| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 169/2019/0024/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 23.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 08
Б.Од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй
Прокурор Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, Л.Базрагч
Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2020 /ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.Од холбогдох эрүүгийн 1922000040024 тоот хэргийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Ч овогт Бийн О /РД: / нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын Цагдаагийн хэсгийн байранд тус сумын хэсгийн мөрдөгч С.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн ба уг гэмт хэргийг хууль сахиулагчийн албаны барилга, байгууламжид халдаж үйлдсэн, мөн мөрдөгч С.Быг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овогт Бийн Од холбогдуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б. Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Б.Од оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгийн торгох ялаар тогтоож, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх, шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч С.Бт хохирол төлбөр 3.900.000 /гурван сая есөн зуун мянган/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдаж, хохирогч С.Бын нэхэмжлэлээс баримтгүй зардал гэх 2.180.700 төгрөгийн зардлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Огоос нэхэмжпэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Дундговь аймгийн Луус сумын иргэн Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын цагдаагийн хэсгийн байранд хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Тус прокурорын газраас Б.Огийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Огийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Б.Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг болон хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, уг гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулсан нь буруу байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил гэж заасан байхад шүүгдэгч Б.О нь хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Бын биед халдаж, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШТ/14 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. Бичсэн эсэргүүцлээ давж заалдах шатны шүүхийн хуралдаанд дэмжиж байна.
Шүүгч шийтгэх тогтоол уншихдаа тогтоолын 4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэж зөв уншсан боловч шийтгэх тогтоол гаргахдаа 6.8 дугаар зүйлийн 4” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам: Прокурорын эсэргүүцэлтэй санал нэгдэж байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс хойш тоолно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О нь гэмт хэргийг үйлдсэнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч: Б.Од холбогдох мөрдөгч Бт хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар Дундговь аймгийн Луус сумын Соёлын төвийн үүдэнд хэсгийн цагдаа Бүргэдийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж тамхины утаагаа өөдөөс нь үлээх, хэсгийн байранд авчирсаны дараа хашгичих, эд зүйлс авч шидэх зэргээр эсэргүүцэл үзүүлж, гарч зугтаахдаа хаалгыг нь нугасаар салгаж цагдаагийн ажилтныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн ба уг гэмт хэргийг хууль сахиулагчийн албаны барилга байгууламжинд халдаж үйлдсэн, түүнийг зугтаахад нь барьж авсан хэсгийн мөрдөгч С.Бын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж, түүний хөлний тойгны ясыг хугалж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүхэд ирүүлснийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэсэн зүйл хэсгийг 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтад нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Огийн хэсгийн мөрдөгч С.Бт хүндэвтэр гэмтэл учруулсан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн 2 үйлдэлд “Эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн хоёуланд нь байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь нийлмэл бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүхээс 1 хэрэгт нь хүндрүүлж үзсэн нь хохирогч болон шүүгдэгчийн эрхийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс өөрчлөн зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүх хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн бусад заалтыг хамтад нь хэрэглэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Прокурорын “Шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтын Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 4 гэснийг “6.8 дугаар зүйлийн 1” гэж залруулана уу” гэсэн санал нь үндэслэлтэй боловч уг заалтыг бүхэлд нь хүчингүй болгож байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Т.БЯМБАЖАВ