Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00342/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí Ерөнхий ø¿¿ã÷ З.Тмаа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð 

 

Нэхэмжлэгч:  ... аймаг, ... сум, ... дугаар баг ... дугаар хороолол ... дүгээр байрны ... тоотод оршин суух ... овогт Т.Т /утас .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг дахь ШШГГ-т холбогдох,

 

“Үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах 2020 оны 07 дугаар арын 06-ны өдрийн 799 дугаартай шийдвэрээр хариуцагч ДЗГ ХХК-аас 112,371,277.42 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Худалдаа хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэгдэж гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Н.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу “Ашид билгүүн” ХХК нь Т.Т миний нэр дээр өмчлөлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол ... байрны ... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны байрыг 50,547,405 төгрөгөөр, Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцны байрыг 65,909,689 төгрөгөөр, ... урд байрлах авто машины гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 25,857,438 төгрөгөөр тус тус үнэлснийг би хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь: Энэхүү хөрөнгүүдийг 2018 онд Мэргэшсэн үнэлгээчин Н.Б тус үнэлгээнээс өндрөөр буюу авто машины гараашийг гэхэд 2018 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 52,700,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ ч өндөр байгаа юм.

...Шийдвэр гүйцэтгэгч Н.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу “Ашид билгүүн” ХХК нь “ДЗГ” ХХК-ний нэр дээр өмчлөлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын ... дүгээр баг ... байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай эд хөрөнгийг 441,804,718 төгрөгөөр үнэлсэн байна.

Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь энэ үнэлэгдсэн хөрөнгө нь “ДЗГ” ХХК-ийн өмч бөгөөд төлбөр төлөгч нь иргэн Т.Т юм.

Энэхүү хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн байна. Учир нь энэхүү өмч хөрөнгийг 2018 онд мэргэшсэн үнэлгээчин Н.Б 900 сая төгрөгийн үнэлгээ гарсан байдаг юм. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ҮХХ/821-16, ҮХХ/281-15, ҮХХ/821-23 №ТХҮ-421/01 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-... дугаар хорих анги нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Төлбөр төлөгч Б.Г, Т.Т нараас Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 799 дугаартай захирамжаар 112,371,277 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгохоор, мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэрээр 139,303,992 төгрөгийг гаргуулж, “ДЦ” ББСБайгууллагад олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.

Төлбөр төлөгч Б.Г, Т.Т нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг “Эд хөрөнгө хураах тогтоол”-оор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-нийг томилохоор, талуудаас татгалзаж байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэснийг тэмдэглэлээр баталгаажуулж 21/03 дугаартай тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-нийг шинжээчээр томилсон.

“Ашид билгүүн” ХХК нь доорх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг “Эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол ... дугаар байрны ... тоот 29,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50,547,405 төгрөгөөр, Ү-... дугаартай Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот, 39,0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 65,909,689 төгрөгөөр, Ү-... дугаартай Дархан сумын ... дугаар баг ... урд байрлах 72.0 м.кв талбайтай 4 машины гарааш, 0004518879 гэрчилгээтэй, 080152191 нэгж талбарын дугаартай 155,0 м.кв талбайтай 20 жилийн хугацаатай эзэмшлийн газрын хамт 25,857,438 төгрөгөөр, Ү-..., Ү-..., Ү-... дугаартай Хонгор сум ... дүгээр багт байрлах фермерийн зориулалттай барилга, зоорь худаг, 4502000965 нэгж талбарын дугаартай газрын хамт 441,804,715 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээг талуудад мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан ба шинжээч нь үнэлгээг зах зээл дээр худалдаалагдаж буй эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон үнэн бодит ханшийн судалж, “Хөрөнгийн үнэлгээний тухай”, “Үнэлгээний олон улсын стандарт-2020” болон эдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг баримтлан зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Мөн талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээний тайлан танилцуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-...дугаар ... хорих ангид  холбогдуулан “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ҮХХ/821-16, ҮХХ/281-15, ҮХХ/821-23 №ТХҮ-421/01 дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-...дугаар ... хорих анги нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.”, 55.5-т “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Т  нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч ШШГГ нь “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайланг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгч Т.Т-т мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба Т.Т нь дээрх хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 799 дугаартай шийдвэрээр “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Т, Б.Г нараас зээлийн төлбөр 112,371,277.42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 790,006 төгрөгийг тус тус гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгохоор, хэрэв хариуцагч нар нь төлбөрийн сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Дархан-Уул аймаг дахь ШШГГ-т даалгаж”,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай магадлалаар хариуцагч Т.Т, Б.Г нараас 138,274,669 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 849,323 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.П олгохоор тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 536 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 589 дугаартай гүйцэтгэх хуудаснуудыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар-...дугаар ... хорих ангид холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолоор улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг ... дугаар хороолол ... тоот орон сууц, Дархан сумын ... дугаар баг ... урд байрлах хаягт байршилтай 72 м.кв талбайтай, гараашийн зориулалттай 0004518879, 080152191 нэгж талбарын дугаартай 155,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол ... байрны ... тоот 29 м.кв талбайтай орон сууц, Хонгор сумын ... дүгээр багт байрлах улсын бүртгэлийн Ү-..., Ү-..., Ү-... дугаарт бүртгэлтэй Дархан сумын ... дугаар багт байрлах фермерийн зориулалттай барилга, зоорь, 4502000965 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, улмаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21/03 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу “Ашид билгүүн” ХХК-ний дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоосон байна.

“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №ҮХХ/821-15 дугаартай тайлангаар “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг ...  дугаар хороолол ... тоот 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 03 дугаар сарын байдлаар 65,909,689 төгрөгөөр ...”, мөн өдрийн №ҮХХ/821-23 дугаартай тайлангаар “...Дархан сумын ... дугаар баг ... урд байрлах хаягт байршилтай 72 мкв талбайтай, гараашийн зориулалттай 0004518879, 080152191 нэгж талбарын дугаартай 155,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 25,857,438 төгрөгөөр...”, №ҮХХ/821-16 дугаартай тайлангаар “...Дархан сумын 10 дугаар баг ... дугаар хороолол ... тоот хаягт байрлалтай орон сууцны зориулалттай 2 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 50,547,405 төгрөгөөр...”,  №ҮТХҮ-421-01 дугаартай тайлангаар “...Дархан-Уул аймаг, Хонгор сум, ... дүгээр баг, ... байрлах фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 441,804,718 төгрөгөөр ...” тус тус үнэлж тогтоожээ.

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Т нь шүүх хуралдаан дээр гаргасан гомдлын үндэслэлдээ “... дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. ...Мэргэшсэн үнэлгээчин Н.Б нь тус үнэлгээнээс өндрөөр буюу буюу авто машины гараашийг гэхэд 2018 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 52,700,000 төгрөгөөр, фермерийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 900 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байх боловч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хэдий хэмжээний үнэтэй гэж үзэж байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Т нь шүүх хуралдаан дээр “ДЗГ” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай “Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчин Н.Б-т хандаж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохыг хүссэн” албан бичгийг гаргаж өгсөн бөгөөд уг албан бичгийг үнэлгээчин Н.Б-т хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ албан бичигтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хүсэлт гаргаагүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Т.Т нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Т.Т-ийн Дархан-Уул аймаг дахь ШШГГ-...дугаар ... хорих ангид холбогдуулан гаргасан “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ҮХХ/821-16, ҮХХ/281-15, ҮХХ/821-23 №ТХҮ-421/01  дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Тийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-...дугаар ... хорих ангид холбогдуулан гаргасан “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн ҮХХ/821-16, ҮХХ/281-15, ҮХХ/821-23 №ТХҮ-421/01 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1633 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТУНГАЛАГМАА