Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 362

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2020/01345/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... баг ... дугаар байр ... тоотод оршин суух ... овогт С.А /регистрийн дугаар ..., утас ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ... аймгийн ... сумын ... баг, ... гудамж ... тоотод оршин суух ... овогт Х.Н /регистрийн дугаар ..., утас .../, ... овогт Ж.Э /регистрийн дугаар ..., .../ нарт холбогдох,

 

“5,250,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө, хариуцагч нарын өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“С.А миний бие Х.Н, түүний нөхөр Ж.Э нартай 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 3,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Бидний хооронд бичгээр байгуулсан хэлцэлд Х.Н, Ж.Э нар нь газар эзэмших хоёр гэрчилгээг барьцаалж, 3,500,000 төгрөгийг буцаан өгч дуусах хүртэлээр сар бүр хүүг өгч, дээр нь үндсэн мөнгөнөөс боломжийн төлж явна гэж тохиролцож авсан. Мөнгө зээлж авсны дараа удалгүй газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээ хэрэг болоод байна гээд буцаагаад авсан. тэд зээлсэн мөнгөнөөсөө сар бүр огт хүү төлөөгүй байгаа байсан ба удаа дараа шаардуулж 2019 оны 07 дугаар сарын 24-нд нэг удаа 3,500,000 төгрөгийг миний төрийн банкны данс руу гүйлгээний утгыг Х.Н-ээс гэж бичиж шилжүүлсэн. Өөрөөр надад ямар ч мөнгө өгөөгүй.

Би хүү авахаар тохирч мөнгө зээлдүүлсэн тул надад өгсөн 3,500,000 төгрөгийг 2017 оны 11 сарын 09-өөс хойших буюу 2017 оны 10, 11, 12, 2018 оны 01-07 дугаар сар хүртэлх 10 сарын хугацааны хүүгээ авсан гэж үзээд үндсэн зээл 3,500,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг дуустал 28 сарын хүүг аваагүй гэж үзэж байна.

Иймд Х.Н, Ж.Э нараас 2017 оны 11 сарын 09-ний өдрийн бичгээр байгуулагдсан хэлэлцээр зээлдүүлсэн үндсэн зээл 3,500,000 төгрөг, түүний хүүг 2018 оны 08 дугаар сараас хойших өнөөдрийг хүртэл хугацааны төлөөгүй хүүг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 1,750,000 төгрөгийг хүү, нийт 5,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...С.А-ийн нэхэмжилж байгаа 5,250,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. 3,500,000 төгрөг төлсөн энэ мөнгийг төлөхөд С.А-тэй тохиролцсон. Одоо надад мөнгө өгөх боломжгүй...” гэжээ.

 

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

“Ж.Э миний бие энэ мөнгө миний дансанд орж ирээгүй учир надад хамааралгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Х.Н, Ж.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг, түүний хүү 1,750,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигч талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  бичгээр “Хэлцэл” гэх бичгийн баримтыг үйлдсэн бөгөөд уг баримтад “...Х.Н, түүний нөхөр Ж.Э нар нь газар эзэмших гэрчилгээ /2ш/ барьцаалан, 10% /сарын/ хүүтэйгээр 3,500,000 төгрөгийг зээлж үндсэн мөнгийг өгч дуустал сар бүр хүүг өгч дээр нь үндсэн мөнгөнөөс боломжийн хэрээр төлж явна гэж тохиров. 2017 оны 11 дүгээр сарын 09-нд ... тоот данс руу шилжүүлэв” гэж тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх-7/

Хариуцагч Ж.Э, Х.Н нар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Хэлцэл” гэх бичгийн баримтад гарын үсэг зураагүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан боловч шинжээч Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар  сарын 26-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1033 дугаартай  дүгнэлтээр тус тус “хэлцэл” гэх баримтад зурагдсан гарын үсгийн бичвэр нь Ж.Э, Х.Н нарын гарын үсэг мөн болохыг тогтоожээ.

Иймд хариуцагч Ж.Э-ий “... энэ мөнгө миний дансанд орж ирээгүй учир надад хамааралгүй” гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байгаа ба нэхэмжлэгч С.А нь “хэлцэл” баримтад заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банкны ... тоот дансанд “С.А-с зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн деспозит дансны хуулгаар тогтоогдож байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.А нь хариуцагч Х.Н, Ж.Э нарт 3,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба талууд зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ…” гэж заасны дагуу хариуцагч Х.Н, Ж.Э нар нь үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч Х.Н, Ж.Э нар нь зээлийн төлбөрт 3,500,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бэлэн бусаар /дансаар/ шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч С.А нь хариуцагч нарын төлсөн 3,500,000 төгрөгийг үндсэн зээлийн 10 сарын хүүд тооцон авсан ба тэрээр хариуцагч нараас үндсэн зээл 3,500,000 төгрөг болон 2018 оны 08 дугаар сараас хойших шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны төлөөгүй хүүг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 1,750,000 төгрөгийн хүүг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч С.А нь “...хариуцагч Х.Н, Ж.Э нар нь зээлийн хүүгээ төлөхгүй янз бүрийн шалтгаан хэлээд байсан учир 5, 6 сарын дараа би үндсэн зээл, хүүгийн хамт нэхсэн...” гэсэн тайлбарыг гаргасан тул зээлийн гэрээний хугацааг 5 сарын хугацаатай гэж үзэх үндэслэлтэй байх тул  нэхэмжлэгч С.А  нь хариуцагч Х.Н, Ж.Э нараас 5 сарын хүү буюу 1,750,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Х.Н, Ж.Э нар нь үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүү 1,750,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 3,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 1,750,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 283 дугаар зүйлийн 283.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Н, Ж.Э нараас 1,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 3,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н, Ж.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 30,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгосугай.

              

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА