| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00712/И |
| Дугаар | 103/ШШ2021/00036 |
| Огноо | 2021-02-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2021/00036
| *******2 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 03/ШШ*******2/00036 | Улаанбаатар хот |
*******2 02 09 03/ШШ*******2/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 9******* оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн *******-******* суманд төрсөн, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, дүүргийн дүгээр хороо, ******* дүгээр байрны тоотод оршин суух, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, - -т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг ************** оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /онлайнаар/ гэрч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: би - -т *******06 оны 03 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн спорт хариуцсан арга зүйч, харуулаар ажиллаж байгаад *******08 оноос эхлэн ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчиноор ажилласан. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдлаас илүүтэй шагнал урамшил авч байсан нь олон. ************** оны дүгээр сарын 02-ны өглөө инженер надад утсаар Таныг даргын зөвлөлийн хурлаар оруулна гэнэ, ирж хуралд ор гэж хэлсэн. Би ирж зөвлөлийн хуралд орсон. Миний тухайд Олон нийтийн ажилд оролцоогүй, ажилчдын сэтгэл санааг өөрчилж бусдыг турхирдаг, архи ууж ажил тасалсан гэсэн асуудлыг тус хурлаар ярьсан. Тэр өдөртөө намайг ажлаас халах тушаал гаргасан байсан. - -ын захирлын ************** оны дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаартай ийг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалд ... нь Хөдөлмөрийн гэрээний 2..-д заасан үүргийн биелэлт хангалтгүй...ажлын байранд согтуугаар сэлгүүцэн бусдыг өдөөх хэв журмын зөрчил дахин гаргасан, ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж орондоо хүн ажиллуулсан зөрчил гаргасан гэжээ. Би Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын байранд согтуугаар сэлгүүцэн бусдыг өдөөх хэв журмын зөрчил гаргасан, ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж орондоо хүн ажиллуулсан гэх зэрэг зөрчил гаргасан удаа байхгүй. ************** оны 0 дугаар сард - -аас нээлттэй хаалганы өдөрлөг болж төв талбай дээр арга хэмжээ зохион байгуулсан. Арга хэмжээний үеэр байгууллагын зарим ажилчид шагнал урамшил аваад үүнийгээ тэмдэглэн баярлаж байсан. Би тухайн өдрийн орой ажилд гарах ээлжтэй байсан. Жаахан халамцсан байсан учир чөлөө авах зорилгоор байгууллагын оффис руу очсон. Хүний нөөцийн мэргэжилтэн Насанбаттай уулзаж чөлөө авья гэхэд ерөнхий инженертэй уулз гэсэн. Ерөнхий инженер уулзахад нэг өдрийн чөлөөг инженер өгнө, уулз гэсэн. Би утсаар холбогдож ярихад За за би улираагаад гаргачихъя, та КНС-******* дээр хүрээд ир гэсэн. Би жолооч хамт машинтай нь КНС-******* дээр очиж инженертэй уулзсан. Инженер надад таны оронд улирааж гаргалаа, та дараа нь нэг гарааных нь мөнгийг цалингаа буухаар өгчихнө биз гэж хэлсэн. инженер дараа нь руу утсаар улираад гараарай гэж хэлсэн байсан. Намайг очиход манайхан шагналаа тэмдэглээд байж байсан, би т хэлчихээд үргэлжлүүлээд архи уугаад шөнө гэртээ харьсан. Олон нийтийн ажилд оролцдоггүй гэсэн байсан, би огт оролцдоггүй биш, оролцдог, 0 дугаар сарын -нд ажиллаагүй, бид нарыг үнэгүй ажиллуулаад байсан учраас, мөн тэр өдөр орой нь 6 цагт ажилтай байсан учраас очиж ажиллаагүй нь үнэн. Тухайн ажил миний үүрэгт ажил биш, өөр компанийн ажлыг манайх өмнөөс нь хийгээд байгаа, энэ бол ажлаас халах шалтаг биш гэж бодож байгаа. Надад ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж, хүн орондоо ажиллуулах эрх мэдэл байхгүй. Чөлөө авахаар очихдоо халамцуу байсан нь үнэн боловч бусдыг өдөөж зөрчил гаргасан асуудал байхгүй. Тэр өдөр 6 цагаас ажилд гарах байсан нь үнэн, байгууллагын ажилчид шагнал аваад шагналаа тэмдэглээд архи уусан, тиймээс ажилдаа гарах боломжгүй болоод байгууллага дээр архи уусан үедээ чөлөө авах гээд очсон нь үнэн. Миний архи уугаад ажилдаа гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Яагаад гэвэл архи уусан үедээ ажилд гарвал миний өөрийн болоод байгууллагын эрх ашигт муугаар нөлөөлнө. Иймд - -ын захирлын ************** оны дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаартай тушаал үндэслэлгүй тул намайг - -ын ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - -ын цэвэрлэх төхөөрөмжийн операторчин ажилтай нь *******08 оноос хойш уг ажил, албан тушаалд ажиллаж эхэлсэн. нь *******9 оноос эхэлж байгууллагаас зохион байгуулсан аливаа арга хэмжээ, зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй, ажлын цагаар ажлын байранд архи уудаг, байгууллагын удирдлага болон ******* шатны удирдлага албан тушаалтнаас тавьсан шаардлагыг үл биелүүлдэг, ажлын цагаар такси үйлчилгээнд явдаг зэрэг олон төрлийн зөрчил гаргадаг болсон. Ингээд *******9 оны 0 дугаар сарын 08-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар О. гаргаж буй зөрчил, хөдөлмөрийн гэрээний ажил үүргийн биелэлт зэргийг авч хэлэлцэн түүний ажлын байранд архи ууж, удирдах албан тушаалтны зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй сахилгын зөрчилд сануулах шийтгэл ногдуулж, дахин ийм төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулсан. Гэтэл ажилтан нь ************** оны 0 дугаар сарын 09-ний өдөр байгууллагаас зохион байгуулсан Хэрэглэгчээ сонсоё нээлттэй хаалганы үеэр буюу өөрийн хуваарьт ажлын өдөр ажлын байранд согтуу ирсэн, хуваарьт ажлынхаа ээлжинд гараагүй, орондоо дур мэдэн хүн ажиллуулж, ажлын цагаар архи уусан зөрчил гаргасан. ************** оны 0 дугаар сарын -ны өдрийн олон нийтийн ажилд оролцоогүй, байгууллагаас дуудсан цагт ирээгүй зэрэг зөрчил гаргасан болох нь зөрчил бүртгэх хуудасны тэмдэглэл, - -ын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. О. гаргасан дээрх зөрчил нь -ын хөдөлмөрийн дотоод журмын ******* дүгээр зүйлийн *******.*******, дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна, *******.*******.3-т албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, бусдыг өдөөх хэв журмын зөрчил гаргасан, *******.*******.8-д удирдлагын зүй ёсны шаардлагыг үл тоомсорлох, 5..3-т ...ажилтан албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа хэрэглэж, ажилдаа болон албаны зориулалт бүхий байр, талбай, үйлдвэрийн хашаанд согтуу ирэх, ажил орхин гарах, ажлаас хоцрох зэрэг зөрчил гаргахгүй байх үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.*******-т ээлжийн ажилтай ажилтнуудын ажлын графикийг дэд захирал батлана, баталгасан графикаар ажилтнууд ажиллах бөгөөд ээлжийн графикийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.-т ажилтан энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт өөрийн мэдлэг чадварыг бүрэн зориулж, эрхэлж буй албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, захиргаа болон шууд захирах албан тушаалтны шийдвэр, үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлэх үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.2-т хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцална: *******. ажлын байранд ажлын цагаар болон ажлын бус цагт албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах зүйл хэрэглэсэн, 5. албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, бусдыг өдөөх зэргээр хэв журмын зөрчил гаргасан, . удирдлагын ёс зүйн шаардлагыг үл тоомсорлох зэрэг хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан болно. Иймээс байгууллагын захирлын зөвлөлийн хурлын санал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0., *******0..*******, Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасныг, мөн - -ын хөдөлмөрийн дотоод журмын ******* дүгээр зүйлийн *******.*******, *******.*******.3, *******.*******.8, 5..3, 6.*******, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2., 5.2.*******, 5.2.5, 5.2.-т заасныг үндэслэн ажил олгогч, өөрийн санаачилгаар тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/0 тоот тушаал нь хууль ёсны гэж үзнэ. Хамгийн гол нь тэр өдөр 6 цагаас ажилтай гэдгээ мэдсээр байж архи уусан, ажилдаа гараагүй, албан ёсоор чөлөө аваагүй, ажлын байранд согтуугаар очсон зөрчил гаргасан. Чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд олгодог. Ажилтай гэдгээ мэдсээр байж архи уугаад ажилдаа гарч чадахгүй байгаа нь хүндэтгэн үзэх, чөлөө олгох шалтгаан үндэслэл биш. Нэгэнт архи уусан хүнийг ажилд гаргах ямар ч боломж байхгүй учраас инженер оронд нь хүн улирааж гаргасан, О. ажлын обьект нь онцгой обьектод хамаардаг. ийг ************** оны 0 дугаар сарын -ны өдөр олон нийтийн ажилд оролцоогүй гэсэн ганц үндэслэлээр ажлаас халаагүй. Иймд О. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь - -т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28..2-д заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол-ыг шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан тул харьяалал зөрчилдөөгүй, 29 дүгээр зүйлийн 29.2-д ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш сарын дотор шүүхэд гаргана гэж тодорхойлсноор ажил олгогчийн ************** оны дүгээр сарын 02-ны өдөр гаргасан тушаалтай холбогдуулан ажилтан ************** оны 2 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасныг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.
нь - НӨҮГ-ын захирлын *******06 оны 03 дугаар сарын 0-ний өдрийн 27 дугаар тушаалаар биеийн тамир, эрүүл мэндийн арга зүйчээр, *******07 оны 03 дугаар сарын 0-ний өдрийн 27 дугаар тушаалаар харуулаар, *******07 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тушаалаар ус шахах станцын операторчиноор, *******08 оны 09 дүгээр сарын 0-ний өдрийн 0 дугаар тушаалаар ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчиноор тус тус томилогдон ажиллаж байгаад - -ын захирлын ************** оны дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. / хх-ийн *******-9 дүгээр тал/
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3., 3..3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын ******* дэх хэсгийн *******.*******.3, 6 дахь хэсгийн 6.*******, 2 дахь хэсгийн 2. дэх заалтуудыг тус тус үндэслэсэн байна. /хх-ийн ******* дүгээр тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ажлын байранд согтуугаар сэлгүүцэн бусдыг өдөөх хэв журмын зөрчил дахин гаргасан, ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж орондоо хүн ажиллуулсан зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, инженер аас чөлөө авсан ... гэж тайлбарласан бол хариуцагч байгууллага нь ... нээлттэй хаалганы өдөрлөг дээр болон ажлын байранд согтуу ирсэн, архи ууж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан... гэж тайлбарлажээ.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн 5.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан зөрчлүүдийг тохирсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсгийн 5.2.5, хөдөлмөрийн дотоод журмын *******.3 дахь хэсгийн *******.*******.3-д албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, хөлчүүрхэх, бусдыг өдөөх зэргээр хэв журмын зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар тусгасан байна.
Ажилтан нь ************** оны 0 дугаар сарын 09-ний өдөр 6 цагаас ээлжинд гарах хуваарьтай байсан боловч архи ууж ажилдаа гараагүй, байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг дээр болон өөрийн албан байгууллага болох - дээр согтуу очсон, чөлөө авсан гэх боловч хөдөлмөрийн дотоод журмын 7 дахь хэсгийн 7.8-д заасан чөлөө хүсэх тухай шаардлагад нийцээгүй. /хх-ийн 29 дүгээр тал/
Түүний гаргасан дээрх зөрчил нь өөрийнх нь шүүх хуралдаанд өгсөн ...Тэр өдөр 6 цагаас ажилд гарах байсан нь үнэн, байгууллагын ажилчид шагнал аваад шагналаа тэмдэглээд архи уусан, тиймээс ажилдаа гарах боломжгүй болоод байгууллага дээр архи уусан үедээ чөлөө авах гээд очсон нь үнэн... гэсэн, гэрч шүүх хуралдаанд өгсөн ... ************** оны 0 дугаар сарын 09-ний өдөр Нийтийн аж ахуйн байгууллагын хэрэглэгчийн өдөрлөг улс даяар болсон. Азбилэг өдөрлөгийн арга хэмжээн дээр байсан, контор дээр 6 цаг өнгөрч байхад халамцуу ирсэн. Өнөө орой гарч чадахгүй нь инженерт хэлсэн гэж хэлсэн, би чөлөөг гачигдлаар чөлөөний хуудсаа бичээд гарын үсэг зуруулж авах ёстой, өвчтэй гэсэн актаа авчирч өг гэж хэлсэн гэсэн, гэрч ын шүүхэд өгсөн ...тэр өдөр Азбилэг надтай Нацагдоржийн талбай дээр өдөрлөгийн үеэр уулзахдаа 2 цаг өнгөрөөгөөд 3 цагийн үед согтуу ирсэн, тэр өдөр 6 цагаас ажилд гарах ээлжтэй байсан, согтуу байсан учраас өөр хүнийг улирааж гаргасан, согтуу хүнийг ажилд гар гэж хэлж болохгүй биз дээ, тэрнээс албан ёсоор чөлөө авсан юм байхгүй, ажил тасалсан учраас зөрчлийн талаарх мэдээллийг бичиж өгсөн ... гэсэн тайлбарууд, зөрчлийн талаарх мэдээлэл, ************** оны дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, ажилтны сахилгын шийтгэлийн тухай тэмдэглэл, ариутгах татуургын хэсгийн 0 дугаар сарын цагийн график зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 35-37, *******7, 65-73 дугаар тал/
Ажилтан зөрчлийг гаргасан, ажил олгогч зөрчлийг илрүүлсэн хугацаа, гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх нөхцөлүүд нь ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн эсэхийг тогтоох, зохигчдын хооронд үүссэн маргааныг үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар ямар зөрчлийг ноцтойд тооцохыг харилцан тохиролцон тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ба уг зөрчлийг ажилтан гаргасан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болно.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь байгууллагын хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг хариуцлагыг оновчтой хуваарилан зохицуулах, өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, хөдөлмөрийн харилцааны бусад үйл ажиллагааг зохицуулах зорилготой байх бөгөөд уг журамд заасан үндэслэлүүдийг зөрчвөл тухайн зөрчлийг ноцтойд тооцохоор нэрлэн заасан тохиолдолд хэрэгжих боломжтой.
Зохигчдын хооронд байгуулагдсан *******7 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, *******9 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн А/5 тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдсан байх бөгөөд гэрээний 5.2.*******, 5.2.5-д заасан зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, гэж заасан байх бөгөөд уг заалтыг Хөдөлмөрийн дотоод журмын ******* дэх хэсгийн *******.*******, *******.*******.2, *******.*******.3, 5..3-т тухайлан заалт болгон оруулсан байна. /хх-ийн -33 дугаар тал /
Нэхэмжлэгч нь ажлын цагаар, ажилд гарах ээлжтэй байсан гэдгээ мэдсээр байж архи ууж ажилдаа гараагүй, ажлын байр болох - , КНС-******* буюу бохир ус шахах станц дээгүүр ажлын цагаар согтуу очсон, сэлгүүцсэн, архи уусан нь хөдөлмөрийн дотоод журмын *******.*******.2-д ажлын байранд, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа болон мансууруулах зүйлс хэрэглэсэн ажилтныг тухайн өдөр ажиллуулахгүй бөгөөд тухайн өдрийн ажил тасалсанд тооцно гэж зааснаар чөлөө авсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл болохгүй. /хх-ийн 27 дугаар тал/
Ажилтан О. гаргасан дээрх хууль бус үйлдэл нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсгийн 5.2.*******, 5.2.5-т тодорхойлсон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байна. нь хөдөлмөрийн гэрээний болон дотоод журамд нэрлэн заасан албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, хөлчүүрхэх, бусдыг өдөөх зэргээр хэв журмын зөрчил гаргасан гэсэн зөрчлүүдийг бүгдийг гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн зөрчлүүдийн аль нэгийг буюу ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, хөлчүүрхэх зөрчлүүдийг гаргасан нь хөдөлмөрийн харилцааг зогсоох үндэслэл болно.
Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах ёстой. Ажил олгогч - нь тушаалдаа мөн хуулийн *******0 дүгээр зүйлийн тохирох заалтыг баримтлаагүй хэдий ч тушаалын тушаах хэсэгт нэрлэн дурдсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл, зөрчилд ногдуулсан арга хэмжээ нь ажилтны гаргасан зөрчилтэй тохирч байх тул ************** оны дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр О. шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 08*********************7 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б/******* дугаар тушаал, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс нотлох баримтаар шаардан авсан Ариутгах татуургын хэсгийн 0 дугаар сарын цагийн график, хариуцагч талаас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, зөрчил гаргасан ажилтны зөрчлийн талаарх мэдээлэл, - -ын хурлын тэмдэглэл, Цэвэрлэх байгууламжийн ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчиний ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бэхжүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.. *******6 дугаар зүйлийн *******6.2, 28 дугаар зүйлийн 28..2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан овгийн - -т холбогдуулан гаргасан цэвэрлэх төхөөрөмжийн операторчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******..5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.