Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 561

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00234/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Íýõýìæëýã÷: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Х  овогт Б Н,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Ю овогт Г Г нарын  íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: Дархан-Уул аймаг, ... сум, ...-р баг, Б ...-р гудамж, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Б овогт С Бд холбогдох

 

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 3 383 000 төгрөгийг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ...-р хороолол, ... тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд С.Бн нэрийг бичилт хийлгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц /цахимаар/, нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г, Б.Н нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Н нь эхнэр Г.Гтэй ярилцан өөрсдийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зарж Ипотекийн 0,6%-ийн зээлэнд хамрагдаж орон сууцаа томруулах зорилгоор байраа зарахаар болсон. Ингээд С.Б болон түүний эхнэр нь манай байрыг үзэж харан зээлээр худалдан авахаар болсон. 2020.08.21-ны өдөр миний бие Б.Н, эхнэр Г.Г, С.Б, түүний эхнэр болон эхнэрийнх нь ээж бид 5 Олон улсын худалдааны төвд байрлах Д.Б нотариатч дээр 2974 бүртгэлийн дугаартай “Зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээнд худалдагч талаас эхнэр бид 2, худалдан авагч талаас С.Б бид дээрх орон сууцыг тухайн үеийн ханш болох 48 000 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 25 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр Г.Гийн эзэмшлийн хаан банкны ... тоот дансаар, үлдэгдэл 23 000 000 төгрөгийг хэлэлцэн тохиролцсон хугацааны дотор төлж барагдуулахаар тохирсон. Өөрөөр хэлбэл үлдэгдэл 23 000 000 төгрөгийг тодорхой хугацаа зааж гэрээнд тусгаагүй боловч бид анхнаасаа л амаар хэлэлцэн тохиролцсон байсан. Тодруулбал эхнэр бид хоёрын зүгээс худалдан авагч нарт хандан “... манайх Парк таун-2 хотхоны байранд 0,6%-ийн зээлээр орон сууж захиалах гэж байгаа, энэ байр нь 2021 оны 2-р улирал гэхэд ашиглалтад орно, та 2 үлдэгдэл 23 000 000 төгрөгөө 2021 оны 03 сараас л өмнө төлж барагдуулаад өөрсдийн нэр дээрээ шилжүүлж авах хэрэгтэй шүү” гэж анх байраа үзүүлж байхдаа ч, гэрээгээ хийж байхдаа ч хэлж байсан. С.Б болон түүний эхнэр, хамт байсан эхнэрийнх нь ээж нь ч мөн “...бид асуудалгүй удаахгүй өгчихнө өө, битгий санаа зов” гэж хэлсэн учраас бид итгэж байраа зарсан. Хэлсэн тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй гэж мэдсэн бол бид анхнаасаа бэлэн мөнгөтэй хүнд байраа зарчих байсан. Бид үлдэгдэл төлбөрөө хэзээ хэрхэн авах, өгөх тухай яриаг Д.Б нотариатчийн хажууд ч ярьсан боловч нотариатч уг хугацааг гэрээн дээр тусгаагүй, бид ч гэрээн дээрээ тусгуулъя гэж хэлээгүй, хоорондоо ярилцаад нотариатч гэрээ хэвлэж гаргаад гарын үсгээ зураарай гэхэд нь зураад, бидний ярилцаж тохиролцсоныг баталгаажуулчихлаа гэж бодсон. Ингээд сүүлд талуудын хооронд маргаан гарахад гэрээгээ эргүүлж нэг харахад  ...үлдэгдэл төлбөрийг хуваарьт заасны дагуу төлнө гэж гэрээнд тусгасан боловч төлөлтийн хуваарь гэрээний хавсралтад байхгүй, уг гэрээний үйлчлэх хугацаа ч тодорхойгүй, учир дутагдалтай гэрээ байгуулагдсан байсан.

            С.Бтай гэрээ байгуулсны дараа буюу 2021 оны 2 сард Парк таун-2 хотхоны орон сууцны 0,6%-ийн зээлэнд хамрагдахаар материалаа бүрдүүлж эхэлсэн. Ингээд бид Парк таун-2 хотхоны байрны ашиглалтад орох хугацаа болох 2021.03 сараас өмнө үлдэгдэл төлбөрөө барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу худалдан авагч нарт үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Өөрөөр хэлбэл 2021.01.23-ны өдөр Г.Гийн ... дугаараас С.Бн эхнэрийн ... дугаар луу мессеж бичиж, мөн дахин 2021.02.05-ны өдөр уг дугаар луу мессеж болон яриагаар үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч “...ажил төрөлгүй, боломжгүй байна” гэж анх хэлэлцэж тохирсон ярианаас өөр зүйл хэлсэн. Үүний дараа дахин 2021.02.21-ний өдөр эхнэр бид хоёр худалдан авагч нартай биечлэн уулзахаар гэрт нь очиход нөхөр нь ажлын хувцастай сууж байсан, мөн миний бие танилаасаа С.Бг MCS-д ажлаад удаж байгаа гэж сураг сонсож байсан.  Бид уулзаад үлдэгдэл төлбөрөө барагдуулах 7 хоногийн хугацаа өгсөн. Хэрэв энэ хугацаанд барагдуулахгүй тохиолдолд бид наймаагаа буцахаас өөр сонголтгүй байна шүү гэхэд  “...тэгэх боломжгүй, шүүхээрээ явъя, хэрэв шүүхээр орвол нойлын өрөөнд засвар хийсэн, өрөөнүүдийн обой сольсны 3 000 000 төгрөгийг нэмж авна” гэж хэлсэн. Бидний маргаан шийдэлд хүрэхгүй байсан тул С.Бд дахин санал тавьсан. Тодруулбал: үлдэгдэл 23 000 000 төгрөгийг чинь эхнэр бид 2 олоод өгье, тэгээд та 2 байраа нэр дээрээ авчих, дараа нь байраа барьцаанд тавиад зээл аваад бид хоёрт эргүүлээд өгчих гэсэн санаа хэлсэн боловч мөн л зөвшөөрөөгүй.

            Эхнэр бид хоёр анхнаасаа байраа зарж Ипотекийн 0,6%-ийн зээлэнд хамрагдаж шинэ байранд орохын тулд өөрсдийн байраа зарах шийдэлд хүрсэн. Бэлэн мөнгөтэй хүнд зарах эсхүл өөрсдийн өмчлөлийн 2009/2017 онд орж ирсэн Toyota Harier маркийн автомашиныг зах зээлийн ханшаар буюу 27 000 000 төгрөгөөр зарж шинэ байраа авах   боломжтой байсан хэдий ч С.Б болон түүний эхнэрийнх нь хэлсэн “...байрыг чинь ашиглалтанд орохоос өмнө удаахгүй үлдэгдэл төлбөрөө төлье” гэсэн үгэнд итгэж түүнд байраа зээлээр худалдсан. Гэвч С.Б нь хэлэлцэн тохирсон хугацаандаа орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйн улмаас бид Парк таун хотхонд ипотекийн 0,6%-ийн зээлэнд хамрагдаж чадаагүй, учир нь ипотекийн 0,6%-ийн зээлэнд хамрагдахад өөрсдийн нэр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байх шаардлагатай гэж бидний зээлийн хүсэлтээс татгалзсан. Парк тауны байранд ББСБ болон бусад банкны зээлэнд хамрагдвал сард төлөх дүн нь 1 500 000 – 2 500 000 төгрөг болохоор байгаа ба эхнэр бид 2 энэхүү зээлэнд хамрагдах бололцоогүй юм. Гэхдээ бид нэгэнт “Минж проперти” ХХК-тай 2020.08 сард Орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрөө төлсөн байсан тул Голомт банкны сарын 1,2%-ийн хүүтэй, 10 жилийн хугацаатайгаар орон сууцны зээлд хамрагдахаас өөр аргагүй болсон. Бид дээр дурдсан шалтгааны улмаас зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахаас өөр аргагүйд хүрч байна.

            Иймд бид шүүхэд 2021.03.11-ний өдөр нэхэмжлэлээ өгөхөд С.Б нь тус өдөр 9 600 000 төгрөгийг миний голомт банкны ... тоот данс руу шилжүүлсэн байсан. Хариуцагч С.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...үлдэгдэл 23 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ба боломжтой үедээ хугацаанаас өмнө төлж дуусгахаар тохиролцсон” гэх боловч бичгээр үйлдсэн гэрээнд ямар нэгэн хугацаа заагдаагүй, анхнаасаа амаар тохиролцсон хугацаа бол Парк таун хотхоны байр ашиглалтад орох 2021.03 дугаар сараас өмнө төлнө гэж л тохирсон. Мөн С.Б нь биднийг шүүхэд нэхэмжлэлээ өгсөн даруйд 9 600 000 төгрөг, үүний дараа 2021.03.22-ны өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлж байгаа нь дээрх дурдсан хариу тайлбартаа бичсэнээр бус үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021.03 дугаар сар гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна.

            Эхнэр бид хоёр дээрх өөрсдийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 2012.06.05-ны өдрийн .... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, .... дугаартай Ипотекийн гэрээгээр 20 жилийн хугацаатай 0,8%-ийн зээлээр худалдаж авсан. Бид зээлийн эргэн төлөлтөд сар бүрийн 05-ны өдөр 256 000 төгрөгийг төлдөг. С.Бд өөрсдийн байраа зээлээр худалдсанаас хойш буюу 2020.09.05-ны өдрөөс 2021.03.05-ны өдрийг хүртэл С.Б нь бидний өмнөөс төлөөд явж байсан. Нийт 7 удаагийн төлөлтөөр 1 792 000 төгрөг төлөх ёстойгоос 1 790 390.77 төгрөгийг төлсөн байна. Үүнээс гадна: 2020.08.21-ний өдөр 25,000,000 төгрөг /байрны урьдчилгаа/ 2021.03.11-ний өдөр 9,600,000 төгрөг /шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр/ 2021.03.22-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 46,390,390.8 төгрөг төлсөн ба үлдэгдэл 1,609,609.23 төгрөг байна.

            Иймд худалдан авагч болох С.Б нь хэлэлцэн тохиролцсон хугацаандаа орон сууцны үлдэгдэл төлбөрийг барагдуулахгүй байх тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.”  гэж заасны дагуу 2020.08.21-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” тухай гэрээнээс татгалзаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Байрыг худалдан авагч С.Б нь байрны үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөний улмаас худалдагч тал болох Б.Н, Г.Г нар нь гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн. Ийнхүү гэрээнээс татгалзаж байгаатай холбоотой 2020.08.21-2021.06.11 өдрийг хүртэл 9 сар 20 хоног С.Б нь Б.Н, Г.Г нарын орон сууцанд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр суусан байна. Өнөөгийн зах зээлийн ханшаар Дархан-Уул аймагт 2 өрөө байрны 1 сарын түрээсийн төлбөр 350 000 – 400 000 төгрөг байгаа бөгөөд хэрвээ худалдан авагч С.Б гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээнээс татгалзах асуудал үүсээгүй байсан бол тус байрыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд өнгөрсөн 9 сар 20 хоногийн хугацаанд сарын түрээсийг 350 000 төгрөгөөр тооцоход 3 383 000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцогдохоор байна.

Иймд С.Б гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж байгаатай холбогдох учирсан хохирол 3 383 000 төгрөгийг хариуцагч С.Бгаас гаргуулахаар ИХ-ийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б миний бие нь  Б.Ноос 5-р багийн байрны 44 тоот 2 өрөө байрыг 48 000 000 төгрөгөөр үнийг тохиролцон 2020.08.21-ний худалдах, худалдан авах гэрээний дагуу хувь лизингээр худалдан авсан.  Б.Н болон түүний эхнэр Г.Г нартай харилцан тохиролцож урьдчилгаа 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 23 000 000 төгрөгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ба боломжтой үедээ хугацаанаас өмнө төлж дуусгах, төлбөр дууссан үед байрны гэрчилгээг нэр дээр маань шилжүүлэхээр тохиролцсон. Энэ үед Б.Н нь өөрийн аавынд түр хугацаанд амьдрах ба Парк таун-2 хотхонд байр захиалсан. Шинэ байр нь ашиглалтад орохоор байрандаа орно. Харин 5-р багийн 20-3 байрны 44 тоот хувь лизингээр худалдаж буй байраа зараад ипотекийн зээлээ дарж, зээлгүй байргүй харагдаж байж 0.6% зээлд хамрагдана гэсэн тухай тохиролцоо хэлцэл огт хийгээгүй. Сар бүр хуваарийн дагуу Б.Нын хэлж мэдэгдсэн дансанд тогтмол шилжүүлж байгаа. Гэрээний хуваарийн дагуу 2021.03.05 дуустал төлбөрийг төлж дуусгавар болсон. С.Б миний хувь урьдчилгаа төлбөр болох 25 000 000 төгрөгийг 2020.08.21-нд төлсөн ба түүнээс хойш гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэн хуваарийн дагуу цаг тухайд нь 256 000 төгрөгийг төлсөн. 2021.02.21-нд Б.Н нь эхнэрийн хамт гэрт маань ирж зээлийн үлдэгдэл төлбөрөө 7 хоногийн дотор төлж дуусгаа. Тэгэхгүй бол байраа бэлэн мөнгөөр өөр хүнд зарна. Байрнаас гарч байрыг чөлөөлж өг хэмээн гэрээгээ зөрчин дарамт шахалт үзүүлсэн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрийг барагдуулж дуусгахыг хичээн аав, ээжийгээ тэтгэврийн зээл авхуулж 2021.03.11-нд 9 600 000 төгрөгийг төлж барагдуулсан 2021.03.22-нд малаа зарж 10 000 000 төгрөгийг төлсөн. Одоогоор эргэн төлөлтийн хуваарь болон гэрээний дагуу 2 500 000 төгрөгийн үлдэгдэл байна. Миний бие гэрээний үүргээ биелүүлэн төлбөрийг цаг тухайд төлж, үлдэгдэл төлбөрийг яаралтай төлж дуусгана. Иймд иргэн Б.Нын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие С.Б нь Б.Ноос Дархан-Уул аймаг, Дархан сум ...-р баг ...-р хороолол ...-р байрны ... тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг 48 000 000 төгрөгөөр худалдан авахаар үнийн дүнг тохиролцон хувь лизингээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг байр нь Голомт банкны ипотекийн зээлтэй байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 256 000 төгрөг төлж 2032 оны 06 сарын 05-нд дуусгах хуваарьтай байсан. Манай гэр бүлийн хувьд уг нөхцөл нь боломжийн байсан учир ярилцан уг байрыг авахаар сонгосон юм. 2020 оны 08 сарын 21-ний өдөр миний бие болон эхнэр, ээж нарын хамт Б.Н түүний эхнэр нартай урьдчилгаа болох 25 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 23 000 000 төгрөгийг аль болох боломжоороо ойрын хугацаанд төлж дуусгаад төлбөр дууссан үед байрны гэрчилгээг нэр дээр маань шилжүүлэхээр тохиролцсон. Энэ үедээ худалдагч тал маань Парк таун-2 хотхонд байр захиалсан байгаа. Ашиглалтад орохоор нь байрандаа орчихно. Тэр болтол аавындаа байна гэж байсан. Харин үлдэгдэл төлбөрөө 2021 оны 03 сараас өмнө төлж барагдуулах, дуусгах талаар байраа үзүүлж байхдаа ч гэрээгээ хийж байхдаа ч огт ярьж байгаагүй ба нотариатчийн хажууд урьдчилгаа хийсэн тухай л мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөрөө нотариатчийн хажууд огт яриагүй тул нотариатч Голомт банкны зээлийн гэрээг үндэслэн худалдах худалдан авах гэрээнд үлдэгдэл төлбөрөө хуваарьт заасны дагуу төлж барагдуулна гэж заалт оруулсан гэж ойлгож байна.

Бид гэрээнд заасны дагуу төлөлтөө хийн гэрээний үүргээ биелүүлж байсан огт маргаан гаргаагүй. Бид 2020 оны 09 сараас байрандаа нүүж орж 6 сар л орчим болж байхад гэнэт л үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардан шахалт дарамт үзүүлэн бүр сүүлдээ 2021 оны 02 сарын 21-ний өдөр гэрт маань ирж 7 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө дуусга тэгэхгүй бол шүүхэд өгнө хэмээн дарамт үзүүлсэн. Бид ажилд ороод удаагүй 3 сар болж байсан учир цалингийн зээл ч авах боломжгүй байсан. Харин би хугацаа өгөөч ээ Намар гэхэд бүх тооцоог дуусгах боломжоо хэлсэн боловч чадахгүй бол шүүхээрээ явья хэмээн ажил мэргэжлийн онцлогоороо шахалт дарамт үзүүлсэн. Харин ч ах үү нараасаа мөнгө олооч та 2 машинтай биз дээ тэрийгээ зараач гэсэн болохоос биш Б.Н нь үлдэгдэл 23 000 000 төгрөгийг чинь эхнэр бид хоёр олоод өгье гэж хэлэх нь байтугай хүний өмнөөс хэн мөнгө олж төлөх вий дээ дараа нь яаж авна гэж боддогийн гэж хэлж байсан.  Тэгээд л баахан уурлаж загнаж байгаад гараад явсан. Эхнэр бид хоёр явсныхан дараа адилхан залуу хүмүүс байна маргалдаад яахав гэж ярилцан 2021 оны 03 сард үлдэгдлээ дуусгана гэж тохироогүй ч гэсэн яаралтай дуусгая гээд аав ээжийгээ тэтгэврийн зээл авахуулаад, малаасаа зараад 19 600 000 төгрөгийг бүрдүүлэн зээлийн төлөлтөөс хаасан. Үлдэгдэл 2 000 000 орчим төгрөгийг төлж дуусгах гэсэн боловч Б.Н нь гэрээний үүргээ зөрчин үлдэгдэл төлбөрөө хийгээд хэрэггүй ээ. Бид хоёр байраа буцааж авна хэмээн мэдэгдсэн. Худалдагч тал гэрээний үүргээ зөрчин бидний өгсөн урьдчилгаа төлбөр болох 25 000 000 төгрөгийг шинэ байрныхаа урьдчилгаанд өгч ашиглачхаад одоо болохоор үлдэгдэл төлбөрөө дуусгах болохоор байраа буцааж авна хэмээж байгаад нь үнэхээр гайхаж байна.

Үлдэгдэл төлбөр болох 2 000 000 төгрөгийг ойрын хугацаанд төлж дуусган харилцан тохиролцож гэрээнд заасны дагуу өөрийн нэр дээр шилжүүлэхээр нэхэмжлэлийн хариу тайлбар хүргүүлж байгаа учир Б.Н болон Г.Г нарын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг захиалгын байр захиалсан гэдгийг мэдэж байсан, гэрээнд тусгагдаагүй ч С.Б мэдэж байсан. Хариуцагч сар бүр 256,000 төгрөгийг төлж дуусгахыг хүлээгээд байж байна гэдэг хэцүү шүү дээ. Энэ зээлийн хугацаа 2032 онд дуусахаар байгаа. Хэргийн материалтай танилцахаар хариуцагч нь 2020 оны 9,10 сард төлөөгүй байдаг. Мөн 2020 оны 12 сард мөн дутуу төлсөн, 2021 оны 1, 2 дугаар сард төлөлтөө төлөөгүй байгаа нь С.Б үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүхэд хандсаны дараа үлдэгдэл мөнгөө төлж дуусгасан нь хугацаандаа төлсөн гэж үзэхгүй. Тиймээс маргаан бүхий хоёр өрөө орон сууц нь Б.Н, Г.Г нарын өмч юм. Өөрийн өмчөө буцаан авах нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлд зааснаар өөрсдийн хүсэл зоригийн асуудал юм. Хариуцагч талын засварын мөнгө, нэхэмжлэгч талын түрээсийн мөнгө 3 380 000 төгрөг гаргуулах асуудлууд гэрээнд тусгагдаагүй боловч, байрандаа үнэ төлбөргүй суулгахгүй нь ойлгомжтой. Улсын бүртгэлд бүртгэснээр эзэмшигч нь тус байрыг ашиглах захиран зарцуулах эрх нь үүсдэг, гэтэл ийм эрх үүсээгүй байхад өөрсдөө сайн дураараа засвар хийх, засварын мөнгө нэхэх нь үндэслэлгүй юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэгч нар нь 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2 өрөө орон сууцны зээл авсан. Манайхаас жилийн 8 хувийн хүүтэй 43 000 000 төгрөгийн зээл авч байсан.  Зээлийн үлдэгдэл дуусаагүй байгаа тухайн зээл нь 10 000 000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа боловч 11 950 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Банкны зүгээс энэ төлбөрийг барагдуулсны дараа манай банкнаас зээл авсан хүнд гэрчилгээг шилжүүлж өгнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н, Г.Г нар нь хариуцагч С.Бд холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээг цуцалж, орон сууцаа буцаан гаргуулах шаардлага анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэн талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 3 383 000 төгрөгийг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, .... тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, гэрээнээс учирсан хохирол 3 383 000 төгрөг гаргуулахаар,

 

Хариуцагч нь орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд С.Бн нэрийг бичилт хийлгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээнд Б.Н, Г.Г нарын ипотекийн зээлийн төлбөрийг графикийн дагуу Голомт банкинд сар бүр төлж байхаар тохиролцсоны дагуу төлж байгаад орон сууцны төлбөр 48 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг ...гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж орон сууцаа чөлөөлүүлэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийг өөрчилсөн болон нэмэгдүүлсэн  шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Голомт банк ХХК-ийг татан оролцуулсан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг Б.Н, Г.Г нар манай банктай 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Ипотекийн гэрээ байгуулж, 33 сая төгрөгөөр худалдан авсан. Зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж, 10 сая төгрөгийн илүү төлөлттэй, одоо 11 950 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Өр төлбөрөө бүрэн барагдуулсны дараа банк барьцаалагч Б.Н, Г.Г нарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гардуулна гэж тайлбар гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, нэхэмжлэгч Г.Г нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр С.Бтай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Голомт банктай байгуулсан ипотекийн зээлийн барьцаанд байгаа Дархан сумын ...-р баг, ...-р хороолол ... тоот, 29 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 48 000 000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөгийг авч үлдэх 23 000 000 төгрөгийг Голомт банктай байгуулсан ипотекийн зээлийн төлбөрийг графикийн дагуу бидний өмнөөс төлж байгаад Парк таун хотхоноос 3 өрөө орон сууцны захиалга өгөх тул 2020 оны 3 сард бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл бид байраа авах болж төлбөрөө шаардахад төлж барагдуулаагүй, графикийг зөрчсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа үлдэгдэл төлбөрийг төлсөн. Бид энэ байдлаас болж 8 хувийн зээлэнд хамрагдаж чадаагүй бөгөөд өндөр хүүтэй зээлээр байраа авсан. Иймд С.Бтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргасан гэж тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Г.Гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 5-29 дүгээр тал/

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...Б.Н, Г.Г нартай түүний өмчлөлийн 2 өрөө байрыг 48 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Урьдчилгаанд 25 000 000 төгрөгийг өгч үлдэх 23 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу хуваарийн дагуу төлж байгаад 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үлдэгдэл 10000 төгрөгийг шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гэрээнээс татгалзаж, байрыг чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж, нотлох баримтаар орон сууцны зээлийн болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Голомт банкны орлогын мэдүүлгүүд ирүүлсэн байна. /хх-ийн 41-48 дугаар тал/

Хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Б.Н, Г.Г нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ... тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг С.Б 48 000 000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төлөх, үлдэгдэл төлбөрөө хуваарьт заасны дагуу төлж барагдуулахаар, орон сууцыг 2020 оны 08  дугар сарын 21-нд хүлээлгэн өгөхөөр, төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхээр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Хариуцагч С.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр орон сууцыг өөрийн эзэмшилд авч орон сууцны төлбөрт Б.Н, Г.Г нарын байгуулсан Голомт банкны ипотекийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 256 000 төгрөгөөр 5 удаа, 250 000 төгрөгөөр 2 удаа, 9 600 000, 10 000 000, 400000, 1210 000, 10000 төгрөгөөр тус тус төлбөрийг төлж нийт 48 000 000 сая төгрөгийг төлбөрт төлсөн талаар тайлбар гаргасан бөгөөд энэ нь Г.Г, Б.Н нарын Хаан болон Голомт банкны дансны хуулга, Голомт банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна. / хх-ийн 45-48 дугаар тал/

Талууд гэрээний үүрэг биелүүлээгүй гэдгийг нотлох зорилгоор гэрчээр гэрч С.С , Б.Ө , Д.Б, Б.Д , Д.Б , Л.Б , Б.А , Г.С нарт  хууль сануулан мэдүүлэг авахуулсан боловч энэ тухайн хэрэгт ач холбогдолгүй байна.

Учир нь талуудын хооронд хийсэн хэлцэл нь үр дагавар үүсгэхгүй бөгөөд Иргэний хуулийн  дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Талууд нь хэлцлийн дагуу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж бүртгүүлэх, ингэснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай байхад дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж 44 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авагч С.Бгийн эзэмшилд шилжүүлсэн ба тэдний хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь дээрх хуулид зааснаар хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 Иймд Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 3-44 тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Бгийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэжээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11 өдрийг хүртэл 9 сар 20 хоногийн хугацаанд ямар ч үнэ төлбөргүй суусан үндэслэлээр өнөөгийн зах зээлийн ханшаар Дархан-Уул аймагт 2 өрөө байрны түрээсийн төлбөрийг 350 000 - 400 000 төгрөг байгаа гэж үзэж 3 383 000 төгрөгийн шаардлага гаргасан байна.

Гэвч хариуцагчийн эзэмшиж, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн 9 сар 20 хоногийн түрээсийн төлбөрийн зах зээлийн ханш гэж дурдсан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хохирол 3 383 000 төгрөг гаргуулах болон хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Дархан сум, ... -р баг, ...-р хороолол, ... тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Бгийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн хохирол 3 383 000 төгрөг гаргуулах, хариуцагчийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467 050 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА