Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2021/01305

 

 

 

 

 

         2021 оны өдөр

  06 сар      03  р                                              184/ШШ2021/01305

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: “*******” ХХК /Р*******: /. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, Сонсголон зам, Тээвэрчдийн задгай “” ХХК байр

Хариуцагч: “” ХХК /Р*******: /. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, *******  тоот

Гэрээний үүрэгт 38,926,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов. 

         ТО*******ОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн орлогч захирал Б.У миний бие “С” ХХК-ийн Захирал *******-тэй харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ******* маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисыг 1 тонны унэ нь 2,600,00 төгрөгөөр тохиролцож нийлүүлж эхэлсэн бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах” тухай гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 4.2-т зааснаар нийт бүтээгдэхүүний 30,000.000 төгрөгийн үнийн дүнд 100 хувь бартерын нөхцөлөөр илүү гарсан төлбөрийг бэлнээр төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний 4.3-д бартер солилцооны үнийн дүнд гаалийн баталгаат агуулах дээр буусан тээврийн бүрэн бүтэн байдалтай, зах зээлийн үнэтэй дүйцсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар аваагүй Toyota prius 30 маркийн 2 ширхэг автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 15-наас 22-ны өдрийн дотор солилцоонд өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр барагдуулахыг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтаг гарган тухай бүрд аргалж одоог хүртэл төлбөр барагдуулах ямар ч бодолгүй хугацаа хожсоор ирсэн. Манайхаас авсан бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж ашиг орлогоо олж авсан хэдий ч манай төлбөр тооцоог төлөх ямар ч эрмэлзэлгүй улмаар хэл амаар доромжлох, өнөө үеийн цар тахлын нөхцөл байдлаар далимдуулан хойшлуулж шаардлага хүлээн авахгүй байна. Бид олон арга замаар тохиролцоонд хүрэх гэж оролдсон боловч хэлсэн амлалтандаа хүрэхгүй төлбөр барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой байна. Зарим нэг утасны яриа болон бичсэн мессеж зэргийг нь нотлох баримт болгон хадгалсан. “С” ХХК нь одоог хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Бид гэрээнд заагдсан үүргийн дагуу “С” ХХК-д Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаандаа нийлүүлсээр ирсэн. Гэрээний хугацаанд ******* маркийн 1 тонны үнэ 2,600,00 төгрөгийн 14 тонн бараа бүтээгдэхүүн нийт үнэ 36,400,000 төгрөг бүхий бараа бүтээгдэхүүнийг 2019 оны 6 дугаар сарын 10-наас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийлүүлж 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр жилийн эцсийн тооцоо нийлсэн. Удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч одоог хүртэл нийт барааны төлбөр 36,400,000 төгрөгийн төлбөр тооцоог хийж барагдуулаагүй. Гэрээний 4.3-т заасны дагуу автомашин хүлээлгэж өгөх нөхцөлтэй боловч санхүүжилт орж ирээгүй байна хэмээн тайлбарлаж уг гэрээний заалтын дагуу төлбөр төлж байгаагүй болно. Бид тайлбарыг ойлгон хүлээн авч харилцан итгэлцэл хүлээлгэж бараа бүтээгдэхүүнийг захиалах бүрд нийлүүлсээр ирсэн. “С” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөр бараа бүтээгдэхүүний эцсийн тооцоо нийлсэн акт үйлдэж 2 тал гарын үсэг зүрж, тамга дарж баталгаажуулсан боловч өдийг хүртэл бараа бүтээгдэхүүний нийт төлбөр болох 36,400.000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа гэж удаа дараа хойшлуулж 7 хоногийн дараа өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч ямар ч шийдэлд хүрэхгүй байгаа тул “С” ХХК-иас бараа бүтээгдэхүүний төлбөр болох 36,400,000 төгрөгийг мөн гэрээний 9.2-д заасны дагуу захиалагч тал гэрээний төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлнө гэсний дагуу 2019 оны 8 дугаар сарын 23-наас эхлэн тооцсоноор нийт 347 хоногийн алданги буюу 2,526,160 төгрөг нийт 38,926,160 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн 352,581 төгрөгийн хамт хариуцагч “С” ХХК-иас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хариуцагчаар тогтоохдоо Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, *******улааны цахилгаан станцын 3-ын баруун талд байрлах “*******үүрэн” бетон зуурмагийн үйлдвэр “С” ХХК гээд компанийн регистрийг тавиад захирал ******* гэсэн байдаг. “С” ХХК ******* дүүрэгт байдаг учир тус шүүх рүү шилжиж ирсэн. Нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээ мөн хариу тайлбар, хоорондоо харилцаж байсан харилцаа болон албан бичиг дээр гүйцэтгэх захирал ******* гэсэн байна. ******* нь компанийн гүйцэтгэх захирал юм уу, гүйцэтгэх удирдлага компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, компанийн өмнөөс тайлбар гаргах эрх бүхий этгээд биш юм. Зөвхөн энэ компанийн хувьцаа эзэмшигч болохоос биш компанийг төлөөлөх эрх олгогдоогүй. Компанийн гэрчилгээ хэрэгт авагдсан бөгөөд гэрчилгээ авсан өдрөөс эхлээд захирлаар нь Б.Б-г томилсон түүнээс хойш өөрчлөлт ороогүй. Улсын бүртгэлийн газраас авсан компанийн дүрэмд гүйцэтгэх захирлаар *******-г томилсон гэх нэмэлт бичилт байхгүй. Хариуцагчаа тодорхойл гэж шүүгч асуухад нэхэмжлэгч тал “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна гэж хэлсэн. Тус компани нь нэхэмжлэгч талын хэлээд байгаа барааг аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ******* нь “*******үүрэн” зуурмагийн үйлдвэрт хэрэглэсэн юм шиг байна. “С” ХХК энэ хэргийн хариуцагч биш учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

                                                                                                                           ҮН*******ЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 38,926,160 /гучин найман сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “гэрээнд гарын үсэг зурсан ******* компанийг төлөөлөх эрхгүй этгээд, “С” ХХК энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 19/03 дугаартай “Бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдагч “*******” ХХК нь худалдан авагч “С” ХХК-д чанарын шаардлага хангасан DF-100 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодис нийлүүлэх, худалдан авагч нь үнийн дүнд тохирсон, дугаар, гэрчилгээ аваагүй Тоёота Приус маркийн 2 ширхэг автомашиныг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор шилжүүлэн өгөх, мөнгөөр төлөх тохиолдолд нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5179014139 тоот дансанд шилжүүлэх, төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.02 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 9-11/

Гэрээнд худалдагч “*******” ХХК-ийг төлөөлж захирал , менежер Т.Т нар, худалдан авагч “С” ХХК-ийг төлөөлж захирал ******* нар гарын үсэг зурж хариуцагч компанийн тамга дарагдсан байна.

Хариуцагч “С” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрмээс харахад *******,  Б.Б нар тус бүр компанийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг, захирал нь Б.Б болох нь тогтоогдоно. /хх-ийн 41, 49/

Хэдийгээр гэрээнд гарын үсэг зурсан ******* хариуцагч компанийн захирал биш боловч гэрээ бодитоор хэрэгжсэн, нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХХК-д 1 тонн нь 2,600,000 төгрөгийн үнэтэй, 14 тонн, нийт 36,400,000 төгрөгийн үнэ бүхий DF-100, DF-101 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодис нийлүүлсэн, харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт  авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан.

Зохигчийн тайлбараас үзэхэд гэрээнд гарын үсэг зурсан *******, хариуцагч компанийн захирал Б.Б нар нь гэр бүлийн хүмүүс байх бөгөөд ******* нь компанийг төлөөлөн бусад байгууллагатай гэрээ, хэлцэл хийх, санхүү тооцооны нийлэх асуудлыг хариуцдаг, компанийн тамгыг авч явдаг гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч  “*******” ХХК-ийн нягтлан бодогч Ш.С,  хариуцагч “С” ХХК-ийн нягтлан бодогч О.Ө нарын гарын үсэгтэй, 2 компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн бүтээгдэхүүн борлуулалтын тайлан гэх баримт, нэхэмжлэгч компанийн 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн мэдэгдэл, хариуцагч компанийн захирал ******* гэх гарын үсэгтэй, тамгатай, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах тухай албан бичиг зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа баримтууд юм. /хх-ийн 13, 14, 15/

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар нягтлан бодогч  компанийн эрх бүхий албан тушаалтан болох бөгөөд  хариуцагч компанийн нягтлан бодогч нь нэхэмжлэгчээс авсан  бодис, үнийн дүнгийн талаар тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл 36,400,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч баримт үйлдэн гарын үсгээ зуржээ. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, худалдан авагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан байна.     

Хариуцагч нь  худалдан авсан DF-100,  DF-101 маркын бетон зуурмагийн нэмэлт бодисийн үнэ 36,400,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлсэн 347 хоногт 0,02 хувиар тооцон алдангид 2,526,160 төгрөг, нийт 38,926,160 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр анзын талаар тохиролцсон, мөн анзын хэмжээг тогтоосон байдал нь  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6. дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд хариуцагч “С” ХХК-иас 38,926,160 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 38,926,160 /гучин найман сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 352,581 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ