Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/00101/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... гудамж, ... давхарт оршин байгаа “ХХЗХ” ТБАГУТ үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороололд оршин байгаа, “Л” ХХК-д холбогдох,

 

“1,946,438.34 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч “ХХЗХ” ТБАГУТ үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“ХХЗХ нь “Л” ХХК-ийн хүсэлтийн дагуу “Харилцаа холбооны тухай хууль”-ийн дагуу 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн

  1. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900051 /794/В/СН52/ дугаартай “Кабелийн суваг”-ийн “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г,
  2. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900047 /795/В/СН53/ дугаартай “Кабелийн суваг”-ийн “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г,
  3. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 23410027 /472/DTV38/ дугаартай “Тоон телевиз”-ийн үйлчилгээ эрхлэх “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г тус тус байгуулсан.

“Л” ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 12900051 /794/В/СН52/ дугаартай “Кабелийн суваг”-ийн “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-нд заасан 2012-2017 онуудын тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 2,900,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2012 онд 500,000 төгрөг, 2014-2017 онд 1,800,000 төгрөгийн төлбөрийг төлж 600,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900047 /795/В/СН53/ дугаартай “Кабелийн суваг”-ийн “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-нд заасан 2013-2017 оны нийт 3,500,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2013 онд 408,000 төгрөг, 2014 онд 92,000 төгрөг, 2015 онд 590,000 төгрөг, 2016 онд 1,800,000 төгрөгийн төлбөрийг төлж, 610,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 23410027 /472/DTV38/ дугаартай “Тоон телевиз”-ийн үйлчилгээ эрхлэх “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-нд заасан 2015-2018 оны тусгай зөвшөөрлийн нийт 5,040,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2014 онд 4,303,561.64 төгрөгийн төлбөрийг төлж, 736,438.36 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Дээрх 3 тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 1,946,438.36 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойших хугацаанд ХХЗХ-оос “Л” ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан. 2020 оны 10 сард ..., ... утсаар холбогдоход төлөх үндэслэлгүй  гэх хариу өгөв.

Иймд “Л” ХХК-аас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Л” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Уг нэхэмжлэлд /794/В/СН52/, /795/В/СН53/, /472/DTV38/ дугаар бүхий кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилсэн байна. Энэхүү /794/В/СН52/, /795/В/СН53/, /472/DTV38/ тоот тусгай зөвшөөрлийн хугацааг ХХЗХ-ны шийдвэрийн дагуу 2017 онд үйл ажиллагааг зогсоосон болно.

2017 оноос хойш үйл ажиллагааг явуулаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг буцаана уу” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХХЗХ” ТБАГУТ үйлдвэрийн газар нь хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан 1,946,438.34 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 05 дугаар сард цуцалсан учир Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн зөвшөөрөл олгосон хугацаанд ХХЗХ-оос шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байсан учир манай байгууллага нь үйл ажиллагаа явуулж чадаагүй, манай байгууллага нь санхүүгийн хувьд хямралтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

Нэхэмжлэгч “ХХЗХ” ТБАГУТ үйлдвэрийн газар нь хариуцагч “Л” ХХК-нд 2011 оны 12 дугаар  сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900051 (749/B/CH52) дугаартай “Кабелийн суваг”-ийн /хөгжмийн суваг/ тусгай зөвшөөрлийн гэрээг, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 12900047 (795/B/CH53) дугаартай “Кабелийн суваг”-ын /киноны суваг/ тусгай зөвшөөрлийн гэрээг, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгож, 23410027 (475/DTV38) дугаартай “Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн гэрээг тус тус байгуулсан болох нь талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон дээрх үйл баримтын талаар маргадаггүй болно.

Зохигч талуудын тайлбар болон ХХЗХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56 тоот тогтоолын хавсралт, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай тогтоолын хавсралт зэрэг баримтаар “Л” ХХК-ний  (475/DTV38) дугаартай “Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, (795/B/CH53) дугаартай “Кабелийн суваг”-ийн /киноны суваг/ тусгай зөвшөөрөл болон (749/B/CH52) дугаартай “Кабелийн суваг”-ийн /хөгжмийн суваг/ тусгай зөвшөөрлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч “ХХЗХ” ТБАГУТ үйлдвэрийн газар нь (749/B/CH52) дугаартай “Кабелийн суваг”-ийн /хөгжмийн суваг/ тусгай зөвшөөрлийн төлбөр 600,000 төгрөг, (795/B/CH53) дугаартай “Кабелийн суваг”-ийн /киноны суваг/ тусгай зөвшөөрлийн төлбөр  610,000 төгрөг, (475/DTV38) дугаартай “Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн төлбөр 738,438.36 төгрөг, нийт 1,946,438.36 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч тал нэхэмжилсэн тусгай зөвшөөрлийн үнийн дүн дээр маргадаггүй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр төлбөрийг төлөхөөс татгалздаг болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байх тул (475/DTV38) дугаартай “Тоон телевизийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу үүргийг шаардах хуульд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул  уг гэрээний дагуу төлбөр 738,438.36 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч “Л” ХХК-нд олгосон (795/B/CH53) дугаартай “Кабелийн суваг”-ийн /киноны суваг/ тусгай зөвшөөрөл болон (749/B/CH52) дугаартай “Кабелийн суваг”-ийн /хөгжмийн суваг/ тусгай зөвшөөрлүүдийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул 12900051 (749/B/CH52) дугаартай,  12900047 (795/B/CH53) дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу төлбөр шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-т “Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүжин”, 26 дугаар зүйлийн 26.2.2-т “харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “Л” ХХК-аас төлбөр 1,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХЗХнд олгож, нэхэмжлэлийн үлдэх 738,438 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-аас төлбөр 1,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХЗХ ТБАГУТ үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 738,438 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Л” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 33,590 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА