Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 73

 

Завхан  аймаг  дахь  сум  дундын  иргэний  хэргийн  анхан  шатны  шүүх  хуралдааныг  шүүгч  Л.Эхлэлт  даргалж,  нарийн  бичгийн  дарга  Т.Чулуунхүү,  нэхэмжлэгч    С.Д-,  нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  Э.Д,  хариуцагч  байгууллагын  төлөөлөгч Г.Ц  нарыг  оролцуулан  тус  шүүхийн  шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй  хийж,    С.Д-гийн  нэхэмжлэлтэй  Завхан  аймгийн  Нэгдсэн  эмнэлэгт  холбогдох  ажлаас  чөлөөлсөн  тушаалыг  хүчингүй  болгуулах,  өмнө  эрхэлж  байсан  ажилдаа  буцаан  томилуулах,  ажилгүй  байсан  хугацааны  цалин  гаргуулах,  нийгмийн  даатгалын  болон  эрүүл  мэндийн  даатгалын  шимтгэлүүдийг  төлүүлэх  тухай  хэргийг  хянан  хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 Нэхэмжлэгч  Завхан  аймгийн  Улиастай  сумын  Товцог  багт  оршин  суух  Дархан  овгийн  С-ийн  Д  нэхэмжлэлийн  шаардлагадаа:  С-ийн  Д  би  2014  оны  06  сарын  16-ны  өдрийн  Б/223  тоот  тушаалаар  Нэгдсэн  эмнэлгийн  архивын  ажилтнаар  томилогдон  ажилд  орсон.  2016  оны  03  дугаар  сарын  01-ний  өдрөөс  Архив  бичиг  хэргийн  ажлыгхавсран  ажиллаж  байсан.  2016  оны  09-р  сард  Г.Ц  Нэгдсэн  эмнэлэгийн  ерөнхий  эмчээр  томилогдон  ажиллаж  байхдаа  2017  оны  03-р  сард  ажилчидтайгаа  шинэчилсэн  гэрээ  байгуулсан.  Ингэхдээ  надтай  зургаан  сарын  хугацаатай  гэрээ  байгуулсан.  Хавсран  ажиллаж  байх  үед  2016  оны  10-р  сард  Д.*******г  бичиг  хэргээр  ажилд  аван  ажиллуулсан.  Ингээд  миний  бие  архивын  ажлаадангаар  нь  хийж  байсан.  Гэтэл  2017  оны  09-р  сарын  21-ний  өдрийн  Б/153  тоот  тушаалаар  ажлаас  чөлөөлөгдсөн.  Энэ  өдрөөс  минийажлыг  Д.*******д  хавсруулан  ажиллуулж  байгаа  нь  хууль  бус  гэж  үзэж  байна.  Мөн  миний  хөдөлмөрийн  гэрээг  сунгах  бүрэн бололцоотой  байхад  сунгаагүй  гэж  үзэж  байна.  Иймд  намайг  ажлаас  үндэслэлгүй  халсан  тул  эрхэлж  байсан  ажилд  эргүүлэнтомилж,  ажилгүй  байсан  хугацааны  цалин  405200  /үндсэн  цалин/  төгрөгийг  гаргуулж,  ЭМД,  НД-ын  дэвтэрт  бичилт  хийлгэж  өгнө  үүгэжээ.

Хариуцагч  байгууллагын  төлөөлөгч  Завхан  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн  дарга  Г.Ц  шүүхэд  гаргасан  тайлбартаа:  2014  оны  01-р  сарын  02-ны  өдрийн  12  тоот  тушаалаар  байгууллагын  бүтэц  орон  тоог  баталсан  бөгөөд  Хүний  нөөцийн  бүтэц  оронтоонд  архив  бичиг  хэрэг  хөтлөгч-ийн  ажил  1  орон  тоогоор  батлагдсан. С.Д-  нь  2014  оны  06-р  сарын  16-ны  өдрийн  Б/223тушаалаар  аймгийн  нэгдсэн  эмнэлэгт  архивчаар  ажилд  орсон.  Үүнээс  өмнө  Н.Бадамханд  архив  бичиг  хэргийн  ажилтнаар  20  гаруйжил  ажилласан  бөгөөд    С.Д-г  ажилд  орох  үед  ч  энэ  ажлаа  хийж  байсан.  Улмаар  2017  оны  А/49  тоот  тушаалаар  бүтэц  оронтоог  шинэчлэн  баталж,  2017  оны  03-р  сарын  13-15  хооронд  бүх  ажилчидтай  хөдөлмөрийн  гэрээг  шинэчлэн  байгуулж,  байнгын  оронтоон  дээр  хугацаагүй  гэрээ,  түр  болон  бүтэц  орон  тоогүй  ажлын  байр  дээр  ажилчидтай  харилцан  тохиролцон  хугацаатай  гэрээхийгдсэн.  2017  оны  А/49  тоот  тушаалаар  батлагдсан  бүтэц  орон  тоогоор  архивч  гэсэн  орон  тоо  батлагдаагүй  бөгөөд  өмнөхжилүүдэд  батлагдсан  бүтэц  орон  тоонд  архивч  гэсэн  орон  тоо  батлагдаагүй    С.Д-тэй  2017  оны  03-р  сарын  15-ндхөдөлмөрийн  гэрээг  шинэчлэн  байгуулахдаа  архивчийн  орон  тоо  0,5  буюу  зөвхөн  хавсран  ажиллах  орон  тоо  болохыг  танилцуулж  6  сарын  хугацаатай  хөдөлмөрийн  гэрээг  сунгахаар  2  тал  харилцан  тохиролцож    С.Д-  зөвшөөрснөөр  гарын  үсэг  гэрээндзурагдсан.  Гарын  үсэг  зурсан  нь  уг  хөдөлмөрийн  гэрээний  нөхцөлийг  хүлээн  зөвшөөрч  байгааг  илтгэнэ.  Энэхүү  үйлдэл  ньхөдөлмөрийн  гэрээ  хийх  үеийн  хурлын  тэмдэглэлд  тусгагдсан  болно.  2017  онд  УИХ-аар  аймгийн  нэгдсэн  эмнэлгийн  төсөв  орон  тоо279  орон  тоогоор  батлагдсан.  Мөн  Эрүүл  мэндийн  сайд,  аймгийн  Засаг  даргын  2017  оны  гэрээнд  279  орон  тоо  ТҮЭМ-208,  ТҮ-71  батлагдсан  бөгөөд  2017  оны  батлагдсан  орон  тоондоо  үйл  ажиллагаагаа  явуулах  тухай  Эрүүл  мэндийн  газрын  даргын  зөвлөмжирсэн.  Мэргэжлийн  байгууллагын  удирдлагын  хувьд  эмнэлгийн  мэргэжлийн  бус  ажилтан    С.Д-тэй  харилцан  тохиролцож байгуулсан  хөдөлмөрийн  гэрээний  хугацаа  2017  оны  09-р  сарын  15-ны  өдөр  дуусч  бүтэц  орон  тоо  байхгүй  нь  улмаас  дахинсунгагдах  боломжгүй  болсон  тул  2017  оны  09-р  сарын  21-нд  хөдөлмөрийн  гэрээг  цуцалсан  болно  гэжээ.

Нэхэмжлэгч    С.Д-  шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа:  Миний  бие  2014  оны  6  дугаар  сарын  16-ны  өдөр  аймгийн Нэгдсэн  эмнэлэгт  архивчаар  томилогдсон.  Ийнхүү  ажиллаж  байх  хугацаандаа  ямар  нэгэн  алдаа  дутагдал  гаргаагүй.  Намайгажиллаж  байхад  нарийн  бичиг  маань  урт  хугацааны  чөлөө  авсан.  Ийм  учраас  нарийн  бичиг,  архив  хоёроо  хавсран  гүйцэтгэж  ирсэн.  Ингээд  байж  байтал  бичиг  хэргийн  ажилтнаар  өөр  хүнийг  аваад,  намайг  архивын  ажлаас  чөлөөлсөн  байгаа.  Намайг  ажлаасчөлөөлсөн  мөртлөө  одоо  ажиллаж  байгаа  *******д  архив,  бичиг  хэрэг  хоёрыг  хавсран  ажиллуулж  байгаа  нь  хууль  бус  юм.  Иймд  урьд  эрхэлж  байсан  ажилдаа  эгүүлэн  томилогдох,  ажилгүй  байсан  хугацааны  цалин  тогтоолгох,  нийгмийн  болон  эрүүлмэндийн  даатгалын  дэвтэрт  бичилт  хийлгүүлэх  нэхэмжлэлийн  шаардлага  гаргасан.  9  дүгээр  сарын  15-ны  өдөр  тушаал  гарангуутхөдөлмөрийн  гэрээгээ  аваад  үзсэн  юм.  Тэгэхэд  9  дүгээр  сарын  15-ны  өдөр  дуусна  гээд  бичигдсэн  байсан.  Хөдөлмөрийн  гэрээний  нэгхувь  байгууллагад,  нэг  хувь  нь  надад  үлдэх  ёстой.  Гэтэл  хөдөлмөрийн  гэрээний  хоёр  хувь  хоёулаа  надад  байсан.  Тэгээд  ажлаасхалагдсан  болохоор  хөдөлмөрийн  гэрээг  өгөхгүйгээр  аваад  явчихсан.  Дараа  нь  намайг  дуудахаар  хөдөлмөрийн  гэрээний  хувийгурчихсан  гээд  хэлчихсэн  юм.  Гэхдээ  би  хөдөлмөрийн  гэрээг  ураагүй  байсан  болохоор  дараа  нь  Роломсүрэн  эгчид  өгчихсөн  гэв.

Хариуцагч  байгууллагын  төлөөлөгч  Г.Ц  шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа:  2017  оны  9  дүгээр  сарын  21-ний  өдөражлаас  чөлөөлөх  тушаал  гарсан.  Үүнээс  өмнө  2017  оны  3  дугаар  сарын  15-ны  өдөр  бүх  ажилтнуудтайгаа  хөдөлмөрийн  шинэчилсэнгэрээ  байгуулсан.  Ийнхүү  хөдөлмөрийн  гэрээ  байгуулахдаа  бүх  хүмүүстэй  хугацааны  талаар  ярилцсан  юм.  Шинэчилсэн  гэрээг  эмчилгээ  эрхэлсэн  орлогч  дарга,  сувилгаа  эрхэлсэн  албаны  дарга,  хүний  нөөцийн  мэргэжилтэн,  цалингийн  нягтлан,  хөдөлмөрийнаюулгүй  байдал  хариуцсан  ажилтан,  ерөнхий  эмч  гэсэн  бүрэлдэхүүнтэйгээр  хурал  хийсэн.  Тухайн  хурал  дээр  бүх  тасгуудыг  нэгнэгээр  нь  дуудаж  оруулсан.  Ингэхдээ  цалингийн  хэсэг  дээр  нягтлан  холбогдох  бичилтийг  хийсэн,  хөдөлмөрийн  нөхцөл  дээр  ХАБөөрөө  хэвийн,  хэвийн  бус,  хүнд,  хортой  гэдгээ  тавиад  нэмэгдлээ  бичсэн,  эхлэх  хугацаа  болон  ажилласан  жил,  амралтыг  хүнийнөөцийн  мэргэжилтэн  бичсэн,  харин  хүн  болгоны  дуусах  хугацааг  ерөнхий  эмч  хар  черниль,  хар  балаар  зурсан.  Хугацаагүйхөдөлмөрийн  гэрээн  дээр  эхлэх  хугацааг  нь  тавиад  хугацаагүй  гэсэн  хэсгийг  доогуур  нь  зураад,  гарын  үсэг  зурагдаад  явсан.  Харин  хугацаатай  гэрээн  дээр  ерөнхий  эмч  өөрийхөө  гараар  хар  черниль,  хар  балаар  бичиж  гэрээ  хийгдсэн.  Тухайн  үед    С.Д-тэйгэрээ  хийхдээ  зургаан  сарын  хугацаатайгаар  тохирсон.  Харин    С.Д-  нь  хөдөлмөрийн  гэрээний  нөхцлийг  зөвшөөрөөд  гарынүсэг  зурсан  юм.

2014  оны  6  дугаар  сарын  16-ны  өдөр    С.Д-  ажилд  орсон  байдаг.  Тэгснээ  2014  оны  12  дугаар  сарын  16-ны  өдөрхөдөлмөрийн  гэрээг  гурван  жилийн  хугацаатай  байгуулсан  байдаг.  Гэхдээ  6  дугаар  сард  ажилд  ороод,  12  дугаар  сар  хүртэлажиллах  хугацаандаа  хөдөлмөрийн  гэрээгүй  ажилласан.  Хэрвээ  хөдөлмөрийн  гэрээ  байсан  бол  нэг  хувь  нь  байгууллагад  байхёстой.  Тэгээд  2014  оны  12  дугаар  сард  гэрээ  хийхдээ  гурван  жилээр  гэрээ  хийсэн.  Ингэж  гэрээ  хийхдээ  яасан  бэ?  гэхээр  2014  оны  бүтэц  орон  тоон  дээр  архивч  гэсэн  орон  тоо  байхгүй.  Гэтэл  байхгүй  орон  тоон  дээр  үндсэн  ажилтантай  дүйцэхүйц  хөдөлмөрийнгэрээ  хийсэн  байдаг.  Ийм  учраас  шинэчлэн  хөдөлмөрийн  гэрээ  хийх  зайлшгүй  шаардлага  гарсан  гэв.

Хэрэгт  цугларсан  нотлох  баримтуудыг  шинжлэн  судлаад  ҮНДЭСЛЭХ  нь:

Завхан  аймгийн  Нэгдсэн  эмнэлгийн  дарга  2017  оны  09-р  сарын  21-ний  өдрийн  Б/153  дугаартай  тушаалаараа  Монгол  улсын  Засаг  захиргааны  нутаг  дэвсгэрийн  нэгж  түүний  удирдлагын  тухай  хуулийн  33  дугаар  зүйлийн  33.5,  Хөдөлмөрийн  тухай  хуулийн  37  дүгээр  зүйлийн  37.1.3  дахь  хэсгүүдэд  заасныг  үндэслэн    С.Д-г  үүрэгт  ажлаас  чөлөөлсөн  байна.

    С.Д-  уг  тушаалыг  хүчингүй  болгуулах,  өмнө  эрхэлж  байсан  ажилдаа  эгүүлэн  тогтоолгох,  ажилгүй  байсанхугацааны  цалин  гаргуулах,  нийгмийн  даатгалын  болон  эрүүл  мэндийн  даатгалын  шимтгэлийг  төлүүлэх  тухай  нэхэмжлэлийг  шүүхэдирүүлжээ.

    С.Д-  нь  Завхан  аймгийн  Нэгдсэн  эмнэлэгт  2014  оны  06-р  сарын

16-ны  өдрийн  Б/223  дугаартай  тушаалаар  архивын  ажилтанаар  орж  ажиллаж  байсан  байна.

Нэгдсэн  эмнэлгийн  даргын  тушаалаар  батлагдсан  2017  оны  бүтэц  орон  тооноос  архивчийн  орон  тоо  хасагдсан  тулархивчийн  ажлын  байрыг  байнгын  ажлын  байр  гэж  үзэхгүй  бөгөөд    С.Д-тэй  ажил  олгогч  хугацаатай  гэрээ  байгуулсныгбуруутгах  боломжгүй  байна.

Түүнчлэн  Хөдөлмөрийн  тухай  хуулийн  21  дугаар  зүйлийн  21.7-д  хөдөлмөрийн  гэрээ  нь  талууд  гарын  үсэг  зурсан  өдрөөсхүчин  төгөлдөр  болохоор  заасан  бөгөөд  гарын  үсэг  зурсан  гэдгийг  бичгээр  байгуулсан  хөдөлмөрийн  гэрээнд,  ажил  олгогч  хуулийнэтгээд  байгууллагыг  төлөөлж  эрх  бүхий  албан  тушаалтан,  ажилд  орохыг  хүссэн  эрх  зүйн  чадамж  бүхий  иргэн  өөрөө  гарын  үсэгзурсан  байхаар  тайлбарласан  тул  Нэгдсэн  эмнэлэг  болон    С.Д-  нарын  хооронд  2017  оны  03-р  сарын  15  өдөр  6  сарынхугацаатай  байгуулсан  хөдөлмөрийн  гэрээг  хуулийн  хүчин  төгөлдөр  гэрээ  гэж  үзлээ.

Завхан  аймгийн  нэгдсэн  эмнэлэг  нь    С.Д-тэй  байгуулсан  хөдөлмөрийн  гэрээг  гэрээний  хугацаа  дууссан  үндэслэлээр  ажил  олгогчийн  санаачлагаа  цуцласан  нь  үндэстэй  байна.

Монгол  Улсын  хөдөлмөрийн  тухай  хуулийн  23  дугаар  зүйлийн  23.3  дах  хэсэгт  зааснаар  хугацаатай  байгуулсан  хөдөлмөрийн  гэрээний  хугацаа  дууссанаар  хөдөлмөрийн  гэрээг  дуусгавар  болгохоор  заасан  учир  хөдөлмөрийн  гэрээний  хугацаа  дууссан  гэсэн  үндэслэлээр  ажилтныг  ажлаас  чөлөөлсөн  ажил  олгогчийн  шийдвэр  зөв  байна.

С.Д-  нь  хөдөлмөрийн  гэрээг  хугацаатай  байгуулсан  гэдгийг  мэдээгүй,  гэрээний  хугацааг  нөхөж  бичсэн  байна  гэдэг  боловч  уг  гэрээний  хугацааны  талаар  мэдэхгүйгээр  гарын  үсгээ  зурсан  байх  боломжгүй.

Мөн  хөдөлмөрийн  гэрээний  хугацааны  талаар  бүх  гэрээнд  Нэгдсэн  эмнэлгийн  дарга  Г.Ц  бичилт  хийж  гарын  үсгээзурж  байсан  болох  нь  гэрчүүдийн  мэдүүлэг  болон  шүүх  хуралдаанд  нотлох  баримтаар  гаргаж  ирүүлсэн  тухайн  үед  бусадажилтнуудтай  байгуулсан  хөдөлмөрийн  гэрээгээр  тогтоогдож  байна.

Энэ  баримтаар    С.Д-тэй  байгуулсан  хөдөлмөрийн  гэрээний  дуусах  хугацааг  ажилтан  гэрээнд  гарын  үсэг  зурсны  дараа  нөхөж  бичсэн  гэх  байдал  үгүйсгэгдэж  байна.

Түүнчлэн  нэхэмжлэгч  шүүхэд  ирүүлсэн  нэхэмжлэлдээ  2017  оны  3  сард  ажилчидтай  шинэчилсэн  гэрээ  байгуулсан.  Ингэхдээнадтай  6  сарын  хугацаатай  гэрээ  байгуулсан  гэж  бичиж  байжээ.  Иймд  хугацаатай  гэрээ  байгуулсан  гэдгээ  тухайн  үед  мэдэж  байсангэж  үзлээ.

Өмгөөлөгч  Э.Д  нь  ...ажил  олгогч  архивчийн  орон  тоо  хасагдсан  бол  6  сарын  хугацаагаар  гэрээ  байгуулжажиллуулах  шаардлагагүй  байсан.  Хөдөлмөрийн  тухай  хуулийн  36-р  зүйлийн  36.3-т  зааснаар  энэ  хуулийн  40.1.1-д  заасан  орон  тоо  хасагдсан  гэх  боловч  түүнийг  3  сарын  дотор  дахин  бий  болгож,  орон  тоо  хассан  нь  үндэслэлгүй  болох  нь  тогтоогдвол  тухайнажилтныг  ажилд  нь  эгүүлэн  тогтооно  гэж  заасан.  Бүтцээр  орон  тоо  хасагдсан  байхад  6  сараар  үргэлжлүүлэн  ажиллуулсан  тултухайн  орон  тоо  бий  болсон  гэж  үзнэ...  гэж  тайлбарлаж  байгаа  нь  үндэслэлгүй  байна.

 Учир  нь  2017  оны  А/49  дугаартай  тушаалаар  батлагдсан  нэгдсэн  эмнэлгийн  орон  тоонд  архивчаар  ажиллах  хүний  тоог  заагаагүй  бөгөөд  орон  тоо  заагаагүй  албан  тушаалд  ажилтныг  түр  хугацаанд  байгууллагын  дотоод  боломжоор  ажиллуулж  байсныг  орон  тоо  дахин  бий  болсон  гэж  үзэх  үндэслэлгүй  бөгөөд  хуулийн  энэ  зохицуулалт  нь  орон  тоо  хасагдсан  гэдэг  үндэслэлээражилтанг  ажлаас  чөлөөлсний  дараа,  3  сарын  дотор  тухайн  орон  тоонд  өөр  этгээдийн  авч  ажиллуулсан,  уг  орон  тоог  хассан  нь  үндэслэлгүй  болох  нь  тогтоогдсон  тохиолдолд  өмнө  ажиллаж  байсан  ажилтанг  ажилд  эгүүлэн  тогтоох  тухай  ойлголт  юм.

  Иймд  нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд  нь  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх  үндэстэй  байна.

 Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41-р  зүйлд  зааснаар  нэхэмжлэгч  нь  энэхүү  нэхэмжлэлийг  гаргахдаатэмдэгтийн  хураамж  төлөхөөс  чөлөөлөгддөг болохыг  дурдах  нь  зүйтэй  гэж  үзээд

МОНГОЛ  УЛСЫН  ИРГЭНИЙ  ХЭРЭГ  ШҮҮХЭД  ХЯНАН  ШИЙДВЭРЛЭХ  ТУХАЙ  115  ДУГААР  ЗҮЙЛИЙН  115.2.3,  116,  118  ДУГААР  ЗҮЙЛҮҮДИЙГ  УДИРДЛАГА  БОЛГОН 

ТОГТООХ  НЬ:

1. Монгол  Улсын  Хөдөлмөрийн  тухай  хуулийн  128  дүгээр  зүйлийн  128.1.2  хэсэгт  заасныг  баримтлан    С.Д-гийн,  Завхан  аймгийн  Нэгдсэн  эмнэлэгт  холбогдуулж  гаргасан,  Нэгдсэн  эмнэлгийн  даргын  2017  оны  09  дүгээр  сарын  21-ний  өдрийн  Б/153  дугаартай  тушаалыг  хүчингүй  болгуулах,  өмнө  эрхэлж  байсан  ажилдаа  буцаан  томилуулах,  ажилгүй  байсан  хугацааны  цалинхөлстэй  тэнцэх  олговор  гаргуулах,  нийгмийн  даатгалын  болон  эрүүл  мэндийн  даатгалын  шимтгэлүүдийг  нөхөн  төлүүлэх  тухай нэхэмжлэлийг  бүхэлд  нь  хэрэгсэхгүй  болгосугай.

2.  Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41  дүгээр  зүйлийн  41.1.5-д  зааснаар  нэхэмжлэгч  тэмдэгтийн  хураамжаас  чөлөөлөгддөг  болохыг  дурдсугай.

3.  Шийдвэр  танилцуулан  сонсгомогц  хүчинтэй  болно.

4.  Шийдвэрийг  зохигчид  эс  зөвшөөрвөл  энэхүү  шийдвэрийг  гардан  авсан  өдрөөс  хойш  14  хоногийн  дотор  Завхан  аймгийн  Эрүү  Иргэний  хэргийн  давж  заалдах  шатны  шүүхэд  гомдол  гаргах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛТ