Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0308/З |
Дугаар | 128/ШШ2022/0265 |
Огноо | 2022-04-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2022/0265
2022 04 07 128/ШШ2022/0265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М н с ГХО ХХК /РД: /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К К,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,
Гуравдагч этгээд: Ж.О /РД: /,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын хооронд нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намьянжугийн гудамж, М н сын төвийн барилга 2482 м.кв газрыг ашиглах эрхийг М н с ГХО ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий М н с ГХО ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, К К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М н с ГХО ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намьянжугийн гудамж, М н сын төвийн барилга 2482 м.кв газрыг ашиглах эрхийг М н с ГХО ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулахаар маргасан.
2.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/453 дугаар захирамжаар нэгж талбарын 13******* дугаар бүхий 2482 м.кв газрыг 5 жилийн хугацаатай М н ж ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар М Н жХХК-ийн газар ашиглах эрхийг М н с ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрх олгосон.
2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 779 дүгээр захирамжаар М н с ХХК-ийн газар эзэмших эрхийг Ж.О д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар ашиглах эрх олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намьянжүгийн гудамж, Монгол намьянжу соёлын төвийн байрлах 2482 м.кв газрын ашиглах эрхийг М н сГХО ХХК-д олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5080 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намьянжүгийн гудамж, Монгол Намьянжу Соёлын төвийн байрлах 2482 м.кв газрын ашиглах эрхийг М н с ГХО ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах гэж өөрчилснөөр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүй болсон.
4.Нэхэмжлэгч М н с ГХО ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаж байна. Улаанбаатар хотод Намъянжу Монголын Соёлын төвийг барих, энэхүү төвийн барилгыг түрээслүүлж олсон орлогоор тэтгэлэгт хөтөлбөрт хувь нэмэр оруулахыг тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд зөвшөөрсөн ба тус төвийн барилгыг барихад зориулан 2000 оны 4 сарын 12-ны өдөр Монгол Намьянжу нийгэмлэг Төрийн бус байгууллагад 3900 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэйгээр олгосон.
2001 онд тус газар дээр Намьянжу хотоос буцалтгүй дэмжлэгээр 280,000,000 вон, Сангаас 70,000,000 вон, Сангийн гишүүдээс хандив 100,000,000 вон, нийт 450,000,000 төгрөгийн санхүүжилтээр Монгол Намьянжу Соёлын төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Ийнхүү Сан нь Монгол Улсад тэтгэлгийн үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор 2014 он хүртэл М н Ж ХХК-иар тэтгэлэгийн үйл ажиллагаа явуулж, 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл М н с ХХК-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Сангийн хөрөнгөөр үүсгэн байгуулан тэтгэлгийн үйл ажиллагааг явуулж өдий хүртэл дээрх онцгой харилцааны үндсэн дээр авсан газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар шийдвэрээр М н с ХХК-д 2,482 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба Нийслэлийн Өмчийн харилцааны газартай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.
Дээрх газар нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ж.О ын нэр дээр шилжсэн. Ж.О ыгСангийн менежмент хариуцсан захирал буюу Сангийн Монгол Улс дахь гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан.
Гэтэл Ж.Онь Санд мэдэгдэлгүй, мөн зохих зөвшөөрөл авалгүй хууль бусаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М н с ХХК-ийн хэвлэмэл хуудаст 065 дугаар албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан үйлдэж, компанийн эзэмшлийн газрыг өөртөө шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Ж.Онь өөрийн албан тушаал, компанийн тамга гэрчилгээг ашиглан, эхнэр П.Т ыг компанийн ерөнхий захирлын түр орлон гүйцэтгэгч мэтээр худал баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийсний үр дүнд 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 000590113 дугаар эзэмших эрхийн гэрчилгээг 3 жил 7 сарын хугацаатай гаргуулан авсан байна.
Уг хууль бус үйлдлийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шалган тогтоож 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 132 дугаартогтоолын тогтоох хэсгийн 1-т "Хэрэг бүртгэлтийн 170200045 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 - д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасугай" хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах үндэслэлийг зааж тогтоолын үндэслэх хэсэгт "...Ж.Онь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн М Н ЖХХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоолд БНСУ-ны иргэд болох П Х Ч, Ю Ж Снарын гарын үсэг, хувийн тамгыг хуурамчаар уйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна." гэж, тогтоолын тогтоох хэсгийн 5-т "Хохирогч БНСУ-ын иргэн К Х Снь иргэн Ж.О ын эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намьянжугийн гудамж, Монгол Намьянжу Соёлын төвийн байрлах 2482 м.кв газрыг М н с ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шаардах эрхтэй болохыг дурдсугай" хэмээн тус тус эцэслэн шийдвэрлэсэн байна.
Ж.О д шилжсэн газрын эзэмших эрх нь 2019 оны 4 сарын дүгээр 25-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд манай компанийн хувьд онцгой харилцаанд үндэслэн авсан боловч алдсан газрыг буцааж авах тухай асуудлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан боловч бидэнд тодорхой хариу өгөөгүй бөгөөд тус нэхэмжлэлийн 8-т заасан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоолыг үндэслэн алдсан газрыг хэрхэн буцааж авах боломжтой тухай бичгээр албан ёсоор хандсан.
Энэхүү өргөдөлд Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний едрийн 03-06/667 дугаар бичгээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ... тогтоол нь ... газрыг буцаан эзэмшүүлэх үндэслэл болохгүй байна, тус хариуг үл зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд нийслэлийн Засаг даргын тамгын 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 03/1085 дугаар бичгээр "...Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 5-т "... 2482 м.кв газрыг М н с ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шаардах эрхтэй болохыг дурдсугай." гэж заасан боловч уг газар эзэмших эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах талаар нийслэлийн газар зохион байгуулалтын албанд аливаа үүрэг үүсгэсэн, даалгасан асуудал уг шийдвэрт тусгагдаагүй байна" хэмээн тус тус хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг өгсөн.
Дээрх захиргааны байгууллагын газар ашиглах эрхийг олгохоос татгалзсан эс үйлдэхуй нь манай компани бусдын хууль бус уйлдлийн улмаас алдсан газар эзэмших эрхийг хэрхэн буцаан авах, хууль бус уйлдэл болохоос өмнөх анхны байдалд хэрхэн сэргээх талаар ямар нэгэн мэдээлэлгүй хэвээр хохирсоор байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны уйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг тусгасан бегеед тус зүйлийн 4.2.4-т үр нөлөөтэй байх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тухай заасан.
Тодруулбал, захиргааны байгууллага нь Захиргаан ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан аливаа захирамжилсан үйл ажиллагааг явуулахдаа тухайн нехцелд тохирсон хамгийн сайн боломжит хувилбарыг сонгох үүргийг энэ зарчмын дагуу хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн байх зарчмын хүрээнд захиргааны байгууллага аль болох л иргэдэд хамгийн саад болохооргүй хор уршиггүй шийдлийг сонгох үүргийг хүлээдэг. Манай компанийн хувьд нийслэлийн Засаг даргын тамгын газарт өргөдөл, гомдлыг гаргахдаа бид өөрсдөө бүрдүүлэх боломжгүй баримт тухайлбал, Ж.О ын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээс бусад Газрын тухай хууль болон холбогдох журамд заасан бүх баримтыг бүрдүүлэн хавсаргаж гаргаж өгсөн. Үүнтэй хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын тогтоолыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, манай компанийн хувьд бүхий л чармайлт гаргаж хуульд заасан бүрдүүлэх материалыг бүрдүүлсэн бөгөөд прокурорын газраас гаргасан тогтоолоор Ж.О ын газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдлийг хууль бус гэж тогтоосон тохиолдолд тус газар эзэмших, ашиглах эрхийг хэрхэн буцааж авах боломжтой талаар зааварчилгаа өгөхийг хүссэн байхад захиргааны байгууллагаас тухайн прокурорын тогтоолоор холбогдох байгууллагад ямар нэгэн үйл ажиллагаа хийхийг даалгаагүй, үүрэг болгоогүй" гэдгийг үндэслэж хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа нь Ж.Охууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон бодит нехцелд тохироогүй бөгөөд иргэдэд хамгийн саад болохооргүй, хор уршиггүй шийдлийг сонгох үүрэгтэй гэсэн зарчмыг зөрчиж байна.
Иймд, Нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намьянжугийн гудамж, М н сын төвийн барилга 2482 м.кв газрыг ашиглах эрхийг М н с ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М н с ХХК нь 1997 онд анх Монгол Улсад М н Ж нэртэй ТББ байгуулагдаад 2014 онд М н с ХХК болж өөрчлөгдөөд үйл ажиллагаа явуулж байсан.
2000 онд М н Ж ТББ-д 3900 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар олгож, 2014 онд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Жанхагхүэ татан буугдаад 2014 онд М н с ХХК болж өөрчлөгдсөн.
М н с ХХК нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар шийдвэрээр 2482 м.кв бүхий талбайг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Гэвч 2015 оны 7 дугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Онь өөрийн эхнэр н.Т*******ийг компанийн захирлаар томилсон шийдвэр гаргаад Ж.О д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаад холбогдох баримтыг бүрдүүлээд нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл нэг талаас компанийг төлөөлж эхнэртээ дэд захирал гэдэг эрх олгосон шийдвэр гаргаад өөрөө хувь хүнээр өөр лүүгээ шилжүүлэх хүсэлт гаргасан байсан.
Дараа нь 2015 оны 9 дүгээр сард тус компанийн нягтлангаар ажиллаж байсан н.М*******т газар эзэмших эрх шилжүүлэх итгэмжлэлийг олгоод уг итгэмжлэлийг тухайн газар байгаа Баянзүрх дүүрэгт биш Баянгол дүүргийн нотариатч өөрийн танил н.Д******* гэдэг хүн дээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээ өөртэйгээ байгуулсан нотариатын баталгаа гаргаад Газрын албанд өгсөн. Улмаар нийслэлийн Газрын албанаас энэ баримтуудыг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийг Ж.Оруу шилжүүлээд 3 жил 7 сарын хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Намьянжу хот болон тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл, мөн хувьцаатай холбоотой асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан.
Энэ нь харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаад Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Ж.Онь газрыг хууль зөрчиж шилжүүлж авсан нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
Ж.О ын зүгээс ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М н с ХХК болон газрыг прокурорын байгууллагаас энэ асуудлыг шалгах үүднээс хориг тавьсан.
Прокурорын тогтоолын холбогдох хэсгүүд дээр хоригуудыг цуцлаад хэрэг бүртгэлтийн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан гэдэг баримтыг Нийслэлийн Газрын алба болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулаад уг тогтоолын 1.5-т БНСУ-ын иргэн буюу одоогийн М н с ХХК-ийн захирал Кан Ансуг хохирогчоор тогтоосон, Ж.О ын эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намьянжугийн гудамж, М н сын төвийн байрлах 2482 м.кв газрыг М н с ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шаардах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдсэн.
Өөрөөр хэлбэл энэ газар шилжихдээ хуурамч бичиг баримтыг үндэслэсэн, нотариатын харьяалал зөрчсөн зэрэг нь тогтоогдсон учраас буцаагаад анх 2014 онд газар эзэмших эрх сэргэх нь зүйтэй гэж тогтоолын 1.5 дахь хэсэгт дурдаж өгсөн. Үүн дээр тухайн үед Ж.О ын зүгээс ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Үүнтэй холбоотойгоор бид нар нийслэлийн Засаг даргад манай газрыг Ж.Оруу шилжүүлж авсан үйлдлийг прокурорын байгууллага тогтоосон, энэ нь эцсийн шийдвэр болсон учраас газар эзэмших эрхийг олгуулах хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Газрын алба, нийслэлийн Засаг даргын зүгээс манай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.
Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалыг шүүхэд татсан байгаа, Ж.О ын зүгээс хэрхэн, яаж газрыг шилжүүлж авсан бэ гэдэг нотлох баримтуудыг гаргасан, мөн Ж.Огэрчээр болон холбогдогчоор өгсөн гурван удаагийн байцаалтын хувь нь хэрэгт авагдсан байгаа. Үүн дээр Ж.Оэхний удаа би энэ газрыг шилжүүлээд авсан юм, буцаагаад М н с ХХК-д өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Гэвч прокуророос хэрэг хаагдахын өмнө энэ бол Монгол Намьянжу соёлыг дэмжих нийгэмлэг гээд өөрийнх нь байгуулсан ТББ-д анх олгогдох ёстой байсан юм, үүнд би шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн ойлгомжгүй тайлбарыг хэлсэн байдаг.
Ж.О ын зүгээс 2015 онд шилжүүлж авснаас хойш ямар нэгэн газрын төлбөр төлөөгүй. Үүнийг шүүх нотлох баримтаар авсан. Одоо энэ газар М н с ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дээр байгаа. Гэтэл газар нь хэн дээр гэдэг нь ойлгомжгүй болсон. Газрыг ашиглаад байгаа боловч Газрын алба газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаагаас шалтгаалаад газрын төлбөр төлөх ёстой юм уу, үгүй юм уу, газар дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгө дээр өөр гуравдагч этгээдэд давхцуулан олгох гэх мэт ойлгомжгүй нөхцөл байдлууд үүсээд байна.
Мөн 2018 оноос тухайн газар дээр манай өргөтгөл баригдсан. Гэвч өргөтгөл дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авах гэхээр газар ашиглах эрх нь тухайн үед эрүүгийн журмаар ойлгомжгүй байсан учраас түдгэлзсэн байдалтай байгаад одоо бид нар өргөтгөлийн барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авах боломжгүй болсон гэх мэтчилэн эрх зүйн үр дагаврууд үүсээд байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 2482 м.кв газрын ашиглах эрхийг М н с ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолоор М н Ж ХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2842 м.кв газрыг үйлчилгээ, соёлын төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны едрийн А/453 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг М н Ж ХХК-иас М н с ХХК-д соёлын төв, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжаар М н с ХХК-иас иргэн Ж.О д газар эзэмших эрхийг 3 жил 7 сарын хугацаатайгаар шилжүүлсэн байна. Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх нь үндэслэлгүй байх тул М н с ГХО ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Маргаан бүхий газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 5 дугаар тогтоолоор Монгол Намьянжу Жанхогүэ ХХК-д маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/450 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаад мөн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Монгол Намьянжу Жанхогүэ ХХК-иас М н с ХХК-д соёлын төв, үйлчилгээний зориулалтай 5 жилийн хугацаатай шилжүүлсэн байдаг.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2005 оны А/779 дугаар захирамжаар М н с ХХК-иас гуравдагч этгээд болох Ж.Оруу газар эзэмших эрхийг нь 3 жил 7 сарын хугацаатайгаар эрх шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ шаардагдах материалуудыг гуравдагч этгээдээс цуглуулаад үүний хүрээнд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд рүү шилжүүлж шийдвэрлэсэн.
Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль ёсны дагуу гарсан, өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нийслэлийн Засаг даргын зүгээс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдохдоо маргаан бүхий прокурорын тогтоолыг үндэслээд газар ашиглах эрх олгуулахаар хандсан байдаг. Нийслэлийн Засаг дарга энэ прокурорын тогтоолыг үндэслээд газар ашиглах эрх олгоё гэхэд уг прокурорын тогтоол дээр М н с ХХК-д газар ашиглах эрх олгоод Ж.О ын газар эзэмших эрхийг нь дуусгавар болго гэсэн зүйл дурдаагүй байгаа. Мөн прокурорын тогтоолыг үндэслэх нь хуульд нийцэхгүй учраас нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохоос татгалзсан байна.“ гэв.
8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод хотын Засаг дарга Ж.Н*******т, Намьянжу хотын дарга К******* нар уулзалт хийж, гарын үсэг зурснаар ах дүү хот болсон. Энэхүү уулзалтын үр дүн нь Улаанбаатар хотод соёлын төв байгуулах, Намьянжу хотод Монгол соёлын хотхон байгуулахаар харилцан тохиролцсон байдаг.
Улмаар М н Ж ТТБ нь Улаанбаатар хотод соёлын төв барих хүсэлтийг тавьсан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авч Монгол Улсад дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага байгуулах шийдэлд хүрсэн. Дээрх хуралдааныг үндэслэн 2000 оны 01 дүгээр сард Монгол Намьянжу боловсрол, соёл худалдааг дэмжих нийгэмлэг байгуулсан.
Уг нийгэмлэгийн тэргүүнээр Ж.Обөгөөд 5 гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Yүний дагуу 2000 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А-41 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар Монгол Намьянжу боловсрол, соёл худалдааг дэмжих нийгэмлэгийн барилгыг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их тойруу гудамжны баруун талд 0.39 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон. Мөн 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ким Гуан Шин нь М Н жХХК-ийг нэг гишүүнтэйгээр байгуулж өөрөө захирал нь болсон.
Үүний дараа Ким Гуан Шин, Хо Сог Тэ нар нь Монгол Намьянжу боловсрол, соёл худалдааг дэмжих нийгэмлэг, түүний тэргүүн Ж.Оргилтой уулзаж, улмаар 0.39 га газрыг М н Ж ХХК-ийн нэр дээр ашиглуулах хүсэлтийг тавьсан. Уг хүсэлтийн дагуу Ж.Онь тухайн үеийн Соёлын төвийн захирал Ким Юун Шиг-тэй гэрээ хийж, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их тойруу гудамжны баруун талд 0.39 га газрыг шилжүүлсэн. Үүний дараа уг 0.39 га газрын тал хэсгийг байхгүй болгосон ба энэ талаар тодруулахад барилга барих гэж байгаа хэмээх тайлбарыг өгдөг.
Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолоор М Н жХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах 2482 м.кв газрыг үйлчилгээ соёлын төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй шилжүүлэн авсан. Тухайн үед Ж.Онь хоёр хотын хамтын үйл ажиллагаанд хэрэгтэй, Монгол Улсад соёлын тев бариулах зорилготой "Монгол Намьянжу" боловсрол соёл, худалдааг, дэмжих нийгэмлэгийн бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүй шилжүүлсэн нь алдаа болсон байна.
Үүний дараа уг газар дээр БНСУ-ын хөрөнгө оруулалтаар буюу М н Ж ТББ-ын хөрөнгөөр 3 давхар байшин баригдсанаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2482 м.кв Монгол намьянжу Боловсрол, соёл, худалдааг дэмжих нийгэмлэгийн газар нь "М н Ж" ХХК-ийнх бүрэн болсон. Өөрөөр хэлбэл "Монгол намьянжу Боловсрол, соёл, худалдааг дэмжих нийгэмлэгийн тэргүүлэгч Ж.О ын буруутай үйлдлийн улмаас нийгэмлэгийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2482 м.кв бүхий газрыг гадаадын хөрөнгө оруулалттай М н Ж ХХК-д алдсан болно.
Улмаар Монгол Улс дахь М н Ж ХХК татан буугдаж, үүний дараа шинээр М н сХХК-ийг 3 гишүүнтэй байгуулж, 2014 оны 02 дугаар сарын 24 ний өдрийн А/113 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний 000314228 дугаар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах соёлын төв, үйлчилгээний зориулалттай 2482 м.кв газрыг шилжүүлэн авсан байдаг. Улмаар Ж.Онь дээрх газрыг буцааж Монгол намьянжу Боловсрол, соёл худалдаг дэмжих нийгэмлэгт шилжүүлэн олгох зорилгоор газрын албанд хандсан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээний 000260113 дугаартай Баянзүрх дүүрэг, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах соёлын төвийн зориулалтай 2482 м.кв газрыг 3 жил 7 сарын хугацаатай шилуулсэн авсан.
Гэтэл түүнийг газар эзэмших эрх шилжүүлэн авсантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2.2-т заасны хэрэг бүртгэлийн 170200045 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын 132 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл дээрх прокурорын тогтоолоор хэргийг хаасан байх ба түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний 000260113 дугаар газрыг бусдад шилжүүлэх эрх нь Ж.О д хадгалагдаж байх тул Монгол намьянжу боловсрол, соёл худалдааны нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, тэргүүлэгчийн хувьд нийгэмлэгт шилжүүлэн өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд дээрх байдлаар Нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намьянжугийн гудамж, Монгол Намьянжу Соёлын төвийн байрлах 2482 м.кв газрын ашиглах эрхийг М н с ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.М н с ГХО ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын тус компанид газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намьянжугийн гудамж, М н сын төвийн барилга 2482 м.кв газрыг ашиглах эрхийг М н с ГХО ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч М н с ГХО ХХК нь дараах үндэслэлээр нийслэлийн Засаг даргын тус компанид газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрх олгохыг нийслэлийн Засаг даргад даалгуулахаар маргасан.
1/ Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар М н с ХХК-д 2482 м.кв газрыг эзэмшиж байхад гүйцэтгэх захирал Ж.Охууль бусаар шилжүүлэн авсныг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолоор тогтоож, Монгол Намьянжу Соёлын төвийн байрлах 2482 м.кв газрыг М н с ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шаардах эрхтэй...” гэж шийдвэрлэсэн байхад ашиглах эрх олгохоос татгалзсан.
2/Нийслэлийн Засаг даргад өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа, өмнө нь эзэмшиж байсан газраа ашиглах хүсэлтийг гаргасан боловч татгалзсан хариуг өгсөн нь манай компани бусдын хууль бус уйлдлийн улмаас алдсан газраа буцаан авах, хууль бус уйлдэл болохоос өмнөх анхны байдалд сэргээх, дээрх үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх боломжгүй болж хохирсон.
3/ Ж.О ын газар эзэмших эрх нь 2019 оны 4 сарын дүгээр 25-ны өдрөөр дуусгавар болсон.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М н с ХХК нь нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар 2482 м.кв газрыг эзэмшиж байсан.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 779 дүгээр захирамжаар М н с ГХО ХХК-ийн газар эзэмших эрхийг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.О ын нэр дээр шилжсэн.
4.М н с ГХО ХХК-иас Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргад газар ашиглах хүсэлт гаргажээ.
5. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолоор Ж.Онь газрыг хууль зөрчиж шилжүүлж авсан нь тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
6.Дээрх тогтоолын үндэслэх хэсэгт "...Ж.Онь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн М Н ЖХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд БНСУ-ын иргэн ... нарын гарын үсэг, хувийн тамгыг хуурамчаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байна." гэж, тогтоолын тогтоох хэсгийн 5-т "Хохирогч БНСУ-ын иргэн К Х Снь иргэн Ж.О ын эзэмшилд байгаа ... Монгол Намьянжу Соёлын төвийн байрлах 2482 м.кв газрыг М н с ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шаардах эрхтэй болохыг дурдсугай." гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр болсноор Монгол Намьяанжу Соёл ГХО ХХКийн эзэмшил газар нь Ж.О д хууль бусаар шилжсэн нь тогтоогдож байна.
7.Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 779 дүгээр захирамжаар М н с ГХО ХХК-ийн газар эзэмших эрхийг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.О д 3 жил 7 сарын хугацаатай шилжүүлсэн бөгөөд Ж.О ын газар эзэмших эрх нь 2019 оны 4 сарын дүгээр 25-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд Ж.Оргилоос сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөр төлөөгүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогддог.
8.М н с ГХО ХХК-иас газар ашиглах хүсэлтэд Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний едрийн 03-06/667 дугаар бичгээр “Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ... тогтоол нь ... газрыг буцаан эзэмшүүлэх үндэслэл болохгүй” гэж, уг хариуг үл зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд нийслэлийн Засаг даргын тамгын 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 03/1085 дугаар бичгээр "...Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 5-т "... 2482 м.кв газрыг М н с ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шаардах эрхтэй болохыг дурдсугай." гэж заасан боловч уг газар эзэмших эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах талаар нийслэлийн газар зохион байгуулалтын албанд аливаа үүрэг үүсгэсэн, даалгасан асуудал уг шийдвэрт тусгагдаагүй байна" хэмээн тус тус татгалзсан хариуг өгсөн.
9.Маргаан бүхий газарт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2204011503 дугаарт бүртгэлтэй 1891 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь М н с ГХО ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
10.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.”, 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах.”, 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заажээ.
11.Дээр дурдсан хуулийн зохицуулалт, хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдал зэргээс дүгнэн үзэхэд М н с ГХО ХХК нь өөрийн эзэмшиж байсан Ж.О д хууль бусаар шилжсэн газраа ашиглах эрхийг олгох шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга нь М н с ГХО ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
12.Иймд нэхэмжлэгч М н с ГХО ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, М н сын төвийн 2482 м.кв газрыг М н с ГХО ХХК-д ашиглах эрх олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М н с ГХО ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М н с ГХО ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, М н с ГХО ХХК-д газар ашиглах эрх олгохыг нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН