Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01156

 

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01156

 

 

Ч.П-, П.Л-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01005 дугаар шийдвэр, нэхэмжлэгч Ч.П-, П.Л-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ННШШГГ-т холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч П.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар шүүгчийн захирамжаар Хар ус мандал констракшн ХХК-аас 300 000 000 төгрөг гаргуулж Нью тур ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч Хар ус мандал констракшн ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 мкв граж, Эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар зэргийг 356 424 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123 281 000 төгрөгөөр, нийт 479 705 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Ч.П-, П.Л- бид нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гражийн хамт зах зээлийн дундаж үнэ нь 600 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж, 41 тоотод байрлах, 224 м.кв талбайтай хувийн сууц нь 350 000 000 төгрөгийн үнэ ханштайгаар тус тус худалдан борлогдож байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан, зах зээл дээр адил нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн төгрөгийн үнэ ханшаар худалдан борлогдож байгааг үндэслээгүй үндэслэлгүй үнэлгээ гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн хажууд төвийн цэвэр, бохир усны болон дулааны шугам татагдсан ба шууд холбогдох боломжтой талаар хөрөнгийн үнэлгээн дээр дурдаагүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв граж, Эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дуаарт бүртгэлтэй 700 м.кв газар зэргийг 356 424 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23б гудамж 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123 281 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02194 дугаар шүүгчийн захирамжаар Хар ус мандал констракшн ХХК-аас 300 000 000 төгрөг гаргуулж, Нью тур ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Хар ус мандал констракшн ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож талуудад үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэж, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлсэн захирамжийг 2020 оны 9 дүгээр 28-ны өдөр гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн дуудлага худалдаанд оруулсан байдаг. Дээрх албадан дуудлага худалдаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад дуудлага худалдаанд оруулсан. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболд нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах 30.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон юм.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын шаардлагыг хангаагүй байна. Уг тогтоолд өмчлөгчийн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар зөрүүтэй, утга агуулга, найруулга байхгүй, ойлгомжгүй тогтоол юм. Мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй тооцсон бол дахин анхны албадан дуудлага худалдаанд оруулах ёстой байтал Улсын бүртгэлийн Ү-2206026853 дугаарт буртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг шууд хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити 3/20 дугаар байр, 5-1 тоотод байрлах 30.3 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр албадан чөлөөлөх бопсон тухай мэдэгдлийг ирүүлээд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Иймд Сүхбаатар дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Саяболдын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дүгээр захирамжаар Хар ус мандал констракшн ХХК-аас 487 155 250 төгрөгийг гаргуулж, Нью тур ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдан үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гарган улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 268 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоосон боловч үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжпэл удаа дараа гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй заасан байдаг тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн хураан, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар нийтэд мэдээлэх явцад үнэлгээтэй холбогдуулан гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг 3 шатны шүүхээс Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 268 дугаар тогтоолоор иргэн П.Л-, Ч.П-, нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, иргэн Б.Б-ийн хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлж, албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар нийтэд мэдээлэх явцад иргэн Ч.П-, П.Л- нараас өмчлөлийн хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Дээрх шүүгчийн захирамжид мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13913 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн.

Улмаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/20 дугаар байрны 5-1 тоот 30.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 26 300 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэжээ.

 

Шүүх: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41 тоотод байрлах, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газар зэргийг 356 424 000/гурван зуун тавин зургаан сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23б гудамж, 41/41Б/ тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123 281 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байх тул тус 11/10 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч "Хар ус мандал констракшн" ХХК-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв граж, Эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дуаарт бүртгэлтэй 700 м/кв газар зэргийг 356,424,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг. 123 281 000 төгрөгөөр, нийт 479 705 000 төгрөгөөр үнэлсэн байна. Ч.П-, П.Л- бид нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м2 гражийн хамт зах зээлийн дундаж үнэ нь 600 000 000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц нь 350 000 000 төгрөгний үнэ ханштайгаар тус тус худалдан борлогдож байна. Дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн дундаж үнээс харьцангуй доогуур, хэтэрхий нэг талыг баримталсан. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн хажууд төвийн цэвэр, бохир усны болон дулааны шугам татагдсан ба шууд холбогдох боломжтой талаар хөрөнгийн үнэлгээн дээр дурдаагүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас: Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022208 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв граж, Эрхийн улсын бүртгэлийн Г-2203006546 дугаарт бүртгэлтэй 700 м/кв газар зэргийг 356 424 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025086 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 236 гудамж 41 тоотод байрлах 224 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2203007841 дугаарт бүртгэлтэй газрыг 123 281 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01005 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нарын үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 , 27 дугаар зүйлийн 27.1 , 27.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Саяболдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийг дэмжиж шийдвэрлэсэн гэж маргаж байна. Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлж, албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02 ны өдөр зохион байгуулахаар нийтэд мэдээлэх явцад иргэн Ч.П-, П.Л- нараас өмчлөлийн хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Дээрх шүүгчийн захирамж нь нэхэмжлэлийн хүрээнд захирамжилаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн байсан тул Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс тодруулга хүсэж мөн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13913 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн. Улмаар шүүгчийн захирамжинд өөрчлөлт орсны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/20 дугаар байрны 5-1 тоот 3083 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 26 300 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд дээрх нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нар хариуцагч ННШШГГ-т холбогдуулан Файн эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2194 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж Хар ус мандал констракшн ХХК-аас 487 155 250 төгрөг гаргуулан Нью тур ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 /41Б/ тоот хаягт байршилтай, 700 м.кв, 380 м.кв газрын өмчлөх эрх, П.Л-ын өмчлөлийн дээрх хаягт байрлах 224 м.кв болон 560 м.кв талбай бүхий хувийн сууц, 80 м.кв гараж, Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Вива сити хороолол 3/20 дугаар байр 5-1 тоот хаягт байршилтай, 30,3 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж хангуулахаар шийдвэрлэсэн / хх-ийн 116-123 /

Хариуцагч байгууллага нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ/2017/16544 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж / хх-ийн 124 /, мөн өдрийн 181/ГХ2017/01340 дугаартай гүйцэтгэх хуудсыг /хх-ийн 114 / тус тус үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлбөгч Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23Б гудамж 41 /41Б/ тоот хаягт байршилтай, 700 м.кв, 380 м.кв газрын өмчлөх эрх, П.Л-ын өмчлөлийн дээрх хаягт байрлах 224 м.кв болон 560 м.кв талбай бүхий хувийн сууц, 80 м.кв гараж, Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Вива сити хороолол 3/20 дугаар байр 5-1 тоот хаягт байршилтай, 30,3 м.кв бүхий 1 өрөө орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/03 дугаар, 151/09, 12/12 дугаартай тогтоолуудаар хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн. /хх-ийн 11-15/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00783 дугаар шийдвэрээр Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн хөрөнгийн үнэлгээг тогтоосон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Б.Б- өмчлөлийн 1 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00/ХТ2020/00268 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 30-42 /

Төлбөр төлөгч болон өмчлөгч нар албадан дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн үнийн санал гаргаагүй, талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж /хх-ийн 239/, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 224 м.кв хувийн сууц болон 380 м.кв талбайтай газрыг нийт 123 281 000 төгрөгөөр, 560 м.кв талбайтай хувийн сууц, 80 м.кв гараж, 700 м.кв газрын хамт нийт 356 424 000 төгрөгөөр тус тус тогтоож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаартай тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн, энэ талаар нийтэд мэдээлсэн хариуцагч байгууллагын ажиллагаа хууль зөрчөөгүй байна. / хх-ийн /хх-ийн 239-248, 2хх-ийн 1-39 /

Нэхэмжлэгч тал ...зах зээлийн ханш судлаагүй... гэж тайлбарлаж байгаа боловч Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангийн 1.7.1-т үнэлж байгаа хөрөнгөтэй ижил төрлийн 3 хөрөнгийг харьцуулах замаар зах зээлийн хандлагаар зах зээлийн үнэ цэнийн суурь-аар хүснэгтэд зааснаар үнэлсэн байна. /2хх-ийн 17-33 /

Хөрөнгө үнэлгээний Файн-Эстимэйт ХХК 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо харьцуулалтын аргыг хэрэглэж, мөн unegui.mn сайтаас ижил төрлийн хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг авч, үнэлгээний тайланг гаргасан нь хуульд заасан шаардлагад нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно. Харин шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг хэрэглээгүй нь буруу байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч ННШШГГ-т холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Дээрх хөрөнгүүдийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүйн улмаас хариуцагч байгууллага хоёр дахь дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явуулахаар зарлан, мөн оны 10 сарын 12-ны өдөр 11/10 тоот тогтоол гаргасан. /хх-ийн 85, 144 /

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13913 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн ба тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 452 дугаар тогтоолоор 13913 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нарын өмчлөлийн хөрөнгөтэй холбогдох хэсгээр хэсэгчлэн түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж шийдвэрлэсэн байна. / хх-ийн 43-46, 59/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12404 дүгээр захирамж нь тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 452 дугаар тогтоолоор уг захирамжид өөрчлөлт оруулах хүртэл хүчинтэй байх тул энэ хугацаанд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг хэрэглээгүй нь буруу байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.П-, П.Л- нарын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан шаардлагаас 2020 оны 11/10 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 гэж, 2 дахь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/10 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/13 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Б.Б-ийн нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ