Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/02123

            2021        07          20

                                 101/ШШ2021/02123

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М-ийн гаргасан,

Хариуцагч: Б.А-д холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ю.С, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Улаанбаатар хот, *******,*******,*******ны, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 392 м.кв талбайтай газар болон дээрх хаягт байрлах 32 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн дугаартай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Тус хаягт байрлах газрыг дүүргийн засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2009 оны 621 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.М надад хууль ёсоор өмчлүүлсэн. Уг газрыг би гэр бүлийн хамт 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй эзэмшин амьдарч байна. Гэтэл манай хөрш хариуцагч Б.А нь Улаанбаатар хот, *******,*******, Цэргийн хотхон 1 дүгээр гудамж тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 700 м.кв талбайтай газрыг урагшаа сунгаж, манай хашааны ар талын нийтийн эзэмшлийн газарт дур мэдэж хашаагаа барьснаар хашааны орц, гарцыг хаасан үйлдэл болсон.

Хариуцагч Б.А нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох, өмчийн газар, дэарээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх..............” гэснийг зөрчиж, хашаагаа сунгаж нийтийн эзэмшлийн орц, гарцыг хааж буюу миний болон гэр бүлийн гишүүдийг өөрийн хашаа руугаа орж, гарах хөдөлгөөнийг хааж, улмаар төрийн тусгай үйлчилгээ болох онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн тээврийн хэрэгслийг нэвтрэх боломжгүй болгон хашаагаа барьсан нь миний газар өмчлөх эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчиж байгаа гэж үзэж байна.

Хариуцагчийн өмчилдөг газрын тухайд бол урьд өмнө Д.У-ын нэр дээр бүртгэлтэй байсан боловч дараа нь н.Б, Б. гэсэн хүмүүсийн нэр дээр шилжсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бол энэ газрын өмчлөгч бол хариуцагч Б.А мөн. Тиймээс би хэргийн хариуцагчаа зөв тодорхойлсон гэж бодож байна. Төрөөс иргэнд 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр хуульд заасан. Өөрөөр хэлбэл, хүн болгон түүнээс илүү газрыг Нийслэл Улаанбаатар хотод өмчлөх ямарч боломжгүй. Тэгэхээр газар төлөвлөлт хийдэг газрууд үүргээ хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд нэгдсэн бодлогын дагуу газар олгох шийдвэрийг гаргадаг. Иргэн хүн түүнд төрөөс хэдэн метр квадрат газар өмчлүүлсэн байна түүний дагуу хашаа барих ёстой тул бусад газар нь хуульд зааснаар төрийн өмч болох ёстой.

Гэтэл хариуцагч Б.А хуулиар олгогдсон газрынхаа хэмжээнд хашаагаа барих ёстой байхад нийтийн эзэмшил хэсэг рүүгээ хашаагаа сунган барьсан учраас тэрхүү газрыг чөлөөлж өгөх үүргийг хүлээх учиртай. Хэрэв 700 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлчихээд 679 м.кв болгосон бол уг асуудлыг тусдаа харъяа газрын албанд хандаж шийдвэрлүүлэх боломжтой. Газрын албанаас ирүүлсэн 2020 оны албан тоотоор хариуцагч Б.А 700 м.кв эзэмшлийн газраа сунгаж хашаа барьсан байна. Иймээс Иргэний хэргийн шүүхэд хандаж хэргээ шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байдаг. Хариуцагч нь газрын өмчлөгч мөн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 185 м.кв талбай бүхий газрыг илүү ашиглаж байна гэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэдгийг харуулж байна.

Нөгөө талаар манай хашааны зүүн талд нийтийн орон сууц, баруун болон зүүн талд айлын хашаа, байшин байдаг бөгөөд бид нар эдгээр айлаар хүрээлэгдсэн байдаг тул нийтийн эзэмшлийн зам талбайд хүрэх боломжгүй, өнөөдрийн байдлаар баруун талын айлынхаа хашаагаар дамжин гарч, орж байна.

Иймд, миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хууль ёсны ашиг сонирхлыг минь ноцтой зөрчиж буй хариуцагч Б.А-ын хууль бус эзэмшлээс 185 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

“Газрын алба зам тавихын тулд манай хашааны баруун талаас хасалт хийсэн. Манай газрыг урд талдаа хэсэг талбайтай учир тэр хэсгийг сунгаж ав, газрын албанаас ямар нэгэн нөхөн олговор олгохгүй гэж хэлсэн юм. Одоо байгаа хашааныхаа урд хэсгээс хасуулчихаар бид гэрээ барих зайгүй болно.

Бидний хувьд гомдолтой байна. Учир нь, харъяа Газрын албаны буруутай буюу шинээр зам тавихдаа манай хашааны баруун талаас газарт оруулахдаа нийтийн орц, гарцны асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, хуульд зааснаар энэ тохиолдолд үүнийг зайлшгүй зохицуулах ёстой байсан. Бид нар хашаагаа урагшаа сунгаж бариагүй, анхнаасаа л ийм хашаатай байсан тул манай хашаа л гэж бодоод өдий хүртэл эзэмшиж ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Г.М-д уг газрыг 2009 онд олгосон бол хариуцагч Б.А-ын хувьд 2004 оноос өөрийн газрыг эзэмшиж эхэлсэн бөгөөд 2004 онд газар эзэмшихэд газрын хэмжээ 858.5 м.кв талбайтай байсан. Ингээд 2011 онд зам засварын ажил хийгдэх болж Газрын албанаас танайх урд талдаа байгаа газраасаа өөрсдөө сонгож авч болно гэхэд нь зөвшөөрч 2011 онд замын ажилд саад хийхгүйгээр хэсэг газраа өгсөн. Гэтэл шинэ тавигдсан зам нь манай хашааны хаалгатай нийлчихсэн аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Анхнаасаа Газрын алба орц, гарцын асуудлыг шийдэх ёстой байсан, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн 3 дугаар заалтад “өмчлөгчийн газар, кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 364 өрхийн газрын бүртгэлийг гуравдугаар хавсралтаар өөрчлөсүгэй” гэсэн байсан. Уг захирамжид хариуцагч Б.А-ын нэр 93 дугаарт бичигдсэн байна. Үүнээс хойш ямар нэгэн кадастр хийгдээгүй. Гэтэл 700 м.кв талбайтай газрыг өмчлөгч гэсэн байх боловч хамгийн сүүлд иргэн Д.У-ын нэр дээр 679 м.кв хэмжээтэй газрын кадастрын зураг гарсан байна. Хариуцагч Б.А уг газрыг эзэмшсэнээс хойш гурван өөр кадастрын зурагтай болсон, энэ талаар Газрын албанд хандаж кадастрын зургийг өөрчилж өгөхийг хүссэн боловч өөрчилж өгөөгүй.

Газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж хоёр иргэний хооронд маргаан үүссэн байхад хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хашаа нь ардаа хаалгатай байсныг нь хариуцагч нь хашаа бариад хаачихсан асуудал байхгүй, анхнаасаа нэхэмжлэгчийн хашаа ардаа хаалгатай байсан гэсэн кадастрын зураг байхгүй. Нэхэмжлэгч нь нэг том хашаатай байсныгаа хоёр хуваагаад нөгөө айлынхаа хашаагаар дамжиж гардаг болсон гэдэг нь үзлэгээр тогтоогдсон.

Орц, гарцын асуудлыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.1 дэх хэсэгт зааснаар Газрын алба нь “сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг” боловсруулахаар заасан бөгөөд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг ба энэ зохион байгууллалтыг Газрын алба хийгээгүй. Үүнээс гадна хариуцагч Б.А-ын эзэмшдэг газар нь 0.07 га гэсэн хэмжээнд хүрч байна уу гэдэг асуудал их чухал.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. Учир нь, газрын өмчлөгч нь хариуцагч Б.А биш Д.У гэж хүн бүртгэлтэй байна. Хэдийгээр хариуцагчийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх боловч нөгөө талаар хариуцагчийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан. Шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад тогтоогдсон бол гэж заасныг үндэслэн хариуцагчийг солих хүсэлт гаргасан.

Хариуцагч Б.А гэдэг хүн өмчлөгч биш, харин эзэмшигч байна. Ийм  нөхцөл байдал байхад түүнийг хариуцагч гэж үзэх үү гэсэн асуулт гарч байна. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх зүйн хамгаалалтын асуудал яригдах ёстой. Үүний дагуу нэхэмжлэгч Г.М-ийн чухам ямар эрх зөрчигдсөн бэ, иргэний эрх зүйн хамгаалалтын ямар аргыг авах шаардлагатай байна бэ гэдгийг нэхэмжлэгч нь тодруулахгүй байна. Захиргааны байгууллагын хяналт хэрэгжээгүйн улмаас хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Г.М-ийн орц, гарцыг хаачихсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тэгэхээр нотлох баримтын эх сурвалжийг харах ёстой бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрж байна. Нэхэмжлэгч нь өөрийнхөө хашааг хоёр хуваачихсан нөхцөл байдал байсан, үүн дээр Газрын алба ямар үүрэг гүйцэтгэх ёстой байсан тухай шинжээчийн дүгнэлтийн 23.4.1 дэх хэсэгт заасан ажлыг зохион байгуулаагүй байна.

Нэхэмжлэгч Г.М нь өөрийн газрыг хоёр хуваахдаа ар талд байгаа Д.У-ын өмчлөх эрхийг хязгаарлах уу, орц, гарц хааж байгаа эсэх талаар үүсэх асуудлыг нэхэмжлэгч нь хэлэхгүй байгаа нь Газрын албаны шийдвэрт нөлөөлсөн байна гэж үзэх үндэстэй. Хүмүүсийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал, хяналт хэрэгжүүлээгүй нөхцөл байдалтай маргаагүй, төрийн байгууллага үүргээ биелүүлээгүйгээс болж хоёр иргэн хоорондоо маргасан. Газрыг хуваахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг авах ёстой байсан боловч аваагүй. Бид нар яагаад иргэний хэрэгт харъяалагдахгүй, захиргааны хэрэгт харъяалагдана гэж үзээд байгаагаа нотлох үүрэгтэй тул энэхүү нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа юм.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан байгаа газар дээр нь тэмдэглэж байгаа кадастрын зураглалыг олгохдоо дундын эзэмшигчийн бичгээр гаргасан зөвшөөрөл эсхүл газар олгох эрх бүхий этгээдээс тогтоосон хил хязгаарт тохирох, тохирохгүй эсэхийг анхаарах хэрэгтэй байсан ч үүнийг хийгээгүй байна.

Газрын тухай хуулийн 2018 оны шинэчлэлтээр өөрийн өмчийн газрын зааг хязгаарын заагийг өөрчилж бүртгэлийн санд оруулахдаа мөн газрын алба түүнийг хариуцан зохион байгуулна. Ингэж зохион байгуулахдаа энэхүү хүмүүсийн зөвшөөрлийг авч, үүсэх нөхцөл байдлыг тайлбарлаж өгөх үүргээ биелүүлэх ёстой байсан. Урьд нь нэг хашаагаар дамжаад нөгөө хашаагаар гараад байсан юм бол тухайн үед нь орц, гарцынхаа асуудлыг ярилцаж болох байсан. Гэтэл хуваасан айлтайгаа үл ойлголцол үүсгэчихээд дараагийнхаа айл руу шилжих үйлдэл хийж байгаа нь буруу юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М-өөс хариуцагч Б.А-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.М нь *******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 392 м.кв талбайтай газрыг өмчилдөг бөгөөд уг газар дээр 32 м.кв талбайтай хувийн сууцтай ажээ /х.х-ийн 3, 4 хуудас/.

Тодруулбал, тухайн газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 263 тоот захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 621 тоот захирамжаар өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу тэрээр 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ийнхүү өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Харин хариуцагч Б.А-д Нийслэлийн засаг даргын 2004 оны 467 тоот захирамжаар *******,*******,*******, тоот хаягт 700 м.кв талбайтай газрын өмчлүүлэхээр шийдвэрлэсэн боловч 679 м.кв талбайтай газрыг өмчилдөг байна /х.х-ийн 33-37, 40-45 хуудас/.  

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч нарынхаа хамт гаргасан тайлбартаа уг 679 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр иргэн Д.У-ыг бүртгэлтэй байдаг гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13/1742 тоот албан бичиг, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/1811 тоот албан бичиг болон 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тус тус дурдсанаар дээрх газрын өмчлөгчөөр хариуцагч Г.А бүртгэлтэй, өнөөдрийн байдлаар эзэмшин ашиглаж байна.  

Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2-т “иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ” гэж, түүнчлэн 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж тус тус заасны дагуу зохигчид эдгээр газрыг өмчилж байгаа болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус газар 2000 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа гэсэн бөгөөд хариуцагч Б.А-ыг эзэмшиж байгаа эсэх талаар маргахгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ......................................... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар тухайн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх учиртай.

  1. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмчлөлийн газар хил залгаа үл хөдлөх эд хөрөнгүүд байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж заасны дагуу зохигчдын өмчлөлийн газрууд харилцан нөлөөлж болох хөрш газар бөгөөд өмчлөгч нарт хуульд зааснаар нөгөө талынхаа үйлдлийг хүлцэн тэвчих үүрэг бий болно.

            Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.А нь нийтийн эзэмшлийн 45 м.кв талбай газар болон хожим устгах төлөвт бүртгэгдсэн  тоот нэгж талбарын дугаартай газраас 140 м.кв талбайтай газрыг илүү хашаалсан буюу 679 м.кв талбайтай газрын өмчлөгч байтал илүү 185 м.кв талбайтай газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа ажээ /х.х-ийн 110-116 хуудас/.

Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж тус тус зааснаар хариуцагчид эрх бүхий этгээдээс 185 м.кв талбайтай хэсэг газрыг эзэмшүүлээгүй, өмчлүүлээгүй байхад тэрээр хашаагаа дур мэдэн сунгасан байна.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж, мөн 135.2-т “Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.М-г өөрийн өмчлөлийн хашааны ард маргаж буй хэсэгт орц, гарц бий болгон түүгээр дамжин гарахад хариуцагч Г.А-ын өмчлөх эрхэд ноцтой нөлөөлөхөөргүй тохиолдолд хариуцагч нь үүнийг хориглон хязгаарлах ёсгүй юм. Тус хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн сунгаж татсан хашааны маргаж буй хэсгээр дамжин нийтийн эзэмшлийн замд хүрч болно.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан гэж маргаж буй хэсгийн тухайн газрыг хуульд зааснаар эзэмшиж, өмчлөөгүй байх тул зохигчдын хооронд тэрхүү хэсгээр хөршийн эрхтэй этгээдийн нэгэн адил хүлцэн тэвчих эрх, үүрэг үүсэхгүй. Учир нь, хөрш залгаа эд хөрөнгүүд анхнаасаа бий болж, энэ төрлийн харилцаа үүсэхдээ хөрш газрын өмчлөгчид хууль зөрчихгүйгээр эд хөрөнгийг бий болгох бөгөөд хөршийн эрхийг зөрчиж байгаа тохиолдолд уг үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байдаг нь хөршийн эрх зүйн зохицуулалтын онцлог байдаг.

Тодруулбал, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж, мөн 135.4-т “Энэ хуулийн 135.3-д заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд дээр дурдсанаар хөршийн эрх зохих ёсоор үүссэн байх ёстой.

Гэвч хариуцагч Г.А нь нэхэмжлэгч Г.М-гийн орц, гарц гаргах тэрхүү хэсгийг хааж хашаагаа сунгахдаа тухайн хэсэг газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшиж, өмчлөөгүй байх тул тэдгээрийн хооронд хөршийн эрхийн хүрээнд хүлцэн тэвчих, аль эсхүл хашаа буулгахыг шаардах эрхийн зохицуулалт хамаарахгүй юм.

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.

Газар өмчлөх, эзэмших эрхийн хувьд хуульд зааснаар үүсэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж, мөн Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна” гэж, түүнчлэн 99.2.-т “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн зориулалттай өмч” гэж, түүнчлэн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж тус тус заасны дагуу хариуцагч Г.Амаржаргал нь тухайн хашаа татсан хэсэг газрыг хуульд зааснаар эзэмшиж, өмчлөөгүй байх тул тэрээр төрийн өмчийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзнэ.

  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ” гэж, түүнчлэн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй энэхүү газрыг чөлөөлүүлэх эрхийг Газрын тухай хуульд зааснаар гагцхүү эрх бүхий этгээд хэрэгжүүлэх журамтай.

Харин нэхэмжлэгч Г.М-гийн хувьд хариуцагч Г.А-д холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн 106.3-д “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий газрыг чөлөөлүүлэхийг шаардаж болно.

Гагцхүү тийнхүү шаардахад Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх нь урьдчилсан нөхцөл болно.

Ингээд шүүх, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, маргаж буй газарт үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглахтай холбоотой эрх нь зөрчигдсөн байна гэж үзэв.

Учир нь, нэхэмжлэгч Б.М-ийн өмчлөлийн хашаа, байшингийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам, автобусны буудалд хүрэх орц, гарцыг хааж баригдсан нийтийн орон сууц, урд талд хөрш залгаа айлын хашаа, байшин байдаг бол баруун талд мөн адил хажуу айлын хашаа, байшин, хойд талд хариуцагч Г.-ын хашаа, байшин тус тус байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч

Б.М-ийн хашаа, байшин нь нийтийн орон сууц болон бусад этгээдийн хашаа, байшингаар хүрээлэгдсэн бөгөөд зүүн тал, урд тал, баруун талаараа нийтийн эзэмшлийн зам, автобусны буудалд хүрэх боломжгүй, улмаар онцгой нөхцөл байдал тохиолдох үед эмнэлэг, гал унтраах анги, цагдаагийн байгууллагын автомашин, түргэн тусламж очих боломжгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.М нь баруун талд хөрш залгаа буюу 211 тоот хаягт байрлах айлын хашаагаар тийнхүү орж, гарч байгаа боловч хариуцагч Б.Ань зөвшөөрөлгүй эзэмшиж буй 185 м.кв талбайтай газрыг чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгчид бусдын газрыг хязгаартайгаар ашиглах шаардлага үүсэхгүйгээс гадна нийтийн эзэмшлийн зам, автобусны буудалд чөлөөтэй хүрэх, онцгой нөхцөл байдал тохиолдох үед эмнэлэг, гал унтраах ангийн автомашин, түргэн тусламж саадгүй очих боломжтой болох юм.       

Нөгөө талаар нэхэмжлэгч Г.М-д өөрийнхөө өмчлөлийн газрын бусад хэсгээр нийтийн эзэмшлийн зам, харгуй болон автобусны буудалд хүрэх орц, гарцыг гаргах боломжгүй, хариуцагч Б.А-ын хашаагаа сунгаж татсан үйлдлээс шууд хамаарч нэхэмжлэгч нь аргагүй байдлын улмаас баруун талын хөрш залгаа айлын хашаагаар дамжин гарч байгаа нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь хязгаарлагдаж байна гэж үзэх боломжтой байна.

  1. Нэхэмжлэгч Г.М-гөөс улсын тэмдэгтийн хураамжид Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70,200.00 төгрөг, шинжээчийн зардалд 344,247.00 төгрөгийг тус тус төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно” гээд 54.1.2-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр” гэж, мөн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар хариуцагчаас шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжид 414,447.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Ингээд шүүхээс дээр дурдасныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.М-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.А-д *******,*******, Цэргийн хотхон, 1 дүгээр гудамж, хаягт байрлах 864.м.кв талбайтай газраас хууль бусаар эзэмшиж байгаа 185 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлөхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжид 414,447.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР