Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/01085

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/01085

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: А Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Б 

Хариуцагч: И М Ж ХХК /РД:3870154/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 136 971 401.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Хариуцагч И М Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Б нь 2019.03.25-ны өдөр манай байгууллагатай ЗГ190398 дугаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр өөрийн эрхэлж буй бизнесдээ зориулан зээлсэн. Зээл олгохдоо И М Ж ХХК-ийн Төв аймаг, Сэргэлэн сум, дүгээр баг, ................. ... бүсгудамж, 00 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-1419000227 дугаар, 100.4 мкв талбайтай хувийн сууж гаражийн зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн газарт байрлах нэгж талбарын 1864027318885 дугаар, 19 га талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай эзэмших газрыг барьцаалсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.Б-аас үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 46 720 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891 401 төгрө, нийт 127 611 401 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч И М Ж ХХК-ийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И М Ж ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг .................-ны ... бүс гудамжны 00 тоот хаягт байрлалтай 19 га газар дээр Н П Т хэмээх таун хаус болон сингл хаусаас бүрдэх бүрэн хэмжээний цогцолборын төслийн ажлыг эхлүүлсэн. Тухайн үед төслийг хэрэгжүүлж эхлээд зам болон зарим хаусыг барих явцад төслийн хөрөнгө тасалдсаны улмаас танил ах Г.Б-д хандсан. Г.Б нь танайд хөрөнгө оруулалт аваад өгье, чи газраа барьцаалаад надад зээл аваад өгчих гэж хэлсэн. Тухайн үед уг барилгын ажлыг нэн яаралтай үргэлжлүүлэх шаардлага байсан учраас Г.Б-д итгээд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг  ................. ны ... бүс гудамжны 00 тоот хаягт байрлалтай 19 га газрыг А Г ББСБ ХХК-д барьцаалсан. Г.Б нь дээрх зээл авах ажиллагаа амжилттай бүтсэний дараа зээлийн 80 000 000 төгрөгийг аваад түүнээс хойш И М Ж ХХК-ийн захирал Б.Б-тай холбоо барихгүй, ор сураггүй алга болсон. Үүнээс хойш манай компанийн төслийн ажил зогсонги байдалд орж маш их алдагдал хүлээсэн. Б.Б нь энэ асуудлаар Төв аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд Г.Б нь залилангийн хэргээр шалгагдаж байгаа. Уг зээлийн гэрээний мөнгөнөөс И М Ж ХХК болон захирал Б.Б нь нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан 136 971 401.37 төгрөгийг И М Ж ХХК-иас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие И М Ж ХХК-ийн захирал Бтай эртний найз нөхөд, ах дүүсийн холбоотой бөгөөд 2019 оны эхээр Б нь надад хандаж тус И М Ж ХХК-ийн зээмшлийн .... аймаг, .... сум ... баг, ............-ийн ... бүс гудамж 00 тоот хаягт байрлах 19 га газар 100.4 мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар би найз нөхдийн холбоогоо бодолцон туслахаар болж А Г ББСБ ХХК-тай холбож өгсөн. Тус компани нь ирэгд болон аж ахуйн нэгжүүдийн зээл олгох журмынхаа дагуу зээлийг нь судалж байх явцад тус И М Ж ХХК-ийн захирал Б нь урьд нь банк банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан бөгөөд зээл олгосон байгууллагатай байгуулсан зохих гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас найдваргүй зээлдэгч ангилалд хамаарагдан дахин зээл хүсэх боломжгүй нөхцөлд хүрсэн байсан. Ингээд захирал Б надад Хоёулаа энэ зээлийг аваал хамтарч бизнес хийе, та үндсэн зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулаад зээлийг гаргуулаад өгчих, би компанийн эзэмшлийн хөрөнгийг барьцаалъя гэсэн санал тавьсан. Ингээд И М Ж ХХК-ийн захирал Б бид хоёр харилцан тохиролцсоноор тус компаниас дээрх компанийн эзэмшлийн .... аймаг, .... сум ... баг, ..... ... бүс гудамж, 00 тоот хаягт байрлах 19 а газар 100.4 мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 80 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Тус зээлийн үнийн дүн болох 80 000 000 төгрөгийгИ М Ж ХХК-ийн захирал Бд би бзхлээр нь хүлээлгэн өгсөн ба зээлийн мөнгөний зарцуулалтанд миний бие ямар ч үүрэгтэй оролцоогүй, бидний тохиролцсоноор хийгдэх байсан хамтын бизнес огт хэрэгжээгүй тул тус компаниас авсан зээл болон зээлийн хүү, алдангийг би төлөх үүрэггүй болно. Иймд А Г ББСБ ХХК-иас иргэн Г.Б,И М Ж ХХК нараас 127 611 401 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд миний бие Хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А Г ББСБ ХХК нь Хариуцагч Г.Б,И М Ж ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 56 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891 401.37 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 136 971401.37 төгрөг гаргуулах хэсгийг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хангаж, Хариуцагч И М Ж ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

А Г ББСБ ХХК Хариуцагч Г.Б нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ЗГ190398 дугаар зээлийн гэрээ, ИГ190398 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулагдаж, уг гэрээгээр А Г ББСБ ХХК  нь 80 000 000 төгрөгийг, машин мотоциклоос бусад барааны жижиглэн худалдааны зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирчээ. /хх-ийн 6-8/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгонИ М Ж ХХК-ийн өмчлөлийн .... аймаг, .... сум ... баг, ................. ... бүс00 тоот хаягт байрлах, 100.4 мкв талбай бүхий Г-000421734 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, мөн газарт байрлах 19 га газрын газар эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 9-10/

 

Дээрх зээлийн гэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байх ба ИГ-190398 тоот барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, барьцаалбарт бүртгүүлсэн байна.

 

Хариуцагч Г.Б талуудын байгуулсан 2019 оны 3 сарын 25-ны өдөр ЗГ-190398 дугаартай зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг зээлэхээр тохирсон асуудлаар маргаА Гүй, гэрээ байгуулсан өдөр А Г ББСБ ХХК нь 2019.03.25-ны өдөр 80 000 000 төгрөгийг Хариуцагч Г.Баттулгын Голомт банкны 0000000000 дугаар дансаар 16 000 000 төгрөгийг, 64 000 000 төгрөгийн хоёр удаА Гийн бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн ба Хариуцагч Г.Б нь зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулА Гдсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх ба Хариуцагч Г.Б нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

А Г ББСБ ХХК нь 2014.09.05-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 88 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн 000/000 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 19-20/

 

Харин нэхэмжлэгч АГ ББСБ ХХК нь ХариуцагчИ М Ж ХХК-д холбогдуулан 2019 оны 03 сарын 25-ны өдөр ЗГ190398 тоот зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байх ба тус компани нь зээлийн гэрээний Хариуцагч биш байна.

Тодруулбал, дээрх зээлийн гэрээний зээлдэгчээр иргэн Г.Б байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгүүлэхээр хэн нэгэн этгээд болон хуулийн этгээд оролцоогүй байна. Иймд хамтран Хариуцагчаар И М Ж ХХК-д холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар шаардсан нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

Харин барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгээд Хариуцагч Г.Б-аас үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 56 080 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 891 401.37 төгрөг, нийт 136 971 401.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Г ББСБ ХХК-д олгож, Хариуцагч И М Ж ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Тус шүүх хуралдааны товыг Хариуцагчийн төлөөлөгч Д.О-д 2021 оны 05 сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлА Га болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хариуцагч Г.Бас зээлийн гэрээний үүрэгт 136 971 401.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А Г ББСБ ХХК-д олгож, Хариуцагч И М Ж ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хариуцагч Г.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасанИ М Ж ХХК-ийн өмчлөлийн .... аймаг, .... сум ... баг, ................. ... бүс00 тоот хаягт байрлах, 100.4 мкв талбай бүхий Г-000421734 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны 30 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, мөн газарт байрлах 19 га газраас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 032 417 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 032 417 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А Г ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.МӨНХЖАРГАЛ