Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2021/00509

 

                                          

 

 

 

 

 

         
                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-р хороолол 17-р байр 20 тоотод оршин суух, Ц овгийн Б.Б /Регистрийн дугаар: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-р хороолол 23-р байр 43 тоотод оршин суух бүртгэлтэй, С овгийн Д.А /Регистрийн дугаар: /-д холбогдох

5,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед хадам эгч Т.О надад “надтай хамт ажилладаг Д.Ат мөнгөний хэрэг яаралтай гараад байна гэнэ чи мөнгөтэй байвал 5 000 000 төгрөг зээлдчих, хүүг нь сарын 8 хувиар тооцоод өгнө гэнэ, 3 сарын дотор буцаагаад өгчихнө найдвартай хүн байгаа юм” гэхээр нь би Д.Ат 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулж, /Д.А өөрөө бичсэн/ гарын үсгээ зуралцсан.

Д.А гэрээний дагуу 2019 оны 10 сарын 15, 2019 оны 11 сарын 14-ний өдөр тус бүр 400 000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 18-нд 200 000 төгрөгийг хүүнд төлөөд 12 сарын хүүг он гаргаад өгнө гэсэн.

Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 22-нд дууссан тул бид хоёр гэрээгээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дахин сунгаж мөн сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон.

2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Д.А надад 2 600 000 төгрөг өгсөн ба үүнээс үндсэн мөнгөнөөс 2 000 000 төгрөг хасуулж, урд сарын хүүний үлдэгдэл 2020 оны 01 сарын хүүнд нийтэд нь 600 000 төгрөг өгсөн.

Д.А 2020 02 дугаар сард цагаан сар болж байна мөнгө муутай байна дараа сард өгнө гээд хүү өгөөгүй, 2020 оны 03 дугаар сарын 13, 2020 оны 04 дүгээр сарын 15, 2020 оны 05 дугаар сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 27, 2020 оны 12 дугаар сарын 15-ний өдрүүдэд тус бүр хүүний мөнгө болох 240 000 төгрөг буюу нийтдээ 1 200 000 төгрөг өгсөн.

Д.А надад 2020 оны 02, 07, 08, 09 дүгээр саруудад хүү төлөөгүй ба нийтдээ 960 000 төгрөгний хүү төлөх ёстой. Мөн зээлийн гэрээний 5 дахь заалтад заасны дагуу алдангид өнөөдрийн байдлаар 145 хоногт 2 175 000 төгрөг төлөхөөр байгаа боловч хуульд зааснаар алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 1 500 000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд Д.Аээс надтай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн мөнгө 3 000 000 төгрөг, хүүнд 960 000 төгрөг, алдангид 1 500 000 төгрөг нийтдээ 5 460 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэжээ. Хариуцагч П.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.Х нь Х.Э5,300,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг 5,300,000 төгрөгийг 2021 оны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагагай танилцлаа . Түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Баас 5,000,000 төгрөг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Анх мөнгө зээлэхдээ гэрээ байгуулаагүй. Харин сүүлд нь та над дээр ирээд гарын үсэг зураадах гээд байхаар нь юм бодолгүй гарын үсэг зурсан ийм гэрээ байсныг одоо л энэ шүүхээр ороод мэдэж байна. Мөнгөний хэрэг болоод аргагүй эрхэнд л өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Тэгээд хүүнд нь л бараг сөгдчих шахаад төлөөгүй биш төлж ирсэн. Ингээд төлөхдөө 2019 оны 10 сараас эхлээд нийт 4,900,000 төгрөг төлсөн. Төлсөн тооцооллоос харвал тохиролцсоны дагуу 3 сарын 1,200,000 төгрөгийн хүүгээ бүрэн төлсөн. Үндсэн зээлээс 3,700,000 төгрөг төлсөн байна. Ингээд төлөх ёстой 6,200,000 төгрөгийн төлбөрөөс 1,300,000 төгрөг төлөөгүй байна. Хэрвээ алданги тооцно гэвэл үүнээс л тооцох ёстой ба алдангид 650,000 төгрөг л төлнө . Ингээд нийтдээ 1,950,000 төгрөг л төлөхөөр тооцоо гарч байна. Тэгэхдээ энэ тооцоогоор би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь цар тахлын хүнд үед төр засаг, хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн хүү алданги тооцохгүй эсхүл бууруулах зэрэг арга хэмжээ авч байхад Б нь тухайн үеийн зах зээл дэх хүүгээс өндөр хүү тооцож миний аргагүй байдлыг далимдуулж хүчээр гэрээ байгуулж өндөр хүү алданги нэхэж байгаа тул шүүх үүнийг харгалзан үзэж хүүг ядаж 4 хувиар бууруулж тооцож өгч шийдвэр гаргаж өгөөч гэж хүсч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч  Д.Ат холбогдуулан  5,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь ...Д.Ат 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Д.А гэрээний дагуу 2019 оны 10 сарын 15, 2019 оны 11 сарын 14-ний өдөр тус бүр 400,000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 18-нд 200,000 төгрөгийг хүү төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч нь ...8 хувийн хүү төлнө гэж тохиролцсон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2019 оны 09 сард 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн нь үнэн, гэхдээ сар болгон 8 хувийн хүү төлнө, төлөхгүй бол алданги тооцно гэсэн гэрээ байгуулаагүй. Энэ 3 сарынхаа хугацаанд л 8 хувийн хүү төлнө гэж тохиролцсон, нийтдээ 4,800,000 төгрөг төлсөн, одоо үндсэн мөнгөнөөс 200,000 төгрөг, хүүнд нь 400,000 төгрөг өгнө гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү төлөхөөр тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч дээрх гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 22-нд дууссан байх ба нэхэмжлэгч бид гэрээгээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дахин сунгаж мөн сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байна.       

Хариуцагч нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр 2,600,000 төгрөг өгсөнөөс нэхэмжлэгч үндсэн мөнгөнөөс 2,000,000 төгрөг хасаж, 600,000 төгрөгийг урд сарын хүүний үлдэгдэл 2020 оны 01 сарын хүүнд тооцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Д.А-ийг 2020 оны 02 дугаар сард хүү өгөөгүй,  2020 оны 03, 04, 05, 06, 12 дугаар саруудад хүүний мөнгө болох 240,000 төгрөг буюу нийтдээ 1,200,000 төгрөг өгсөн, 2020 оны 02, 07, 08, 09 дүгээр саруудад хүү төлөөгүй ба нийтдээ 960,000 төгрөгний хүү, мөн алданги 1,500,000 төгрөг болсон гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үндсэн мөнгө 3,000,000 төгрөг, хүүн 960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж алданги 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Аээс 3,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс 78,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН