Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01182

2021 оны 05 сарын 12 өдөр                 Дугаар 102/ШШ2021/01182                               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Нэхэмжлэгч: “Н” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд  холбогдох,

Гэрээний үүрэгт 706,546,050 /долоон зуун зургаан сая таван зуун дөчин зургаан мянга тавь/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, гуравдагч этгээд Р.Батхишигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1. “Н” ХХК нь 2003 онд байгуулагдсан гадаад худалдаа, тамхины импортын үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд Г.Б нь манайхаас 2015 оны 8 сараас эхлэн тамхин бүтээгдэхүүн зээлээр авч борлуулж эхэлсэн. Тэрээр 2016 оны 4 сар хүртэл борлуулалтын мөнгийг цаг тухайд нь өгч ирсэн боловч 2016 оны 6 сараас борлуулалтын орлогын мөнгийг огт өгөхөө больсон тул түүнтэй уулзан 2016.08.30-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 233,250,000 төгрөгийн өр дутагдал гарсан юм. Г.Б нь дээрх мөнгөөр уул уурхайн техник түрээслэн Сэлэнгэ аймгийн Бугант суман дахь алтны уурхайд хөрөнгө оруулалт хийн ажиллуулж байгаа, удахгүй мөнгөө гаргаж авч буцаан өгнө гэсэн тул манайх 233,250 000 төгрөгийг Г.Бд 9 сарын хугацаанд зээлж, тодорхой хугацаа, төлбөрийн хуваарь гарган буцаан төлөх гэрээ байгуулах санал гаргасныг Г.Б хүлээн зөвшөөрч 2016.11.17-ны өдөр дээрх мөнгийг сарын 1.3% хүүтэй зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл Г.Б нь 2016.12.17-2018.06.25-ны өдрийн хооронд зээлийн хүүнд 20,195,000 төгрөг төлсөн, одоо зээлийн гэрээний үүрэгт 233,250,000 төгрөг, хүү 7,095,000 төгрөг, алданги 116,625,000 төгрөг /955 хоногх233,250/, нийт 356,970,000 төгрөгийг гаргуулна. Дээрх гэрээний үүрэгт 100,000,000 төгрөгийн үнэтэй БГД, 14 хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40м2, 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан ба улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлсэн. Г.Б нь 2017.11.18-ны өдөр нийт хүү 27,290,250 төгрөг төлсөн, 2017.11.18-наас 2018.07.02-ны хооронд үндсэн зээлээс 30,325,750 төгрөг төлсөн тул шаардлагаа 52,584,750 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 202,923,500 төгрөг, алданги 101,461,750 төгрөг, нийт 304,385,250 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөгийг төлмөгц манайх БГД, 14 хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40м2, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө.

2. “Н” ХХК нь “Н” ХХК-тай 2017.01.02-ны өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах гэрээ”-ний дагуу “Н” ХХК-ийн импортоор оруулж ирсэн тамхин бүтээгдэхүүнийг бөөний цэгүүдэд борлуулдаг, хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нь нэг удирдлага бүхий компани бөгөөд Г.Б 2017.10.03-ны өдөр тус компаниас 250,100,000 төгрөгийн барааг 6 сарын хугацаатай, сарын 1.8% хүүтэй, “Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ” байгуулан авсан. Г.Б дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон өөрийн болон бусдын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба барьцааны гэрээнүүдийг зохих итгэмжлэлийн дагуу тус тус байгуулж, барьцааны гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Үүнд: ЧД, 13 хороо, Сургуулийн 22 гудамж, 372 тоот, 700 м.кв газар болон 90 м.кв хувийн сууц, БГД, 10 хороо, Зүүннаран, 11 гудамж, 24А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц, ХУД, 16 хороо, Буянт-Ухаа, 250 байр, 2 тоот, 38.1 м.кв орон сууц, СБД, 10 хороо, Х-100 айл, 2 байр, 23 тоот, 11 м.кв, 1 өрөө орон сууц, Ланд круйзер 200 маркийн 49-03 УБР улсын дугаартай хар саарал өнгийн 01303059 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл зэрэг болно. Г.Б төлөөгүй тул 250,100,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөр, 6 сарын хүү 27,010,800 төгрөг, 125,050,000 төгрөгийн алданги /700х250,100/, нийт 402,160,800 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бат-Оюун хариуцагчийн уг үйл баримтын талаар сүүлд мэдсэн. Энэ асуудлыг Бат-Оюун 5 хүүхэдтэй, түүний өмчлөлийн орон сууц буюу хуваарьт хөрөнгө нь юм. Гарын үсэг зурсан учраас миний орон сууцыг 100,0 сая төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэл зориг илэрхийлдэг. Энэ талаар нэхэмжлэгч талтай ярилцахад 100,0 сая төгрөг төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөд тооцуулахгүйгээр, 1 жилийн хугацаанд төлөх талаар ярилцсан байгаа, бусад гуравдагч этгээд нарын зүгээс тайлбар хэлж, мэтгэлцэх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Н” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 356,970,000 төгрөг, “Н” ХХК нь зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 402,160,800 төгрөгийг Г.Бгаас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н” ХХК нь шаардлагаа 52,584,750 төгрөгөөр багасгаж, 304,385,250 төгрөг гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж, хариуцагч  нь хуульд заасан хугацаанд татгалзсан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэв.  

Г.Б нь нэхэмжлэгч “Н” ХХК-тай аман хэлцлээр, “Н” ХХК-тай гэрээгээр тамхин бүтээгдэхүүнийг борлуулан төлбөр хийхээр тохирсон, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

Дээрх харилцааны дагуу “Н” ХХК-ийн 233,250,000 төгрөгийн барааг борлуулан төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Г.Бгийн нэхэмжлэгчид гаргасан тодорхойлолт баримтаар нотлогдож байна.

Ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс түүний хүсэлтээр тодорхой хугацаанд төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр болж, талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болох үндэслэл болохыг заасан ба тухайн тохиолдолд Г.Бгийн өмнөх худалдан авагчийн хүлээсэн үүрэг нь дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид мөнгийг шилжүүлэх хуулийн заалт хэрэгжээгүй боловч хариуцагч зээлийн гэрээний үүргийн хувьд маргаагүй тул зээлдэгч нь 233,250,000 төгрөгийн зээлийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор, 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заажээ.

Зохигч зээлийн гэрээний 2.1.2 дахь заалтаар зээлийн хүүг сарын 1,3 хувиар тооцож, 9 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон,  зээлийн хүүний төлбөрт /20,195,000+27,290,250/ нийт 47,485,250 төгрөг төлжээ.

Зохигч зээлийн гэрээний 2.2 дахь заалтаар зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоног тутуамд 0.1%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 202,923,500 төгрөгөөс 0.1 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн 955 хоногоор тооцоход /202,923х955/ 193,791,943 төгрөг болохоор байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн 101,461,750 төгрөг нэхэмжилжээ.

Гэвч нэхэмжлэгч эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргаж, хэрэг бүртгэлт нээн ажиллагаа явуулсан хугацаанд алданги тооцсоноор анзын хэмжээ илт ихэссэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргасан 2018.10.17-ны өдрийг хүртэл алданги тооцож, 390 хоногийн алдангид /390х202,924/ 79,140,360 төгрөг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 2821.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар Г.Бгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /202,923,500+79,140,360/ нийт 282,063,860 төгрөг гаргуулан, “Н” ХХК-д олгож, үлдэх 22,321,390 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Зохигч зээлийн гэрээний  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ч.Бат-Оюуны өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40м2, 3 өрөө орон сууцыг итгэмжлэлээр барьцаалсан байх тул хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сайн дураар тохиолдолд Иргэний  хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эрх бүхий этгээдэд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь энэ өдрийн хуралдаан дээр хариуцагч 100,000,000 төгрөг төлмөгц орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр тайлбар гаргасныг дурдав.

Г.Б нь 2017.10.03-ны өдөр “Н” ХХК-иас 250,100,000 төгрөгийн барааг 6 сарын хугацаатай, сарын 1.8% хүүтэйгээр, “Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ” байгуулан авсан, талууд энэ талаар маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, гэрээний агуулга, нөхцлийг дүгнэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан шаардлагыг хангасан, худалдагч  “Н” ХХК нь Г.Б мөнгийг төлөхөөс өмнө тамхин бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмнө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, Г.Б нь үнийг 2018.04.03-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй байх нэхэмжлэгч нь төлбөрт 250,100,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Г.Б дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон өөрийн өмчлөлийн ХУД, 16 хороо, Буянт-Ухаа, 250 байр, 2 тоот, 38.1 м.кв орон сууц, Р.Батхишигийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн 49-03 УБР улсын дугаартай хар саарал өнгийн 01303059 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл, өмчлөлийн СБД, 10 хороо, Х-100 айл, 2 байр, 23 тоот, 11 м.кв, 1 өрөө орон сууц, Г.Бат-Эрдэнэ, Б.Дорждэрэм нарын өмчлөлийн ЧД, 13 хороо, Сургуулийн 22 гудамж, 372 тоот, 700 м.кв газар болон 90 м.кв хувийн сууц, Ч.Батцэцэгийн өмчлөлийн БГД, 10 хороо, Зүүннаран, 11 гудамж, 24А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг итгэмжлэлүүдийг үндэслэн барьцаалж, гэрээнүүдийг байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 153, 156, 182 дугаар зүйлд нийцсэн байна.

Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүүг 1,8 хувь гэж, 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацаанд хүүг төлөөгүй байх тул  27,010,800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Зохигч гэрээнийхээ 2.5 дахь заалтаар 0,1 хувийн алданги тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсонд нийцэж байна.

Хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөрт 250,100,000 төгрөг, хүүний төлбөрт 27,010,800 төгрөг буюу нийт 277,110,800 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул энэ дүнгээс алдангийг 0,1 хувиар тооцоход хоногт 277,110 төгрөг ногдохоор байна.

Харин нэхэмжлэгч тал үндсэн төлбөр болох 250,100,000 төгрөгөөс алданги тооцсон байгааг буруутгах боломжгүй боловч хуульд зааснаар хоногт ногдох 277,110 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 180 хоногт алданги тооцох үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргасан хугацаанд алданги тооцсон байх тул Иргэний хуулийн 232.8-д заасанд нийцүүлэн 2018.04.03-ны өдрөөс гомдол гаргасан 2018.10.03-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд /277,110х180/ 49,879,800 төгрөгөөр тооцлоо.

Иймд хариуцагчаас үндсэн төлбөрт 250,100,000 төгрөг, хүүний төлбөрт 27,010,800 төгрөг, алдангид  бөгөөд125,050,000 төгрөгийн алданги 49,879,800 төгрөг буюу нийт 326,990,600 төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК- олгож, шаардлагаас үлдэх 75,170,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний  хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг эрх бүхий этгээдэд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Н” ХХК-иас төлсөн 1,942,800 төгрөг, “Н” ХХК-иас төлсөн 2,168,754 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,568,269 төгрөг гаргуулан “Н” ХХК-д, 1,792,903 төгрөг гаргуулан “Н” ХХК-д тус тус   олголоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзсан тул энэ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Батхишиг, Ч.Батцэцэг нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, Г.Бат-Эрдэнэ, Б.Дорждэрэм нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа оршин суудаггүй тодорхойлолтыг ирүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан Бгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 282,063,860 /хоёр зуун наян хоёр сая жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулан “Н” ХХК-д , зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 326,990,600 /гурван зуун хорин зургаан сая есөн зуун ерэн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан “Н” ХХК-д тус тус олгож, шаардлагуудаас үлдэх 97,491,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Б нь сайн дураар 282,063,860 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ч.Бат-Оюуны өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, 13А-5 тоот, 40м2, 3 өрөө орон сууцыг, 326,990,600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Г.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 хороо, Буянт-Ухаа, 250 байр, 2 тоот, 38.1 м.кв орон сууц, Р.Батхишигийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн 49-03 УБР улсын дугаартай хар саарал өнгийн 01303059 гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл, мөн түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 хороо, Х-100 айл, 2 байр, 23 тоот, 11 м.кв, 1 өрөө орон сууц, Г.Бат-Эрдэнэ, Б.Дорждэрэм нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 13 хороо, Сургуулийн 22 гудамж, 372 тоот, 700 м.кв газар болон 90 м.кв хувийн сууц, Ч.Батцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүннаран, 11 гудамж, 24А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Н” ХХК-иас төлсөн 1,942,800 төгрөг, “Н” ХХК-иас төлсөн 2,168,754 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,568,269 төгрөг гаргуулан “Н” ХХК-д, 1,792,903 төгрөг гаргуулан “Н” ХХК-д тус тус   олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ