Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01428

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ........................тоотод оршин суух С овогт Ц-ны С /РД:......./-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................. “Э ”ХХК /РД: ...../-д холбогдох

            Баянгол дүүргийн ................... тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож,  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т /ШТЭҮД:..../, хариуцагчийн төлөөлөгч Э.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ц.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.С нь 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Э”ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ..................... тоот хаягт орших 62.40 м.кв талбайтай  2 өрөө орон сууцыг 21.000.000 төгрөгөөр, мөн хаягт харьяалагдах 12 тоот, 12 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг 2004 оны 05 дугаар сарын 11-нд 2.000.000 төгрөгөөр тус тус худалдан авсан билээ. Тухайн үед тус байрны захиалагч нар нэгдсэн журмаар хүлээж байгаад 2006 оны 06 дугаар сарын  21-ний өдөр орон сууцныхаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулан авсан бөгөөд автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч тус бүр  өөрсдөө гаргуулан авч байсан. Энэ үед нэхэмжлэгч нь голдуу хөдөө явдаг ажилд орсноор автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хөөцөлдөн гаргуулж авах завгүй болж улмаар мартагдсан. Ингээд 2020 оны сүүлчээс эхлэн автомашины дулаан  зогсоолынхоо өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахаар хөөцөлдөхөд улсын бүртгэлийн байгууллагаас “Эко констракшн”ХХК-аас төлбөр тооцоо дууссан эсэх талаар бичиг авч ир гэсэн. Улсын бүртгэлийн байгууллагын шаардлагын дагуу “Э ”ХХК-тй уулзахад “...2004 оны санхүүгийн тооцоо шүүж шалгах боломжгүй. Архивын хуулийн хугацаа дууссан” гэдэг хариу өгч мухардалд орсон. Хэдийгээр иргэн Ц.С-гийн өөрийн хариуцлагагүй үйлдлээс олон жилийн хугацаа өнгөрөхөд хүргэсэн боловч төлбөр нь бүрэн төлөгдсөн, 16 жилийн турш ямар нэгэн өмчийн маргаангүйгээр өмчилж ирсэн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлж чадахгүй хохирч байна. Иймд Баянгол дүүргийн ..................тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг нэхэмжлэгч Ц.С-гийн өмч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Э ”ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.С шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч“ Э ”ХХК нь нэхэмжлэгч Ц.С-тай автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан шаардлагыг зөрчиж байгуулсан буюу талууд бичгээр гэрээг үйлдэж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг зөрчсөн байдаг. Тодруулбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг  тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол  уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж тус тус заасны дагуу зайлшгүй бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагыг тус тус зөрчсөн байна. Зохигчид хуульд заасан хэлбэр, шаардлагыг зөрчиж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан тул хариуцагч “Э ”ХХК-ийн зүгээс автомашины дулааны зогсоолыг нэхэмжлэгч Ц.С-д гаргаж өгөх үүрэг үүсээгүй байна. Иймд манай компанаас автозогсоолыг 2.000.000 төгрөгөөр худалдсан, худалдах хүсэл сонирхол байгаа эсэх нь харагдахгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг зааж өгсөн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 75.1-т заасан  хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил тус тус  дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ц.С-д мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.С  нь хариуцагч “Э ”ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн ....................... тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож,  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзэв.         

Зохигчдын хооронд 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч “Э ”ХХК нь Баянгол дүүргийн .............. тоот хаягт байрлах 62.4 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2004 оны 07 дугаар сарын 30-ны  өдөрт багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ц.С  нь  орон сууцны үнэ 21.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байх ба гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Ц.С нь Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлах 62.4 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 21.000.000 төгрөгөөр худалдан авснаас гадна мөн Баянгол дүүргийн ........................... тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины  зогсоолыг 2.000.000 төгрөгөөр орон сууцны хамт худалдан авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч чадаагүй, авахаар хөөцөлдсөн боловч улсын бүртгэлийн байгууллагаас  төлбөр тооцоогүй гэх бичиг шаардлагатай гэсэн үндэслэлээр  Баянгол дүүргийн 1.............. тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож,  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Эко констракшн”ХХК-аас гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Эко констракшн”ХХК нь зохигчдын хооронд автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээ бичгээр байгуулагдаагүй нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус  хэлцэл бөгөөд “Э ”ХХК-ийн зүгээс автомашины дулааны зогсоолыг нэхэмжлэгч Ц.С-д 2.000.000 төгрөгөөр худалдсан, худалдах хүсэл сонирхол байгаа эсэх нь харагдахгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч “Э ”ХХК нь зохигчдын маргаж буй зүйл болох Баянгол дүүргийн .............. тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины  зогсоолыг нэхэмжлэгчид биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч  өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэлгүйн улмаас нэхэмжлэгч Ц.С-гийн өмчлөх эрх зөрчигдөж, хэлцлийн үндсэн дээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй болжээ.

        Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр  нэг этгээдээс  нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн газар  бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог зохицуулалттай.

        Зохигчдын хооронд Баянгол дүүргийн ................. тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт  өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэсэн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн боловч нэхэмжлэгч Ц.С нь автомашины дулаан зогсоолын төлбөр 2.000.000 төгрөгийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

         Иймд нэхэмжлэгч Ц.С нь  маргаж буй  автомашины дулаан зогсоолын  өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй бөгөөд хариуцагч “Э ”ХХК-аас хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Хэдийгээр нэхэмжлэгч Ц.С  нь маргаан бүхий Баянгол дүүргийн ..................... тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолыг биет байдлаар хүлээн авснаас хойш  тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан аваагүй боловч  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т зааснаар тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно.

            Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “Э”ХХК-д худалдан авсан гараж буюу автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах талаар хандаж,  2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлт гаргасныг “2004 оны санхүүгийн тооцоо шүүх шалгах боломжгүй, архивын хуулийн хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээн аваагүйгээс эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл  Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

            Нэхэмжлэгч Ц.С нь худалдан авсан автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийг баталгаажуулан улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан аваагүй нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул  хариуцагч “Э ”ХХК-д Баянгол дүүргийн .................... тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Эко констракшн”ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч “Эко констракшн”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 117.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 112.1 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол ............... хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.С-г тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “ Э ”ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э ”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 117.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д  олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102 дугаар байрны 5 тоотод оршин суух Сартуул овогт Цагааны Сүнжидмаа /РД:ГЭ72112300/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхон, өөрийн байранд байрлах “Эко констракшн”ХХК /РД: 2711532/-д холбогдох

            Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 105 дугаар байрны 102, 103 дугаар байрны доор байрлах 12 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож,  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал /ШТЭҮД:0218/, хариуцагчийн төлөөлөгч Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Эко констракшн”ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 102 дугаар байрны 5 тоот хаягт орших 62.40 м.кв талбайтай  2 өрөө орон сууцыг 21.000.000 төгрөгөөр, мөн хаягт харьяалагдах 12 тоот, 12 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг 2004 оны 05 дугаар сарын 11-нд 2.000.000 төгрөгөөр тус тус худалдан авсан билээ. Тухайн үед тус байрны захиалагч нар нэгдсэн журмаар хүлээж байгаад 2006 оны 06 дугаар сарын  21-ний өдөр орон сууцныхаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулан авсан бөгөөд автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч тус бүр  өөрсдөө гаргуулан авч байсан. Энэ үед нэхэмжлэгч нь голдуу хөдөө явдаг ажилд орсноор автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хөөцөлдөн гаргуулж авах завгүй болж улмаар мартагдсан. Ингээд 2020 оны сүүлчээс эхлэн автомашины дулаан  зогсоолынхоо өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахаар хөөцөлдөхөд улсын бүртгэлийн байгууллагаас “Эко констракшн”ХХК-аас төлбөр тооцоо дууссан эсэх талаар бичиг авч ир гэсэн. Улсын бүртгэлийн байгууллагын шаардлагын дагуу “Эко констракшн”ХХК-тй уулзахад “...2004 оны санхүүгийн тооцоо шүүж шалгах боломжгүй. Архивын хуулийн хугацаа дууссан” гэдэг хариу өгч мухардалд орсон. Хэдийгээр иргэн Ц.Сүнжидмаагийн өөрийн хариуцлагагүй үйлдлээс олон жилийн хугацаа өнгөрөхөд хүргэсэн боловч төлбөр нь бүрэн төлөгдсөн, 16 жилийн турш ямар нэгэн өмчийн маргаангүйгээр өмчилж ирсэн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлж чадахгүй хохирч байна. Иймд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 105 дугаар байрны 102, 103 дугаар байрны доор байрлах 12 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины дулаан зогсоолыг нэхэмжлэгч Ц.Сүнжидмаагийн өмч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Эко констракшн”ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Сайнсанаа шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч“Эко констракшн”ХХК нь нэхэмжлэгч Ц.Сүнжидмаатай автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан шаардлагыг зөрчиж байгуулсан буюу талууд бичгээр гэрээг үйлдэж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг зөрчсөн байдаг. Тодруулбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг  тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол  уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж тус тус заасны дагуу зайлшгүй бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагыг тус тус зөрчсөн байна. Зохигчид хуульд заасан хэлбэр, шаардлагыг зөрчиж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан тул хариуцагч “Эко констракшн”ХХК-ийн зүгээс автомашины дулааны зогсоолыг нэхэмжлэгч Ц.Сүнжидмаад гаргаж өгөх үүрэг үүсээгүй байна. Иймд манай компанаас автозогсоолыг 2.000.000 төгрөгөөр худалдсан, худалдах хүсэл сонирхол байгаа эсэх нь харагдахгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг зааж өгсөн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 75.1-т заасан  хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил тус тус  дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ц.Сүнжидмаад мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь хариуцагч “Эко констракшн”ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 105 дугаар байрны 102, 103 дугаар байрны доор байрлах 12 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож,  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзэв.         

Зохигчдын хооронд 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч “Эко констракшн”ХХК нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 62.4 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2004 оны 07 дугаар сарын 30-ны  өдөрт багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь  орон сууцны үнэ 21.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байх ба гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102 дугаар байрны 05 тоот хаягт байрлах 62.4 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 21.000.000 төгрөгөөр худалдан авснаас гадна мөн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны  доор байрлах 12 тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины  зогсоолыг 2.000.000 төгрөгөөр орон сууцны хамт худалдан авсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч чадаагүй, авахаар хөөцөлдсөн боловч улсын бүртгэлийн байгууллагаас  төлбөр тооцоогүй гэх бичиг шаардлагатай гэсэн үндэслэлээр  Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 105 дугаар байрны 102, 103 дугаар байрны доор байрлах 12 тоот хаягт байршилтай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож,  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Эко констракшн”ХХК-аас гаргуулахаар шаардсан бол хариуцагч “Эко констракшн”ХХК нь зохигчдын хооронд автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээ бичгээр байгуулагдаагүй нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус  хэлцэл бөгөөд “Эко констракшн”ХХК-ийн зүгээс автомашины дулааны зогсоолыг нэхэмжлэгч Ц.Сүнжидмаад 2.000.000 төгрөгөөр худалдсан, худалдах хүсэл сонирхол байгаа эсэх нь харагдахгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч “Эко констракшн”ХХК нь зохигчдын маргаж буй зүйл болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны  доор байрлах 12 тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины  зогсоолыг нэхэмжлэгчид биет байдлаар хүлээлгэн өгсөн боловч  өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэлгүйн улмаас нэхэмжлэгч Ц.Сүнжидмаагийн өмчлөх эрх зөрчигдөж, хэлцлийн үндсэн дээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй болжээ.

        Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр  нэг этгээдээс  нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн газар  бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог зохицуулалттай.

        Зохигчдын хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны  доор байрлах 12 тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт  өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэсэн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн боловч нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь автомашины дулаан зогсоолын төлбөр 2.000.000 төгрөгийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

         Иймд нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь  маргаж буй  автомашины дулаан зогсоолын  өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй бөгөөд хариуцагч “Эко констракшн”ХХК-аас хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь маргаан бүхий Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны  доор байрлах 12 тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолыг биет байдлаар хүлээн авснаас хойш  тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан аваагүй боловч  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т зааснаар тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно.

            Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь хариуцагч “Эко констракшн”ХХК-д худалдан авсан гараж буюу автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах талаар хандаж,  2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлт гаргасныг “2004 оны санхүүгийн тооцоо шүүх шалгах боломжгүй, архивын хуулийн хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээн аваагүйгээс эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл  Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

            Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь худалдан авсан автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийг баталгаажуулан улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан аваагүй нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул  хариуцагч “Эко констракшн”ХХК-д Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны  доор байрлах 12 тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Эко констракшн”ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч “Эко констракшн”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 117.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 112.1 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102, 103 дугаар байрны  доор байрлах 12 тоот хаягт байршилтай 12 м.кв талбай бүхий автомашины дулааны зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Сүнжидмааг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай “төлбөр тооцоогүй” гэх бичгийг хариуцагч “Эко констракшн”ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Сүнжидмаад олгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эко констракшн”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 117.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сүнжидмаад  олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР