Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2021/00248

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: “Ц” ХХК холбогдох,

    “Ц” ХХК-иас гэрээний үүрэгт 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн /цахимаар/, хариуцагч “Ц” ХХК-ийн захирал Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ДВ Ойл Трейдинг ГмбХ нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд уг үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох “Ц” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 180919 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ДВ Ойл Трейдинг ГмбХ нь “Ц” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Богат Ойл ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний Нэмэлт зөвшилцөл №1 болон хавсралтад дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч болох ДВ Ойл Трейдинг компани нь БНД 100/130 маркийн замын битумыг нэг тонн тутам нь 667,00 ам.доллараар Инкотермс 2010-ын дагуу СРТ Улаангом нөхцөлөөр нийлүүлэх, Худалдан авагч болох “Ц” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа 100% төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Худалдагч ДВ Ойл Трейдинг компанийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээ, гэрээний Нэмэлт зөвшилцөөн №1 болон хавсралтад заасан чанар, үзүүлэлтэд нийцсэн 65.699,50 ам.долларын үнийн дүн бүхий БНД/130 маркийн авто замын битумыг “Ц” ХХК-д нийлүүлж гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлсэн болно. Харин худалдан авагч “Ц” ХХК нь хүлээн авсан барааны төлбөр 65.699,50 ам.долларыг гэрээний нэмэлт зөвшилцөөн №1-н 6-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөлт хийгдээгүй ба худалдан авагч компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэлт хугацаа тогтоож өгч байсан ч тодорхой үр дүн гарсангүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1.1 Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан ба худалдан авагч компани үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн зөрчиж буй нь манай компанийн санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Ийнхүү “Ц” ХХК нь бүтээгдэхүүний төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 180919 тоот гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Худалдан авагч тал хүлээн авсан барааныхаа төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2% алданги төлөх гэж заасны дагуу алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Ийнхүү “Ц” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон боловч төлбөр төлөгдөлгүй 325 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний 10.1-т зааснаар худалдагчид 42.704,8 ам.доллар буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 32.849,75 ам.долларын алданги төлөх үүрэгтэй байна. “С” ХХК нь Герман Улсын DW Oil trading GMBH -тай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж DW Oil trading GMBH болон “Ц” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №180919 тоот гэрээ болон уг гэрээний нэмэлт хэлэлцээр №1-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болон алдангийн төлбөрийг “Ц” ХХК-иас шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. Иймд “Ц” ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний үүрэгт: /Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар гадаад мөнгөн тэмдэгтийг төгрөгт шилжүүлэн тооцоход/ үндсэн төлбөр 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДВ Ойл Трейдинг ГмбХ нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд уг үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох “Ц” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 180919 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ДВ Ойл Трейдинг ГмбХ нь “Ц” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “Ц” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний Нэмэлт зөвшилцөл №1 болон хавсралтад дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч болох ДВ Ойл Трейдинг компани нь БНД 100/130 маркийн замын битумыг нэг тонн тутам нь 667,00 ам.доллараар Инкотермс 2010-ын дагуу СРТ Улаангом нөхцөлөөр нийлүүлэх, Худалдан авагч болох “Ц” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа 100% төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Худалдагч ДВ Ойл Трейдинг компанийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээ, гэрээний Нэмэлт зөвшилцөөн №1 болон хавсралтад заасан чанар, үзүүлэлтэд нийцсэн 65.699,50 ам.долларын үнийн дүн бүхий БНД/130 маркийн авто замын битумыг “Ц” ХХК-д нийлүүлж гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлсэн болно. Харин худалдан авагч “Ц” ХХК нь хүлээн авсан барааны төлбөр 65.699,50 ам.долларыг гэрээний нэмэлт зөвшилцөөн №1-н 6-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөлт хийгдээгүй ба худалдан авагч компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэлт хугацаа тогтоож өгч байсан ч тодорхой үр дүн гарсангүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1.1 Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан ба худалдан авагч компани үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн зөрчиж буй нь манай компанийн санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Ийнхүү “Ц” ХХК нь бүтээгдэхүүний төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 180919 тоот гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Худалдан авагч тал хүлээн авсан барааныхаа төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2% алданги төлөх гэж заасны дагуу алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Ийнхүү “Ц” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон боловч төлбөр төлөгдөлгүй 325 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний 10.1-т зааснаар худалдагчид 42.704,8 ам.доллар буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 32.849,75 ам.долларын алданги төлөх үүрэгтэй байна. “С” ХХК нь Герман Улсын DW Oil trading GMBH -тай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж DW Oil trading GMBH болон “Ц” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №180919 тоот гэрээ болон уг гэрээний нэмэлт хэлэлцээр №1-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болон алдангийн төлбөрийг “Ц” ХХК-иас шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. “Ц” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд “Ц” ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний үүрэгт: /Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар гадаад мөнгөн тэмдэгтийг төгрөгт шилжүүлэн тооцоход/ үндсэн төлбөр 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч “Ц” ХХК-ийн захирал Б шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц” ХХК нь танай шүүхээс гардуулсан “С” ХХК- ийн 98.549,25 ам доллар буюу 280.792.436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Инкотермс-2010-ын СРТ нөхцөлөөр худалдагч нь барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн газарт хүртэл хүргэх бараатай холбоотой бүх зардал, экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцан төлөх үүрэгтэй. ДВ Ойл Трейдинг компанийн нийлүүлсэн 98,5 тонн битумын гаалийн татвар 27.172.528 төгрөгийг “Ц” ХХК хариуцан Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт төлсөн. Мөн түүнчлэн нийлүүлэгч компанийн менежер н.Гийг Улаанбаатараас Баян- Өлгий, Увс аймагт ажиллах замын зардал 1.300.000 төгрөгийг “Ц” ХХК төлсөн. Дээрх зардлыг ДВ Ойл Трейдинг компани хариуцан төлөх үүргээ биелүүлтэл Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т заасны дагуу “Ц” ХХК нь барааны үнийг төлөх үүргээ биелүүлэхээс татгалзсан. “Ц” ХХК-ийн барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй нь ДВ Ойл Трейдинг компанийн гаалийн татвар, ажилтны томилолтын зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаатай холбогдох тул “С” ХХК-ийн алдангид 32.849,75 ам доллар нэхэмжилсэн шаардлагыг “Ц” ХХК хариуцах эрх зүйн үндэслэлгүй. ДВ Ойл Трейдинг компани нь барааны үнийг шаардах эрхээ “С” ХХК-д шилжүүлэхдээ “Ц” ХХК-д мэдэгдээгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу “Ц” ХХК нь барааны үнэ төлөх үүргээ “С” ХХК-д бус ДВ Ойл Трейдинг компанид биелүүлнэ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу “Ц” ХХК нь барааны үнэ 65.699,50 ам долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 2.701,11 төгрөгөөр ДВ Ойл Трейдинг ХХК-д тооцон төлнө.

      Харин “С” ХХК-ийн нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 2.849,26 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. “Ц” ХХК (65.699,50x2.701,11)(27.172.528+1.300.000)=148.989.048,445 төгрөгийг ДВ Ойл Трейдинг ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна. “С” ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 131.803.387,555 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн Г нь надад өөр тайлбар хэлээд шүүхэд мэдүүлэг өгөхдөө өөр мэдүлэг өгсөн байна. Үүнийг гайхаж байна гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч С” ХХК нь хариуцагч Ц” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч Б нь “С” ХХК-ийн нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 2.849,26 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. ДВ Ойл Трейдинг компанийн нийлүүлсэн 98,5 тонн битумын гаалийн татвар 27.172.528 төгрөг, мөн нийлүүлэгч компанийн менежер Г-ийг Улаанбаатараас Баян- Өлгий, Увс аймагт ажиллах замын зардал 1.300.000 төгрөг, нийт 28.472.528 төгрөгийг “Ц” ХХК хариуцан төлсөн. Үүнийг төлбөрөөс хасч тооцох ёстой. “Ц” ХХК төлсөн. “Ц” ХХК (65.699,50x2.701,11)(27.172.528+1.300.000)=148.989.048,445 төгрөгийг ДВ Ойл Трейдинг ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна. “С” ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 131.803.387,555 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

      Герман улсын DW Oil Trading GmbH компани болон Монгол улсын “Ц” ХХК-ийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №180919 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагджээ.

       Худалдагч тал болох DW Oil Trading GmbH компани нь БНД 100/130 маркийн замын битумыг нэг тонн тутам нь 667,00 ам.доллараар Инкотермс 2010-ын дагуу СТР Улаангом нөхцлөөр нийлүүлэх, худалдан авагч тал болох “Ц” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа 100% төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба DW Oil Trading GmbH компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж замын битумыг нийлүүлсэн бөгөөд харин “Ц” ХХК-ийн зүгээс төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

     Мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Хэрвээ худалдан авагч тал нь нийлүүлсэн барааны төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхгүй бол худалдан авагч тал нь барагдуулаагүй мөнгөн дүнгийн 0,2%-ийн хэмжээтэй алдангийг Худалдагч тал нь төлөх ба энэ тохиолдолд худалдагч талаас барааны төлбөр гүйцэтгээгүй барааны хэсгийг, тухайн саатуулалтад ямар ч хариуцлага хүлээлгүйгээр саатуулах эрхтэй болно. Хэрвээ төлбөр хийх хугацааг 20 хоногоос хэртүүлсэн бол худалдагч тал энэхүү гэрээний дагуу нийлүүлэх үлдсэн хэмжээний барааг нийлүүлэхээс татгалзах эрхтэй байна. Дээр дурдсан саатал эсвэл татгалзалтай холбоотой баримтаар баталгаажсан ямарваа хохирлыг худалдан авагч талд нөхөн олгоно гэж заажээ.

     Гэрч Г нь ДВ Ойл Трейдинг ХХК-ийн ажилтны унаа хоол, гаалийн татвар нийт 28.472.528 төгрөгийг бараа бүтээгдэхүүний үнээс хасч тооцох эсэх нь гэрээнд заагдсан байгаа. Түүнийг “Ц” ХХК-ийн захирал Батдорж гүйцэт хараагүй. Тийм учраас би төлөх ёсгүй гээд маргаан үүсгээд байгаа. “С” ХХК-иас орос хэл дээрх гэрээг “Ц” ХХК руу явуулсан. Тухайн гэрээг орчуулах шаардлагатай гэсэн тул манай компанийн менежер орчуулж явуулсан байсан. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс өмнө гэрээ байгуулсан гэж мэдүүлжээ.

      ХБНГУ-ын DW Oil Trading GmbH компани нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсын “Ц” ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №180919 тоот гэрээ болон уг гэрээний Нэмэлт хэлэлцээр №1-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болон алдангийг шаардах эрхийг Монгол улсад бүртгэлтэй “С” ХХК-нд шилжүүлжээ.

     Хариуцагчийн зүгээс “С” ХХК-ийн нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 2.849,26 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаа боловч нотлох баримт, хүсэлт гаргаагүй тул Монгол банкнаас зарласан 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хаалтын ханшаар тооцсныг үгүйсгэх үндэслэлгүй.

       Хариуцагчийн гаргаж ирүүлсэн Г-тэй чаталсан гэх 6 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно.

      Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хугацаа дууссан боловч худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул “С” ХХК нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

      Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн төлбөр 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.561.912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ХХК-иас 1.561.912 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 280.792.436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.561.912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ХХК-иас 1.561.912 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

                                                                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БОЛОР