Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/01949

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Н.Ц нарыг 2014 оны 12 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр төрсөн хүү Ц.Ө, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ц.Ү нарыг эх Д.О-ийн асрамжид үлдээж, хүүхдүүдийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр төрсөн эцэг Н.Ц-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Ц-аас 220,355,500.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 186,846,800.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн хариуцагч Н.Цболон Ц.Н нарын *******,*******,*******,*******, 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэх тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Н.Ц болон Д.М нарын *******,*******,*******,*******, 46.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэх тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, мөн *******,*******, Олимп хороолол-2 /13312/ хүннүгийн гудамж,*******, 20.30 м.кв талбайтай автозогсоолыг бэлэглэх тухай 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Д.О-д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол зохигчдын хэн нэг нь нөгөөдөө хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг үүгээр тэдгээрт мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.1.1, 7.1.2-т зааснаар тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,498,440.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжид 2,510,173.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР