Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/01005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.П/РД: /,

 

Нэхэмжлэгч: П.Л/РД: ЦЗ79072518/,

 

Нэхэмжлэгч: Б.Б/РД: ВИ80042513/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.П, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан, нэхэмжлэгч П.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, Т.Баттүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.П, П.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч П.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар шүүгчийн захирамжаар “Хар ус мандал констракшн” ХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулж “Нью тур” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Шажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч “Хар ус мандал констракшн” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.П, П.Л нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 мкв граж, Эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар зэргийг 356,424,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123,281,000 төгрөгөөр, нийт 479,705,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Ч.П, П.Л бид нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гражийн хамт зах зээлийн дундаж үнэ нь 600 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 236 гудамж, 41 тоотод байрлах, 224 м.кв талбайтай хувийн сууц нь 350,000,000 төгрөгийн үнэ ханштайгаар тус тус худалдан борлогдож байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан, зах зээл дээр адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй үндэслэлгүй үнэлгээ гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн хажууд төвийн цэвэр, бохир усны болон дулааны шугам татагдсан ба шууд холбогдох боломжтой талаар хөрөнгийн үнэлгээн дээр дурдаагүй байна.

Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...” гэж заасны дагуу энэхүү гомдлоо шүүхэд гаргаж байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Ч.П, П.Л нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв граж, Эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дуаарт бүртгэлтэй 700 м.кв газар зэргийг 356,424,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123,281,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар шүүгчийн захирамжаар “Хар ус мандал констракшн” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулж, “Нью тур” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх баримт Сүхбаатар дүүргийн 151-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Баттүшиг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа билээ.

Шажиллагаагаар төлбөр төлөгч “Хар ус мандал констракшн” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож талуудад үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэж, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ШШГТХуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу түдгэлзүүлсэн захирамжийг 2020 оны 09 дүгээр 28-ны өдөр гаргасан.

Гэтэл Ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн дуудлага худалдаанд оруулсан байдаг. Дээрх албадан дуудлага худалдаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад дуудлага худалдаанд оруулсан. Мөн Ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболд нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах 30.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон юм.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны болон хоёрдох албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд нь ШШГТХуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын шаардлагыг хангаагүй байна. Уг тогтоолд өмчлөгчийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар зөрүүтэй, утга агуулга, найруулга байхгүй, ойлгомжгүй тогтоол юм. Мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй тооцсон бол дахин анхны албадан дуудлага худалдаанд оруулах ёстой байтал Улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт буртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шууд хоёрдох албадан дуудлага худалдаанд оруулсан нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах 30.3 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр албадан чөлөөлөх бопсон тухай мэдэгдэлийг ирүүлээд байна.

Шхуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно.

Иймд Сүхбаатар дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Саяболдын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.П, П.Л нарын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дүгээр захирамжаар Хар ус мандал констракшн ХХК-иас 487,155,250 төгрөгийг гаргуулж, Нью тур ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдан үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах гомдол гарган улмаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 268 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ч.П, П.Л нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоосон боловч үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжпэл удаа дараа гаргаж байна. Штухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй заасан байдаг тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дүгээр захирамжаар Хар ус мандал констракшн ХХК-иас 487,155,250 төгрөгийг гаргуулж, Нью тур ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол иргэн П.Л, Ч.П, Б.Б нарын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар гүйцэтгэх баримт бичигт заасан.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн хураан, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар нийтэд мэдээлэх явцад үнэлгээтэй холбогдуулан гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг 3 шатны шүүхээс Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 268 дугаар тогтоолоор иргэн П.Л, Ч.П, нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, иргэн Б.Бийн хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлж, албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар нийтэд мэдээлэх явцад иргэн Ч.П, П.Л нараас өмчлөлийн хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Уг нэхэмжлэлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дээрх шүүгчийн захирамжид мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13913 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.

Улмаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Б.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/20 дугаар байрны 5-1 тоот 30.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 26 300 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Штухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.П, П.Л нар хариуцагч Нийслэлийн Шгазарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.Б хариуцагч Нийслэлийн Шгазарт холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазар нь Штухай хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй заасан байдаг тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаарХар ус мандал констракшнХХК-иас 487 155 250/дөрвөн зуун наян долоон сая нэг зуун тавин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 2 036 396/хоёр сая гучин зургаан мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан “Нью турХХК-д олгохоор шийдвэрлэж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16544 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хар ус мандал констракшнХХК-иас 487 155 250/дөрвөн зуун наян долоон сая нэг зуун тавин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 2 036 396/хоёр сая гучин зургаан мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан “Нью турХХК-д олгох, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 01340 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн болон 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16544 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 00786 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23 гудамж, 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41/41Б/ тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хураасан болох нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/03 дугаар, 161/09, 12/12 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч нар нь 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, 700 м.кв газар, 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрын үнэлгээг тохиролцоогүй болох нь хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн № 4/151-32231 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шинжээчээр “Файн-Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч “Файн-Эстимэйт” ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан болох нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 8/382 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон “Файн-Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч Ч.П, П.Л нарт 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн № 4/151-32231 мэдэгдлийн болон 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.2.3 дахь заалтад зааснаар “Файн-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээ хийсэн талаар дурдаж, мөн үнийн мэдээлэллийн эх сурвалж “unegui.mn” талаар зааж, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх тул тус үнэлгээний тайланг хуульд заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

          Нэхэмжлэгч Ч.П, П.Л нар нь шинжээч “Файн-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд гомдол гаргаж байгаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П, П.Л нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар зэргийг 356 424 000/гурван зуун тавин зургаан сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41/41Б/ тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123 281 000/нэг зуун хорин гурван сая хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Штухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити 3/20 дугаар байр, 5-1 тоот, 30.3 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41/41Б/ тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41/41Б/ тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газарт анхны санал болгосон үнэд хүрэх санал ирээгүй үндэслэлээр анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, 5-1 тоот, 30.3 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн болох нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Хар ус мандал констракшнХХК-иас 487 155 250/дөрвөн зуун наян долоон сая нэг зуун тавин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 2 036 396/хоёр сая гучин зургаан мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулан “Нью турХХК-д олгох иргэний шийдвэр гүйцгэх ажиллагааг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дугаар захирамжаар бүхэлд нь түдгэлзүүлжээ.

 

2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дугаар шүүгчийн захирамжийг хариуцагч байгууллагад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны  өдрийн № 3637 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шажиллагаанд хууль дээдлэх ... хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах ... шуурхай байх зарчмыг баримтална.” гэж заасан.

 

Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дугаар шүүгчийн захирамж гарч, хариуцагч байгууллагад хүргэгдэхээс өмнө 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байх тул тус 10/13 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дугаар захирамжийг хүргүүлсний дараа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргажээ.

 

Хэдийгээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дугаар захирамжид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13913 дугаар захирамжаар өөрчлөлт орж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн байх боловч хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байхад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргажээ.

 

Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4 дэх заалтад зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дугаар захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн үед хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байх тул тус 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П, П.Л нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар зэргийг 356 424 000/гурван зуун тавин зургаан сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41/41Б/ тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123 281 000/нэг зуун хорин гурван сая хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шгазрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байх тул тус 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П, П.Л нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар зэргийг 356 424 000/гурван зуун тавин зургаан сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41/41Б/ тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123 281 000/нэг зуун хорин гурван сая хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шгазрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байх тул тус 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П, П.Л нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шгазраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ