| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0179/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/167 |
| Огноо | 2016-12-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2016/ШЦТ/167
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. Баасанбат даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
2. Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт ын ,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг болох “/************" гэх газар иргэн ийн эзэмшлийн 1 тооны эр соёолон насны монгол үхрийг 2016 оны 11 дүгээр сарын 06 орой 19 цагийн үед бэлчээрээс нь хулгайлан нядалж бусдад бага бус хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... Манайх Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*********” гэх газарт өвөлжөөндөө буусан. Энэ газар нь Баянхонгор аймгийн төв явах замын ойролцоо газар байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай үхэр Гүний нурууны энгэр буюу гэрийнхээ ойролцоо бэлчээрт хоносон юм. Тэгтэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай үхэрнээс 1 тооны буюу 6 шүдтэй хар хүрэн, бөөрөндөө цагаантай, эвэртэй эр монголын үхэр зүсээрээ байхгүй болохоор нь би хайгаад айлуудын үхэрт үзээд явж байтал хээр манай үхрийн бэлчээрлэж байсан газарт шувуу цуглаад байхаар нь очиж хархад малын сэвс, бас малын шүүс /цус/ байсан. Мөн замаас нэг жижиг тэрэг гарч ирээд явсан мөртэй байхаар нь би өөрийнхөө үхрийг нядлагдаад ачигдаж явсан байна гэж бодоод цагдаад хандсан байсан юм. ... Миний нядлагдсан үхрийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай үхрийг *******, ******* нар бүлэглэн хулгайлсан байсан. Манай алдагдсан үхрийн махыг зарж 500.000 төгрөг өөрсдөө 500.000 төгрөг гээд нийт надад 1.000.000 төгрөгний хохирол төлсөн. Одоо надад энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйл, ямар нэгэн санал гомдол байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний 36-30 УНУ марк-2 маркийн сувдан цагаан өнгийн суудлын машиныг зараад өгье гэж хэлж авч явсан юм. Учир нь би уг машиныг зарна гэхэд ******* нь би хөдөө Баянхонгор аймагт боломж нь тохирох юм бол зараад ирье гээд авч явсан. Би уг машиныг 2.500.000 төгрөгөөр зарах санаатай байсан ... миний хувьд машинаа Улаанбаатар хотын зах дээр зарах гэхэд 1 сая төгрөгөөр ченж нар авъя гэж байсан учир хөдөө ******* нь 2.500.00 төгрөгөөр зараад өгье гэсэн. Би машиныг 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гэхдээ мэргэжлийн байгууллага бодит үнэлгээг нь гаргах байх. Би өөрийн тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгохгүй үүднээс хэрэгт иргэний нэхэмжлэгчээрр оролцож байна. Би *******ыг хулгай хийчихнэ гэж бодоогүй. Энэ талаар нь цагдаагаас дуулсан. Тэгэхээр би өөрийнхөө машиныг хурдан хугацаанд авах хүсэлтэй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/,
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... ******* ах нь миний ажиглаж мэдсэнээр даруу төлөв зантай хүнд тусархуу, ажилсаг, хөдөлмөрч зантай хүн шиг санагдсан. ******* ах айлын бага хүүхэд бөгөөд ээж гын хамтаар амьдардаг байсан. Ахуй амьдралын хувьд дунд зэрэг ******* нь харуул хамгаалалтын албанд ажилладаг ээж нь тэтгэвэрт байсан ... гэсэн мэдүүлэг /160-161/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... Энэ 2 хүн нь миний аавын төрсөн дүү болон эгчийнх нь хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр бид нар ах дүүсийн хүүхдүүд гэсэн үг. *******, ******* нарын зан чанар ахуй амьдралын талаар сайн мэднэ. ******* даруу төлөв зантай хүнд тусархуу, ажилсаг, хөдөлмөрч зантай ер нь бол ямар нэгэн зан аашийн доголдол байхгүй хүүхэд шиг санагддаг. ******* нь айлын бага хүүхэд бөгөөд ээж гын хамтаар амьдардаг байсан. Ахуй амьдралын хувьд дунд зэрэг ээж нь тэтгэвэрт байдаг. *******ын хувьд мөн адил даруу төлөв зантай хүнд тусархуу, ажилсаг, хөдөлмөрч зантай хүүхэд. Эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Ахуй амьдралын хувьд дунд зэрэг хувиараа голцуу ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
... нэг тооны монгол үхрийг хулгайлсан гэмт хэргийг *******ын хамтаар 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ холбоотой ямар нэгэн маргаангүй шалгуулах зүйлгүй. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй бусдад учруулсан хохирлоо барагдуулна ... хулгайлсан үхрийн махыг дүү ******* бид 2 муудаж болзошгүй гэсэн үүднээс хүлээн авч зах дээр хүнд худалдан борлуулсан. Хулгайлсан үхрийн мах нийт 171 кг болж нэг кг махыг 3200 төгрөгөөр тооцож борлуулахад 547.200 төгрөг болж энэ мөнгөн дээрээ мөнгө нэмж 1 сая төгрөг болгоод хохирогчид хохирол төлсөн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг шүүхээс хүсэх байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-104, 107-109/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:
Миний бие нь хамт ажилдаг эгч аас 36-30 УНУ улсын дугаартай Марк-2 машиныг 2,5 сая төгрөгөөр авсан байсан юм. Ингээд уг машиныг хотод зарах гэхэд ченж нар 1,5 сая төгрөгөөр авъя гээд байхаар нь би ах *******тай уулзаад машин зарах хэрэгтэй байна хөдөө хүн амьтан авахгүй байхдаа ченж 1,5 сая төгрөгөөр авна гээд байна гэхэд ******* нь хөдөө мал оролцуулаад зарж болох байх ченжид тэгж хямдхан зараад яах вэ гэсэн. Тэгээд бид 2 Улаанбаатар хотоос Баянхонгор аймагруу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө гарсан юм. Баянхонгор аймгийн Богд, Баянлиг суманд очиж хүнд зарах санаатай гарсан юм. Хөдөө суманд очоод зарах юм бол 3,5 сая төгрөгөөр зарж болох болов уу гээд гарсан юм. Ингээд Баянхонгор аймгийн төвд 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өглөө ирээд шууд ******* сумруу гарч ******* суманд өдөр 12 цагийн очоод тэндээ айлд хоноод маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цааш явах гэхэд гол усаар жижиг тэрэг гарахгүй бас уг машин бинзен масло идээд байсан учир бид 2 ярилцаж байгаад буцаж аймгийн төв орж зах дээр 2,3 хоног зогсоодхоё гээд орой 17 цагийн үед ******* сумаас гараад Баянхонгор аймгийн теврүү явж байхад буюу ******* сумаас 60 орчим км газар явж байхад машины гэрэлд нилээд олон тооны үхэр замын баруун талд бэлчээрт байсан. Тэгэхэд би машиныг барьж явсан. Тэгтэл ******* ах тэр үхрүүдийг хараад зогс гэхлээр нь би машинаа зогсоосон чинь ******* ах машинаас буугаад машинаа ийш нь гаргаад тавьчих гээд намайг буугаад ир гэсэнв Тэгэхэд нь би машинаа замын баруун талд байсан дэрсрүү тавиад буугаад очиход нэг тооны үхрийг дээлийнхээ бүсээр бугуйлдаад барьчихсан энэ үхрийг аваад явна гэсэнв Тэгэхэд нь би яах юм гэхэд зүгээр гээд байсан. Тэгээд надаас хутга байгаа юу гэхэд нь би багажинд нэг хутга байгаа гэхэд аваад ир гээд би багажнаасаа хутга гаргаж ирсэнв Тэр барьчихсан байсан үхэр нь нэг тооны эр соёолон насны хар хүрэн өнгийн хоёр бөөрөн дээрээ цагаантай, эвэртэй үхэр байсныг бугуйлдсан бүсээр нь хөлийг нь тушиж байгаад миний багажинд байсан шар иштэй хутгаар ******* ах нугаслаж дотор гэдсийг нь гаргаад тэндээ хаяад арьсыг нь хуулахгүйгээр арьстай нь цээж бөгс хийж 2 хуваагаад машиндаа ачаад Улаанбаатар хотруу чигтээ явж байгаад Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас 30 км орчим өнгөрөөд Хайрхан дулаан сумаас наана замаас урагшаа гарч зогсож байгаад замын хажууд цээж бөгс хийсэн 2 махны арьсыг нь хуулж шир, толгой, шийрийг нь цасанд булаад хутга, дээлний бүсээ тэндээ чулуудаж хаяад Улаанбаатар хотруу явсан. Тэгээд шөнөжин яваад маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 9 цагийн үед Улаанбаатар хотын наана Цанын баазын хажууд явж байгаад бинзен дуусаад зогсоход 2 цагдаа ирж шалгаад цагдаад баригдаад Төв аймгийн Аргалан суманд цагдаад тайлбар өгөөд байж байхад Баянхонгор аймгийн цагдаагаас хүмүүс ирж нааш авч ирсэн юм. Миний хувьд хийсэн хэргээ бүгдийг ярьсан .Би машиндаа авч явдаг багажинд байсан хутга байгаа юмв Энэ хутга анхнаасаа байсан, учир нь хөдөө явж байгаа учир багажаа авч явсан юм. Дээлийн бүсний хувьд ******* ахын дээлний бүс байсан уг бүс нь малын шүүс болсон учир Нарийн тээл сум өнгөрөөд зогсоод үхрийн ширийг хуулахдаа хаячихсан сүүлд цагдаа нарт хуулсан газраа зааж өгөөд хаясан хутга болон дээлийн бүсээ хайсан боловч олдоогүй. Миний хувьд яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа надад сонсгосон ялыг хүгээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохирол мөнгөө бүрэн төлнө. Болсон үйл явдлыг сэжигтнээр тооцогдож байцаал өгөхдөө мэдүүлсэн. Гэхдээ өмнөх мэдүүлэг дээрээ 36-30 УНУ улсын дугаартай машин нь минийх гэж мэдүүлсэн байсан. Энэ машин нь миний машин биш манай ажлын газарт хамт ажилладаг гэж эгчийн машин байгаа юм. Би энэ машиныг эгчээс худалдаж аваагүй харин эгч нь машинаа зарна гэхлээр нь хөдөө зарах гэж ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-114, 117-118/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гар зураглал, гэрэл зураг /хх-ийн 4-10/, Эд зүйл хуран авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34-36/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 37-41/,
Багажны саванд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43-45/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 47-49/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 50/
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70, 77-78/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 120-129/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 132-159, 174-175/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч *******, ******* нар нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн орчим Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Гүний нурууны энгэр” гэдэг нэртэй газар иргэн ийн эзэмшлийн 1 тооны эр соёолон насны монгол үхрийг бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч нь шүүгдэгч нараас 1.000.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 36-30 УНУ улсын дугаартай марк-2 маркын тээврийн хэрэгсэл хэрэглэсэн ба шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 1.250.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.
Харин уг тээврийн хэрэгсэл нь иргэн ын эзэмшлийнх болох нь эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч , шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч д буцаан олгож 2016 оны 11 сарын 19-ний өдрийн 36-30 УНУ улсын дугаартай марк-2 маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* өмнө нь 2 удаа ял шийтгэгдэж ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж, чанар ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн Nokia 1600 маркын гар утас, шүүгдэгч *******ын эзэмшлийн Nokia 6303 маркын гар утас зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож 2016 оны 11 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 36-30 УНУ улсын дугаартай марк-2 маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч д буцаан олгож, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ын нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******од эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч *******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт, тэнсэгдсэн ялтан *******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 1.250.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 36-30 УНУ улсын дугаартай марк-2 маркын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч *******ын эзэмшлийн Nokia 1600 маркын гар утас, шүүгдэгч *******ын эзэмшлийн Nokia 6303 маркын гар утас зэргийг тэдгээрт буцаан олгож 2016 оны 11 сарын 19, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтанд хураагдсан 36-30 УНУ улсын дугаартай марк-2 маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч д буцаан олгосугай.
9. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ