Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/01059

 

 

 

 

 

 

 

 

      2021        04            02                                         101/ШШ2021/01059

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Х  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.А холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 126,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батдорж, хариуцагч Д.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн танил, ломбард ажиллуулдаг иргэн Д.А т 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 12 сар хүртэлх хугацаанд бэлнээр болон дансаар олон удаагийн үйлдлээр мөнгө зээлдүүлсэн. Тодруулбал:

  1. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 61,500,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр түүнд зээлдүүлсэн тэрээр хүүнд 2015 оны 12 сарыг хүртэлх хугацаанд нийт 18,560,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй.
  2.  2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 24,600,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж зээлдүүлсэн боловч өнөөг хүртэл төлбөр төлөгдөөгүй.
  3.  2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр болон 11-ний өдрүүдэд тус тус 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр бэлнээр зээлдүүлсэн боловч мөн л төлбөр төлөгдөөгүй.

Нийт 116,100,000 төгрөгийг Д.А ээс гаргуулна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Нэг: Хариуцагч Д.А  нэхэмжлэгч Ц.Х  нарын дунд зээлийн гэрээний хэм хэмжээг агуулсан хэлцэл хийгдэж Ц.Х гээс Д.А т мөнгө зээлдүүлсэн харилцаа үүссэн тал дээр маргаан байхгүй. Тодруулбал талуудын дунд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдийн хооронд харилцан мөнгө зээлдүүлэх тухай хэлцэл хийгдэж нийт 12 удаагийн үйлдлээр 59,500,000 төгрөгийг Ц.Х гээс Д.А  зээлдэж авсан бөгөөд үүнээс 5 удаагийн буюу нийт 22,000,000 төгрөгийг Д.А ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5753666466 дугаарын дансаар, үлдэх 7 удаагийн буюу 37,500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Тодруулбал:

  1.  2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр.
  2.  2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг дансаар.
  3.  2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр.
  4.  2014 оны 9 дүгээр сарын 10-ны орчим 15,000,000 төгрөгийг бэлнээр.
  5.  2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг дансаар.
  6.  2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр.
  7.  2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр.
  8.  2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг дансаар.
  9.  2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр.
  10.  2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг дансаар.
  11.  2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөгийг дансаар.
  12.  2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийг бэлнээр тус тус нэхэмжлэгчээс зээлдэж авсан байдаг бөгөөд дээрх үйл баримтууд нь хариуцагч Д.А ийн Хаан банкны дансны хуулга, хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичилт хийж зарим хэсэгт нь нэхэмжлэгч Ц.Х  гарын үсэг зурж баталгаажуулсан байдал зэргээр нотлогдох бүрэн боломжтой үйл баримт юм.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын зүгээс зээлийн харилцаа үүсэж буй тохиолдол бүрд гэрээг бичгээр үйлдэж, мөнгө хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдсэн зүйл байдаггүй бөгөөд харин хариуцагчийн гаргасан саналын дагуу 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 15,000.000 төгрөг зээлдэж авсан талаар, 2014 оны 9 дүгээр сарын 10-дын орчим 30,000,000 төгрөг зээлдэж авсан талаар, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 35,000,000 төгрөг зээлдэж авсан талаар, 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 61,500,000 төгрөг зээлдэж авсан талаар тус тус бичиг үйлдэж гарын үсэг зурж нэхэмжлэгч Ц.Х д хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд дээрх баримт үйлдэж буй тохиолд бүр нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 12 удаагийн үйлдлээр зээлдэж авсан мөнгөн дүнг нэмэгдүүлсэн байдлаар тусгаж тэмдэглэсэн тооцоолол бөгөөд тус бүрд нь 15,000,000, 30,000,000, 35,000,000, 61,500,000 төгрөг зээлдэж авсан зүйл огтоос байхгүй. Тодруулбал: 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 15.000,000 төгрөг зээлдэж авсан талаарх гарын үсэг бүхий бичигт 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлдэж авсан 1,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэж авсан 4,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлдэж авсан 10,000,000 төгрөгүүдийг нийлүүлээд 15,000,000 төгрөг зээлдэж авсан гэх бичиг үйлдсэн бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны орчим нэмж 15,000,000 төгрөг зээлдэж авахдаа өмнө зээлдэж авсан 15,000,000 төгрөгөө оролцуулаад нийт 30,000,000 төгрөг зээлдэж авсан гэх мэт байдлаар зээлийн нийт үнийн дүнг өсгөж бичиг үйлдэж гарын үсэг зурсан.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Х  нь дээрх бодит байдлыг үгүйсгэж зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар тусгасан баримт тус бүрийг тус тусдаа зээлдэж авсан мэтээр илтэд үндэслэлгүй тайлбар гаргаж зээлийн хэмжээг 116,100,000 төгрөг болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хоёр: Хариуцагчийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд 12 удаагийн үйлдлээр нэхэмжлэгчээс 59,500,000 төгрөг зээлдэж авсан үйл баримтад маргаан байхгүй. Зээлдэж авсан төлбөрөө ч нэхэмжлэгчид буцаан төлсөн. Эргэн төлөгдсөн зээлийн талаар ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан байх боловч бүрэн гүйцэд үнэн зөв тусгагдаагүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийт 63,800,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд зориулан төлсөн бөгөөд тус төлбөр нь бидний дунд хийгдсэн гэх /нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор/ ямар нэгэн зээлийн хүү, алдангийн төлөлт бус үндсэн зээлийн төлөлт юм. Тодруулбал: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид дараах байдлаар зээлийг эргэн төлсөн. Үүнд.

2014 онд

  1.  2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг бэлнээр.
  2.  2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,280,000 төгрөгийг бэлнээр.
  3.  2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,400,000 төгрөгийг бэлнээр.
  4.  2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөгийг бэлнээр.
  5.  2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөгийг бэлнээр.

2015 онд

  1.  2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр.
  2.  2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр.
  3.  2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр.
  4.  2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр.
  5.  2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,060.000 төгрөгийг бэлнээр.
  6.  2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1,250.000 төгрөгийг дансаар.
  7.  2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг дансаар.
  8.  2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 2,460.000 төгрөгийг бэлнээр.
  9.  2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2,460.000 төгрөгийг бэлнээр.
  10.  2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2,460.000 төгрөгийг бэлнээр.
  11.  2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2,460.000 төгрөгийг бэлнээр.
  12.  2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2,460.000 төгрөгийг бэлнээр.
  13.  2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2,460.000 төгрөгийг бэлнээр.
  14.  2015 оны 12 дугаар сарын 09-ний  өдөр 2,000,000 төгрөгийг дансаар.
  15.  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөгийг дансаар.
  16. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.200,000 төгрөгийг бэлнээр.

2016 онд

  1.  2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2,200,000 төгрөгийг бэлнээр.
  2.  2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2,200,000 төгрөгийг бэлнээр.
  3.  2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөгийг дансаар.
  4.  2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг дансаар.
  5.  2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөгийг бэлнээр.
  6.  2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр.
  7.  2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөгийг бэлнээр.
  8.  2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөгийг бэлнээр.
  9.  2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр.
  10.  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр.
  11.  2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар.
  12.  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг дансаар нийт 63,800,000 төгрөгийг хариуцагч Д.А ийн зүгээс нэхэмжлэгч Ц.Х д буцаан төлсөн болно. Зээлийг буцаан төлсөн дээрх үйл баримтад үндэслэж нэхэмжлэгч Ц.Х гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүхэлдээ үгүйсгэгдэнэ.

Гурав:

Хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч, хариуцагч талуудын дунд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд 12 удаагийн тохиолдлоор нийт 59,500,000 төгрөг харилцан тохиролцож зээлдүүлж буй харилцаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний хууль зүйн зохицуулалтанд хамаарах харилцаа байх бөгөөд талуудын дунд зээлийн гэрээний эрх, үүрэг харилцааг үүсгэсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгө дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй бөгөөд хүү, алданги тооцох хууль зүйн боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана...” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хэмжээнээс хэтэрсэн байдлаар хувь хэмжээ тогтоож хариуцагчаас шаардах эрхгүй юм. Хариуцагчийн зүгээс хариу тайлбарын хоёр дахь хэсэгт дурьдсан 2014, 2015, 2016 онуудад нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар нийт 33 удаагийн үйлдлээр нийт 63,800,000 төгрөг эргүүлэн төлсөн үйл баримтаар хариуцагч Д.А  нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “...Зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх ...” талаар заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 116,100,000 төгрөгийн зээлийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зохицуулагдах харилцаа гэж үзэх хууль зүйн боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 116,100,000 төгрөгөө хэзээ, хаана ямар байдлаар хариуцагчид шилжүүлэн өгсөн талаараа нотолж чадаагүй, мөнгөн дүнг өсгөсөн байдлаар үйлдсэн мөнгө зээлдүүлсэн гэх баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай 116,100,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн хэлцэл байгуулсан ч тус гэрээ, хэлцлийн зүйл болсон 116,100,000 төгрөгөө хариуцагч Д.А т бэлнээр болон дансаар бусад байдлаар хэрхэн шилжүүлэн өгсөн талаараа нотолж чадаагүй байх тул талуудын дунд 116.100,000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцогдохгүй юм. Зүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээг байгуулсанд тооцох хууль зүйн дээрх үндэслэлийг хангасан үндэслэл бүхий нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч нь Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, *аргаж өгөх...” үүрэгтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ач холбогдолтой ямар нэгэн бичгийн баримтыг гаргаж чадаагүй байгаа байдал нь зээлийн гэрээний үүрэгт 116,100,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага нь илтэд үндэслэлгүй, тайлбар, шаардлага болохыг нотлон харуулж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Х  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн танил, ломбард ажиллуулдаг иргэн Д.А т 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 12 сар хүртэл хугацаанд бэлнээр болон дансаар олон удаагийн үйлдлээр мөнгө зээлдүүлсэн.

Д.А  нь ломбард ажиллуулдаг байсан тул харилцан тохиролцож, түүнд мөнгө зээлж, харилцан ашиг олох үүднээс итгэлцлийн үндсэн дээр түүнд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 61,500,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын12-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр дансаар 24,600,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 15,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 15,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 35,000,000 төгрөг, нийт 151,100,000 төгрөгийг тодорхой хугацаагүйгээр, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Тухайн үед түнд итгэж байсны улмаас зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд мөнгө бэлнээр зээлэх болгонд дор бүр нь баримт үйлдэж баталгаажуулж байсан.

Д.А  нь дээрх зээлүүдийг авснаас хойш буюу 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд үндсэн зээлээс 24,520,000 төгрөгийн төлөлт хийснээс өөрөөр дахин төлөлт хийгээгүй.

Ц.Х  нь Д.А тэй найз нөхөд учраас түүнийг зээлсэн мөнгөө хүүгийн хамтаар төлөх байх гэж итгэж хүлээсэн бөгөөд түүнтэй уулзах бүр удахгүй өгнө гэх боловч сүүлдээ утсаа авахгүй алга болсон.

Д.А  нь Ц.Х гээс зээлсэн мөнгөөрөө ломбард ажиллуулан мөнгийг эргэлтэд оруулж ашиг олж байсан атлаа зээлсэн мөнгөө эргүүлэн өгөхгүй өнөөдрийг хүртэл намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд Д.А т зээлээр өгсөн нийт 151,100,000 төгрөгөөс түүний үндсэн зээлд төлсөн 24,520,000 төгрөгийг хасч тооцон Д.А ээс 126,580,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би хариуцагч Д.А ээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард 8,800,000 төгрөгийг бэлнээр буцааж авч байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжинэ гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х  нь Д.А т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаа сонгох нь өөрийн эрх хэмжээний асуудал. Барьцаалан зээлдүүлэх компанийн талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй байгаа. Нэхэмжлэгчээс авсан мөнгөө хариуцагч цаашаа  яаж зарцуулах нь өөрийн асуудал бид нарт хамааралгүй. Нэхэмжлэгч хариуцагч  нар эмнэлгийн салбарт хамт ажиллаж байсан. Д.А  ломбард ажиллуулдаг байсан, нэхэмжлэгчээс мөнгийг 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Хариуцагч хэлэхдээ би барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг  учраас сар бүр тодорхой хүү өгч байх болно гэж харилцаа үүсээд их хэмжээний мөнгийг итгээд хариуцагчид өгсөн. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх 3 үндэслэл гаргаж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг зээлж авсан мөнгөнөөс нэмэгдүүлж байна гэж байгаа нь нотлох баримтын хүрээнд хавсаргаж өгсөн баримтууд болон мөнгөн хөрөнгийг авсан талаар Д.А ийн бичгээр үйлдсэн баримтууд байгаа, гараараа бичиж өгсөн. Өсгөсөн дүн ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг учраас давхацуулсан гэх боломж байхгүй.  Залилангийн хэргийн асуудлаар цагдаад хандахад иргэний хэргийн маргаан байна гээд хэрэгсэхгүй болгож байсан. Зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч харилцан өгсөн авсан учраас зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа давхардуулсан гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар дээр 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 61,500,000 төгрөг гэдэг дээр Номин гэх 10,000,000 төгрөгийг авсан гэж байна. Ц.Х  Номин гэх хүнтэй харилцаа үүсгээгүй. Д.А т 61,500,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй бэлнээр өгсөн гэж бичиг үйлдсэн.  Мөнгө авах бүртээ бичгийг Д.А  өөрөө бичгээр үйлдэж өгдөг байсан. Дансаар авсан мөнгөн дээр маргах зүйл байхгүй байх гэж үзэж байна. Зээлийн гэрээний асуудал 2014 сарын 8 дугаар сараас эхэлж байсан. Нэхэмжлэгчид 2 хүүхэд нь байр аваарай гээд мөнгө явуулж байсан. Тус мөнгөө найздаа итгээд өгснөөр өнөөдөр байр ч байхгүй мөнгө ч байхгүй байна. Банкинд мөнгийг  хадгалсан бол өөр тоо яригдах байсан. Зээлийн гэрээ байгуулаагүй боловч мөнгийг өгсөн авсан, манай талаас зээлсэн мөнгөө авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зээлийн хүүг хасаж тооцоод 126,580,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагч Д.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг дор 61,500,000 төгрөгийг зээлж аваагүй. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс анх удаа 1,000,000 төгрөг зээлээд түүнээс хойш тэмдэглэж явсаар байгаад 15,000,000 төгрөг болохоор нь Ц.Х г ирэхээр нь цаасан дээр 2014 оны 8 дугаар сарын 28-наас авсан мөнгөнүүдээ 15,000,000 төгрөг боллоо гэж бичээд Ц.Х д өгсөн. Дараа нь Ц.Х г ирэхээр нь нөгөө бичсэн цаасаа гаргаад ирээч гэхэд үлдээгээд ирсэн байна, бараг алга болгосон гэж хэлсэн. Би тэгээд дахиад цаасан дээр өмнөх 15,000,000 төгрөгийг дараагийн 15,000,000 төгрөгийг нэмээд бичиж өгсөн. 61,500,000 төгрөгийг нийтэд нь надад өгөөгүй би мөнгийг цувуулж авсан. 3 ширхэг цаасан дээр Ц.Х д бичиж өгсөн. Нэхэмжлэгч бичиж өгсөн цаасыг хаяж ирээд байсан учраас жижиг цаасан дээр биш “Далхын чулуу”-ийн баримт дээр бичиж өгөөд өөрөө нэг хувийг аваад нөгөө  хувийг нь Ц.Х д өгсөн. 61,500,000 төгрөгөөс Номинд 10,000,000 төгрөгийг өгөөд буцаагаад авсан. Ц.Х гээс 61,500,000 төгрөг авсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 12 сарын 03-ны өдрийн хооронд харилцан мөнгө шилжүүлсэн 12 удаагийн үйлдэл байдаг. Нийт 59,500,000 төгрөгийг Ц.Х гээс Д.А т зээлдүүлэх байдлаар авсан. 22,000,000 төгрөгийг Д.А ийн эзэмшлийн хаан банкны дансаар шилжүүлж, 37,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн байна. Ц.Х гээс Д.А ийн эзэмшлийн Хаан банкны дансаар болон бэлнээр хүлээлгэж өгсөн. 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг дансаар, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны орчим 15,000,000  төгрөгийг бэлнээр, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг дансаар, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 3,000,000 төгрөгийг дансаар, 2014  оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг дансаар, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөгийг дансаар, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийг бэлнээр тус тус нэхэмжлэгчээс зээлж авсан байдаг. Дээрх үйл баримтууд нь Д.А ийн хаан банкны дансны хуулга, хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичилт хийж, зарим хэсэгт нь Ц.Х гээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байдлаар нотлогдох бүрэн боломжтой. Мөнгө хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн баримт байдаггүй. Хариуцагчийн гаргасан саналын дагуу 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг зээлж авсан, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны орчим нэмж 15,000,000 төгрөг зээлсэн, өмнө зээлж авсан 15,000,000 төгрөгийг оролцуулан тооцож нийт 30,000,000 төгрөг зээлж авсан гэх байдлаар зээлийн нийт үнийн дүнг өсгөж бичиг үйлдээд гарын үсэг зурсан байгаа. Нэхэмжлэгч дээрх бодит байдлыг үгүйсгэж, нэмэгдүүлсэн байдлаар авсан баримт тус бүрийг тусдаа зээлж авсан мэтээр тайлбарлан зээлийн хэмжээнд 116,100,000 төгрөг болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс 12 удаагийн үйлдлээр нэхэмжлэгчээс 59,500,000 төгрөг зээлж авсан дээр маргахгүй, зээлж авсан төлбөрөө буцааж төлсөн. Эргэн төлөлтийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгасан боловч бүрэн тусгаагүй. Үүргийн гүйцэтгэлд 63,800,000 төгрөгийг төлсөн бөгөөд ямар нэгэн зээлийн хүү, алдангийг төлөлт бус үндсэн зээлийн төлөлт юм.  Дараах байдлаар зээлийг эргэн төлсөн. 33 удаагийн үйлдэл байгаа. Сар болгон төлөлт хийгдээд явдаг. Хамгийн сүүлийн төлөлт дансаар  шилжүүлсэн. Тайлбартаа дэлгэрэнгүй дурдаад явж болно. 33 удаагийн үйлдлээр нийт 63,800,000 төгрөгийг Ц.Х д төлсөн. Нэхэмжлэгч Ц.Х гийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэнэ. Хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч хариуцагч талуудын хувьд мөнгийг харилцан тохиролцож зээлдүүлж байгаа харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хамаарах харилцаа байх бөгөөд талуудын дунд зээлийн гэрээний эрх үүрэг харилцааг үгүйсгэсэн зээлийн хэлцэл хийгдсэн гэх үндэслэлтэй байна. Хүү алданги тооцох хууль зүйн хувьд боломжгүй.  Мөнгийг бэлнээр болон дансаар өгсөн, хариуцагч Д.А  нь мөнгийг тохирсон хугацаанд төлсөн  гэж үзэж байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээний хэлцэл хийсэн гэх үндэслэлтэй юу, энэ мөнгийн нэхэмжлэгч хариуцагчаас зээлж аваад харилцан ашиг олох зорилгоор эргэлдүүлэх зорилгоор тохирсон. Д.А , Ц.Х  нарын хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, Ц.Х гээс Д.А  зээлж аваад байгаа юм уу, ломбард зээлээд байгаа юм уу, нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлсон уу, Д.А  гэх иргэн ямар эрх үүрэгтэйгээр оролцож байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х  нь хариуцагч Д.А т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 116,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 126,580,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч нь анх шаардсан 116,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн 61,500,000 төгрөгийн хүүнд 2015 оны 12 сарыг хүртэлх хугацаанд нийт 18,560,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 24,600,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлж зээлдүүлсэн боловч төлбөр төлөөгүй, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр болон 11-ний өдрүүдэд тус тус 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр бэлнээр зээлдүүлсэн боловч мөн л төлбөр төлөгдөөгүй гэжээ.

Харин хэрэгт авагдсан дараахь баримтуудыг үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 126,580,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнд: 

- 2014 оны оны 8 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 61,500,000 төгрөгийг хариуцагч Д.А т бэлнээр өгсөн тухай “Мөнх энх бүрэн” ХХК-ийн тамга дарагдсан, “Далхын чулуун” ХХК Барьцаат зээлийн үйлчилгээ гэх хуудас,

- “Мөнх энх бүрэн” ХХК-ийн тамга дарагдсан, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “...15,000,000 төгрөг бэлнээр авсан үнэн болно. Хүлээн авсан Д.А , Хүлээлгэн өгсөн Х ...” гэх гар бичмэл ,

- 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “15,000,000 төгрөг бэлнээр авав Д.А . Хүү нь 600,000=30 сая, хүү 1 сая 200, 4%...”  гэх гар бичмэл,

- “Мөнх энх бүрэн” ХХК-ийн тамга дарагдсан, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “...35,000 төгрөг авав. х/а-Д.А , х/өг-Х ...” гэх гар бичмэл,

- Д.А ийн эзэмшдэг Хаан банк дахь 5753666466 дугаар дансанд

- 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг,

- 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 9,600,000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг,

- 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус  шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтууд болно;

 

Нэхэмжлэгч нь дээр дурьдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ болон анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас хүү шаардаагүй буюу буцаан төлөгдсөн төлбөрийг хасч тооцсон тухайгаа тодорхой илэрхийлсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд 12 удаагийн үйлдлээр нийт 59,500,000 төгрөг зээлдэж авсанд маргахгүй, харин Ц.Х  нь мөнгө зээлдүүлж, өгсөн авсан тухай баримтаа үрэгдүүлчихлээ хэмээн, дахин дахин ирж бичүүлж авсан цаасаа ашиглаж, дээрх бодит байдлыг үгүйсгэж зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар тусгасан баримт бүрийг тус тусдаа зээлдэж авсан мэтээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр нийт 63,800,000 төгрөгийг төлсөн гэж маргасан.

 

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.   

 

Нэхэмжлэгч нь дээр дурьдсанаар байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү шаардаагүй бөгөөд мөнгө шилжүүлсэн болон хүлээлгэн өгсөн тухай баримтуудыг үндэслэл болгож, нийт зээлдүүлсэн гэх 151,100,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 24,520,000 төгрөгийг хасаад үлдэх 126,580,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Дээр дурьдсан мөнгө хүлээлгэн өгсөн тухай гараар бичсэн баримтуудад мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, мөнгөн дүн, огноо, хүүгийн талаар тусгасан байх боловч 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн баримтад 35,000 төгрөг гэж бичигдсэнийг нэхэмжлэгчийн шаардсанаар 35,000,000 төгрөг гэж дүгнэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул уг баримтад тулгуурласан 35,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад гар бичмэл баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзнэ.

 

Мөн түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард 8,800,000 төгрөг, нийт 15,800,000 төгрөгийг хариуцагчаас бэлнээр авч байснаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч 126,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байх тул уг 15,800,000 төгрөгт холбогдох шаардлагыг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгоно.

 

Хариуцагч нь мөнгө хүлээлгэн өгсөн, авсан баримтуудыг үгүйсгэж нотлоогүйн зэрэгцээ 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 59,500,000 төгрөг авсан, улмаар 63,800,000 төгрөгийг бэлнээр болон дансаар зээлдүүлэгчид буцаан төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 75,780,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ, талуудын хооронд зээл олгох, зээлийн гэрээний үүрэг хэрхэн гүйцэтгэдэг, ямар харилцаа хэрхэн үүссэн талаар тодруулахаар зохигч талуудыг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцүүлснийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.А ээс 75,780,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,450 төгрөгийн 790,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 37,600 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Д.А ээс улсын тэмдэгтийн хураамж 536,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА