Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ...............байрлах М Е нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1................... тоотод байрлах К ХХК /РД: ...../-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 200.139.450.195 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Одонсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Н.Э, Д.Э , хариуцагчийн өмгөөлөгч Б.А /ШТЭҮД:..../, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г, Г.Г, Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч М Е  шүүхэд анх гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь К ХХК-ийн хэрэгжүүлж буй 'Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлын санхүүжилтэд зориулж Кью Эс Си ХХК-тай .....оны 12 дугаар сарын 01-ний өдөр ............. дугаартай Зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .......... дугаартай .........тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулан 71,300,000 ам долларын зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаатай олгосон. К  ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан .............дугаартай Зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .....................тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ........ дугаартай Барьцааны гэрээ-г, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .......................тоот барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ........... дугаартай Барьцааны гэрээ-г, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр .............. тоот барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Дээрх гэрээнүүдэд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд: 1. 1. К ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн .......тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, ........... тоот хаягт байрлах, 289,8 м.кв талбайтай, найман өрөө орон сууц; 2. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ......... дугаартай Барьцаа гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ..............тоот барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд: 1. 130 тн даацтай Вelaz 75131, гэрчилгээний дугаар ..................... 4 ширхэг барьцаа хөрөнгийн үнэлгээ 8,700,730,321.20 төгрөг, 2. Автомашин Лэксус 570, гэрчилгээний дугаар ........... 1 ширхэг, барьцаа хөрөнгийн үнэлгээ 149,612,250 төгрөг, 3. Автомашин Ланд 200 В8, гэрчилгээний дугаар ................ арлын дугаар ..........., 2 ширхэг, барьцаа хөрөнгийн үнэлгээ 175,545,040 төгрөг, 4. Автомашин Ланд 200В8, гэрчилгээний дугаар №00615455..........., гэрчилгээний дугаар............, 1 ширхэг, барьцаа хөрөнгийн үнэлгээ 86,442,646.63 төгрөг, 5. Ачааны машин Хово, гэрчилгээний дугаар ..................................................................................................... дугаар бүхий 30 ширхэг, барьцаа хөрөнгийн үнэлгээ 3,437,120,017.62 төгрөг, 6. дугуйт ачигч ZL 50CN, гэрчилгээний дугаар ............, арлын дугаар ZL50CNL1312556, 1 ширхэг, барьцаа хөрөнгийн үнэлгээ 57,850,070 төгрөг, 7. Дугуйт ачигч ZL 50 CN, гэрчилгээний дугаар ..............., арлын дугаар .......................6, 2 ширхэг, барьцаа хөрөнгийн үнэлгээ 113,705,310 төгрөг, 8. Төмрийн хүдэр буюу түүнээс орох ирээдүйн орлого дундаж агууламж 52 хувь, 3.300.000 тонн хэмжээтэй, барьцаа хөрөнгийн үнэлгээ 112.321.396.687.50 төгрөг, 9. Төмрийн хүдрийн хуурай баяжмал буюу түүнээс орох ирээдүйн орлого, агуулга 58 хувиас дээш, 500,000 тонн хэмжээтэй, барьцаа хөрөнгийн үнэлгээ 30,352,585,218.75 төгрөг, нийт 155.394.987.561.70 төгрөг байна. Зээлдэгч Кью эс си ХХК нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 71.300.000 /далан нэгэн сая гурван зуун мянган/ ам.доллароос 10,000,000.01 ам доллар, төлбөл зохих хүүгийн төлбөр 29.390.964.44 ам.доллароос 18.829.537.77 ам долларыг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 61,299,999.98 (жаран нэгэн сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн ам.доллар, ерэн найман цент) ам.доллар; Үндсэн хүүгийн үлдэгдэл: 9.290.355.56 (есөн сая хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин таван ам.доллар, тавин зургаан цент) ам.доллар; Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 1.271.071.11 (нэг сая хоёр зуун далан нэгэн мянга далан нэгэн ам.доллар, арван нэгэн цент) ам.доллар; Нийт: 71.861.426.65 (далан нэгэн сая найман зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин зургаан ам.доллар, жаран таван цент) ам.доллар байна. Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч К" ХХК-аас шаардаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаатай мэдэгдэл өгсөн боловч уг мэдэгдэлд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан. Үндэсний аудитын газраас 2019 оны 05 дугаар сард Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл, олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитаар ....Засгийн газрын шийдвэрээр хөтөлбөрийн хүрээнд 2012- 2016 онд олгосон зарим зээлийн хүү нь эх үүсвэрийн хүүгээс бага байгаагаас Монгол Улсын Хөгжлийн банканд зөвхөн нэг жилд 4.1 тэрбум төгрөг, 1.2 сая ам.долларын алдагдал хүлээхээр тооцоо гарч байгаа гэж дүгнээд энэхүү хөтөлбөрүүдэд зээл төлөх хугацаа дууссан К ХХК-д олгосон зээл багтаж байгаа талаар дурдсан байна. Монгол Улсын хөгжлийн банк нь хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой Засгийн газраас үүсгэн байгуулсан төрийн өмчит хуулийн этгээд юм. Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгч К  ХХК нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, зээлийн хугацаа хэтрүүлснээс Засгийн газрын хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байна.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл өөрийн санаачилгаар болон төрийн байгууллагын хүсэлтээр Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоно гэж заасан тул хариуцагч Кью Эс СиХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 71.861.426.65 (далан нэгэн сая найман зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин зургаан ам.доллар, жаран таван цент) ам.доллар (Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ханш ам.доллар 2.741.52 төгрөг) тооцож нийт 197.009.538.390.93 (нэг зуун ерэн долоон тэрбум есөн сая таван зуун гучин найман мянга гурван зуун ерэн төгрөг, ерэн гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Кью Эс Си ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 8.093.631.92 ам долларын төлөлт хийснийг үндсэн зээлээс багасгаж, зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 6.475.058.72 ам доллароор ихэсгэж, нийт 70.242.853.45 ам доллар болсныг Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн долларын ханшаар тооцоход нийт 200.139.450.195.50 төгрөг болсон. Иймд хариуцагч К ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 53.206.368.07 ам доллар, үндсэн хүүгийн үлдэгдэл 14.686.237.82 ам доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 14.686.237.82 төгрөг, нийт 70.242.853.45 ам долларыг Монгол банкнаас зарласан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ам.долларын ханш 2849.45 төгрөгөөр тооцож, нийт 200.139.450.195.50 төгрөгийг зээлдэгч К ХХК-иас гаргуулж Монгол Х ХХК-д олгож өгнө үү. Мөн Хариуцагч К ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа олгож барьцаалсан ............. дугаартай, .............. болон Б.................. дугаартай барьцааны гэрээгээр тус тус барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч К ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч К ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажлыг гүйцэтгэхэд зориулан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ..................... тоот зээлийн гэрээ, мөн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ................. дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-д зээлийн хүү жилийн 8 хувь байна, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн төлбөрийг төлөөгүй гэрээний 3.1.10-д нэмэгдүүлсэн хүү: гэрээний 3.1.2-д заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж заасны дагуу зээлдэгч зээлийн хүү, төлбөрийн хуваарь зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Улмаар зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай тогтоолын 2 дахь хэсэгт Монгол Улсын Хөгжлийн банк, К ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу К ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүний холбогдох гэрээ, эрх үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд..., Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл ...д тус тус даалгасугай гэх тогтоол баталснаар манай компани нь уг зээлийн үндсэн төлбөрийг хэнд төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал бүрдсэн. Манай компани нь уг Засгийн газрын тогтоол батлагдсаны дараа 2018 оны 03 дугаар сард Хөгжлийн банканд 11.426.000 ам.долларыг гэрээнд заасан графикийн дагуу төлсөн боловч Засгийн газрын тогтоол хүчинтэй хэвээр байсан нь тус зээлийн гэрээний дагуу хэнд төлбөрийг төлөх нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон тул манай компани зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон. Манай компани нь Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолын К  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Улсын Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 351 тоот тогтоолоор Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шийдвэрлээгүй юм. Харин өөр компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг хууль бус болохыг шүүхээр тогтоосон байдаг тул Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоол бодит байдалд хэрэгжих боломжгүй гэж үзэж байна. Засгийн газрын 2017оны 07 дугаар тогтоол батлагдахаас өмнө манай компани зээлийн гэрээний үүргээ биелүүлэн гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байсан. Мөн Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоол батлагдсаны дараа тус зээлийн гэрээний үндсэн төлбөр, хуримтлагдсан хүү авлагыг Засгийн газар дан ганц өөрийнхөө шийдвэрээр өөртөө шилжүүлэн авсан бөгөөд манай компанитай тус зээлийн гэрээний эрх шилжүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Монгол Улсын Засгийн газар нь банкны үйл ажиллагаа явуулах эрхгүй, хүү тооцон шаардах эрхгүй. Манай компанийн Хөгжлийн банктай байгуулсан гэрээний эрх үүргийг шилжүүлэн авахдаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хийсэн хэлбэрээр буюу бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулаагүй тул хүү шаардах эрхгүй. Засгийн газар зээлийн гэрээнд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байх үед К ХХК нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан графикийн дагуу төлж байсан буюу зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байсан. Үүнд: 2015.03.02-ны өдөр 1.426.000 ам.доллар, 2015.06.03-ны өдөр 1.457.688.89 ам.доллар, 2015.09.03-ны өдөр 1.457.688.89 ам.доллар, 2015.12.03-ны өдөр 1.441.844.44 ам.доллар, 2015.12.15-ны өдөр 38.026.67 ам.доллар, 2016.03.03-ны өдөр 1.441.844.44 ам.доллар, 2016.06.03-ны өдөр 1.457.688.89 ам.доллар, 2016.09.03-ны өдөр 1.457.688.89 ам.доллар, 2016.12.03-ны өдөр 1.441.844.44 ам.доллар, 2017.03.03-ны өдөр 1.426.000 ам.доллар, 2017.06.02-ны өдөр 1.457.688.89 ам.доллар, 2017.09.01-ний өдөр 1.457.688.89 ам.доллар, 2017.12.01-ний өдөр 1.441.844.44 ам.доллар, 2018.03.02-ны өдөр 11.426.000 ам.доллар, 2020.08.03-ны өдөр 18.000 ам.доллар, 2020.08.19-ний өдөр 11.000 ам.доллар, 2020.08.28-ны өдөр 10.500 ам.доллар, 2020.09.11-ний өдөр 10.000 ам.доллар, 2020.09.28-ний өдөр 932.900 ам.доллар, 2020.10.09-ний өдөр 20 тэрбум төгрөг буюу 7.005.450.24 ам.доллар, 2021.03.01-ний өдөр 300.000.000 төгрөг буюу 105.290.13 ам.доллар, нийт 36.922.678.14 ам.долларыг төлсөн. Зээлийн гэрээний нийт авлагын дүнг гурван тал баталгаажуулах шаардлагатай бөгөөд Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолд дурдсаны дагуу зээлийн гэрээний авлага шилжсэн эсэх талаар гурван талт ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийгдээгүй болно. Бидний төлөвлөгөөт борлуулалт саатаж байсан учир зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж байсан боловч энэ хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийг ам.доллароор бус төгрөг болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 24-нд хариу өгч албан бичиг ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 27-нд зээлийн гэрээний хугацааг сунгуулах материалаа өгсөн боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсныг үл харгалзан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүг хуримтлуулан тооцжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-д хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хугацаанд хүү тооцох бол хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тусгасан байхыг хуульчилжээ. Гэвч хариуцагч К  ХХК нь Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээгээр хэтэрсэн хугацаан хүү төлөх үүрэг хүлээгээгүй, мөн хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээгээр талууд тохиролцоогүй болно. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал нэртэй зөвлөмжийн 1-ийн б/-д зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул эдгээрийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр байдгийг анхаарч шаардлага тус бүрийг тодруулсны эцэст эрх зүйн дүгнэлт өгч байвал зохино гэж заагаад нийт шүүхүүдэд энэхүү зөвлөмжийг нээлттэй хүргүүлжээ. Зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Гэтэл Монгол Улсын Ерөнхий прокурор зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулж нэхэмжилж байгаа нь зээлдэгчийг хэт хохироож байгаа үйлдэл юм. Зээлдүүлэгчийн эрхээ эдэлж шүүхэд хандах хугацаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс нээлттэй болсон боловч өнөөдрийг хүртэл өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Харин Монгол Улсын Ерөнхий прокурор нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2 жил гаруй хугацаанд хуримтлуулан нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан эрхээ үнэнч шударгаар биелүүлнэ гэсэн хэм хэмжээг зөрчсөн болно. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхийн хуулийн этгээдээс олгох заалтаар зохицуулагддаг учир Монгол Улсын Хөгжлийн банк нь Иргэний хуулийг дагаж мөрдөнө. Тэгэхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг зохицуулсан хууль буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь Монгол Улсын Хөгжлийн банканд үйлчилнэ. Зээлийн гэрээний төлбөрийн хуваарь болон нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололтой танилцахад зээлийн жилийн хүүг 360 хоногт хувааж, нэг өдрийн хүүг 15.844.44 ам.доллар гэж тооцжээ. Зээлийн гэрээ байгуулсан өдөр болох 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад дагаж мөрдөж байсан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журмын 2 дугаар зүйлийн 2.2-д жилийн хүүг 365 хоногт хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно гэж, мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн...... тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2.2-д мөн адил жилийн хүүг 365 хоногт хувааж тооцно гэжээ. Монгол банк хүү бодох аргачлалыг батлах эрх нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-д зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж зааснаар олгогдсон байдаг. Энэхүү журмууд нь заавал дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болно. Энэхүү аргачлалын дагуу тооцвол зээлийн нэг өдрийн хүү дунджаар 15.627.39 ам.доллар байна. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хоног тутамд дунджаар 217.05 ам.доллар, нийт 369.551.33 ам.доллар зээлдэгчээс илүү нэхэмжилж байна. Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлдэгч 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үндсэн зээлд төлөлт хийх үүрэг хүлээгээгүй. Гэтэл зээлдүүлэгч зээлдэгчийн хүүгийн төлөлтөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 38.026.67 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүд тооцож суутгасан нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны ..... тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2 дугаар зүйлийн 2.4-д зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй гэж заасныг зөрчиж үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хүү тооцож авсан байна. Тодруулбал, хүүгийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон байх бөгөөд 38.026.67 ам.долларыг үндсэн зээлээс хасаж тооцох нь зөв юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн одоо нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү, хэтэрсэн хугацаан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны хүү болох аргачлалын дагуу 365 хоногоор тооцоход үндсэн төлбөр 52.870.850.81 ам.доллар, үндсэн хүүгийн өглөг 3.674.541.93 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн өглөг 160.000 ам.доллар, нийт 56.705.392.75 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан Монгол банкны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн албан ханш 2741.52 ам.доллароор тооцоход 155.458.968.322 төгрөг болж байна. Гэвч манай компани нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас зээл аваагүй, мөн Монгол Улсын Засгийн газраас зээл аваагүй болно. Харин Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд зээлдүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банк нь төрийн байгууллага бус төрийн өмчит үйлдвэрийн газар байх тул прокурорын байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөх эрхгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг гэж ангилна гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ гэж хуульчилсан тул Монгол Улсын Хөгжлийн банк нь төрийн өмчит үйлдвэрийн газар гэх ангилалд багтах тул төрийн байгууллага гэх ойлголтод хамаарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу төрийн байгууллагыг прокурор төлөөлж болох боловч төрийн өмчит хуулийн этгээд эсхүл төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөх тухай хуульчлаагүй. Иймд Монгол Улсын Хөгжлийн банк нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд төрийн байгууллага, албан газар гэх ойлголтод хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу түүний өмнөөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөгч Б.Г, Г.Г , Б.А  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Хариуцагч К ХХК нь анх 2014 онд 1 жилийн хугацаатай, 71.300.000 ам.долларыг жилийн 8 хувьтай авч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан эсэх дээр маргахгүй. 2015 онд зээлийн гэрээний хугацаа дуусаж, нэмэлт хугацаа тогтоох хүсэлт гаргасныг хүлээн авч 3 жилээр сунгасан. Гэтэл ахиад хугацаа тогтоож өгөх талаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү зээлийн өрийн Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолоор Засгийн газарт шилжүүлсэн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт байгаа. Хариуцагч байгууллага нь манайхаас анх зээл авахад эх үүсвэрийн хүү 6 хувь байсан. Үүн дээр зээлийн зардлуудаа нэмээд 8 хувьтай зээл олгож байсан. Гэвч Монгол Улсын Хөгжлийн банк нь эх үүсвэрийн хүүгийн алдагдал хүлээж эхэлсэн. Энэ талаар Үндэсний Аудитын газрын дүгнэлтэд дурдсан байгаа. Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байсан учир Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандсаны дагуу зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Энэхүү зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ мөн. Зээлийн хүү 8 хувь бол зээлийг төлж дуустал үргэлжлэх бөгөөд мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2018 онд 12 сард зээлийн хугацаа дууссан ч хүү, нэмэгдүүлсэн хүү зохих журмын дагуу төлнө. Хариуцагч зээл авч төмөр замаас ашгийг олж, зарцуулж байгаа учир зээл, түүний хүүг төлөх ёстой. Дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээний 4.2-т тусгаж өгсөн. Тооцооллын хувьд Иргэний хууль болон бусад хуулийг аливаа хуулийн этгээд өөрийн хүссэнээр тайлбарлаж болохгүй юм. Хариуцагчийн зүгээс М  банк ХХК-аас олгосон зээлийн гэрээ, барьцаа гэрээ дээр маргадаггүй. Харин хүүгийн тооцоолол дээр маргадаг. Ханшийг нэхэмжлэл гаргасан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ханшаар бодно. Үүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тухайн үеийн валютын ханшаар тооцож гаргасан. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг зээл авсан валютаар эргэн төлөх бөгөөд өөр валютаар төлөх тохиолдолд банкны зөвшөөрлийг авах ба зээл олгох, төлөх, зээлийн төлбөрийг суутгах аливаа валютын ханшийг банк дангаар тогтооно, мөн зээлийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-д гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болж, зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж тус тус заасан. Тэгэхээр одоо болтол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үргэлжилж явж байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын 15 өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөх оруулах тухай байгуулагдсан. Зээлийн гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 15 ны өдөр дуусгавар болоогүй өнөөдрийг хүртэл үүргийн гүйцэтгэл үргэлжилж байна. Засгийн газрын 7 дугаар тогтоол хүчингүй болсон учир Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас Сангийн сайд руу 2 удаа бичиг хүргүүлж байсан. Сангийн яамны хариу бичигт Засгийн газрын тогтоол хүчингүй болсон учир хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуул гэсэн. Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолтой холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, манайд хамаагүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг сунгах талаарх хүсэлтээ ирүүлж байсан. Зээлийн гэрээг сунгах, өөрчлөх эрх банканд байдаг. Банк өөрийн эрхийн хүрээнд шийдсэн. Улсын Дээд шүүхийн тайлбар зөвлөмж хэлэхдээ хэтэрсэн хугацааны хүү тооцохдоо зээлийн гэрээнд заасан хүүгээс хэтрүүлж болохгүй гэж тайлбарласан. Бид зээлийн хүү 8 хувиас илүү аваагүй учир зөрчөөгүй гэж үзэж байна. 38.026.67 ам.доллар бол 2015 оны 12 дугаар сарын 03-нд анхны 1 жилийн хугацаа дуусаж, гэрээг сунгах хооронд хугацаа хэтэрсний хүүд хуримтлагдсан хүү юм. Үүнийг хүлээн зөвшөөрөөд төлсөн байдаг. Талууд тооцоож нийлж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр үлдэгдлээ баталгаажуулж ирсэн болно. Гэрээнд заасан 1 жилийг 360, 365 хоног гэж маргалгүйгээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулж хүү төлж ирсэн байдаг. Монгол Улсын Хөгжлийн банк нь арилжааны банк биш бөгөөд бодлогын банк тул үйл ажиллагааг өөр байдлаар ялгаатай тусгаж өгсөн бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төслийг санхүүжүүлдэг. Энэхүү чиг үүргийн хүрээнд гаднын эх үүсвэрээс санхүүждэг. Үүнээс алдагдал хүлээгээд явж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 200.139.450.195 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч К ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 197.009.538.390 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 200.139.450.195 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч К ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банктай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 71.300.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж буулгах терминал барих зориулалтаар зээлдэн авсан байх ба мөн өдрөө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 82 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 289.8 м.кв талбайтай, найман өрөө орон сууц, ............................ тоот гэрчилгээний дугаартай, 130 тоннын даацтай Белаз 75131 маркийн 4 ширхэг автомашин, №.......... тоот гэрчилгээний дугаартай Лексус маркийн 1 ширхэг автомашин, ............... тоот гэрчилгээний дугаартай, Ланд-200 V8 маркийн 2 ширхэг автомашин, .............. гэрчилгээний тоот дугаартай, Ланд-200 V8 маркийн 1 ширхэг автомашин, ZL 50 CN маркийн дугуйт ачигч 1 ширхэг, ................тоот гэрчилгээний дугаартай ZL 50 CN маркийн дугуйт ачигч 2 ширхэг, 3.300.000 тонн төмрийн хүдэр болон түүнээс олох ирээдүйн борлуулалтын орлого, 500.000 тонн төмрийн хүдрийн баяжмал болон түүнээс орох ирээдүйн борлуулалтын орлогыг тус тус бариулсан болох нь зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /1 хав, хуу-18-28, 32-36, 40-45/

Талууд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний дуусгавар болгох хугацааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоож, Хово маркийн №....................................................... тоот гэрчилгээний дугааруудтай 30 ширхэг ачааны машиныг нэмж барьцаалсан өөрчлөлт тус тус оруулжээ./1 хав, хуу-29-31, 37-39, 46-48/

Дээрх зээлийн болон зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, барьцааны болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Хбанк, К ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

Хариуцагч К ХХК нь гэрээнд зээлийн төлбөрийг төлбөрийн хуваарьт зааснаар төлж барагдуулж байх явцад Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Монгол Улсын Х к, К ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Кью Эс СиХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Х, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд тус тус даалгаж, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Худалдаа хөгжлийн банканд болон К ХХК-д олгосон зээлийн үлдэгдлийг Засгийн газарт шилжүүлж тус тус шийдвэрлэсэн боловч дээрх Засгийн газрын болон Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоолын биелэлт хангагдаагүй байна. /2 хав, хуу-283-285 /

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/..... дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .... дүгээр тогтоолоор К ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 7 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт болон түүний хавсралтад заасан К ХХК-д холбогдох 1, 2, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын их хурлаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу гаргасан, Улсын Их хурлын шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрт хамаарч байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээс гадна, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/..... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/..... дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ....дүгээр тогтоолоор Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан Оросын Холбооны улсын Засгийн газрын эзэмшлээс М ХХК-д шилжсэн Эрдэнэт үйлдвэрХХК, МонголросцветметХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 /дөрвөн зуун сая хоёр зуун далан мянга/ сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох тухай заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг талууд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч тухайн шүүхийн шийдвэрүүд Shuukh.mn цахим сайтад тавигдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн цахим сан дахь мэдээлэл нийтэд илэрхий үйл баримтад хамаарч байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.

Улмаар Үндэсний Аудитын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээл эргэн төлөгдөхгүй байгаад төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсаар байх тул Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу төрийг төлөөлөн Хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн хүүгээ төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа зээлдэгчдээс хохирол, төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт гаргасны дагуу Улсын Ерөнхий Прокурорын газраас К ХХК-д холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 53.206.368.07 ам.доллар, үндсэн хүүгийн үлдэгдэл 14.686.237.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2.350.247.56 ам.доллар, нийт 70.242.853.45 ам.доллар буюу 200.139.450.195 төгрөгийг хариуцагч К ХХК-аас гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банканд олгуулахаар шаардсан бол хариуцагч К ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан 71.300.000 ам.долларын зээлийг гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай тогтоол гарснаар уг зээлийн төлбөрийг хэнд төлөх нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдал бий болсон тул манай компани зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон. Мөн Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоол батлагдсаны дараа тус зээлийн гэрээний үндсэн төлбөр, хуримтлагдсан хүү авлагыг Засгийн газар дан ганц өөрийнхөө шийдвэрээр өөртөө шилжүүлэн авсан бөгөөд манай компанитай тус зээлийн гэрээний эрх шилжүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй, Монгол Улсын Засгийн газар нь банкны үйл ажиллагаа явуулах эрхгүй, манай компанийн Хөгжлийн банктай байгуулсан гэрээний эрх үүргийг шилжүүлэн авахдаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хийсэн хэлбэрээр буюу бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсныг үл харгалзан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүг хуримтлуулан тооцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-д хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасныг зөрчсөнөөс гадна зээлийн жилийн хүүг 360 хоногт хувааж, нэг өдрийн хүүг 15.844.44 ам.доллар гэж тооцож, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилж байгаа нь зээлдэгчийг хэт хохироож байгаа үйлдэл тул нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагын зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, хэтэрсэн хугацаан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Харин зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны хүү бодох аргачлалын дагуу 365 хоногоор тооцоход үндсэн төлбөр 52.870.850.81 ам.доллар, үндсэн хүүгийн өглөг 3.674.541.93 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн өглөг 160.000 ам.доллар, нийт 56.705.392.75 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан Монгол банкны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн албан ханш 2741.52 ам.доллароор тооцоход 155.458.968.322 төгрөг болж байгааг төлж барагдуулах боломжтой. Гэвч манай компани нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас зээл аваагүй, мөн Монгол Улсын Засгийн газраас зээл аваагүй болно. Харин Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд зээлдүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банк нь төрийн байгууллага бус төрийн өмчит үйлдвэрийн газар байх тул прокурорын байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөх эрхгүй. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. /2 хав, хуу-403-404,

 

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

Үндэсний Аудитын газар болон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, М  тус тус М Е  Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээл эргэн төлөгдөхгүй байгаад төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсаар байх тул Хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн хүүгээ төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа зээлдэгчдээс хохирол, төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхэд зохигчоор оролцож байгаа нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.4, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт тус тус нийцэж байх тул хариуцагчийн прокурорын байгууллага нэхэмжлэл гаргах эрхгүй гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй юм.

Монгол Улсын Хөгжлийн банк нь төрийн өмчит хуулийн этгээд мөн боловч түүний эрх зүйн байдлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар тодорхойлсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн өмчит үйлдвэрийн газар гэх ойлголтод хамаарахгүй.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч К ХХК зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 28.934.723.14 ам.доллар, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 7.987.955 ам.доллар, нийт 36.922.678.14 ам.долларыг төлснөөс өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулга, төлбөр төлсөн баримтууд зэргээр нотлогдож байна. /2 хав, хуу-405-408, 3 хав, хуу-61-62, 71-78, шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтууд/

Иймд нэхэмжлэгч байгууллагаас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан гаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Хариуцагч К ХХК-аас зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусаж, зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сунгах хүртэл хугацаанд төлсөн 38.026.67 ам.доллар болон гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 7.987.955 ам.долларыг тус тус үндсэн зээлээс дутуу хасаж тооцсоныг зөвтгөж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлийг 61.261.973.31 ам.доллароор тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн үүрэгтэй холбоотой төлөгдөж буй төлбөрөө зээлийн гэрээний дагуу үүсэх үндсэн болон нэмэлт үүргийн алинд суутгуулахыг сонгох, илүү хүнд нөхцөлтэй үүрэгт тооцуулах эрхийг үүрэг гүйцэтгэгчид хуулиар олгосон тул үндсэн зээлийн төлбөрийг илүү хүнд нөхцөлтэй шаардлага гэж үзнэ.

Зээлдүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар тогтоож, зохицуулдаг байх бөгөөд Хөгжлийн банкны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Хөгжлийн банкны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заажээ.

Гэтэл Улсын Ерөнхий Прокурорын газраас хариуцагч К ХХК-д зээл олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.12-т Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс Хөгжлийн банкны зээлийн болон санхүүгийн бусад үйлчилгээний хүү, шимтгэлийн хувь хэмжээг холбогдох журмын дагуу тогтоох эрхтэй гэж заасан тул олгосон зээлийг жилийн 360 хоногоор тооцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлгийн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой зохицуулалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт болон тус хуульд заасны дагуу Монгол банкнаас баталсан зээлийн хүүгийн хэмжээ бодох аргачлал нь тус тус зээлдүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банканд үйлчлэхээр байна.

Зээлдүүлэгч М нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол банкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд зааснаар зээлийн хүүг жилийн 365 хоногоор тооцох нь зүйтэй бөгөөд гаднаас татсан зээлийн эх үүсвэрт жилийн 360 хоногоор тооцож хүү төлдөг нь зээлийн хүүг жилийн 360 хоногоор тооцох үндэслэл болохгүй.

Иймд Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлдэгч К ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 71.300.000 ам.долларыг олгосон тул 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн төлбөр 22.847.254 ам.доллар /71.300.000:8=5.704.000 /1 жилийн хүү/ х 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 жил=22.816.000 ам.доллар, 5.704.000:365=15.267 /1 өдрийн хүү/ х 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 2 хоног=31.254 ам.доллар, 4 жилийн хүү 22.816.000 ам.доллар + 2 хоногийн хүү 31.254 ам.доллар, нийт 22.847.254 ам.доллар/ болж байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч талууд хугацаа хэтэрсэн хүүгийн талаар тохиролцоогүй, гэрээнд хүүгийн хэмжээг заагаагүй нь Банз, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд энэхүү гэрээний 3.1.10 дахь хэсэгт заасан хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүү дээр нэмж банканд төлнө гэж заасан нь нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой заалт байна.

Хариуцагч К ХК-аас 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэж ирсэн байх тул нэмэгдүүлсэн хүү тооцох үндэсгүй бөгөөд харин 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1.253.244.44 ам.доллар, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1.048.800 ам.доллар, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 632.955.56 ам.доллар, нийт 2.935.000 ам.долларын хүүгийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс уг зээлийн хүүгийн төлбөрийн 20 хувь болох 587.000 ам.долларыг нэхэмжлэх эрхтэй.

Иймд хариуцагч К ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 61.261.973.31 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөр 22.847.254 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 587.000 ам.доллар, нийт 84.696.227.31 ам.долларыг төлөхөөс гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа хэтэрснээс хойш зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 26.884.652.07 ам.долларыг хасахад 57.811.575.24 ам.доллар үлдсэнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа тооцсон Монгол банкны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн албан ханш болох 2741.52 төгрөгөөр тооцож, 158.491.589.751 төгрөгийг гаргуулж М олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.647.860.444 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. /2 хав, хуу-411/

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан К ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045765 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ........тоот хаягт байршилтай 289.8 м.кв талбайтай, найман өрөө орон сууц, ................... тоот гэрчилгээний дугаартай, 130 тоннын даацтай Белаз 75131 маркийн 4 ширхэг автомашин, ....... тоот гэрчилгээний дугаартай Лексус маркийн 1 ширхэг автомашин, №00614053, .... тоот гэрчилгээний дугаартай, Ланд-200 V8 маркийн 2 ширхэг автомашин, №00615155 гэрчилгээний тоот дугаартай, Ланд-200 V8 маркийн 1 ширхэг автомашин, ZL 50 CN маркийн дугуйт ачигч 1 ширхэг, №МЗ/020914001 тоот гэрчилгээний дугаартай ZL 50 CN маркийн дугуйт ачигч 2 ширхэг, 3.300.000 тонн төмрийн хүдэр болон түүнээс олох ирээдүйн борлуулалтын орлого, 500.000 тонн төмрийн хүдрийн баяжмал болон түүнээс орох ирээдүйн борлуулалтын орлого, Хово маркийн №00781476, №00781476, №00781475, .......................... тоот гэрчилгээний дугааруудтай 30 ширхэг ачааны машинаар тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хариуцагч К ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 71.299.999.99 ам.доллар, хүүгийн өглөг 459.488.88 ам.доллар, торгуулийн хүүгийн өглөг 380.26.67 ам.доллар байгаа талаар тулган баталгаажуулах хүсэлт гаргасныг Монгол Улсын хөгжлийн банкнаас хүлээн авч тооцоо нийлсэн болох нь Кью Эс СиХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/25d тоот албан бичгээр нотлогдож байх боловч уг албан бичигт дурдсан үнийн дүнг гэрээ болон хуульд заасан журмын дагуу тооцож гаргасан төлбөрийн үлдэгдэл дүн гэж тооцох боломжгүй тул үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлээгүй болно. /2 хав, хуу-253/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 792.615.898 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ХХК-аас 158.491.589.751 /нэг зуун тавин найман тэрбум дөрвөн зуун ерэн нэгэн сая таван зуун наян есөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг гаргуулж М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.647.860.444 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 792.615.898 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох К ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .............5 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ........... тоот хаягт байршилтай 289.8 м.кв талбайтай, найман өрөө орон сууц, ......................... тоот гэрчилгээний дугаартай, 130 тоннын даацтай Белаз 75131 маркийн 4 ширхэг автомашин, ............. тоот гэрчилгээний дугаартай Лексус маркийн 1 ширхэг автомашин, .............................. тоот гэрчилгээний дугаартай, Ланд-200 V8 маркийн 2 ширхэг автомашин, №............. гэрчилгээний тоот дугаартай, Ланд-200 V8 маркийн 1 ширхэг автомашин, ZL 50 CN маркийн дугуйт ачигч 1 ширхэг, .................. тоот гэрчилгээний дугаартай ZL 50 CN маркийн дугуйт ачигч 2 ширхэг, 3.300.000 тонн төмрийн хүдэр болон түүнээс олох ирээдүйн борлуулалтын орлого, 500.000 тонн төмрийн хүдрийн баяжмал болон түүнээс орох ирээдүйн борлуулалтын орлого, Хово маркийн ........................................тоот гэрчилгээний дугааруудтай 30 ширхэг ачааны машинаар тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР