Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00174

 

Ш.Б, Г.Ннарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

Ш.Б, Г.Ннарын нэхэмжлэлтэй

Завхан аймгийн ШШГГт холбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, эд материалын хохиролд 29 297 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б, Г.Ннар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2015.12.02-ны өдрийн 241 тоот Ш.Б, Г.Ннараас 25 962 700 төгрөгийг гаргуулан Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нарт Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нараас 13 220 400 төгрөгийг гаргуулан Ш.Б, Г.Ннарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Завхан аймгийн ШШГА-аас төлбөр төлөгч Ш.Б, Г.Ннарт холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдаж буй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан шаардлага, хориглох заалтуудыг зөрчсөн ажиллагаа явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл хуулийн нэр барьж олон нийтийн газар биднийг 25 962 700 төгрөгний өртэй, өчнөөн олон хөрөнгө илэрсэн. Үүнээс машин, хашааг нь битүүмжилж хурааж байна гэж биднийг бүдүүлгээр доромжилж нэр төрийг минь олны дунд унагасанд гомдолтой байна. Энэ шүүхийн шийдвэрийн хууль бус ажиллагаанаас болж бидний нэр хүнд асар их унаж бид хүмүүсээс ичих айх хүмүүстэй харьцахад хүртэл бидэнд итгэхгүй байдал үүсч цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл итгэл үнэмшилгүй болж сэтгэл санааны хямрал, хохиролд ороод байна. Иймд бид өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин нэмж сэтгэл санааны хохирол болох 50 000 000 төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй болохыг хууль тогтоогч хуульчлан өгсөн байх тул Завхан аймгийн ШШГАнь Ш.Б, Г.Нбидний хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоож бидэнд учирсан эд материалын хохирол 29 702 700 төгрөгийг тус тус нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Баасансүрэн, хариуцагч Ц.Днар анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Днь төлбөр төлөгчөөс төлбөртөө ямар эд хөрөнгө өгөх тухай саналыг хүлээн авахгүйгээр өөрөө шууд дур мэдэн нэр заасан эд хөрөнгийг бүгдийг төлбөртөө битүүмжлүүлэхийг удаа дараа шаардаж, төлбөрт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг төлбөрт эд хөрөнгө хураах ажиллагаатай хамтатган явуулсан гэх гомдлын хүрээнд: Улсын бүртгэлийн хэлтсийн тус албанд ирүүлсэн албан бичигт Ш.Бийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү-0000000000, Ү-0000000000 дугаар бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 8,13,12 тоотуудад байрлах орон сууцнууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар тус тус бүртгэлтэй, Г.Нийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гандангийн 1-11 тоотод байрлах хувийн сууц, газар тус тус бүртгэлтэй. Мөн Ш.Бийн эзэмшилд Ланд-Круйзер-100 маркийн автомашин бүртгэлтэй байсан. Дээрх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шалгахад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 8, 12 тоотуудад байрлах орон сууцнууд Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын өмчлөл, 13 тоот байр нь эзэмшлийн маргаантай буюу Р.Жаргалсайхан гэх иргэний эзэмшилд байгаа, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц нь бусдын эзэмшлийн хөрөнгийг мөнгө зээлүүлж түр шилжүүлж авсан байх улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашин, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гандангийн 1-11 тоотод байрлах хувийн сууц, газар зэрэг эд хөрөнгүүд Ш.Б, Г.Ннарын өмчлөл, эзэмшилд байх тул Ш.Б, Г.Нийн амьдарч байгаа гэрийг битүүмжлэлгүй үлдээж Ү-0000000000дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжлэх үндэслэлтэй байсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж заасны дагуу эзэмшлийн маргаантай байр нь шийдвэр гүйцэтгэхэд саад болох тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан эрхийг хангах боломжгүй байсан болно. 2. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэх гомдлын хүрээнд: Шийдвэр гүйцэтгэгч Ц.Дгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянахад: 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04,05 дугаар битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Ш.Б, Г.Ннарын эзэмшлийн Ү-0000000000дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжилж, төлбөр төлөх 7 хоногийн хугацаа өгч , эд хөрөнгүүдийг Ш.Б, Г.Ннарын хамгаалалтанд үлдээсэн байх бөгөөд эд хөрөнгө хураах ажиллагаа давхар хийгдээгүй, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг одоог хүртэл төлбөр төлөгч нар ашиглаж байх тул үндэслэлгүй байна. 3. Шийдвэр гүйцэтгэлийн оролцогч талуудын гаргасан гомдолд хариу өгөөгүй гэх гомдлын хүрээнд: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ш.Бээс Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 13 тоот байрыг битүүмжлүүлэх гомдол гаргасны дагуу тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.Баасансүрэн гомдлын хариуг Ш.Б, Г.Ннарт тэр өдөр нь дуудаж битүүмжлэх боломжтой хөрөнгүүдийг тайлбарлан нэгдсэн ойлголтонд хүрсэн байх ба хариуг бичгээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр дуудахад аваагүй, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаан хариу хүргүүлсэн байна. Иймд Ш.Б, Г.Ннарын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б, Г.Ннарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ШШГГт холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, эд материалын хохирол 29 297 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б, Г.Ннарын нэхэмжлэл гаргахдаа төлсөн 446 863 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын 160 дугаар зүйлийн 160.1.2 гэсний өмнө 159 дүгээр зүйлийн 159.4 гэж, 160 дугаар зүйлийн 160.1.2 гэсний дараа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нэхэмжлэгч Г.Ннарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Завхан аймаг дахь ШШГА-ны илт хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах зорилгоор анх нэхэмжлэгч нар 2017-06-27-ны өдөр шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлтэйгээ хамт “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлүүлэх тухай” хүсэлтийг гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч 2017-17-04-ний өдрийн № 1125 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн /1 хх-ийн 16-р тал/ байдаг. Завхан аймгийн ШШГА-наас дээрхи захирамжид 2017-07-07-ны өдрийн № 01\403 дугаартай албан тоотоор гомдол гаргасны /1-р хх-ийн 19-20-р тал/ дагуу 2017-07-16-ны өдөр № 1154 тоот шүүгчийн “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг ИХШХШТХ-ийн 124-р зүйл, 124.1 дэх хэсгийг баримтлан гаргасан /1 хх-ийн 23-24-р тал/ байх бөгөөд уг захирамжид гомдол гаргах эрхийг хуульд заасны дагуу захирамжлах нь хэсгийн 2-т заасан байна. Энэ захирамжийг 2017-07-17-ны өдөр хүлээн аваад /1 хх-ийн 25-р тал/ нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааны дотор анхан шатны шүүхэд хандан 2017- 07-26-ны өдөр /1 хх-ийн 30-31-р тал/ анхан шатны шүүхийн шүүгчийн № 1154 тоот захирамжийг эс зөвшөөрөн гомдол гаргажээ. Нэхэмжлэгч нарын гомдлыг 2017-08-18-ны өдөр № 19 тоот тогтоолоор /1 хх-ийн 68-70-р тал/ хянан эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд энэ тогтоол нь ИХШХШТХ-ийн 171-р зүйл, 171.2 дох хэсэгт зааснаар эцсийнх болохыг, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг заасан байх бөгөөд энэ тогтоолыг нэхэмжлэгч нарт 2017-08-28-ны өдөр, хариуцагчид 2017-08-29-ний өдөр тус тус танилцуулан /1хх-ийн 71-р тал/ гардуулсан байна. Иймд хуульд заасны дагуу хариуцагчийн гаргасан гомдлоор “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн 2017-07-16-ны өдрийн № 1154 тоот захирамж хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа болох 2018-08-29-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ШШГА нь төлбөр төлөгч Г.Н, Ш.Б нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах эрхгүй байсан” байна. Гэтэл анхан шатны шүүх хууль тогтоогчоос хуульчилсан ИХШХШТХ-ийн 171-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж Завхан аймгийн ШШГА-аас 2017.07.16-ны өдрөөс эхлэн илт хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байсан учир давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэн түрүүнд энэ тухай гомдолдоо зааж өгсөн төдийгүй давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар хангалттай тайлбар гаргасан. Магадлалын тогтоох хэсгийг уншиж танилцуулсны дараагаар нэхэмжлэгч нараас “шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн хүчин төгөлдөр болсон хугацаа буюу 2017.08.18-ны өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дууссан тухайд шүүхээс ямар дүгнэлт хийсэн тухай” асуухад шүүгч Ариунбаяр “энэ талаар магадлалд зааж өгнө” гэсэн атлаа магадлалдаа зааж өгөөгүй орхигдуулсан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан болохыг нь нотлож байна гэж үзэж байна. Магадлалд энэ тухайд огт зааж өгөөгүй байх бөгөөд харин ч эсрэгээрээ ШШГТХ-ийн 15-р зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж “...түүнчлэн нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан, хариу ирээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан байна...” гэж шүүхээс хийж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн биелэлт хуулийн хүчин төгөлдөр болох эсэхийг шийдвэрлэхээр хуульчлагдсан ИХШХШТХ-ийн 171-р зүйлийг мөн буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан болон шатны шүүх нь нэхэмжлэгч нар 2017.06.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед Завхан аймгийн ШШГА нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг мөн явуулсан тухайд нотлох баримтгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх бичлэгийг хураасан СВ-г ирүүлсэн байгаа боловч хэрэгт авагдсан СВ-гээр болон СВ-дээрхи ажиллагааг Ланд круйзвр 100 маркийн автомашиныг хураах, битүүмжлэх ажиллагааг нэг дор хийсэн буюу давхар хийгдсэн гэх байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй, ИХШХШТХ -ийн 40-р зүйл, 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй ИХШШТХ-ийн 37-р зүйл, 37.2 дох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. Нэхэмжлэгч нар шүүхэд хандан 2017-06-27-ны өдрийн 16 цаг 46 минутад нэхэмжлэл гаргасан хариуцагчид 2017-06-27-ны өдрийн 15 цаг 16 минутад энэ талаараа мэдэгдсэн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нэхэмжлэгч нар биечлэн Завхан аймгийн ШШГА-д очиж энэ тухайгаа мэдэгдсэн байх бөгөөд 17 цаг 18 минутад ШШГТХ-ийн 30-р зүйл, 30.1, 30.3 дахь хэсгийг зөрчин шийдвэр гүйцэтгэгч Даариймаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж “Эд хөрөнгийг хураан авах тогтоол”-ыг үйлдэж мөн тэмдэглэл хөтөлсөн байсан баримт /1 хх-ийн 87-89-р тал/ хэрэгт авагджээ. Анхан шатны шүүх өөрөөр хэлбэл Ш.Б, Г.Ннар нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа эд хөрөнгө хураан авах ажиллагаа явагдсан уу, эд хөрөнгө хураан авах ажиллагаа явагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан уу гэдэг нь тодорхойгүй, энэ байдлаа нэхэмжлэгч нар шүүхэд нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нь “...төлбөр төлөгч Ш.Бээс гаргасан хүсэлтийг ШШГАхугацаанд нь шийдвэрлэсэн хэдий ч тухайн хугацаандаа төлбөр төлөгчид хариу хүргүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогсох үндэслэл биш юм. Иймд хүсэлт гомдлыг шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь буруу гэж үзэх үндэслэл болохгүй юм...” гэж ШШГТХ-ийн 15-р зүйл, 15.2.7 дох хэсэг, мөн хуулийн 34-р зүйл, 34.3 87-р зүйл, 87.3 дахь хэсэг, 143-р зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нарыг “...ИХШХШТХ-ийн 25-р зүйл, 25.2.2 дох хэсэгт зааснаар нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэжээ. Мөн анхан шатны шүүх нь “...өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас болж нэхэмжлэгч нарын сэтгэл санаа хямарсныг сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм...” гэж дүгнэжээ. Энэ хоёр дүгнэлтийн тухайд нэхэмжлэгч нарыг шүүхэд нотлох баримтаа гарган өгөөгүй гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгч нараас гарган өгсөн бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг, мөн 2 ширхэг сиди бичлэгийг ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасны дагуу үнэлээгүй нь шүүх ийм дүгнэлтийг гаргахад хүргэсэн гэж үзэж байна. Хууль тогтоогч ИХШХШТХ-ийн 37-р зүйл, 37.2 дох хэсэгт нотолгооны хэрэгсэлд ямар ямар баримтыг хамааруулж үзэх талаар тодорхой заасан байна. Нэхэмжлэгч нарын шүүхэд гарган өгсөн бичгийн нотлох баримтаас гадны гэрчийн мэдүүлэг, мөн сиди бичлэг зэрэг нь хуулийн шаардлага хангахуйц байдлаар бэхжигдэн авагдсан нотлох баримтууд тул анхан шатны шүүх энэ тухайд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй учир илт хууль бус шийдвэрийг гаргасан гэж үзэх бүрэн үндэстэй юм. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэх тухайд дээр дурдагдсан бүх байдлуудаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт гарган хуулийг зөв хэрэглээгүйгээс үүдэн мөн эд хөрөнгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нар анх шүүхэд хандан нэхэмжлэл гаргах тухайн цаг үе болох 2017.06.27-ны өдөр ШШГТХ-ийн 2017.07.01-ний өдөр хучин төгөлдөр хэрэгжихээр хуульчлагдсан шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой асуудал шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэг биш удаа хөндөгдөн мэтгэлцэхэд анхан шатны шүүх шинэ хуучин хоёр хуулийг хооронд нь хольж хэрэглэж хэргийн оролцогчдоос асуулт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотой шаардлагын тухайд тайлбарлаж байсан атлаа шүүхийн шийдвэртээ энэ тухай дүгнэлтээ огт тусгаж өгөөгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын энэ хэсгийг шийдвэрлэх үндэслэлтэй эсэхийг тогтоох ямар ч боломжгүй болгосон гэж үзэж байна. Зүй нь нэгэнт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргаж энэ гомдлыг шийдвэрлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэгч Ц.Днь илт хууль зөрчсөн ажиллагаа явуулснаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бус явагдах үндэслэл болсон байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэн үндэслэл бүхий дүгнэлт гарган шийдвэрээ гаргах үүргээ огт биелүүлээгүй нь хууль бус шийдвэр гаргах үндэслэл нь болсон байдаг. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлүүлээд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргах, захирамжид хуульд заасны дагуу өөрчлөлт оруулах болон улсын тэмдэгтийн хураамжийг тооцон урьдчилан төлүүлэх, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлах зэрэг ажиллагааг хийхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 166-р зүйл, 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлэхгүйгээр анхан шатны шүүхийг зөв зүйтэй шийдвэр гаргасан гэж үзэж шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн хангаж болох “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан, хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас учирсан хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарын сэтгэл санааны болон эд материалын хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж буй нь ч мөн ойлгомжгүй тайлбар болох бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хариуг 2017.06.15-ны өдөр гаргасан албан бичиг хэрэгт авагджээ. Энэ нь ШШГТХ-ийн 34-р зүйл, 34.3-ийг зөрчөөгүй байна...” гэж тусгагджээ. Гэтэл ШШГТХ-ийн 34.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч шүүхэд хандан гомдол гаргах эрхтэйгээр хуульчлагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд хандан гомдол гаргах эрх нь ШШГТХ-ийн 87-р зүйл, 87.3 дахь хэсэг, мөн хуулийн 143-р зүйл, 143.3 дахь хэсэгт ч мөн заагдаж хуульчлагдсан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нар гомдлоо шүүхэд хандан гаргах эрхээ эдлэж чадаагүй, энэ эрхийг нь Завхан аймаг дахь ШШГГ эдлүүлээгүй болох нь бүхий л баримтаар тогтоогдсоор байхад илт хууль бус шийдвэр гаргасанд нь гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх ба давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ш.Б, Г.Ннар нь хариуцагч Завхан аймгийн ШШГАболон шийдвэр гүйцэтгэгч Ц.Днарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохиролд 29 702 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ 29 297 700 төгрөг болгон багасгаж, хариуцагч Ц.Дг хариуцагчаар оролцуулахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэхдээ “...эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулж хууль зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, хариу ирээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, олон нийтийн газар эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа биднийг бусдад их хэмжээний өр төлбөртэй гэж доромжилж, нэр төр гутаасан...” гэсэн үндэслэлийг дурджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр Ш.Б, Г.Ннар 25 962 700 төгрөгийг Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нарт төлөх, Р.Мөнхбаатар, Д.Отгондэлгэр нар 13 220 400 төгрөгийг Ш.Б, Г.Ннарт төлөх үүрэгтэй байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, гүйцэтгэх хуудас бичсэний дагуу Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

Завхан аймгийн ШШГГ нь нэхэмжлэгч Ш.Б, Г.Ннарын эд хөрөнгийг тогтоох ажиллагааг явуулж, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхийн эдийн захын урд байрлах газар, Ланд-круйзер 100 маркийн автомашиныг битүүмжилсэн, хураасан, эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагааг явуулж, албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Төлбөр төлөгчийн дээрх эд хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй ба харин нэхэмжлэгч нар шийдвэр, магадлалын дагуу зөрүү гэх 11 500 339 төгрөгийг төлбөр авагчид төлснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дараагийн ажиллагаа болох эд хөрөнгийг хураах талаар хэлсэн байж болох боловч эд хөрөнгө нь төлбөр төлөгч нарын эзэмшилд хэвээр үлдсэн тул битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа 2017 оны 06 сарын 15-ны өдөр, харин эд хөрөнгө хураах ажиллагаа 2017 оны 06 сарын 27-ны өдөр хийгдсэн баримт хэрэгт авагджээ. Дээрх хоёр ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх төлбөр төлөгчийн гомдол гаргах эрх, гомдлыг шийдвэрлэх журам, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл, журам, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг арилгах үндэслэл зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 15 дугаар зүйлийн 15.2.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА