Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2021/00714

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                      2021         03         30

            182/ШШ2021/00714

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “ГБ” ХХК

 

Хариуцагч: “СГ” ХХК

 

Хариуцагч: Э.Г

 

зээлийн гэрээний үүрэгт 2,469,788,216.07 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Аривжих, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГБ” ХХК нь “СГ” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн гэрээгээр 1,645,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ГБ нь иргэн Э.Гтэй 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу ЗБ3635120450 тоот Ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Тухайн ЗБ3635120450 тоот гэрээнд өмчлөлийн дараах үл хөдлөх хөрөнгө болон эзэмших эрхийг барьцаалсан. Үүнд:

Үл хөдлөх хөрөнгийн Ү-2202026123 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт орших, 395 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт орших, 136 м.кв талбайтай хувийн сууц, ГД-0 дугаарт бүртгэгдсэн ***хаягт орших 689.0 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Нэгж талбарын дугаар: 15, үл хөдлөх  хөрөнгийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн ***тоот хаягт байршилтай 21,55 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт орших 476.7 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан.

ГБ нь “СГ” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗБ3635120450-1 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр үнэт эдлэлийн үйлдвэрийн 20 нэр төрлийн 25 ширхэг тоног төхөөрөмж барьцаалсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗБ3635120450-2 тоот барьцааны гэрээгээр 460 нэр төрлийн 53,534 ширхэг, чулуун болон металл эдлэлийг барьцаалсан болно. Зээлдэгчтэй ЗГ3635120450 тоот зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин үндсэн зээлийг 724 хоногийн хугацааг хэтрүүлээд байна.

Иймд зээлийн гэрээний 4.2, 4.2.1, ,4.2.4-т Банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлуүлэхээр буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан ЗГ3635120450 тоот гэрээг цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. ЗГ3635120450 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2020 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 1,645,000,000 төгрөг, хүүд 794,316,601.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30,471,614.71 төгрөг, нийт 2,469,788,216.07 төгрөг байна. Батлан даалтын гэрээний 2.2-т “Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээдэг бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардаж болно” гэж заасны дагуу Э.Ган-Эрдэнийг хамтран хариуцагчаар татсан. Иймд “СГ” ХХК, Э.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,469,788,216.07 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Гтэй байгуулсан Ипотекийн болон барьцааны гэрээнүүдээр заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн Ү-2202026123 дугаарт бүртгэгдсэн *** тооттоот хаягт орших, 395 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн ***тоот хаягт орших, 136 м.кв талбайтай хувийн сууц, ГД-0 дугаарт бүртгэгдсэн ***хаягт орших 689.0 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Нэгж талбарын дугаар: 15, үл хөдлөх  хөрөнгийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн ***тоот хаягт байршилтай 21,55 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт орших 476.7 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗБ3635120450-1 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан хөрөнгүүд, ЗБ3635120450-2 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан хөрөнгүүд болно гэв.

 

 Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн болон тэдний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СГ” ХХК нь “ГБ” ХХК-тай 2018 оны 06 сарын 28-ны өдөр ЗГ3635120450 тоот зээлийн, БГ3635120450-2 тоот барьцааны гэрээ тус тус байгуулж, 1,645,000,000 төгрөгийг зээлж авч, зориулалтын дагуу ашигласан ч бизнесийн үйл ажиллагаанд давагдашгүй, тооцоолоогүй эрсдэл тулгарч, төлөвлөсөн хэмжээний ашиг орлого олж чадаагүйн улмаас, зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй, санхүүгийн хүндрэл үүссэн юм. “СГ” ХХК нь зээл авснаас хойш 2018 оны 07 сарын 23-ны өдөр 20,485,700 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн байдаг бөгөөд түүнээс хойш зээл, хүүгийн төлбөрийг төлж, чадаагүй тул тухай бүрт нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж байсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т “Зээлдэгч нь Хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, зээлийн гэрээний 4.2.1-т “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк нь өөрийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан. Мөн зээлийн гэрээний 4.2.6-т “3ээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо бичгээр мэдэгдсэн буюу дампуурах хүсэлтээ холбогдох этгээдэд гаргасан” бол банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно" гэж заасны дагуу "СГ" ХХК нь “ГБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй хугацаа алдсан юм.

“ГБ” ХХК нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр 10/1000 дугаартай “Зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал”-ыг мэйл хаягаар ирүүлсэн атлаа асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийн оронд 2018 оны 10 сард “СГ” ХХК-ийг хуурамч баримт, материал бүрдүүлсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд энэ үйлдлээрээ гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан хэмээн үзэж байна.

Банк нь зээлдэгчээ үндэслэлгүйгээр хүнд гэмт хэрэгт холбогдуулан гомдол гаргасан нь тогтоогдсон бөгөөд хууль хяналтын байгууллага "СГ" ХХК-ийг хууль зөрчөөгүй болохыг тогтоож гомдлыг хангахгүй орхисон юм. “ГБ” ХХК нь 2018 оны 10 сараас 2020 оны 10 сар хүртэл бүтэн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад үндэслэлгүй гомдол гарган, зээлдэгчийн алдар, нэр хүндэд халдсан мөртлөө гомдлыг нь хэрэгсэхгүй болгонгуут 2 жилийн хүү нэмж тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд “СГ” ХКК-ийн зүгээс асуудлыг эв зүйгээр шийдэхийг эрмэлзэж удаа дараа биечлэн уулзаж байсан бөгөөд, 2019 оны 04 сарын 29-нд албан тоот “ГБ” ХХК-д хүргүүлж байсан.

“ГБ” ХХК нь асуудлыг хамтран шийдвэрлэхийг хүсэхгүй байсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.7-т /энэхүү гэрээтэй холбоотой маргааныг банк болон зээлдүүлэгч аль болох хэлэлцээ хийх замаар харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй гэж талуудын аль нэг үзвэл маргааныг харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ/ заасныг үндэслэн иргэний шүүхийн журмаар зээлийн гэрээг цуцлуулахаар анхан шатны шүүхэд 7 удаа хандсан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй юм. “ГБ” ХХК болон “СГ” ХХК нь асуудлыг шийдвэрлүүлэхээр эрүүгийн болон иргэний журмаар 2018 оны 10 сараас эхлэн хөөцөлдөж байснаас харахад “СГ” ХХК болон “ГБ” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн, БГ3635120450-2 тоот барьцааны гэрээ нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр цуцлагдсан байна. Учир нь “ГБ" ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр албан ёсоор хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна.

Зээлийн гэрээний үүрэг нь 2018 оны 12 сарын 27-ны өдрийн байдлаар дараах байдлаар тодорхойлогдож байна. Үүнд 20,485,700 төгрөг төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 1,645,000,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 155,714,081 төгрөг, нийт 1,800,714,081 төгрөг болж байгаа ба бид дээрх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 669,074,135 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, Мөн  Э.Г батлан даасан тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, гэрээний хавсралт -бараа материалын үлдэгдлийн жагсаалт, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт, “ГБ” ХХК-иас 2018 оны 10 сарын 08-ны өдөр “СГ” ХХК-д ирүүлсэн 10/1000 дугаартай “Зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал”, нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлж байсан албан бичиг, Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч “СГ” ХХК, Э.Г нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,645,000,000 төгрөг, хүүд 794,316,601.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30,471,614.71 төгрөг, нийт 2,469,788,216.07 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргахдаа “СГ” ХХК болон “ГБ” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн гэрээ нь “ГБ" ХХК-ийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үе буюу 2010 оны 12 сарын 27-ны өдөр буюу Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үеэс цуцлагдсан тул үндсэн зээлийг, энэ үе хүртэл хугацааны хүүгийн хамт 1,800,714,081 төгрөгийг төлнө, үлдсэнийг төлөхгүй, мөн зээлийг батлан даасан тул Э.Гд холбогдохыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.  

 

 “СГ” ХХК нь “ГБ” ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ3635120450 тоот зээлийн гэрээгээр 1,645,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдэн авч ашигласан нь гэрээ, мөнгө шилжсэн дансны хуулгаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, “СГ” ХХК БГ3635120450-1, БГ3635120450-2  тоот барьцааны гэрээ байгуулж 812,000,000 төгрөгийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, 715,000,000 төгрөгийн бараа материал барьцаалсан.

 

Мөн өдөр “ГБ” нь иргэн Э.Гтэй ипотекийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Үл хөдлөх хөрөнгийн Ү-2202026123 дугаарт бүртгэгдсэн *** тооттоот хаягт орших, 395 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн ***тоот хаягт орших, 136 м.кв талбайтай хувийн сууц, ГД-0 дугаарт бүртгэгдсэн ***хаягт орших 689.0 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Нэгж талбарын дугаар: 15, үл хөдлөх  хөрөнгийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн ***тоот хаягт байршилтай 21,55 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт орших 476.7 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг дээрх зээлийн гэрээний үүрэгт тус тус барьцаалжээ.

 

Мөн “ГБ” ХХК нь “СГ” ХХК-ийг зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор иргэн Э.Гтэй батлан даалтын гэрээ байгуулсан байх ба уг батлан даалтын гэрээний 2.2-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлагыг хүлээхээр заажээ.

 

Хариуцагч “СГ” ХХК зээлийн хүүд 2018 оны 07 сарын 23-ны өдөр 20,485,700 төгрөгийг төлсөн байх бөгөөд түүнээс хойш зээл, хүүгийн төлбөрийг төлж чадаагүй, ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо хариуцагчид мэдэгдэж зээлийн хүүг зогсоохыг хүссэн, түүнчлэн зээлийн өрөндөө зээлийн мөнгөөр худалдан авсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 475,7 м кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай барилгыг шилжүүлж өгөхийг хүсэж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлж байсан албан бичгийг ирүүлсэн байна. Мөн түүнчлэн зээлийн гэрээг цуцлахаар удаа дараа шүүхэд хандсан гэж Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5-7 дугаар саруудын захирамжуудыг шүүхэд ирүүлжээ.  

 

“ГБ” ХХК нь 2018 оны 10 сард “СГ” ХХК-ийг зээл авахад хуурамч баримт, материал бүрдүүлсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж, 2020 оны 09 сарын 25-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

 

Зээлийн төлбөрийг “СГ” ХХК, Э.Г нараар хамтран төлүүлэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд “СГ” ХХК үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, ийм тохиолдолд Э.Г “СГ” ХХК-тай үүргийг хамтран хариуцахаар батлан даалтын гэрээнд заасан байдлууд тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээгээ цуцлахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч байна.

Харин “ГБ” ХХК нь зээлдэгч “СГ” ХХК-ийг өөрийгөө залилсан гэмт үйлдэл үйлдсэн гэж үзэж 2018 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагад хандан, асуудлыг прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байх ба энэ нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг дээрх хугацаанд биелүүлэх боломжгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлсэнд үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай байна гэж үзнэ. Үүргийг хугацаа хэтрүүлсэнд үүрэг гүйцэтгүүлэгч буруутай тохиолдолд хүү, анз авах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заажээ.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн буюу 2018 оны 12 сарын 27-ны өдөр хүртэл хугацааны  хүүгийн хамт төлүүлэх нь зүйтэй байна. Ингэж тооцоход үндсэн зээл 1,645,000,000 төгрөг, хүү 155,714,081 төгрөг, нийт 1,800,714,081 төгрөг болж байна. Гэрээний хугацаа дуусаагүй байсан тул нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч “СГ” ХХК, Э.Г нараас 1,800,714,081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үнийн дүнгийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ипотекийн гэрээгээр Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг, барьцааны БГ3635120450-1 тоот гэрээгээр өөрийн өмчлөлийн 812,000,000 төгрөгийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж болох AP 40 155 маркийн өнгөлгөөний машин 1 ширхэг, VGT-2013QT маркийн чичиргээний ультра машин том 1 ширхэг, СР60037 маркийн чичиргээний ультра машин жижиг 2 ширхэг, GD-6025Q маркийн супер талст машин 1 ширхэг, АР40174В маркийн ган зүүн өнгөлгөөний машин том 2 ширхэг, CD60025 маркийн уураар угаагч машин 2 ширхэг, VC100034 маркийн ээмэг бөгжний цутгуурын машин 1 ширхэг, VC100026 маркийн вакум шохойжуулагч машин 1 ширхэг, VC100047 маркийн индукц зуух /метал хайлагч/ 3кг 1 ширхэг, CD60032 маркийн бүрмэлийн машин том 2 ширхэг, FR50038 маркийн элдэгч машин жижиг 1 ширхэг, VC10004 маркийн хэв /резин/ чанагч том машин 1 ширхэг, VC100003А маркийн хэв /резин/ чанагч дунд машин 1 ширхэг, MC80059A маркийн Magic 7 CNC сийлбэрийн машин 1 ширхэг, MC80059 маркийн CNC сийлбэрийн машин 1 ширхэг, LY DLP-01 маркийн 3D загвар гаргагч машин 1 ширхэг, TND-1500VA маркийн лазер сийлбэрийн машин 1 ширхэг, AP40165 маркийн чулууны талстжуулагч 1 ширхэг, NC70009A маркийн лазер гагнуурын аппарат 2 ширхэг, ST-20A маркийн чулуун нүхлэгч 1 ширхэг /ХХ 16/, БГ3635120450-2  тоот гэрээгээр 715,000,000 төгрөгийн бараа материал /ХХ 20-23 хуудас/ барьцаалсан болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан “СГ” ХХК, Э.Г нараас 1,800,714,081 төгрөгийг гаргуулж “ГБ” ХХК-д олгож, 669,074,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. “СГ” ХХК, Э.Г нар зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Ү-2202026123 дугаарт бүртгэгдсэн *** тооттоот хаягт орших, 395 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн ***тоот хаягт орших, 136 м.кв талбайтай хувийн сууц, ГД-0 дугаарт бүртгэгдсэн ***хаягт орших 689.0 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Нэгж талбарын дугаар: 15, үл хөдлөх  хөрөнгийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн ***тоот хаягт байршилтай 21,55 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2 дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт орших 476.7 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ЗБ3635120450-1 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан 812,000,000 төгрөгийн үнэ бүхий AP 40 155 маркийн өнгөлгөөний машин 1 ширхэг, VGT-2013QT маркийн чичиргээний ультра машин том 1 ширхэг, СР60037 маркийн чичиргээний ультра машин жижиг 2 ширхэг, GD-6025Q маркийн супер талст машин 1 ширхэг, АР40174В маркийн ган зүүн өнгөлгөөний машин том 2 ширхэг, CD60025 маркийн уураар угаагч машин 2 ширхэг, VC100034 маркийн ээмэг бөгжний цутгуурын машин 1 ширхэг, VC100026 маркийн вакум шохойжуулагч машин 1 ширхэг, VC100047 маркийн индукц зуух /метал хайлагч/ 3кг 1 ширхэг, CD60032 маркийн бүрмэлийн машин том 2 ширхэг, FR50038 маркийн элдэгч машин жижиг 1 ширхэг, VC10004 маркийн хэв /резин/ чанагч том машин 1 ширхэг, VC100003А маркийн хэв /резин/ чанагч дунд машин 1 ширхэг, MC80059A маркийн Magic 7 CNC сийлбэрийн машин 1 ширхэг, MC80059 маркийн CNC сийлбэрийн машин 1 ширхэг, LY DLP-01 маркийн 3D загвар гаргагч машин 1 ширхэг, TND-1500VA маркийн лазер сийлбэрийн машин 1 ширхэг, AP40165 маркийн чулууны талстжуулагч 1 ширхэг, NC70009A маркийн лазер гагнуурын аппарат 2 ширхэг, ST-20A маркийн чулуун нүхлэгч 1 ширхэг /ХХ 16/ хөрөнгүүд, ЗБ3635120450-2 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан 715,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг /ХХ20-23/ албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 12,506,891.08 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 9,161,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                      С. БУД