Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
Хэргийн индекс | 140/2017/00360/И |
Дугаар | 12 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 12
Ш.Ба-, Г.Но- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Шүүгчид: Т., Б.Ариунбаяр Бусад оролцогчид: Нэхэмжлэгч: Г.Но- Ш.Ба-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******аа Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Л.******* Нарийн бичгийн дарга: Д.Ганчимэг нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, Ж.Отгонхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Г.Но-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээрсарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ба-, Г.Но- нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундыншүүхийн 2015.12.02-ны өдрийн 241 тоот Ш.Ба-, Г.Но- нараас 25.962.700 төгрөгийг гаргуулан Р.Мө-, Д.От- нарт Р.Мө-, Д.От- нараас 13.220.400 төгрөгийг гаргуулан Ш.Ба-, Г.Но- нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Завхан аймгийн ШШГА-аас төлбөр төлөгч Ш.Ба-, Г.Но- нарт холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдаж буй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан шаардлага, хориглох заалтуудыг зөрчсөн ажиллагаа явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл хуулийн нэр барьж олон нийтийн газар биднийг 25.962.700 төгрөгний өртэй, өчнөөн олон хөрөнгө илэрсэн. Үүнээс машин, хашааг нь битүүмжилж хурааж байна гэж биднийг бүдүүлэгээр доромжилж нэр төрийг минь олны дунд унагасанд гомдолтой байна. Энэ шүүхийн шийдвэрийн хууль бус ажиллагаанаас болж бидний нэр хүнд асар их унаж бид хүмүүсээс ичих айх хүмүүстэй харьцахад хүртэл бидэнд итгэхгүй байдал үүсч цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл итгэл үнэмшилгүй болж сэтгэл санааны хямрал, хохиролд ороод байна. Иймд бид өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин нэмж сэтгэл санааны хохирол болох 50.0 сая төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй болохыг хууль тогтоогч хуульчлан өгсөн байх тул Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ш.Ба-, Г.Но- бидний хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоож бидэнд учирсанэд материалын хохирол 29.702.700 төгрөгийг тус тус нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.*******, хариуцагч Ц.*******аа нар анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. Шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа нь төлбөр төлөгчөөс төлбөртөө ямар эд хөрөнгө өгөх тухай саналыг хүлээн авахгүйгээр өөрөө шууд дур мэдэн нэр заасан эд хөрөнгийг бүгдийг төлбөртөө битүүмжлүүлэхийг удаа дараа шаардаж, төлбөрт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг төлбөрт эд хөрөнгө хураах ажиллагаатай хамтатган явуулсан гэх гомдлын хүрээнд: Улсын бүртгэлийн хэлтсийн тус албанд ирүүлсэн албан бичигт Ш.Ба-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *******, *******, ******* дугаар бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн 14 айлын 8,13,12 тоотуудад байрлах орон сууцнууд, эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Завхан аймгийн Улиастай сумын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар тус тус бүртгэлтэй,Г.Но-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын гол багийн гийн тоотод байрлах хувийн сууц, газар тус тус бүртгэлтэй.
Мөн Ш.Ба-ийн эзэмшилд Ланд-Круйзер-100 маркийн автомашин бүртгэлтэй байсан.
Дээрх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шалгахад Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн 14 айлын 8, 12 тоотуудад байрлах орон сууцнууд Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын өмчлөл, 13 тоот байр нь эзэмшлийн маргаантай буюу Р. гэх иргэний эзэмшилд байгаа, Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц нь бусдын эзэмшлийн хөрөнгийг мөнгө зээлүүлж түр шилжүүлж авсан байх улсын эрхийн бүртгэлийн дугаартай Завхан аймгийн Улиастай сумын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашин, Завхан аймгийн Улиастай сумын гол багийн гийн тоотод байрлах хувийн сууц, газар зэрэг эд хөрөнгүүд Ш.Ба-, Г.Но- нарын өмчлөл, эзэмшилд байх тул Ш.Ба-, Г.Но-ийн амьдарч байгаа гэрийг битүүмжлэлгүй үлдээж дугаартай Завхан аймгийн Улиастай сумын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжлэх үндэслэлтэй байсан.
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж заасны дагуу эзэмшлийн маргаантай байр нь шийдвэр гүйцэтгэхэд саад болох тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан эрхийг хангах боломжгүй байсан болно.
2. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэх гомдлын хүрээнд:
Шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аагийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянахад: 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04,05 дугаар битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Ш.Ба-, Г.Но- нарын эзэмшлийн дугаартай Завхан аймгийн Улиастай сумын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжилж, төлбөр төлөх 7 хоногийн хугацаа өгч , эд хөрөнгүүдийг Ш.Ба-, Г.Но- нарын хамгаалалтанд үлдээсэн байх бөгөөд эд хөрөнгө хураах ажиллагаа давхар хийгдээгүй, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг одоог хүртэл төлбөр төлөгч нар ашиглаж байх тул үндэслэлгүй байна.
3. Шийдвэр гүйцэтгэлийн оролцогч талуудын гаргасан гомдолд хариу өгөөгүй гэх гомдлын хүрээнд: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ш.Ба-ээс Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн 14 айлын 13 тоот байрыг битүүмжлүүлэх гомдол гаргасны дагуу тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.******* гомдлын хариуг Ш.Ба-, Г.Но- нарт тэр өдөр нь дуудаж битүүмжлэх боломжтой хөрөнгүүдийг тайлбарлан нэгдсэн ойлголтонд хүрсэн байх ба хариуг бичгээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр дуудахад аваагүй, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаан хариу хүргүүлсэн байна. Иймд Ш.Ба-, Г.Но- нарын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлах тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ба-, Г.Но- нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, эд материалын хохирол 29,297,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ба-, Г.Но- нарын нэхэмжлэл гаргахдаа төлсөн 446,863 төгрөгийг буцаан олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй брлохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Но-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
...Анхан шатны шүүх хууль тогтоогчоос хуульчилсан Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн илт хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
... Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлээд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргах, захирамжид хуульд заасны дагуу өөрчлөлт оруулах болон улсын тэмдэгтийн хураамжийг тооцон урьдчилан төлүүлэх, урьдчилсан төлсөн тэмдэгтийн хураамжийг хуваарилах зэрэг ажиллагааг хийхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн байдаг.
Дээрх бүх баримтуудаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаартай шийдвэр нь илт хууль бус шийдвэр болсон нь тогтоогдож байх тул энэ хүү шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Но- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Ийм учраас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлыг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн юм. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа явуулсны улмаас шахалтанд орж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлбөрөө барагдуулж дууссан. Манайх гэдэг хүнээс 8500000 төгрөг авах ёстой байсан. Энэ талаарх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгчихсөн байсан. Мөн оос 1500000 төгрөгөөр авахаар байсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэхэд оос 5000000 төгрөг орж ирсэн. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр газрыг дуудлага худалдаанд оруулаад, Мө- 20 сая төгрөгөөр авах гээд байна гэсэн шахалтанд орсон. Тэр газар нь А зэрэглэлийн бүсэд оршдог бөгөөд 30 айлын орон сууц барих гээд зураг төсөл нь гарчихсан байсан. Ийм учраас газраа 20 сая төгрөгөөр зарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийм байдлаар бид нарыг шахаанд оруулсан учраас гэдэг хүнээс 08 дугаар сарын 14-ний өдөр 12 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, машинаа барьцаалаад зээлж авсан. Ийм учраас гэдэг хүнд 3 сарын хүү болох 3600000 төгрөг өгсөн. Ийнхүү сар бүр зээлийн хүү төлөөд хохироод байсан учраас машинаа хямд зарсан. Манай машины зах зээлийн үнэ нь 40-45 сая төгрөг. Манайх энэ машинаараа амьдрал ахуйгаа залгуулдаг байсан юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарамтаас болж 25 сая төгрөгөөр хүнд зараад, гийн өрийг дарсан. Хэрвээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн дагуу ажиллагаагаа хийсэн бол 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5000000 төгрөг орж ирсэн. Мөн оос мөнгө орж ирсэн. Үнэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн дагуу ажилладаг байсан бол би танайхаас 9500000 төгрөгний өр авахаар байна гээд байхад үүнийг тооцоолоод тэр хүмүүсээс мөнгийг гаргаж өгч болоогүй юм бэ? одоо хүртэл оос мөнгө авч өгөөгүй байгаа. Тэгэхээр иргэнийг ялгаж харьцаж байна. Мөн олны дунд бид хоёрын нэр хүндийг гутаан доромжилсон. Тухайн үед манай машиныг хураан авч явах гэж байсан. Одоо болохоор битүүмжлэх гэж байсан гэж тайлбарладаг. Энэ талаар бичлэг дээр тодорхой байгаа. Тухайн үед машиныг хураан авч явах гэж байгаа бол бичлэг хийлээ шүү гэж *******аад хэлсэн. Гэтэл энэ бичлэгийг анхан шатны шүүх огт үнэлээгүй. Нотлох баримт байхгүй гэж дүгнэдэг. Тэгэхээр юуг нотлох баримт гэж үзээд байгаа юм бэ? олон түмний дунд бид хоёрыг балайгаар нь дуудаж, өртэй ширтэй, өчнөөн олон хөрөнгө илэрсэн гэж доромжилсон. Бид хоёр ямар яахаа алдсан ялтан биш. Олон түмний дунд тэгж доромжлуулсандаа гутарч байна, гомдож байна. Өнөөдөр та нар яагаад хүний амьдралыг яагаад харж үзэж болдоггүй юм бэ? миний нөхөр гэртэй байхгүй. Хүний газар хөлсний ажил хийгээд, амьдрах гээд явж л байна. Гэтэл бид хоёрыг хохироогүй гэж хэллээ. Та нар үнэхээр шударга ажилладаг юм бол оос мөнгө аваад өг л дөө. Завхан аймгийн шүүхээс болж манай гэр бүл 7 жил хохирч байна. Гэтэл зальтай хүмүүс нь хүний хөрөнгө рүү халдчихсан байдаг. Тэр ашиг олох гээд байгаа байрны нэгд нь Мө-ын эгч нь амьдраад, шүүх дээр хэрүүл хийгээд явж байгаа. Та нар ингэж хүний амьралыг буснуйлж болохгүй шүү дээ. Бид хоёр Завхан аймагт нэр нүүрээ алдсан хүмүүс биш боломжийн амьдралтай байсан. Гэтэл өнөөдөр нэг нь амьдралаа залгуулах гээд Хэнтий аймгийн Дадал суманд хүнд машин бариад явж байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Яаж шийдвэрлэхээрээ ингэж шийдвэрлэдэг юм бэ? яагаад хүнийг дахин дахин хохироогоод байгаа юм бэ? Би шүүхэд маш их гомдолтой байна. Үнэн зөвийг олох хэрэгтэй. Хэрвээ би хохироогүй байсан бол яах гэж нэхэмжлэл гаргах юм бэ? Та нар үнэн зөвийг олоод өг л дөө. Аль юм болгон хохирч явах юм бэ? Надад үнэхээр хэлэх үг алга. Дэндүү гомдолтой байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр нэг удаа давж заалдах шатны шүүхээс буцаагдсан. Ийнхүү анхан шатны шүүх дахин шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой авч үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг зөв үнэлээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 53.2 дахь хэсэг, 15.2 дахь хэсэг, 36, 56 дугаар зүйлүүд, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2, 107.1 дэх хэсэг, 258, 230 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дахин ноцтой зөрчиж, хариуцагч талд давуу байдал олгосон нь шүүхийн шийдвэр хууль бус гарахад нөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл түдгэлзүүлсэн тул энэ өдрөөс хойшхи хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна гээд шүүхийн шийдвэртээ заагаад өгчихсөн. Гэтэл шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад байгаа. Харин 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусчихсан. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад байгааг хуулийн дагуу явагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй юм. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг заасан. Гэхдээ дээрх тогтоолыг нэхэмжлэгч нарт хэзээ гардуулсан бэ? гэхээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан. Хариуцагчид 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан. Тэгэхээр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1154 дугаар шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэхэмжлэгч нарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан. Энэ байдлыг хууль тогтоогч хуульчилсан байжээ. Нэхэмжлэгч нар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан гэж үзэх нотлох баримтгүй гэж дүгнэдэг. Тэгэхээр шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т зааснаар нотлох баримт үнэлэх үүргээ биелүүлээгүй. Яагаад вэ? гэхээр нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16:46 минутанд гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг хариуцагч талд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:26 минутанд мэдэгдсэн талаараа тэмдэглэлийг үйлдсэн. Үүний дараа шийдвэр гүйцэтгэгч *******аа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1, 30.3 дахь заалтуудыг зөрчөөд, эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдээд, тэмдэглэл үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа эд хөрөнгө хураах ажиллагаа явагдсан уу? эсхүл эд хөрөнгө хураах ажиллагаа явагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан уу? гэдэг нь тодорхойгүй. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэх, хураах ажиллагаа зэрэг явагдаж байгаа бичлэгийг хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Мөн бичгийн нотлох баримтуудыг өгсөн байдаг. Гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Энэхүү бичгийн нотлох баримтууд нь хавтаст хэргийн 83-89 дүгээр талд авагдсан байгаа. Дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Гэтэл Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас бичгийн нотлох баримтууд гаргаж өгөхдөө хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй гаргаж өгчээ. Энэ нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлтэй. Дээрх байдлыг анхан шатны шүүх ямар байдлаар үнэлсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан. Гэвч Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж заасан. Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төрийн байгууллага мөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн байр суурьнаас оролцож байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэргийн тухайд хариуцагч юм. Тэгэхээр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулбар үнэн тэмдэг дарж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй. Мөн анхан шатны шүүхэд төлбөр төлөгч Ба-ээс гаргасан хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд буцаан шийдвэрлэсэн хэдий ч тухайн хүсэлтийн хариуг төлбөр төлөгчид хүргүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох үндэслэл биш. Иймд хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь буруу гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13.2.7, 34.3, 87.3, 143 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Ба-ийн гомдол байдаг. Үүнтэй хамт хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн хариуг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн гэдэг. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид нь гомдлоо гаргасан. Энэхүү гомдлын хариуг 06 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч нь гомдлын хариугаа авсан даруйдаа шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа. Хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн 34.3, 143.2 дахь хэсэгт зааснаар гомдлын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Ийнхүү шүүхэд гомдол гаргачихаад байхад гомдол гаргасан асуудал шийдвэрлээгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь буруу гэж үзэх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Гомдол гаргах эрхийг хуульд тусгай зохицуулаад өгсөн байгаа. Үнэхээр анхан шатны шүүх нь гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах захирамж гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нарын гомдлыг хүлээж аваад иргэний хэрэг үүсгээд, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргасан байхад хэргийн оролцогчийн эрхийг хэт хязгаарласан нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа нэгэн зэрэг явуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 8-10, 11, 30-31 талд бичгийн нотлох баримтаа гаргаад өгсөн байна. Мөн нэхэмжлэгч талыг ямар гомдол гаргасан нь тодорхойгүй гэдэг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолд Ба-ээс гаргасан гомдлыг тодорхой заасан байна. Мөн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас болж нэхэмжлэгч нарын сэтгэл санаа хямарсныг сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэрчийн мэдүүлгийг бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлтэй. Харин 2 CD бичлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Талуудаас гэрч асуулгахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргадаг. Гэтэл дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэргийн материалд байдаггүй. Өөрөөр хэлбэл хүсэлтийг хангах эсэх талаар шүүгчийн захирамж гаргаагүй мөртлөө гэрч нарт Эрүүгийн хуулийн 21.2 дахь хэсгийг сануулаад мэдүүлэг авчихдаг. Мөн уугаас гэрчийн мэдүүлэг авахуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү даалгавар гүйцэтгүүлэхээр явуулдаг. Ийнхүү даалгаврын хариу ирээгүй байхад уу нь өөрөө шүүх дээр ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн учраас даалгавар гүйцэтгүүлэх шаардлагагүй боллоо гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Анхан шатны шүүх нь ийм ажиллагаа явуулаад, холбогдох баримтуудыг үйлдээд байж болох юм уу? Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдөж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэн ч гэрч байж болно. Тэр гэрчийг дуудахын тулд тодорхой оршин суух хаягтай байх ёстой. Гэрчийг дуудахдаа албан ёсны хаягийн дагуу дууддаг. Тэгэхээр хэн дуртай нь утас руу нь яриад гэрчийн мэдүүлэг авах ёсгүй. Энэ хэрэгт хамгийн үнэтэй цорын ганц нотлох баримт бол CD бичлэг. Энэхүү бичлэгийг огт үнэлээгүй. Дээрх бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангаж байгаа. Харин анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-т заасан хугацаа тодорхойлох зарчим байна. Хариуцагч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэдэг. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот актаар Завхан аймаг, Улиастай сум, гол Баруун бүсийн хойд талд байрлах 800 м2 гурван талд хашааг 40 сая төгрөгөөр үнэлж битүүмжилсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эд хөрөнгө битүүмжлэх, хураах дарааллыг зөв тогтоосон гэж үзэж байна уу? Ийнхүү битүүмжлэхдээ хугацаа зааж өгөх ёстой. Хэрвээ битүүмжлээд хугацаа заасан байхад төлбөрөө төлөхгүй бол хураах актыг үйлдэж болно. Гэтэл битүүмжлэх, хураах ажиллагаа зэрэг явагдсан. Мөн төлбөр төлөгч нь ямар эд хөрөнгөө битүүмжлүүлэх, төлбөртөө өгөх хүсэлтээ гаргах эрхтэй. Харин төлбөр авагч нь ямар эд хөрөнгийг төлбөртөө авах талаараа хүсэлт гаргах ямар ч эрхгүй. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан. Гэтэл төлбөр авагч От- нь 7000000 төгрөгт Ланд-100 машин болон 800 м2 газрыг битүүмжлүүлэх хүсэлтийг гаргасан. Өнөөдрийн байдлаар төлбөр төлөгч 2, төлбөр авагч 2 хүн байгаа. Завхан аймаг дахь Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 241 дүгээр шүүхийн шийдвэрээр Ба-, Но- нараас 25972700 төгрөгийг гаргуулж От-, Мө- нарт олгох, Мө-, От- нараас 13220400 төгрөгийг гаргуулж Ба-, Но- нарт олгуулах-аар шийдвэрлэсэн. Тэгэхээр Завхан аймаг, Улиастай сум, гол Баруун бүсийн хойд талд байрлах 800 м2 гурван талд хашаа хүний өмч юм бэ? хэний эзэмшлийн хөрөнгө юм бэ? гэхээр зөвхөн Ба-ийн хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар Ба-, Но- нар бие биедээ төлөөлөх эрх олгоогүй. Өөрөөр хэлбэл хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахыг тодорхой заагаагүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт заагдаагүй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133.1.5 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх баримт бичиг доторхой бус байгаа бол түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдэг бол хуульд заасан үүргийг хүлээнэ. Хэн нэгэнд давуу байдал олгох боломжгүй. Иргэний хуулийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 13.3-т зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. Гэтэл өнөөдөр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхээс илүү эрх мэдэлтэй байгууллага болчихоод байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх түдгэлзүүлсэн захирамжаа хүчингүй болгохдоо гомдол гаргах эрхийг заасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхээс давсан эрх эдэлсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр гарах хүртэл хугацаа буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан гэж яагаад үзээд байгаа юм бэ? Ийнхүү анхан шатны 3 шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлээ ойлгодоггүй, 124 дүгээр зүйлээ ойлгохгүй. Иргэний хэрэг үүсчихсэн, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, түдгэлзүүлсэн захирамжид гомдол гаргаад хүчингүй болгосон, хүчингүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллага явагдсан гэж зөндөө тайлбарласан. Ингээд тайлбарлаад байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчөөгүй гэж дүгнэдэг. Тэр Ланд-100 машиныг яагаад хурааж аваад байгаа юм бэ? Ийм байдлаар шахсан учраас нэхэмжлэгч нар аргаа бараад 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газраа битүүмжлүүлэхээр хүсэлт гаргасан байна. Ингэхдээ 40 сая төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээний талаар талууд хоорондоо маргаагүй. Гэтэл шинэчилсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-т зааснаар Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасан. Энэ хуулийн заалтыг яагаад сануулж болдоггүй юм бэ? Төлбөр төлөгч гэдэг чинь хог шаар юм уу? Нэхэмжлэгч тал үнэхээр гомдоод байгаа бол заавал дуудлага худалдаанд оруулах шаардлага байхгүй. Нөгөө талаар хуучин хуулинд ч, шинэчилсэн хуулинд ч дуудлага худалдаа явуулахдаа уг тогтоолыг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлнэ. Мөн дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэдгийг юугаар нотлох гээд байгаа юм бэ? Хэргийн материалаас харахад Зууны мэдээ, Завхан сонинд зар тавьсан байдаг. Үүнийг харвал Зууны мэдээ сонинд зар тавихдаа 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн албадан дуудлага худалдааны үнэ Ба-ээс Зууны мэдээ сонины 5031673291 дансанд хавтаст хэргийн 7 дугаар талд банк-ны дансанд шилжүүлжээ. Энэ нь хэзээний шилжүүлэг вэ? гэхээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн албадан дуудлага худалдааны зар гэсэн байна. Үүнийг юу гэж ойлгох юм бэ? Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл ямар сонины, хэдний өдрийн, ямар дугаар дээр зар тавигдсан нь тодорхой байдаггүй. Мөн хоёр дугаар хавтасны 8 дугаар талд банкнаас гаргуулсан баримт байдаг. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Завхан сонин-ны албадан дуудлага худалдааны зар, зарын үнэ 40 мянган төгрөг. Тэгэхээр хоёр албадан дуудлага худалдаа яагаад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр болдог юм бэ? Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас Завхан сонин-ны банкны гэсэн данс руу 40 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, хоёр дахь албадан дуудлага худалдаа зэрэг явагдаад байгаа юм уу? Анхны албадан дуудлага худалдаа явагдаад үнийн санал ирээгүй байсан тохиолдолд хоёр дахь албадан дуудлага худалдаан ямар хугацаанд явуулах ёстой юм бэ? 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэдэг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа аль хэдийн дуусгавар болсон байсан. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл , нараас 5000000, 1000000, 200000 төгрөг орж ирсэн байдаг. Энэ мөнгөөрөө төлбөрөө хаагаад үлдэгдэл 4000000 төгрөг дээр 40 сая төгрөгийн хашаа битүүмжлэх үндэслэлтэй юм уу? Өөрөөр хэлбэл 11 сая төгрөгний төлбөрт 40 сая төгрөгийн газар байгаад байхад яагаад заавал Ланд-100 машиныг авах ёстой юм бэ? ийм ажиллагаа хийх ямар үндэслэл байна вэ? 40 сая төгрөгийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулахад төлбөрөө барагдуулах боломжтой шүү дээ. Гэтэл нэхэмжлэгч нар төлбөрөө барагдуулахын тулд аргагүй байдалд орж машинаа зарсан. Яагаад энэ байдлыг анхан шатны шүүх хохирол биш гэж үзээд байгаа юм бэ? Мөн сэтгэл санааны хохирлыг юугаар тогтоодог юм бэ? Завхан аймаг гэдэг бол жижиг газар. Сонгуулийн штабын гадаа очоод нэхэмжлэгч нарыг доромжиллоо. Нэхэмжлэгч нар 25 сая төгрөгний өртэй байсан ч гэсэн доромжлох ёсгүй. Гүтгэх, доромжлох гэдгийг дээд шүүхийн тайлбарт заасан. Тодруулбал нэг хүний дэргэд л хэлэхэд доромжилсон гэж үздэг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл гомдол гаргасан бол гомдлыг шийдвэрлэх хүртэл ажиллагааг түдгэлзүүлээгүй. Мөн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Шүүхэд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, үндэслэлтэй хариу өгөөгүй. Мөн хуулийн 53 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгөтэй асуудлыг шийдвэрлээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 46, Иргэний хуулийн 177 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн. Хамгийн гол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан юм. Үүний улмаас нэхэмжлэгч нарт хохирол учраад байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй. Бусад асуудлыг ялгаж тайлбарласан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол төлбөр төлөгч, авагч нартай холбоотой бүхий л заалтыг зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь тодорхой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөд, харин шүүхэд нэхэмжлэл нь явж байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж болох юм уу? энэ талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх байх. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгоод, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлье. Нэгдүгээрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэдэг. Үүнийг тайлбарлахдаа төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн ямар эд хөрөнгө төлбөртөө өгөх эрхийг хязгаарласан гэж үзсэн. Хоёрдугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг түдгэлзүүлээгүй. Мөн эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг нэгэн зэрэг явуулсан. Тэгээд эд материалын хохирол 29 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг гэсэн байна. Тодорхой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Хуучин шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бэ? гэхээр 15.2.7 дахь зүйл байдаг. Үүнд юу гэж заасан бэ? гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдол гаргасан нь үндэслэлтэй бол түдгэлзүүлнэ гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгө битүүмжлүүлэх тухай гомдлыг гаргасан. Энэхүү гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн учраас ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж түдгэлзүүлээгүй, хариуг нь хуульд заасан хугацаанд хүргүүлсэн байна. Дээрх гомдол нь үндэслэлтэй бол шийдвэр гүйцэтгэх ажиллааг түдгэлзүүлэх үндэслэл болдог. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн. Үүнд юу гэж заасан бэ? гэхээр шийдвэр гүйцэтгэлийн улмаас иргэн, байгууллагад учирсан хохирлыг хуульд заасны дагуу барагдуулна гэж заасан. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нарт ямар нэгэн хохирол учруулаагүй. Төлбөр төлөгч нар хохирлоо тайлбарлахдаа эд материалын хохирол 29 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг гэсэн. дээрх хохирлын талаар нэмж тайлбарлах байх. Төлбөр төлөгч нар 26 сая төгрөгний төлбөртөө бөгөөд үүн дээр ажиллагаа явагдсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 29 сая төгрөг нэхэмжилсэн байгаа. Ийм учраас тодорхойгүй нэхэмжлэл байна. Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг хураах, битүүмжлэх явцад хохирол учруулсан бол хохирлыг барагдуулдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.2 дахь зүйлийг зөрчсөн гэж тайлбарладаг. Үүнд юу гэж заасан бэ? гэхээр ямар эд хөрөнгөө төлбөртөө өгөх эрхийг эдэлнэ гэж заасан. Тэгэхээр дээрх байдлыг шийдвэр гүйцэтгэгч харгалзаж үзэж болно, үзэхгүй ч байсан болно гэсэн агуулгатай. Иймд ямар эд хөрөнгөө төлбөртөө өгөхийг заавал харгалзаж үзнэ гээд дайраад байх шаардлага байхгүй. Битүүмжлүүлэх хүсэлт гаргасан байр нь бусдын эзэмшилд байсан. Одоо ч гэсэн шүүх дээр маргаантай байгаа. Ийнхүү эзэмшлийн маргаантай учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг саад учруулна гэж харгалзаж үзээд, хүсэлтийг хүлээж аваагүй. Ер нь харгалзаж үзэх нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрхийн асуудал. Мөн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хамт явуулсан гээд байгааг ойлгохгүй байна. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, хураасан тогтоол болон холбогдох тэмдэглэлийг нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн 40 сая төгрөгөөр газар үнэлсэн байхад Ланд-100 машин хурааж авсан гэж тайлбарлалаа. Хөрөнгө үнэлэх ажил нь хураах ажиллагаа явагдсаны дараа болсон. Үнэлгээг хийхдээ хоёр талыг байлцуулаад хүсэлтийг нь авсны дагуу 40 сая төгрөгөөр үнэлсэн байгаа. нэхэмжлэгч тал тайлбарлахдаа төлбөр авагч нар эд хөрөнгө битүүмжлүүлэх хүсэлт гаргах эрхгүй гэж тайлбарлалаа. Гэтэл төлбөр авагч нар хүсэлт гаргах эрхийг хуульд заачихсан. Албадан дуудлага худалдаатай холбоотой асуудлын талаар нилээн ярих шиг боллоо. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдаа явуулахдаа ямар ч хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага ч байхгүй. Албадан дуудлага худалдаатай холбоотой мөнгөн шилжүүлгийг хойно нь шилжүүлсэн гэж тайлбарласан. Үүнийг хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Энэ бол манай байгууллагын асуудал юм. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах талаар ярьсан. Энэ талаар шинэчилсэн хуулинд байгаа. Ямар тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж болдог вэ? гэхээр төлбөр төлөгч, авагч хоёр зөвшөөрсөн тохиолдолд хойшлуулдаг. Албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэдгийг дахин хэлье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчидын хооронд үүссэн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайларлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Ш.Ба-, Г.Но- нар нь хариуцагч Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа нарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирол 29.702.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хариуцагч Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргаж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь эд хөрөнгийн хохирол 29.702.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээг 29.297.700 төгрөг болгон өөрчилж, мөн шийдвэр гүйцэтгэгч Ц.*******ааг хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 241 дугаартай шийдвэрээр Ш.Ба- Г.Но- нараас 25.962.700 төгрөг гаргуулан Р.Мө-, Д.От- нарт олгохоор, Р.Мө-, Д.От- нараас 13.220.400 төгрөгийг гаргуулан Ш.Ба-, Г.Но- нарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэрт шүүгч гүйцэтгэх хуудас бичсэний дагуу Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна.
Хариуцагч Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч Ш.Ба-, Г.Но- нарын эд хөрөнгийн талаар улсын бүртгэлийн хэлтэсээс лавлагаа гаргуулж, эд хөрөнгөнд судалгаа хийж, эзэмшлийг шалгасаны үндсэн дээр төлбөр төлөхөд саад болохооргүй эд хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын гол багийн түүхийн эдийн захын урд байрлах газар, Ланд-круйзер 100 маркийн автомашинаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт нийцсэн, төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийн дээрх эд хөрөнгүүдийг битүүмжлэх болон албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа Ланд-круйзер 100 маркийн автомашиныг хураах, битүүмжлэх ажиллагааг нэг дор хийсэн нь хууль зөрчсөн гэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх бичлэгийг хураасан CD-ийг ирүүлсэн байгаа боловч хэрэгт авагдсан CD-гээр болон СD дээрх ажиллагааг давхар хийгдсэн байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан хариу ирээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч Ш.Ба-, Г.Но- нар нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.*******д гомдол гаргасан байх ба ахлах шийдвэр гүйцэтгэгч нь уг гомдлыг үндэслэлгүй гэж үзэж хариуг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан албан бичиг хэрэгт авагджээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-ийг зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь зохицуулалт нь гомдол гаргасан нь үндэслэлтэй бол гомдлыг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх заалт байх бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, түдгэлзүүлэх боломжгүй талаар хариу өгсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нөгөө талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болохгүй байна.
Ийнхүү хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн заалт зөрчсөн байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй учир энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байжээ.
Мөн нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагаас сэтгэл санааны хохирол, эд хөрөнгийн хохирол гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч байгууллагаас сэтгэл санааны хохирол, эд хөрөнгийн хохирол шаардах нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтууд байна.
Дээрх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл \эс үйлдэхүй\, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсдэг болно.
Хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, хуульд заасан үүрэгээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдоогүй тул гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарт гэм хор учирсан явдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511-р зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчидын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтыг оновчтой, бүрэн гүйцэт баримтлаагүй тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын 160 дугаар зүйлийн 160.1.2 гэсний өмнө 159 дүгээр зүйлийн 159.4 гэж, 160 дугаар зүйлийн 160.1.2 гэсний дараа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ба-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа, нэхэмжлэгч Г.Но- нарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР