Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/01056

2021 оны 05 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2020/01056 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ................ байранд байрлах, Ц ХХК /РД:.............6/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......................... үйл ажиллагаа явуулдаг, А  ХХК /РД:/...................

Хариуцагч: Баянгол дүүргийн 1................хагят байрлах, Б ХХК /РД......./ нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр А ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт гэрээт ажлын нийт төлбөр 510 390 000 төгрөгөөс 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн ................., голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд манай компанид бартер буюу солилцоо хийхээр харилцан тохиролцсон юм. Манай компани гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасан цонх суурилуулалт, амлагааны ажлыг 5, 6 дугаар блокийн барилгад хийж гүйцэтгэн 2019.09.03, 2019.09.12-ны өдрүүдэд цонх хаалганы гүйцэтгэлийн тайлан Арцат вилла апартмент 5, 6 дугаар блокоор гаргаж хүлээлгэн өгсөн. Мөн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт А  ХХК нь 30 000 000 төгрөг, 6-р блокийн 79 м.кв орон сууцыг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 15 190 000 төгрөг, бартераар шилжүүлэх орон сууцны үнэ 80x2 800 000=224 000 000 төгрөг нийт 239 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн .............. ээлжийн 1432 байрны 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Ц  ХХК-тай гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн ..........ы нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5, 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын хөлсөнд бэлнээр 65 190 000 төгрөг, бартераар 2 орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон. Улмаар гэрээ хийснээс хойшхи хугацаанд 6 дугаар блокийн цонхны ажлыг манай компани хүлээж авсан. Уг ажлын хөлсөнд тус хотхоны 6 дугаар блокийн 5 дугаар давхрын 84 м.кв талбайтай 503 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Энэ талаар шүүхэд хариу тайлбараа өгсөн. Ж.Лхагвадорж захирлын бичсэн тодорхойлолтод 80 м.кв гэсэн нь андуурч бичсэн бол уу гэж үзэж байна. Бодит байдал дээр бидний шилжүүлсэн орон сууц нь захиалгын гэрээнд бичигдсэнээр 84 м.кв талбайтай байр. Мөн энэ орон сууцыг Цонх констракшн ХХК нь өөрийн нэр дээр биш, захиалгын гэрээг шилжүүлэх гурван талт гэрээ гэж оруулаад иргэн н.Мөнхзул гэсэн хүний нэр дээр шилжүүлж авсан баримт байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас 5 м.кв-ын илүү талбайтай орон сууц шилжүүлж өгсөн. Үнийн дүнг м.кв нь 2 800 000 төгрөгөөр бодвол 14 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. 6 дугаар блокийн 80 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь уг байрыг манай компани худалдах худалдан авах гэрээгээр Б н ХХК-д шилжүүлсэн. Б ХХК нь орон сууцыг бүхэлд нь хүлээж аваад Ц  ХХК-иар цонх хийлгэх ажил гүйцэтгүүлээд ажлаа актаар хүлээж авсан нь тогтоогдож байгаа. Манай компани ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээж аваагүй учраас хөлс төлөх үндэслэлгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хариуцагч  Б ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани А  ХХК-иас 2018 оны 12 сарын 12-ны өдрийн ...... тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, ...........давхар бүрэн баригдаж дуусаагүй орон сууцны барилгыг авсан ба гэрээний дагуу 2018 оны 8-9 дүгээр сард гадна дотор заслын ажил эхэлсэн. Тухайн үед манай компанийн 5 дугаар блокийн ажил эхлэхэд А ХХК-ийн зүгээс гэрээний 3.4-т заасан төмөр бетон хийц, гадна бүх шугам сүлжээ, гадна тохижилт, салхивч агааржуулалт, вакум цонхны ажлуудыг туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэнэ гэж заасны дагуу А ХХК-тай гэрээ хийсэн туслан гүйцэтгэгч компаниуд 5 дугаар блокод ажлаа хийсэн, манай зүгээс хяналт тавьж хүлээн авсан байдаг. 2019 оны 5 сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Ц ХХК-тай хийсэн гэрээ байхгүй учраас энэ асуудал манайд хамааралгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч А ХХК, Б  ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргав.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г  нь шүүх хуралдааны явцад хариуцагч Б ХХК-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Арцат вилла ХХК-иас гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон этгээд хариуцагч болох юм.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу цонх, хаалга суугдсан барилга бүрэн цутгамал хийцтэй тул барилгын зургаас нь хэмжээ авч үйлдвэрлэх боломжтой захиалгат үйлдвэрлэл юм. Манай компани гэрээнд заасны дагуу 2018 оны 4 сараас цонх, хаалга үйлдвэрлэгдэж, үйлдвэрээс гарсан. Өөрөөр хэлбэл Арцад вилла ХХК нь 5 дугаар блокийг Б ХХК-д худалдах үед гэрээний үр дүн бий болчихсон байсан. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан инженерт ажлыг хүлээлгэн өгсөн нь Арцад вилла ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Арцад вилла ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг тухайн хуулийн этгээд хариуцах ёстой... гэж, хариуцагч Арцад вилла ХХК нь татгалзлын үндэслэлээ ...5 дугаар блокийг Б ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлснээр гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг Батмөнх констракшн ХХК хүлээн авсан тул ажлын хөлсийг Б ХХК хариуцах ёстой... гэж тус тус тайлбарласан болно.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дараах үйл баримт тогтоогдож байна.

Ц ХХК нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр А ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5 болон 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгэх, гэрээт ажлын нийт үнэ 510 390 000 төгрөг байх, 65 190 000 төгрөгийг бүх цонх, хаалга үйлдвэрлэж дуусаад барилгад суугдахын өмнө буюу 2018 оны 07 сарын 02-ны өдрийн дотор гүйцэтгэгчид төлөхөөр, 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн ................... голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх14-17/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Захиалагч буюу хариуцагч А ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан 5 дугаар блокийн дуусаагүй барилгыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б ХХК-д худалдсан ба уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Э ХХК-ийн ашиглах эрхтэй газар дээр баригдаж байгаа бүрэн цутгамал хийцлэл бүхий 5-р блок, 14.800м*23.900м хэмжээтэй зоорийн В1, В2 давхраас дээш 10 давхар буюу нийт 12 давхар бүрэн баригдаж дуусаагүй орон сууцны барилгыг 1 750 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, уг үнэнд барилгын төмөр бетон цутгамал хийц, гадна дулаан, гадна цахилгаан, гадна бохир, гадна сантехник, гадна холбоо дохиоллын угсралтын ажил болон бусад зардал орсон болно гэж тохиролцжээ. /хх-55-56/

А ХХК-иас Б  ХХК-д дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 5 дугаар блокийн дуусаагүй барилгыг шилжүүлэх үед цонх суугдсан байсан болох нь Б ХХК-ийн инженер Ж.Г-гийн ажлын компьютерын зурган файлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Тодруулбал: 2018 оны 07 сарын 04-ний өдөр үүсгэсэн 2406 гэсэн файлыг нээж үзэхэд шил хийгдээгүй цонхыг барилгын давхар бүрт байрлуулсан, 2018 оны 11 сарын 06-ны өдөр үүсгэсэн 2105 гэсэн зурган файлыг нээж үзэхэд барилгын зургийг гадна талаас нь авсан, бүх давхрын цонх суурилагдсан байдалтай байна. /хх 219-229/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан ба захиалагч ажлын үр дүн бий болсон үед гэрээг цуцлах үндэслэлгүй бөгөөд харин захиалагчийн ажлын үр дүнг хүлээн авах, улмаар хөлс төлөх үүрэг үүсэх юм.

Нэхэмжлэгч Ц ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 6 дугаар блок дахь ажлын гүйцэтгэлийг 2019 оны 09 сарын 04-ны өдөр актаар хариуцагч А ХХК-ийн хяналтын инженер О.Б-, 5 дугаар блок дахь ажлын гүйцэтгэлийг 2019 оны 09 сарын 12-ны өдөр Батмөнх констракшн ХХК-ийн хяналтын инженер Ж.Г-гт тус тус хүлээлгэн өгсөн байна. /хх-30, 89-94/

Хариуцагч А  ХХК нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөгийг дансаар, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 000 дугаар орон сууц захиалгаар барих гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, ................тоот, 84 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 2 800 000 төгрөгөөр тооцон, нийт 235 200 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг бартераар нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-нд ажлын хөлсөнд шилжүүлжээ. /хх-ийн 31, 153/

Мөн Б ХХК нэхэмжлэгч Ц ХХК-нд 2018 оны 10 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийг, мөн оны 12 сарын 29-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус цонхны төлбөрт гэх утгаар шилжүүлж, нэхэмжлэгч нь кассын орлогын ордерт Арцат 5 блок санхүүжилт гэх утгаар бүртгэж авсан байна. /хх-149-152/

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан ба гуравдагч этгээд гэдэгт бусдын үүргийг биечлэн буюу өөрийн хөрөнгө зардлаар гүйцэтгэж буй этгээдийг ойлгох бөгөөд Батмөнх констракшн ХХК-ийн хяналтын инженер Ж.Г 5 дугаар блок дахь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, цонхны төлбөр гэх утгаар 20 000 000 төгрөгийг Б ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд Батмөнх констракшн ХХК нь гуравдагч этгээдийн хувиар А ХХК-ийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Ц ХХК-д 50 000 000 төгрөг, /84 м.кв талбайг x 2 800 000=235 200 000/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг тус тус ажлын хөлсөнд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 225 190 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 225 190 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 225 190 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г хариуцагч Б ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 424 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1 283 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

2021 оны 05 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2020/01056 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Б.Доржийн гудамж, Гэр групп ХХК-ийн байранд байрлах, Цонх констракшн ХХК /РД:2857286/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Лавай төвийн зүүн талын хаалга 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг, Арцат вилла ХХК /РД:6191045/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44б, 66 тоот хагят байрлах, Батмөнх констракшн ХХК /РД:6223184/ нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гантөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр Арцат Вилла ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт гэрээт ажлын нийт төлбөр 510 390 000 төгрөгөөс 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн б-р блок 5-р давхар баруун жигүүрийн 79, голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд манай компанид бартер буюу солилцоо хийхээр харилцан тохиролцсон юм. Манай компани гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасан цонх суурилуулалт, амлагааны ажлыг 5, 6 дугаар блокийн барилгад хийж гүйцэтгэн 2019.09.03, 2019.09.12-ны өдрүүдэд цонх хаалганы гүйцэтгэлийн тайлан Арцат вилла апартмент 5, 6 дугаар блокоор гаргаж хүлээлгэн өгсөн. Мөн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн акт үйлдсэн. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт Арцат вилла ХХК нь 30 000 000 төгрөг, 6-р блокийн 79 м.кв орон сууцыг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдэл 15 190 000 төгрөг, бартераар шилжүүлэх орон сууцны үнэ 80x2 800 000=224 000 000 төгрөг нийт 239 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн 1432 байрны 80 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Цонх констракшн ХХК-тай гэрээ байгуулсан нь үнэн. Тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5, 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын хөлсөнд бэлнээр 65 190 000 төгрөг, бартераар 2 орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон. Улмаар гэрээ хийснээс хойшхи хугацаанд 6 дугаар блокийн цонхны ажлыг манай компани хүлээж авсан. Уг ажлын хөлсөнд тус хотхоны 6 дугаар блокийн 5 дугаар давхрын 84 м.кв талбайтай 503 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн. Энэ талаар шүүхэд хариу тайлбараа өгсөн. Ж.Лхагвадорж захирлын бичсэн тодорхойлолтод 80 м.кв гэсэн нь андуурч бичсэн бол уу гэж үзэж байна. Бодит байдал дээр бидний шилжүүлсэн орон сууц нь захиалгын гэрээнд бичигдсэнээр 84 м.кв талбайтай байр. Мөн энэ орон сууцыг Цонх констракшн ХХК нь өөрийн нэр дээр биш, захиалгын гэрээг шилжүүлэх гурван талт гэрээ гэж оруулаад иргэн н.Мөнхзул гэсэн хүний нэр дээр шилжүүлж авсан баримт байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд зааснаас 5 м.кв-ын илүү талбайтай орон сууц шилжүүлж өгсөн. Үнийн дүнг м.кв нь 2 800 000 төгрөгөөр бодвол 14 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. 6 дугаар блокийн 80 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаан нь уг байрыг манай компани худалдах худалдан авах гэрээгээр Батмөнх констракшн ХХК-д шилжүүлсэн. Батмөнх констракшн ХХК нь орон сууцыг бүхэлд нь хүлээж аваад Цонх констракшн ХХК-иар цонх хийлгэх ажил гүйцэтгүүлээд ажлаа актаар хүлээж авсан нь тогтоогдож байгаа. Манай компани ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хүлээж аваагүй учраас хөлс төлөх үндэслэлгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хариуцагч Батмөнх констракшн ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани Арцат вилла ХХК-иас 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 18/28 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, Арцад апартмент блок 5, үйлчилгээтэй 10 давхар бүрэн баригдаж дуусаагүй орон сууцны барилгыг авсан ба гэрээний дагуу 2018 оны 8-9 дүгээр сард гадна дотор заслын ажил эхэлсэн. Тухайн үед манай компанийн 5 дугаар блокийн ажил эхлэхэд Арцад вилла ХХК-ийн зүгээс гэрээний 3.4-т заасан төмөр бетон хийц, гадна бүх шугам сүлжээ, гадна тохижилт, салхивч агааржуулалт, вакум цонхны ажлуудыг туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэнэ гэж заасны дагуу Арцад вилла ХХК-тай гэрээ хийсэн туслан гүйцэтгэгч компаниуд 5 дугаар блокод ажлаа хийсэн, манай зүгээс хяналт тавьж хүлээн авсан байдаг. 2019 оны 5 сард улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Цонх констракшн ХХК-тай хийсэн гэрээ байхгүй учраас энэ асуудал манайд хамааралгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Цонх констракшн ХХК нь хариуцагч Арцат вилла ХХК, Батмөнх констракшн ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239 190 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргав.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гантөмөр нь шүүх хуралдааны явцад хариуцагч Батмөнх констракшн ХХК-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Арцат вилла ХХК-иас гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон этгээд хариуцагч болох юм.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу цонх, хаалга суугдсан барилга бүрэн цутгамал хийцтэй тул барилгын зургаас нь хэмжээ авч үйлдвэрлэх боломжтой захиалгат үйлдвэрлэл юм. Манай компани гэрээнд заасны дагуу 2018 оны 4 сараас цонх, хаалга үйлдвэрлэгдэж, үйлдвэрээс гарсан. Өөрөөр хэлбэл Арцад вилла ХХК нь 5 дугаар блокийг Батмөнх констракшн ХХК-д худалдах үед гэрээний үр дүн бий болчихсон байсан. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан инженерт ажлыг хүлээлгэн өгсөн нь Арцад вилла ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Арцад вилла ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг тухайн хуулийн этгээд хариуцах ёстой... гэж, хариуцагч Арцад вилла ХХК нь татгалзлын үндэслэлээ ...5 дугаар блокийг Батмөнх констракшн ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлснээр гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг Батмөнх констракшн ХХК хүлээн авсан тул ажлын хөлсийг Батмөнх констракшн ХХК хариуцах ёстой... гэж тус тус тайлбарласан болно.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дараах үйл баримт тогтоогдож байна.

Цонх констракшн ХХК нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр Арцат Вилла ХХК-тай хуванцар цонх, хаалга угсарч суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцат апартмент төслийн 5 болон 6 дугаар блок барилгын цонхны ажлыг гүйцэтгэх, гэрээт ажлын нийт үнэ 510 390 000 төгрөг байх, 65 190 000 төгрөгийг бүх цонх, хаалга үйлдвэрлэж дуусаад барилгад суугдахын өмнө буюу 2018 оны 07 сарын 02-ны өдрийн дотор гүйцэтгэгчид төлөхөөр, 445 200 000 төгрөгийг 1 м.кв-ийг 2 800 000 төгрөгөөр тооцож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат апартмент 2-р ээлжийн 6-р блок 5-р давхар баруун жигүүрийн 79, голын 80 м.кв 2 орон сууц буюу нийт 159 м.кв талбайтай орон сууцыг ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх14-17/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Захиалагч буюу хариуцагч Арцат вилла ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан 5 дугаар блокийн дуусаагүй барилгыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Батмөнх констракшн ХХК-д худалдсан ба уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин Говь ХХК-ийн ашиглах эрхтэй газар дээр баригдаж байгаа бүрэн цутгамал хийцлэл бүхий 5-р блок, 14.800м*23.900м хэмжээтэй зоорийн В1, В2 давхраас дээш 10 давхар буюу нийт 12 давхар бүрэн баригдаж дуусаагүй орон сууцны барилгыг 1 750 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, уг үнэнд барилгын төмөр бетон цутгамал хийц, гадна дулаан, гадна цахилгаан, гадна бохир, гадна сантехник, гадна холбоо дохиоллын угсралтын ажил болон бусад зардал орсон болно гэж тохиролцжээ. /хх-55-56/

Арцад вилла ХХК-иас Батмөнх констракшн ХХК-д дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 5 дугаар блокийн дуусаагүй барилгыг шилжүүлэх үед цонх суугдсан байсан болох нь Батмөнх констракшн ХХК-ийн инженер Ж.Ганчимэгийн ажлын компьютерын зурган файлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Тодруулбал: 2018 оны 07 сарын 04-ний өдөр үүсгэсэн 2406 гэсэн файлыг нээж үзэхэд шил хийгдээгүй цонхыг барилгын давхар бүрт байрлуулсан, 2018 оны 11 сарын 06-ны өдөр үүсгэсэн 2105 гэсэн зурган файлыг нээж үзэхэд барилгын зургийг гадна талаас нь авсан, бүх давхрын цонх суурилагдсан байдалтай байна. /хх 219-229/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан ба захиалагч ажлын үр дүн бий болсон үед гэрээг цуцлах үндэслэлгүй бөгөөд харин захиалагчийн ажлын үр дүнг хүлээн авах, улмаар хөлс төлөх үүрэг үүсэх юм.

Нэхэмжлэгч Цонх констракшн ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 6 дугаар блок дахь ажлын гүйцэтгэлийг 2019 оны 09 сарын 04-ны өдөр актаар хариуцагч Арцат вилла ХХК-ийн хяналтын инженер О.Батдэлгэрт, 5 дугаар блок дахь ажлын гүйцэтгэлийг 2019 оны 09 сарын 12-ны өдөр Батмөнх констракшн ХХК-ийн хяналтын инженер Ж.Ганчимэгт тус тус хүлээлгэн өгсөн байна. /хх-30, 89-94/

Хариуцагч Арцат вилла ХХК нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөгийг дансаар, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 18/33 дугаар орон сууц захиалгаар барих гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо Арцат апартмент төслийн 1432 дугаар байрны 5 давхарт, 503 тоот, 84 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 2 800 000 төгрөгөөр тооцон, нийт 235 200 000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг бартераар нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-нд ажлын хөлсөнд шилжүүлжээ. /хх-ийн 31, 153/

Мөн Батмөнх констракшн ХХК нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-нд 2018 оны 10 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөгийг, мөн оны 12 сарын 29-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус цонхны төлбөрт гэх утгаар шилжүүлж, нэхэмжлэгч нь кассын орлогын ордерт Арцат 5 блок санхүүжилт гэх утгаар бүртгэж авсан байна. /хх-149-152/

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан ба гуравдагч этгээд гэдэгт бусдын үүргийг биечлэн буюу өөрийн хөрөнгө зардлаар гүйцэтгэж буй этгээдийг ойлгох бөгөөд Батмөнх констракшн ХХК-ийн хяналтын инженер Ж.Ганчимэг 5 дугаар блок дахь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, цонхны төлбөр гэх утгаар 20 000 000 төгрөгийг Батмөнх констракшн ХХК-иас нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд Батмөнх констракшн ХХК нь гуравдагч этгээдийн хувиар Арцат вилла ХХК-ийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Арцад вилла ХХК нь нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-д 50 000 000 төгрөг, /84 м.кв талбайг x 2 800 000=235 200 000/ төгрөгийн үнэ бүхий орон сууцыг тус тус ажлын хөлсөнд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 225 190 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Арцат вилла ХХК-иас 225 190 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Арцат вилла ХХК-иас 225 190 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гантөмөр хариуцагч Батмөнх констракшн ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 424 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Арцат вилла ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1 283 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цонх констракшн ХХК-д олгосугай.