Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/01039

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2021/01039 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Э-гийн гомдолтой,

 

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ч.Д 2018.05.08-ны өдөр ... дүүргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 1607 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж н.Э-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. н.Э-ийн өмчлөлийн ... дүүргийн .... хороо, .... байр, ... тоотод байрлах 4 өрөө орон сууц болон, грашаар гэрээний үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. 2018.12.13-ны өдөр 3 дугаартай Штухай мэдэгдэл, 2018.12.03-ны өдрийн 2 дугаартай мэдэгдэл, 2018.12.14-ний өдрийн Штухай мэдэгдэл болон эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг төлбөр төлөгч н.Э-д гардуулах ажиллагаа явуулсан. Н газрын 2021.01.07-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч н.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2021.01.22-ны өдөр 216.160.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.01.06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг шуудангаар явуулсан. Мөн Н газрын 2021.02.03-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч н.Э-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх хөрөнгийг 2021.02.19-ний өдрийн 10 цагт худалдах гэж байгааг болон мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.02.20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг шуудангаар ирүүлэх ажиллагаа явуулж 2021.02.25-ны өдрийн 11 цагт шийдвэр гүйцэтгэгчээс Ш газрын 2021.02.25-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг төлбөр төлөгчид гардуулсан бөгөөд н.Э-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг 2021.02.24-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулж 226.000.000 төгрөгөөр зарагдсан болохыг мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн 2018.07.16-ны өдрийн шийдвэрийн дагуу явагдсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ялангуяа 2021.02.24-ны өдөр явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 175.3, 175.7, 177.2, 177.3, 177.4, 178.2, 197.6, 197.13 дахь зүйлүүд болон Штухай хуулийн 64.3, 64.4, 66.2, 66.3, 68.1, 68.2, 69.1.2, 69.1.3-д заасан хуулийг зөрчсөн байна гэж үзсэн. Тодруулбал ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.01.06-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор 2021.01.22-ны өдрийн 10 цагт явагдсан гэх анхны дуудлага худалдаа нь Штухай хуулийн 75.1-д заасан чухам ямар үндэслэлээр хүчингүй болсон тухай хуульд заасан тогтоол, шийдвэр гаргаагүй. Энэ талаар төлбөр төлөгч н.Э-д мэдэгдээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол Иргэний хуулийн 195.1.13, Штухай хуулийн 66.3-д зааснаар төлбөр төлөгч талд мэдэгдээгүй. Анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулахыг мэдэгдсэн гэх тогтоол нь шуудангаар ирэхдээ дуудлага худалдаа явагдах болон явагдсан цаг хугацаанаас хойш ирсэн нөхцөл байдал тогтоогдсон нь төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсч байна. 2021.01.22-ны өдөр явагдсан гэх дуудлага худалдаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.02.02-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтад заасан 2021.02.19-ний өдрийн 10 цагт гэхээс өөр цаг хугацаанд албадан дуудлага худалдаа хийгдсэн байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.02.02-ны өдрийн тогтоолоор явуулахаар тогтоосон хоёр дахь албадан дуудлага худалдаа нь Ш тухай хуулийн 75.1, 75.2, 75.-д заасан ямар үндэслэлээр тогтоолд дурдсан цаг хугацаанд явагдаагүй болохыг шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч хуульд зааснаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Энэ тохиолдолд Шажиллагааны явцад Ш тухай хуулийн 75.4-д заасан үр дагавар үүсгэж байгааг Ш байгууллага тогтоож шалгаагүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2/25 дугаартай тогтоол нь Ш тухай хуулийн 69.1, 72.1, 75.1.2 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй. Тогтоолын тогтоох хэсгийн хоёр дахь заалтад хоёр дахь дуудлага худалдаа бус анхны дуудлага худалдаа явуулах талаар тусгасан байгаа нь 2021.02.21-ний өдөр явагдсан дуудлага худалдаа хууль бусаар явагдсан гэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хоёр дахь дуудлага худалдаа явагдсан талаар төлбөр төлөгч 2021.02.25-ны өглөө 10 цагт шийдвэр гүйцэтгэгчтэй өөрийн биеэр ирж уулзсанаар анх олж мэдсэн. Тухайн үед дуудлага худалдаа явагдсан талаар шийдвэр, тогтоол гараагүй байна. Гэвч дуудлага худалдааны ялагч нь өмчлөх эрхийг шилжүүлж авна гэж 2021.02.24-ны орой надтай утсаар холбогдсон. Мөн түүний өмгөөлөгч ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсан гэж тайлбарласан. Дуудлага худалдаа явагдсанаас хойш дуудлага худалдааны ялагч нь Ш тухай хуулийн 71.10-д заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийн бүрэн эрхийг шаардах эрх үүснэ. Гэвч дуудлага худалдаа Штухай хуулийн 71.10-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өмнө төлбөр төлсөн тохиолдолд мөн хуулийн 71.10-д заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж зааснаар эрхлэн гүйцэтгэгчийн тогтоолд мэдэгдэл гараагүй байхад төлбөр төлсөн гэх үндэслэлээр өмчлөх эрх шилжүүлэхийг шаардаж байгаа нь хоёр дахь дуудлага худалдаа нь Штухай хуулийн 71.13-д зааснаар хүчингүй болох, ялагчид өмчлөх эрх шилжүүлж болохгүй гэх хууль зүйн үндэслэл бий болж байна. Албадан дуудлага худалдаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нөхцөл болсон тус дүүргийн шүүхийн .... дугаартай шийдвэр гарахаас өмнө хариуцагч н.Эийн зүгээс тус хэрэгт хамаарал бүхий э.Д, н.А, н.Э нарт гэрээгээр халхавч болгон залилуулсан талаар гомдол мэдээллийг 2015 оны 6 сард тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон дүүргийн Прокурорын газарт хандаж н.Э, н.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа талаар н.Э-ийн зүгээс шүүх болон Ш байгууллагад удаа дараа мэдэгдэж байгаа. 2021 оны 1 сард төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж Нийслэлийн Прокурорын газрын 2020.10.12-ны өдрийн .....  дугаартай албан бичгийг танилцуулж Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдлыг үнэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг амаар гаргасан боловч тухайн хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар хуульд зааснаар шалгаж шийдвэрлэлгүй шийдвэр гүйцэтгэлийн дараагийн арга хэмжээ болох албадан дуудлага худалдаа явуулах болсон нь Ш тухай хуулийн 27.2.3-д заасныг зөрчсөн зөрчил болж байна. Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан албадан дуудлага худалдаа явуулах тогтоол зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг төлбөр төлөгч н.Э-д өнөөдрийг хүртэл хууль бусаар танилцуулж, мэдэгдсэн гэх үндэслэлүүд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд албадан дуудлага худалдаа хууль бусаар явуулсанд тооцох, хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл болж байна. Иймд дээр дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдээр Н газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.02.02-ны өдрийн ... дугаартай тогтоолын дагуу 2021.02.24-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус дүүргийн шүүхийн 2018.07.17-ны өдрийн шийдвэрээр н.Эөөс 15.000.000 төгрөг, н.Ааас 117.000.000, н.Э-аас 26.775.000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Д-д олгуулахаар шийдвэрлэсэн. Хэрэв төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах буюу ... дүүрэг, 11-р хороо, 6-р байр, 7 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлбөр төлөгчийг удаа дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх мэдэгдэл явуулахад биелүүлээгүй. Иймд хөрөнгийг битүүмжлэн хурааж талууд хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлж 308.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд 2021.01.22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2021 оны ... дугаар тогтоолоор мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2021.02.24-ны өдөр болохыг мөн баталгаат шуудангаар мэдэгдсэн. Гол маргаж байгаа зүйл нь хоёр дахь албадан дуудлага худалдааг төлбөр төлөгч мэдээгүй гэж тайлбарладаг. Хоёр дахь албадан дуудлага худалдааг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн тухайн үед Улсын онцгой комисс хөл хорио тогтоосон байсан учир дуудлага худалдаа хойшилсон зүйл байгаа. Түүнийг хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол дээр хуулийн үндэслэлийг тусгаж дурдсан байдаг. Төлбөр төлөгч талаас баталгаат шуудангаар явуулсан мэдэгдлийг мэдээгүй гэдэг. Төлбөр төлөгч болон төлбөр төлөгчийн аав тухайн үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох итгэмжлэлгүй байсан. Тэгсэн хэдий ч шийдвэр гүйцэтгэгчээс цаг тухайд нь мэдээллийг авдаг байсан. Түүнчлэн хоёр дахь албадаг дуудлага худалдаа явагдахад төлбөр авагчаас хүсэлт авч 6 сарын хугацаанд хойшлуулах талаар хуулийн хүрээнд яригдаж байсан. Харин төлбөр авагч нь тухайн хүсэлтийг хүлээн авалгүй 2021.02.24-ны өдөр дуудлага худалдаа явагдсан байгаа. Иймд төлбөр төлөгч хоёр дахь дуудлага худалдаа болохыг мэдээгүй бол төлбөр авагчийг дуудлага худалдааг 6 сараар хойшлуулж өгөхийг хүсэхгүй юм. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Төлбөр төлөгчид баталгаат шуудангаар мэдэгдсэн. Тухайн үед ковид-19 гээд дуудан ирүүлэх боломжгүй байсан тул баталгаат шуудангаар явуулсан юм. Ямар нэгэн байдлаар бултсан, шийдвэр гүйцэтгэлд ирсэн шуудангийн буцаалт хийсэн зүйл байхгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ асуудал 7 жилийн хугацаанд явагдаж байгаа асуудал юм. Төлбөр төлөгч яаж хугацаа авч сунжруулах гэсэн байдлаар шүүх ажиллагаанд оролцдог гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнө албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байсан үл бүтэх этгээд байгаа юм. Анх байрыг н.Э, н.Э гэх 2 хүнд өгсөн. Түүний дараагаар цааш хүнд дамжуулсан зүйл болоод намайг хуурч мэхэлсэн гэж бодож байгаа. 2021 оны 2-р сард болсон дуудлага худалдааг нууж хийсэн мэт нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлбөр төлөгчийн аавтай хамт 2021.02.08-нд ...... гэсэн дугаараас надтай холбогдож байгаад гэрт ирж уулзаж байр хураагдах гээд байна. Та байрыг өөрийнхөө нэр дээр авчих түүний дараагаар байрыг танаас худалдаж авъя гэж гуйж байсан хүн. Тэгэхээр нэхэмжлэгч тал хэзээ, хаана дуудлага худалдаа болохыг надад мэдээллэж явсан хүмүүс одоо болохоор мэдээгүй гэж хэлж байгаа нь нэгдүгээрт шүүхийг хүндлэхгүй байна. Хоёрдугаарт иргэн намайг хэт доогуур үнэлж, тоглож байна. Нэхэмжлэгч тал хугацаа аваад, сунжрах тусам намайг залхаад болино гэж боддог юм шиг байна. Нэг хүний эрх нөгөө хүний эрхийг хязгаарладаг байтал энэ хүмүүс хязгааргүй эрх эдэлж байна. Шүүх хуралдааныг хурдхан дуусгаж асуудлыг нэг талд шийдвэрлүүлмээр байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх н.Э-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо ...2021.02.02-ны өдрийн .... дугаар тогтоолын дагуу 2021.02.24-ний өдөр явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал Шажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэрээр Б.Э-өөс 15,750,000 төгрөг, Б.А-аас 113,475,000 төгрөг, н.Э-аас 26,775,000 төгрөгийг тус тус гаргуулж Ч.Д-д олгохоор шийдвэрлэсэн, тэрээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд н.Э-ийн өмчлөлийн ... дүүргийн ... дүгээр хороо ...... гудамж ..... дугаар байрны .... тоот орон сууц, 18 м/кв талбай автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан ... дүүргийн .... дүгээр хороо ...... гудамж 90/6 дугаар байрны ..... тоот орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ...... дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаар тогтоолоор хураасан байна.

 

Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, дээрх орон сууц 308.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба төлбөр төлөгч н.Э үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/........  дүгээр тогтоолоор н.Э-ийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Түүнчлэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны .... дугаар тогтоол, ....., ....., ...... дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч нарт мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд анхны дуудлага худалдаагаар орон сууц нь худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй байх тул 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ......, ......., ...... дугаар мэдэгдэл, 2021 оны ..... дугаар тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд хоёр дахь дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдсон байна.

 

н.Э хоёр дахь дуудлага худалдааг мэдэгдээгүй гэх боловч хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, Ш газрын мэдэгдэл зэргээс үзэхэд төлбөр төлөгч н.Э, түүний аав н.Н нар мэдсэн байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдааг Ш тухай хуулийн 75 дугаар зүйлд зааснаар зохион байгуулсан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэртэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.2, 62.5-д зааснаар Н газарт холбогдох 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн н.Э-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ....... дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ