| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0079/Э |
| Дугаар | 0069 |
| Огноо | 2017-03-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 0069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хохирогч М.О-
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Шинэжаргал,Р.Бямбажав нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт О-ын Б-, Б- овогт Л-ын Э-, Б- овогт Н-ийн Н- нарт холбогдох 201614000386 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Г- овгийн О-ын Б-, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн *** сумын ** багийн ** тоотод оршин суух урьд 6 удаа ял шийтгүүлж байсан боловч ялгүйд тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай, /РД:хх*********/
Б- овгийн Л-ын Э-, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Орхон аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн *** сум, ** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан боловч ялгүйд тооцогдсон хэрэг хариуцах чадвартай, /РД: хх********/
Б- овогт Н-ийн Н-, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр Орхон аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Орхон аймгийн *** сумын ** баг ** тоотод оршин суух, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан боловч ялгүйд тооцогдсон, хэрэг хариуцах чадвартай, /РД:хх**********/
2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар
1. Шүүгдэгч О.Б-, Л.Э-, Н.Н- нар нь бүлэглэн 2016 оны 07 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн *** сумын ** багийн ** тоот Б.О-ын байшингийн цонхоор нэвтрэн орж замаггүй калибрь буу, самсунг маркийн тоос сорогч, Нокио 1800 маркийн гар утас, Делл маркийн зөөврийн компьютер, хонины мах, 5 кг гоймон, Солонгос улсаас авч ирсэн 2 хайрцагтай шинэ хувцас, 60 000 төгрөг, 120 литрийн усны цэнхэр сав, хар хөх өнгийн цүнх зэргийг хулгайлж нийт 3 651 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.О-ын “2016 оны 07 сарын 26-ны орой эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бугат сумын хөдөө гэртээ хоночихоод маргааш өглөө нь эхнэр гэртээ харих гээд явсан. эхнэр явснаас хойш хэсэг хугацааны дараа миний утас руу залгаад гэрт хулгай орчихсон байна. Би цагдаад дуудлага өгчихсөн гэхээр нь хэнтэй явж байгаа талаар асуухад Сайхнаа эгчийн хамт байна гэж хэлсэн. Манай гэрээс калибрь буу, Самсунг маркийн тоос сорогч, Нокио 1100 маркийн гар утас, хар өнгийн Делл маркийн нөтбүүк, хар хөх өнгийн цүнх, 120 литрий цэнхэр өнгийн усны сав, 1 гулууз хонины мах, 5 кг гоймон, 2 хайрцагтай хүүхдийн хувцас, хүүхдийн хувцас дотроо 12 төрлийн хувцас байсан. Би алдагдсан эд зүйлээ буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14,70-р хуудас/
2.Гэрч Б.О-ын..”2016 оны 07 сарын 26-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 19 цагийн үед морь барианы газарт морь уяж байсан нөхөр хүүхдүүд дээрээ очиж хоносон. Маргааш нь 12 цагийн үед байшин дээрээ ганцаараа ирэхэд гал тогооны өрөөний цонх онгорхой байхаар нь хаалгаар ороход гэрт хулгай орчихсон байсан. бор иштэй замаггүй буу, тоос сорогч, Нокоа маркийн гар утас, нөтбүүк, хонины мах, гоймон, хүүхдийн хувцас, мөнгөний гахайг хадгалж дотор талаас нь 60 000 төгрөг, 120 литрийн цэнхэр сав, хар хөх өнгийн цүнх зэрэг алдагдсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
3.Гэрч Ж.Ц-ийн...”Би сар өдрийг нь санахгүй байна. Намайг гэрт ороход Э-, Н- нар манай гэрт хувцас эвхээд сууж байхаар нь би гэрээсээ хөөчихсөн юм. Тухайн үед Н-, Э- нар нь гэр оронгүй байсан болохоор хувцас хунараа аваад ирчихсэн юм болов уу гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/
4.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016.08.04-ний өдрийн 02/128 дугаартай дүгнэлтэд: “Үнэлгээнд хамрагдсан эд зүйлс: Нийт 3 741 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-25-р хуудас/
5.Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 02/15 дугаартай дүгнэлт”...Үнэлгээнд хамрагдсан....нийт үнэлгээ 2.802.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-85-р хуудас/ болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б-, Л.Э-, Н.Н- нар нь бүлэглэн 2016 оны 07 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн *** сумын ** багийн ** тоот Б.О-ын байшингийн цонхоор нэвтрэн орж замаггүй калибрь буу, самсунг маркийн тоос сорогч, Нокио 1800 маркийн гар утас, Делл маркийн зөөврийн компьютер, хонины мах, 5 кг гоймон, Солонгос улсаас авч ирсэн 2 хайрцагтай шинэ хувцас, 60 000 төгрөг, 120 литрийн усны цэнхэр сав, хар хөх өнгийн цүнх зэргийг хулгайлж нийт 3 651 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй,
Шүүгдэгч О.Б-ийн цагдан хоригдсон 76 хоног, Л.Э-ийн цагдан хоригдсон 76 хоног, Н.Н-ын цагдан хоригдсон 76 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Б-оос 767 000 /долоон зуун жаран долоон мянга/ төгрөг, шүүгдэгч Н.Н-аас 1 067 000 /нэг сая жаран долоон мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.О-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бууг хохирогч М.О-д буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э- бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Г- овгийн О-ын Б-, Б- овгийн Л-ын Э-, Б- овгийн Н-ийн Н- нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Л.Э-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Н.Н-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Б-, Л.Э-, Н.Н- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг түс тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Б-ийн цагдан хоригдсон 76 хоног, Л.Э-ийн цагдан хоригдсон 76 хоног, Н.Н-ын цагдан хоригдсон 76 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Б-оос 767 000 /долоон зуун жаран долоон мянга/ төгрөг, шүүгдэгч Н.Н-аас 1 067 000 /нэг сая жаран долоон мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.О-д олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бууг хохирогч М.О-д олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э- бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Н-, О.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг энээ өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС