| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2020/00471/И |
| Дугаар | 103/ШШ2021/00209 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2021/00209
2021 6 17 103/ШШ2021/00209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 5 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 3 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.454.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******0 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Эрдэнэтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л., хариуцагч Ц., түүний өмгөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч Д., шинжээч Р., Ж. /онлайнаар/ нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц. нь 2*******0 оны 3 дугаар сарын 10-ны үеэр миний эзэмшлийн авто машиныг асааж өгөх гэж байгаад тохиргоог нь буруу хийснээс шалтгаалж миний машины компьютер шатаж, хуваарилах голыг хугалсанаас мотор нь ажиллагаагүй болсон тул иргэн гээс моторны үнэ 700.000 төгрөг, компьютер 200.000 төгрөг нийт 900.000 төгрөг нэхэмжилсэн мөн миний бие машинаараа такси үйлчилгээнд явж амжиргаагаа залгуулдаг байсан боловч одоо болтол орлогогүй байна. Би 2*******0 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2*******0 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд олох байсан орлого 2.500.000 төгрөг, мөн 2*******0-2*******1 онуудад дээрх асуудлаар тус иргэний шүүхэд шүүгчийн туслахтай 18 удаа уулзсан байдаг, уулзахаар ирэхдээ таксигаар ирж очдог байсан ба унааны зардал 54.000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. 2019 оны 11 дүгээр сараас хойш машины гарааш байхгүйн улмаас өвөл машин хөлдөж асахаа больсон. Гэтэл 2*******0 оны 03 дугаар сард хариуцагч манайд Танай машин асахгүй байгаа гэж хүнээс сонсоод засаж өгөхөөр ирлээ.., гэж хэлээд ирсэн. Тухайн үед хариуцагч машиныг асаахаар оролдсон боловч асаагүй, тохиргоог нь үзье гээд хуваарилах голыг нь салгаад гэрт оруулж ирээд ..,би япон машины галын тохиргоог сайн мэдэхгүй байна.., гэж хэлээд хуваарилах голыг эргүүлэн машинд хийсэн. Хариуцагч машины утаснууд нь шалбарсан байна. Энэ нь машин асахад сөргөөр нөлөөлдөг гэж хэлж байсан. Улмаар өөрөө зарим утаснуудыг нь хайчлан шинэ утсаар сольсон. Би машины талаар мэдэхгүй тул өөрөө бүх зүйлийг хийж машиныг асаах гэтэл машин асаагүйгээр барахгүй түг гэж дуугараад, утаа гарч, хуваарилах гол нь хугарсан байдаг. Хуваарилах гол хугарсан шалтгаан нь хариуцагч машин асаах үед мотор нь гацсан тул түлхүүрээр хуваарилах голыг хөшиж хөлөөрөө жийснээс болсон гэж бодож байна. Мөн хуваарилах голыг хугалаад хариуцагч өөрөө гагнуулж ирж байсан. Би хариуцагчид хуваарилах голыг гагнаж тавьж болдог эсэхийг асуухад болдог хэмээн хариулж байсан. Хариуцагч машины талаар огт ашиглаж болохооргүй хог мэтээр хариу тайлбартаа бичсэн байсан. Энэ машинаар таксинд явдаг, явж байсныг таксины жолооч нар бүгд мэднэ. Иймд Ц.гээс 3.454.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би эмнэлэгт хэвтэж байхдаа нэхэмжлэгчийн машины талаар хүнээс сонссон. Тэр хүн хэлэхдээ .., Уг машин нэг жил гаруй хугацаанд асаагүй янз бүрийн хүмүүст оношлуулж үзүүлдэг боловч асдаггүй.., гэсэн. Би эмнэлгээс гараад нэхэмжлэгчийн машиныг үзэхээр очиход нэг жил асаагүй мөн задаргаа их орсон бүх утас нь хөлдөөд хугарсан байдалтай байсан. Хамгийн эхэнд галын тохиргоог нь үзье гээд тагийг нь авч тохиргоог нь үзсэн, тухайн машиныг задалж эвдээгүй. Хариуцагч тэр үед надад өөрөө машинаа задалж жийргэвч гэх мэт зүйлсийг сольсон, олон хүнд машинаа оношлуулахаар үзүүлсэн талаараа ч ярьж байсан. Тухайн машиныг маш олон хүн үзээд бүх тохиргоог нь алдагдуулсан байсан. Намайг машины нударган гол руу нь түлхүүрээр хөшүүрэгдэн жийсэн тул хугалсан гэж байна. Энэ гол нь нэг хүн хөлөөрөө жийхэд хугарахаар хэврэг зүйл биш гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Ц.гээс эд хөрөнгөд учирсан хохирол 3.454.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Ц. холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.454.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л. нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ Ц. миний авто машиныг засахаар оролдож байхдаа, авто машины компьютерыг шатааж, моторыг нь ажиллагаагүй болгож, нударган гол буюу хуваарилах голыг хугалсан ба моторын үнэ 700.000 төгрөг, компьютер 200.000 төгрөг нийт 900.000 төгрөг, олох ёстой байсан орлого 2.500.000 төгрөг, шүүхэд удаа дараа ирж уулзаж байсан, ирэх болгондоо таксигаар ирж очиж байсан унааны хөлс 54.000 төгрөг гэж тодорхойлсон байна.
Хариуцагч Авто машиныг засаж өгөхөөр оролдсон үйл баримтын талаар маргаагүй, харин .., авто машины компьютер шатсан, нударган гол буюу хуваарилах гол хугарсан нь миний буруутай үйлдлээс болоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүлээн авч 2*******0 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2079 дугаар захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч Мазда демио маркын 2003 онд үйлдвэрлэсэн, 2009 оны 12 дугаар сарын *******-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн тээврийн хэрэгслийн компьютер, мотор, хуваарилах голын зах зээлийн үнэлгээг нийтэд нь 650.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон. /хх-70-79/
Нэхэмжлэгч Л. нь 2*******0 оны 3 дугаар сарын 10-ны үед хариуцагч Ц. авто машиныг засаж өгөхөөр оролдож байгаад авто машины компьютерыг шатааж, мотор ажиллагаагүй болгож, нударган гол буюу хуваарилах голыг хөлөөрөө жийж хугалсан. Би гал хамгаалагч олдохгүй байсан болохоор гал хамгаалагчийн оронд зэс утас ороосон гэж тайлбарладаг, харин хариуцагч Г. Би машиныг задлаагүй, галых нь тохиргоог үзсэн, надаас өмнө хэд хэдэн хүнээр авто машинаа засуулахаар оролдуулсан гэж хэлж байсан, нударган голыг хөлөөрөө жийхэд хугарахаар хэврэг зүйл биш гэж тайлбарладаг, шинжээч Р., Ж. нар шүүх хуралдаанд өөрсдийн гаргасан дүгнэлтийн талаарх тайлбартаа Дүгнэлтийн 3 дахь хариултыг андуурсан байна. Автомашины компьютер шатсанаас шалтгаалж мотор эвдрэх шалтгаан болохгүй, түлхүүр түлхэж үзэхэд нударган гол хугарах боломжгүй, гал хамгаалагч хэвийн ажиллаж байсан тохиолдолд компьютер шатахгүй, нударган голыг хөлөөрөө жийж хугалах боломжгүй, гал хамгаалагчийг зэс утсаар ороосон байсан, гал хамгаалагч компьютерийг шатахаас хамгаалдаг, зэс утсаар ороосноос болж компьютерийг хамгаалж чадаагүй шатаасан байна гэсэн тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгч Л. нь гал хамгаалагчийг зэс утсаар ороож хийсний улмаас компьютер шатах шалтгаан болсон байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн автомашины гал хамгаалагчийг монголчилж, зэс утсаар ороосон талаараа шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд ингэж ороосон нь компьютер шатах шалтгаан болсон талаар шинжээч шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Хариуцагч Ц.гийн нэхэмжлэгч Л.******* машинд аккумлятор тавьж түлхүүр түлхэж асаасан гэх үйлдэл нь машины компьютер шатах, нударган гол хугарахад нөлөөлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй, нэхэмжлэгч Л. нь өөрийн тайлбар, түүний үндэслэлээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Л.******* эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Ц.гээс шаардах боломжгүй.
Иргэдийн төлөөлөгч Д. нь Хариуцагч Ц.гээс эд хөрөнгөд учирсан хохиролд 3.454.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц. холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3.454.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.454.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******0 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШЗ2*******0/*******079 дугаартай шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн шинжээчийн ажлын хөлс 70.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.ээс гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ
Г.СОЛОНГО