Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 182/2021/00206/и

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü Ñóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Íýõýìæëýã÷: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Б овогт Д.Б íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ..-р хороо, С гудамж, ... тоотод оршин байгаа,  Л онгол дахь төлөөний газарт õîëáîãäîõ,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, илүү цагаар болон амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс 4 536 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Ганхуяг íàð îðîëöîâ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар 24-ний өдөр тус төлөөний газрын Дархан салбарын удирдлага болох V.R, орчуулагч Б нар өрөөндөө дуудаж “ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээ болон ажилтны эрхийн талаар ямар нэгэн маргаангүй гэх утга бүхий” бичиг баримт дээр гарын үсэг зурахыг шаардсан /Хавсралт/. Тус бичиг дээр гарын үсэг зурахаас татгалзсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан тухай нөхөр У бид 2-т /нөхөр У барилгын туслахаар 2019.01 сард ажилд орсон/ тус төлөөний газрын нягтлан, хүний нөөц М нар мэдэгдсэн. Ажлаас халагдсан тухай тушаалаа авья гэхэд та хоёр одоо явж бай халагдах тушаалыг чинь гаргаж өгнө гэсэн. Түүнээс хойш удаа дараа утсаар ярьж халагдсан тушаалаа авья ямар үндэслэлээр халсан бэ гэхэд хотоос тушаал ирээгүй байна гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан, хүний нөөц М утсаар ярьж халагдах тушаалаа аваарай гэсний дагуу очиход нөхөр У мөн Б намайг ажлаас халсан тухай тушаал өгсөн.

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.1.4 /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйл 5.1 /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд/ заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй хууль бус юм.

Дагвадорж овогтой Б би Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гарган тэр зөрчил нь тогтоогдож /Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл/ хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан удаа байхгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй юм. Таныг ажлаас халсан халагдах тушаалыг чинь гаргаж өгнө явж бай гэж хэлчхээд нөхрийн хамт ажил тасалсан гэж тооцож байгаа нь хууль бус үйлдэл юм. Өөр ямар нэгэн шалтгаангүйгээр ажил таслаагүй, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд нийгмийн даатгалын дэвтэрт сарын дундаж цалин 1,300,000 төгрөг байсан. Өнөөдрийг хүртэл 8 сар ажиллаагүй гэж үзэж, нийт 10,400,000 төгрөг нэхэмжилж байна. Л нь ажилчдаа бямба гаригт ажиллуулдаг байсан. Амралтын өдрүүдээр болон илүү цагаар ажиллуулж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгохоор заасан байдаг. Нэхэмжлэгчийн илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажилласан 10 цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бол 1,5 дахин нэмэгдүүлж, 75,000 төгрөгөөр бодох ёстой байтал 50,000 төгрөгөөр бодсон байдаг бөгөөд зөрөө болох нийт 3,465,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Онь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д овогтой Б нь манай байгууллагатай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан барилгын туслах ажилтнаар ажилд орж байсан. Хөдөлмөрийн гэрээний 1.3-д цалингийн хэмжээг 1 цагийн 4500 төгрөг байхаар, 1.5-д хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-оос 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл /талуудаас гэрээг цуцлах санал гараагүй тохиолдолд мөн хугацаагаар гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацааг сунгагдсанд тооцно/ гэх мэтээр гол нөхцөлийг тохирч гэрээнд гарын үсгээ зурцгаасан. Д.Бийн гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 02-нд дууссан ч гэрээгээ цуцлах санал тавиагүй учраас гэрээ нь 2020 оны 07-р сарын 02-ны өдөр хүртэл сунгагдсанд тооцоод явж байсан. Гэрээний хугацааг энэ цагаас хойш мөн 2 удаа сунгагдсанд тооцон яваад 2020 оны 11 дүгээр сарын 02-нд түүний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. /цар тахал гарсан үед ажилтны эрх ашгийг бодоод гэрээний хугацаа дууссан ч гэрээг цуцлахыг ажил олгогчийн зүгээс хүсээгүй гэрээг нь сунгаж ажиллуулж байсан/. Манай байгууллагын ажил улирлын чанартай байдаг учраас намар 11 сард ажил үндсэндээ зогсож туслах ажилтнууд ажилгүй болдог учраас гэрээг богино хугацаагаар байгуулж байсан.

Гэтэл 2020 оны 10 сард Д.Б нь ХАБЭА ажилтан Э.Э гэж хүний хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчин компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг нь дэмжин, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс цуцалж ажлаас халсан. Тэгээд ч энэ өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусаж байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө Д.Б нь 10 хүний хамтаар гаргасан мэдэгдэлд нь гарын үсэг зураад явсан тул удирдлагын зүгээс Д.Бтэй ганцаарчлан уулзаж юу хүсэж байгаа талаар нь асууж лавлахад санал бодлоо тодорхой хэлэхгүй хүсэлт байхгүй гэж байсан учраас бид Д.Бт тусгайлан хүсэх хүсэлт болон шийдвэрлүүлэх асуудал байхгүй юм байна гэж ойлгоод тэр талаараа бичиж өгөхийг хүссэн. Учир нь зарим ажилчид өөрийн хүсэл зоригоор биш, бусдын шахалтаар аялдан дагасан байдлаар мэдэгдэл гэгч зүйл дээр гарын үсгээ хүчээр зурж байгаа асуудал байсан учраас хүсэлт, асуудалгүй бол гарын үсгээ зураарай гэж хэлсэн. /ажил хаяж явсан зарим хүмүүс буруу зүйл хийснээ ухамсарлаж 1,2 өдрийн дараа ажилдаа ирж байсан бөгөөд Д.Бийн нөхөр У ажилдаа ирлээ гэж ирж зодож цагдаа дуудсан асуудал гаргаж байсан/. Түүнээс бидний зүгээс түүний нэхэмжлэлдээ бичсэнчлэн дарамт шахалт үзүүлж шаардаад байсан асуудал байхгүй болно. Бид Д.Бийг нөхөр Уын болон Э.Эын үгийг дагаж тэдний үгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх гэж ойлгож байгаа. Гэрээний хугацаа дууссан гэдгээ мэдэж байж нэхэмжлэл гаргасанд гайхаж байна.

Ер нь манай байгууллага ажилтнуудтайгаа аливаа асуудлыг эв эеийн аргаар шийдэхийг зорьж санаа бодлоо хэлэлцээд харилцан тохиролцох асуудал байвал хамтран шийдвэрлэж хамтын шийдвэр гаргах арга замыг эрэлхийлж санаа бодлыг нь асууж хүлээцтэй хандаж байсан. Мөн хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 26-нд барилгын ажилчдыг хариуцсан хэлтсийн даргатай уулзсан. Гэхдээ мөн ойлголцохыг хүсээгүй улмаас тэр өдрөө ажлаа хаяж явсан. Бусад 3 ажилчдыг уриалан ажлаа 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тасалсан. 2020 оны 10 дугаар сарын 28-нд бидний зүгээс учир байдлыг тодруулах үйлдэл хийж түүний утас мессеж явуулж мөн дараа нь утсаар холбогдсон боловч Д.Б ингэхийг хүсээгүй, ажил хаяж байгаа хүмүүстэй хамтарч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 хоног ажлаа тасалж гэрээгээ болон дотоод журмыг зөрчсөн учраас хөдөлмөрийн гэрээнийх нь хугацаа дуусахаас 7 хоногийн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр төлөвлөгдөж тушаал нь Улаанбаатар дахь төвөөс ирдэг учир хугацаа алдаж гэрээний хугацаа дууссан өдөр нь 85 тоот тушаал гаргасан байсан. Харин тушаалын үндэслэлдээ гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлийг орхигдуулж бичсэн байна.

Мөн Д.Б нь манай компанид ажиллаж байх хугацаандаа бичгээр болон амаар ямар нэг илүү цаг авах талаар хэзээ ч ярьж, илэрхийлж байгаагүй болно. Харин Д.Бт ажиллаж байсан хугацаанд нь үндсэн цалин болон илүү цагийн хөлсийг бүрэн дүүрэн өгч байсан болохыг дурдаж байна. Бидний харж байгаагаар Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтдаа ямар нэг илүү цагийн хөлс /3,465,000 төгрөг/ авах нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Тиймээс нэхэмжлэлийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, 2020 оны 03-р сарын 20-ны өдрөөс 2020 оны 10-р сарын 27-ны өдрийг хүртэл 7 хоногийн амралтын өдөр болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 3,465,000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нь бүхэлд зөвшөөрөхгүй байна гэв.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð çîõèã÷äûí òàéëáàð, õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäààñ òàëóóäûí õ¿ñýëòýýð  øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л Монгол дахь төлөөний газарт õîëáîãäуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, илүү цагийн хөлс 3 465 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдааны явцад гаргасан нэмэгдүүлсэн болон тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10 400 000 төгрөг болон илүү цагийн хөлс 3 465 000 төгрөг гаргуулахаар тус тус шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй тул нэхэмжлэгчийн дээрх нэмэгдүүлсэн болон тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч нь ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, илүү цагийн хөлсийг Монгол Улсын хуульд нийцүүлэн олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Л компани нь Герман улсын Кассел хотод үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд Бүгд Найрамдах Серби улсын иргэн Р.И компанийн төлөөлөгчийн даргаар мөн Монгол Улс дахь салбар төлөөлөгчийн газрын даргын ажлыг хавсран гүйцэтгэх, компанийн нэрийн өмнөөс тухайн улсын хууль ёсны шаардлагыг хэрэгжүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосныг ХБНГУ-ын Кассел хотын тойргийн нотариатч Udo Horn –ийн гарын үсэг тамга, тэмдгийн үнэн зөвийг Кассел хотын шүүхийн ерөнхий шүүгч A.S гэрчилсэн байна. /хх-ийн 21-25, 30-34 дүгээр тал/

Иймд Хариуцагч Л компанийг төлөөлөх эрхтэй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Р.И мөн гэж үзэж нэхэмжлэлийг хувийг гардуулсан байх бөгөөд хариуцагчаас Д.Бийн нэхэмжлэлтэй тус компанид холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх эрхийг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэлээр Л.О  олгосон байна. / хх-ийн 125 дугаар тал/

 

Тус компани нь Барилга хот байгуулалтын яамны харьяа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх 12 сарын зүгшрүүлэлтийн хугацаатай төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын салбарын менежерийн тушаалаар Д.Бийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2 сарын туршилтын хугацаатай барилгын туслах ажилтнаар томилж, ... дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Хөдөлмөрийн гэрээндээ талууд харилцан тохиролцож Д.Бийг барилгын туслах ажилтнаар ажиллуулахаар, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд 1 цагийн 4500 төгрөгийн хөлс олгохоор, хөдөлмөрийн гэрээний болон ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, нэг өдөр ажиллах цаг нь өглөө 8 цагаас 19 цаг хүртэл байх бөгөөд хоолны цаг 13 цагаас 14 цаг хүртэл байхаар тусгасан байна.

Иймд талуудыг хөдөлмөрийн гэрээндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хэдийгээр дээрх гэрээнд заасан хугацаа дууссан боловч талууд гэрээндээ гэрээг цуцлах талаар санал гаргаагүй тохиолдолд мөн хугацаагаар ажил гүйцэтгэх хугацаа сунгагдсанд тооцохоор тохиролцсоны дагуу Д.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад тус компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.16.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 127 дугаар тал/

 

Хариуцагч нь татгалзалтай холбогдуулан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 83-4 дугаартай сахилгын шийтгэл ногдуулж, дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал, цагийн бүртгэлүүд, 5 өдөр ажил тасалснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт, ажил хүлээлцсэн тойрох хуудас, компанийн хөдөлмөрийн дотоод журам зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 128-129, 130-131, 178-191, 192-217 дүгээр тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан зөрчлийг гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Дархан барилгын талбайн барилгын туслах ажилчдын 10 сарын цагийн бүртгэлээр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 5 хоног ажил тасалсан болох нь тогтоогдож байх бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж улмаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэл, тойрох хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-6, 128, 130-131 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар хуулиар зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь дээрх хуулийн хугацаа өнгөрсөн байх тул  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээний 1.6-д хөдөлмөрийн гэрээний болон ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, нэг өдөр ажиллах цаг нь өглөө 8 цагаас 19 цаг хүртэл байх бөгөөд хоолны цаг 13 цагаас 14 цаг хүртэл байхаар тохиролцсоны дагуу илүү цагаар ажилласны цалин хөлсийг Монгол Улсын хуулийн дагуу олгосон талаар тайлбар гаргаж нотлох баримтаар цагийн бүртгэл, 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны санхүүгийн баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 4-7, 130-131, 178-191 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нарын нэр бүхий иргэдийг төлөөлөн Э.Э ...хөдөлмөрийн гэрээнд тохиролцсоны дагуу ажиллуулдаг боловч илүү цагаар ажиллуулсны хөлсийг хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өгдөггүй үндэслэлээр Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/04 дугаартай зөвлөмжөөр хөдөлмөрийн гэрээний 1.6 дах заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж зөвлөмж гаргасан байна. / хх-ийн 174-176 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна, 70.2-т Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг хүртэл байна гэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6-д нэг өдөр ажиллах цаг нь өглөө 8 цагаас орой 19 цаг хүртэл байна гэсэн нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Хэдийгээр илүү цагаар ажиллах талаар хөдөлмөрийн гэрээндээ тусгасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж заасны дагуу илүү цагаар ажилласны хөлсийг хэрхэн тооцож олгосон эсэх нь тодорхойгүй байна.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин, хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл илүү цагаар ажилласан хөлсийг тооцохдоо өөрийн цалин орлогыг 1641512 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр дундаж цалин хөлсийг тодорхойлж, түүнээс илүү цагийн хөлсийг 3 465 000 төгрөг гэж ирүүлсэнтэй хариуцагч тал танилцаж зөрүү бодож олгосон гэж тайлбар гаргаж байгаа боловч хэрхэн бодож олгосон талаар мэтгэлцээгүй тул хариуцагчаас илүү цагийн хөлсийг 3 465 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу илүү цагийн хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал суутгаж, Д.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 

  ÒÎÃÒÎÎÕ íü:

1.Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 128 äóãààð ç¿éëèéí 128.1.2, 49 дүгээр зүйлийн  49.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч Л Монгол дахь төлөөний газарт õîëáîãäуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10 400 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, õàðèóöàã÷аас илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны цалин хөлс  3 465 000 төгрөгийг гаргуулж íýõýìæëýã÷ Д.Бт îëãîñóãàé.

       

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Л юдвиг Монгол дахь төлөөний газарт даалгасугай. 

 

3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð íýõýìæëýã÷ Д.Б нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, õàðèóöàã÷аас уëñûí òýìäýãòèéí õóðààìæèä 70 390 òºãðºã ãàðãóóëæ, Òºðèéí ñàíãèéí îðëîãîä îðóóëñóãàé.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                  Д.АЛТАНТУЯА