Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01177

 

 

 

 

 

 

 

 

 

МУЕПГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МУЕПГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “К Э С-” ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 200 139 450 195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, Д.Энхтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ананд, Э.Хашчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Гантогтох, Б.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: "МУХБ" ХХК нь “К Э С-” ХХК-ийн “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлын санхүүжилтэд зориулж 71 300 000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 2018 оны 12 сарын 03-ны өдөр хүртэл хугацаатай зээлж, талууд 2014 оны 12 сарын 01-ний өдөр 3-КС-С 2014-202 дугаар “Зээлийн гэрээ”, 2015 оны 12 сарын 15-ны өдөр 3-КС-С 2014-202/1 дугаар “3-КС-С 2014-202 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулсан.

          Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2014 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан Б-КС-С 2014-203 дугаар “Барьцааны гэрээ”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 12 сарын 15-ны өдрийн Б-КС-С 2014-203-1 дугаар гэрээгээр “К Э С-” ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204045765 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000230755 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, Нарны зам гудамж, 82 дугаар байр 1 тоот хаягт байрлах, 289,8 м.кв талбайтай, найман өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 2014 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан Б-КС-С 2014-204 дугаар “Барьцааны гэрээ”, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан Б-КС-С 2014-204/1 дугаар гэрээг байгуулж, гэрчилгээний 00754842, 00754843, 00754844, 00754845 дугаартай, 130 тн даацтай “Вelaz 75131” маркийн 4 ширхэг машин, гэрчилгээний 00617776 дугаартай, “Лэксус 570” маркийн автомашин 1 ширхэг, гэрчилгээний 00614053, 00614052, 00615455 дугаартай, “Ланд 200 В8” маркийн автомашин 3 ширхэг, гэрчилгээний 00781476, 00781475, 00781474, 00781472, 00745730, 00781464, 00781471, 00781477, 00781478, 00781480, 00781482, 00781483, 00781484, 00781485, 00755441, 00781487, 001488, 00781489, 00781490, 00781491, 00781492, 00781493, 00781494, 00781495, 00781496, 00781497, 00781498, 00781499, 00781500, 00754951, 00754952 дугаартай “Хово” маркийн автомашин 30 ширхэг, гэрчилгээний 00798550 дугаартай “ZL 50CN” маркийн дугуйт ачигч 1 ширхэг, гэрчилгээний 00798552, 00798551 дугаартай “ZL 50 CN” маркийн дугуйт ачигч 2 ширхэг, төмрийн хүдэр буюу түүнээс орох ирээдүйн орлого дундаж агууламж 52 хувь, 3 300 000 тонн хэмжээтэй, төмрийн хүдрийн хуурай баяжмал буюу түүнээс орох ирээдүйн орлого, агуулга 58 хувиас дээш, 500 000 тонн хэмжээтэй хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

          Зээлдэгч “К Э С-” ХХК нь 2020 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 71 300 000 ам.доллароос 10 000 000.01 ам доллар, төлбөл зохих хүүгийн төлбөр 29 390 964.44 ам.доллароос 18 829 537.77 ам долларыг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үндсэн зээлд 61 299 999.98 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөрт 9 290 355656 ам.доллар; нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 271 071.11 ам.доллар; нийт 71 861 426.65 ам.долларын үлдэгдэлтэй байна. Зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч “К Э С-”" ХХК-аас шаардаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломж олгон, хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 03-ны өдөр дууссан. Үндэсний аудитын газраас 2019 оны 05 сард Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл, олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн гүйцэтгэлийн аудитаар “...Засгийн газрын шийдвэрээр хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд олгосон зарим зээлийн хүү нь эх үүсвэрийн хүүгээс бага байгаагаас МУХБ- зөвхөн нэг жилд 4.1 тэрбум төгрөг, 1.2 сая ам.долларын алдагдал хүлээхээр тооцоо гарсан” талаар дүгнэсэн. Дээрх хөтөлбөрүүдэд зээл төлөх хугацаа дууссан “К Э С-” ХХК-д олгосон зээлийн гэрээний үүрэг хамаарч байгаа талаар дурдсан.

          "МУХБ" ХХК нь хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой Засгийн газраас үүсгэн байгуулсан төрийн өмчит хуулийн этгээд юм. Уг банкнаас зээл авсан зээлдэгч “К Э С-” ХХК нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, зээлийн хугацаа хэтрүүлснээс Засгийн газрын хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байна.

          Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар болон төрийн байгууллагын хүсэлтээр Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу төрийн нэрийн өмнөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоно гэж заасан тул хариуцагч “К Э С-” ХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

          Дээрх нэхэмжлэлийг гаргаснаас хойш хариуцагч “К Э С-” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 8 093 631.92 ам.долларын төлөлт хийснийг хасахад үндсэн зээлийн үлдэгдэл                               53 206 368.07 ам доллар, үндсэн хүүгийн үлдэгдэл 14 686 237.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 14 686 237.82 төгрөг, нийт 70 242 853.45 ам.долларыг Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдсон 2021 оны 03 сарын 04-ний өдрийн ам.долларын ханшаар тооцоход нийт 200 139 450 195.5 төгрөгийг зээлдэгч “К Э С-” ХХК-иас гаргуулж "МУХБ" ХХК-д олгож өгнө үү.

          Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан Б-КС-С 2014-203, Б-КС-С 2014-203/1 дугаартай, Б-КС-С 2014-204, Б-КС-С 2014-204/1 дугаартай барьцааны гэрээгээр тус тус барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч тал хариу тайлбартаа: "МУХБ" ХХК-аас хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн ажлыг гүйцэтгэхэд зориулан 2014 оны 12 сарын 01-ний өдөр З-КС-С 2014-202 тоот зээлийн гэрээ, мөн 2015 оны 12 сарын 15-ны өдөр З-КС-С 2014/202/1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээл авсан. Уг зээлийн гэрээний 3.1.2, 3.1.10-т тус тус зааснаар зээлийн хүү жилийн 8 хувь, зээлийн хүү, төлбөрийн хуваарь зөрчсөн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байхад Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 07 дугаартай “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” тогтоолын 2 дахь хэсэгт "МУХБ" ХХК, “К Э С-” ХХК-ийн хооронд 2014 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “К Э С-” ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүний холбогдох гэрээ, эрх үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд..., Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгасан. Үүнээс болж хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрийг хэнд төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал бүрдсэн. Засгийн газрын дээрх тогтоол батлагдсаны дараа 2018 оны 03 сард "МУХБ" ХХК-д 11 426 000 ам.долларыг гэрээнд заасан графикийн дагуу төлсөн боловч Засгийн газрын тогтоол хүчинтэй хэвээр байсан нь тус зээлийн гэрээний дагуу хэнд төлбөрийг төлөх нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон тул манай компани зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон.

          Засгийн газрын 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын “К Э С-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан, давж заалдах, дээд шатны шүүхүүд хянан шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 351 тоот тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шийдвэрлээгүй юм. Энэхүү тогтоол батлагдахаас өмнө зээлийн гэрээний үүргээ биелүүлэн гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байсан.

          Мөн Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоол батлагдсаны дараа тус зээлийн гэрээний үндсэн төлбөр, хуримтлагдсан хүү авлагыг Засгийн газар дан ганц өөрийнхөө шийдвэрээр өөртөө шилжүүлэн авсан бөгөөд манай компанитай тус зээлийн гэрээний эрх шилжүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Монгол Улсын Засгийн газар нь банкны үйл ажиллагаа явуулах эрхгүй, хүү тооцон шаардах эрхгүй. “К Э С-” ХХК, "МУХБ" ХХК-тай байгуулсан гэрээний эрх үүргийг шилжүүлэн авахдаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хийсэн хэлбэрээр буюу бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулаагүй тул хүү шаардах эрхгүй. Засгийн газар зээлийн гэрээнд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байх үед “К Э С-” ХХК нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан графикийн дагуу төлж, зээлийн гэрээ хэвийн үргэлжилж нийт                    36 922 678.14 ам.долларыг төлсөн. Зээлийн гэрээний нийт авлагын дүнг гурван тал баталгаажуулах шаардлагатай бөгөөд Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолд дурдсаны дагуу зээлийн гэрээний авлага шилжсэн эсэх талаар гурван талт ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийгдээгүй болно.

          Бидний төлөвлөгөөт борлуулалт саатсан учир зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. 2018 оны 07 сарын 26-ны өдөр зээлийг ам.доллароор бус төгрөг болгож өгөөч гэсэн хүсэлт гаргахад 2018 оны 12 сарын 24-ний өдөр хариу албан бичиг ирсэн. 2018 оны 12 сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгуулах материалаа өгсөн боловч хүлээн аваагүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээгээр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар тохиролцоогүй тул үүрэг хүлээхгүй. Зээлдүүлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээнд заасан эрхээ эдэлж өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй атал Монгол Улсын Ерөнхий прокурор зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2021 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Зээлийн гэрээний төлбөрийн хуваарь болон нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололтой танилцахад зээлийн жилийн хүүг 360 хоногт хувааж, нэг өдрийн хүүг 15 844.44 ам.доллар гэжээ. Зээлийн гэрээ байгуулсан 2014 оны 12 сарын 01-ний өдөр Монгол Улсад дагаж мөрдөж байсан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2.2-д тус тус зааснаар жилийн хүүг 365 хоногт хувааж тооцохоор журамласан. Үүний дагуу тооцвол зээлийн нэг өдрийн хүү дунджаар 15 627.39 ам.доллар байна. Гэтэл нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хоног тутамд дунджаар 217.05 ам.доллар, нийт 369 551.33 ам.доллар зээлдэгчээс илүү нэхэмжилж байна.

          Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлдэгч 2018 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл үндсэн зээлд төлөлт хийх үүрэг хүлээгээгүй. Гэтэл зээлдүүлэгч зээлдэгчийн хүүгийн төлөлтөөс 2016 оны 02 сарын 05-ны өдөр 38 026.67 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүд тооцож суутгасан нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2 дугаар зүйлийн 2.4-д заасныг зөрчсөн. Тодруулбал, хүүгийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон байх бөгөөд 38 026.67 ам.долларыг үндсэн зээлээс хасаж тооцох нь зөв юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 12 сарын 03-ны өдрөөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банкны хүү болох аргачлалын дагуу 365 хоногоор тооцоход үндсэн төлбөр 52 870 850.81 ам.доллар, үндсэн хүүгийн өглөг 3 674 541.93 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн өглөг 160 000 ам.доллар, нийт 56 705 392.75 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан Монголбанкны 2020 оны 01 сарын 14-ний өдрийн албан ханшаар 2 741.52 төгрөгөөр тооцоход 155 458 968 322 төгрөг болж байна.

          Гэвч ММУЕПГ- болон Монгол Улсын Засгийн газраас зээл аваагүй. Зээлдүүлэгч банк нь төрийн байгууллага бус төрийн өмчит үйлдвэрийн газар байх тул прокурорын байгууллага нь төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөх эрхгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар "МУХБ" ХХК нь төрийн өмчит үйлдвэрийн газар гэх ангилалд багтах тул төрийн байгууллага гэх ойлголтод хамаарахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт төрийн байгууллагыг прокурор төлөөлж болох боловч төрийн өмчит хуулийн этгээд эсхүл төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлөх тухай хуульчлаагүй тул "МУХБ" ХХК-ийг төлөөлөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "МУХБ" ХХК-ийн зүгээс гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Хариуцагч “К Э С-” ХХК нь анх 2014 онд 1 жилийн хугацаатай, 71 300 000 ам.долларыг жилийн 8 хувьтай авч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан эсэх дээр маргахгүй. 2015 онд зээлийн гэрээний хугацаа дуусаж, нэмэлт хугацаа тогтоох хүсэлт гаргасныг хүлээн авч 3 жилээр сунгасан. Гэтэл ахиад хугацааг сунгах талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү зээлийн өрийг Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолоор Засгийн газарт шилжүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримт. Хариуцагч байгууллага анх зээл авахад эх үүсвэрийн хүү 6 хувь байсан. Үүн дээр зээлийн зардлуудаа нэмээд 8 хувьтай зээл олгож байсан. Гэвч "МУХБ" ХХК нь эх үүсвэрийн хүүгийн алдагдал хүлээж эхэлсэн. Энэ талаар Үндэсний Аудитын газрын дүгнэлтэд дурдсан. Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байсан учир ММУЕПГ-т хандсаны дагуу зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Энэхүү зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ мөн. Зээлийн хүү 8 хувь бол зээлийг төлж дуустал үргэлжлэх бөгөөд мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар 2018 онд 12 сард зээлийн хугацаа дууссан ч хүү, нэмэгдүүлсэн хүүг зохих журмын дагуу төлнө. Хариуцагч зээл авч төмөр замаас ашгийг олж, зарцуулж байгаа учир зээл, түүний хүүг төлөх ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг зээлийн гэрээний 4.2-т тусгаж өгсөн. Тооцооллын хувьд, Иргэний хууль болон бусад хуулийг аливаа хуулийн этгээд өөрийн хүссэнээр тайлбарлаж болохгүй. Хариуцагчийн зүгээс хүүгийн тооцоолол дээр маргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт ханшийг нэхэмжлэл гаргах өдрөөр тооцох талаар тодорхой заасан. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ тухайн үеийн валютын ханшаар тооцож гаргасан. 2014 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 7.1-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө, мөн гэрээний 7.6-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг зээл авсан валютаар эргэн төлөх бөгөөд өөр валютаар төлөх тохиолдолд банкны зөвшөөрлийг авах ба зээл олгох, төлөх, зээлийн төлбөрийг суутгах аливаа валютын ханшийг банк дангаар тогтооно, мөн зээлийн гэрээний 12.1-д гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болж, зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж тус тус заасан. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үргэлжилсэн хэвээр байна. 2015 оны 12 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөх оруулах тухай гэрээ 2018 оны 12 сарын 15-ны өдөр дуусгавар болоогүй өнөөдрийг хүртэл үүргийн гүйцэтгэл үргэлжилж байна.

          Засгийн газрын 07 дугаар тогтоол хүчингүй болсон учир "МУХБ" ХХК-аас Сангийн сайд руу 2 удаа бичиг хүргүүлж байсан. Сангийн яамны хариу бичигт Засгийн газрын тогтоол хүчингүй болсон учир хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуул гэсэн. Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолтой холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн нь манайд хамаагүй. Зээлийн гэрээг сунгах, өөрчлөх эрх банканд байдаг. Бид зээлийн хүү 8 хувиас илүү төлбөр аваагүй учир хариуцагч талын тайлбарласан Улмын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмжийг зөрчөөгүй гэж үзэж байна. 38 026.67 ам.доллар бол 2015 оны 12 сарын 03-ны өдөр эхний гэрээний 1 жилийн хугацаа дуусаж, гэрээг сунгах хооронд хугацаа хэтэрсний хүүд хуримтлагдсан хүү юм. Үүнийг хүлээн зөвшөөрөөд төлсөн байдаг. Талууд тооцоож нийлж, 2016 оны 03 сарын 14-ний өдрийн албан бичгээр үлдэгдлээ баталгаажуулсан.  Гэрээнд заасан 1 жилийг 360, 365 хоног гэж маргалгүйгээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулж хүү төлж ирсэн. "МУХБ" ХХК нь арилжааны банк биш бөгөөд бодлогын банк тул үйл ажиллагааг өөр байдлаар ялгаатай тусгаж өгсөн, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төслийг санхүүжүүлдэг. Энэхүү чиг үүргийн хүрээнд гаднын эх үүсвэрээс санхүүждэг. Үүнээс алдагдал хүлээгээд явж байна.

          Иймд зээлийн гэрээний үүрэгт 200 139 450 195 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К Э С-” ХХК-аас 158 491 589 751 /нэг зуун тавин найман тэрбум дөрвөн зуун ерэн нэгэн сая таван зуун наян есөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг гаргуулж МУХБ- олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх                                41 647 860 444 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К Э С-”ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 792 615 898 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

          Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “К Э С-” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045765 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 82 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 289.8 м.кв талбайтай, найман өрөө орон сууц, 00754844, 00754845, 00754842, 00754843 тоот гэрчилгээний дугаартай, 130 тоннын даацтай Белаз 75131 маркийн 4 ширхэг автомашин, 00617776 тоот гэрчилгээний дугаартай Лексус маркийн 1 ширхэг автомашин, 00614053, 00614052 тоот гэрчилгээний дугаартай, Ланд-200 V8 маркийн 2 ширхэг автомашин, 00615155 гэрчилгээний тоот дугаартай, Ланд-200 V8 маркийн 1 ширхэг автомашин, ZL 50 CN маркийн дугуйт ачигч 1 ширхэг, МЗ/020914001 тоот гэрчилгээний дугаартай ZL 50 CN маркийн дугуйт ачигч 2 ширхэг, 3 300 000 тонн төмрийн хүдэр болон түүнээс олох ирээдүйн борлуулалтын орлого, 500 000 тонн төмрийн хүдрийн баяжмал болон түүнээс орох ирээдүйн борлуулалтын орлого, Хово маркийн 00781476, 00781476, 00781475, 00781474, 00781472, 00745730, 00781464, 00781471, 00781477, 00781478, 00781480, 00781482, 00781483, 00781484, 00781485, 00755441, 00781487, 00781488, 00781489, 00781490, 00781491, 00781492, 00781493, 00781494, 00781496, 00781497, 00781498, 00781499, 00781500, 00754951, 00754952 тоот гэрчилгээний дугааруудтай 30 ширхэг ачааны машинаар тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 41 647 860 444 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болон уг шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "МУХБ" ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр, Монгол Улс гадаадын банк болон санхүүгийн байгууллагаас авсан зээлийн эх үүсвэрээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай зээл олгодог. Шүүх үндэслэлгүйгээр 41 647 860 444 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь төсөвт хохирол учруулахаас гадна гадаадаас авсан зээл, түүний хүүг төлж үлдсэнээр төр, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж, өөрөөр хэлбэл зээлдэгч хугацаанд нь зээлийг төлөөгүйгээс Монгол Улс гадаад улсад зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж төлж үлдэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах шударга ёс, хууль дээдлэх тулгуур зарчим, хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүх үндсэн хүүг 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс 2021 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэлх 882 хоногоор дутуу тооцсон нь зээлийн гэрээний 3.1.2, 3.1.10, 4.1, 4.2, 7.4, 12.1, 12.5 дахь хэсэгт талуудын харилцан тохиролцсон заалтуудыг зөрчсөн байна. Мөн хүү тооцох хугацаа нь уг зээлийг ашигласан байх явдал бөгөөд энэ талаар хуульд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохын тулд шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн агуулгад нийцсэн эсэх, эдгээр нь зээл олгохдоо хууль болон гэрээнд заасан үүргээ зохих журмаар гүйцэтгэсэн эсэх, зээлийн гэрээний үндсэн нөхцөлүүд хангагдсан эсэх, хүү төлөх эрх зүйн үндэслэл үүссэн эсэхэд дүгнэлт өгдөг. Ззээлдэгч үүргээ биелүүлээгүй л байгаа бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зөвлөмжид зааснаар хугацаа хэтэрсэн хүүг гэрээнд заавал тусгасан байна гэж ойлгохгүй. Учир нь шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг нотлох баримтад тулгуурлан үнэлэх, дүгнэх асуудал. Тухайлбал, шүүх төлөгдвөл зохих хүүг шууд гэрээгээр тодорхойлон шийдвэрлэхээр, хугацаа хэтэрсэн хүүг гэрээний хугацаа дуусч шаардах эрх үүссэн байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлснээс хамаарч хэтэрсэн хүүг тооцох эсэхийг шүүх шийдвэрлэхээр байгаа нь шударга ёсны зарчимтай уялдана.

          Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлдэгчээс 2018 онд зээлийн гэрээ сунгуулах хүсэлт гаргахад нэмэлт материал шаардсан боловч хариу ирүүлээгүй, мэдэн будилж зөвхөн хугацаа сунгуулах хүсэлтийг дахин ирүүлсэн, хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зэргээс шалтгаалан хугацааг дахин сунгаагүй, мөн удаа дараа хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөхийг шаардаж байсан, Засгийн газрын 07 дугаар тогтоолыг эс зөвшөөрч “К Э С-” ХХК-ийн хамаарал бүхий компани болон тус компани захиргааны шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаснаар тогтоол хэрэгжээгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх Хөгжлийн банкинд байгааг мэдэж байсан бөгөөд төлөх боломж байсан ч хэнд төлөхөө мэдэхгүй байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарладаг, дээрх үндэслэлээр зээлийг төлөөгүй нь зээлийн гэрээний 11.4 дэх заалтыг зөрчсөн байна. Шүүх зээлдүүлэгчээс зээлийн төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхэд нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэртээ тусгаагүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зээлдэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй, алдаатай болсон гэж үзэж байна. Хуулийн зүйл, заалт тодорхой бус, хоёрдмол утга санаатай, хэрэглэхэд хүндрэлтэй тохиолдолд тухайн хэм хэмжээний хүрээнд, эрх зүйн үүднээс УДШ-ийн тайлбар  гардаг. Өөрөөр хэлбэл, тус шүүхээс гаргах тайлбар нь хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэхэд чиглэгддэг болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалт нь зээлийн гэрээний талаар, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт нь зээлийн хүүний талаар, 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалт нь зээлийн хугацаа хэтрэлтийн талаар тус тусгасан байна. Үүнийг хооронд нь уялдуулж холбон үзвэл зээлийн хугацаа хэтэрсэн нь зээлийн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн болон зээлийн хүүг төлнө гэсэн нь хэм хэмжээ тогтоосон, тухайн хэм хэмжээг хэтрүүлэхгүй гэсэн нь хязгаарласан заалт юм. Хуулийн зүйл заалтыг дараалал, бүтцийн хувьд авч үзсэн ч хүүг шууд, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан бол шаардах эрх үүснэ, гэхдээ хугацаа хэтэрсэн хүү нь үндсэн хүүгээс хэтрэхгүй гэж үзэж байна. Гэтэл шүүхийн шийдвэрт зааснаар ойлгож хэрэглэвэл хариуцагч зайлсхийх, төлөх гэсэн дүр эсгэн удаашруулах, эсхүл шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж хугацаа хожих боломж олгож, зээлдүүлэгчийн тухайн хөрөнгийг эргэлдүүлэх боломжийг хаасан, шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйлдлүүд нь ач холбогдолгүй нэхэмжлэгчид хохиролтой байдал бий болно.

          Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг 587 000 ам.доллар гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлд тооцсон нь илт үндэслэлгүй, буруу. "МУХБ" ХХК болон “К Э С-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 3-КС-С 2014-202 дугаар “Зээлийн гэрээ”-ний 3.1.2-т зээлийн хүү жилийн 8 хувь, 3.1.10-т нэмэгдүүлсэн хүү гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж тус тус заасан. Мөн гэрээний 4.1, 4.2-т зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд энэхүү 3.1.10-т заасан хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлийн хүү дээр нэмж банкинд төлнө гэж талууд тохиролцсон. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаартай тайлбараас үзвэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 2 350 247.56 ам.долларыг хариуцагч “К Э С-” ХХК-аас нэхэмжлэх үндэслэлтэй болно. Харин үндсэн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 03-ны өдөр дуусаж, 2015 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хийх өдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд 38 026.67 ам.долларын “нэмэгдүүлсэн хүү” бодогдсоныг хариуцагч нь 2016 оны 02 сарын 05-ны өдөр сайн дураараа төлж байсан бөгөөд энэ талаар талууд өмнө нь маргаж байгаагүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй юм.

          "МУХБ" ХХК нь хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтран зээлдэгч бүртэй жил бүрийн дараа оны эхний улиралд багтаан банкнаас авсан зээлийн гэрээний нөхцөл, зээл, хүүгийн өглөгийн дансны үлдэгдлийг тулган баталгаажуулж ирсэн бөгөөд 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 1/256 дугаартай тулган баталгаажуулах тухай албан бичигт нэмэгдүүлсэн хүү 38 026.67 ам.доллар байсан тухай “К Э С-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, Хөгжлийн банкны тайлан бүртгэлийн хэлтсийн захирал С.Туяачимэг нарын гарын үсэгтэй нотлох баримт хэрэгт авагдсан ба талууд энэ баримтад маргадаггүй.

          Анхан шатны шүүх валютын ханшийг буруу тооцсон тухайд, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2020 оны 01 сарын 13-ны өдрийн ханш АНУ ам.доллар 2 741.52 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 03 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөхдөө Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2021 оны 03 сарын 04-ний өдрийн АНУ ам.доллар 2 849.25 төгрөгөөр тооцсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчлөх эрхтэй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм.

          Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай шаардлагад огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байх тул дээрх хуулийн үндэслэлийн дагуу Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2021 оны 03 сарын 04-ний өдрийн АНУ доллар 2 849.25 төгрөгөөр тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

          “К Э С-” ХХК-ийн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодсон дүн, тухайн төлсөн дүнгүүдийг 2021 оны 3 сарын 04-ний өдрийн байдлаар тооцоход                          71 300 000 ам.доллараас үндсэн зээлд 18 093 631.92 ам.доллар, үндсэн хүү 33 477 748.91 ам.доллараас 18 791 511.1 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 388 274.23 ам.доллараас                       38 026.67 ам.доллар тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл                  53 206 368.07 ам.доллар, үндсэн хүүгийн үлдэгдэл 14 686 237.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2 350 247.56 ам.доллар, нийт үлдэгдэл 70 242 853.45 ам.долларын төлбөрийг 2021 оны 03 сарын 03-ны өдрийн АНУ доллар 2 849.25 төгрөг) тооцож, нийт                     200 139 450 195.5 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Монгол Улсын Хөгжлийн банк нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд “К Э С-” ХХК-ийн төлсөн 8 093 631.92 ам.долларыг зөвхөн үндсэн зээлийн төлбөрөөс хассан.

          Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Улсын Дэзд Шүүхийн 53 дугаартай албан ёсны тайлбараас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, мөн үндсэн хүүг гэрээний хугацаанд буруу бодсон, түүнээс хойш тооцоогүй нь илт хуулийн үндэслэлгүй байхаас гадна, нэмэгдүүлсэн хүүг буруу бодсон, гэрээний хугацаанаас хойш тооцоогүйг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тал давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хоёр удаагийн хүсэлт, Үндэсний аудитын газрын хүсэлт, Монгол Улсын Хөгжлийн банкны хүсэлт, МУЕПГ-ын нэхэмжлэлд тус тус зээлдэгч “К Э С-” ХХК нь цаг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, зээлийн хугацаа хэтрүүлснээс Засгийн газрын хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар байгаа тухай дурдаж холбогдох баримтуудыг нэхэмжлэлийн хамт шүүхэд өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 41 647 860 444 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах шударга ёс, хууль дээдлэх тулгуур зарчим, хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчмыг ноцтой зөрчиж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэрийг гаргасангүй.

          Анхан шатны шүүх 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс 2021 оны 03 сарын 04-ний өдрийг хүртэлх 882 хоногийн хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэтэл зээлийн гэрээний 3.1.2, 3.1.10, 4.1, 3.1.8, 4.2, 7.4, 12.1, 12.5д дахь хэсэгт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа тоолох болон хүү тооцох талаар талууд гэрээнд харилцан тохиролцсон байна. Мөн хүү тооцох хугацаа нь уг зээлийг ашигласан байх явдал бөгөөд энэ талаар хуульд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохын тулд шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн агуулгад нийцсэн эсэх, эдгээр нь зээл олгохдоо хууль болон гэрээнд заасан үүргээ зохих журмаар гүйцэтгэсэн эсэх, зээлийн гэрээний үндсэн нөхцөлүүд хангагдсан эсэх, хүү төлөх эрх зүйн үндэслэл үүссэн эсэхэд дүгнэлт өгдөг. Ззээлдэгч үүргээ биелүүлээгүй л байгаа бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зөвлөмжид зааснаар хугацаа хэтэрсэн хүүг гэрээнд заавал тусгасан байна гэж ойлгохгүй. Учир нь шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг нотлох баримтад тулгуурлан үнэлэх, дүгнэх асуудал. Тухайлбал, шүүх төлөгдвөл зохих хүүг шууд гэрээгээр тодорхойлон шийдвэрлэхээр, хугацаа хэтэрсэн хүүг гэрээний хугацаа дуусч шаардах эрх үүссэн байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлснээс хамаарч хэтэрсэн хүүг тооцох эсэхийг шүүх шийдвэрлэхээр байгаа нь шударга ёсны зарчимтай уялдана.

          Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг 587 000 ам.доллар гэж шүүхийн шийдвэрийн үндэслэлд тооцсон нь илт үндэслэлгүй, буруу. "МУХБ" ХХК болон “К Э С-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 3-КС-С 2014-202 дугаар “Зээлийн гэрээ”-ний 3.1.2-т зээлийн хүү жилийн 8 хувь, 3.1.10-т нэмэгдүүлсэн хүү гэрээний 3.1.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж тус тус заасан. Мөн гэрээний 4.1, 4.2-т зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд энэхүү 3.1.10-т заасан хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлийн хүү дээр нэмж банкинд төлнө гэж талууд тохиролцсон. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаартай тайлбараас үзвэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт                                         2 350 247.56 ам.долларыг хариуцагч “К Э С-” ХХК-аас нэхэмжлэх үндэслэлтэй болно. Харин үндсэн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 03-ны өдөр дуусаж, 2015 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хийх өдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд 38 026.67 ам.долларын “нэмэгдүүлсэн хүү” бодогдсоныг хариуцагч нь 2016 оны 02 сарын 05-ны өдөр сайн дураараа төлж байсан бөгөөд энэ талаар талууд өмнө нь маргаж байгаагүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй юм.

          "МУХБ" ХХК нь хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтран зээлдэгч бүртэй жил бүрийн дараа оны эхний улиралд багтаан банкнаас авсан зээлийн гэрээний нөхцөл, зээл, хүүгийн өглөгийн дансны үлдэгдлийг тулган баталгаажуулж ирсэн бөгөөд 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 1/256 дугаартай тулган баталгаажуулах тухай албан бичигт нэмэгдүүлсэн хүү 38 026.67 ам.доллар байсан тухай “К Э С-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, Хөгжлийн банкны тайлан бүртгэлийн хэлтсийн захирал С.Туяачимэг нарын гарын үсэгтэй нотлох баримт хэрэгт авагдсан ба талууд энэ баримтад маргадаггүй.

          Анхан шатны шүүх валютын ханшийг буруу тооцсон тухайд, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2020 оны 01 сарын 13-ны өдрийн ханш АНУ ам.доллар 2 741.52 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 03 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөхдөө Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2021 оны 03 сарын 04-ний өдрийн АНУ ам.доллар 2 849.25 төгрөгөөр тооцсон байдаг.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчлөх эрхтэй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм.

          Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай шаардлагад огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байх тул дээрх хуулийн үндэслэлийн дагуу Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа 2021 оны 03 сарын 04-ний өдрийн АНУ доллар 2 849.25 төгрөгөөр тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

          Зээлийн хүүг жилийн 360 хоногоор бус 365 хоногоор тооцсон зөрүүний тухайд, Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 21 дүгээр зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль (2011 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.12-т хөгжлийн банкны зээлийн болон санхүүгийн бусад үйлчилгээний хүү, шимтгэлийн хувь хэмжээг холбогдох журмын дагуу тогтоох эрх нь банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарч байсан бөгөөд банкны ТУЗ-ийн 2012 оны 01 сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн журам”-ыг баталж, мөрдөж байсан.

          Хариуцагчийн тайлбар болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Монгол банкны баталсан журмын хуулийн үндэслэл нь Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд энэ заалт нь Хөгжлийн банканд үйлчлэх хүрээнд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зохицуулалт хуульд өөрөөр заасан буюу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан юм. Зээлийн гэрээний хүү жилийн 8 хувь буюу Төв банкны бодлогын хүүгээс бага, Зээлийн гэрээний хавсралт, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хавсралтуудыг тус тус зээлдэгч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан зээлийг жилийн 365 хоногоор тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          “К Э С-” ХХК-ийн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодсон дүн, тухайн төлсөн дүнгүүдийг 2021 оны 3 сарын 04-ний өдрийн байдлаар тооцоход 71 300 000 ам.доллараас үндсэн зээлд 18 093 631.92 ам.доллар, үндсэн хүү 33 477 748.91 ам.доллараас 18 791 511.1 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 388 274.23 ам.доллараас 38 026.67 ам.доллар тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 53 206 368.07 ам.доллар, үндсэн хүүгийн үлдэгдэл 14 686 237.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2 350 247.56 ам.доллар, нийт үлдэгдэл 70 242 853.45 ам.долларын төлбөрийг 2021 оны 03 сарын 03-ны өдрийн АНУ доллар 2 849.25 төгрөг) тооцож, нийт                  200 139 450 195.5 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Монгол Улсын Хөгжлийн банк нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд “К Э С-” ХХК-ийн төлсөн 8 093 631.92 ам.долларыг зөвхөн үндсэн зээлийн төлбөрөөс хассан.

          Анхан шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зээлдэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зохицуулсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн хүчин чадлын хувьд адил хэм хэмжээнүүд хоорондоо зөрчилдвөл сүүлд батлагдсан хуулийн хэм хэмжээг хэрэглэхээр онолын хувьд тайлбарласан. 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар Улсын дээд шүүхийн тайлбарт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд зааснаар Монгол Улсын Дээд шүүх шүүхийн дээд байгууллага бөгөөд Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй. Хуулийн зүйл, заалт тодорхой бус, хоёрдмол утга санаатай, хэрэглэхэд хүндрэлтэй тохиолдолд тухайн хэм хэмжээний хүрээнд, эрх зүйн үүднээс дээрх тайлбар нь гардаг. Өөрөөр хэлбэл, тус шүүхээс гаргах тайлбар нь хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэхэд чиглэгддэг болно. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, Улсын Дээд Шүүхийн 53 дугаартай албан ёсны тайлбараас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, мөн үндсэн хүүг гэрээний хугацаанд буруу бодсон, түүнээс хойш тооцоогүй нь илт хуулийн үндэслэлгүй байхаас гадна, нэмэгдүүлсэн хүүг буруу бодсон, гэрээний хугацаанаас хойш тооцоогүй нь хууль бусаар Монгол Улсын Хөгжлийн банкны эрх ашигт ноцтой хохирол учруулж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч, залруулж өгнө үү.

          Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэхдээ үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарласан боловч зээл, хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийхдээ буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тодруулбал, зээл олголт хийгдсэн өдрийг буруу тооцсон. Зээлийн гэрээг 2014 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан боловч зээл олголт хийгдсэн 2014 оны 12 сарын 03-ны өдрөөс хойш зээлийн хүүг тооцно. Мөн 2018 оны 03 сарын 02-ны өдөр үндсэн зээлийн төлөлтөд 10 000 000 ам.доллар төлсөн байхад үнэлэхгүй, зээлийн хүүг анх олгогдсон үндсэн зээлийн хэмжээгээр тооцсон нь илт алдаатай байна. Үндсэн зээлийн төлөлт хийсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл өөрчлөгдөж байгаа тул үлдэгдэлд нийцүүлж зээлийн хүү нь үндсэн зээлийн үлдэгдэл болох буурсан дүнгээс тооцогдох ёстой атал өөрчлөлгүйгээр шууд анх олгосон зээлээс хүү тооцож төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, үндсэн зээл 71 300 000 ам.доллар байхад төлөх хүү үндсэн зээлийн үлдэгдэл 61 300 000 ам.доллар болоход төлөх хүүнээс өндөр байх бөгөөд зээлийн хүү үлдэгдэл дүнгээс тооцогдох ёстой.

          Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Монголбанкнаас баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд зааснаар зээлийн хүүг 365 хоногоор тооцох үндэслэлтэй гэж хуульд нийцсэн дүгнэлт хийсэн боловч үүний дагуу тооцоолол хийхдээ үндсэн зээлээс хасвал зохих болон төлсөн үндсэн зээлийн төлөлтийн тооцооллыг хийлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Тодруулбал, зээлдэгчийн гэрээнд заасан графикийн дагуу төлж байсан хүүгийн төлөлтүүд төлөх ёстой хүүгийн хэмжээнээс хэтэрсэн тул илүү төлөлт нь үндсэн зээлээс хасагдаж 2018 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 60 963 991.18 ам.доллар болж байгаа атал анхан шатны шүүх илүү төлөлтийг огт хасалгүйгээр 61 261 973.31 ам.долларын үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг хэтэрхий нэг талыг барьж, буруу үнэлсэн. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлд төлсөн 8 093 140.37 ам.долларыг хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 52 870 850.81 ам.доллар болно.

          Шүүх хүүгээс хүү тооцсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар нийт                            2 935 000 ам.долларын хүүгээс 20 хувийг тооцож нэмэгдүүлсэн хүүг 587 000 ам.доллар гэж дүгнэсэн нь бүхэлдээ илт үндэслэлгүй. Учир нь нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хүүнээс хүү тооцох зарчмыг баримталдаггүй бөгөөд зээлийн хүү гэрээний хугацаанд жилийн 8 хувь бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээтэй байна. Гэтэл анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо анзын тооцоолол хийж Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэмэгдүүлсэн хүү нийт 160 000 ам.доллар байх боловч шүүх 587 000 ам.доллар гэж хэтэрхий өсгөн тооцсон.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зээл, хүүгийн тооцооллыг тусгай мэдлэг бүхий шинжээч томилуулан хийлгэх хүсэлт болон нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэсэн. Прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн байгууллагыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөхөд “төрийн эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн”, “төрийн байгууллагын хүсэлт гаргасан” байх гэсэн “урьдчилсан нөхцөл”-ийг хангасан байхыг хуулиар шаардсан. Улсын бүртгэлийн нээлттэй цахим сангаас үзэхэд хүсэлт гаргасан гэх зээлдүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банк нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар эзэмшил, өмчлөлдөө хөрөнгөтэй компани хэлбэртэй ашгийн төлөө хуулийн этгээд байна. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь “төрийн байгууллага” биш “төрийн өмчит хуулийн этгээд” байна. Гэтэл шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “төрийн өмчит үйлдвэрийн газар гэх” ойлголтод хамаарахгүй мөн Монгол Улсын Хөгжлийн банкыг “Төрийн байгууллага” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас Монгол Улсын Ерөнхий Прокурорт зээлийн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийг төрийг төлөөлөн оролцуулах хүсэлтийг Монгол Улсын хөгжлийн банкийг төлөөлж Хяналт шалгалтын газрын захирал Я.Сод-Эрдэнэ гэж хүн гаргасан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал тул эрхгүй этгээд прокурорыг оролцуулах хүсэлт гаргасан байна. Иргэний хэргийн баримтад төрийн эсхүл нийтийн ашиг сонирхол хэрхэн, яаж зөрчигдсөн болох тухай нотлох баримт байхгүй. Прокурорын нэхэмжлэлд дурдсанаар Аудитын газрын 2019 оны 05 сарын гүйцэтгэлийн аудитын тухай  дурдсан боловч аудитын дүгнэлт хэргийн баримтад байхгүй, зөвхөн албан бичиг байгаа бөгөөд тухайн албан бичигт “К Э С-” ХХК-ийн зээлийн асуудал хамаарч байгаа эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин зээл олгох үеийн судалгаа, Монгол Улсын Хөгжлийн Банкны актив пассивын газраас Монгол Улсын хөгжлийн банкны зээлийн хороонд гаргасан танилцуулгад “К Э С-” ХХК-д олгох зээлийн эх үүсвэрийн хүү 6 хувь болох, зээлийг 8 хувиар олгосноор 2 хувийн ашигтай болох тухай судалгаа, дүгнэлтүүд байна. Эдгээр баримтаас үзэхэд төрийн эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх нотлох баримт байхгүй болохыг дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан.

          Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор тус зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүүгийн авлагыг бүхэлд нь дангаараа өөртөө шилжүүлсэн авсан 2017 оны 12 сарын 31-ний өдрийн Монголбанкны албан ханшаар /2 427.13 төгрөг/ тооцвол нийт 146 437 220 889.58 төгрөг болох бөгөөд шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэх явцад 8 093 140.37 ам.доллар зээл авснаас хойш нийт 37 000 000 орчим ам.долларыг төлсөн тул нийт үлдэгдэл 123 334 001 448.59 төгрөг болох тооцоотой байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байгаа болно. Шүүх зээл, хүүгийн тооцооллын хууль зүйн үндэслэлийг дээрх байдлаар хуульд нийцүүлэн зөв дүгнэлт хийсэн боловч тооцоолол хийхдээ алдаа гаргаж 2018 оны 12 сарын 03-ны өдрөөр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкны хүү бодох аргачлалын дагуу 365 хоногоор тооцоход 155 458 968 322 төгрөг гэж гарах байсныг 158 491 589 751 төгрөг гэж хариуцагчаас “3 032 621 429” төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 03 сарын 05-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбар, түүний хавсралтаар зээл, хүүгийн тооцооллыг дэлгэрэнгүй тооцож гарган, баримтаар өгсөн байгаа болно.

          Иймд, дээрх үндэслэлүүдийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрээр илүү тогтоосон төлбөрийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч МУЕПГ- нь хариуцагч “К Э С-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 61 299 999.98 ам доллар, хүү 9 290 355.56 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1 271 071.11 ам.доллар, нийт 71 861 426.65 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2 741.52 төгрөгөөр тооцож, нийт 197 009 538 390.93 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1хх 1-6/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 53 206 368.07 ам.доллар, зээлийн хүү 14 686 237.82 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 350 247.56 ам.доллар, нийт 70 242 853.45 ам.доллар буюу нэмэгдүүлсэн шаардлага гаргах үеийн ханш 2 849.25 төгрөгөөр тооцож, нийт 200 139 450 195.5 төгрөгийг гаргуулна /3хх 67-68/ гэж тайлбарласныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "МУХБ" ХХК дэмжсэн байр суурь илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

Хариуцагч “К Э С-” ХХК нь дээрх шаардлагаас үндсэн зээл 52 870 850.81 ам.доллар, зээлийн хүү 3 674 541.93 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 160 000 ам.доллар, нийт 56 705 392.75 ам.доллар буюу зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн ханш 2 741.52 төгрөгөөр тооцож, нийт 155 458 968 322 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /3хх 146-148/

 

2014 оны 12 сарын 01-ний өдрийн З-КС-С 2014-202 тоот “Зээлийн гэрээ-г нэг талаас зээлдүүлэгч "МУХБ" ХХК, нөгөө талаас зээлдэгч “К Э С-” ХХК нар оролцон байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 71 300 000 ам.долларын зээлийг Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай олгох, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, авсан зээлээ хуваарийн дагуу төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан уг зээлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдсон. /1хх 18-28/

 

Улмаар талууд 2015 оны 12 сарын 15-ны өдөр З-КС-С 2014-202/1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2018 оны 12 сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, зээлдэгч нь эхний 36 сар улирал тутам зээлийн хүү төлөх, 2018 оны 03 сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд улирал тутам үндсэн зээлийг холбогдох хүүгийн хамтаар 4 хувааж төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилэн баталжээ. /1хх 29-31/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2014 оны 12 сарын 01-ний өдөр Б-КС-С 2014-203 тоот болон Б-КС-С 2014-204 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, эдгээр гэрээнд 2015 оны 12 сарын 15-ны өдөр Б-КС-С 2014-203/1 тоот болон Б-КС-С 2014-204/1 тоот нэмэлт, өөрчлөлтийг оруулж зээлдэгч “К Э С-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууц, автомашин, хүнд даацын машин, ачааны машин, дугуйт ачигч, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн хуурай баяжмалын борлуулалтын орлого зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, ирээдүйд бий болох хөрөнгийг тус тус барьцаалжээ. /1хх 32-36, 37-38, 40-45, 46-48/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоож, "МУХБ" ХХК болон “К Э С-” ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” болон “барьцааны гэрээ”-ний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээ нь агуулга болон хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Зохигчид дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар, мөн зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгө болох 71 300 000 ам.долларыг 2014 оны 12 сарын 03-ны өдөр зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй.  Харин дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгчийн өмнөөс Монгол Улсын Ерөнхий Прокурор нэхэмжлэх эрхтэй эсэх, зээлийн жилийн хүүг хуанлийн хэд хоногоор тооцох, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй эсэх, ам.доллараар гүйцэтгэх үүргийг хэзээний ханшаар тооцох, улмаар зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх мөнгөн төлбөрийн үүргийн дүн хэд болох нь маргааны зүйл болжээ.

 

Нэг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх тухайд.

Гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "МУХБ" ХХК-ийн чиг үүргийг “...Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх...” гэж тодорхойлсон байх ба тус банк нь дээрх чиг үүргийнхээ дагуу “К Э С-” ХХК-д 71 300 000 ам.долларын зээлийг “Уул, уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилтэд зориулж олгосон байдаг.

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012, 2012-2016 оны хөтөлбөрийн дагуу Монгол Улсын хөгжилд ач холбогдол бүхий “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан Концессын гэрээнд заасан ажлыг санхүүжүүлэх зорилгоор "МУХБ" ХХК-аас “К Э С-” ХХК-д олгосон зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурын газраас гаргасан нь Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хоёр. Зээлийн жилийн хүүг тооцох хоногийн тухайд.

"МУХБ" ХХК болон “К Э С-” ХХК-ийн хооронд 2014 оны 12 сарын 01-ний өдөр байгуулагдсан З-КС-С 2014-202 тоот “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1.2-т зээлийн хүүг жилийн 8 хувь гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “зээлийн хүүг улирал тутамд тооцно” гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6 дахь хэсэгт “Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, ... улирлыг гурван сараар... тоолно” гэж, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Жил, ... улирал, ... -аар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэж, 73.2 дахь хэсэгт “Хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж хугацаа тоолох, хугацаа тоолж дуусах журмыг тус тус хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл талуудын харилцан тохиролцсон нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тооцох нь хуульд нийцэх тул "МУХБ" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь зээлийн жилийн хүүг хуанлийн 360 хоногоор тооцох эрхтэй гэх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гэрээний агуулга хуулийн хүрээнд байх учиртай.

 

Гурав. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй эсэх тухайд.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү нь үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол тооцох нэмэгдэл үүргийн шинжтэй учир зээлдэгч “К Э С-” ХХК нь зээлийн гэрээгээр тохиролцсон зээл төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд, мөн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлөх үүрэг хүлээнэ.

 

Харин хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхийн хувьд талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргийг тусгаж, хэтэрсэн хүүгийн хэмжээг тогтоосон тохиолдолд зээлдүүлэгчид шаардах эрх үүснэ. Учир нь талууд зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /2021 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг... зээлийн гэрээнд тусгана” гэж хэтэрсэн хүүгийн талаархи тохиролцоог гэрээнд тусгахыг гэрээний талуудад үүрэг болгожээ. Талууд “Зээлийн гэрээ”-гээр хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр харилцан тохиролцон зүйлгүй, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тогтоогоогүй байх тул зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргийг хүлээхгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч уг зохицуулалт нь талууд хэтэрсэн хугацааны хүү тооцох талаар харилцан тохиролцож, зээлийн гэрээнд тусгасан тохиолдолд зээлдүүлэгч талд шаардах эрх олгох зохицуулалт юм.

 

"МУХБ" ХХК зээл олгох үйл ажиллагаандаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг, мөн Монголбанкнаас баталсан холбогдох журмыг мөрдөхгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай 2011 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай 2017 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзэхэд "МУХБ" ХХК-аас зээл олгох гэрээтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулах буюу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг баримтлахаар ойлгогдож байна. Уг хууль нь тус банкны бусад иргэний эрх зүйн харилцааны оролцогчтой байгуулах гэрээнд давуу эрх олгох, нөхцөлөө өөрөө дангаар тодорхойлох эрхийг олгохгүй.

 

Тодруулбал "МУХБ" ХХК-аас олгох зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь “Кью Си Эс” ХХК-тай зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар /2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/ зохицуулагдана. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага буюу Монголбанкнаас баталсан холбогдох журмыг "МУХБ" ХХК үйл ажиллагаандаа мөрдөх учиртай.

 

Дөрөв. Ам.доллараар гүйцэтгэх үүргийг хэзээний ханшаар тооцох тухайд.

Ам.доллараар гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь “нэмэгдүүлсэн шаардлага гаргасан үеийн ханшаар тооцно” гэж, хариуцагч нь “зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн ханшаар тооцно” гэж тус тус маргасан. Ам.доллараар гүйцэтгэх үүргийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар... тооцно” гэсэн зохицуулалтад нийцнэ.

 

Тав. 2014 оны 12 сарын 01-ний өдрийн З-КС-С 2014-202 тоот “Зээлийн гэрээ”, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хариуцагч “К Э С-” ХХК-ийн хүлээх үүргийн тухайд.

 

Дээр дурдсанчлан, талууд зээл, зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж /1хх 31/, зээлдэгч нь эхний 36 сар улирал тутам зээлийн хүү төлөх, 2018 оны 03 сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд улирал тутам үндсэн зээлийг холбогдох хүүгийн хамтаар 4 хувааж төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон.

 

Зээлдэгч “К Э С-” ХХК нь зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 03 сарын 02-ны өдөр 1 426 000 ам.доллар, 2015 оны 06 сарын 03-ны өдөр 1 457 688.89 ам.доллар, 2015 оны 09 сарын 03-ны өдөр 1 457 688.89 ам.доллар, 2015 оны 12 сарын 03-ны өдөр 1 441 844.44 ам.доллар, 2016 оны 03 сарын 03-ны өдөр 1 441 844.44 ам.доллар, 2016 оны 06 сарын 03-ны өдөр 1 457 688.89 ам.доллар, 2016 оны 09 сарын 02-ны өдөр 1 457 688.89 ам.доллар, 2016 оны 12 сарын 02-ны өдөр 1 441 844.44 ам.доллар, 2017 оны 03 сарын 03-ны өдөр 1 426 000 ам.доллар, 2017 оны 06 сарын 02-ны өдөр 1 457 688.89 ам.доллар, 2017 оны 09 сарын 01-ний өдөр 1 457 688.89 ам.доллар, 2017 оны 12 сарын 01-ний өдөр 1 441 844.44 ам.доллар, 2018 оны 03 сарын 02-ны өдөр 11 426 000 ам.доллар, нийт 28 791 511.10 ам.доллар төлсөн болох нь баримтаар нотлогдсон. /4хх 10-21/

 

Мөн зээлдэгч “К Э С-” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 08 сарын 03-ны өдөр 18 000 ам.доллар, 2020 оны 08 сарын 19-ний өдөр 11 000 ам.доллар, 2020 оны 08 сарын 28-ны өдөр 10 500 ам.доллар, 2020 оны 09 сарын 11-ний өдөр 10 000 ам.доллар, 2020 оны 09 сарын 28-ны өдөр 932 900 ам.доллар, 2020 оны 10 сарын 09-ний өдөр 20 000 000 000 төгрөг буюу тухайн өдрийн ханш 2 854.72 төгрөгөөр тооцоход 7 005 941.04 ам.доллар, 2021 оны 03 сарын 01-ний өдөр 300 000 000 төгрөг буюу тухайн өдрийн ханш 2 849.71 төгрөгөөр тооцоход 105 273.87 ам.доллар, нийт 8 093 614.91 ам.доллар төлсөн болох нь баримтаар нотлогдсон. /4хх 10-21/

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч “К Э С-” ХХК нь зээлийн гэрээний хугацаанд 28 791 511.10 ам.доллар, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 093 614.91 ам.доллар, нийт                                     36 885 126.01 ам.долларыг зээлийн гэрээний үүрэгт төлсөн байна.  

 

Иймд зээлийн гэрээний гол нөхцөл, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчээс төлсөн мөнгөн дүн, төлбөр хийсэн огноо зэргийг харьцуулан зээлдэгч “К Э С-” ХХК-ийн хүлээх мөнгөн төлбөрийн үүргийг тодорхойлох боломжтой.

 

а/. Зээлдэгч нь 2018 оны 03 сарын 03-ны өдөр 10 000 000ам.долларын үндсэн зээл төлөх үүрэгтэйгээс 10 000 000 ам.долларыг төлсөн, харин 2018 оны 06 сарын 03-ны өдөр                                     10 000 000 ам.доллар, 2018 оны 09 сарын 03-ны өдөр 20 000 000 ам.доллар, 2018 оны 12 сарын 03-ны өдөр 31 300 000 ам.долларын үндсэн зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй.

 

Иймд зээлдэгч “К Э С-” ХХК-ийн төлөх үндсэн зээлийн үлдэгдэл зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар 61 300 000 ам.доллар болно.

 

б/. Жилийн 8 хувийн хүүг 365 хоногт хуваахад 1 өдрийн хүү 0.02 хувь болж байна.                              71 300 000 ам.доллараас улирал тутам хүү тооцоход нэг улиралд хэдэн хоног байгаагаас шалтгаалан 90 хоногтой улиралд 1.97 хувийн хүү буюу 1 406 465.75 ам.доллар, 91 хоногтой улиралд 1.99 хувийн хүү буюу 1 422 093.15 ам.доллар, 92 хоногтой улиралд 2.02 хувийн хүү буюу 1 437 720.55 ам.долларын хүү тооцогдоно.

 

Харин 2018 оны 03 сарын 03-ны өдөр зээлдэгч нь үндсэн зээлээс 10 000 000 ам.доллар төлсөн учир 61 300 000 ам.доллараас гэрээнд заасны дагуу улирал тутам хүүгийн тооцооллыг хийнэ. Ийнхүү тооцоход зээлдэгч нь 2014 оны 03 сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд (1 406 465.75 х 3) + (1 422 093.15 х 4) + (1 437 720.55 х 6) =18 534 093.15 ам.долларын хүү төлөх үүрэг хүлээснээс 18 791 511.10 ам.долларыг төлсөн буюу нийт 257 417.95 ам.долларын илүү төлөлттэй байна. Хүүгийн төлбөрийн илүү төлөлтийг аль үүргээс хасаж тооцох талаар талууд тухайлан тохиролцоогүй байх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсэгт заасны дагуу илүү төлсөн 257 417.95 ам.долларыг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцно. Харин зээлдэгч нь 2018 оны 03 сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй байх тул дээрх хугацааны хүүгийн үлдэгдэл төлбөр 1 236 079.93 х 3 = 3 708 239.8 ам.доллар болно.

 

в/. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.10, 4.1, 4.2-т үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тусгасан байна. Иймд зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ. 2014 оны 12 сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлсөн учир дээрх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй.

 

Харин зээлдэгч нь 2018 оны 06 сарын 03-ны өдөр, 2018 оны 09 сарын 03-ны өдөр, 2018 оны 12 сарын 03-ны өдөр тус тус зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй тул энэ хугацаанд хууль болон гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох бөгөөд 2018 оны 06 сарын 03-ны өдөр 40 328.77 ам.доллар, 2018 оны 09 сарын 03-ны өдөр 120 986.30 ам.доллар, 2018 оны 12 сарын 03-ны өдөр 244 528.22 ам.доллар, нийт 405 843.29 ам.долларын нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

г/. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчээс төлсөн төлбөрийн хэмжээ, төлбөр хийсэн огноо, тухайн үеийн төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтэрсэн хоног зэргийг харгалзан 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч талаас шаардлагаа нэмэгдүүлсэн 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоход                    2 133 741 ам.доллар болно.

 

Зээлийн гэрээний хугацаанд болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг 405 843.29 + 2 133 741 = 2 539 584.29 ам доллар буюу нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнээс илүү гарч байх тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээ буюу 2 350 247.56 ам.долларын хэмжээнд үүргийг тооцох нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Дээрх тооцооллыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч “К Э С-” ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 52 948 966.14 ам.доллар /үлдэгдэл 61 300 000 – илүү төлөлт 257 418.95 – гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 8 093 614.91/, зээлийн хүү 3 708 239.8 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 350 247.56 ам.доллар, нийт 59 007 453.5 ам.долларын үүргийг хүлээхээр байна.

 

Иймд хариуцагч “К Э С-” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 59 007 453.5 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2 741.52 төгрөгөөр тооцож, нийт 161 770 117 919.32 төгрөгийг гаргуулан "МУХБ" ХХК-д олгож, үлдэх 38 369 336 276.18 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зургаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд.

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь хүчин төгөлдөр тул анхан шатны шүүхээс хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...158.491.589.751 /нэг зуун тавин найман тэрбум дөрвөн зуун ерэн нэгэн сая таван зуун наян есөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөг...” гэснийг “...161 770 117 919.32 төгрөг” гэж, “... үлдэх 41 647 860 444 төгрөгийн...” гэснийг “...38 369 336 276.18 төгрөгийн...” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...792.615.898 төгрөг...” гэснийг “...809 008 540 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч, 41.1.16-т заасны дагуу гуравдагч этгээд тус тус давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К Э С-” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 321 057.15 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

                           ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР