Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 76

 

Б.Бын нэхэмжлэлтэй,

хариуцагч  Д.Ат

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04*******ний өдрийн 142/ШШ2021/00509 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ат холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 5.460.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагч Д.Аийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 13*******ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б онлайнаар, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2019 оны 09 дүгээр сарын 20*******ны үед хадам эгч Т Отгонбаяр надад надтай хамт ажилладаг Д.Ат мөнгөний хэрэг яаралтай гараад байна гэнэ чи мөнгөтэй байвал 5.000.000 төгрөг зээлдчих, хүүг нь сарын 8 хувиар тооцоод өгнө гэнэ, 3 сарын дотор буцаагаад өгчихнө найдвартай хүн байгаа юм гэхээр нь би Д.Ат 2019 оны 09 дүгээр сарын 22*******ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулж, /Д.А өөрөө бичсэн/ гарын үсгээ зуралцсан. Д.А гэрээний дагуу 2019 оны 10 сарын 15, 2019 оны 11 сарын 14*******ний өдөр тус бүр 400.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 18*******нд 200.000 төгрөгийг хүүнд төлөөд 12 сарын хүүг он гаргаад өгнө гэсэн. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 22*******нд дууссан тул бид хоёр гэрээгээ 2020 оны 10 дугаар сарын 23*******ны өдөр хүртэл дахин сунгаж мөн сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. 2020 оны 01 дүгээр сарын 27*******ний өдөр Д.А надад 2.600.000 төгрөг өгсөн ба үүнээс үндсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөг хасуулж, урд сарын хүүний үлдэгдэл 2020 оны 01 сарын хүүнд нийтэд нь 600.000 төгрөг өгсөн. Д.А 2020 02 дугаар сард цагаан сар болж байна мөнгө муутай байна дараа сард өгнө гээд хүү өгөөгүй, 2020 оны 03 дугаар сарын 13, 2020 оны 04 дүгээр сарын 15, 2020 оны 05 дугаар сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 27, 2020 оны 12 дугаар сарын 15*******ний өдрүүдэд тус бүр хүүний мөнгө болох 240.000 төгрөг буюу нийтдээ 1.200.000 төгрөг өгсөн. Д А надад 2020 оны 02, 07, 08, 09 дүгээр саруудад хүү төлөөгүй ба нийтдээ 960.000 төгрөгний хүү төлөх ёстой. Мөн зээлийн гэрээний 5 дахь заалтад заасны дагуу алдангид өнөөдрийн байдлаар 145 хоногт 2 175.000 төгрөг төлөхөөр байгаа боловч хуульд зааснаар алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд Д.Аээс надтай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн мөнгө 3.000.000 төгрөг, хүүнд 960.000 төгрөг, алдангид 1.500.000 төгрөг нийтдээ 5.460.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Баас 5.000.000 төгрөг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Анх мөнгө зээлэхдээ гэрээ байгуулаагүй. Харин сүүлд нь та над дээр ирээд гарын үсэг зураадах гээд байхаар нь юм бодолгүй гарын үсэг зурсан ийм гэрээ байсныг одоо л энэ шүүхээр ороод мэдэж байна. Мөнгөний хэрэг болоод аргагүй эрхэнд л өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Тэгээд хүүнд нь л бараг сөгдчих шахаад төлөөгүй биш төлж ирсэн. Ингээд төлөхдөө 2019 оны 10 сараас эхлээд нийт 4.900.000 төгрөг төлсөн. Төлсөн тооцооллоос харвал тохиролцсоны дагуу 3 сарын 1.200.000 төгрөгийн хүүгээ бүрэн төлсөн. Үндсэн зээлээс 3.700.000 төгрөг төлсөн байна. Ингээд төлөх ёстой 6.200.000 төгрөгийн төлбөрөөс 1.300.000 төгрөг төлөөгүй байна. Хэрвээ алданги тооцно гэвэл үүнээс л тооцох ёстой ба алдангид 650.000 төгрөг л төлнө. Ингээд нийтдээ 1.950.000 төгрөг л төлөхөөр тооцоо гарч байна. Тэгэхдээ энэ тооцоогоор би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь цар тахлын хүнд үед төр засаг, хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн хүү алданги тооцохгүй эсхүл бууруулах зэрэг арга хэмжээ авч байхад Б нь тухайн үеийн зах зээл дэх хүүгээс өндөр хүү тооцож миний аргагүй байдлыг далимдуулж хүчээр гэрээ байгуулж өндөр хүү алданги нэхэж байгаа тул шүүх үүнийг харгалзан үзэж хүүг ядаж 4 хувиар бууруулж тооцож өгч шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04*******ний өдрийн 142/ШШ2021/00509 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6*******д заасныг баримтлан хариуцагч Д.Аээс 3.960.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс 78.310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.А давж заалдсан гомдолдоо:

Миний бие Д.А нь 2021*******06*******04 өдрийн 00509 тоот шүүхийн шийдвэрийг 2021*******06*******22*******ны өдөр гардан авч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Д.А нь 2019*******09*******22*******нд 5 сая төгрөгийг Б.Бын өөрийнх нь тогтоон хэлсэн 8%*******иар зээлж авахаар тохирч миний данс руу Б.Б 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг 3 сарын хугацаатай зээлж авъя гэж тохиролцсон Бид анх мөнгө зээлэхээр ярилцаж тохиролцон мөнгө шилжүүлж авснаас 2*******3 хоногийн дараа бичгээр гэрээ байгуулсан. Ингээд сар бүр 8%*******ийн хүү болох 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг 2019 оны 10, 11 саруудад тус бүр 400.000(дөрвөн зуун мянга) төгрөг, 12 сард 200.000 (хоёр зуун мянга) төгрөг төлсөн. 2020 оны 1 сард Б.Бын 5800529277 тоот 2.600.000 (хоёр сая зургаан зуун мянга) дансанд шилжүүлснийг Б.Б хүлээн авч, уг шилжүүлсэн мөнгөнөөс 2.000.000 (хоёр сая) төгрөгийг үндсэн зээлээс хасаж 600.000 (зургаан зуун мянга) төгрөгийг зээлийн хүүнд авлаа гэж хэлсэн. 2020 оны 1 сард 2.600.000 (хоёр сая зургаан зуун мянга) төгрөг шилжүүлсний дараа Б.Б надруу утсаар ярьж 6 микро 1 байрны “Өмгөөлөгч” гэсэн хаягтай оффист ирж 2.600.000 (хоёр сая зургаан зуун мянга) төгрөг өгснөөс 2.000.000 (хоёр сая) төгрөгийг үндсэн зээлээс хаслаа гэсэн баримтад гарын үсэг зур гэсэн. Би тухайн үед нүдний шилгүй явж байсан тул (тухайн баримтыг унших боломжгүй байсан) 2.000.000 (хоёр сая) төгрөгийг үндсэн зээлээс хаслаа гэж гарын үсэг зурсан. Б.Б надаар гарын үсэг зуруулахдаа анх хийсэн зээлийн гэрээний хугацааг сунгаж дахин гэрээ хийж байна гэж хэлээгүй бөгөөд надад гэрээний хувийг өгөөгүй. Харин гарын үсэг зуруулсан баримтыг шүүхэд гаргаж өгснийг харахад гэрээ сунгасан мэт хийсэн нь миний хувийн байдлыг (шилгүйн улмаас харахгүй байгаа байдлыг) ашигласан байна. Би 5.000.000 (таван сая) төгрөгөөс 3 сарын хүү болох 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг төлсөн. 2020 оны 1 сарын 27*******ны өдөр төлсөн 2.600.000 (хоёр сая зургаан зуун мянга) төгрөгийн 2.400.000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Мөн 2020 оны 3,4,5,6,12 саруудад тус бүр 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг төлж нийт 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, 2021 оны 3 сард 100.000 (нэг зуун мянган төгрөг) нэмж нийт 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг төлснийг үндсэн зээлээс хасна. Миний бие нь Б.Баас зээлсэн 5.000.000 (таван сая) төгрөгөөс 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг төлж 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг үлдсэн болно. Миний бие хугацаа сунгасан гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний хугацааг 2020*******10*******23*******ны өдрийг хүртэл сунгах тухай Б.Бтай яриагүй. Корона вирус цар тахал гарсантай холбоотой хүмүүсийн эдийн засаг хүнд байхад би юу гэж сарын 8% буюу жилийн 96 % хүү төлье гэж хугацааг сунгах билээ. Иймд Б.Б миний хувийн шинж байдлыг ашиглан баримт үйлдсэн гэж үзэж байна. Иргэний хуульд бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан байна. Гэтэл дээрх хуулийн шаардлагыг шүүх анхаарахгүй Б.Бын үгээр шийдвэр гаргасан. Мөн Иргэний хуулийн 282.2*******д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр зээлийн хүүг багасгаж болно гэж хүртэл заасан байдаг. Би тус зээлийн хүү нь өндөр байна, гэрээ сунгаж хэлцэл хийгээгүй гэж тайлбарлаад байхад шүүх яагаад дээрх хуулийн заалтуудыг хэрэгсэхгүй байгаа юм? Засгийн газраас ломбардуудын хүүг хүртэл 2021 оны 3 сараас 3% болгосон. Тэгэхээр Б.Бын нэхэмжлэл түүнийгээ үндэслэл болгосон гэрээ нь хууль зөрчсөн тул надаас 2020 оны 10 сар хүртэл 8% хүү нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.900.000 (гурван сая есөн зуун мянган) төгрөгийг Д.Аээс гаргуулан Б.Бт олгох гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б би хариуцагч Д.Аийн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.А нь манай хадам эгч Т.Отгонбаяраар дамжуулан яаралтай мөнгөний хэрэг байна хүүтэй мөнгө зээлдүүлэх хүн байна уу, сарын 8 хувийн хүүтэй, 5.000.000 төгрөг зээлмээр байна гэж гуйсны дагуу би зээлийн гэрээг бичгээр байгуулан Д.Аээр зээлийн гэрээг өөрөөр нь бичүүлэн гарын үсэг зурж баталгаажуулан /5.000.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 22*******ны өдөр зээлдүүлсэн/ Д.А нь зээлийн гэрээний дагуу хүүгээ төлж явж байгаад дахин зээлийн гэрээгээ сунгамаар байна он гараад мөнгөө өгнө гэсний дагуу зээлийн гэрээгээ дахин бичгээр байгуулан сунгаж, бид хоёр гарын үсгээ зурж баталгаажуулсан. Зээлийн гэрээний сунгалтыг мөн л Д.А өөрөө бичсэн, зээлийн гэрээний дагуу хүүгээ төлж байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр Д.А 2.600.000 төгрөг өгч үндсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг нь хасуулаад үлдсэн 600.000 төгрөгийг нь урд сарын хүүний 200.000 төгрөг, 1 дүгээр сарын хүүнд 400.000 төгрөгийг төлсөн. Д.А 2020 оны 02 дугаар сард цагаан сар болоод мөнгө муутай байна дараа сард өгнө гээд хүү өгөөгүй, 2020 оны 03 дугаар сарын 13, 2020 оны 04 дүгээр сарын 15, 2020 оны 05 дугаар сарын 17, 2020 оны 06 дугаар сарын 27, 2020 оны 12 дугаар сарын 15*******ний өдрүүдэд тус бүр хүүний мөнгө болох 240.000 төгрөг буюу нийтдээ 1.200.000 төгрөг өгсөн. Энэ нь зээлийн гэрээний дагуу 3.000.000 төгрөгийн 8 хувийн хүүнд 240.000 төгрөгийг төлж байсан нь Д.А зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч хүүгээ төлж байсныг харуулдаг юм. Д.А надад 2020 оны 02, 07, 08, 09 дүгээр саруудад хүү төлөөгүй ба нийтдээ 960.000 төгрөгийн хүү төлөх ёстой. Мөн зээлийн гэрээний 5 дахь заалтад заасны дагуу алдангид өнөөдрийн байдлаар 145 хоногт 2.175.000 төгрөг төлөхөөр байгаа боловч хуульд зааснаар алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 1.500.000 төгрөгийг би нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгож, үндсэн мөнгө 3.000.000 төгрөг, хүүнд 960.000 төгрөг нийт 3.960.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд алданги тооцохоор гэрээ байгуулсан талууд харилцан тохиролцсон тул би алданги авах эрхтэй гэж бодож байна. Иймд хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан зээлийн гэрээний дагуу алдангийг нэмж гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байсан. Д.А зээлийн гэрээ, сунгалтын гэрээ зэргийг өөрөө бичиж, өөрөө гарын үсэг зурсан мөртлөө би гарын үсэг зураагүй гэж шүүхэд худал тайлбарыг гаргажээ. Би Д.Ат мөнгө надаас зээлж ав гэж тулгаж шаардаагүй, энэ хүний өөрийнх нь хүсэлт, гуйлтаар өөрт байсан мөнгөнөөсөө зээлдүүлсэн би байнгын хүүтэй мөнгө зээлдүүлдэг хүн биш, хадам эгчийн гуйлтаар найдвартай хүн гээд гуйгаад байсны дагуу зээл олгосон. Д.А бид хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь зээлдэгчийн ******* өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болж, өөрөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний сар бүр төлж байсан хүүний мөнгө нь үндсэн мөнгөний дүнтэй таарч байгаагаар тодорхой харагддаг юм. Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1 500.000 төгрөгний алдангийг хасаж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа юм. Иймд Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04*******ний өдрийн 509 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч  Д.Ат холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 5.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хариуцагч Д.Аээс 3.960.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч  Д.А нар хооронд 2019 оны 09 дүгээр сарын 22*******ны өдөр 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулжээ.

2019 оны 12 дугаар сарын 23*******ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан гэж гэрээний сунгалт хийжээ. Үүнээс хойш хариуцагч  Д.А нь  2020 оны 03, 04, 05, 06, 12 дугаар саруудын  хүүний мөнгө болох нийт 1.200.000 төгрөг төлсөн, 2020 оны 02, 07, 08, 09 дүгээр сарын зээлийн  хүүг  төлөөгүй байгаа нь зохигчдыг харилцан тохиролцож зээлийн гэрээгээ сунгасан гэж дүгнэхээр байна. 

Зохигчдын  хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1*******д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ юм.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  үндсэн зээл  3.000.000 төгрөг, зээлийн хүүнд  960.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  алданги болох 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.900.000 төгрөгийг Д.Аээс гаргуулан Б.Бт олгох гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдсан гомдол гаргасан боловч тэрээр энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч  биелүүлээгүй болно.

Хариуцагч Д.Аийн гаргасан давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Аийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.310 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04*******ний өдрийн 142/ШШ2021/00509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Аийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4*******т зааснаар хариуцагч Д.Аийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.310 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Ё.БЯМБАЦЭРЭН  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР