Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0568

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш***** ХХК ХХК /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С***** 

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ч.Ч*****

Гуравдагч этгээд: “Э***** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х***** РД:*********/ нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*****, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч*****, гуравдагч этгээд “Э***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ш***** ХХК-иас “Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны  08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, **** байр, **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220************ дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э***** ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/8946 дугаар албан бичгээр шүүхэд ханд гэсэн хариуг авсан байна./х.х.н-5/
  3. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
  4. Ш***** ХХК болон “Э*****ХХК хооронд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20/09 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулагдсан байна. /х.х.н-6-10/
  5. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, **** байр, **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220************ дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э***** ХХК-ийг бүртгэж, 00089****** дугаар гэрчилгээг олгожээ. /х.х-н 6/
  6. Нэхэмжлэгч Ш***** ХХК-ийн захирал Д.Б**-О****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.М*****ы нэхэмжлэлтэй "Ш***** ө***** т******" ХХК, "Э***** т***** э*****" ХХК-д холбогдох иргэний хэрэг маргаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийн талаар маргаан хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Уг хэрэг маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг "Ш**** ө***** т*****" ХХК нь "Э***** т***** э*****" ХХК-иас 2020 оны 04 сарын 13 өдрийн 20/09 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ" -ний дагуу 120,956,000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан. Гэтэл "Э***** т***** э*****" ХХК нь худалдан авагч болох "Ш***** ө***** т*****" ХХК-д мэдэгдэлгүйгээр Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, 2021 оны 08 сарын 09 өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220************ дугаарт бүртгүүлж, 00089****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан болохыг манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***** нь 2021 оны 10 сарын 18 өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.М*****ы нэхэмжлэлтэй “Ш***** ө***** т*****" ХХК, "Э***** Т***** Э*****” ХХК-д холбогдох иргэний хэрэг маргааны шүүх хуралдаанд очиж хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн байна. "Э***** т***** э*****" ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох талаараа уг орон сууцыг худалдан авсан "Ш***** ө***** т*****" ХХК-д урьдчилан мэдэгдэж, сонсгох үйл ажиллагааг явуулаагүй, зохих зөвшөөрлийг авалгүйгээр 2020 оны 04 сарын 13 өдрийн 20/09 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу тохиролцсоноо зөрчин, бусдад худалдсан орон сууцныхаа өмчлөгчөөр өөрсдийгөө бүртгүүлсэн байна.

Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 зүйлийн 10.6.8 дахь хэсэгт зааснаар "Э***** т***** э*****" ХХК нь тухайн орон сууцыг бусдад зарж борлуулах гэрээ хэлцэл байгуулсан талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөгчөөр тогтоолгох мэдүүлгийн хуудсандаа дурдаж, мөн холбогдох гэрээ хэлцлийн хуулбарыг нотлох баримтаар хавсаргах ёстой байсан боловч дээрх шаардлагыг хангаагүй байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн шаардлага хангаагүй мэдүүлэгт үндэслэн Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр "Э* т* э*" ХХК-ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. "Ш***** ө***** т*****" ХХК-ийн зүгээс "Э***** т***** э*****" ХХК нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн 2021 оны 08 сарын 09 өдрийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2206****** дугаартай улсын бүртгэлийн хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 12 сарын 10 өдрийн 3/8946 тоот албан бичгээр улсын бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан хариуг авсан бөгөөд уг шийдвэрийг “Ш***** ө***** т*****" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн журмаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 08 сарын 09 өдөр Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр "Э***** т***** э*****" ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийн хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

  1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч***** шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э***** т***** э*****" ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьж дуусган, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2019/943 дугаартай дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд нийт 92 авто зогсоол, 144 айлын орон сууцны зориулалттай орон сууцыг захиалагчдын өмчлөлд бүртгүүлэхээр 2019 оны 19/212 дугаартай албан бичиг, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, бусад нотлох баримтыг Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж 1204 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй 13824 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2206062061 дугаарт "Э***** т***** э*****" ХХК өмчлөлд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байна. Уг дуусаагүй барилгыг барьцаалан 10.000.000.000 /арван тэрбум/ төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "К***** б*****" ХХК-тай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр барьцааны нэмэлт гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар уг гэрээ дуусгавар болсон тухай бүртгэгдээгүй байна. Дээрх бүхэлдээ бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж 1204 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй 13824 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 54.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж 1204 дүгээр байрны **** тоот хаягт байршилтай орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220************ дугаарт "Э***** т***** э*****" ХХК-ийн өмчлөлд мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, “Э*****  ХХК-ийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Хот байгуулалт, хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, план зураг, фото зураг, "К***** б*****" ХХК-ийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг зэрэг бүртгэхэд холбогдох нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь хэсэгт "тухай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт"-д заасны дагуу "Э***** т***** э*****" ХХК-ийн 2019 оны 19/212 дугаартай албан бичиг, захиалгаар барьсан орон сууцны жагсаалтад хавсарган ирүүлсэн нотлох баримтад нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын зам гудамж 1204 дүгээр байрны **** тоот хаягт байршилтай орон сууцны захиалагч иргэн, хуулийн этгээдийн нэр уг жагсаалтад бичигдээгүй байх бөгөөд "Ш**** ө***** т*****" ХХК-ийн нэр дээр бүртгэхийг нотолсон баримт бичигт авагдаагүй байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-220***** дугаарт "Э***** т***** э*****" ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.
  2. Гуравдагч этгээд “Э***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***** шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Маргаан бүхий улсын бүртгэл хийгдэх болон орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн хүсэлтийг “Э***** ХХК  ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад хандаж гаргасан байдаг. Энэхүү хүсэлтдээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээний бүрдүүлсэн баримт, “Э*****  ХХК-иас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлд гаргасан хүсэлт, мэдүүлэг гаргагчид өгсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Хот байгуулалт, хөгжлийн газраас авсан хаягийн тодорхойлолт, хэсгийн фото зураг, К***** б*****ы барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх тухай албан бичиг, хүсэлт зэрэг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуульд заасан шаардлагатай бүхий л баримтуудыг хавсаргасны үндсэн дээр энэхүү улсын бүртгэл хийгдсэн. Ингээд өмчлөгчөөр “Э*****   ХХК-ийг бүртгэсэн бүртгэл нь хууль тогтоомжид нийцсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан улсын бүртгэл үнэн зөв байх, нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу бүртгэх, бүртгүүлэх зарчмуудтай нийцсэн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч компани нь “”Ш**** ө*** т***” ХХК болон “Э*****  ХХК-иудын хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу энэхүү эд хөрөнгө өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэх ёстой байсан боловч энэхүү үйлдлийг хийгээгүйгээрээ бүртгэл хүчин төгөлдөр бус болох бөгөөд уг бүртгэл нь хууль бус“ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж тайлбарладаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ Ш*****ХХК нь огт биелүүлээгүй. Энэ агуулгаараа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдсэн иргэн н.М*****ы нэхэмжлэлтэй “Э***** ХХК, Ш***** ХХК-иудад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа “Э***** ХХК нь тухайн орон сууцыг эзэмшиж байгаа н.М*****ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж оролцсон. Энэхүү маргаан нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж дууссан бөгөөд Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХЗ2022/00753 дугаартай тогтоол гарсан. Энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч н.М***** нь эд хөрөнгийг өмчлөх эрхтэй буюу эд хөрөнгийг өмчлөх эд баялгийн эрх үүсээгүй байна буюу энэ өд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэдгийг тогтоосон. “Э ХХК  ХХК хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хэрэгсэхгүй болгохдоо “н.М*****ы тухайд орон сууцыг худалдаж авсан үнэ хөлсөө Ш ХХК ХХК-д өгсөн байх бөгөөд уг компани нь “Э*****  ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд өөрөө биелүүлээгүй байх тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ш***** ХХК болон н.М***** нарт шилжүүлэх үүрэг “Э*****  ХХК-д үүсээгүй”  гэж үндэслэсэн. “Э*****  ХХК нь Ш ***** ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байгаа.

Нэхэмжлэгч нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгахдаа нийтийн эрх зүйн хэм хэмжээ болсон Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох яг ямар зохицуулалтыг зөрчсөн, захиргааны байгууллага яг ямар буруутай үйл ажиллагаа хэрэгжүүлснийг тодорхой зааж өгөөгүй гэж үзсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж үйл ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас харахад нэхэмжлэгч компанийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа нь харагддаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Ш*****ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана.” гэж заасны дагуу “Э***** ХХК 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1888/506 дугаар албан бичиг болон холбогдох баримтуудыг хавсарган Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, **** байр, **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220************ дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э*****ХХК-ийг бүртгэгджээ./х.х.н-142-163/
  3. Нэхэмжлэгч нь "Э***** т*****э*****" ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд "Ш***** ө***** т*****" ХХК-д шилжүүлэх байсан дээрх байрыг манай компанид мэдэгдэлгүйгээр өөрийн өмчлөлд 2021 оны 08 сарын 09 өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220***** дугаарт бүртгүүлж, 00089****** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан нь хууль бус гэж, улсын бүртгэлийн байгууллага манай компанийн гэрээг шаардан гаргуулаагүй, хамтран өмчлөгчөөр бүртгээгүй гэж маргажээ.
  4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: 8.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан; 8.1.2.мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй; 8.1.3.хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй; 8.1.4.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй; 8.1.5.энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй; 8.1.6.энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан.” гэж тус тус заасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн бүртгэлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
  5.  Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь заалтад “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн мэдүүлэгтээ хавсаргасан баримтуудаас үзвэл хүсэлт гаргагч “Э***** ХХК-иас Ш***** ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20/09 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г хавсаргаж өгөөгүйг буруутгах үндэслэлгүй.
  6. Учир нь өнөөдрийн байдлаар Ш***** ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20/09 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-нд заасан үүргийн гүйцэтгэлийг бүрэн гүйцэт биелүүлээгүй гэдэг нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргадаггүй.
  7. Хэрэв нэхэмжлэгч Ш*****ХХК 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20/09 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний Хоёрын 2.10 “Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж, бараа материалыг эсхүл гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусган, тооцоо нийлсэн акт үйлдсэнээр олгохоор талууд тус тус тохиролцов” гэж засны дагуу гэрээний үүргээ бүрэн гүйцэт биелүүлсэний дараа Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын зам гудамж, **** байр **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрх нь хуулиар нээлттэй байна.
  8. Мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш ХХК ХХК улсын бүртгэлийн байгууллагад маргаан бүхий орон сууцанд урьдчилсан тэмдэглэл хийлгэх эрх нь ч мөн нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
  9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ш***** ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны  08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, наадамчдын зам гудамж, **** байр, **** тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220************ дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Э***** ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ