Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2021/01137

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01137

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: үүрэг,  дүгээр хороо,  дугаар хэсэг, блуй скай  байр,  тоотод оршин суух,  овогт Ц.Э /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  дүүрэг,  дугаар хороо,  гудамж,  төв,  давхарт байрлах  ХХК /РД:/-д холбогдох,

 

 дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, дүгээр байрны тоот хаягт байршилтай  м.кв орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, гэрч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ц.Э нь Т ХХК-ийн захирал О.Б харилцан тохиролцож, Б дүүргийн  хороо,  гудамж,  дунд сургуулийн баруун хойд талд байрлах давхар м.кв орон сууцны барилгыг  м.кв талбайг төгрөгөөр тооцон нийт  төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр  тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Дээрх  м.кв талбайтай өрөө орон сууцны байрны төлбөрт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу одоогийн Багшийн дээд-ийн хажууд байрлах өөрийн өмчлөлийн  м.кв канад модон барилга (  ресторан)-ийг  төгрөгт тооцож арилжихаар харилцан тохиролцсон юм. Гэрээгээр тохиролцсоны дагуу  рестораныг тоног төхөөрөмж, тавилга, эд зүйл, хөрөнгийн хамт -ээс  ХХК-ийн асфальтын үйлдвэр буюу -ийн урд өөрийн зардлаар тээвэрлэн хүргэж хүлээлгэн өгсөн.

Гэвч  ХХК өнөөдрийг хүртэл надад  дүүргийн  хороо,  гудамж,дунд сургуулийн баруун хойд талд  давхар м.кв орон сууцны барилгыг хүлээлгэн өгөөгүй. Орон сууцны байраа хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрлээ.

Иймд ны  дугаар сарын -ны өдрийн тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний үүрэгт  төгрөгийг  ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

...х дүүргийн  дугаар хороо, Данзангийн гудамж, дугаар дунд сургуулийн баруун хойд талд байрлах орон сууцны барилгын  давхарт  тоотод байрлах  м.кв орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ц.Э нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгаж өгнө үү гэжээ./хх-44 тал/.

 

2021 оны  дугаар сарын -ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Баянзүрх дүүргийн  хороо,  хороолол, Данзангийн гудамж, -р дунд сургуулийн баруун хойд талд байрлах орон сууцны барилгын  давхарт  тоотод байрлах  м.кв орон сууцны байрны өмчлөх эрхийг Нэхэмжлэгч Ц.Э нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн шүүхэд дээрх орон сууцны байрны өмчлөгч, эзэмшигчийн талаарх лавлагааг шүүхийн журмаар гаргуулахаар 2021.01.20-ны өдөр хүсэлт гаргасныг шүүх хангаж лавлагааг ирүүлжээ. Б дүүргийн  хороо,  хороолол, /13321/  дүгээр байрны 69 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт иргэн Ш.Б, Ж.Д нарын өмчлөлд бүртгэгдсэн талаарх баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Э ХХК-ны захирал О.Б харилцан тохиролцож  дүүргийн  хороо, Дгудамж, 53-р дунд сургуулийн баруун хойд талд  давхар м.кв орон сууцны барилгыг  м.кв талбайг төгрөгөөр тооцон нийт  төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, 2014 оны 12 сарын 05-ны өдөр тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Дээрх  м.кв талбайтай  өрөө орон сууцны байрны төлбөрт  дүүргийн ... хороо одоогийн Боловсролын их сургууль буюу Багшийн дээд-ийн хажууд байрлах өөрийн өмчлөлийн 450 м.кв канад модон барилга төгрөгт тооцож арилжихаар харилцан тохиролцсон юм.

Гэтэл дээрх захиалсан орон сууцыг  оны  дугаар сарын -ны бусдын өмчлөлд шилжүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн дугаар хороо, Данзангийн гудамж,  дугаар дунд сургуулийн баруун хойд талд байрлах орон сууцны барилгын  давхарт тоотод байрлах  м.кв орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төрлийн өөр орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг Тэгштплант ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Ц.Э болон Т ХХК-ийн захирал О.Б нар нь харилцан тохиролцож Б дүүргийн дугаар хороо, Д гудамж, дугаар сургуулийн баруун хойно байрлах,  давхар орон сууцны барилгыгв талбайг нь  төгрөгөөр тооцож нийт  төгрөгөөр бариулахаар тохиролцож,  оны  дугаар сарын -ны өдөр  тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Дээрх  м.кв орон сууцны төлбөрт Сүхбаатар дүүрэгт байрлах өөрийн өмчлөлийн  м.кв талбайтай Лагуна ресторан-ыг өгөхөөр болсон юм. Гэрээний дагуу  рестораныг тоног төхөөрөмж, бусад эд зүйлийн хамт 2015 онд  ХХК-д шилжүүлж өгсөн байдаг. Хариуцагч компани газраа өөрсдөө олоод, уг газарт Ц.Э нь рестораныг барьж өгөх тохиролцоо хийсэн. Хариуцагч тал газраа олж өгөөгүй. Шүүх хуралдаан дээр л газын гэрчилгээ гаргаж ирж байна. Өмнө нэхэмжлэгчид рестораныг бариулах газраа хэлж байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээ хариуцагч газраа олоод өгсөн тохиолдолд Мизо хаус ХХК-аар барилцахаар харилцан тохиролцсон байсан. Өөрөөр хэлбэл рестораныг газраа олоод бариулах талаар хариуцагч санаачлагатай байгаагүй. Харин Ц.Эрдэнэбаяр 2 өрөө орон сууцаа авъя гэхэд хариу өгөөгүй удсан. Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаяр нь талийгаач Улсын Их Хурлын гишүүн асан М.Батчимэгийн нөхөр юм. Эхнэр нь 2017 онд тархины хавдар гэж оношлогдон, гадаад улсад нэлээн удаан хугацаагаар эмчлүүлсэн. Ц.Э өөрөө бол ирэн очин байхдаа орон сууцаа шаардсан. Сүүлдээ эхнэр нь өвчтэй тул шахаж шаардаагүй, өөрийнх нь зав болоогүй юм. 2014 оноос хойш рестораны тоног төхөөрөмж хариуцагч компанийн хашаан дотор байгаа. 2014 онд хүлээлгэж өгсөн Лагуна ресторан бол тухайн үедээ гайгүй зэрэглэлийн үнэ цэнтэй хөрөнгө байсан. Тухайн орон сууц өөр хүний өмчлөлд шилжсэн бол заавал тэрийг авахгүйгээр ижил төрлийн чанарыг нь муутгахгүй орон сууц санал болговол авч болно. Ц.Э мэдэгдэл хүргүүлсэн гэдэг нь худал юм. Ямар нэг мэдэгдэл ирээгүй. Нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүрэгт байршилтай байшинд нь одоо ч охин нь үйл ажиллагаа явуулж байгаа. Ц.Э 9911-тэй утасны дугаар байнга нээлттэй байсан. Хэрэгт авагдсан баримтууд гэрчийн мэдүүлгээс харахад 2014 оны 12 дугаар сард гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ хариуцагч компани биелүүлээгүй. Хариуцагчийн хувьд гэрээнээс татгалзсан гэлээ. Гэвч Ц.Эгэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдэл ирээгүй. Иймд Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, /13321/ дүгээр байрны  тоот хаягт байршилтай  орон сууцыг Ц.Э өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд  оны дугаар сарын -ны өдөр  дугаарт Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-г байгуулж тус гэрээний төлбөрт нэхэмжлэгч Ц.Э өөрийн өмчлөлийн бүрэн тавилга, тоног төхөөрөмжтэй  м.кв канад модон барилга  болон холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөх, мөн угсралт, суурилуулалтыг бүрэн хийж гүйцэтгэн рестораныг ашиглахаар бэлэн болгож өгсний дараа тус гэрээнд заасан орон сууцыг өмчлөх эрх үүсэхээр тохиролцсон. Тухайн үед  ресторан нь өөр хүний өмчлөлийн газар дээр байсан бөгөөд тус газрыг яаралтай чөлөөлөх шаардлага үүсч, буулгаж хураах талбайгүй тул эхний ээлжинд манай компанийн хашаанд түр хугацаагаар буулгаж хураан, дараа нь манай заасан байршилд рестораныг буцаан барьж, угсран ашиглахад бэлэн болгох ажлыг нэхэмжлэгч Ц.Э хариуцаж ажиллахаар талууд тохиролцож, үүний дагуу гэрээг байгуулсан.

Багшийн дээдээс манай компанийн  зуурмагийн үйлдвэр буюу  урд хүртэл тээвэрлэх, буулгаж хураах зардлыг нэхэмжлэгч Ц.Э бүрэн хариуцахаар болсон. Ингэж тээвэрлэж, буулгаж, хураахдаа манай компанитай эд хөрөнгө хүлээлгэж өгсөн тухай акт үйлдэж тооцоо нийлээгүй. Бидний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн  дугаар захирамжаар олгогдсон өөрийн эзэмшлийн Баруун шохойн адаг гэх газарт Аялал жуулчлал, бааз чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй газарт рестораныг ажиллуулах зорилготойгоор тус гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч нь гэрээний 1.4-т заасан үүргээ биелүүлээгүй. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.Эр хайж мэдэгдэл явуулсан. Гэвч оршин суугаа хаягаа сольсон бөгөөд худалдан борлуулсан байсан.

Нэхэмжлэгч Ц.Э удаа дараа тус газарт рестораныг буцаан барьж, угсран өгөхийг шаардсан боловч бидэнд элдэв шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн. Гэтэл Ц.Энэхэмжлэлдээ биднээс орон сууцны байраа хүлээлгэн өгөхийг нэг ч удаа шаардаагүй хэрнээ удаа дараа шаардсан мэтээр тайлбарласан байна. 2014 оны 12 сараас өнөөдрийг хүртэл бид өөрийн өмчлөлийн газрыг ашиглуулж, тус рестораныг элдэв халдлагаас хамгаалж ирсэн ч үүний төлбөрийг Ц.Э нэхээгүй, хэрвээ нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бол бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлэхэд татгалзах зүйл байгаагүй.

Рестораны барилгын материал, тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй болсон. барилга нь баригдсан ч зориулалтын дагуу ашиглах боломжгүй учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.3 дэх хэсэгт заасны дагуу дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ээс татгалзаж байна. Мөн хуулийн 205 дугаар зүйл 250.4.3 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн, устсан. Энэ тохиолдолд гэрээний зүйлээс үлдсэнийг нь үүрэг гүйцэтгүүлэгчид буцааж өгнө гэж заасны дагуу манай компанид барилгыг хүлээлгэн өгч, угсарч суурилуулах, талаар удаа дараа сануулж, мэдэгдсээр байтал ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч удаа манай үйлдвэр дээр ирж өөрийн хөрөнгө эргэж тойроогүй, анхаарал тавиагүй бидний зүгээс маргаан бүхий рестораныг буцаан өгөх саналтай байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч ТХХК-д холбогдуулан  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, хамгийн сүүлд буюу 2021 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, /13321/  дүгээр байрны  тоот хаягт байршилтайм.кв талбайтай орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд  оны дугаар сарын -ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх" гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Данзангийн гудамж, дугаар сургуулийн баруун хойд талд ХХК-ийн барьж байгаа барилгын давхрын  тоот,  м.кв талбайтай орон сууцыг м.кв-ыг  төгрөгөөр тооцож, нийт  төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалж, уг орон сууцны төлбөрт өөрийн өмчлөлийн бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий  талбайтай канад модоор баригдсан  рестораныг өгч, уг рестораныг тухайн үеийнх нь байршил буюу Багшийн дээдээс хариуцагч талын  үйлдвэрт тээвэрлэн буулгаж, хариуцагчийн заасан байршилд буцаан барьж өгөхөөр талууд харилцан тохиролцжээ./хх-5-7тал/.

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээнд гарын үсэг зурсан эсэх дээр маргаагүй бөгөөд гэрээний шинж, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь гэрээнд заасны дагуу өөрийн өмчлөлийн рестораныг буулган, тавилга, эд зүйл болон материалыг хариуцагч талд хүлээлгэн өгч, гэрээний хавсралтад заасан газарт тээвэрлэн хүргэж өгсөн болох нь гэрч Э.О шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, рестораны эд зүйлийг хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд эдгээрийг хүлээн авсан, рестораны эд зүйл одоог хүртэл өөрийн эзэмшилд байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-120-125 тал/.

 

Харин талууд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор буюу нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, ... рестораныг барих газрыг өнөөдөр хүртэл хугацаанд зааж өгөөгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу рестораныг заасан газарт барьж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан мэдэгдэл хүргүүлсэн боловч хаягтаа байгаагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг бусдад худалдсан гэж тайлбарлан маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг Мэдэгдэл хүргүүлэх тухай гэх баримтыг хэрэгт өгсөн боловч түүнийг хариуцагчийг хаягаар хүргүүлж байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд, өөрөөр рестораныг барих газрыг нэхэмжлэгчид зааж өгсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна./хх-131 тал/.

 

Иймд нэхэмжлэгчийг гэрээнд заасан рестораныг заасан газарт барьж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгч талыг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талын нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт Т ХХК-ийн захиалгаар баригдсан автомашины дулаан зогсоолтой,  айлын орон сууцны барилгыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт-аар Т ХХК-ийн ашиглалтад оруулахаар зөвшөөрч, улмаар энэхүү барилгын 8 давхарт байрлах тоот,  м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр  оны  дугаар сарын -ны өдөр иргэн Ш.Б, Ж.Д нар бүртгэгдсэн байна. /хх 101-108 тал/.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  дугаар хороолол, /13321/ 41 дүгээр байрны  тоот хаягт байршилтай  м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ш.Б, Ж.Д нар бүртгэлтэй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг бусдад худалдсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар уг орон сууцны өмчлөгчөөр Ш.Б, Ж.Д нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг зааснаар Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоот хаягт байршилтай м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ш.Б, Ж.Д нар байна.

 

Иймд нэхэмжлэгч нь иргэн Ш.Б, Ж.Д нарын өмчлөлд бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, /дүгээр байрны тоот хаягт байршилтай м.кв талбайтай орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Э хариуцагч  ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, / дүгээр байрны  тоот хаягт байршилтай м.кв талбайтай орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин талуудын хооронд 2014 оны 00 дугаар сарын 00-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх" гэрээнээс хариуцагч тал татгалзсаны улмаас нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э хариуцагч "Т" ХХК-д холбогдуулан гаргасан  дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, /13321/  дүгээр байрны  тоот хаягт байршилтай  м.кв талбайтай орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА