Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2021/01276

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: АТ ХХК/РД: /-д холбогдох

 

22 348 800 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөрт тооцуулах, хохиролд 20 725 130 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай А ХХК нь Хөшигтийн хөндийд байрлах шинэ нисэх онгоц буудалд Tous les jours нэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах буюу салбар ажиллуулах боломж байгаа эсэхийг судалж, улмаар АТ ХХК-тай уг асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс холбогдсон болно.

Учир нь, энэ үед АТ ХХК нь шинэ нисэх онгоцны буудалд супермаркетын зориулалтаар талбай түрээслэхээр эзэмшигч Нью Улаанбаатар интернэйшнл Эйрпорт ХХК-тай хэлэлцэн зөвшилцөж байсан бөгөөд АТ ХХК-ийн төлөвлөж байсан супермаркет дотор 116.4м2 талбайд манай компани Tous les jours нэрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаар талбай дамжуулан түрээслэхээр тус компанийн удирдах албан тушаалтантай харилцан ярилцсан болно.

АТ ХХК-ийн удирдах албан тушаалтантай эхний яриа хэлэлцээрийг хийснээс хойш супермаркет, бэйкери дэлгүүрийн ажлын төлөвлөгөө, хуваарь зэргийн талаар цахим шуудангаар саналаа солилцож байсан.

Улмаар Нью Улаанбаатар интернэйшнл Эйрпорт ХХК нь АТ ХХК-иас түрээсийн барьцаа төлбөр нэхэмжилсний дагуу Алтанжолоо трэйд ХХК нь манай компанийн дамжуулан түрээслэх талбайд ногдох 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 22,348,800 төгрөг төлөхийг хүсч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 150 тоот нэхэмжлэх хүргүүлсэн болно.

А ХХК нь дээрх нэхэмжлэхийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр АТ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499006616 тоот харилцах данс руу 22,348,800 төгрөг шилжүүлсэн болно.

Үүнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр АТ ХХК-иас 2020 оны 02 сарын 19-ны өдрөөр огноолсон Түрээсийн захиалгын гэрээний төслийг манай компани руу цахим шуудангаар илгээсэн.

Гэрээний төсөлтэй танилцахад түрээслүүлэгч тал манай компанийн хөрөнгө оруулалтыг хамгаалах заалт нөхцөл гэрээнд байхгүй, гэрээний нөхцөл нь манай компанийн хүсэл зоригт нийцэхгүй байсан.

Улмаар түрээсийн талбай, гадна хаяг, лого, хэмжээ зэрэг нь БНСУ-ын CJ компанийн Tous les jours бэйкери салбарт тавигдах үндсэн шаардлагыг түрээсийн талбай хангахгүй нөхцөл байдал илэрсэн тул АТ ХХК-иас ирүүлсэн Түрээсийн захиалгын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж, 2020 оны 03 дугаар зарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж хамтарч ажиллахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн болно.

Ийнхүү түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул А ХХК нь АТ ХХК-д түрээсийн барьцаа төлбөрт шилжүүлсэн 22,348,800 төгрөгийг буцаан нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд заасныг харвал гэрээ бичгээр байгуулагдах ёстой бөгөөд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй байгаа учраас гэрээ байгуулагдаагүй буюу үүрэг үүсээгүй байна. Нөгөө талаас барьцаа бол үндсэн үүргийг гүйцэтгэлийг хангах арга. Тэгэхээр үндсэн түрээсийн гэрээ байгуулагдаагүй байгаа учраас барьцаа төлөх үүрэг ч мөн үүсэхгүй юм гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйл /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулжээ.

Иймд АТ ХХК-иас 22 348 800 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартааМөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудад өөр харилцагчийг олоход нэмэлт хугацаа зарцуулан тэр хэмжээгээр төслийн ажил хойшлогдсон. Жүр үр компанитай хамтран ажиллах болсноор зураг төслийн ажилд өөрчлөлт орсон гэдэг. Гэтэл бодит үйл баримтын хувьд манай компанид зориулаад зураг зуруулсан гээд өгсөн зүйл байхгүй. Харин ч бид өөрсдөө анх сонгон шалгаруулалтад орохдоо 116 м.кв талбайн зургийг Солонгос компаниар зуруулан өргөдөлтэйгөө хавсарган өгсөн байдаг юм. Гэтэл 04 дүгээр сарын 07-ны өдөр Сая санаа ХХК-д урьдчилгаа төлбөр гэж 14.000.000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Гэрээний урьдчилгаа гэдэг бол ажил эхлэхээс өмнө төлдөг мөнгө байдаг. Гэтэл гэрээний асуудлаас хойш зураг төсөл  хийлгүүлсэн гээд нэхэмжлээд байгаа төлбөр манайд огт хамаагүй. 2-рт дахин дизайнер, төсөл хариуцсан ажилтан зэрэг хүмүүсийн цалин гэж нэхэмжилж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үзвэл н.Болор, н.Мөнхзул гэдэг хүмүүс бол Алтан жолоо Констракшн ХХК-ийн ажилчид байгаа. Энэ бол НДШ төлөлтийн тайлангаар харагдана. Цалингийн дэлгэрэнгүйг харвал Алтан жолоо Констракшн ХХК-д ажилласан хүмүүс АТ ХХК-д ажил гүйцэтгэсэн гэдэг гэрээ байхгүй, мөн цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээс харвал Ш.Болор, н.Мөнзул гэсэн ажилтныг харвал тип гээд бичсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүс яг ажил гүйцэтгээд хөдөлмөрийн гэрээнээс гадууд үндсэн ажил үүргээс гадна ямар ажил гүйцэтгэсэн юм бэ гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн н.Нэмэхбаяр гэдэг ажилтны хувьд яг аль компанид ажилладаг нь тодорхойгүй. Цалингийн дэлгэрэнгүйг харвал илүү цагийн нэмэгдэл 218.000, 460.000 төгрөгийг бичсэн байгаа. Гэхдээ эдгээр ажилчдыг гэрээ байгуулан ажилласан  гэдгийг нотлох баримтгүй. Хохирол гэдэг зүйлийг нэхэмжилж байнга бол бодит зардлыг тодорхойлох ёстой. Бодит зардлыг нэхэмжлэх шалтгаант холбоог нотолсон баримтуудыг өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч АТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан А ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

АТ ХХК нь 2020 оны 2 дугаар сараас эхлэн Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК/цаашид НУБИА гэх/-ийн зөвлөсний дагуу А ХХК-тай шинэ Улаанбаатар нисэх онгоцны буудлын төсөлд хамтран ажиллахаар ярилцаж, санал солилцож эхэлсэн.

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр НУБИА-гийн удирдлагуудтай очиж уулзахад манай компанийн зүгээс ерөнхий болон гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн захирал, А ХХК-ийн зүгээс захирал Д.Ариунбат, НУБИА-гийн зураг төслийн компани болох Ди Эс Жи ХХК-ийн ажилтан Ундрам нар байлцсан. Энэхүү уулзалтаар талууд зөвшилцсөнөөр Супермаркет дангаар байсан гэрээнд бейкери нэмэхээр тохиролцож Супермаркет+бейкери болгон өөрчилж Түрээсийн захиалгын гэрээ-г байгуулсан. Уг уулзалт дээр Д.Ариунбат захирал А ХХК-ийн нэр дээр түрээсийн захиалгын гэрээг тусад нь байгуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч НУБИА-гийн зүгээс зөвшөөрөөгүй тул гэрээнд бейкери гэсэн үг нэмж газар дээр нь баталгаажуулсан. Манайх А ХХК-ийн өмнөөс 6 сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа төлсөн. Уг барьцаа нь гэрээ цуцалсан нөхцөлд буцаагдахгүй гэсэн заалттай байсныг Б.Ариунбат захирал маш сайн танилцаж, ойлгож, үр дагаврыг ухамсарласны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр бид гэрээг үзэглэсэн.

Иймд Д.Ариунбат захирлын 2020/02/13 өдрийн уулзалт дээр А ХХК-ийг төлөөлж тохиролцсон хэлцэл нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тийм ч учраас А ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр барьцаа төлбөрийн 50% болох 22,348,800 төгрөг/нийт талбай 116,4м2, нийт 6 сарын барьцаа 44,697,600 төгрөг, үүний 50% нь 22,348,800/-ийг төлсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасантөлбөр гүйцэтгэснээр өрииг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэн заалтын дагуу хэдийгээр бичгийн гэрээ байгуулагдаагүй ч барьцаа төлбөрийг шилжүүлснээрээ А ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн учраас хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Нөгөө талаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр АТ ХХК-аас түрээсийн захиалгын гэрээний төсөл хувийг А ХХК-нд цахим шуудангаар илгээж/и-мэйлийн хуулбарыг хавсаргав/ мөн өдрөө баталгаажуулж ирүүлэхийг мэдэгдсэн боловч гэрээг баталгаажуулж ирүүлээгүй байгаа юм. Ийм учраас гэрээг бичгээр байгуулаагүй нь хариуцагч талаас шалтгаалаагүй.

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А ХХК-иас талбай түрээслэх боломжгүй болсон гэдгээ албан бичгээр мэдэгдсэн ба төв оффисоос зөвшөөрөөгүй, үндсэн концепцийн шийдэл хангахгүй байна гэдэг шалтгааныг хэлдэг. Энэ нөхцөл байдлын талаар гэрээ батлагдахаас өмнө судалж үзэх боломжтой байсан. Гэтэл хэлцлийн үр дагавар аль хэдийн гарсан байна. Бид барьцаа төлбөрийг буцааж төллөө гэж үзэхэд бидэнд учирсан хохирлыг хэн хэрхэн барагдуулах вэ? 

Манайхаас яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр анхнаасаа энэ төсөл дээр А ХХК гэрээгүй орно, гэрээ байгуулахгүй гэдэг байдлыг нэхэмжлэгч мэдсэн байсан. Анх А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранбат гэж хүн нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хэлэлцээрт очоод танайтай гэрээ хийгдэхгүй гэдгийг мэдсэн мөртлөө би гэрээгүй ч гэсэн хөрөнгө оруулалт хийнэ, маш их хэмжээний хөрөнгө гаргана гэж хэлсэн яриа бичлэг нь хүртэл байдаг. Тэгэхээр 1-рт танайх анх гэрээ хийгдэхгүй гэдгийг мэдэж байсан, 2-рт гэрээ хийгдэхгүй гэдгийг мэдсэн хэрнэ өөрөө хүсэж барьцаа мөнгийг шилжүүлж энэ харилцаанд орсон. Иргэний хуулийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан байна. Тийм учраас ийм үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

А ХХК төслөөс татгалзсантай холбоотой манайд дараах хохирол учирсан ба энэ нь хараахан эцэслэгдээгүй байна.

1. Өөр харилцагчийг олоход нэмэлт ажил, хугацааг зарцуулсан. Тэр хэмжээгээр төслийн ажил хойшлогдсон.

2. Зураг төслийн ажилд өөрчлөлт орж бид богино хугацаанд өндөр үнээр зураг төслийг зуруулах шаардлагатай болсон. 7,296,818 төгрөгийг зураг төслийн компанид нэмэлтээр төлөх болсон. Урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг ажил дууссаны дараа төлнө.

3. Манай төслийн ажил хойшлогдож, зургийн ажлаас дахин эхлэх болсонтой холбоотой төлөвлөгөөт хугацаанд супермаркетыг нээх боломжгүй болсон. Үүний улмаас олох ёстой байсан орлого, ашгаа алдсан.

4. Түрээсийн төлбөрийн асуудал. Бид хугацаа хоцорсон, супермаркетийн үйл ажиллагааг эхлүүлж чадаагүйгээс үл хамааран НУБИА-тай байгуулсан гэрээний дагуу нисэх буудал нээсний дараагийн өдрөөс түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

5. Мөн хугацаа алдсанаас ирээдүйд нэмэлт зардлууд гарна. Тухайлбал, ажиллах хүчний зардал. Инженер, техникийн ажилчдыг оройн цагаар ажиллуулах бол бид НУБИА-д илүү цагийн хөлс төлнө. Иймд барьцаа төлбөр 22,348,800 төгрөгийг буцаах боломжгүй болно.

 

Хариуцагч АТ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АТ ХХК нь 2020 оны 1, 2 дугаар сард Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК/цаашид НУБИА гэх/-ийн зөвлөсний дагуу А ХХК-тай шинэ Улаанбаатар нисэх онгоцны буудлын төсөлд хамтран ажиллахаар ярилцаж, санал солилцсон.

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр НУБИА-гийн удирдлагуудтай очиж хэлцэл хийхэд манай компанийн зүгээс ерөнхий болон гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн захирал, А ХХК-ийн зүгээс захирал Д.Ариунбат, 'НУБИА-гийн зураг төслийн компани болох Ди Эс Жи ХХК-ийн ажилтан Ундрам нар байлцсан. Энэхүү уулзалтаар талууд хэлэлцээр байгуулж, Супермаркет дангаар байсан гэрээнд бейкери нэмэхээр тохиролцож, Супермаркет+бейкери болгон өөрчилж Түрээсийн захиалгын гэрээ-г байгуулсан. Уг уулзалт дээр Д.Ариунбат захирал А ХХК-ийн нэр дээр түрээсийн захиалгын гэрээг тусад нь байгуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч НУБИА-гийн зүгээс зөвшөөрөөгүй тул гэрээнд бейкери гэсэн үг нэмж газар дээр нь баталгаажуулсан. Манайх А ХХК-ийн өмнөөс 6 сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа төлсөн. Уг барьцаа нь гэрээ цуцалсан нөхцөлд буцаагдахгүй гэсэн заалттай байсныг Б.Ариунбат захирал маш сайн танилцаж, ойлгож, үр дагаврыг ухамсарласны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр бид гэрээг үзэглэсэн.

Иймд Д.Ариунбат захирлын 2020/02/13 өдрийн уулзалт дээр А ХХК-ийг төлөөлж тохиролцсон хэлцэл нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тийм ч учраас А ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр барьцаа төлбөрийн 50% болох 22,348,800 төгрөг/нийт талбай 116,4 м2, нийт 6 сарын барьцаа 44,697,600 төгрөг, үүний 50% нь 22,348,800/-ийг төлсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасантөлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуулъд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэн заалтын дагуу хэдийгээр бичгийн гэрээ байгуулагдаагүй ч барьцаа төлбөрийг шилжүүлснээрээ А ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн учраас хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байна.

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А ХХК-иас талбай түрээслэх боломжгүй болсон гэдгээ албан бичгээр мэдэгдсэн ба төв оффисоос зөвшөөрөөгүй, үндсэн концепцийн шийдэл хангахгүй байна гэдэг шалтгааныг хэлдэг. Энэ нөхцөл байдлын талаар гэрээ батлагдахаас өмнө буюу 2020 оны 1-р cap, 2020 оны 2-р сарын 13-ны өдөр хүртэл судалж үзэх боломж, цаг хугацаа байсан. А ХХК төслөөс татгалзсантай холбоотой манайд дараах хохирол учирсан.

Өөр харилцагчийг олоход нэмэлт ажил, хугацааг зарцуулсан. Тэр хэмжээгээр төслийн ажил хойшлогдсон. Сүүлд Жүр үр ХХК нь манайхтай хамтран төсөлд орохоор болсон тул зураг төслийн ажилд өөрчлөлт орж бид богино хугацаанд өндөр үнээр зураг төслийг зуруулах шаардлагатай болсон. 7,296,818 төгрөгийг зураг төслийн компанид нэмэлтээр төлөх болсон. 

Мөн А ХХК нь тохиролцсон хэлцлээ үгүйсгэж төслөөс гарсаны улмаас нэмэлт зардлууд гарсан. Тухайлбал, ажиллах хүчний зардал.

а. Бидний зүгээс дахин хамтрагч хайх ажилд томилогдсон бизнес хөгжлийн газрын ахлах менежер О.Нэмэхбаярын цалин 2,605,615төгрөг

b. Дизайнер Ш.Болорын цалин 1,600,370 төгрөг

c. Төсөл хариуцсан менежер Ц.Мөнхзулын цалин 1,772,727төгрөг

d. 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 7,449,600 төгрөг. 116,4м2/талбайн хэмжээ х 64,000 / 1м2 түрээсийн үнэ=7,449,600 төгрөг

e. Сая санаа ХХК/зургийн компани/-ийн нэмэлт зардал 7,296,818төгрөг

Нийт 20,725,130 төгрөгийн хохирол учирсан.

Иймд 2020/02/13 өдрийн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгч А ХХК-иас өөрт учирсан хохирол 20 725 130 төгрөгийг гаргуулах. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А ХХК хариуцагч АТ ХХК-д холбогдуулан 22 348 800/хорин хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч АТ ХХК нэхэмжлэгч А ХХК-д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөрт тооцуулах, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 20 725 130/хорин сая долоон зуун хорин таван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч АТ ХХК нь бичгийн гэрээ байгуулагдаагүй ч барьцаа төлбөрийг шилжүүлснээрээ хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж байна гэж маргасан.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан. 

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-тай Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигтийн хөндий нэртэй газарт байрлах шинэ нисэх онгоцны буудалд хөрөнгө түрээслэх талаар уулзалт хийсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь уг уулзалтаар Түрээсийн захиалгын гэрээ байгуулсан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т , ... , / /- ., 40 дүгээр зүйлийн 40.1-т տ . гэж заасан. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч АТ ХХК Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-тай шинэ нисэх онгоцны буудалд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулах хэлцэл хийж байгаатай холбоотой хөрөнгө түрээслэх гэрээг бие даан байгуулах санал гаргасан боловч уг саналыг Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК хүлээн аваагүй болох нь нэхэмжлэгчийн талбай дамжуулан түрээслэхээр ярилцсан гэх тайлбар, хариуцагчийн НУБИА-гийн зүгээс зөвшөөрөөгүй гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шинэ нисэх онгоцны буудалд хөрөнгө түрээслэх гэрээг бие даан байгуулах х оо сэн боловч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь аагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь дээр дурдсан зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба харин Түрээсийн захиалгын гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч барьцаа төлбөрийн 50% болох 22 348 800/хорин хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг шилжүүлсэн учир хэлцэл хүчин төгөлдөр гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид 22 348 800/хорин хоёр сая гурван зуун дөчин мянга найман зуу/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хас банкны 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ... ., 43 дугаар зүйлийн 43.1-т :, 43.1.1-т ; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлбөр шилжүүлсэн боловч зохигчид барьцаа гэх төлбөрт нийт хэдэн төгрөгийг шилжүүлэх талаар болон Түрээсийн захиалгын гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчаас Түрээсийн захиалгын гэрээний төслийг цахим шуудангаар илгээсэн, хариуцагчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид Түрээсийн захиалгын гэрээний төслийг нэхэмжлэгчид илгээсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь Түрээсийн захиалгын гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж, зохигчид гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцоогүй байх тул Түрээсийн захиалгын гэрээ байгуулах хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа төлбөр гэх 22 348 800/хорин хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг ... дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т ... ;, 493 дугаар зүйлийн 493.1-т 濿 ... . гэж заасан.

 

Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг дамжуулан түрээслэх түрээсийн гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар зохигчид түрээсийн гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчаас Түрээсийн захиалгын гэрээний төслийг цахим шуудангаар илгээсэн, хариуцагчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид Түрээсийн захиалгын гэрээний төслийг нэхэмжлэгчид илгээсэн гэх тайлбар, нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул хариуцагчаас барьцаа гэх 22 348 800/хорин хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 20 725 130/хорин сая долоон зуун хорин таван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчид Түрээсийн захиалгын гэрээ байгуулах хэлцэл хийгээгүй болох нь тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Түрээсийн захиалгын гэрээ байгуулах хэлцэл хийгээгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т . гэж заасан.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар зохигчид Түрээсийн захиалгын гэрээ байгуулаагүй байх тул үүргийн харилцаа үүсээгүй байна. 

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т . гэж заасан.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт зааснаар зохигчид гэрээ байгуулж, үүргийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчээс гэрээ цуцалснаас учирсан хохирол гэх 20 725 130/хорин сая долоон зуун хорин таван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АТ ХХК-иас нийт 22 348 800/хорин хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч АТ ХХК-ийн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 20 725 130/хорин сая долоон зуун хорин таван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АТ ХХК-иас нийт 22 348 800/хорин хоёр сая гурван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч АТ ХХК-ийн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 20 725 130/хорин сая долоон зуун хорин таван мянга нэг зуун гуч/ төгрөгийггаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 269 694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.



 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ