Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/01156

 

2021 оны 05 сарын 27 өдөр                    Дугаар 183/ШШ2021/01156                                    Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Ж ББСБ ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Б.Ж-т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 1 төгрөг гаргуулах, байгууллагын үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар Гэтэл энд өнөөдөр ямар өндөр хүүтэй мөнгө хүүлж байна. Монгол улсад дураараа аашлаад байна, гаднын муу сайн мөнгө хүүлэгч нартай бол хатуу тэмцэнэ. Өнөөдөр энэ муусайн мөнгө хүүлэгчид, эгэлтэн туурайтнууд монгол улсад дураараа ажиллагаа явуулж болохгүй, даварсан завхарсан газар гэх мэдээллийг өөрийн фейсбүүк хуудсыг ашиглан няцаалт хийхийг хариуцагч Б.Ж-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      О.ЧУЛУУНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                          Д.ХУЛАН

 

     Д.ЭНХЦЭЦЭГ