Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01554

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 11 өдөр                       Дугаар 102/ШШ2021/01554                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 15 дугаар хороо оршин суух, О.Ө -н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 3 дугаар хороо оршин суух, Ж.Хатанбаатар

 

Хариуцагч: С дүүрэг, 16 дугаар хороо оршин суух,  Ц.Х  нарт холбогдох,

 

хашаа байшин хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Өлзийхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагч Ц.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ж.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:                                      

 

Нэхэмжлэгч О.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Ө нь хамгийн анх хариуцагч Ж.Х-т холбогдуулж  эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.Х-г татан оролцуулж, өөрийн шаардлагыг ихэсгэсэн, өөрчилсөн. Ингэж явж байгаад хамгийн сүүлд өөрийн шаардлагыг эцсийн буюу дараах байдлаар тодруулж, өөрчилсөн байгаа. Үүнд:

1/ Эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгоно.

2/ Эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ж.Х-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.  Газар болон хувийн сууцыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ж.Д-с авснаар хууль ёсны өмчлөгч болсон. Гэвч хариуцагчаас шалтгаалж өөрийн хууль ёсны эрхийг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар маргаан бүхий газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгоно. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар газар болон хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.

Хамгийн анх 2015 оны 10 дугаар сард О.Ө-н танил эгч Ц.Х нь “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдах гэж байгаа хашаа байшин байна. 15,000,000 төгрөг төлөөд авч болно” гэсний дагуу О.Ө- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 8,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 7,000,000 төгрөгт нь машинаа оролцуулан, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ж.Д гэх хүнээс худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Ингэж төлбөр мөнгийг нь төлсөн учраас маргаан бүхий газар болон хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болсон.   

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь газар болон хувийн сууцыг худалдан авсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй. Б, С, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/шш2016/00000 дугаар шийдвэрээр Ц.Х болон  Ж.Х нарын асуудлыг шийдвэрлэсэн. Харин уг маргаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй. О.Ө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу төлбөрийг шилжүүлснээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Ө нь газар, хувийн сууцны сүүлийн өмчлөгчтэй хамтран амьдарч байсан нь үнэн, мөн хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгчийн ээжийн дүү нь юм. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр түүнд холбогдох шаардлага байхгүй болсон. Гэхдээ хариуцагчаар татсан хэвээр байгаа, шүүх үүнийг шийдвэрлэх байх гэжээ.

 

Хариуцагч Ж.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Энэ хэрэг маргаан   2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж Цагдаагийн 3 байгууллага, Прокурорын 3, Б дүүргийн шүүхээр 3, Ч дүүргийн шүүхээр 2, З хэргийн шүүхээр  3, С дүүргийн шүүхээр 1, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраар тасралтгүй явж, эцэслэн шийдэгдэхгүй 10 жилийг үдэж байна. Би 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс О.Ө-г гадаад явсныг мэдэж түүний эх Ц.О-г “...уулзаач, ярилцъя, тохиръё, шүүх хуралд О.Ө-г төлөөлж .... орж өгөөч” гэж гуйсан ч надтай харьцаагүй юм. Ц.О гуай надтай, шүүхтэй харьцаагүй атлаа 2016 оны 4 дүгээр сараас миний хашаа байшинд гэрээ хийгээд амьдарч байгаа харилцан хамааралгүй иргэдийг хөөж, тууж, загнаж дарамтлан хэрүүл маргааныг үргэлж хийж ирлээ. Харин би Ц.О-г энд дурдагдах Ц.Х-н төрсөн эгч, Ж.Даваадоржийн хадам эх нь гэдгийг 2019 оны 3 дугаар 06-ны шүүх хурлын өмнөхөн мэдсэн. 2010 оны 9 дүгээр сарын 21-нд би Х, Ж.Б нартай орон сууц, хашаа байшин хөлслөх, хөлслүүлэх гэрээ хийж хашаа байшин, газрыг Ц.Х, Ж.Б нарт хүлээлгэн өгч байв. 2011 оны 02 дугаар сарын 16-нд Ж.Х худалдах-худалдан авах гэрээг Ж.Б, Х нартай хийсэн. Гэрээний үүрэг, нөхцөл биелэхгүй болохоор 2011 оны 6 дугаар сарын 13-нд худалдааны гэрээг цуцалсан. 2011 оны 8 дугаар сард Бат, Х нар орон сууц хөлслөх гэрээгээ зөрчиж, миний газар, орон сууцны гэрчилгээг өгөлгүй зугтаж алга болов. Хайгаад олсонгүй. 2011 оны 8 дугаар сарын 28-нд арга буюу орон сууцныхаа хаалгыг эвдэж, хашаа байшиндаа оров. 2011 оны 10 дугаар сарын эхээр үл таних 2 хүн “...Хаан банкнаас явж байна, наад газар чинь манай барьцаанд байгаа та нар нүү” гэв. Ц.Х, Ж.Б нарыг хайсаар 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С дүүрэг, 16 дугаар хороонд амьдарч байгааг мэдэж Ц.Х-н төрсөн эгч Ц.О-д утсаар мэдэгдэл өгөв. Ирж уулзахгүй, газар байшингийн гэрчилгээг өгөхгүй болохоор нь 2012 оны 1, 2, 3 дугаар сард цагдаагаар шалгуулахаар өгөв. Анхан шатны 3 цагдаагийн байгууллага “...танай 2 ширхэг гэрчилгээг ББСБ-д барьцаанд тавьж 5,000,000 төгрөг аваад зээлээ төлөлгүй зугтсан байна, ...газар сууцныхаа гэрчилгээг Иргэний шүүхээр явж олж ав” гэв. Прокурорын тогтоолыг 2013 оны 3 дугаар сарын эхээр олж авч Б дүүргийн шүүхэд 2 удаа, Ч дүүргийн шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргахад буцаасаар байтал 2013 он дууссан. 2014 оны 2 дугаар сард нийлсэн шүүхүүд ажил нь жигдэрч, шүүх хурал хийгээд “...Захиргааны хэргийн шүүхээр шийдүүл” гэв. 2014 оны 3 дугаар сараас Захиргааны хэргийн шүүхийн 3 шатаар орж явсаар 2014 он дуусав. 2015 оны 1 дүгээр сараас Сүхбаатар дүүргийн шүүхээр явсаар 2016 оны 02 дугаар сарын 02-нд шүүх хурал хийж газар, хашаа байшин иргэн Ж.Х-н өмч, эзэмшигч мөн гэж тогтоож өгөв. Ж.Д, О.Ө хоёртой Ж.Д миний бие 2015 оны 5 дугаар сард утсаар, 2015 оны 6 дугаар сарын 04-нд өөрийн биеэр уулзаж “...энэ газар, байшин чинь маргаантай, шүүх дээр байгаа, Ц.Х-н өмч биш, чи Х-тай уулз, учраа ол” гэж хэлж ярьсан боловч тоосонгүй. 2015 оны 10, 11 сард О.Ө, Ж.Д хоёр Ж.Д намайг шүүхэд өгсөн боловч өөрсдөө зугтаад шүүх хуралд ирсэнгүй. Би Ж.Д-г хамтран хариуцагчаар татсан боловч Ж.Д олдоогүй, шүүх хуралд ирээгүй, манай хашаа байшинг цоожилж, эзгүй хаяад зугтаж алга болсон байв.  Тодруулбал, Ж.Д миний хашаа, байшин, газрыг 2015 оны 5 сараас 2016 оны 4  сар хүртэл, 11 сар эзэмшиж, ашигласан гэж ойлгоно. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1253 тоот шийдвэрт давж заалдах, гомдол гаргахгүй, ирж уулзаж хэлцэл хийхгүй болохоор нь 2016 оны 3 сард Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүрэг дээр очиж газар, байшиндаа улсын бүртгэл хийлгэж, гэрчилгээ бичүүлж авах гэтэл энэ газрыг чинь Ц.Х-с Ж.Д аваад Ж.Д-с О.Ө авсан байна. Энэ тухай шүүхийн шийдвэрт бичигдээгүй тул сүүлчийн бүртгэл хийлгэсэн О.Ө-тэй гэрээ, хэлцэл хийсний үндсэн дээр танайд бүртгэл хийж, гэрчилгээ олгоно гээд бүртгэж өгөөгүй өнөөг хүрч 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тасралтгүй Захиргааны хэргийн шүүхээр явж ирлээ. Бид 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Ц.Х, Ж.Б нарын бараа, царайг харалгүй байсаар 2012 оны 4 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр гавлуулчихсан байсныг нэг харсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хараагүй, уулзаагүй, шүүх дээр ч ирсэнгүй, харсангүй. Гэрээний үүрэг, нөхцөл биелэхгүй цуцалсан тохиолдолд өгсөн, авснаа харилцан буцааж өгнө гэсэн бодит байдал, хуулийн заалтыг Ц.Х ноцтой зөрчсөөр байсан. Ц.Х үнэхээр миний хашаа, байшинг авна, авсан гэж бодож байсан бол 2011 оны 8 сараас хойш хашаа, байшинд ирж, цуцалсан гэрээгээ эргэж сэргээе, үргэлжлүүлье гэж санал тавих боломжтой байсан. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо 2 ширхэг гэрчилгээгээ шүүхээр шийдүүлээрэй, шүүх 2012 оны 3 сараас уг маргааныг шалгаж байгааг мэдсээр байж шүүхийн дуудлагад ирэхгүй, 2015 оны 5 сард 2 ширхэг гэрчилгээг Ж.Д, О.Ө нарт худалдан шилжүүлж байгаа нь хууль зөрчсөн, санаатай үйлдэл гэж үзэж байна. Ж.Д, О.Ө хоёрт урьдчилж анхааруулсаар байтал 2015 оны 10 дугаар сард О.Ө-т 2,000,000 төгрөгөөр худалдаж шилжүүлж байгаа нь хууль зөрчсөн санаатай үйлдэл бөгөөд биет байдлын доголдол, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдана, худалдан авна гэсэн хуулийг зөрчиж, 2015 оны 5 сард Ц.Х-с хашаа, байшингаа хүлээн авах байтал уг хашаа, байшинд хөлсөөр амьдарч, харж хамгаалж бичгээр гэрээ хийсэн хүмүүсийг хүч хэрэглэж, зодож цохин, айлган сүрдүүлж, гаргаж хөөсөн, хашаа байшин руу дайрч орсон нь хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл юм.  Ж.Д, О.Ө хоёр 80-120 сая төгрөгийн үнэтэй газар, хашаа байшинг 2,000,000 төгрөгөөр худалдааны гэрээ хийж байгаа нь дүр үзүүлсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн, төлбөл зохих татварыг нуун дарагдуулсан, өөр гэрээ хэлцлийг халхавчилж хийсэн гэрээ гэж үзэхээр байна. О.Ө нь 2015 оны 5, 6, 7, 8, 9  саруудад хэрүүл маргааныг шүүх шалгаж, Ж.Х ойр ойрхон очиж хэрүүл маргаан зодоон үүсгэсээр байгааг мэдсээр байж уг газар, байшингийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авч байгаа нь хууль зөрчиж, зөрчилтэй байгааг мэдсээр, мэдэх боломжтой байсан байна. О.Ө ч Ш улсаас явуулсан захиандаа тодорхой бичсэн байгаа бөгөөд Ж.Д миний нөхөр, гэр бүл гэдгээ нуулгүй бичсэн байсан. Мөн О.Ө захиандаа Ц.Х бол миний нагац ойрхон төрөл учраас хашаа, газрыг авсан гээд гэр бүлийн харилцаатай байсан гэж бичиж, тайлбарлаж байгаа нь Ц.Х, Ж.Д, О.Ө нар гэрээ хэлцлээ хийх үед зөрчлийг мэдсэн, мэдэх боломжтой, мэдсээр байж 3 биедээ хууль бусаар тусалж эцэст Ж.Х-г хохироож, чирэгдүүлсээр байгаа юм. О.Ө-н эх О гуай надад болон шүүх хуралд тайлбарлахдаа Х, Ж.Д-г огт танихгүй, мэдэхгүй, сонины зараар Ж.Дг олж энэ хашаа, байшинг худалдаж авсан. Нөхөр Ж.Д-г Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс өгчихсөн удахгүй надад олж өгөх байх гэж 2016 оны 11 сард ярьж, мэдүүлж байсан. Энэ Ц.О-н яриа тайлбар, О.Ө-н захидал, Ж.Д-н тайлбар хэргээ, буруугаа хүлээсэн байдлаас үзэхэд эрс зөрүүтэй, санаатай, худал хуурмаг гэрээ хийсэн нь тодорхой болж байна. Ц.Х, Ж.Д, О.Ө нар эзэн биегүй хэлбэр болсон 2ш цаас /гэрчилгээ/-ыг биедээ дамжуулахдаа мөнгө, машин өгсөн, авсан байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Харин Ц.Х 2011 оны 2 сараас өнөөг хүртэл Х, Д бид хоёрт нэг ч төгрөгийн төлбөр тооцоо өгөөгүй, хийгээгүйг баттай хэлж, мэдэж, санаж байгаа болно. Мөн Х, Д, Ө нар Д, Х бид хоёрт хашаа, байшингийн үнэ мөнгө өгсөн гэж үзэж, бодож байгаа бол 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш одоог хүртэл хашаа, байшин, газраа авъя, оршин сууж амьдаръя гээд хүрч ирж уулзаад ярилцах нь чөлөөтэй, нээлттэй байсны дээр Иргэний болон Захиргааны хэргийн шүүх дээр төлбөр, тооцоо хийсэн баримтаа бариад хүрээд ирж болох байсан. Нөгөө талаар дээрх 3 нөхөр гэрээний үүрэг гүйцэтгээгүй, хууль бус буруу хэрэг хийснийхээ төлөө Хатанбаатарыг 10 жил хохироож, чирэгдүүлсээр өнөөг хүрч байна. Ц.О гуай хууль бусаар шилжүүлсэн гэрчилгээ дамжуулсныг мэдсээр, ойлгосоор байж байнга манай хашаа байшин руу дайрч давшлан үймүүлж, төрсөн хүүхэд, төрсөн дүү, хүргэн нараа уруу татаж зайнаас зохион байгуулж, байдагт би их гомдолтой байна. Гэрээг хүчингүй болгож байгаатай холбогдуулж дээрх гэрээнүүдийн үнийг тодорхойлоход хүндрэлтэй байгаа боловч одоо хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байгаа О.Ө-н гэрээний үнэ 2 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Ийм учраас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  О.Ө болон Ж.Д хооронд хийгдсэн маргаан бүхий газар, газар дээрх хувийн сууцыг худалдсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчид гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг маргаан 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үүссэн харилцаа юм. 2011 оны 02 дугаар сарын 02-ны өмнө О.Ө-н нагац эгч Ц.Х миний газар хашаа байшинг худалдаж авна гээд хоёр ширхэг гэрчилгээ аваад явсан. Үнэ мөнгөө өгөхгүй болохоор нь 2011 оны 6 дугаар сарын 13-нд худалдах гэрээгээ цуцалж хоёр ширхэг гэрчилгээгээ авах гэхэд миний эгч О аваад явчихсан, ирэхээр нь аваачаад өгнө гээд Ц.Х хэлсэн юм. 2011 оноос хоёр ширхэг гэрчилгээ авах гэж цагдаа, Чингэлтэй дүүргийн шүүх, Баянзүрх дүүргийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, Сүхбаатар дүүргийн шүүх, Улсын бүртгэлийн газраар явж байх үед миний хоёр ширхэг гэрчилгээг Ж.Д гэдэг хүнд өгсөн байсан. Ж.Д нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр О.Ө-д хоёр ширхэг гэрчилгээг шилжүүлсэн байна. Ж.Д-г шүүхэд өгсөн боловч олдоогүй. О.Ө-г гадаад явсан ирээгүй гэсэн. Ц.О-г Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний хэрэгт оруулах гэсэн боловч зугтаад ирээгүй, хуралд ороогүй. Ц.Х нь Ц.О-н төрсөн дүү юм билээ. Эх О, дүү Х, том охин Ө, хүргэн Д нар нийлэн нэгдэж, мэдсээр байж миний хоёр гэрчилгээг авч зугтсан нь үнэн юм билээ. Ж.Д би дээрх дөрвөн этгээдээс хоёр гэрчилгээгээ авах гээд чадалгүй 10 дахь зунаа үдэж байна. Энэ хугацаанд нэг жил ч алгасалгүй шүүх цагдаагаар явж байна. Сүхбаатар дүүргийн шүүх нэг удаа шийдсэн боловч дутуу шийдсэн гэж үздэг. Би 2011 оны 8 дугаар сарын 28-аас хойш хашаа байшиндаа амьдарч байсан боловч 2015 оны 5 дугаар сарын дундуур Ж.Д, О.Ө нар зодож, цохиж хөөн гаргаж дайрч орсон. 2015 оны 11 дүгээр сараас дээрх нөхдүүд миний хашаа байшин газрыг эзгүй, цоожилж хаячхаад зугтаад явчихсан байсан. 2016 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас миний хашаа байшинг чөлөөлж онгойлгож оруулж өгсөн. Улиран одсон 10 жилд миний хашаа байшингаас маш их зүйл алга болсон. Би хашаа байшиндаа амьдарч чадахгүй, бусдад эзэмшүүлж, ашиглуулж, түрээслүүлж чадахгүй 10 жилийг ардаа үлдээж, 2015 оны 5 дугаар сараас дээрх Ө, Д, О нар миний хашаа байшинд удаа дараа дайрч орж, орохыг завдан хэрүүл зодоон, айлган сүрдүүлэх, дарамтлах явдал хэрээс хэтэрч амар тайван амьдрах ямар ч боломжгүй байна. Тухайн үед нь цагдаад хэлэхээр зодоон дууссан, шүүхэд өгч асуудлаа шийдүүл гэдэг шүүх нь шийдэж чадахгүй өдий хүрч байна. Би үнэ мөнгөө аваагүй юм чинь хашаа байшин газраа өгөхгүй, чөлөөлөхгүй. Харин сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Ж.Д, О.Ө нарын байгуулсан хоёр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ж.Х-т гаргуулах бүрэн үндэслэлтэй.  Ц.Х нь хашаа, хувийн сууцны мөнгөө төлөөгүй байж дахин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Ийнхүү тооцуулснаар маргаан бүхий газар болон хувийн сууц Ж.Х-н өмчлөлд буцаж ирнэ гэж үзэж байгаа гэжээ.   

 

Хариуцагч Ц.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х-г хариуцагчаар татсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэрээр энэхүү маргаанд ямар ч хамааралгүй хүн гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч О.Ө хариуцагч Ж.Х-т холбогдуулж  эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 

эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан /1 хавтас, хх 1-2 хуудас/. 

 

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч О.Ө өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг “...хашаа, байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, Ж.Х-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” гэж тодруулсан ба хамтран хариуцагчаар Ц.Х-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан /1 хавтас, хх 167, 168 хуудас/.

 

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч О.Ө өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг “...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” гэж ихэсгэсэн /1 хавтас, хх 188 хуудас/.

 

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч О.Ө өөрийн шаардлагыг “...хариуцагч Ц.Х-с 25,000,000 төгрөг гаргуулах” гэж өөрчилсөн /1 хавтас, хх 221 хуудас/.

 

Харин 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч О.Ө өөрийн шаардлагыг эцсийн буюу дараах байдлаар тодруулж, өөрчилсөн байна. Үүнд:

1/ Эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох;

2/ Эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ж.Х-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх /1 хавтас, хх 236-238 хуудас/. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Х-н зүгээс нэхэмжлэгчид холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

 

1/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Ө, Ж.Д нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ж.Хатанбаатарт гаргуулах /1 хавтас, 57-61, 163 хуудас/;

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, мөн эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хувийн хэргүүдийг, мөн тус хаяг дээр хэн бүртгэлтэй болохыг Засаг дарга болон бүртгэлийн байгууллагаас гаргуулан авч хэрэгт хавсаргасан /1 хавтас, хх 54, 63-160/.

  

Бүртгэлээс үзэхэд 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Н болон Э.Э нарын өмчлөлд олгожээ /1 хавтас, хх71-79/.

 

2006 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөл Ж.Х-н өмчлөлд шилжин ирсэн /1 хавтас, хх 80-85/.

 

2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөл Ц.Х-н өмчлөлд шилжин ирсэн байна /1 хавтас, хх86-94/.

 

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Газар худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу Ч, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Ц.Х-с Ж.Д руу шилжүүлжээ /1 хавтас, хх64-70 хуудас/.

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөлийг Ж.Д-с О.Ө рүү шилжүүлсэн байна /1 хавтас, хх 94-100/.

 

Харин 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ж.Х-н хүсэлтийг үндэслэж Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ /1 хавтас, хх113-124/.

 

2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл Ц.Х-н өмчлөлд шилжин ирсэн байна /1 хавтас, хх125-133/.

 

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл Ц.Х-с Ж.Д руу шилжин иржээ /1 хавтас, хх134-141 хуудас/.

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл Ж.Д-с О.Ө рүү шилжсэн байна / 1 хавтас, хх142-149 хуудас/.

 

Ч дүүрэг, 17 дугаар хоро хаягт хариуцагч Ж.Х бүртгэлтэй гэсэн лавлагааг тус хорооны Засаг даргаас ирүүлсэн байна /1 хавтас, хх 54 хуудас/.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/шш2016/012 дугаар шийдвэрээр Ц.Хс Ч дүүрэг, 17 дугаар хороо байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж Ж.Хт олгож шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ /1 хавтас, хх 36-40, 55/.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, мөн эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх Ж.Хн нэр дээр шилжин ирсэн байна /1 хавтас, хх150-161/. 

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл: 

 

Нэхэмжлэгч энэхүү шаардлагын үндэслэлээ “...газар болон хувийн сууцыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ж.Дс авснаар хууль ёсны өмчлөгч болсон. Гэвч хариуцагчаас шалтгаалж өөрийн хууль ёсны эрхийг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар маргаан бүхий газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгоно. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар газар болон хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” гэж тайлбарлав.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.  

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”, 109 дүгээр зүйлийн 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэжээ.

 

Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нотлох баримт болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгүүдэд заасан байдаг.

 

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа “...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ж.Д гэх хүнээс ...гэрээ байгуулж ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан, ...Ц.Х нь Ж.Д гэх хүнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ” гэсэн тайлбаруудыг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Ж.Дтой хамтран амьдардаг байсан”, “...Ц.Х нь манай ээжийн дүү буюу бид хамаатнууд” гэх тайлбаруудтай харьцуулан судлахад маргааны зүйл болж буй газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь Ж.Дс шилжүүлэн авахдаа уг сууцны улсын бүртгэлийн тэмдэглэлийн түүхийг буруу ташаа болохыг мэдсэн атлаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.  

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Ж.Дтой худалдах-худалдан авах гэрээ байгуулж байх үед маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд худалдагчийн эзэмшил, ашиглалтад байгаагүйг тэрээр мэдэж байсан тул түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

 

Иймд эрхийн улсын Г-2дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, уг газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ж.Хн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” авагджээ /1 хавтас, 97 хуудас/.

 

Дээрх гэрээний худалдагч тал болох Ж.Д нь Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 700м2 талбайтай газрыг О.Өд худалдах, үүний хариуд О.Ө 1,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохирсон байна. 

 

Түүнчлэн хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” авагджээ /1 хавтас,146 хуудас/.

 

Дээрх гэрээний худалдагч тал болох Ж.Д нь Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2-574 хаягт байршилтай, 45м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг О.Ө-д худалдах, үүний хариуд О.Ө 1,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохирсон байна. 

 

Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаажээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг заасан. 

 

Дээрх хоёр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ж.Хт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчаас “...Ц.Х нь хашаа, хувийн сууцны мөнгөө төлөөгүй байж дахин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Ийнхүү тооцуулснаар маргаан бүхий газар болон хувийн сууц Ж.Хн өмчлөлд буцаж ирнэ” гэж тайлбарласан.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/шш2016/012 дугаар шийдвэрээр Ц.Хс Ч дүүрэг, 17 дугаар хороо байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж Ж.Хт олгож шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Түүнээс гадна дээрх хоёр гэрээ Ж.Д болон О.Ө нарын хооронд байгуулагдсан, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ж.Хт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхив.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хоро хаягт байршилтай, нэгж талбарын 18 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 17 дугаар хороо хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ж.Хн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.Өн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Ө, Ж.Д нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай Ж.Хатанбаатарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Өн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,350 төгрөг, хариуцагч Ж.Хн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ