Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/00951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Н/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох,

 

Хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00919 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байгаа төлбөр барагдуулах ажиллагаанаад хариуцагч байгууллага буюу төлбөр төлөгч Архитектур нэгдэл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар иргэн Ж.Н намайг бүртгэлтэй гэж төлбөр барагдуулах ажиллагааг Нийслэлийн Шгазраас явуулж байна.

Миний хувьд төлбөр төлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагаар 2016 оны 06 сарын 23-ны өдөр бүртгүүлж байсан нь үнэн боловч өмнөх удирдлага Ч.Цэцгээ, Р.Баяр нар нь тухайн хуулийн этгээд Архитектур нэгдэл ХХК-г өр төлбөрт оруулсан гэдгийг тухайн үед мэдээгүй бөгөөд захирлын ажлыг нь хүлээж авахаас өмнө шүүхэд маргаантай байсан, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн хойно нь шүүхээр шийдвэр гаргуулахдаа ч оролцуулалгүй өр төлбөртэй хуулийн этгээдийг шилжүүлсэн байдаг юм.

Энэ нөхцөл байдлаас нь шалтгаалаад өр төлбөртэй хуулийн этгээдийг нь 2017 оны 02 сарын 06-ний өдөр компанийн тамга, гэрчилгээ, үйл ажиллагаа явуулж байсан эд хөрөнгийг бүгдийг нь шинэ захирал Д.Бат, Ж.Сүрэнханд нарт буцаан шилжүүлж өгөн цаашид Архитектур нэгдэл ХХК-ийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болсон юм.

Гэтэл Шбайгууллагаас төлбөр төлөгч хуулийн этгээдээс шийдвэрт заагдсан төлбөрийг Компанийн тухай хуульд зааснаар гаргуулахгүй байж миний өмч Хан-Уул дүүргийн 15 хороо, Туул гол гудамж, хөрөнгөд шууд үл хөдлөх хөрөнгөд мөн зорчих эрхэнд халдаж байгаад гомдолтой байна.

Өөрөө хэлбэл тухайн төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хураан авч битүүмжилж, одоо үйл ажиллагаа явуулж буй гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан хүмүүстэй нь уулзаж төлбөрийг төлүүлэх ёстой гэж үзэж байна.

Одоо 2019 оны 05 сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн бөгөөд миний өмчлөлийн Ү-2206020562 дугаартай Хан-Уул дүүргийн 15 хороо, Туул гол гудамж, 61 байрны 02 тоотод байрлах автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.

Энэхүү иргэн дээр явуулсан төлбөр барагдуулах ажиллагааг гомдол гаргаж Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Саяболдын 2020 оны 09 сарын 16-ны өдрийн 4/68 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол”, Шалбаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандын 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 04/2941 дугаартай “өргөдөлд хариу өгөх тухай” албан бичгийг тус тус гардаж авсан боловч гомдлыг хүлээн авсангүй.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 10-ний өдрийн 181/ШШ2016/00919 дугаартай шийдвэрийн дагуу Шинэ иргэншил дээд сургууль төлбөр авагчтай, Архитектур нэгдэл ХХК-н төлбөр төлөгчтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд иргэн Ж.Н надад холбогдуулан Штухай хуулийг зөрчин явуулсан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Нын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компанийн нэр дээр эд хогшил буюу үйл ажиллагаа явуулах хөрөнгүүд байдаг. Энэ эд хөрөнгийг захиран зарцуулж чадахгүйгээс болоод өнөөдөр шүүхэд гомдол гаргаж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар явж байгаа. Компанийн тухай хуулийн 9.1-т Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж  заасан байна. Үүнийг Штухай хуулийн 44-т зааснаар баталгаажуулах арга хэмжээг нэн тэргүүнд хийх ёстой байсан. Сая хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал бүртгэлийн байгууллагаас лавлагаа аваад Ж.Нын эд хөрөнгийг битүүмжилсэн баримт харагдаж байна. Гэтэл байгууллагын банкан дахь дансыг нь битүүмжилсэн байдал байхгүй. Үүнийг бидний хувьд өнөөдрийг хүртэл мэдэх боломжгүй нөхцөл байдалд байна. Эхний ээлжинд компани дээр ажиллагаа явуулах ёстой байсан. Шийдвэр гүйцэтгэгч тухайн байгууллагад очиж тэмдэглэл үйлдэх ёстой байсан. Гэтэл тус байгууллага 2 ч байртай байхад нэг дээр нь ч очоогүй. Энэ талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид 40.000.000 төгрөгийн хөрөнгө байна гэж хэлээд байхад энэ ажиллагааг алгасаад хувьцаа эзэмшигч иргэн дээр төлбөр барагдуулахаар орж ирсэн учраас хууль зөрчсөн процесс юм. 2017 онд компанийн нэр дээр 40.000.000 төгрөгийн хөрөнгө бүртгэлтэй байна гээд баримт гарсан байна. Штухай хуулийн 93.1-т зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарна гэж байгаа. Гэтэл хүрэлцэхгүй байна гэдэг ажиллагаа хийгдээгүй бөгөөд үүнийг батлах баримт байхгүй байхад эд хөрөнгө битүүмжилсэнд гомдолтой байна. н.Даваасүрэн гэдэг шийдвэр гүйцэтгэгчид энэ асуудлаар бодит байдалтай нийцэхгүй байна гэж бичгээр хандсан. Би үүрэг хариуцлага хүлээхгүй гээд байр сууриа илэрхийлсэн байхад тухайн шийдвэр гүйцэтгэгчийг байхгүй байхад энэ ажиллагаа эрчимжсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар харагдана. Өнөөгийн ковидын нөхцөл байдлаас болоод нэхэмжлэгч нотлох баримт цуглуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Харин 3 дугаар сард хариуцагч байгууллагаас улсын бүртгэлд хандсан асуудал байгаа юм. Компаниас ашиг орлого олж байгаа байдлыг Шбайгууллагаас тогтоосон зүйл байгаа юм уу, үүнийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1345 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1462 дугаар тогтоолоор Монголын Архитектурчдын нэгдэл ХХК/5395852/-иас 51,500,000, улсын тэмдэгтийн хураамж 415,450 төгрөгийг гаргуулж, “Шинэ иргэншил” дээд сургуульд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Монголын Архитектурчдын нэгдэл ХХК нь шүүхийн заасан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, улсын бүртгэлээс эд хөрөнгийн лавлагаа авахад ямар нэгэн эд хөрөнгө илрээгүй, 100 хувийн хувьцаа эзэмшигч захирал Ж.Ныг дуудан ирүүлж тайлбар авч, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 100 хувийн хувь эзэмшигч захирал Ж.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул гол гудамж 61 дүгээр байрны зоорийн давхарын 2 тоотод байрлах 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу улсын бүртгэлээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Штухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн харьцуулгын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ".

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар "Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна”, 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт зааснаар “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч эөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна”.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Н хариуцагч Нийслэлийн Шгазарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61байрны зоорийн давхрын 2 тоотод байршилтай 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазар нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө ... нь хувийн эд хөрөнгө ... эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө ... эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1345 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1462 дугаар тогтоолоорАрхитектур нэгдэлХХК-иас 51 500 000/тавин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 415 450/дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан “Шинэ иргэншил” дээд сургуульд олгохоор шийдвэрлэж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2622 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 256 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн болох нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1345 дугаар шийдвэрийн болон 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1506 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1462 дугаар тогтоолын болон 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2622 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 256 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2-т “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:”, 44.2.11-т “төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах;” гэж заасан.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.11 дэх заалтад зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч “Архитектур нэгдэл” ХХК-ийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандан лавлагаа авсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн № 4/14380 албан бичгийн болон 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн № 2/14380 албан бичгийн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн № 4/26545 албан бичгийн болон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № 20/1926 албан бичгийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 12/4042 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч “Архитектур нэгдэл” ХХК-ийн өмчлөлд тээврийн хэрэгсэл болон ашиглах, эзэмших эрхтэй газар бүртгэгдээгүй болох нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн № 4/14380 албан бичгийн болон 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн № 2/14380 албан бичгийн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн № 4/26545 албан бичгийн болон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № 20/1926 албан бичгийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 12/4042 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан “Архитектур нэгдэл” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааны хөрөнгийн мэдээлэл хэсэгт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний мэдээлэл 40 000 000/дөчин сая/ төгрөг, түүнчлэн нэхэмжлэгчийн баримтаар гаргаж өгсөн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ гэх гэрээнд компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө 40 000 000/дөчин сая/ төгрөг гэжээ.

 

Штухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-тТөлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг ... хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө ... эрх нь хувийн эд хөрөнгө ... эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө ... эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан.

 

Хариуцагчийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн № 4/14370 албан бичгийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61байрны зоорийн давхрын 2 тоотод байршилтай 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түдгэлзүүлсэн болох нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн № 873 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд, түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч компанийн өр төлбөрийг давхар хариуцна.

 

Штухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараахь хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна:” гэж заасан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан “Архитектур нэгдэл” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааны хөрөнгийн мэдээлэл хэсэгт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний мэдээлэл 40 000 000/дөчин сая/ төгрөг гэсэн байх тул Штухай хуулийн 94 дугаар зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь “Архитектур нэгдэл” ХХК-ийн уг хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь төлбөр төлөгч “Архитектур нэгдэл” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд дурдсан хөрөнгийн талаар тодорхойлолт, лавлагаа гаргуулах, уг хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Штухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94.1 дэх хэсэгт заасан төлбөр гаргуулах дарааллыг зөрчсөн байна.

 

Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Шажиллагаанд хууль дээдлэх ... шуурхай байх зарчмыг баримтална.” гэж заасан.

 

Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг зөрчин төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах дарааллыг зөрчсөн байх тул улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61байрны зоорийн давхрын 2 тоотод байршилтай 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шгазрын улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61байрны зоорийн давхрын 2 тоотод байршилтай 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТоГТООХ НЬ:

 

  1. Штухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шгазрын улсын бүртгэлийн Ү-2206020562 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 61байрны зоорийн давхрын 2 тоотод байршилтай 23.6 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шгазраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нод олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ