Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2021/00265

 

156/ШШ2021/00265

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00072/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........................... оршин суух, ...................... регистрийн дугаартай, Харчин овогт Ю.Г-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................... оршин суух, ........................ регистрийн дугаартай, Боржигон овогт Н.А-т холбогдох гэм хорын хохирол 23,116,492 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У., нэхэмжлэгч Ю.Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч С.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний талийгаач нөхөр Ц.Б нь осолд орохоос өмнө хэвийн ажлаа хийгээд ар гэрийн амьдралаа залгуулж байсан. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авто осолд орж, түүнээс хойш Улаанбаатар хотод 5 сар улсын болон хувийн эмнэлгээр эмчлүүлж машинд сууж чадахаар болоод Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, биеийн байдал дээрдэхгүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. Тухайн үед хамт явж байсан Э.Д гэдэг залуу газар дээрээ нас барсан. Нас барсан Э.Д-ыг машин жолоодож  явсан гэж ярьдаг.  Манай талийгаач нөхөр амьд сэрүүн байхдаа яг тухайн осол болох үед Н.А машиныг барьж явсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн эрүүгийн хэргийг Дээд шүүх буцаагаад байхад аймгийн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хуулийн мэргэжилтэн тухайн үед учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж хэлсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд талийгаач Ц.Б-ын осолд орсноос хойш эмчлүүлсэн эмчилгээний зардал болон худалдан авсан эмийн үнэ нийт 4,222,913 төгрөг, талийгаачийн оршуулгын зардал 10,299,011 төгрөг, талийгаач Э.Б нь 2016 онд авсан зээлээ осолд орсны улмаас төлж чадахгүй болсон тул уг зээлийн үлдэгдэл төлбөр 3,225,168 төгрөг, миний бие багшаар ажилладаг бөгөөд тухайн үед нөхрөө асраад ажлаа хийгээгүй тул миний банкны зээлийн үлдэгдэл төлбөр 1,356,000 төгрөг, мөн тухайн үед талийгаач Э.Б нь хөдөлмөрийн чадвараа 5 сарын хугацаанд алдсан тул түүний олох байсан орлого 4,000,000 төгрөг,  осолтой холбогдуулан эрүүгийн төв архиваас нотлох баримт хуулбарласны төлбөр 15,400 төгрөг, нийт 23,116,492 төгрөгийг  хариуцагч Н.А-аас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Э.Д нь 2004 оны Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.А миний эзэмшлийн ачааны истана маркийн..... ХЭҮ машиныг жолоодож явах үедээ 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зам тээврийн осол гаргаж, ослын улмаас өөрөө нас барж, бусдад хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан. Дээрх үйлдэлд Н.А намайг гэм буруугүй гэж надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 02 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Ю.Г-ны нэхэмжилсэн 23,116,492 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ю.Г, Н.А нар хоорондоо ярилцаад эвлэрч болохоор харагдаж байна. Ю.Г гэм хорын хохиролд их хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад: 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Г нь хариуцагч Н.А-т холбогдуулан гэм хорын хохирол 23,116,492 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэн Э.Д нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хариуцагч Н.А-ын эзэмшилтийн.... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.Д өөрөө нас барж, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан Ц-ын эрүүл мэндэд хүнд, Б.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Замын цагдаагийн тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-10-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн шинжилгээний дүгнэлтийн хуулбар /хх-12-13, 208/, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-20/, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-124-129/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 528 дугаартай тогтоолын хуулбар /хх-24-27/, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /хх-38-41/, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай цагаатгах тогтоолын хуулбар /хх-42-47/, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-49-50/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-202-206/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-2/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

Улмаар Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-89/-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ю.Г нь тус осолтой холбогдуулан талийгаач Ц.Б-ын эрүүл мэнд болон эд хөрөнгөтэй холбоотой хохирлыг нэхэмжлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хх-84/, өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-85/, өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-87/-уудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...хариуцагч Н.А нь осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч тул учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Иймд бид нарт учирсан хохирлыг Н.А төлөх ёстой гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...надад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн миний өмчлөлийн  уг машиныг өөр хүн барьж яваад осол гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-124/-оос үзэхэд ...Н.А-ын бусдад буюу Э.Д-т жолоогоо шилжүүлсэн үйлдэл болон ослын улмаас Э.Д-ын амь нас хохирч, Ц.Б-ын эрүүл мэндэд хүнд, Б.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоо байхгүй байна. Харин Н.А-ын бусдад жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна гэжээ. 

Гэвч энэхүү Прокурорын тогтоолоор Н.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь түүнийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 24-95 ХЭҮ улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгслийг Э.Д жолоодож яваад осол гаргаж Ц.Б-ын биед гэмтэл учруулсан нь тогтоогдсон боловч ийнхүү автомашиныг жолоодож явсан байдал Э.Д-ыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болгохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар эд юмсын эзэмшил нь хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсдэг байна.

Түүнчлэн хариуцагч Н.А нь уг......... ХЭҮ улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч буюу өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-1-2/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Мөн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ........... ХЭҮ улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Э.Д нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.А-ын зөвшөөрлөөр авч явсан, Н.А нь Э.Д-ын хажууд сууж явсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолын хуулбар /хх-124/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-202-204/, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...Тухайн үед миний машин ачаагүй байсан учир Э.Д хамар даваан дээрээс Цэнхэрмандал сум руу таны машинаар яваад ирье, би Цэнхэрмандал сумын цайны газрын хүнийг таньдаг гэхээр нь би жолоочийн хажуу суудалд суугаад, Ц.Б ах, Э гэх залуу ард нь суугаад хамт явсан... гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Н.А  нь ослыг гаргаагүй боловч тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн, тээврийн хэрэгслийг нь ашиглах явцад бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан тул учруулсан гэм хорыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд хариуцах үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заажээ. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг хохирол учруулсан этгээд хариуцах ба харин уг этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй, ийм боломжийг олгоогүй гэдгээ өмчлөгч буюу эзэмшигч нотлоогүй бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд гэм хор учрах үед тухайн тээврийн хэрэгслийг ашиглаагүй өмчлөгч, эзэмшигч нь тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулах хүсэл зориггүй байсан, бусдын ашиглалтыг зөвшөөрөөгүй болохыг нотлохын зэрэгцээ өөр этгээд тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглахад боломж олгоогүйгээ давхар нотлох үүрэгтэй.

Энэ талаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хуульд заасан шаардлага хэлбэрийг хангасан бичгийн болон бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд дээрх зам тээврийн ослын улмаас талийгаач Ц.Б-ын биед гэмтэл учирсан байх тул уг хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан  ... ХЭҮ улсын дугаартай, истана маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч Н.А-аас гаргуулж нэхэмжлэгч Ю.Г-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ю.Г-ны нэхэмжлэлийн шаардлагаас зам тээврийн осол гарсан өдөр болох  2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн эм болон эмчилгээний зардалд:

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 33,000 төгрөгийн Ц.Б-ын нэр дээрх шинжилгээний төлбөрийн мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 52/, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-53, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 33,800 төгрөгийн эмийн э-баримт /хх-53, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 5,100 төгрөгийн эмийн э-баримт /хх-53, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-53, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 4,400 төгрөгийн эмийн э-баримт /хх-54, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10,800 төгрөгийн эмийн э-баримт /хх-54, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 72,100 төгрөгийн эмийн э-баримт /хх-54, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 132,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-54, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-53, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 13,500 төгрөгийн эмийн э-баримт /хх-55, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 30,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-53, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-55, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 30,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-56, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Б-ын нэр дээрх хагалгаанд орсон төлбөр 482,520 төгрөгийн э-баримт /хх-56, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 30,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-56, 2-р хх-ийн 39/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 33,800 төгрөгийн эмийн э-баримт /хх-56, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 9,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-57, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 9,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-57, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 30,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-57, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4,600 төгрөгийн эмийн э-баримт /хх-57, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9,400 төгрөгийн ахуйн хэрэгцээний барааны э-баримт /хх-57, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 75,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-57, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 120,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-58, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 280,250 төгрөгийн эмийн э-баримт /хх-59, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 95,950 төгрөгийн эмийн э-баримт /хх-59, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 95,950 төгрөгийн эмийн э-баримт /хх-60, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 45,125 төгрөгийн эмийн э-баримт /хх-60, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 700 төгрөгийн бантангийн гурилны үнийн э-баримт /хх-61, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 16,500 төгрөгийн эмийн э-баримт /хх-61, 2-р хх-ийн 40/, 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 150,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-61, 2-р хх-ийн 41/, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Ц.Б-ын нэр дээрх үзлэгийн төлбөрийн 150,000 төгрөгийн баримт /хх-62, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 23,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-62, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 76,194 төгрөгийн эмийн э-баримт /хх-62, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9,700 төгрөгийн эмийн э-баримт /хх-62, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 7,500 төгрөгийн эмийн э-баримт /хх-63, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 47,500 төгрөгийн эмийн э-баримт /хх-63, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 13,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-63, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 27,700 төгрөгийн эмийн э-баримт /хх-63, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5,100 төгрөгийн эмийн э-баримт /хх-63, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5,100 төгрөгийн эмийн э-баримт /хх-64, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2,500 төгрөгийн эмийн э-баримт /хх-64, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10,400 төгрөгийн эмийн э-баримт /хх-65, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 3,300 төгрөгийн эмийн э-баримт /хх-65, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 7,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-65, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 3,750 төгрөгийн эмийн э-баримт /хх-65, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 51,750 төгрөгийн эмийн э-баримт /хх-66, 2-р хх-ийн 41/, 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5,200 төгрөгийн эмийн э-баримт /хх-66, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2,400 төгрөгийн эмийн э-баримт /хх-66, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11,700 төгрөгийн эмийн э-баримт /хх-66, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 15,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-66, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 2,400 төгрөгийн эмийн э-баримт /хх-67, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 47,500 төгрөгийн эмийн э-баримт /хх-67, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 4,700 төгрөгийн эмийн э-баримт /хх-67, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 800 төгрөгийн эмийн э-баримт /хх-67, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 66,025 төгрөгийн эмийн э-баримт /хх-68, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2,800 төгрөгийн эмийн э-баримт /хх-68, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11,250 төгрөгийн эмийн э-баримт /хх-68, 2-р хх-ийн 42/, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 39,840 төгрөгийн эмийн э-баримт /хх-68, 2-р хх-ийн 42/, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4,850 төгрөгийн эмийн э-баримт /хх-69, 2-р хх-ийн 42/, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 87,000 төгрөгийн эмийн э-баримт /хх-69, 2-р хх-ийн 42/, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ц.Б-ын нэр дээрх шинжилгээний төлбөр 25,000 төгрөгийн э-баримт /хх-69, 2-р хх-ийн 42/, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 681,360 төгрөгийн эмийн борлуулалтын падан /хх-70, 2-р хх-ийн 43/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 502,70 төгрөгийн эмнэлэгийн эмчилгээ, ор хоногийн төлбөрийн баримт /хх-71, 2-р хх-ийн 43/, нийт 3,827,517 төгрөгийн эмчилгээний төлбөр,

талийгаач Ц.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХААН банкны Хэнтий салбартай гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийн зээл /хх-33/ авсан байх бөгөөд уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу /хх-35/ зээлийг сар бүрийн 02-ны өдөр 248,000 төгрөг төлөгдөхөөр байх тул осол гарсан үеэс хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс түүний нас барсны дараах хугацаа хүртэл буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн эргэн төлөлт нийт 1,240,000 төгрөгийг,

талийгаач Ц.Б-ын  хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 2018 онд олох байсан орлогыг түүний 2017 онд олсон тээврийн хөлсөд дүйцүүлэн гаргах боломжтой гэж үзлээ. Үүнд 2017 оны Ц.Б-ын нэр дээрх дансны хуулгаас /хх-4-6/ тээврийн хөлсийг түүвэрлэхэд 2017 онд 4,005,000 төгрөг, үүнээс нэг сарын орлого нь 4,005,000 төгрөг : 12 сар = 333,750 төгрөг байна. Ц.Б нь осолд орсон хугацаа болох 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс нас барсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаанд олох байсан орлого 333,750 төгрөг х 4 сар = 1,335,000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу гаргуулах нь зүйтэй байна. Үүнийг нэгтгэвэл:

3,827,517 төгрөгийн эмчилгээний төлбөр + 1,240,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт + 1,335,000 төгрөгийн олох байсан орлого = 6,402,517 төгрөгийг хариуцагч Н.А-аас гаргуулан нэхэмжлэгч Ю.Г-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,713,975 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Ц.Б нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн тасаг, Дархан оточ эмнэлэг, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус  хэвтэн эмчлүүлж байгаад гарсан, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хөнгөвчлөх тасагт хэвтэж байгаад 30-ны өдөр элэгний хорт хавдар оношоор нас барсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч Л.Б-ийн ...гэмтлийн улмаас хорт хавдраар өвчлөх боломжгүй..., ...элэгний гадаргуу барзгар гэдэг нь элэгний хатуурал буюу церроз өвчний шинж тэмдэг юм. Харин 1.4х1 см орчим хэмжээтэй гиподенс гэдэг нь элгэнд гэмтлийн бус гаралтай үүсгэвэр буюу хавдартай байж болзошгүй байна. Элгэнд үүссэн үүсгэвэр нь ихэнх тохиолдолд хавдар байх бүрэн боломжтой... гэх шинжээчээс авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 181-182/, эмч Д.У-ний ...Ц.Б гэх хүн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хөнгөвчлөх тасагт элэгний хорт хавдар гэх оноштойгоор хэвтсэн. Тэгээд 30-ны өдөр нас барсан. Нас барсан шалтгаан нь элэгний хорт хавдрын улмаас нас барсан. Ар гэрийнхний өгүүлэмжээр бол Ц.Б нь элэгний церозоор оношлогдож олон жил болж байгаа, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт эмчлүүлж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарсан, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цус алдаад хүлээн авахаар ирж шинжилгээ өгч, эхо-д харуулаад элэгний хорт хавдар гэсэн онош тогтоож хөнгөвчлөх тасагт хэвтсэн... гэх гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 183/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 185/-т үхэлд хүргэсэн шууд шалтгаанд элэгний хорт хавдар, цус алдалтын дараах цочмог цус бадалт, амьсгал зүрх судасны хурц дутагдал гэж дурдагдсан баримтуудаар нотлогдож байх тул талийгаач Ц.Б-ын  оршуулгын зардлыг гаргах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ю.Г нь хаана, хэдэн төгрөгийн цалинтай ажил эрхэлж байсан, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ослын улмаас Ц.Б-ыг сахиж ажил эрхлээгүй байсан, орлого олоогүйн улмаас өөрийн нэр дээрх банкны зээлийг төлөх боломжгүй болсон талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн тэрээр өөрийн хүсэл зоригийн улмаас Эрүүгийн хэргийн төв архиваас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баримт хуулбарласан байх тул баримт хуулбарласны төлбөр 15,400 төгрөг /хх-71/-ийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн эм болон эмчилгээтэй холбогдуулан хэрэгт хавсаргасан бусад э-баримтууд нь  нотлох баримтын шаардлага хангаагүй, зохигчийн хүсэлтээр Н.Амарбаярт холбогдох эрүүгийн 1839003730068 тоот хэрэгт хавсаргасан эх баримтуудад шүүхээс үзлэг хийсэн боловч тэдгээрийн бичвэр нь бүдгэрч үзэгдэхгүй болсон тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А-аас 6,402,517 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 117,390 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Н.А-аас гэм хорын хохиролд 6,402,517 /зургаан сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун арван долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,713,975 /арван зургаан сая долоон зуун арван гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.А-аас улсын тэмдэгтийн хураамж 117,390 / нэг зуун арван долоон мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА

 

                                                    ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ

 

                                                    ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА