Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01040

 

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/01040

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......................тоотод оршин суух Т /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .........................тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн .........................тоотод оршин суух Бөлдөө овогт Ц-ийн О  /РД:000000000/-т холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б нь 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ц.О гэр бүл болсон. Гэр бүл болоод бид 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ГБ ХХК-аа байгуулж байсан. Төрснөөс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. 2007, 2009, 2012 онд жирэмсэн болж удаа дараа тээлт амжилтгүй болж сэтгэл санааны хямралд орж байлаа. Улмаар миний бие Солонгос улсыг зорьж эмчилгээ, шинжилгээ хийлгэн 2013 онд дахин жирэмслэн 7 сар бүтэн хэвтрийн дэглэм сахиж, хүндрэлтэй төрж бид хүүтэй болсон. Хүү маань 2 нас хүртлээ хоцрогдолтой бойжиж байсан ч гэнэт таталт өгдөг болж эпилепси гэдэг оноштой байнга эмнэлэг, эм тариа гэх болсон. 2015 онд ахин төрж эрүүл саруул охинтой болсон. 2015 оноос хойш охин төрсний дараа хүү маань өдөрт 10-20 удаа таталт өгч байнгын 3 төрлийн хүнд хэлбэрийн антибиотик уудаг болсон. Охин 6 сар орчимтой байхад нөхөр маань бид гурвыг орхиж 6 сар орчим сар тусдаа амьдарсан. Энэ хугацаанд охин нярай, хүү маань байнга татдаг, бид ээж аавындаа цуг амьдарч туслуулж байлаа. Энэ хугацаанд би шинэ байрны засварын ажлаа дуусгаж, нүүж орсон. Ороод төд удалгүй нөхөртэйгөө нэг гэрт амьдарч эхэлсэн боловч маргалдах асуудал гарсаар л байсан. Нөхөр маань хүүхдүүдээ асардаггүй, халамж тавьдаггүй, ганц бие ээж шиг сүүлийн 3 жил амьдарч байх хугацаанд маш их сэтгэл санааны дарамтад орж байна. Ерөөсөө хоорондын үл ойлголцол дуусахгүй, өвчтэй нэг хүүхэд, багас насны охин хоёроо халамжлахгүй, тайван байх аргагүй байдал бий болсон. Сүүлийн хоёр жилд бид хоёрын хооронд харилцаа байхгүй, нэг гэрт байгаа хэдий ч бараг тааралдахгүй амьдарсаар ирсэн. Ийм олон шалтгааны улмаас би гэр бүлээ цуцлуулах шийдэлд хүрсэн. Нөхөр байнга салах өргөдлөө өг гэж удаа дараа мессеж болон амаар шахан шаардах болсон. Иймд урьдчилан шийдвэрлэх журмаар эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан боловч Ц.О тус газраас удаа дараа дуудахад очоогүй болно. Иймд миний бие шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Нэхэмжлэгч Н.Басан би 2006 онд Ц.О-тай гэр бүл болж 14 жил хамтран амьдрахдаа хамтран бизнес эрхэлж, барилга, гадаад худалдаа зэрэг олон чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулах 8 компанийг байгуулсан болно. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан үүх өөрөөр тогтоож болно гэж заасан байдаг. Иймд дээрх хуульд заасан зарчим, эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүргийг харгалзан хүү О.Содбилгүүний эрхийг хамгаалж, түүний тусгай хэрэгцээ буюу насан туршийн асаргаа, тусгай сургалтын хэрэгцээг хангахуйц шаардлагатай хөрөнгө 3.000.000.000 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа гаргуулан авахаар нэхэмжилсэн боловч хариуцагчтай харилцан тохиролцоод сар бүр хоёр хүүхдүүддээ тус бүр 25 сая буюу нийт 50 сая төгрөгийн тэтгэмж өгч байхаар болсон.

Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн бөгөөд миний бие Г Б ХХК, Г Ф ХХК, О ХХК, Г ХХК, Г М ХХК, МТИ ХХК, Г Б ХХК, Г И сургуулиудын хувьцаанаас Н.Б, хүү О.С, охин О.Б нарт оногдох хэсгийн хувьцаа эзэмшихээр шаардсан нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Ц.О нь Хан-Уул дүүргийн .................. байрлалтай, Глобал резиденс барилгаас тус тус 120 м.кв талбай бүхий 2 орон сууцыг шилжүүлж өгөх, Хан-Уул дүүргийн .............................хотхоны барилгаас 150 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон 23 давхрын 200 м.кв орон сууцыг шилжүүлэн өгөх, Г М  ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр тохиролцсон болно гэв.

 

Хариуцагч Ц.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хамт амьдраад 20 орчим жил болж байна. 2013 онд анхны хүү төрсөн. 2 жилийн өмнөөс таталт өгөөд одоо юу хийж байгаагаа мэдэхгүй хүн байдаг. 2015 онд охинтой болсон. Таарч тохирохгүй асуудал гарч гэр бүлийн маргаан үүссэн. Хамт амьдрахад таарахгүй байсан учир салсан нь дээр гэж хэлснээс салах өргөдлөө өг гэж шаардсан зүйл байхгүй. Намайг цагдаад өгч, шүүхээр шийтгүүлж байсан. Би хоёр хүүхдийнхээ өмнө хэзээд хариуцлага хүлээнэ. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаас өөрөөр буюу хүүхэд тус бүр сар бүр 25.000.000 төгрөгийн тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгийн маргааныг эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлүүлнэ гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Ц.О нар 2006 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү О.С, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр охин О.Б нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Ц.О нь эхнэрээ асрах, халамжлах, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрлэгчдийн хооронд зан харьцааны тааламжгүй байдал болон үл ойлголцол бий болж, улмаар хамт амьдарч байгаа боловч эхнэр, нөхрийн харилцаагүй болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг харгалзан хүү О.С, охин О.Б нарыг эх Н.Б-ийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү О.С, охин О.Б нарыг эцэг Ц.О нь тэжээн тэтгэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.О нь хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар бус эвлэрлийн гэрээнд зааснаар хүү О.С-д 25.000.000 төгрөг, охин О.Б-д 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг сар бүр тогтмол төлөхөөр гэрлэгчид тохиролцсон байх тул хуульд зааснаар тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэж үзэв.

2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.С нь эпилепси өвчний улмаас үг хэлэх, ярих зэргээр өөрийгөө ойлгуулах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэйн улмаас саналаа өгөх боломжгүй, түүнчлэн гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул шүүх хүүхдийн саналыг асуухгүйгээр шийдвэрлэлээ.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр тохиролцсон байх тул хариуцагч Ц.Отгонбаатар нь Хан-Уул дүүргийн ...................баруун талд байрлалтай.............. барилгаас тус тус 120 м.кв талбай бүхий 2 орон сууцыг, Хан-Уул дүүргийн ......................... хотхоны барилгаас 150 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон 23 давхрын 200 м.кв орон сууцыг тус тус нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч Н.Б нь Г Б ХХК, Г Ф ХХК, О ХХК, Г Б  ХХК, ГМ ХХК, МТИ ХХК, ГБГ  ХХК, ...... сургуулиудын хувьцаанаас өөрт болон хүү О.С, охин О.Б нарт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж, ГМ ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр тус тус тохиролцсоныг батлах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 63 63.1.5 наар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тугчин овогт Н. Б, Бөлдөө овогт Ц-ийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.С, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин О.Б нарыг эх Н.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар хүү О.С, охин О.Б нарыг 18 нас хүртэл нь сард тус бүр 25.000.000 төгрөг буюу нийт 50.000.000 төгрөгөөр эцэг Ц.О нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.О нь Хан-Уул дүүргийн ................... баруун талд байрлалтай, ГР барилгаас тус тус 120 м.кв талбай бүхий 2 орон сууцыг, Хан-Уул дүүргийн ..................... баруун талд байрлалтай, ......... хотхоны барилгаас 150 м.кв талбайтай үйлчилгээний талбай болон 23 давхрын 200 м.кв орон сууцыг тус тус нэхэмжлэгч Н.Б-д шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч Н.Басан нь ГБ ХХК, ГФ  ХХК, ОГ ХХК, ГБК ХХК, ГМ  ХХК, МТИ ХХК, ГБГ  ХХК, Глобал иннова сургуулиудын хувьцаанаас өөрт болон хүү О.С, охин О.Б нарт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлээс татгалзаж, ГМ  ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр тус тус тохиролцсоныг баталсугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.О-аас н 457.950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

8. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР