Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2021/01275

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Н.Гантуяа, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ю ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, дутуу төлсөн цалин гаргуулах, хариуцагчийн зүгээс албан бичгээр уучлал хүсэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, иргэдийн төлөөлөгч Я.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлийн хариуцагч Ю ХХК нь Өмнөговь аймагт байрлах Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрсний ил уурхай/Цанхийн баруун/-д олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа ТТО Түншлэлийн Овоот Толгой Ресурсэс ХХК-ийн хүнд даацын Белаз автосамосвалын засвар болон угсралтын үйл ажиллагааг хариуцагч гэрээт туслан гүйцэтгэгч компани юм. Учир нь ОТР компани нь ЮБМ компаниас худалдан авсан Белаз брэндийн техникүүдийнхээ угсралт, баталгаат хугацааны болон ашиглалтын засвар үйлчилгээ, сэлбэг, тосолгооны материалуудыг Ю ХХК-аар уурхайн талбайд хариуцуулан гүйцэтгүүлдэг. Товчлолын дэлгэрэнгүй: ЭТТ-Эрдэнэс Таван Толгой ХК

ТТОТ-Таван Толгой Олборлолт Түншлэл/Нүүрсний олборлолт хийх гэрээтэй 5-н компанийн нэгдэл/

ОТР- Овоот Толгой Ресурсэс ХХК/Нүүрсний олборлолтын 5-н компанийн нэг/

ЮБМ-Ю ХХК/ОТР-ын Белаз машины засварын ажил хариуцагч гэрээт туслан гүйцэтгэгч компани Даваасүрэн овогтой Б миний бие 2020 оны 10 сарын 28-нд Ю ХХК-ийн удирдах түвшний хүмүүстэй/Ерөнхий захирал: Слободский Леонид Яковлович, Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч Шугля Максим Вадимович, Хүний нөөцийн менежер А.Ундраа/ уулзаж Ээлжийн мастер гэсэн албан тушаалд ажиллахаар доорхи үндсэн хоёр нөхцлөөр харилцан тохиролцсон болно. Үүнд:

А. Ээлжийн мастерын албан тушаалд 2,181,800 төгрөгийн цалин/Миний хүсэж байсан цалин 2,500,000 төгрөг, Ажил горилогчийн анкетад тусгагдсан./

Б. Ажлын хуваарь: 15:15 /15 хоног ажиллаж, 15 хоног амрах ээлжийн хуваарь/ ростертойгоор ажиллах. Жич: Энэ нь нэг сарын хугацаанд ажиллах хугацаа болон нэг сарын цалингийн хэмжээ болно.

Миний бие анх ажилд орсон өдөр томилолт авч Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум явах хот хоорондын зорчигч тээврийн автобусаар 2020 оны 10 сарын 30-ны өдөр тухайн ээлжийн хэсэг ажилчид/ээлжийн ахлах механик Төрболд, диспетчер Эрдэнэмөнх, нярав Баттулга/-тай явсан бөгөөд тэр оройдоо ОТР компанийн ажилчдын кемпд очсон. Энэхүү замд явсан хоногийг компанийн зүгээс ажлын 8-н цагаар тооцон цалин боддог гэдгийг ажиллах хугацаандаа мэдэж авсан.

Маргааш өглөө нь 06 цагт ажил эхлэж шинэ хүн миний бие эхний өдөр ээлж хүлээлгэн өгч байгаа холбогдох хүмүүстэй танилцаж ажлын анхан шатны мэдээлэлтэй зах зухаас нь танилцсан. Орой 18 цагт ажил буухаас өмнө ХАБ-ын ажилтны зүгээс ЭТТ компанийн ХАБ/Хөдөлмөрийн Аюулгүй Байдал/-ын сургалтанд сууж байж уурхайн талбайд ажиллах эрх үүснэ хэмээн дараагийн өдөр ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Үүнийг сонссон миний бие уурхайн ХАБ-ын дүрэм, журам нэн түрүүнд гэдгийг ойлгон ажилчдын амрах байр буюу кемпд 3 хоног тус сургалтанд хамрагдах хугацааг хүлээсэн. ЭТТ компанийн ХАБ-ын сургалт нь 2 дахь болон 5 дахь өдөр болдог хуваарьтай тул миний бие 2020 оны 11 сарын 03-ны өдөр дээрх сургалтанд суусан бөгөөд мөн ТТОТүншлэлийн ХАБ-ын сургалт, ОТР компанийн кемпийн сургалтанд сууж үндсэн ажпаа хийх эрхтэй болсон. Энэхүү сургалтуудад хамрагдсан хугацаанд чомпанийн зүгээс нэг өдрийн 11 цагаар ажилласанаар тооцон цалинг бодож олгосон байдаг.

Албан ёсоор ажиллах эрх үүссэн тул ажилтайгаа болон ажилтангуудтайгаа танилцаж техникуудын бүртгэл, тооцоо, засвар, угсралт, ажлын явц, аж ахуйн асуудал, ажилчдын тулгамдсан асуудал, холбогдох компаниудын үүрэг хариуцлага, хурал, зөвөлгөө, шаардлагуудтай танилцаж байтал ЭТТ компанийн зүгээс ХАБ-ын шалгалт, үзлэг хийж ОТР болон ЮБМ компаниудад тодорхой хугацаатай шаардлагуудыг биеэр болон бичгээр өгсөн тохиолдол байдаг. Мөн манай компанийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтанХ.Золбаяр өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу Белаз угсралтын ажилд ашиглагдаж байгаа 09-57 УНЕ улсын дугаартай МАЗ автокран/КС-55727-1/-ыг ашиглахыг хориглосон арга хэмжээ авсан байдаг. Энэхүү ХАБ-ын ажилтаны хориглосон ажлыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрч тухайн техникийн бүрэн бус байдлыг илтгэсэн ЭТТ ХК-д хаягласан 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 2011-12 тоот албан бичгийн хуулбараар баталгаажна.

Гэвч тухайн МАЗ автокран-ыг Белаз угсралтын ажилд ашиглахыг Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч Шугля Максим Вадимович дахин дахин тулган шаардаж байсан тул уурхайн талбайд компанийн үйл ажиллагааг ахлан зжиллаж байсан хүний хувьд Улаанбаатар хотоос/Төв офисоос, өөрөөр хэлбэл дээд удирдлагаас/ өгсөн шийдвэр, ХАБ-ын ажилтан болон тус краны ажилтай холбоотой бусад ажилчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй эрсдэл, ажилчдын ажил үүргээ гүйцэтгэх итгэл үнэмшил, баталгаатай байдлыг хангах, ажилчид болон тэдэнд үүрэг даалгавар өгч байгаа удирдах ажилтан нарын хэн хэнийх нь шаардлагыг хангах үүднээс миний зүгээс албан мэдэгдлийн төсөл боловсруулсан бөгөөд албан мэйл-ээр хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэлийг ажилчид болон ХАБ-ын ажилтаны зүгээс хүлээн зөвшөөрч уурхайн талбайд ажиллаж байгаа буюу уг техникийг тухайн үед газар дээр нь ашиглаж байгаа ажилчдын зүгээс гаргасан нөхцөл-шаардлагад Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч Шугля Максим Вадимович Улаанбаатар хотоос хүндэтгэлтэй хандахгүйгээр зөвхөн нэг талыг барьсан (ажил үүргээ гүйцэтгэх ёстой), өөрийн шийдвэр туйлын үнэн-зөв гэж үзэн, мөн дээрээс нь ЭТТ ХК-д өгсөн миний гарын үсэгтэй албан бичгээр та бүхэн ажиллахад хангалттай гэсэн байр суурьтай байсан.

Дээрээс нь 2020 оны 11 сарын 11-ний өдөр Ерөнхий инженер Кострыгин Виктор, Ерөнхий менежер Я.Уугансүх зэрэг Улаанбаатар хотод байгаа хүмүүсээр утсаар яриулан тус краныг ажилд гаргахыг шаардсаар байсан. Мөн уурхайн талбайд ажиллаж байгаа угсралтын багийн Ахлах механик Стёжкин Анатолий Михайлович-тай утсаар ярилцан рапорт буюу илтгэх хуудас гаргуулан авсан байдаг. Энэхүү илтгэх хуудас нь ажилчид ажил үүргээ гүйцэтгэхэд бэлэн байгаа гэдгийг харуулсан боловч бидний асуудал болоод байгаа техникийн аюулгүй байдал хангагдсан эсэх талаар, гарч болзошгүй эрсдлийг хэн хариуцах талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа юм. Үүн дээр дүгнэлт хийхэд компанийн зүгээс буюу Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч Шугля М.В нь өөрийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байгаа хүнийг зайлуулах, холдуулах, цалингаас нь хувьдаж хасдаг эрх мэдлээрээ айлган сүрдүүлж, дарамтладаг тул ажилчид дээрх илтгэх хуудсыг гаргаж өгч гарын үсгээ зурсан гэж харагдаж байна. Үүнийг бас илэрхийлэх нэгэн жишээ нь надад болон ХАБ-ын ажилтан оид хоёрт 2020 оны 11 сарын 12-ны өдөр гаргасан ижил 2 тушаал байгаа юм.

Тэр тусмаа Шугля М.В нь өөрөө надтай утсаар ярихдаа ХАБ-ын ажилтанг МАЗ краныг ажиллуулахыг хориглохоо болих эсвэл кемп руу нь буцаа, чемоданаа аваад гэртээ харь гэж хэл хэмээн ярьсан бөгөөд эсвэл МАЗ краныг аюултай, эрсдэлтэй гэж үзэж байгаа хүмүүсийг бичгээр тайлбар бичээд явуул гэж шаардсан. Ийм тайлбарыг гаргаж өгөх нэг ч ажилтан гараагүй бөгөөд ажлаас халагдахаас айж байсан. Миний хувьд болон ХАБ-ын ажилтаны зүгээс дээрх шаардсан бичгэн тайлбарыг гаргаж уурхайн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлаас халагдах эрсдлээс илүүтэйгээр хүний амь эрсдэх, үйлдвэрлэлийн осол гарахаас сэргийлж хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу өөрсдөө гарын үсгээ зурсан.

Хамгийн гол зүйл нь ХАБ-ын ажилтаны зүгээс МАЗ краны сум гулзайлттай гэдэг үндэслэлээр ажиллуулахыг нь хориглож үзсэн бөгөөд компанийн төв офисын зүгээс тодорхой хэмжээгээр ажиллуулахыг шаардсанаар ямартаа ч хоёр белаз автосамосвалын угсралтын ажилд ашиглаад байсан. Энэхүү үл хүлээн зөвшөөрөгдсөн байдалтайгаар ажил явж байгааг цэгцлэх зорилгоор миний бие харилцан хүлээн зөвшөөрөгдсөн шийдвэр гаргуулан ажпыг асуудалгүй явуулах зорилгоор гарган боловсруулсан албан мэдэгдлийн төслөөр МАЗ краны сум гулзайлттай ч гэсэн цаашид ашиглах явцад гарах аливаа эрсдлийг мэдээлээд байхад үүрэг даалгаварыг биелүүлэхийг шаардсан хэвээр байсан. Миний бие үйлдвэрийн осол гарах, хүний амь эрсдэхээс сэргийлж, гүйцэтгэх захиралын орлогчийн хууль бус үндэслэлгүй шийдвэрийг биелүүлээгүй нь намайг ажпаас түтгэлзүүлэх, цаашид ажпаас үндэслэлгүйгээр чөлөөлөх шалтгаан болсон.

2020 оны 11 сарын 12-ны өдрийн ажлаас түр түдгэлзүүлэх тухай 011/013 тоот тушаалыг албан мэйл-ээр хүлээн аваад халагдах тушаал авсантай адил санагдсан. Энэ нь ч 2020 оны 12 сарын 30-ны өдрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 012/55 тоот тушаалаар баталгаажсан юм. Яагаад гэвэл миний бие Улаанбаатар хотод 2020 оны 12 сарын 01-ний өдөр ирсэн бөгөөд улсын хэмжээний хөл хорионы дэглэмийн үед оффис дээр очиж Шугля М.В-тай уулзаж асуудлаа тодорхой болгохоор Хүний нөөцийн менежер А.Ундраатай гурван ч удаа утсаар ярьж, уулзалтын цаг тохирох хүсэлт тавьсан боловч цаг зав болон нөхцөл болохгүй байна гэсэн шалтгаанаар нэг ч уулзалтыг хийлгүйгээр үл барам шуудангаар надад ажлаас чөлөөлөгдөх тушаалыг хүргүүлсэн.

Дээрх түдгэлзүүлэх тушаал гарсан тул ХАБ-ын ажилтан болон миний бие өөрсдийн амрах байранд буюу ОТР-ын кемпд байрлаж эхэлсэн. Учир нь улсын хэмжээнд Ковидтой холбоотой өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хот хооронд зорчих боломж байхгүй болсон тул компанийн зүгээс Улаанбаатар хот руу хэзээ, ямар унаагаар, яаж явах шийдвэрийг хүлээсэн. Миний бие зүгээр суулгүй өөрийн зүгээс 2020 оны 11 сарын 13-ны өдрийн 5-н зүйлтэй албан тайлбарыг бэлтгэн гаргаж компанийн бүхий л холбогдох албан тушаалтан нарт өөрийн мэйл хаягнаас хүргүүлсэн. Энэхүү 5-н зүйлтэй тайлбарыг компанийн хэмжээнд гол албан тушаалтан нар орос хэлтэй хүмүүс ажиллаж байгаа тул ойлголцлын болон орчуулгын зөрүү гарахаас урьдчилан сэргийлэн орос, монгол хэл дээр боловсруулсан. Мөн 2020 оны 11 сарын 19-ний өдөр дахин бичгээр 3-н зүйл бүхий тодруулга хүртэл явуулсан. Үүний үр дүн маш хурдан гарч, Шугля М.В нэг өдрийн дотор надад орос хэл дээр хариу мэйл явуулсан. Уг хариу мэйлд хүний нөөцийн менежер хариулт өгөх асуулт байсан ч огт хариулаагүй.

Тухайн үед улсын хэмжээнд өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан байсан. Иймд улсын хэмжээний хөл хорионы дэглэмийн үед компанийн зүгээс Улаанбаатар хотод ирж асуудал шийдэх шийдвэр гарган ажпаас түтгэлзүүлсэн тушаал гаргаад ажилтаныг хохироож цалинг нь сул зогсолтоор цалинжуулан амыг нь таглаж дарамтласан. Үүнийгээ баталгаажуулсан албан мэйл-ээр харьцсан захианаас харж болно.Тэгсэн мөртлөө ЭТТ ХКомпанийн ХАБ-ын ээлжилт шалгалтаар ээлжийн мастергүйгээр уурхайн талбайд үйл ажиллагаа явуулж байсныг илэрүүлэн ЮБМ компанийн үйл ажиллагааг уурхайн талбайд явуулахыг түр зогсоосон шийдвэр гарсан тохиолдол болоход бэлэн байгаа ажил үүрэг хүлээсэн албан тушаалтан нь байсаар байтал дотоодоосоо өөр хүнийг шууд ээлжийн мастераар томилосон.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байдаг. Миний ажиллаж байсан ажпын байр нь ээлжийн мастер албан тушаал бөгөөд хуулийн дагуу хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 231.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрэзнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэж заасан байна. Иймд намайг ажпаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.

Дутуу олгосон цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Шугля М.В нь компанийн Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч гэх эрх мэдэлтэй том албан тушаалтан байж болно. Түүний компанид байгуулсан хувь нэмэртэй маргалдах гээгүй. Харин түүний хариуцлага болон компанийн хариуцах Хөдөлмөрийн Аюулгүй байдал болон Хөдөлмөрийн харилцаанд гаргаж байгаа байр суурь, шийдвэр нь яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнийг нь илэрхийлэх нэг зүйл бол Хөдөлмөрийн хуулиас дээгүүр хариуцлагын арга хэмжээ авах эрх мэдлийг өөртөө авсан зүйл юм. Тухайлбал компанийн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааны жишиг цалинг/тухайн албан тушаалын цалинг/ шууд хоёр хуваан тавин хувийг нь үндсэн цалин болгож нэрлэн түүгээрээ тооцон сул зогсолт боддог, цалингийн арга хэмжээ авсан ч үндсэн цалинг оролдоогүй/хүрээгүй/ гэх хуулийн хүрээнд үгийн зөрчил гаргахгүй байхаар тооцсон байдаг. Тухайн албан тушаалын нөгөө/үлдэгдэл/ тавин хувийг нь урамшуулал цалин гэж нэрлэн хувааж түүгээрээ тооцон цалингийн арга хэмжээг хүссэн хэмжээгээр авдаг эрх мэдэл энэ компанид тогтсон байгааг юм. Энэ нь шинэ хүний хувьд илт харагдаж байгаа бөгөөд үүнийгээ миний цалинг бодохдоо хэрэгжүүлсэн юм. Цалинг тооцон бодсон тооцооллын хүснэгтээр харуулсан болно. Хедөлмөрийн гэрээнд тусгагдсан байгаа болно. Ер нь шинээр ажилд орж байгаа хүн тухайн албан тушаалын цалингийн дүнг хүлээн зөвшөөрөөд хөдөлмөрийн гэрээ зурдаг боловч тэр болгон тухайн цалинг үндсэн, урамшуулал гэж хуваан өгч байгаа дээр нээх ач холбогдол болгодоггүй. Гэтэл энэ компанийн хувьд урамшуулал цалин нэрээр халхавч хийн тухайн албан тушаалын цалингийг 50% хүртэл хасдаг жишиг тогтсон байгаа юм.

Миний бие томилолт аван Өмнөговь аймаг руу явсан хугацаа буюу 2020 оны 10 сарын 30-наас 2020 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хөдөө орон нутагт ажилласан хугацааны нийт цагийн бүртгэлийг санхүүгийн албанаас гаргаж өгсөн. Дээр дурдсанаар замд явсан хоногийг ажлын 8 цагаар, уурхайн бүсэд ажилласан хоногийг өдрийн 11 цагаар тооцдог. Ингээд бодоход цагийн бүртгэлээрээ миний нийт зам хоногийн цаг/явах, ирэх/8 цаг*2 өдөр=16 цаг, нийт ажилласан цаг 11 цаг*31 хоног=341 цаг миний тооцоогоор бүхэлдээ компаниас бодох нийлбэр цаг нь 356 цаг болно. Гэтэл компанийн санхүүгээс миний ажилласан хугацааны нийт 3 сарын хугацаанд бодогдсон цалингийн хүснэгтээс тооцоход миний нийт ажилласан цагийн дүн нь 183 цаг байна. Эндээс тооцон үзэхэд 356 цаг -183цаг = 173 цагийн цалин огт бодогдоогүй гэж миний зүгээс үзэж байна. Гэтэл үүнийг нуун дарагдуулахын тулд Улаанбаатар хотод миний бие ирснээс хойш Шугля М.В-той уулзаж асуудлыг шийдүүлэлгүйгээр хугацаа хожиж ажлаас чөлөөлөх тушаал гаргаж 2020 оны 11-р сарын цалинг бодохдоо 11-р сарын бүртгэлд миний урамшуулал цалин бүтэн хасаад оронд нь хөдөлмөрийн хуулийн 56.2-заалтаар сул зогсолтын олговор 60%-иар тооцон цалинг бодсон байдаг. Үүнд нь дүгнэлт хийхэд:

1.    11-р сарын урамшуулал цалинг бүтэн хассан тушаал шийдвэр байхгүй. Надад үүнийгээ танилцуулаагүй. Ямар үндэслэл, зөрчил, алдаа дутагдлаар урамшуулал цалинг хассан нь албан ёсны баримтаар нотлогдоогүй, харилцан хүлээн зөвшөөрөгдөөгүй болно. Хамгийн тод жишээ бол Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 48 зүйл, 21.1.3 заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

2.    Хэрвээ цалингийн арга хэмжээ авч байгаа юм бол дээр дурьдсанаар Хөдөлмөрийн тухай хуүлийн 131.1.2 заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тодруулбал цалингийн 20%-иас хэтрэхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулах заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ сахилгын шийтгэл хүлээлгэхээр болсон гэж үзэхэд миний хувьд сарын цалингийн нийт дүнгээс 20% биш, харин 50%-ийг авч чадаагүй хохирч үлдэж байна.

3.    Хэрвээ цалингийн буюу сахилгын шийтгэл ногдуулсан юм бол яагаад ажпаас чөлөөлөх тушаал нэг талын санаачлагаар гаргаж байгаа юм бэ! Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тус заалтад сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж тусгасан байдаг.

4.    Дээр дурьдсанаар миний бие 2020 оны 10 сарын 30-наас 2020 оны 12 сарын 01- ны хооронд ажлын томилолтоор уурхайн бүсэд 31 хоног ажилласан гэж үзэж байгаа болно. Нэгдүгээрт ажил олгогчийн санаачлагаар ажлаас түтгэлзүүлсэн компанийн зүгээс гарсан шийдвэр. Хоёрдугаарт ажпаас түтгэлзүүлсэнтэй холбоотойгоор гаргах асуудлыг харилцан зөвшилцөж ойлголцолд хүрээгүй тохиолдолд миний бие ээлжийн мастер албан тушаалын цалин хөлсийг авах үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдугаар Форсмажор буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас миний бие Улаанбаатар хот руу явах боломжгүй байсан. Мөн дээрээс нь үүссэн халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд ажилтан албан хаагчдыг ажпаас халж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй байх үүрэг Засгийн газраас өгсөнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Компанийн зүгээс УБ хот руу намайг татах ямар ч боломж олоогүй бөгөөд миний бие Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Онцгой комист УБ хот руу явах зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргаад явж чадахгүй байсан. Үүнийг батлах баримт мөн хавсаргав.

5.    12-р сарын цалинг бодохдоо ажпаас чөлөөлөх тушаал гаргах хугацаа буюу 2020 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаа хожсон байдлаа асуудалгүй болгохын (нуун дарагдуулахын) тулд ажилласан цагийн бүртгэлд цаг тооцож оруулаагүй мөртлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин бодож олгосон нь санхүүгийн цалингийн тооцооны хүснэгтээс илт харагдаж байна. Угтаа бол компанийн тогтсон ээлжийн ажлын хуваарь нь 15 хоног ажиллаад 15 хоног амраад нэг сарын цалинг бодох зарчимтай ч миний бие Ерөнхий захиралтай ярилцахдаа ажпаа гартаа оруулах зорилгоор хоёр ээлж дамнуулан сунаж ажиллахаар тохиролцсон. Тэгэхдээ энэ нь хөдөлмөрийн гэрээний дээр дурьдагдсан үндсэн хоёр нөхцөлд өөрчлөлт орүулах талаар ярилцаагүй бөгөөдкомпанийн тогтсон ээлжийн ажпын хуваарийн дагуу явагдана гэсэн үг юм. Хүссэн хүсээгүй Ковидтой холбоотой хөл хорионы улмаас уурхайн бүсэд ажиллаж байгаа бүх/ЭТТ, ТТОТ/ компанийн ажилчид бүгд бүтэн нэг cap гаран сунаж ажилласан. ЮБМ компанийн зүгээс сунаж ажилласан бүх ажилчиддаа 11 cap,12 сарын цалингийг нь бүтэн олгосон байдаг.

Иймд 11 cap, 12 саруудын дутуу олгосон цалин болох 1,886,843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Ёс суртахууны хохиролыг барагдуулах: Хариуцагчийн зүгээс албан бичгээр уучлал хүсэхийг даалгах.

Компанийн зүгээс Ерөнхий захирлын техникийн асуудал хариуцсан орлогч Шугля Максим Вадимович, Хүний нөөцийн менежер А.Ундраа нарын гарын үсэгтэй уучлал хүссэн тухай албан бланк дээрх мэдэгдэл гаргуулах. Учир нь миний бие ЮБМ компанид болон бусад ажилчдын өмнө, цаашилбал ОТР компанийн тухайн ээлжинд байсан ажилчдын өмнө ичгүүртэй байдалд орж сэтгэл санааны болон биет байдлын доромжлол хүлээсэн. Биет байдлын доромжлол гэдэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажилласнаараа ажиллаасаа түдгэлзүүлэн халагдаж хөдөлмөрийн харилцааны хувьд ажил олгогчийн зүгээс хэтэрхий дээрэлхсэн асуудал гаргасан гэж үзэж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хугацаагүй байгуулна гэсэн. Ямар шалтгаанаар хугацаатай гэрээ байгуулсан талаар тодорхой заагаагүй. Байнгын ажлын байр гэдгийг Дээд шүүхийн тайлбарт тайлбарласан. Байнгын ажлын байр тул хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой.

Ажилтныг түдгэлзүүлэх гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 44-р зүйлийг Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид цагдаа, прокурорын байгууллагын шийдвэрээр хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн, нэхэмжлэгчийг хууль бусаар түдгэлзүүлсэн. гэв.

 

Хариуцагч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийгбүхэлд нь дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү тайлбарыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Үүнд:

Даваасүрэн овогтой Б нь сонгон шалгаруулалт нээлттэй явагддаг зарчмын дагуу ерөнхий захирлын техникийн хэлтсийн орлогч Шугля М.В.-тэй цаг товлож уулзсан. Тухайн уулзалтаар Шугля М.В. компанийн үйл ажиллагааг танилцуулж, ажиллах ажлын байрны чиг үүргийг ярьж тухайн албан тушаалын тусгай шалгуур болох орос хэлний гүнзгий буюу ахисан түвшиний орос хэлтэй байх мөн стресс даах чадвартай байх хэрэгтэй уг албан тушаал нь өөрөө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг шаарддаг тухай хэлээд та чадах уу, стресс даван туулах чадвар хэр бэ, орос хэл нь асуудалгүй байж чадахболов уу учир нь тухайн албан тушаалын онцлог нь надтай болон орос хүмүүстэй их харьцах шаардлага гардаг гэж тайлбарлахад асуудалгүй би чадна тэнцэнэ гэж хариулаад хөдөлмөрийн гэрээг 2 сарын туршилтын хугацаатай байгуулсан.

А. Ээлжийн мастер албан тушаалд үндсэн цалин 1,090,909 төгрөг, урамшуулал 1,090,909 төгрөг, нийт 2,181,818 төгрөгөөр тохиролцож, туршилтын хугацааны гэрээ байгуулсан. Д.Б нь анкетан дээрээ 2,500,000 гэж тусгасан боловч туршилтын хугацаанд дээрх цалин хөлсийг олгохоор талууд харилцан тохиролцсон. Энэхүү туршилтын хугацаа бол Д.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, ажиллах, хамт олонтой харилцах, ур чадвар, тэр тусмаа Орос хэл дээр ажиллах чадварыг шалгах, танин мэдэх зорилгоор байгуулсан юм. Улмаар туршилтын хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэхэд нэхэмжлэгч тал нь ажил үүргээ гүйцэттэх чадвар, орос хэлээр харилцах, удирдлагатай зөв зохистой харилцах зэрэг хэд хэдэн чадвар дутмаг болохыг анх ажилд шалгаруулж авсан ерөнхий захирлын техникийн хэлтсийн орлогч Шугля М.В. үнэлсэн. Түүнчлэн Д.Бат-Эрдэнийг хот руу авчрах боломжгүй байсан нь өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж хот хооронд зорчих боломжгүй байсантай холбоотой 2020 оны 12 дугаар сарын 01 хүртэл авчирч чадаагүй. Д.Б нь өдөр болгон залгаж надтай утсаар ярихгүй байна энд хорилоо гэж уурлаж стрессдэж дарамталж байсан. Тухайн үеийн улс орны шийдвэрийг дагаж шийдвэр гаргах ямар ч боломжгүй учир яаж ч чадаагүй. Өдөр болгон өөрт нь анхаарал хандуулж, өдөр болгон 1-2 цаг утсаар ярихыг шаардсан нь компани өөрийн гэсэн ажил үүргийн хуваарьтай ажилтантай тул хүн болгон өөрийн чиг үүргийн дагуу ажиллах ёстой. Хэрвээ өндөржүүлсэн бэлэн байдал зарлаагүй байсан бол хотод авчрах арга хэмжээ нэн дариу байсан. Гамшигийн үетэй нүүр тулсан байсан учир Д.Бат-Эрдэнийг уурхайд байлгахаас өөр аргагүй байсан. Иймээс түүнд цалингийн 60 хувь болох сул зогсолтыг олгосон.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсэх асуудал бол ажилтан, ажил нарын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож сунгах асуудал гэдгийг ч үзнэ үү.

Б. Компанийн ростер 15 хоног ажиллаад 15 хоног амардаг. Маз автокрантой холбоотой бичигдсэн зүйл нь компанийн дотоод асуудал төдийгүй компанитай байгуулсан нууц хадгалах гэрээтэй холбоотой компанийн харилцагч, дотоод үйл ажиллагааны асуудал нь энэхүү хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон зүйл баримттай хамааралгүй юм.

Д.Б нь ганц болохгүй гэсэн талыг ажилдаа байнга баримталсан. Нэг талыг баримтлахгүй удирдлагатай аль болох ажил явуулах талаас нь санал сэтгэгдэл санаа хуваалцаж хамтдаа шийдвэр гаргаж болох байсан. Үйлдвэрийн осол гаргах, хүний нас эрсдэхээс сэргийлж, ерөнхий захирлын орлогчийн хууль бус үндслэлгүй эрийг биелүүлээгүй нь ажлаас түдгэлзүүлэх, цаашид ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөх шалтгаан болсон гэж бичсэн нь үндэслэлгүй. Үйлдвэрийн осол гаргах, хүний нас эрсдэхээс сэргийлэх нь ХАБЭА ажилтаны ажлын байрны чиг үүрэг болохоос биш Д.Бат-Эрдэнийн ажлын чиг үүрэг биш.

Дутуу олгосон гэх цалингийн тухайд: Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин урамшуулалт цалинг дараах байдлаар олгосон.

Д. Б нь 356 цаг ажилласан гэж бичсэн байна. 2020 оны 10 дугаар сарын өдөр замдаа 8 цаг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг, 2020.11.01-11.12 хүртэл 12 өдөр буюу 132 цаг ингээд нийт 150 цаг үнэндээ ажиллаж бодогдох байтал дагаар санхүү бодож олгосон байна. Энэ нь 2020.11.01-11.15-ны цалин нь 33 цагаар бодож цалин олгосон гэсэн үг юм. 2020.11.15-11.30-ны 15 хоногт 60 хувь олгосон.

11 сарын урамшуулал цалин буюу 11 сарын 15-ны өдрийг хүртэлх 1,090,909 төгрөгийн суутгах шийдвэр нь Хөдөлмөрийн гэрээний 1.3 заалт, 6.2.3 заалтын дагуу суутгасан: Үүнд:

Хөдөлмөрийн гэрээний 1.2-т Ажил олгогч нь үндсэн урамшуулал болон тогтоосон дүрэм, журам болон хязгаарлалтыг үндэслэн үндсэн цалингаас гадна хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон ажилтны ажилласан цагийг харгалзан шагнал цалин олгоно. 1.2.1. ажилтны чиг үүргийн дагуу, тогтоосон хувь хүний болон багийн ажлын шалгуур үзүүлэлт болон ажлын өндөр бүтээмжийг харгалзан ажил олгогчоос аман болон/ эсвэл бичгээр өгсөн үүрэг даалгаврын биелүүлэлтийг харгалзан,1.2.2. ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан өөрийн ажил үүргийг чин үнэнчээр гүйцэтгэсэн байдлыг харгалзан, 1.2.3. хэрэглэгчид болон ажилтны удирдлагуудын ажилтанд өгсөн ажлын гүйцэтгэлийн өндөр үнэлгээг харгалзан,1.2.4. ажилтан ажлын цагийг үр бүтээлтэй ашигласан байдлыг харгалзан,1.2.5. ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг бүрэн дүүрэн дагаж мөрдсөх тус тус биелүүлээгүй тул тус гэрээний 1.3-т зааснaap Ажилтан дээр дурьдсан үүргийг бүхэлд нь болон хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд тухайн сард шагналт цалинг бүхэлд нь олгохгүй байх үндэслэл болсон.

Уучлал хүссэн мэдэгдэл гаргах үндслэлгүй болно. Ёс суртахууны асуудал гаргаагүй, доромжилж, дарамтлаагүй, аль болох эелдэг найрсаг харилцаж, өндөржүүлсэн байдлын үед хот руу авчрах гэж бүхий л хүчээр хичээн ажиллаж байсан. ЮБМ компаний ажилчдын болон ОТР компанийн өмнө ичгүүртэй байдал, доромжлол үзүүлсэн зүйл болоогүй. Түүнчлэн ерөнхий захирлын техникийн хэлтсийн орлогч Шугля М.В, нөөцийн ажилтан А.Ундраа нарын гарын үсэгтэй уучлал хүссэн албан бланк дээрх мэдэгдэл гаргуулах шаардлага нь хариуцагч байгууллагад хамааралгүй төдийгүй дээрх ажилчид нь компаний ажилтан тул Ю ХХК-ийн зүгээс албадан гаргуулах эрхгүй болно.

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл дээрээ Даваасүрэн овогтой Б нь туршилтын хугацаатай танилцаж зөвшөөрөв гэж өөрийн гараар өргөдөл бичиж 2 сарын туршилтын хугацааг зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Туршилтын хугацaa 2020 оны 10 дугаар сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны хооронд гэж тохиролцож гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Даваасүрэн овогтой Бат-Эрдэнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөөгүй харин 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр туршилтын хугацаа дуусч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Тиймээс Даваасүрэн овогтой Бат-Эрдэнийг ажилд эргүүлэн тогтоох боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тушаалаа гардаж авсан боловч тэтгэмж хөөцөлдөөгүй ийнхүү хариуцагчаар шүүхэд татах хуульзүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Ю ХХК-ийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээ, ажилын байрны тодорхойлолтод ээлжийн мастер ажлыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолтын 5.5-т зааснаар хүсэлт шийвэрлэх техникийн ажилтны тоног төхөөрөмжийн засвар ба шинэчлэлийн ажлууд хийдэг, 5.8-т тоног төхөөрөмжийн өдөр тутмын аюулгүй ажилллагааны дүрэм журмыг дагаж ажиллах ёстой чиг үүргээ өөрөө биелүүлээгүй. 10-р сарын 30-ны өдөр ажилд орсон. 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаад орос хэл дээрх мэдлэг нь дутуу, ажлын гүйцэтгэл үр дүнгүй байна гэсэн байдаг. Ажилтан бол ажлын байранд дагаж мөрдөх чиг үүргийг хангалттай бүрэн гүйцэтгээгүй, түүнчлэн орос хэлний мэдлэг дутуу байсан байна. Мөн ажилтан туршилтын хугацаа буюу ХТХ-д зааснаар 23.2-т зааснаар 3 хүртэл сарын хугацаатай тушилтын хугацаатай ажиллуулж байсан учраас 2 сараар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй. Цаашилбал ажил олгогч болон татварт үл ойлголцолд хүрсэн учраас хөдөлмөрийн гэрээг сунгах үндэслэл байхгүй байх тул ХТХ-ийн 37.1.3-т заасныг баримталж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Хэрвээ энэ харилцааг цаашид үргэжлүүлэх боломжгүй гэдэг байдал талуудын хооронд харилцаа тогтоогдсон бол үргэлжлүүлн сунгах боломжгүй. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Я.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: Хариуцагч тал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр байгууллагатай анх гэрээ байгуулаад, өөрийн хөдөлмөрийн чиг үүрэг гэж байгаа учраас, түүнийгээ баримтлах хэрэгтэй юм. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Ю ХХК-д холбогдуулан ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоолгох,ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах, дутуу төлсөн цалин 1 886 843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, хариуцагчийн зүгээс албан бичгээр уучлал хүсэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ю ХХК нь хариуцагчаар шүүхэд татах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүйболгож өгнө үү гэж маргасан.

 

Иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлт гаргасан ба дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлтэй болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хариуцагчид ээлжийн мастерын албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 010/052 дугаар тушаалын болон 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 85 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, № А0668817 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн Д.Бтэй байгуулсан туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 012/55 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:37.1.3хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;гэж заасан.

 

Зохигчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан № 85 Хөдөлмөрийн гэрээний дуусах огноо хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэжээ.

 

Хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 010/052 дугаар тушаалд Д.Бат-Эрдэнийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ээлжийн мастер албан тушаалд 2 сарын туршилтын хугацаатайгаар томилсугай гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна:, 23.2.3-т ...шинээр орж байгаа ажилтан ... суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын ... хугацаагаар.,23дугаар зүйлийн 231.1-т Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар ... тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.231.2-т Хөдөлмөрийн гэрээнд ...туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23дугаар зүйлийн 231.1231.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг байнгын ажлын байранд ажилд авахдаа ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаа тогтоож болох ба хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 4-ийн 4.11-т туршилтын хугацааг гурван сар хүртэл хугацаа тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулна гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.3, 231зүйлийн 231.1231.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2/хоёр/ сарын хугацаа тогтоосон хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь № 85 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан гэх тайлбар үндэслэлгүй байх ба 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 85 Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23дугаар зүйлийн 231.1231.2 дахь хэсэгт нийцсэн хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан № 85 Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал ... хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:27.3.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал ... тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;27.3.3-т хөдөлмөрийн аюулгүй байдал ... аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал ... журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.2.2, 27.3.3 дахь заалтад зааснаар хариуцагчийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан бүтэц болон ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй байх ба нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн осол гарах, хүний амь нас эрдэхээс сэргийлж, гүйцэтгэх захирлын орлогчийн шийдвэрийг биелүүлээгүй нь намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөх шалтгаан болсон гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно. гэж заасан.

 

Нэхэмжлэгчийг ээлжийн мастерын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу олгосон цалин хөлсөд 1 886 843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс ... урамшууллаас бүрдэнэ. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар № 85 Хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн үндсэн цалин 1 090 909/нэг сая ерэн мянга есөн зуун ес/ төгрөг, урамшуулал 1 090 909/нэг сая ерэн мянга есөн зуун ес/ төгрөг гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан томилолтоор Өмнөговь аймаг, Цогт-Цэций сумын нутаг дэвсгэрт байрлах хариуцагчийн ажилчдын хотхон/кемп/-д очсон байх ба 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод буцаж ирсэн болох нь зохигчийн тайлбар, №/2010-13 Албан томилолтын үнэмлэхээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Өмнөговь аймаг, Цогт-Цэций сумын нутаг дэвсгэрт байрлах уурхайн бүсэд ажил үүргээ гүйцэтгэсэн байх ба хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийг ээлжийн мастерын албан тушаалаас түр түдгэлзүүлэх тухай 011/013 дугаар тушаал гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно. гэж заасан.

 

Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэлх цалинд нэхэмжлэгчид нийт 1 838 755.23/нэг сая найман зуун гучин найман мянга долоон зуун тавин таван төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг олгосон болох нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгт, № А0668817 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчаас олгосон 1 838 755.23/нэг сая найман зуун гучин найман мянга долоон зуун тавин таван төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийн цалинд урамшуулал орж тооцогдоогүй болох нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан № 85 Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгосон байх боловч нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 420 000/дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг олгосон болох нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгт, № А0668817 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар ... эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах ... хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан хууль тогтоомжид заасны дагуу гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэргийг ойлгох ба ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх эрхгүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн мастерын ажлаас түдгэлзүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаар хангах үүрэгтэй ба ажлаас түдгэлзүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сард олгосон цалинг суутган 12 дугаар сарын үлдэгдэл цалин хөлс болон 2020 оны 11 дүгээр сарын урамшууллыг гаргуулах үндэслэлтэй байна.

 

№ 85 Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сард ажил үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид урамшуулал 1 090 909/нэг сая ерэн мянга есөн зуун ес/ төгрөгийг олгох үүрэгтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа ... олгоно. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын урамшуулалд 1 090 909/нэг сая ерэн мянга есөн зуун ес/ төгрөгийг, 12 дугаар сарын цалин хөлсөд 1 761 818/1090909+1090909=2181818, 2181818-420000=1761818/ /нэг сая долоон зуун жаран нэгэн мянга найман зуун арван найм/ төгрөгийг, нийт 2 852 727/хоёр сая найман зуун тавин хоёр мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг олгох үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 1 886 843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх тулХөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дутуу олгосон цалин хөлсөд 1 886 843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч ...ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар 1 886 843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийн цалин хөлсөд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийгхариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зүгээс албан бичгээр уучлал хүсэхийг даалгах тухай шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө ... захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр ... ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй ... эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Шугля Максим Вадимович, А.Ундраа нарын өмнөөс хариуцлага хүлээхгүй ба зөвхөн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан мэдээ тараасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу ойлгон хэрэглэж, нэхэмжлэгчийг ажлаас түдгэлзүүлсэн байх ба уг үйлдэл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан байх тул нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийн зарим хэсэг дээр дурдсан үндэслэлээр үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

 

Шүүх бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийн 23дугаар зүйлийн231.1, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-иас 1 886 843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, дээрх цалин хөлсөд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгаж, үлдсэн ажилд эгүүлэн тогтоож, уучлалт хүсэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох ньзүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 23дугаар зүйлийн 231.1, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-иас 1 886 843/нэг сая найман зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, дээрх цалин хөлсөд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчЮ ХХК-д даалгаж, үлдсэн ажилд эгүүлэн тогтоож, уучлалт хүсэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчЮ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 45 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснааршийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыгдурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА

 

 

Г.ЭНХЦЭЦЭГ