Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 07

 

С.До-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.До- Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Г.Цо Нарийн бичгийн дарга: Б.До- нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлтийн даргалж, шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч С.До-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.До- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С-ийн До- би 2014 оны 06 сарын 16-ны өдрийн Б/223 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийн архивын ажилтнаар томилогдон ажилд орсон. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Архив бичиг хэргийн ажлыг хавсран ажиллажбайсан. 2016 оны 09-р сард Г.Цо Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 03-р сардажилчидтайгаа шинэчилсэн гэрээ байгуулсан. Ингэхдээ надтай зургаан сарын хугацаатай гэрээ байгуулсан. Хавсран ажиллаж байх үед 2016 оны 10-р сард Д.******* бичиг хэргээр ажилд аван ажиллуулсан. Ингээд миний бие архивын ажлаа дангаар нь хийжбайсан. Гэтэл 2017 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/153 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ өдрөөс миний ажлыгД.Дуламсүрэнд хавсруулан ажиллуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн миний хөдөлмөрийн гэрээг сунгах бүрэнбололцоотой байхад сунгаагүй гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул эрхэлж байсан ажилд эргүүлэнтомилж, ажилгүй байсан хугацааны цалин 405200 /үндсэн цалин/ төгрөгийг гаргуулж, ЭМД, НД-ын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үүгэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Цо анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 01-р сарын 02-ны өдрийн 12 тоот тушаалаар байгууллагын бүтэц орон тоог баталсан бөгөөд Хүний нөөцийн бүтэц орон тоонд архив бичиг хэрэгхөтлөгч-ийн ажил 1 орон тоогоор батлагдсан. С.До- нь 2014 оны 06-р сарын 16-ны өдрийн Б/223 тушаалаар аймгийн нэгдсэн эмнэлэгт архивчаар ажилд орсон. Үүнээс өмнө Н.******* архив бичиг хэргийн ажилтнаар 20 гаруй жил ажилласанбөгөөд С.До-г ажилд орох үед ч энэ ажлаа хийж байсан. Улмаар 2017 оны А/49 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэнбаталж, 2017 оны 03-р сарын 13-15 хооронд бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, байнгын орон тоон дээрхугацаагүй гэрээ, түр болон бүтэц орон тоогүй ажлын байр дээр ажилчидтай харилцан тохиролцон хугацаатай гэрээ хийгдсэн. 2017 оны А/49 тоот тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор архивч гэсэн орон тоо батлагдаагүй бөгөөд өмнөх жилүүдэд батлагдсанбүтэц орон тоонд архивч гэсэн орон тоо батлагдаагүй С.До-тэй 2017 оны 03-р сарын 15-нд хөдөлмөрийн гэрээг шинэчлэнбайгуулахдаа архивчийн орон тоо 0,5 буюу зөвхөн хавсран ажиллах орон тоо болохыг танилцуулж 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгахаар 2 тал харилцан тохиролцож С.До- зөвшөөрснөөр гарын үсэг гэрээнд зурагдсан. Гарын үсэгзурсан нь уг хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ. Энэхүү үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ хийх үеийнхурлын тэмдэглэлд тусгагдсан болно. 2017 онд УИХ-аар аймгийн нэгдсэн эмнэлгийн төсөв орон тоо 279 орон тоогоор батлагдсан. Мөн Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг даргын 2017 оны гэрээнд 279 орон тоо ТҮЭМ-208, ТҮ-71 батлагдсан бөгөөд 2017 оны батлагдсан орон тоондоо үйл ажиллагаагаа явуулах тухай Эрүүл мэндийн газрын даргын зөвлөмж ирсэн. Мэргэжлийнбайгууллагын удирдлагын хувьд эмнэлгийн мэргэжлийн бус ажилтан С.До-тэй харилцан тохиролцож байгуулсанхөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 09-р сарын 15-ны өдөр дуусч бүтэц орон тоо байхгүй нь улмаас дахин сунгагдахболомжгүй болсон тул 2017 оны 09-р сарын 21-нд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

Нэхэмжлэгч С.До- анхан шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт архивчаар томилогдсон. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Намайг ажиллаж байхад нарийн бичиг маань урт хугацааны чөлөө авсан. Ийм учраас нарийн бичиг, архив хоёроо хавсран гүйцэтгэж ирсэн. Ингээд байж байтал бичиг хэргийн ажилтнаар өөр хүнийг аваад, намайг архивын ажлаас чөлөөлсөн байгаа. Намайг ажлаас чөлөөлсөн мөртлөө одоо ажиллаж байгаа Дуламсүрэнд архив, бичиг хэрэг хоёрыг хавсран ажиллуулж байгаа ньхууль бус юм. Иймд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин тогтоолгох, нийгмийнболон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 9 дүгээр сарын 15-ны өдөр тушаалгарангуут хөдөлмөрийн гэрээгээ аваад үзсэн юм. Тэгэхэд 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусна гээд бичигдсэн байсан. Хөдөлмөрийнгэрээний нэг хувь байгууллагад, нэг хувь нь надад үлдэх ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээний хоёр хувь хоёулаа надад байсан. Тэгээд ажлаас халагдсан болохоор хөдөлмөрийн гэрээг өгөхгүйгээр аваад явчихсан. Дараа нь намайг дуудахаар хөдөлмөрийнгэрээний хувийг урчихсан гээд хэлчихсэн юм. Гэхдээ би хөдөлмөрийн гэрээг ураагүй байсан болохоор дараа нь Роломсүрэн эгчидөгчихсөн гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Цо анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Үүнээс өмнө 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бүх ажилтнуудтайгаа хөдөлмөрийншинэчилсэн гэрээ байгуулсан. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа бүх хүмүүстэй хугацааны талаар ярилцсан юм. Шинэчилсэн гэрээг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, сувилгаа эрхэлсэн албаны дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, цалингийн нягтлан, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, ерөнхий эмч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хурал хийсэн. Тухайн хурал дээр бүхтасгуудыг нэг нэгээр нь дуудаж оруулсан. Ингэхдээ цалингийн хэсэг дээр нягтлан холбогдох бичилтийг хийсэн, хөдөлмөрийннөхцөл дээр ХАБ өөрөө хэвийн, хэвийн бус, хүнд, хортой гэдгээ тавиад нэмэгдлээ бичсэн, эхлэх хугацаа болон ажилласан жил, амралтыг хүний нөөцийн мэргэжилтэн бичсэн, харин хүн болгоны дуусах хугацааг ерөнхий эмч хар черниль, хар балаар зурсан. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээн дээр эхлэх хугацааг нь тавиад хугацаагүй гэсэн хэсгийг доогуур нь зураад, гарын үсэг зурагдаадявсан. Харин хугацаатай гэрээн дээр ерөнхий эмч өөрийхөө гараар хар черниль, хар балаар бичиж гэрээ хийгдсэн. Тухайн үедС.До-тэй гэрээ хийхдээ зургаан сарын хугацаатайгаар тохирсон. Харин С.До- нь хөдөлмөрийн гэрээний нөхцлийгзөвшөөрөөд гарын үсэг зурсан юм. 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр С.До- ажилд орсон байдаг. Тэгснээ 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэхдээ 6 дугаар сард ажилд ороод, 12 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгүй ажилласан. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ байсан бол нэг хувь ньбайгууллагад байх ёстой. Тэгээд 2014 оны 12 дугаар сард гэрээ хийхдээ гурван жилээр гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийхдээ яасан бэ? гэхээр 2014 оны бүтэц орон тоон дээр архивч гэсэн орон тоо байхгүй. Гэтэл байхгүй орон тоон дээр үндсэн ажилтантай дүйцэхүйцхөдөлмөрийн гэрээ хийсэн байдаг. Ийм учраас шинэчлэн хөдөлмөрийн гэрээ хийх зайлшгүй шаардлага гарсан гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан С.До-гийн, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулж гаргасан, Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/153 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажилдаа буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.До- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Нэгдсэн эмнэлэг болон С.До- нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өөдөр 6 сарын хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ... гэснийг үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.....

2. ...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт С.До- нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдгийг мэдээгүй, гэрээний хугацааг нөхөж бичсэн байна гэдэг боловч уг гэрээний хугацааны талаар мэдэхгүйгээр гарын үсэг зурах боломжгүй... гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

3. Мөн өмгөөлөгчийн зүгээс Нэгдсэн эмнэлэг нь 2017 оны 01 сард баталсан бүтцээрээ Архивын ажилтны ажлын байрыг цомхтгосон гэж байгаа боловч 2017 оны 03 сард цомхтгогдсон ажлын байран дээр ажиллаж байсан гэх архивын ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээгээр 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үзвэл архивын ажилтны ажлын байр цомхтгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж байсныг дэмжиж байна.

4. Би анх архив, бичиг хэргийн ажлыг хавсран хийж байсан бөгөөд шинэ дарга ажилд ороод 2017 оны 10 сард бичиг хэргийн ажилтнаар Д.******* ажилд авсан. Харин архив, бичиг хэргийн ажилтны албан тушаалыг бүтцээр буцаан нэгтгэн надтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаас чөлөөлж, харин надаас сүүлд ажилд авсан Д.******* уг албан тушаал дээр ажиллуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хариуцагч байгууллагаас асуулгасан одоо тус байгууллагад ажиллаж байгаа гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр гарган өгсөн ажилтнуудтай байгуулсан гэх хуурамч хөдөлмөрийн гэрээнд үндэслэн дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэл болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй, Завхан аймаг дахь сум дундын иргэний эхргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөрийн 73 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.До- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.До-гийн гаргасан гомдлын агуулгыг тайлбарлая гээд Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч С.До- нэгдсэн эмнэлэгийн хооронд 2017 оны 03 сарын 15-ны өдөр 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гарын үсэг нь нэг хүн гарын үсгээ зураагүй. Өөрийг нь гэрээнд гарын үсэг зурах үед гэрээний дуусах хугацаа зурагдаагүй байсан учраас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ гэж үзээд гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Тийм учраас нэхэмжлэгч талаас 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Нэгдсэн эмнэлэг С.До- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний гарын үсэг хэсгийн эхлэх, дуусах хугацааг 1 хүн зурсан уу? гэдэг дээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан энэхүү хүсэлтийг анхан шатны шүүхээс хангаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан уг дүгнэлтээр гэрээний эхлэх дуусах хугацааг нэг хүн гараар бичээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байж байгаад уг дүгнэлттэй холбоотой маш олон нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэрчээр асуугдсан хүмүүс нь тухайн үед нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийг асуулгасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх болсон хүчин зүйлс нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч нарын асуугдсан мэдүүлгийг үнэлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй байх талаар хүсэлт гаргаж байсан ч шүүхээс харгалзан үзээгүй. Ямар учраас гэрч нарын мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна гэхээр одоо нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа ашиг, сонирхолын зөрчилтэй байгаа хүмүүс даргынхаа эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй. Даргынхаа эсрэг мэдүүлэг өгвөл ажлаас халагдах байх гэсэн айдастай хүмүүс байсан гэдгийг тайлбарлаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч С.До- нь нэхэмжлэл дээрээ 2017 оны 03 сарын 15-ны өдөр 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж бичснийг эхлэх болон дуусах хугацааг нь нэхэмжлэгчийг мэдэж байсан байна гэж дүгнэсэн үүнийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл гэрээ байгуулсаны дараа 8, 9 сарын дараагаар нэхэмжлэлээ бичихдээ ингэж байгуулсан гэсэн үндэслэлээ эргэж харж дүгнэсэн байдлаар бичсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан. Тухайн нэхэмжлэл бичих үед өмгөөлөл хууль зүйн гэрээ байгуулаагүй байсан учраас өөрөө нэхэмжлэлээ бичсэн. Үүн дээр алдаа гарсан байна. Мэдэж байсан гэдэг агуулгаар бичээгүй юм гэж тайлбарлаж байгаа, 2017 оны 03 сарын 15-ны өдрийн гэрээ байгуулахаас өмнөх дарга нь нэхэмжлэгч С.До-тэй 2016 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байхад тухайн гэрээг хүчингүй болохгүйгээр шинэ гэрээ байгуулсан. Ийм учраас би өмнөх гэрээгээ хүчинтэй гэж үзэж байна. Сүүлд байгуулсан гэрээнд миний хүсэл сонирхол тусгаадаагүй гэж үзэж байгаа учраас 2017 оны 03 сарын 15-ны өдрийг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байгаа. Хугацаатай гэрээг байгуулах үндэслэлийг хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа 2017 оны 01 сард бүтэц батлагдсан түүгээр архив, бичиг хэргийн орон тоо байхгүй болсон гэж тайлбарлаж байгаа гэсэн атлаа 2017 оны бүтэц орон тоогоор хасагдсан гэх орон тоо дээр хугацаагүй гэрээ байгуулаад явж байгаагаас харвал бүтцээр тухайн орон тоо хасагдаагүй чиг үүрэг нь байгаа, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бүтэц, орон тоо хасагдсанаас дахин 3 сарын дотор орон тоог бий болгож байгаа гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 1 сард орон тоо хасагдсан байхад 3 сард гэрээ байгуулж тухайн орон тоон дээр ажилтан ажиллуулах хууль зүйн шаардлага байхгүй гэж үзэж байна. Тухайн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтны орон тоо хасагдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс надаас сүүлд ажилд орсон хүнийг сонгохгүй эхлэж ажилд орсноор намайг сонгож үлдээх боломжтой байсан гэвч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ялгаварлан гадуурхалыг бий болгож, шинэ дарга ажилд ороод авсан хүнээ үлдээж намайг гаргаж байна гэж тайлбарлаж байсан. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл нь гэрч нарын мэдүүлэг маш олон хөдөлмөрийн гэрээ гаргаж өгсөн гэрээнүүдийг тухай цаг үеийн гэрээ мөн үү биш гэдэгт эргэлзээтэй байсан. Шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн нотлох баримт нь яг үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй байсан учраас давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ гаргаж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Цо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 сарын 15-нд 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан хугацааны тухай яригдаж байгаа гэрээг С.До- хугацаагүй гэрээ гэж бодож байсан гэсэн тайлбарыг өгдөг. Хэрвээ үнэхээр хугацаагүй гэж бодож байсан бол хугацаатай гэрээг хугацаагүй болгох, хугацаагүй гэрээг шинэчлэх ажлыг хийж байсан. Гэрээг шинэчлэх ажлыг зохион байгуулж нэгдсэн эмнэлэг даяараа ажиллаж байсан. Ганцхан С.До-г дуудаж ирүүлээд гэрээг шинэчлэсэн зүйл биш 300 хүний хэмжээнд явагдсан асуудал байгаа. Хугацаагүй гэрээ хийсэн хүмүүсийн хугацаагүй гэсэн үгийн доогуур хар үзгээр би өөрөө зурж байсан. Эхлэх хугацааг манай ажилчид хүний нөөцийн ажилтан бичиж байсан. Тасаг, тасгаараа хөдөлмөрийн гэрээ хийгдсэн нэгдсэн эмнэлгийн удирдах зөвлөл бүтэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Хэрвээ С.До- хугацаагүй гэж бодож байсан бол хөдөлмөрийн гэрээний эхлэх дуусах гэсэн нүх нь 2-лаа хоосон байх ёстой хугацаа бичигдэхгүй байна. Хугацаа бичигдсэн байна гэдэг нь хугацаатай байсныг илтгэж байна. Ажилтан гэрээг хийж дуусаад ерөнхий эмч гарын үсэг зураад тамга дараад дуусах үед гэрээний нэг хувийг хүний нөөцөд өгч гарч байсан ч С.До- гэрээний 2 хувийг хоёуланг нь өөрөө аваад гарсан байсан. Хүний нөөцийн ажилтанд 1 хувиа үлдээгээгүй байсан. Энэ нэг хувь олдохгүй байсаар байгаад ажлаас гарах үед С.До-гээс 2 хувь хоёулаа гарч ирсэн. С.До- анхан шатны шүүх хуралдаан дээр гэрээг авч гараад хугацааг намайг нөхөж бичсэн тайлбар хэлж байсан ч С.До- дээр 6 сар хадгалагдаж байсан гэрээг би хэдийд нь авч хугацааг нөхөж бичих юм бэ? Энэ боломжгүй зүйл. Нэхэмжлэгч 2 гэрээ алга болсон гэж хэлээд өгөөгүй. Гэрээ хаана байгааг асууж өрөөндөө дуудахад уурлаад хаясан гэж хэлж байсан. Та нарыг хугацаатай гэрээ хийхэд чинь дургүй хүрээд ураад хаясан гэж хэлж байсан. Үүнийг сувилахуйн албаны дарга, хүний нөөц нар батлана. 09 сар болоод ажил хүлээлцэх үед 2 гэрээ хоёулаа С.До-гээс гарч ирсэн байхад хугацаагүй гэрээ гэж ойлгох үндэслэл байхгүй. Мөн тасгийн хүмүүс нь С.До-гээс бусад нь хугацаагүй гэрээ хийлээ гэж ярьж байхад С.До- үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Тийм учраас үүнийг худлаа гэж үзэж байна. Нэгдсэн эмнэлэгийн хуучин даргатай байгуулсан гэрээ дуусаагүй байхад дахин гэрээ хийсэн гэж байна. Үүнд тайлбар хийхэд бүх гэрээнүүдийг шинэчилсэн, гэрээн дээр бүх ажилчдын хүсэл зоригийн илэрхийлэл тавигдсан гэрээ хийгдсэн. 2014 оны 6 сард анх ажилд орсон байдаг. 2014 оны 12 сард хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байдаг. 2014 оны 06 сард манайд архивч гэж орон тоо байгаагүй. 1996 онд би анх Нэгдсэн эмнэлэгт төгсч ирээд ажилд ороход архив, бичиг хэрэг гэсэн 1 орон тоотой байсан 10 хэдэн жил энэ орон тоогоор л явсан 2015 онд Үржинханд дарга ажил аваад архивч гэж орон тоо баталсан 2014 онд ажлаа аваад архивчийн орон тоог батлах ёстой байсан ч тэгэлгүй байж байгаад 2014 онд С.До-г аваад архивчийн орон тоог баталсан гэж үзэж байна. Нэгдсэн эмнэлэгийнажилтнуудыг хуурамч мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаад харамсалтай байна. Нэгдсэн эмнэлэгийн 304 ажилтны хөдөлмөрийн гэрээг хуурамч гэж үзэж байгаагаа энгийн ажилтан С.До- хуурамч мэдүүлэг өгсөн гэж үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.До-гээс тайлбарлах байх гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд үнэлэлт өгч, шүүхийн шийдвэр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.До- нь хариуцагч Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус эмнэлэгийн архивчын ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажил олгогч нь С.До-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан заалдтуудыг үндэслэл болгожээ.

Ажил олгогч нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны А/49 тоот тушаалаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталж, бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, байнгын орон тоон дээр хугацаагүй, түр болон бүтэц орон тоо нь хасагдсан ажилчидтай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан С.До-гийн ажиллаж байсан архивчийн орон тоо хасагдсан учир түүнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусгавар болохоор түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад С.До- нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт архивын ажилтанаар ажиллаж байсан бөгөөд ажил олгогч 2017 оны А/49 дугаартай тушаалаар архивчийн орон тоог хассан байна.

Ажил олгогч нь С.До-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон учир шүүх энэ үндэслэлийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Тус байгууллагын архивын ажилтны ажлын байр нь баталсан норм үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч ажлын өдөр нь ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүрэг байх тул байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулжээ.

Харин тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заажээ.

Гэтэл талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд талууд ямар үндэслэл шаардлага үүссэний улмаас байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, мөн талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэх нь ч эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээ нь талуудын тохиролцоог тодорхойлох гол баримт бичиг бөгөөд гэрээнд талууд хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэнээр талуудын тохиролцоог тогтоох боломжтой. Гэтэл талуудын хооронд шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчийн тайлбарласан талуудын тохиролцоо тусгагдаагүй, түүнчлэн дээрх гэрээнд талууд гарын үсэг зурсан хэдий ч, ажилтан, хугацаагүй гэрээ хийсэн, намайг гарын үсэг зурах үед гэрээнд эхлэх хугацаа байсан харин дуусах хугацаа байхгүй байсан гэж маргаж, гэрээнд бичигдсэн эхлэх дуусах хугацааг нэг хүн бичсэн эсэхийг тодруулахаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан ба шинжээчийн дүгнэлтээр дээрх хоёр он сар өдрийг нэг хүн бичээгүй гэдэг дүгнэлт ирүүлжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай /6сарын хугацаатай/ байгуулсан нь эргэлзээтэй байхад гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг зөв гэж үзсэн анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч нь С.До-тэй хугацаатай гэрээ байгуулсан эсэхийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс гадна гэрчээр нотлуулах, бусад хүмүүстэй хийсэн хөдөлмөрийн гэрээ болон хурлын тэмдэглэлээр нотлуулахаар шүүхэд ирүүлсэн байх бөгөөд дээрх баримтууд нь талуудын тохиролцоог тогтооход голлох баримтууд биш байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхад хариуцагч байгууллагын ажилтан нарын гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудаар ажил олгогч, ажилтан нарын тохиролцоог тодорхойлсон нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1,2 дахь хэсэгт заасан зарчимыг анхаараагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, С.До-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

С.До- нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан байх боловч түүний ажилгүй байсан хугацааны олговорыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/153 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.До-г Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн архивын ажилтнаар эгүүлэн тогтоосугай гэж өөрчилж,

2 дахь заалтаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 405.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.До-д олгосугай гэж,

3 дахь заалтаар Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 405.200 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыншимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт үүрэг болгосугай гэж тус тус нэмж,

Шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 4 гэж дугаарлан уг заалтыг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 12.806 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай гэж өөрчилж,

Шийдвэрийн 3, 4 дэх заалтуудын дугаарыг 5, 6 гэж дугаарласугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР