Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 566

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2021/00402/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Íýõýìæëýã÷: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Х овогт Р.О,

 

 Íýõýìæëýã÷: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, У овогт Е Л нарын íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р байр, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, С С овогт Б Ж,

 

 Õàðèóöàã÷: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р байр, ... тоотод оршин суугаа, ... регистрийн дугаартай, Б овогт Э Т нарт холбогдох

 

Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх, урьдчилгаа төлбөрөөс орон сууц ашигласны 32 сарын төлбөр 16 00 000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 3 376 000 төгрөгийг буцаан олгохыг хүссэн èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч нарын өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.О, Е.Л нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Р.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний нөхөр Е.Л, Р.О бид Б.Ж болон түүний эхнэр Э.Т нартай Орон сууц худалдах, худалдан авах зээлийн гэрээг бичгээр 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн мөн төлөх хугацаа хэтэрсэн тул гэрээний хэрэгжилтийн талаар 2020 оны 8 сарын 13-нд уулзаж, худалдан авагч талын саналыг харгалзан 2020 оны 8 сарын 14-ний өдөр зээлийн гэрээг сунган хийж нотариатаар гэрчлүүлсэн. Б.Ж болон түүний эхнэр Э.Т нарыг гэрээнд хэсэгчлэн төлөх төлбөрөө заасан хугацаанд төлөхийг 2021 оны 02 дугаар сараас эхлэн шаардаж, гэрээний хэрэгжилт хангагдахгүй байгаа тул байрыг чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсаар өнөөдрийг хүрсэн. Байрны мөнгөө хэсэгчлэн төлөх хугацаа 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал гэрээг шууд цуцална гэж анхнаасаа тохиролцсон.

    Иймд Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 32 сарын орон сууц ашигласны төлбөр сар бүрийн 500 000 төгрөгөөр тооцож, нийт 16 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутгаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3 376 000 төгрөгийг Б.Ж болон түүний эхнэр Э.Т нарт буцаан олгох асуудлыг гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ж, Э.Т нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын өмгөөлөгч Б.Содболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ж, Э.Т бид нэг гэр бүл, эхнэр нөхрүүд бөгөөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирж 2018 оны 09 сард байр худалдан авахаар зар хайж байгаад “Үнэгүй.мн” зарын сайтаас Дархан-Уул аймаг, Дархан сум ...-р баг, ...-р хороолол, ... дугаар байр ... тоот, 39 м.кв талбай бүхий нэхэмжлэлд дурдагдсан байрыг зарна гэсэн зарыг олж улмаар байрны эзэн Е.Л гэх хүнтэй холбогдож байрны талаар мэдээлэл авахад тэрээр “гарааш, зоогийн давхарт агуулахтай, 3 өрөө байр 80 000 000 зарна” гэсэн. Ингээд бид байрыг очиж үзэхэд 1 давхрын 3 өрөө байсан бөгөөд зоорийн давхрын агуулах, 1 машины гарааштай байр байсан. Тухайн үед боломжиндоо тохируулаад 70 000 000 төгрөгөөр 3 өрөө байрыг зоорийн давхрын хамт авахаар тохирсон. Гэтэл зоорийн давхар нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй зүгээр агуулах байдлаар ашиглаж болохоор байсныг бид сүүлд мэдсэн. Явцдаа гараашийг нэмж авч болох тухай ярилцсан.

   Байрны үнэ 70 000 000 төгрөгийг хэсэгчилж төлөхөөр тохирсон ба байрны эзэн Е.Лтэй Б.Ж миний бие 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууц хувь лизингээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Ингээд бидний зүгээс 2018 оны 09 дүгээр 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар 31-ний өдөр 8 000 000 төгрөг, 2019 оны 06 дугаар 17-ний өдөр Б.Лийн эхнэр Р.О Солонгосоос 1 376 000 төгрөгийн бараа захисан түүнийг нь авч өгсөн, ингээд нийт 19 376 000 төгрөгийг байрны урьдчилгаад төлсөн. Бид 2-ын хувьд Солонгос улс руу ирж очиж ажил хийж амьдардаг бөгөөд 2020 оны 2 сараас хойш ковид-19 халдварт өвчний улмаас Монгол улс хилээ хааж бид Солонгос улс руу зорчиж чадахгүй болсон. Үүний улмаас байрны төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөх боломжгүй болсон.

     Энэ тухай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улсаас захиалуулсан барааг нь хүлээлгэж өгөхдөө үүсээд буй нөхцөл байдлыг хэлж гэрээгээ цуцлаад байраа буцаах талаар ярьсан. Байрны төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүссэнээс гадна байр аваад өвөлжсөн тухайн өвөл гал тогооны өрөө цан цохиж мөсдөөд маш хүйтэн өвөлжсөн мөн 1 давхарт тоос шороо дуу чимээ ихтэй маш зутруу байдалтай байсан. Гэтэл Е.Лийн эхнэр Р.О уурлаж тийм зүйл байхгүй, нэгэнт хийгдсэн наймааг буцаахгүй гэж дургүйцсэн тул Е.Л ах манай нөхөр Б.Ж нар уулзаж ярилцахад Б.Л “эр улсуудын хийсэн наймаанд эхнэрүүд оролцоод дэмий нэгэнт хийгдсэн наймаа тул аль аль нь хатуурхаад яахав та  2 байрны үлдэгдэл төлбөрийг нэг их яараад байх шаардлагагүй боломжоороо 5 жилийн дотор хуваагаад төлчих эхнэр бид хоёр 5 жилийн дараа Улаанбаатар хот шилжинэ тэрнээс өмнө л тооцоо дуусгах болно” гэж хэлсэн бөгөөд бид тэр үгэнд нь итгэж нэгэнт хийгдсэн наймаа юм чинь 5 жилдээ багтаагаад үлдэгдэл төлбөрөө боломжоороо төлж дуусгах хангалттай хугацаа байна гэж ярилцаад гэрээгээ цааш үргэлжлүүлэхээр болсон.

Хэсэг хугацаанд бид ч Солонгос явж ажил хийх боломжгүй болсон, дэлхий нийтийг хамарсан ковид өвчнөөс болж орлого олох боломжгүй болж улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр удаа дараа хэл хорио тогтоосон зэрэг биднээс шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйл болж байгааг ойлгосон байх биднээс байрны төлбөрийг нэхэхгүй байсан тул бид Е.Л ахын хэлснээр ойлголцчихлоо гэж бодож байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээгээ шинэчилж дахин хийсэн. Тус гэрээгээр өмнөх гэрээнд заагдсан байрны төлбөрийг төлөх хуваарийг өөрчилсөн бөгөөд тухайн гэрээг хийх үед 2020 оны 10 сард хил нээх талаар яригдаж байсан тул хил нээгдчих байх хил нээгдчихвэл Солонгос гарч ажил хийгээд байрны төлбөрийг төлөх боломж бүрдэнэ гэж бодож гэрээ дахиж хийсэн. Гэхдээ бид хил нээгдэхийг хүлээгээд зүйгээр суугаагүй Солонгос улс руу явах боломжгүй орлогогүй болоод байсан тул Дархан сум ... дугаар баг, “Батьлионы цагаан хаалга” гэх газар гарааш түрээсэлж “Авто кузов засвар”-ын газар нээж ажиллуулж эхэлсэн. Ажил яг жигдрээд үйлчлүүлэгчтэй болж эхэлж байхад ковид-19 цар тахалтай холбоотой Улсын болон аймгийн онцгой комиссын цаг үеийн холбогдолтой шийдвэрүүд гарч 2020 оны 11 сараас 2021 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл хэд хэдэн удаа кузов засварын үйл ажиллагааг хааж зогсоосон шийдвэр гаргасны улмаас байрны төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай хэвээр байсан.

Мөн Ковид-19 вируст өвчний нөхцөл байдал Монгол Улсад анх удаадаа дотоодын халдвар бүртгэгдэж бидний бодож тооцоолсноос тэс өөр нөхцөл байдал үүсч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хатуу дэглэмүүд үйлчилж эхэлсэн, хил нээгдээгүй тул бид Солонгос гарч ажиллах төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Энэ бүхнийг бид хэлсэн хэлээгүй Монголчууд бүгд л мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл байрны төлбөрийг төлөх боломжгүй болсон нөхцөл байдлууд нь бүгд төр засгийн шийдвэр хатуу хөл хорио, үйл ажиллагааны хязгаарлалт зэрэг гэнэтийн болон давтагдашгүй нөхцөл байдалтай холбоотой, хүндэтгэн үзэх шалтгаантай, түүнээс бид мөнгөтэй, орлоготой мөртлөө байрны төлбөрийг төлөхгүй байгаа зүйл огт байхгүй.

Ийм нөхцөл байдал үүсэхийг урьдчилан тооцоолж наймаагаа буцаах санал гаргасан боловч өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа Р.О өөрөө тухайн үед дургүйцэж болиулсан. Мөн боломж бололцоогоо 5 жилд багтаагаад төлбөрөө төлөөрэй гэж анхнаасаа энэ наймааг хийсэн Е.Л ах хэлж байсан бид тэр ярианд итгэсэн. Гэхдээ заавал 5 жилийг хүлээх шаардлагагүй наана нь төлөөд байрны гэрчилгээгээ авах сонирхолтой байсан тул уян хатан хандаж сүүлийн гэрээнд гарын үсэг зурсан Р.О шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө муухай аашилж байрны үнээ нэмнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн. Бид боломжоороо байрны төлбөрийг төлөх гэсэн боловч гэрээгээ цуцална байраа буцааж авна, та нарт өгөх мөнгө байхгүй бүгд суутгагдана гээд байсан тул бид одоогоор тодорхой хэмжээний төлөлт хийхээ зогсоогоод байгаа болно. Одоо ийнхүү шүүхэд хандаж байгаа нь бүгд анхнаасаа тооцоолсон бидний урьдчилгаанд төлсөн мөнгийг түрээсийн мөнгө мэтээр суутган авч, байрнаасаа гаргаж ашиг хонжоо олох гэсэн арга байна гэж бодож байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг маргаан эв зүйгээр шийдэгдэх, эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа үлдэгдэл төлбөрөө төлж байраа авах сонирхолтой байна.

    Мөн нэхэмжлэл гаргасан Р.О бол энэ наймаанд огт хамааралгүй сүүлд нөхөж хийсэн гэрээн дээр гарын үсэг зурсан хүн юм. Байрны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэр нь байдаг эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Бидний дунд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудлыг Е.Л ах л сайн мэдэж байгаа. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.О, Е.Л нар нь хариуцагч Б.Ж, Э.Т нарт холбогдуулан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн чөлөөлүүлсэн хугацаа хүртэлх орон сууц ашигласны төлбөрийг гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрөөс хасч тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ковид цар тахал гарсантай холбогдуулан хил хаасан тул гадаадад гарч ажиллах боломжгүй болсны улмаас төлбөр төлөгдөөгүй тул гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж гаргасан тайлбартаа ...миний бие нөхрийн хамт Б.Ж, Э.Т нартай тохиролцож өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг  худалдахаар гэрээ байгуулсан боловч хариуцагч нар төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулаагүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 376 000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу ашиглалтын зардлыг сарын 500 000 тохирсоны дагуу тооцоход 31 сар х 500 000 = 15 500 000 төгрөг тул хасч үлдэх 3 876 000 төгрөгийг хариуцагч талд олгохоор шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар Орон сууц хувь лизингээр худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, талуудын хооронд тохиролцсон тохиролцоог тусгасан Тэмдэглэл гэх баримт ирүүлжээ. /хх-ийн 8-12 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хувь лизингээр худалдах, худалдан авах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг ...-р хороолол ...-р байрны ... тоот, ... дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 39 мкв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг 70 000 000 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг ...-р хороололд байрлах, ... нэгж талбарын дугаартай 29,1 мкв автомашины гараашийг 10 000 000 төгрөгөөр нийт 80 000 000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг графикийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар, төлбөрийг бүрэн төлж барагдуулсаны дараа өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлэхээр, худалдан авагч нь 2018.09.24-нөөс хойшхи орон сууцтай холбогдсон ашиглалт, өмчлөлийн бүх зардлыг сар бүрд нь төлж барагдуулж, бүрэн бүтэн байдлыг хариуцах, гэрээ цуцлагдсан тохиолдолд сар бүрийн орон сууц ашиглалтын төлбөрийг 500 000 төгрөгөөр, эд хогшлын элэгдлийг жилийн 10 хувь буюу 1 000 000 төгрөгөөр тус тус тооцож, төлөгдөөгүй ашиглалтын болон өмчлөлийн зардал гэсэн мөнгөн дүнгийн нийлбэрийг хувь лизингээр худалдан авагчийн шилжүүлсэн төгрөгнөөс суутгаж тооцохоор тохиролцжээ.

 

Талууд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх график гарган төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Хариуцагч нар нь орон сууцны төлбөрт 19 376 000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, холбогдох баримтуудыг хуулбарлан ирүүлсэн байх бөгөөд маргаан бүхий 3 өрөө орон сууц нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Р.О, Е.Л нарын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 33-77 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тайлбарлаж  байгаа боловч талуудын хооронд хийсэн хэлцэл нь үр дагавар үүсгэхгүй бөгөөд Иргэний хуулийн  дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Талууд нь хэлцлийн дагуу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхээр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж бүртгүүлэх, ингэснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай байхад дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ... тоот 3 өрөө орон сууцыг худалдан авагч Б.Ж, Э.Т нарын эзэмшилд шилжүүлсэний дагуу хариуцагч нь одоог хүртэл орон сууцыг ашиглаж байгаа ба талуудын хооронд хийсэн хэлцэл нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь дээрх хуулинд зааснаар хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэжээ.

Талууд гэрээндээ 2018.09.24-нөөс хойшхи орон сууцтай холбогдсон ашиглалт, өмчлөлийн бүх зардлыг сар бүрд нь төлж барагдуулж, бүрэн бүтэн байдлыг хариуцах, гэрээ цуцлагдсан тохиолдолд сар бүрийн орон сууц ашиглалтын төлбөрийг 500 000 төгрөгөөр, эд хогшлын элэгдлийг жилийн 10 хувь буюу 1 000 000 төгрөгөөр тус тус тооцож, төлөгдөөгүй ашиглалтын болон өмчлөлийн зардал гэсэн мөнгөн дүнгийн нийлбэрийг хувь лизингээр худалдан авагчийн шилжүүлсэн төгрөгнөөс суутгаж тооцохоор тохиролцсон байх тул орон сууц эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 32 сар х 500 000 =16 000 000 төгрөг болно.

Үүний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19 376 000 төгрөгөөс хасч /19 376 000 – 16 000 000/ 3 376 000 төгрөгийг нэхэмжлэгч гаргуулж хариуцагч нарт олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Балжинням нь өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг ...-р хороолол ...-р байрны ... тоот, ... дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, 39 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Ж, Э.Т нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчээс 3 376 000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Ж, Э.Т нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 628 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА