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд гарч явсан хэмээн нийт төлөөлөгч нарт ойлголт өгсөн боловч одоо ингээд хууль бус байсан мөн бусад Тэргүүлэгч нар гомдол гаргахгүй, Тэргүүлэгч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хангалтгүй ажилласан тухайгаа хүлээн зөвшөөрч байхад зөвхөн Хурлын дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас оногдуулсан хариуцлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5-т заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудалд, тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д заасан Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх зэрэг бүрэн эрхийг үгүйсгэсэн үйлдэл болж байна.

Мөн нэгэнт л иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байсан Б.Д нь ажилдаа ирэхгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг удирдаж зохион байгуулахгүй байгаа учир иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгч нарын санал, шийдвэрийн дагуу тухайн хурлаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 06 дугаар тогтоолыг гаргаж, Н.Баар дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар өөрчлөн сонгосон нь дараа дараагийн төрийн ажлыг буюу Засаг даргын Тамгын газраас оруулж ирэх асуудлыг шийдэх гарц болсон билээ.

Ийнхүү ИТХ-ийг өөрчилсөн шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд, нийт төлөөлөгч нарын олонхийн саналаар гаргасан тул Н.Б дарга, тамга, алх, ажлын албаа хүлээн авч 2021 оны 08 сараас 2022 оны 05 сар хүртэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг хуульд заасан үүрэг чиглэлийн хүрээнд хийж, тогтоол шийдвэр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулж олон шийдвэр тогтоолыг гаргаж, түүний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөлөгч нар, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд шийдвэрийг нь хэрэгжүүлээд явсан тул тухайн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон тооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай байж ажилласан хугацааных нь цалин хөлсийг олгоод явсан тул дахиж ажилдаа хариуцлагагүй хандаж олонхийн саналаар чөлөөлөгдсөн Б.Дт 11 138 097 /арван нэгэн сая нэг зуун гучин найман мянга ерэн долоон/ төгрөгийг нөхөн олговорт гаргах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөв болон гаргасан шийдвэрийнхээ хүрээнд өгөх боломжгүйг хэлэх нь зүйтэй болов уу.

Иймд Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хувьд мэдэгдэхэд Б.Дт оногдуулсан хариуцлагын арга хэмжээ буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөн шийдвэрийг Хурлын бүрэн эрхэд хэвээр үлдээж, тухайн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд төлөөлөгчдийн олонхи хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нийт төлөөлөгчдийн 17 төлөөлөгч ирснээр хурал эхэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 дугаартай Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай тогтоолын тухайд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг оролцуулаад тэргүүлэгчдээ чөлөөлсөн тогтоол гаргасан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг тус хуулийн 22 дугаар зүйлд хуульчилж өгсөн байдаг. Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т Хурлын тэргүүлэгчдийн тавьсан саналыг хүлээн авах гэж заасан байдаг. Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга энэ саналыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тухайн асуудлыг хэлэлцэж, санал хураасан. Нэгдүгээрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр чөлөөлөх, хоёрдугаарт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай 2 асуудал дээр гар өргүүлж санал хураасан. Гэхдээ албажуулахдаа Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай 01 дугаартай тогтоолыг гаргасан.

Уг тогтоолыг гаргахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх бий. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хуралдааныг удирдах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах эрхтэй. Яг үүний дагуу нэхэмжлэгч нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг орхиж гараад хурлаас гарсан 01 дугаартай тогтоолд гарын үсэг зураагүй, хурлыг даргалах бүрэн эрхээсээ татгалзаж гарч явсан учраас хурлыг цааш хэвийн үргэлжлүүлэхийн тулд хурал даргалагчийг сонгоод явсан. 17 төлөөлөгчийн олонхийн саналаар тухайн маргаан бүхий 01 дугаартай тогтоолыг баталсан. Иймээс уг тогтоол нь хүчин төгөлдөр, хууль ёсны тогтоол юм.

Нэхэмжлэгч нь ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн ээлжит хурлыг даргалагч нь нэхэмжлэгч байсан. Ээлжийн амралтын цалинг тасалдуулаагүй олгосон. Хэрэв Б.Д ээлжийн амралтай байсан юм бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс сонгоод хурлыг удирдуулах боломжтой байсан. Гэтэл өөрөө ирээд хурлаа удирдсан.

Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг 4 жилийн хугацаатай сонгоно гэсэн асуудлыг нэхэмжлэгч талаас ярьж байна. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчлөх, чөлөөлөх гэсэн үндсэн эрхтэй. Эрх, үүргийнхээ хүрээнд эрхээ хэрэгжүүлээд өмнөх даргын орон гарсан хугацаатай адилтгаад явсан.

Нэхэмжлэлийн шаардлагад сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч дундаас сонгоод иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид баталгаажуулаад явдаг. Мөн дээрээс нь сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй гэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, түр хороо, бүрэн эрхээ хэрэгжүүлэх, зохион байгуулах удирдлагаар хангах заасан байдаг. Гэтэл Б.Д даргыг бүрэн эрхээ хангаж чадаагүй гэдгийг өөрт нь мэдэгдсэн. Өөрт нь мэдэгдсэн учраас таныг огцруулъя, чөлөөлье гэдэг саналыг тавьсан. Энэ саналаар Б.Д дарга санал хураасан. Ингээд өөрөө ажлаасаа чөлөөлөгдсөн.

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэсэн. Б.Д даргыг дараагийн дарга сонгогдох хүртэл ажлаа хийж байгаад ажлаа хүлээлгэж өгөөд гараарай гэтэл өөрөө хурлаа хаяад явсан. Хурлаа орхиод гарсан өдөр нь бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгоогүй, төрийн үйл ажиллагаа, хурлыг тасалдуулахгүй гэж олонхийн саналаар Д.П төлөөлөгчөөр хурлыг удирдуулсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаартай тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаа сонгосон.

Нөгөө талаар Н.Б даргын хувьд бас эрхийнх нь хүрээнд сонгосон байгаа юм. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин 11.138.097 төгрөгийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжилсэн байна. 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа тасалдаагүй хэвийн үргэлжилж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа хэвийн явж байгаа, дарга нь цалингаа аваад явж байсан учир өмнө нь хариуцлага тооцоод ажлаас чөлөөлсөн даргадаа бид давхар цалин олгох боломж, төсөв байхгүй.

 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 дугаартай тогтоол хууль бус байсан юм бол өөрчлөх эрх нь нэхэмжлэгчид өөрт нь байсан. Н.Б даргыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаанд Б.Д нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд ажиллаад явж байсан учир энэ нь ойлгомжгүй байгаа юм. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, даргадаа хариуцлага тооцсон хамтын шийдвэр гаргасан юм. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8.Гуравдагч этгээд Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

“... Миний бие 2021 оны 08 дугаар сарын 26-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанд оролцож, хуралдаанд оролцох ёстой 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч байсан ба хурлын ирц 80,9 хувийн ирцтэй Хурлын дарга Б.Д үг хэлж хуралдааныг нээсэн. Хуралдаан албан ёсоор нээгдэж, хуралдааны дотоод журам, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулсан. Гэтэл төлөөлөгч бүр өөр өөрийн санал бодлоо илэрхийлж байсан.

Жишээ нь: 2020-2024 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хагас жилийн биелэлтийг сонсох гэдэг, мөн 2021 оны эхний хагас жилийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлэлт өгөх тухай асуудлыг хасах, мөн газрын төлбөрийг шинэчилж батлах тухай асуудлыг хасах гээд олон асуудал яригдсан юм. Гэтэл миний бие сумын ИТХ-ийн дэгийн 8 дугаар зүйлийн 8.4-ийг үндэс болгон сумын ИТХ-ын ажлын тайлан сонсож үнэлэлт, дүгнэлт өгөх саналыг оруулсан.

Гэтэл миний оруулсан саналыг нийт төлөөлөгчид 100 хувь дэмжиж хэлэлцэх асуудлын нэгдүгээр асуудал болгон оруулсан. Миний хувьд сумын ИТХ байгуулагдаад 10 сар болсон, мөн 2021 оны хагас жилд тухайн Хурал хуралдах хугацаандаа хуралдаагүй, Хурлын тайланг 2021 оны 12 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулна гэдэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт буюу Хурлын Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тухайн Хуралд жилд нэгээс доошгүй удаа тайлагнана гэсэн заалтыг зөрчиж байсан.

Учир нь 2021 оны 12 сард Хурлын Тэргүүлэгчдийн тайланг тавина гэдэг нь тухайн Хурал орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдаад 1 жил 2 сарын дараа тухайн Хуралдаа тайлангаа тавина гэсэн үг юм. Гэтэл Хурлын тайланг тавиулж үнэлэлт, дүгнэлт өгнө гэж нийт төлөөлөгчид 100 хувь санал нийлж, хэлэлцэх асуудалд оруулсан тул Хурлын дарга Б.Д тайлангаа тавьж нийт 10 сарын хугацаанд 17 тогтоол гаргасан. Тухайн тогтоолын биелэлт 44.2 хувьтай байгаа гэдгийг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч мөн сумын ИТХ-ын 7 тэргүүлэгчийн 4 нь Хурлын чөлөө цагт Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй байгаа тул биднийг чөлөөлөх нь зүйтэй гэдэг дээр санал өгч нийт төлөөлөгчдийн 58,8 хувь нь чөлөөлөх нь зүйтэй гэж санал өгсөн болно.

Гэтэл Хурлын дарга Б.Д нь Хурлын даргыг чөлөөлөх гэдэг дээр санал хураалгая гэхэд нийт төлөөлөгчдийн 52,9 хувь нь чөлөөлөх нь зүйтэй гэж саналаа өгсөн. Гэтэл Б.Д нь би чөлөөлөгдлөө, дараачийн хүн нь хурлаа удирд, чөлөөлөгдсөн дарга сууж байна гэж байхгүй гээд гараад явсан. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх цаг үеийн тулгамдсан асуудлууд олон байсан тул нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэвийн ажиллагааг хангахын тулд бид хурлын зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай байсан тул Хурлыг насаар хамгийн ахмад төлөөлөгч Д.Пгаар удирдуулж, удирдах дарга сонгох тухай 02 тогтоол, Хурлын тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлөх тухай 01 тогтоолыг баталгаажуулж, хурал завсарлага авсан.

2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүсэлт хүргүүлэх тухай 11/234 тоот албан бичигт сумын ИТХ ээлжит 4 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны аудитлагдсан тайлан зөвшөөрөх тухай, малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай, сумын нийт иргэдийн эрх ашгийг хөндсөн, хойшлуулах тусам сумын нийгэм, эдийн засгийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх цаг үеийн тулгамдсан асуудал мөн тул яаралтай хуралдаанаа үргэлжлүүлж хэлэлцэн баталж өгнө үү гэсэн албан тоот ирсэн тул 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1/18 албан бичиг хавсарган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн боловч МАН-ын төлөөлөгчид хуралдаа ирээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагт Хурлыг үргэлжлүүлэн хуралдаанаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоол батлагдсан болно. Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт оршин суугч Батхүү овогтой Далайбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Гуравдагч этгээд Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолыг гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хурлыг товлон зарласан байдаг. Энэ хурлаар 7 асуудал хэлэлцэнэ гэсэн. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж нийт 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч ирсэн, чөлөөтэй 2 төлөөлөгч, өвчтэй 1 төлөөлөгч, хурлын ирц 80,9 хувьтай, тус хурлыг Б.Д хурлыг нээж, даргалж эхлүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд миний хувьд 2 асуудал оруулна гэж хэлсэн нь энэ нь хурлын тэмдэглэлийн 2 дугаар нүүрэнд бий. 1.Газрын төлбөрийг шинэчлэн батлах асуудлын тухайд газрын даамал амарсан байна. Энэ асууддлыг хэлэлцэх ямар нэгэн баримт байхгүй учир хасах саналтай байна. Мөн Б.Д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланг жилийн эцэст хэлэлцье гэсэн саналыг мөн оруулсан байдаг. Тэгээд дээрх хурал дээр гаргасан саналыг хурлаар хэлэлцүүлэхээр санал хураасан. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 8 дугаар зүйлийн 8.4-т “хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид бэлтгэж оруулна. Уг төсөлд төлөөлөгчдийн олонхийн саналаар нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланг хэлэлцье гэсэн саналыг оруулсан. Энэ саналыг Б.Д дарга хүлээж аваад санал хураахад 17 төлөөлөгч хэлэлцэх нь зүйтэй гэж гараа өргөсөн. Тэгээд дахин хэлэлцэх асуудлын төлөвлөгөөгөө баталсан. ... Н.Гантулга, Б.Д нар хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулсан. Тиймээс би хурлын дэгийн 8.4-д заасныг үндэслэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд саналаа оруулсан. Үүнийг Б.Д дарга хүлээж аваад төлөөлөгчдөөс санал авахад нийт гишүүд бүгд зөвшөөрч хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланг яагаад тухайн үед хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулъя гэсэн бэ гэхээр 2021 оны нэгдүгээр сард хагас жилийн хугацаанд хуралдах ёстой байтал хуралдахгүйгээр 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хойшилсон. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 сарын нүүрийг үзсэн байсан. 10 сарын хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланг оруулахгүй жилийн эцсээр оруулна гэж байгаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалтыг зөрчиж байсан учраас би энэ асуудлыг хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд оруулсан.

Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 10 сарын хугацаанд 27 тогтоол гаргасан байдаг. Тус 27 тогтоолд сум орон нутгийн нийтлэг эрх ашиг буюу сум орон нутгийн ирээдүйг харсан нэг ч тогтоол байгаагүй. Ажлын хэсэг байгуулсан, амьжиргаа дэмжих зөвлөл баталсан зэрэг тогтоолууд байсан. Дээрх тогтоолуудтай холбоотой тайлангаа Б.Д дарга тайлангаа тавихад биелэлт нь 44.7 хувьтай байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 тэргүүлэгчээс 4 тэргүүлэгч нь бид Хурлын тэргүүлэгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй юм байна, чөлөөлөгдье гэсэн саналыг дэмжсэн.

Ингээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг чөлөөлье гэдэг санал хураахад 58,9 хувьтай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг чөлөөлье гэж саналаа өгсөн. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай санал хураахад 52,8 хувьтай чөлөөлөх тухай санал өгсөн.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргаагүй намайг чөлөөлсөн гэж ярьж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 тэргүүлэгч дотроо дарга нь ордог учир бид дахин тогтоол гаргах шаардлагагүй гэж үзсэн. 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарангуут нэхэмжлэгч Б.Д нь “би огцорлоо, огцорсон дарга нь хурал даргалахгүй ээ, дараачийн дарга нь хурлаа удирдаж явуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та дараагийн дарга сонгогдох хүртэл хурлаа удирдаж явуул” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй ээ” гээд алх, тамгаа хаяад хурлыг орхиод гарсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хурлаа орхиод гарсан ч бидэнд цар тахлын үед сум орон нутагт тулгамдсан олон асуудал байсан учир тухайн үед хурал даргалагчийг томилсон. Хурлын даргыг томилсоны дараа тухайн өдрөө 03 дугаартай тогтоолоор Тэргүүлэгчдээ сонгосон. Тэгээд 16 цаг 35 минутад бид хурлаа завсарласан. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газраас ... яаралтай хурлаа үргэлжлүүлж баталж өгөхийг хүсье гэсэн утга бүхий албан тоотыг явуулсан. Үүний дагуу бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Монгол ардын намын бүлэгт хурлаа үргэлжлүүлье гэсэн албан тоот хүргүүлсэн.

Гэтэл Монгол ардын нам бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралд оролцохгүй, та нар хурлаар асуудлаа хэлэлцээд яв гэсэн. Бид 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минут хүртэл хүлээж байгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг үргэлжлүүлэн хуралдсан. Хуралдаж байх үе хурлын даргыг сонгож баталъя гэсэн саналыг төлөөлөгчдөөс гаргаад хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар миний бие сонгогдож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаартай тогтоол гарсан.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг 1 хоногийн өмнө тарааж өгөх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж байна. Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэзээ ч 1 хоногийн өмнө тарааж өгч байгаагүй. Хуралд орохын өмнө ширээн дээр нэг юм тавибал тавьдаг байсан. Үүнээс хойш өөрчлөлт гарсан.

Ээлжийн амралттай холбоотой асуудлыг ярьж байна. Б.Дын ээлжийн амралтын хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ээлжийн амралт дуусах байхад 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хуралд суучихаад ээлжийн амралтаа нөхөж амарна гээд 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгаж амарч ээлжийн амралтаа эдэлсэн. ... Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь:

10.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Дын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д  заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр буюу захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

12.Тус тогтоолд Хурлын дарга Б.Д гарын үсэг зураагүй боловч тогтоол батлагдан гарсан, эрх зүйн үйлчлэлтэй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрч Т.Аийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

13.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7 ... төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно“ гэж заасны дагуу Хурлын дарга Б.Д нь Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэг юм.

14.Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоол нь Хурлын дарга Б.Д руу чиглэсэн түүний Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд багтах субьектив эрхийг хөндсөн захиргааны акт байна.

15.Харин Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 84 дүгээр тал/, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд тус хуралдаанаар Б.Дыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөн шийдвэрийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан боловч уг шийдвэрийг бичгээр гараагүй болох нь нотлогдож байна.

16.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэн гаргасан Б.Дыг Хурлын даргаас чөлөөлсөн дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар ... гаргасан захирамжилсан шийдвэргэсэн шинжийг агуулж байна.

17.Б.Дыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтад заасан “... амаар ... гаргасан” захиргааны актад хамаарна. Хэдийгээр дээрх шийдвэр нь бичгийн хэлбэрээр бичигдэж гараагүй ч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тус Хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “тогтоол” гэж үзнэ. Тиймээс цаашид энэхүү маргаан бүхий захиргааны актыг “тогтоол” гэж бичихийг энэ хэсэгт тусгах нь зүйтэй гэж үзэв.

18.Субьектив эрх гэдэг нь хуулийн дагуу олж авч болох боломж буюу эрх мэдэл юм.

19.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “... сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, ... төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 22 дугаар зүйлийн 22.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна” гэж зааснаар Б.Д нь Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын орон тооны албан тушаалд дөрвөн жилийн хугацаагаар ажиллах субьектив эрхтэй.

20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

3 дугаар зүйлийн 3.1.3"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан тул нэхэмжлэгч Н.Далайбаяр нь Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

21.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолын  “... бүрэн бүрэлдэхүүнээр нь ...” гэх хэсэг нь хариуцагч Хурлаас нийт 7 Тэргүүлэгчийг чөлөөлсөн агуулгыг илэрхийлж байна. Нэхэмжлэгч Б.Даас бусад Тэргүүлэгчид дээрх тогтоолын талаар шүүхэд маргаан үүсгээгүй, нэхэмжлэгчид энэ талаар итгэмжлэл олгон өөрсдийгөө төлөөлүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь маргаан бүхий 01 дугаартай захиргааны актаас өөрт хамаарах хэсэг буюу Хурлын дарга, Тэргүүлэгчид хамаарах хэсгийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос бусад Тэргүүлэгчдийг шүүхэд төлөөлөн маргах эрхгүй байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас Хурлын даргаас бусад зургаан Тэргүүлэгчид хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

22.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны тов зарлах тухай” 27 дугаар тогтоолоор /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал/ хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар товлож, тогтоолын 3 дахь заалтаар 

1 дүгээрт 2020-2024 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний хагас жилийн биелэлтийг сонсох тухай,

2 дугаарт 2021 оны эхний хагас жилийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай,

3 дугаарт 2020 оны аудитлагдсан тайланг зөвшөөрөх тухай,

4 дүгээрт 2021 оны төсөвт тодотгол хийх тухай,

5 дугаарт 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

6 дугаарт Газрын төлбөр шинэчлэн баталж, тогтоол хүчингүй болгох тухай,

7 дугаарт Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр тогтоожээ.

23.2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан эхлэхэд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд төлөөлөгчдийн олонхийн саналаар өөрчлөлт оруулж,

1 дүгээрт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлан,

2 дугаарт 2020-2024 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны эхний хагас жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай,

3 дугаарт 2021 оны эхний хагас жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай,

4 дүгээрт 2020 оны аудитлагдсан тайланг зөвшөөрөх тухай,

5 дугаарт 2021 оны төсөвт тодотгол хийх тухай,

6 дугаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, газрын төлбөр шинэчлэн баталж, тогтоол хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх асуудлаас хасаж,

7 дугаарт Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ... гэсэн асуудлыг хэлэлцэхээр баталсан болох нь хэрэгт авагдсан Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтасны 77 дугаар тал/, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

24.Улмаар Хурлын дарга Б.Д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланг танилцуулсны дараа төлөөлөгчид үг хэлж, Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал буюу 58.8 хувийн саналаар баталсан болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтасны 83 дугаар тал/, “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоол /хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар тал/, гэрч Т.Аийн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтасны 106-107 дугаар тал/, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

25.Өмнө хэсэгт тайлбарласанчлан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар ... батална” гэж заасны дагуу Хурлын даргыг чөлөөлсөн тогтоол гарч, хэрэгжсэн байна.

26.Нэхэмжлэгч Б.Д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн тул маргаан бүхий захиргааны актууд хууль бус байсан гэж маргаж буй нь үндэслэлтэй байна.

27.Тодруулбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн  24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан судалж, үндэслэл бүхий санал гаргах, шийдвэр гаргахдаа оновчтой зөв шийдэлд хүрэх, ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр үр нөлөөтэй, хууль зүйн болон техникийн алдаагүй гарах ач холбогдолтой юм.

28.Хуулийн дээрх заалтын нэгэн адил агуулгыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн /хэргийн 1 дүгээр хавтасны 61 дүгээр тал/  Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй” гэж оруулсан байна.

29.Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчин хуралдаанаар хэлэлцэх асуудалд 1-ээс доошгүй хоногийн өмнө оруулж, төлөөлөгчдөд танилцуулаагүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайланг танилцуулах асуудлыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар тайланг хангалтгүй гэж үзэн Хурлын даргыг чөлөөлсөн нь хууль бус байна.

30.Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог тул хугацаанаас өмнө хуульд заасан үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь буруу гэж нэхэмжлэгчийн маргаж буй нь үндэслэлтэй.

31.Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “... сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 22 дугаар зүйлийн 22.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна” гэж заасан.

32.Хурлын даргыг чөлөөлөх тухай хуульд тусгайлан заагаагүй боловч Хурлын дарга нь төлөөлөгчдийн нэг гэдэг утгаар түүнийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-т заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд 13.1.1-д заасан тохиолдолд шууд орон гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй” зааснаар чөлөөлөх, огцруулах боломжтой.

33.Хурлын даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн тохиолдолд чөлөөлж, огцруулж болохоор байна.

34.Гэтэл хуульд заасан дээрх нөхцөл үүсээгүй байхад дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон, орон тооны албан тушаал хашиж буй Хурлын даргыг албан тушаалаас чөлөөлж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх” гэснийг зөрчсөн хууль бус байна.

35.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “... зарим асуудлыг хасаж, шаардлагатай асуудлыг нэмж баталсан нь Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 8.4 буюу хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төсөлд төлөөлөгчийн олонхийн саналаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсэн заалттай нийцэж байна” гэж тайлбарласан.

36.Хуралдааны дэг нь хууль зөрчиж болохгүй бөгөөд хэрэв хууль зөрчиж буй тохиолдолд эрх зүйн эрэмбэ дээгүүр хэм хэмжээ буюу хуулийг баримтлах ёстой.

37.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байх тул хууль зүйн үндэслэлгүй байна.

38.Иймд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолын Хурлын даргад холбогдох хэсэг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны Б.Дыг Хурлын даргаас чөлөөлсөн амаар гаргасан тогтоол нь тус тус Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар хууль бус захиргааны актууд юм.

39.Нэхэмжлэгч Б.Д нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааны “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай” 04 дүгээр тогтоолоор Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар дахин сонгогдон ажиллаж эхэлснээр мөн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолын Хурлын даргад холбогдох хэсэг, Б.Дыг Хурлын даргаас чөлөөлсөн амаар гаргасан тогтоолуудын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна.

40.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар дээрх захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй юм.

41.Учир нь нэхэмжлэгч өөрийн субьектив эрх зөрчигдөж байсныг тогтоолгосноор өөрт учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах ашиг сонирхолтой байх тул захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хангах нь зүйтэй.

42.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Б.Дын субьектив эрхийг хөндөөгүй байна.

43.Өөрөөр хэлбэл Б.Дыг Хурлын даргаас чөлөөлсөн тогтоол амаар гарсны дараа тухайн Хурал хуралдаанаа үргэжлүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бөгөөд энэ нь Б.Дын Хурлын дарга байх субьектив эрхийг хөндөөгүй, түүн рүү чиглээгүй гэж үзнэ.

44.Хэдийгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолын Хурлын даргад холбогдох хэсэг, Б.Дыг Хурлын даргаас чөлөөлсөн амаар гаргасан тогтоолууд нь хууль бус боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй тул эрх зүйн үйлчлэлтэй байх юм.

45.Эрх зүйн үйлчлэлтэй хууль бус захиргааны актын улмаас Б.Дын Хурлын дарга байх бүрэн эрх дуусгавар болсны дараа Хурлаас хуралдаан удирдах даргаа сонгон баталж буй нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөхгүй. Төлөөлөгч Д.Пг Хурлын даргаар сонгож батлаагүй, харин тухайн хуралдаан удирдах даргаар сонгосон байна.

46.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.5 .... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

47.Харин Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 06 дугаар тогтоолоор Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Быг томилсон нь өмнөх хууль зөрчсөн тогтоолууд гарсантай шалтгаант холбоотой тул тус тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй.

48.Өөрөөр хэлбэл Б.Дыг Хурлын даргаас чөлөөлсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хууль бус тул түүний орон гарсан албан тушаалд дараагийн Хурлын даргыг шинээр сонгон баталж байгаа нь мөн хууль бус болох юм.

49.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын 1 дэх заалтын “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгээс 05 /Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай/ дугаар тогтоол гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

50.Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Б.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож баталсантай хэргийн оролцогчид маргаагүй.

51.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “... сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, ... төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 22 дугаар зүйлийн 22.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна” гэж заасан байх тул Б.Д нь Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Хурлын даргын орон тооны албан тушаалд дөрвөн жилийн хугацаагаар ажиллах эрхтэй болсон байв.

52.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

53.Нэхэмжлэгч Б.Дын ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11 138 097 /Арван нэгэн сая нэг зуун гучин найман мянга ерэн долоон/ төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

54.Дээр дурдсанаар Б.Дыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын орон тооны албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах авах эрхтэй.

55.Нэхэмжлэгч Б.Дын Хурлын даргын орон тооны албан тушаалд ажиллаагүй хугацаанд хамаарах дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар бодож үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнгээс өндөр байна.

56.Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн болох 11 138 097 /Арван нэгэн сая нэг зуун гучин найман мянга ерэн долоо/ төгрөг буюу нэхэмжилсэн үнийн дүнгээр хангах нь зүйтэй байна.

Шүүх хэргийн оролцогчдын маргаж буй бусад үндэслэлүүдэд дараах дүгнэлт хийлээ.

57.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “Тэргүүлэгчдийн тайлан хэлэлцэх асуудлыг хүлээж авахгүй байх эрх нь Б.Д даргад өөрт нь байсан. Гэтэл төлөөлөгчдийн гаргасан саналыг өөрөө хүлээн авч хэлэлцүүлсэн” гэж маргасан.

58.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 12.1.4.Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах; 12.1.5.Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх санал гаргах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, ... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тайлан сонсох санал гаргах эрхийг Хурлын төлөөлөгч эдэлнэ.

59.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 22.1.4.эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан.

60.Хуулийн дээрх заалтаас үзэхэд сумын Хурлын дарга эрх бүхий этгээд буюу Хурлын төлөөлөгчөөс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй бөгөөд энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан шаардлагыг хангуулах ёстой юм.

61.Өөрөөр хэлбэл Хурлын төлөөлөгчөөс бүрэн эрхийнхээ хүрээнд Хурлаар хэлэлцүүлэхээр Хурлын даргад тавьсан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

62.Хурлын төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчихийг Хурлын дарга болон Хурлаас шаардах эрхгүй.

63.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ... дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх” заасныг дагуу Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх нь Хурлын онцгой бүрэн эрх мөн.

64.Гагцхүү энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх” гэж заасныг баримтлах үүрэгтэй дурдах нь зүйтэй.

65.Нэхэмжлэгч Б.Д ээлжийн амралтын хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргасанд дараах тайлбар өгье.

66.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”,

6.1-т “Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.1.төрийн улс төрийн алба”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж тус тус заасан.

67.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална: ... 35.1.2.ээлжийн амралттай байгаа” гэж заасан нь тухайн тохиолдолд хамаарахгүй юм.

68.Учир нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдааны тов зарлах тухай” 27 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар товлож, тус хуралдаанд нэхэмжлэгч Б.Д оролцсон нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдсон. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн хуралдаан болоход Б.Д ажил үүргээ гүйцэтгэж, хуралдаанд оролцож байсан тул ээлжийн амралттай байсан гэж үзэхгүй.

69.Нэхэмжлэгч Б.Д Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд гар өргөсөн төлөөлөгчдийн саналын хувь хэмжээг буруу бичсэн гэж маргаж байгаа боловч олонхийн санал байсан гэдэгтэй маргаагүй тул ач холбогдолгүй юм.

70.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч П.Хуншагай хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын захирамж хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож буюу Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 01 дүгээр тогтоолоос “бүрэн бүрэлдүүнээр нь” гэсний Хурлын даргад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, “бүрэн бүрэлдэхүүнээр нь” гэсний Хурлын даргаас бусад 6 Тэргүүлэгчид холбогдох хэсгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хурлын даргыг чөлөөлөх тухай” амаар гаргасан тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож, мөн өдрийн “Хуралдаан удирдах дарга сонгох тухай” 02 тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай” 06 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 02 дугаар тогтоолын “2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгээс “... 05 ... тогтоол” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 11 138 097 /Арван нэгэн сая нэг зуун гучин найман мянга ерэн долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дт олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 200 /Далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ГАНЧИМЭГ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Б.БАТЧИМЭГ